Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/238

 

 

 

 

 

 

 

 

   2024        03         27                                 2024/ШЦТ/238

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзий-Орших, улсын яллагч Ц.Батзаяа, шүүгдэгч **** /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн **** холбогдох эрүүгийн “2311023670346” дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

******/, Монгол Улсын иргэн, ****** Улаанбаатар хотод төрсөн, *****, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ****** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

           Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч **** нь 2023 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 04 цаг 17 минутад таксинд явж байхдаа үйлчлүүлсэн **** мартаж буусан хэтэвчинд байсан Хаан банкны виза картыг ашиглан ****** 415,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хохирогчид 415,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.               

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

  Гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч **** нь 2023 оны 11 дүгээр сарын 02-ноос 03- нд шилжих шөнө 04 цаг 17 минутад таксинд явж байхдаа үйлчлүүлсэн **** мартаж буусан хэтэвчинд байсан Хаан банкны виза картыг ашиглан ******** дугаартай АТМ-аас 415,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хохирогчид 415,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар тал/, хохирогч **** мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/, Хаан банк ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 29/988 дугаартай, ****** регистрийн дугаартай **** эзэмшдэг гэх албан бичиг, /хх-ийн 13 дугаар тал/, Хаан банк ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 29/1581 дугаартай, ****** регистрийн дугаартай **** эзэмшдэг гэх албан бичиг, /хх-ийн 18 дугаар тал/, 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөгчийн АТМ-ийн камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 26-28 дугаар тал/, Мөрдөгчийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ****өөс хохирол төлөхөөр гаргаж өгсөн 415,000 төгрөгийг хураан авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 34 дүгээр тал/, Мөрдөгчийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хохирогч Ц.Ганзоригт хохирол болох 415,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, /хх-ийн 35 дугаар тал/, ****ийн Хаан банк ХХК дахь эзэмшлийн **** дугаартай дансны хуулга, /хх-ийн 19-25 дугаар тал/, Хохирогч **** Хаан банк ХХК дахь эзэмшлийн **** дугаартай дансны хуулга /хх-ийн 14-16 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

  Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

  Шүүгдэгч **** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Энэ хэргийн улмаас шүүгдэгч нь хохирогчид учруулсан эмчилгээний зардалтай холбоотой хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны үед бүрэн төлж барагдуулсан, шүүхээс утсаар ярьсан тэмдэглэл нэхэмжлэх зүйл санал гомдолгүй, шүүгдэгч **** нь хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн байна. Шүүгдэгч **** нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй байна.

  Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

  Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ийг 300 цаг нийтэд тустай ажил хийх ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

 Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

 Шүүгдэгч **** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, болохыг  тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ****** овогт ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ийг 300 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар **** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол  нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч **** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргасугай.

7.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                ДАРГАЛ