Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2021/00193

 


2021 оны 01 сарын 26 өдөр Дугаар 183/ШШ2021/00193 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, өөрийн байранд байрлах, Х...ХХК /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1-р хороо, байрлах, Э....ХХК /РД:.../,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,**-р хороо, тоотод байрлах , С..ХХК /РД:/,

 

Хариуцагч: : Хан-Уул дүүрэг, 1-р хороо, шинэ өглөө, тоотод оршин суух, С.. овогт А..гийн Ц.. /РД:..../ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэг болон хохиролд нийт 6 932 352 853,80 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа хөрөнгө үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэлцэхгүй тохиолдолд баталгаа гаргагч нараар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Э....ХХК нь 2018.09.26-ны өдөр ....-1 тоот зээлийн гэрээ байгуулж, 5 600 000 000 төгрөгийг, жилийн 16,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид сануулж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгож ирсэн боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйл болон зээлийн гэрээний 10.2-т заасан үндэслэлээр гэрээг банкны зүгээс нэг талын санаачилгаар цуцлах үндэслэлтэй болно. Зээлдэгч нь 2020.11.11-ний өдрийн байдлаар үндсэн зээл 5 600 000 000 төгрөг, зээлийн үндсэн хүү 1 310 453 802.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21 839 551.06 төгрөг, нийт 6 932 293 354 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор А.Ц..ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-********* дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Баянхошууны гудамж, ** тоот хаягт байрлах 270 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Баянхошууны гудамж, ** тоот хаягт байрлах 450 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Баянхошууны гудамж, ** тоот хаягт байрлах 450 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай хөрөнгө, .... ХХК-ийн эзэмшлийн улсын бүртгэлийн Э-.... дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын *********дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар олгогдсон 951 м.кв талбай бүхий газар, А.Ц..ийн эзэмшлийн улсын бүртгэлийн Э-.... дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын .... дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчны гудамж *** хаягт байрлах үйлчилгээний зориулалтаар олгогдсон 1489 м.кв талбай бүхий газар, А.Ц..ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-******** дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж ** тоот хаягт байрлах 1849 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан.

Иймд зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 6 932 293 354 төгрөг болон шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал буюу хохиролд 59 500 төгрөг, нийт 6 932 352 853 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэлцэхгүй тохиолдолд баталгаа гаргагч нараар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Э....ХХК нь Худалдаа хөгжпийн банктай 2018.09.26-ны өдөр №....-1 тоот зээлийн гэрээ байгуулж 5 600 000 000 төгрөгийн зээл авахаар тохирч, харин 687 **5 238.35 төгрөгийн зээлийн төлбөрийг үүргийн зөрчилгүй эргүүлэн төлж байсан боловч дэлхий нийтийг хамарсан цар тахал, санхүүгийн хямрал, валютын ханшийн өсөлт, саарал, хар жагсаалт гэх мэт гадаад, дотоодын олон хүчин зүйлээс шалтгаалж зээлээ хэвийн төлж чадахгүйд хүрч, аж ахуйн үйл ажиллагаа доголдсон. Бидний зүгээс Сонгинохайрхан дүүрэгт байрлах А.Ц..ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж зээлээ эргүүлэн төлөхөө илэрхийлж, мэрийсээр ирсэн. Банкнаас гаргасан нэхэмжлэлд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн ихэнхи хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд дараахыг зөвшөөрөхгүй. Үүнд хариуцагч нь зээл авах үедээ банкнаас үзүүлж буй санхүүгийн үйлчилгээний зардлыг бүрэн санхүүжүүлэх зорилготой гэх Иргэний хууль, Банкны хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд байхгүй, хуулиар зөвшөөрөөгүй шимтгэл гэгчийг зээлийн дүнгээс хасуулсан. Хассан шимтгэл болох 8 400 000 төгрөгийг бидний авсан зээлийн дүнгээс хасуулан тооцуулах хүсэлтэй байна. Бид зээл хэлбэрээр 5 600 000 000 төгрөгийг авч ашиглаагүй, 5 591 600 000 төгрөгийг бодитоор зээлж авсан тул банк уг дүнгээс зээлийн хүүг тооцох нь зүйтэй. Нэхэмжлэгчийн зүгээс 2020.01.10-ны өдөр хариуцагчид хүргүүлсэн мэдэгдэлд 2020.01.25-ны өдрийн дотор төлбөрөө төлөх, хэрэв төлөөгүй тохиолдолд зээлийн өр төлбөр шаардахаа мэдэгдсэн. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 10.2-т...банк зээлийн гэрээг хугацаанаас өмнө дангаараа цуцалж, зээлийн үндсэн өр, хүүг хугацаанаас нь өмнө төлөхийг шаардах эрхтэй, мөн 10.5-д Банк гэрээнд заасан үндэслэлээр гэрээг цуцалж, дуусгавар болох тохиолдолд зээлдэгчид энэ тухай мэдэгдэл хүргүүлнэ гэж тус тус заажээ. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар гэрээнээс татгалзсан тул хариуцагчийн зүгээс мэдэгдэлд заасан хугацаанаас хойшхи буюу 2020.01.25-ны өдрөөс хойшхи хугацааны зээлийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 59 500 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч эдгээр баримтыг эх хувиар нь гаргаж өгөх бүрэн боломжтой бөгөөд заавал нотариатаар батлуулж зардал гаргах шаардлагагүй. Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 6 150 645 075.39 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үлдэх 781 648 278 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

.... ХХК-ийн хувьд Э....ХХК нь Худалдаа хөгжпийн банктай 2018.09.26-ны өдөр №....-1 тоот зээлийн гэрээ байгуулж 5 600 000 000 төгрөгийн зээл авсан бөгөөд энэхүү зээлийг авах үед Худалдаа хөгжлийн банкнаас .... ХХК-г Баталгааны гэрээ байгуулахыг шаардсан учир банкны хүсэлт, шаардлагаар БГ/СС*********-1-2 тоот баталгааны гэрээг байгуулсан. Талуудын хооронд байгуулсан дээрх баталгааны гэрээ нь анхнаасаа хууль зөрчиж байгуулагдсан. Иргэний хуулийн 4** дугаар зүйлд Банкны баталгааны гэрээний талаар зохицуулсан байх бөгөөд уг зүйлийн 4**.1-д банкны баталгааны гэрээгээр банк нь үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь баталгаа гаргагч банкинд төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг. Банкны баталгааны гэрээгээр банк нь бусдын өмнөөс мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэдэг болохоос өөр этгээд банкны өмнө үүрэг хүлээдэггүй. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг иргэд хоорондын буюу Иргэний хуулийн хорин дөрөвдүгээр бүлэгт заасан зээлээс ялгаж, тусгайлан Иргэний хуулийн дөчин дөрөвдүгээр бүлгийн хоёрдугаар дэд хэсэгт зохицуулсан. Энэ бүлэгт буюу иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж зааж банкнаас олгох зээлийн зохицуулалтын хүрээ, зарчмыг тодорхойлсон. Өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжоос харахад банкнаас олгох зээлийн харилцааг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар зохицуулж байна. Уг хуулийн 20.1-д Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар...өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, банк нь барьцаа, эсхүл батлан даалтын үндсэн дээр зээл эрхтэй, бас үүрэгтэй. Зохицуулагч байгууллага буюу Монголбанкнаас ч энэ хүрээнд холбогдох журам, заавраа боловсруулж, хэрэгжүүлдэг байтал банкны зүгээс хуулиа мэдсээр байж хууль зөрчсөн гэрээг харилцагчтайгаа байгуулсныг зөвтгөх ёсгүй. Иймд 2018.09.26-ны өдөр Э....ХХК болон Х...нарын хооронд байгуулсан №....-1 тоот Зээлийн гэрээний хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү.

Мөн А.Ц..ийн хувьд Э....ХХК нь Худалдаа хөгжлийн банктай 2018.09.26-ны өдөр ....-1 тоот зээлийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар А.Ц.. нь 2018.10. 02-ны өдрийн ЗБ/СС*********-1-2, ЗБ/СС*********-1-3, ЗБ/СС*********-1-4, ЗБ/СС*********-1-5, ЗБ/СС*********-1-6 тоот Барьцааны гэрээнүүдийг байгуулсан байдаг. А.Ц.. нь өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах үл хөдлөх хөрөнгүүд, тэдгээрийн доорх газрыг хамтад нь худалдан борлуулж зээлээ эргүүлэн төлөх хүсэлтэй байгаагаа удаа дараа банкинд илэрхийлсэн бөгөөд бидний зүгээс Сонгинохайрхан дүүрэг дэх хөрөнгүүдийг хууль, журмын дагуу дуудлага худалдаагаар албадан худалдаж үүргийн гүйцэтгэл хангуулахтай холбоотой маргаан байхгүй. Харин Хан-Уул дүүрэгт байрлах улсын бүртгэлийн Ү-******** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө болон түүний доорх улсын бүртгэлийн Э-.... дугаарт бүртгэгдсэн газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11.1-д барьцааны гэрээг бичгээр байгуулах бөгөөд түүнд Иргэний хуулийн 156.2-т зааснаас гадна дараахь зүйлийг тусгана гээд уг зүйлийн 11.1.8 дахь хэсэгт барьцааны зүйл нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх бол тухайн эрхийг олж авсан гэрээний үндсэн нөхцөл, хугацааг заавал тусгасан байхаар заасан. Талуудын байгуулсан барьцааны гэрээнд үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрхийг олж авсан гэрээний үндсэн нөхцөл, хугацааг тусгаагүй заагаагүй байна. Хэрэв барьцааны гэрээ нь энэ хуулийн 11 дүгээр зүйлийг зөрчсөн бол уг гэрээг улсын бүртгэлд бүртгэхийг хориглох бөгөөд энэ журмыг зөрчиж бүртгүүлсэн бол гэрээ хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 62 дугаар зүйлд хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай заасан байдаг. Уг зүйлд үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах, барилга байгууламж, орон сууц барих, засан сайжруулах зорилгоор тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж зээл авах гэрээ байгуулахаас өмнө барьцаалагч нь барьцаалуулагчид дараах мэдээллийг бичгээр өгч, тайлбарлах үүрэгтэйгээд нийт 8 төрлийн мэдээллийг өгөх, хэрэв энэхүү мэдээллийг өгөөгүй буюу мэдээлэл өгөх журмыг зөрчсөн бол барьцаалагчаас барьцаалуулагчид мэдээлэл өгөөгүйд тооцохоор заажээ. Түүнчлэн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д "... хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй" гэж зааснаас гадна мөн хуулийн 11.2-т хэрэглэгчтэй байгуулсан гэрээний нөхцөл нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай энэ хууль болон бусад хууль тогтоомжоор тогтоосон нөхцөлөөс дордуулсан бол хүчин төгөлдөр бус байна гэжээ. Банкны зүгээс хууль зөрчсөн байх бөгөөд барьцааны гэрээг байгуулахдаа хэрэглэгчийн эрхийг хамгаалсан зохицуулалтыг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй, хэрэглэгчид холбогдох мэдээллийг гэрээ байгуулахаас өмнө байтугай гэрээ байгуулсны дараа ч өгөлгүйгээр барьцаалуулагчийн эрхийг нь хөнджээ. Талуудын байгуулсан барьцааны гэрээний 6.1.8-д барьцаалуулагч барьцааны зүйлийг гуравдагч этгээдэд давхар барьцаалсан тохиолдолд зээлийн гэрээг хугацаанаас өмнө дангаараа цуцалж, зээлийн үндсэн өр, хүүг шаардах, түүнчлэн гэрээний 8.4, 8.7, 8.8-д зааснаар Худалдаа хөгжлийн банкнаас олгосон зээлийг эрсдэлд учруулахгүйн тулд давхар барьцаалахгүй гэж тус тус заажээ. Иргэний хуулийн 171.1-д ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, өөр байдлаар гуравдагч этгээдэд эрх олгохгүй байх үүргийг өмчлөгчид хүлээлгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан байдаг. Нэхэмжлэгчээс олгосон зээлийг эрсдэлд оруулахгүйн тулд гэх шалтгаанаар давхар барьцаалахыг хориглох, эсхүл давхар барьцаалсан тохиолдолд гэрээг цуцална гэж гэрээгээр хааж буй нь Иргэний хууль, Үндсэн хуулийн зарчимтай нийцэхгүй бөгөөд аливаа хэлбэрээр гуравдагч этгээдэд эрх олгохгүй байх үүргийг А.Ц..т хүлээлгэх эрх банкинд байхгүй. А.Ц..ээс Э....ХХК-ийн авсан зээлийг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд байгуулсан баталгааны гэрээ нь хууль зөрчиж байгуулагдсан, Иргэний хуулийн 4**.1-д банкны баталгааны гэрээгээр банк нь үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь баталгаа гаргагч банкинд төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, банкны баталгааны гэрээгээр банк нь бусдын өмнөөс мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэдэг болохоос өөр этгээд банкны өмнө үүрэг хүлээдэггүй. Банк болон зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг иргэд хоорондын буюу Иргэний хуулийн 24 дүгээр бүлэгт заасан зээлээс ялгаж, тусгайлан Иргэний хуулийн 24 дүгээр бүлгийн хоёрдугаар дэд хэсэгт зохицуулсан. Энэ бүлэгт буюу Иргэний хуулийн 451.3-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж зааж банкнаас олгох зээлийн зохицуулалтын хүрээ, зарчмыг тодорхойлсон. Өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжоос харахад банкнаас олгох зээлийн харилцааг банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар зохицуулж байна. Уг хуулийн 20.1-д банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, банк нь барьцаа, эсхүл батлан даалтын үндсэн дээр зээлэх эрхтэй, бас үүрэгтэй. Зохицуулагч байгууллага буюу Монголбанкнаас ч энэ хүрээнд холбогдох журам, заавраа боловсруулж, хэрэгжүүлдэг байтал банкны зүгээс хуулиа мэдсээр байж хууль зөрчсөн гэрээг харилцагчтайгаа байгуулсныг зөвтгөх ёсгүй. Иймд 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Э....ХХК болон Х...нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х...ХХК нь хариуцагч Э....ХХК, .... ХХК болон А.Ц.. нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 6 932 293 354 төгрөг, хохирол 59 500 төгрөг, нийт 6 932 352 853,80 төгрөг гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-*********, Ү-...., Ү-.... дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Баянхошуу гудамж, ** тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ажилчны гудамж, *** хаягт байрлах улсын бүртгэлийн Э-.... дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын .... дугаартай, үйлчилгээний зориулалттай олгогдсон 1489 м.кв талбай бүхий газар,

Эрхийн улсын бүртгэлийн Ү-******** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, үйлдвэрийн гудамж, ** тоот хаягт байрлах, 1849 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Сонгинохайрх ан дүүрэг, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах улсын бүртгэлийн Э-.... дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын *********дугаартай, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар олгогдсон 951 м.кв талбай бүхий газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэлцэхгүй тохиолдолд баталгаа гаргагч .... ХХК болон А.Ц..ээр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч ...зээлийн мөнгө хөрөнгийг бүрэн шилжүүлээгүй, банк гэрээг цуцлах мэдэгдэл өгч, гэрээг цуцалсан 2020 оны 01 сарын 25-ны өдрөөс хойш хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй, нотариатын зардал буюу хохирол шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй, баталгааны гэрээ хүчин төгөлдөр бус... гэх үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг эс зөвшөөрч маргав.

 

Хэрэгт нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Х...ХХК болон хариуцагч буюу зээлдэгч Э....ХХК нарын хооронд 2018 оны 09 сарын 26-ны өдөр байгуулагдсан ....-1 дугаар зээлийн гэрээ авагдсан ба уг гэрээгээр, зээлдүүлэгч Х...ХХК нь хөрөнгө оруулалтын зориулалтаар 5 600 000 000 төгрөгийг, 60 сарын хугацаатай, жилийн 16,80 хувийн хүүтэй, үндсэн хүүний 20 хувь хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлөөр шилжүүлэх, зээлдэгч Э....ХХК нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар эхний 12 сард хүү, ** дахь сараас үндсэн зээлийн төлбөр, хүүг сар бүр төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-**-16/

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангах зорилгоор барьцаалагч Х...ХХК болон барьцаалуулагч А.Ц.. нар 2018 оны 10 сарын 02-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-*********, Ү-...., Ү-.... дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Баянхошуу гудамж, ** тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ажилчны гудамж, *** хаягт байрлах улсын бүртгэлийн Э-.... дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын .... дугаартай, үйлчилгээний зориулалттай олгогдсон 1489 м.кв талбай бүхий газар, Эрхийн улсын бүртгэлийн Ү-******** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, үйлдвэрийн гудамж, ** тоот хаягт байрлах, 1849 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус зээлийн барьцаанд бариулахаар, Х...болон .... ХХК нар мөн өдөр Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах улсын бүртгэлийн Э-.... дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын *********дугаартай, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар олгогдсон 951 м.кв талбай бүхий газрыг мөн зээлийн барьцаанд бариулахаар тус тус тохиролцож байна. /хх-19-28, 17-18/

Мөн А.Ц.., .... ХХК нар нь банк, зээлдэгч нарын хооронд байгуулсан 2018 оны 09 сарын 26-ны өдрийн ....-1 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Х...ХХК-тай баталгааны гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд төлбөрийг өөрийн хөрөнгөөр банкинд үл маргах журмаар төлөх үүргийг баталгаа гаргагч А.Ц.., .... ХХК нар хүлээхээр тохиролцжээ. /хх-33-34/

 

Зээлийн болон барьцаа, баталгааны гэрээг талууд бичгээр байгуулж, гарын үсэг зурж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 156 дугаар зүйлийн 156.1, 234 дүгээр зүйлийн 234.2, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлага хангасан, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2-т нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд гэж дүгнэв.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Зээлийн гэрээний 3.1-т зээлдэгчид зээлийн мөнгөн хөрөнгийг бэлэн бусаар олгохоор, 3.5-д ...зээлдэгч нь зээлийн хүсэлтийг судалсны шимтгэлийг банкны үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлд заасны дагуу төлөхөөр, тус нөхцөлтэй танилцах үүргийг хүлээхээр... заасан бөгөөд Э....ХХК-ийн Х...дахь ******* тоот харилцах дансны хуулгаас үзэхэд 2018 оны 09 сарын 28-ны өдөр зээл олголт хийв гэх утгаар 5 600 000 000 төгрөгийн орлогын гүйлгээ, Э....ХХК-иас зээл судалсны шимтгэл гэх утгаар 8 400 000 төгрөгийн зарлагын гүйлгээ тус тус хийгдсэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж дүгнэх үндэстэй ба харин хариуцагчийн ...зээлийн мөнгөн хөрөнгийг бүрэн шилжүүлээгүй, 5 591 600 000 төгрөгийг бодитоор зээлж авсан... гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д хэлцэл гэдгийг талуудын хүсэл зоригоо илэрхийлсэн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлнэ гэж, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар талуудын зарчимд үндэслэсэн зээл судалсны шимтгэл төлөхөөр тохиролцсон талуудын тохиролцоог буруутгах үндэслэлгүй юм.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс хариуцагч буюу зээлдэгч Э....ХХК нь 2018 оны 10 сарын 16-ны өдрөөс 2019 оны 08 сарын 30-ны өдрийг хүртэл зээлийн хүүд 687 **5 238 төгрөг төлсөн ба 2019 оны 08 сарын 30-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацаа хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзнэ.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2023 оны 09 сарын 16-ны өдөр дуусах бөгөөд зээлдэгч гэрээгээр тохиролцсон хугацаа, хуваарийг удаа дараа зөрчсөн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан ялимгүй зөрчил гэж үзэх боломжгүй тул мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар шаардах эрхтэй юм. Гэрээний 10.2-т заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нөхцөл үүссэн байна.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан тул хариуцагчийн ...банкнаас зээлдэгчид гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлсэн 2020 оны 01 сарын 25-ны өдрөөс хойш хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсоныг зөвшөөрөхгүй... гэх татгалзал үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч Х...ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал 59 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, нотариатч Х.*********гийн Худалдаа хөгжлийн банкинд гаргасан нэхэмжлэл, 59 500 төгрөгийн Мөнгөний тасалбар гэх баримтыг ирүүлсэн бөгөөд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар нэхэмжлэгч дээрх зардлыг хохиролд тооцон шаардах эрхтэй болно.

 

Иймд нэхэмжлэгч Х...ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй, 453 дугаар зүйлийн 453.1-т зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтрүүлсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар 2018 оны 09 сарын 26-ны өдрийн ....-1 дугаар зээлийн гэрээ үүргийн гүйцэтгэл болон хохирлыг зээлдэгч Э....ХХК шаардах эрхтэй ба зээлийн тооцоолол үндэслэлтэй байх тул хариуцагч Э....ХХК-иас үндсэн зээл 5 600 000 000 төгрөг, хүү 1 310 453 802,74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21 8399 551,06 төгрөг, хохирол 59 500 төгрөг, нийт 6 932 352 853,80 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан тул хариуцагч Э....ХХК нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг С.. дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулах замаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Х...ХХК нь хариуцагч А.Ц.., .... ХХК-ийг баталгаа гаргагчийн хувиар хариуцагчаар тодорхойлсон гэж тайлбарлаж байх бөгөөд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-т үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно гэж зааснаар баталгааны гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 234.4-т үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана гэж зааснаар хариуцагч А.Ц.. болон .... ХХК-иас үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч Э....ХХК-ийн гүйцэтгээгүй үүргийг шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч нь баталгаа гаргагч нараас ямар хэмжээний үүрэг шаардаж байгаа нь тодорхойгүй, мөн дээр дүгнэсэнчлэн зээлдэгч буюу Э....ХХК-иас зээлийн үүргийг гаргуулахаар шийдвэрлэсэн тул хариуцагч А.Ц.. болон .... ХХК-нд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 34 960 114 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э....ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 34 960 114 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг тус тус баримтлан зохигчийн хоорондын 2018 оны 09 сарын 26-ны өдрийн ....-1 дугаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Э....ХХК-иас 6 932 352 853,80 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х...ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч Э....ХХК нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг С.. дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-*********, Ү-...., Ү-.... дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Баянхошуу гудамж, ** тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ажилчны гудамж, *** хаягт байрлах улсын бүртгэлийн Э-.... дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын .... дугаартай, үйлчилгээний зориулалттай олгогдсон 1489 м.кв талбай бүхий газар, Эрхийн улсын бүртгэлийн Ү-******** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, үйлдвэрийн гудамж, ** тоот хаягт байрлах, 1849 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах улсын бүртгэлийн Э-.... дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын *********дугаартай, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар олгогдсон 951 м.кв талбай бүхий газрыг тус тус худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.4-т заасныг баримтлан хариуцагч А.Ц.. болон .... ХХК-нд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 960 114төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э....ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 34 960 114 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х...ХХК-нд олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ