| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2024/0037/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/36 |
| Огноо | 2024-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/36
2024 04 02 2024/ШЦТ/36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.Бямбажав даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч Б.Баттуяа
Шүүгдэгч Д.Тэмүүжин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Тэмүүжинд холбогдох эрүүгийн 2404000530033 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дорнод аймгийн Дашбалбар сумын 4 дүгээр баг, Номинт гэх газар оршин суух хаягтай боловч одоо Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын 6 дугаар гудамжны 19 тоот хашаанд оршин суух, урьд ял шийтгэл үгүй, хэрэг хариуцах чадвартай, Харгана овгийн Дамдиндоржийн Тэмүүжин /РД:ЖЕ93110810/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Тэмүүжин нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Д.Тэмүүжин нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 16 цагийн орчим Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Байдлагийн 13 дугаар гудамжны 03 тоот гэртээ хамтран амьдрагч Э.Гантуяатай хамт архи уух явцдаа, түүний “хамт ажилладаг залуудаа танай ажил дээр ирж байсан эмэгтэйг хөх, бөгсгүй гэж хэлсэн юмуу” гэсэнд нь дургүйцэн хамар луу нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хамрын ясны шинэ хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Э.Гантуяагийн мэдүүлэг /хх-н 12-14/, гэрч С.Чингүнболдын мэдүүлэг /хх-н 57-59/, гэрч С.Эрдэнэтуяагийн мэдүүлэг /хх-н 72-73/, шинжээчийн №80 тоот дүгнэлт /хх-н 18-19-р хуудас/ шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Д.Тэмүүжингийн үйлдэл нь хохирогч Э.Гантуяагийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Д.Тэмүүжин нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Э.Гантуяа нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн иргэний нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал болох 224,250 төгрөгийг бүрэн төлсөн /хх-ийн 97-р хуудас/ байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 /таван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Тэмүүжинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун /500/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган /500,000/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,
36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлдүүдэд заасныг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ