Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 138/ШШ2021/00199

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд онлайнаар явуулж,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, *******гийн 4-8 тоотод бүртгэлтэй, ******* сумын 3 дугаар баг ******* хорооллын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ийн,

Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ын тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ын т холбогдох

Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, сургалтын төлбөрт 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 08 сарын 27-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Чинзориг, нэхэмжлэгч С.*******, хариуцагч Э. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.тай 2006 онд танилцаж улмаар үерхэж нөхөрлөж явсаар ойр дотно харилцаатай болсон. Удалгүй би жирэмсэн болж бид хамтран амьдарч бидний дундаас хүү төрсөн. Энэ хугацаанд бид гэрлэлтээ албан ёсоор батлуулж амжаагүй байсан учраас би өөрийнхөө нэрээр овоглож гэрчилгээг нь авсан. Гэтэл Э. нь хүүгээ ой гарантай байхад нь хүү бид хоёрыг хаяад явсан. Одоо хүү минь 14 настай. Эцгийнхээ талаар ер нь л мэдэхгүй. Э. хүүгээ төдийгөөс өдийг хүртэл хугацаанд нэг ч удаа эргэж тойрч ирж байгаагүй. Э.ыг хүү бид хоёрыг орхиж явсанд нь гомддоггүй ч гэсэн хүүгээ гэсэн сэтгэлгүй байгаад нь гомдож явдаг юм. Би ер нь ингэж шүүхэд хандах талаар мэддэггүй байсан. Саяхан хүнээс сонсож мэдэж аваад шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Ядаж хүүгээ 18 насанд хүртэл нь эцэг Э.аар тэжээн тэтгүүлэх нь хэрэгтэй гэж бодсон.

Иймд Э.ыг 2007 оны 5 сарын 9-ний өдөр төрсөн хүү ын эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Мөн хүү маань цогцолбор сургуулийн математик, англи хэлний төлбөртэй сонгоны ангид багаасаа сурсан. Одоо 8 дугаар ангид орно. 12 дугаар ангиа төгсөж дуусах хүртэл хугацааны жил бүрийн төлбөрийн 50 хувийг эцэг Э.аас гаргуулах хүсэлтэй байна. Нэг жилийн төлбөр нь 100 000 төгрөг байдаг бөгөөд нийт 5 жилийн хугацааны төлбөрийн 50 хувь болох 250 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Э. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2006 онд танилцаад 2007 онд хүүхэдтэй болсон. Анх хамт амьдардаг байсан боловч үзэл санаа, зан харьцаа таарахгүй байсны улмаас салахаар шийдсэн. Тухайн үед бид хоёр арван жилийн хүүхдүүд байсан учраас гэрлэлтээ батлуулах талаар бодож байгаагүй. Би салснаасаа хойш хэд хэдэн удаа С.******* болон хүү дээрээ очиж байсан. Гэвч намайг гэрээсээ хөөж туугаад байдаг байсан тул би очихоо больсон. Сүүлд бүр шөнө дөлөөр гэрээсээ хөөсөн тул дахиж очоогүй. Түүнээс хойш хүүхдээ хаана байгааг мэдэхгүй байсан учраас уулзаагүй. С.*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Хүү маань миний хүүхэд мөн тул маргахгүй. Мөн хүүгээ ээжийнх нь асрамжинд үлдээж, тэтгэлэг төлнө. Мөн хичээл сургалтанд нь зарцуулж байгаа учраас нэхэмжилж байгаа сонгоны ангийн сургалтын төлбөр болох 250 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Э.т холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгон, тэтгэлэг гаргуулах, сургалтын төлбөрт 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2006 онд танилцан улмаар гэрлэлтээ хууль ёсоор батлуулалгүйгээр хамтран амьдарч байсан байх ба тэдний дундаас 2007 оны 05 сарын 09ий өдөр хүү төрсөн болох нь зохигч талуудын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.

Хариуцагч нь хүү ыг өөрийн төрсөн хүү мөн болохыг хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй тул хүү ын төрсөн эцэг нь хариуцагч Э. мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь Э. нь хүүхдийн эцэг мөн эсэхээ тогтоолгох тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж хүүхдийн биологийн эцэг тогтоох шинжилгээ хийж, шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч хариуцагч нь дээрх хүсэлтээсээ татгалзсаныг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь хүүхдийн асрамжийг тогтоолгох тухай шаардлагыг хэн алин нь гаргаагүй боловч хүүхдэд тэтгэлэг тогтоохын тулд хүүхэд хэний асрамжинд үлдэх тухай асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байх ба хариуцагч Э. нь хүүхдээ эхийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байх тул хүү ыг эх С.*******ийн асрамжинд үлдээж шийдвэрлэв.

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээдэг бөгөөд мөн

хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар эцэг эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүү ыг насанд хүртэл нь эцэг Э.аар сар тутам тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгч нь хүү ын сургалтын төлбөрт 250 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч Э.аас 250 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн ба хариуцагч Э.аас улсын тэмдэгтийн хураамжид 129 528 /хүүхдийн эцэг тогтоолгох тухай шаардлагад 70 200 төгрөг, 11-ээс дээш насны хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага болон 250 000 төгрөг гаргуулах тухай шаардлагад нийт 59 328/ төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлого болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан ******* овогт *******ийн /РД:/-ын төрсөн эцэг нь овогт ын /РД:/ мөн болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан хүү ыг эх С.*******ийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 14 настай хүү ыг 16 насанд /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.аар сар тутам тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримтлан хариуцагч Э.аас хүүхдийн сургалтын төлбөрт 250 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******т олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг, мөн нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөнийг тус тус дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч Э.аас улсын тэмдэгтийн хураамжид 129 528 төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлого болгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН