Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Г.Уртнасан |
Хэргийн индекс | 138/2021/00029/И |
Дугаар | 138/ШШ2021/00188 |
Огноо | 2021-02-24 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 138/ШШ2021/00188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд онлайнаар явуулж,
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, *******ын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн,
Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багийн харъяат, ******* сумын 7 дугаар баг, ******* тоотод түр оршин суух, регистрийн дугаартай, ******* овогт гийн д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгийн үнэд 2 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 сарын 28-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Чинзориг, нэхэмжлэгч Б.*******, Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нөхөр бид хоёр 2006 онд танилцан нэг гэрт хамт амьдарсан бөгөөд 2006.12.28-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Энэ хугацаанд буюу 2006 оны 8 сарын 12-ны өдөр охин , 2009 оны 9 сарын 26-ны өдөр охин , 2011 оны 5 сарын 18-ны өдөр охин , 2013 оны 4 сарын 08-ны өдөр хүү нарыг төрүүлж 4 хүүхдийн эцэг эх болсон. Бидний амьдрал эхний жилүүдэд аз жаргал дүүрэн сайхан гэр бүл байсан. Гэвч сүүлийн жилүүдэд нөхөр маань архи дарс ууж агсан согтуу тавих болсон ба үүнээс болж хэрүүл маргаантай байх болсон. Нөхөр маань намайг ажил хийлгэхгүй, араас дагаж мөшгин, бусадтай үндэслэлгүйгээр их харддаг, тэвчих аргагүйгээр муухай үгээр доромжилдог, гэр орныхоо хамаг юмыг хагачиж хэмхчиж, надад гар хүрдэг. Гэртээ найз нөхдөө дуудан архидчихаад намайг найз нөхөдтэйгөө хардаж зодолддог байсан. Мөн хүүхдүүдээ зодоод байдаггүй боловч чанга чанга дуугарч айлгадагаас нь болж хүүхдүүд тайван бус байх болсон. Ингээд аргагүй эрхэнд би хүүхдүүдээ аваад 2017 оны 4 сард ахындаа очсоноос хойш бид одоог хүртэл тус тусдаа амьдарч байна. Одоо бүр салахаар шийдсэн. Гэрлэлтийг минь цуцалж өгнө үү. Хүүхдүүдээ би өөрийн асрамжинд авна. Хүүхдүүдтэйгээ уулзана гээд байдаггүй боловч холбоотой байдаг. Мөн хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Харин миний том хүүгийн морь унаад шагналд нь ирсэн гэрт бид амьдардаг байсан. Намайг хэсэг хугацаанд байхгүй байх хойгуур гэрийг маань зарчихсан байсан тул гэрийн үнэд 2 000 000 төгрөгийг гаргуулна. Мөн охин Одончимэгийг төрөх үед бид гэрлэлтээ батлуулаагүй байсан тул миний нэрээр овоглож гэрчилгээг нь өгсөн. Охин гийн хүүхэд мөн гэв.
Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2006 онд танилцан гэр бүл болсон. 4 хүүхэдтэй. Би байнга архи уудаггүй боловч хааяа архи уучихдаг нь үнэн. Архи уугаад хэрүүл хийдэг, эхнэртээ гар хүрдэг байсан нь үнэн. Амьдралын аливаа асуудал дээр эхнэртэйгээ ярилцах гэхээр дандаа надаас зөрүүдэлдэг, ойлголцдоггүй, мөн худлаа хэлээд байдаг болохоор нь дургүй хүрээд байдаг. 2017 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа нь үнэн. Өөр хэлэх зүйл надад байхгүй. Уг нь хүүхдүүдээ өнчрүүлмээргүй байгаа ч энэ хүн заавал сална гээд байгаа тул гэрлэлтээ цуцлуулахад татгалзахгүй. Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна. Харин хүүхдүүдтэй минь уулзуулж байгаарай. 4 хүүхэддээ тэтгэлэг төлнө. Охин Одончимэгийг төрөхөд бид гэрлэлтээ батлуулаагүй байсан. Охин маань миний охин мөн, маргах зүйлгүй, охины эцэг мөн болохыг тогтооход татгалзахгүй. Гэрээ би зарчихсан нь үнэн. Тухайн үед би торгууль төлөх байсан тул гэрээ зараад төлчихсөн юм. Гэрийн үнэ болох 2 сая төгрөгийг төлнө. Гэхдээ одоо боломж байхгүй, зунаас ажил хийж байгаад төлнө. Өөр эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Б.д холбогдуулан гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжинд үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулах, мөн гэрийн үнэ 2 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2006 онд танилцан нэг гэрт хамт амьдарч, 2006 оны 12 сарын 28-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын иргэний гэр бүлийн бүртгэлд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хууль ёсны гэр бүл болсон байх ба 2006 оны 8 сарын 12-ны өдөр охин , 2009 оны 9 сарын 26-ны өдөр охин , 2011 оны 5 сарын 18-ны өдөр охин , 2013 оны 4 сарын 08-ны өдөр хүү нарыг төрүүлж 4 хүүхдийн эцэг эх болсон. болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.
Гэрлэгчид нь хамт амьдрах явцдаа зан харьцаа үзэл бодлын зөрүүтэй байдал гаргах, бие биенээ үл хүндэтгэх, нөхөр Б. нь архи согтууруулах ундаа хэрэглэх, эхнэрээ бусадтай хардах, хэл амаар доромжлох гэх зэргээр гэрийн дотор хэрүүл маргаан үүсгэх зэрэг нөхцөл байдлын улмаас тэдний харьцаа таарамжгүй болсон байх ба тэд 2017 оны 4 сараас хойш одоог хүртэл тус тусдаа амьдарч байгаа, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан тохиролцсон зэрэг шалтгаан нөхцлүүд нь тэдний гэрлэлтийг цуцлах шалтгаан болж байна.
Иймд тэдэнд эвлэрүүлэх хугацааг дахин олгох нь үр дүнд хүрэхгүй болох нь тэдний шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар батлагдаж байх тул Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийн хүүхдүүдээ өөрийн асрамжинд авах тухай шаардлагыг хариуцагч татгалзаагүй, талууд хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул шүүх 7-оос дээш насны хүүхдүүдийн саналыг авах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд хүүхдүүдийг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан эх Б.*******гийн асрамжинд үлдээж шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан бичгийн баримтаар охин Одончимэг нь эх *******гаар овоглогдсон байх ба охин т эцгээс нь тэтгэлэг гаргуулах тухай асуудлыг шийдвэрлэхийн тулд түүний эцэг нь Б. мөн болохыг тогтоох шаардлагатай ба нэхэмжлэгч хариуцагч нарын хэн алин нь охин ийг төрсөн эцгийг тогтоолгох тухай шаардлага гаргаагүй боловч шүүх уг асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ийг өөрийн төрсөн охин мөн болохыг хүлээн зөвшөөрч, эцэг мөн болохоо тогтоолгохыг зөвшөөрч энэ талаар маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар охин ийн төрсөн эцэг нь хариуцагч Б. мөн болохыг тогтоож шийдвэрлэв.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар эцэг эх насанд хүрээгүй үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар 08 настай хүү , 10 настай охин , 12 настай охин , 15 настай охин О.******* нарыг тус тус 18 насанд хүртэл нь эцэг Б.гаар сар тутам тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-т тус тус зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус нэхэмжлэгч хариуцагч нарт мэдэгдэх нь зүйтэй юм.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас өөрсдийн амьдарч байсан гэрийг худалдсаны үнэд 2 000 000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч эсэргүүцээгүй ба улмаар дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар хариуцагч Б.гаас 2 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн ба хариуцагч Б.гаас улсын тэмдэгтийн хураамжинд 308 483 /гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай шаардлага тус бүрд 70 200 төгрөг буюу нийт 140 400 төгрөг, 11 хүртэлх насны хоёр хүүхэд, 11-ээс дээш насны хоёр хүүхэд буюу 4 хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага, мөн 2 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагад нийт 168 083 төгрөг/ төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогод оруулж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан ******* овогт гийн /РД:/, ******* овогт *******ын ******* /РД:******* / нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин , , , хүү нарыг эх Б.*******гийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар охин *******гийн Одончимэгийн төрсөн эцэг нь Б. мөн болохыг тогтоосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар 08 настай хүү , 10 настай охин нарыг 11 насанд хүртэл нь тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 12 настай охин , 15 настай охин О.*******, охин , хүү нарыг 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ насанд хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус эцэг Б.гаар сар тутам тэжээн тэтгүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар хариуцагч Б.гаас гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн үнэд 2 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-т тус тус зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус нэхэмжлэгч, хариуцагч нарт мэдэгдсүгэй.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн газрын иргэний бүртгэлийн байгууллага болох Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Энхтуулд даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч Б.гаас улсын тэмдэгтийн хураамжид 308 483 төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлого болгосугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч Б.******* нь шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН