Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
Хэргийн индекс | 138/2021/00079/И |
Дугаар | 138/ШШ2021/00192 |
Огноо | 2021-02-26 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 138/ШШ2021/00192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг, ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт гийн т холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөнмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.тай 2005 танилцаад хамтран амьдарсан. Бид 2006 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулж 2007 оны 06 дугаар сарын 01-ний өдөр охин , 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүү нарыг төрүүлсэн. Биднийг гэр бүл болох үед 2005 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин маань нялх байсан тул бид ярилцаад ын нэрээр овоглон төрсний гэрчилгээ авсан. Хамт амьдрах хугацаандаа нь намайг маш их хардаж зоддог байсан тул 2015 оноос тус тусдаа амьдрах болсон. Хамгийн сүүлд 2015 онд намайг хэвтэрт ортол зодоод миний биед гэмтэл учруулсан учраас энэ хүний гарт үхэхээс өмнө сална гээд салсан юм. Ц. нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зоддог байсан асуудлаар тухайн үед Захиргааны хариуцлагын тухай хуулиар арга хэмжээ авхуулж олон удаа баривчлагдаж байсан. Цагдаагийнхан ч Ц.ыг андахгүй. Ц. хүүхдүүддээ харж ханддаггүй бөгөөд өөр хүнтэй амьдарч байгаа сураг сонсогдсон. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хандсан. Нөхөр маань гэрлэлтээ цуцлуулах саналыг дэмжсэн. Би олон жил ганцаараа хүүхдүүдээ тэжээгээд явсан учраас хүүхдүүдээ Ц.т өгөхгүй. Ц. нь энэ хугацаанд биднийг харж хандаж байгаагүй. Нэгэнт эргэж нийлэхгүйгээс хойш гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдийнхээ асрамжийг тогтоолгоё гэж бодоод шүүхэд хандаж байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин О., , хүү нарыг маань эх Б.******* миний асрамжинд үлдээж өгнө үү. Ц.аас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй бөгөөд бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Ц. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.*******тай 2005 онд танилцаж гэр бүл болсон бөгөөд цаашид болж бүтнэ гээд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. 2007 оны 06 дугаар сарын 01-ний өдөр охин , 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүү нар төрсөн. Б.******* нь надтай гэрлэхээс өмнө охинтой байсан ба би охин Анударийг өөрийн нэрээр овоглосон. Бидний амьдралд сайндаж, муудах үе олон байсан. *******ын хувьд ажил хийдэг байсан болохоор өглөө гараад орой ирдэг, тэр хооронд нь би хүүхдүүдээ харж, ар гэрээ авч үлддэг байсан. Намайг архи, дарс уух үед эхнэр ******* ч мөн уудаг байсан. ******* өөрөө намайг орхиж явчихаад олон жилийн дараа өргөдөл гаргаж байгааг нь ойлгохгүй байна. Би хүүхдүүдээ өөрөө харж хандаж өсгөсөн. Б.******* хүүхдүүдээ надтай байлгахыг хүссэн ба би охиноо өөр дээрээ авч сургуульд нь явуулж, асарч халамжилж байсан. Нэг өдөр охиныг минь өөртэйгээ хонуулаач гэж гуйхад нь би явуултал ирэхгүй удсан. Утасдаад явуул гэхэд охин Хүслэн ирж өөрийн эд зүйлсээ аваад ээж рүүгээ явна гэсэн. Би учрыг нь сайн ойлгоогүй явуулсан. Одоо бид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүдээ эхийнх нь асрамжид үлдээнэ гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ц.т холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Б.*******, Ц. нар нь гэрлэлтээ 2006 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 614 дугаарт бүртгүүлж, 2005 оноос 2015 он хүртэлх хугацаанд хамт амьдарсан байх бөгөөд 2007 оны 06 дугаар сарын 01-ний өдөр охин , 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүү нарыг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, 0079410, 0266644 дугаартай төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар, 12/000555 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.
Мөн 2005 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин О.Анударийг хариуцагч Ц. нь 2005 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн нэрээр овоглон 0339054 дугаартай төрсний гэрчилгээ авсан байна.
Нэхэмжлэгч Б.******* нь тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болжээ.
Гэрлэгчид нь сэтгэл санаа, зан харьцааны хувьд таарч тохирохгүйгээс 2015 оноос эхлэн тусдаа амьдарч байгаа бөгөөд гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлт цуцлуулах саналтай байх тул эвлэрүүлэх арга хэмжээг дахин авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Б.******* нь 2005 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин О., 2007 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин , 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү нарыг өөрийн асрамжид авах санал гаргасныг хариуцагч Ц. нь хүлээн зөвшөөрч байх тул охин З., , хүү нарыг эх Б.*******ын асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй, гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар овогт гийн , ******* овогт *******ийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2005 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин О., 2007 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин , 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү нарыг эх Б.*******ын асрамжид үлдээсүгэй.
3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч Б.******* нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэнийг дурдсугай.
5. Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 138/ШЗ2021/00231 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Б.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагч Ц.аас улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөг гаргуулан төсвийн орлого болгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ