Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 138/ШШ2021/00193

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, 2 дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн сумын дүгээр баг, 5 дугаар байрны тоотод оршин суух, ЖЗ7100814 регистрийн дугаартай, овогт ын т холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.*******, хариуцагч Т., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөнмөрөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2003 онд Т.тай танилцаж 2007 оны 0 дүгээр сарын 13-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд буюу 2005 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүү төрсөн. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул 2008 оноос эхлэн тус тусдаа амьдрах болсон. аавтайгаа амьдарч байгаад 201 оноос хойш миний асрамжид амьдарч байна. Одоо тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бид хоёрт ямар нэгэн маргаантай асуудал байхгүй бөгөөд дундын өмчлөлийн эд хөрөнгө байхгүй. Т.аас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэв.

Хариуцагч Т. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ш.*******тай 2003 онд танилцаад 2007 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Бидний дундаас 2005 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүү маань мэндэлсэн. Бид 2008 оноос эхлэн тусдаа амьдарсан. Би тусдаа амьдралтай болоод олон жил болж байгаа. Ш.******* ч тусдаа амьдрал зохиосон байна. Бид эргэн нийлэх боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулах шаардлагыг дэмжиж байна, гэрлэлтээ цуцлуулахад татгалзахгүй. Эвлэрүүлэн зуучлалаар шийдүүлсэн. Хүү маань өмнө нь миний асрамжид байсан. Хүү минь том болсон, биеэ аваад явах бүрэн боломжтой учраас төгсөх ангидаа ээжтэйгээ байх нь илүү гэж бодоод ээжид нь өгсөн. Хэн нь ч хүүхдээ аваад явах чадвартай. Эд хөрөнгө болон өөр бусад маргаан байхгүй гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Т.т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Ш.*******, Т. нар нь гэрлэлтээ 2007 оны 0 дүгээр сарын 13-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 21 дугаарт бүртгүүлж, 2003 оноос 2008 он хүртэлх хугацаанд хамт амьдарсан байх бөгөөд 2005 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүү г төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, 2021 оны 1 дүгээр сарын *******-ны өдрийн төрсний бүртгэлийн лавлагаа, 2021 оны 1 дүгээр сарын *******-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ш.******* нь тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.

Гэрлэгчид нь сэтгэл санаа, зан харьцааны хувьд таарч тохирохгүйгээс 2008 оноос эхлэн тусдаа амьдарч байгаа бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь бусадтай гэр бүлийн харилцаатай болсон, гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлт цуцлуулах саналтай байх тул эвлэрүүлэх арга хэмжээг дахин авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Ш.******* нь 2005 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү г өөрийн асрамжид авах санал гаргасныг хариуцагч Т. нь хүлээн зөвшөөрч байх тул хүү г эх Ш.*******ийн асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй, гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар овогт ын , ************** овогт *******гийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2005 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү г эх Ш.*******ийн асрамжид үлдээсүгэй.

3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч Ш.******* нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэнийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Т.аас улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.*******т олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14. дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ