Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/77

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч М.Мэндбаяр

Гэрч *******, *******, *******, *******

Хохирогч *******, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321000000404 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын 2 дугаар баг гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Дорнод аймгийн сумын 1 дүгээр баг Яхь гэх газарт малын хашаан дотор хохирогч *******, ******* нарыг хоорондоо муудалцаж байх явцад салгах зорилгоор хохирогч *******ын дээлийн араас татаж хөлөн тус газар хавиран газарт унагаж эрүүл мэндэд нь “зүүн хөлийн шагайн гадна хавчаар ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр ******* бид хоёр , нарын гэрт очсон. ******* хоёр хоорондоо маргалдаад зодолдсон. Тэр үед эгч надад хандан “чи очоод , ******* хоёрыг салгаарай” гэхээр нь би *******ын дээр гарчихсан байхаар нь ахын дээлнээс нь татахад ******* ын дээр нь зөрж гараад заамдаад тавихгүй байхаар нь гарыг нь хөшөөд тавиулсан. Дараа нь *******, ах хоёр 20-30 минутын турш маргалдаж байхад эгч гар утсаараа бичлэг хийсэн. Тэр үед ахын хөл зүгээр байсан. ******* бид хоёр удалгүй гэр рүүгээ явсан. Дараа нь эгч малчин , нарын гэрт очоод “******* ыг өшиглөсөн юм байна лээ. Та нар яагаад хараагүй юм бэ” гэж хэлсэн байсан. Мөн гэрчээр мэдүүлэг өгөхдөө “******* ын хөл рүү өшиглөсөн” гэж өөрөө харсан мэт мэдүүлэг өгсөн байсан. ******* ахыг гэр рүү нь оруулж өгөхдөө “таны хөл рүү ******* өшиглөсөн шүү дээ” гэснээр намайг энэ хэрэгт намайг буруутгаад байгаа юм. Гэтэл би , ******* нарыг салгасан. ах “чи намайг өшиглөсөн” гэж нэг ч үг дуугараагүй. буруу ойлголт төрүүлснээс болоод ийм зүйл болж байна...” гэв.

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр унага тамгалах гээд очсон байсан. Тэр үед *******, ******* хоёр согтуу ирсэн. ******* малын хашаанд давж орж ирээд “та нар өгөх ёстой малаа өгсөнгүй” гээд элдэв үгээр доромжлоод байсан. Би түүнд хандан “энэ яагаад чинийх болдог юм бэ” гэхэд “малчинтай чинь тохиролцсон байсан юм” гэж хэлсэн. Би “тэр зүйл чинь надад хамаагүй. Чи өөрөө учраа ол. Унага тамгалж байхад ийм зүйл ярих зохимжгүй, монгол ёс гэж бий, хашаанаас гар” гэж хэлсэн. Ингээд бид хоёр маргалдаад би *******ыг цамцных нь захаар боогоод хашаа руу тулгаж зогсооход ******* намайг мөргөсөн. Тэр үед “салгаарай” гэснээр ******* ирээд миний дээлнээс татаад хавирч унагаасан. Би босох гэхэд хөл өвдөөд байсан учир оор түшүүлээд гэртээ орсон. Тухайн үед *******, ******* нар нэлээн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ч болсон зүйлийн талаар санах хэмжээнд байсан...” гэв.

Гэрч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...манайх даага тамгалж байхад *******, ******* хоёр согтуу ирээд хэрүүл маргаан үүсгэсэн. Тухайн үед ******* надтай маргалдсанаас болж *******тай маргалдсан. ******* нар маргалдаад зууралдаад байхад нь би малын хашаа даваад очтол газарт унасан байсан. ...Мөн тэр үед ******* олон юм яриад байсан учир би утсаараа бичлэг хийсэн ч өшиглөх үед бичлэг хийгээгүй юм. ******* манай нөхрийг өшиглөхийг нь би хараагүй. Би нөхрийнхөө өмнөөс цагдаад өргөдөл бичиж өгөхдөө тэр мэдүүлгийг өгсөн.  ...Манай хүн газарт унаад босохдоо “би явж чадахгүй нь ээ” гээд босож чадаагүй тул ...ийг дуудаад түшээд гэр рүү орсон. Би адуугаа тоолж дуусгаад 2 цагийн дараа гэр рүүгээ орох үед нөхрийн хөл хугарсан байсан гэдгийг мэдсэн...” гэв.

Гэрч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би эгчийн малчинд мотоцикл зараад оронд нь даага авахаар тохиролцсон байсан юм. Тэгээд даага өгөх, авах талаар маргалдсан. Миний хувьд ын биед халдсан зүйл байхгүй. Би эгчтэй маргалдаж байхад ах миний араас цохиод боосон. ах надтай маргалдах үед хөл нь зүгээр байсан. намайг боогоод байж байхад нэг мэдэхэд ******* ыг татахад би зөрж дээр нь гарсан байсан. ...Харин ******* ыг татаж газарт унасны дараа ын хөл нь эвгүй болсон гэдгээ хэлсэн. Мөн унаад босохдоо ёо гэж хэлсэн...” гэв.

Гэрч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тэр өдөр *******, нар бие биеэ заамдалцаад маргаж байсан. Би тухайн үед болсон зүйлийн талаар ойроос харж байсан. ******* ын дээлийн араас татахдаа хөл рүү нь  хавирч газарт унагаасан. , ******* нар маргалдах үед ын хөл зүгээр байсан. газарт унаад босохдоо “ёо хөл эвгүй болчихлоо” гэж хэлээд ...оор түшүүлээд гэртээ орсон...” гэв.

Гэрч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “..., ******* нар зодолдоод байсан ба ...******* ах ахын дээлийн захаас татаад хавирч унагаасан. ахын хөл нь унаснаас болоод эвгүй болсон байсан учир би гэр рүү нь түшээд оруулсан...” гэв.

Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр сайн өдөр байсан тул адуугаа тамгалахаар хөдөө гэртээ ирсэн. Адуугаа тамгалж эхлээд байж байтал өмнө нь манай хонийг хардаг байсан ******* болон Сугарын малчин ******* нар ирсэн. ...******* нь миний авах гэж байгаа даагыг тамгаллаа гэхээр нь би юу яриад байгаа юм гэтэл “өгөхөө өгч чадахгүй, та нар хэзээ малтай байсан юм” гэх зэргээр хэлсэн. ...Би тэр ******* гэх нөхрийг дээлээс нь татаад хашаанаас гаргах гэхэд намайг 2 удаа мөргөсөн. Тэр үед ******* нь намайг дээлийн маань араас татаад миний хөл рүү өшиглөөд би газарт унасан. Тэгээд ******* нь миний дээр гараад намайг цохих гэж байхад ойр байсан хүмүүс ирээд салгасан. ...Миний зүүн хөлийн шилбэний яс хугарсан гипсдүүлж өвчин намдаах эм ууж байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/

"...А. гэх залуу нь 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр миний хөлийг хугалснаас хойш надтай нэг ч удаа уулзаж миний биеийн байдлыг асууж эргэж тойроогүй. Мөн эмчилгээний зардалд нэг ч төгрөг өгөөгүй. Тухайн үед ******* нь миний цээж рүү 2 удаа мөргөөд бид маргалдаж байх үед ******* нь миний дээлийн захнаас татаад хөл рүү хавирч өшиглөөд газарт унагаачихсан. Тэгээд би босоод ирэхэд миний хөл гишгэж болохгүй байсан. ...Баруун бугалганы цус хуралт гэмтлийг ******* нь учруулсан, харин хөл хугарсан асуудлыг ******* учруулсан. ...Миний хувьд маш их гомдолтой байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 15/

Гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хөдөө гэртээ очоод тамгалах адуугаа хашаанд оруулж байхад манайхтай ойрхон байдаг айлын туслах малчин гэж дууддаг хүн буюу ******* болон хуучин манай хонийг хардаг байсан ******* гэх 2 хүн ирсэн. Тэд нар ирэхдээ халамцуу байсан. Тэгээд би гэр рүүгээ тамгаа халаах гээд ороод буцаад гарч ирэхэд манай малын хашаанд *******, ******* нар нь манай нөхөр тай маргалдаад байж байсан. Одоо манай үхрийг гэх хүн хардаг бөгөөд би цалингаас нь гадна 1 даага, 1 бяруу өгөхөөр тохирсон байсан юм. Харин өнгөрсөн жил *******аас мотоцикл авчихсан, танаас авах адуугаа би *******т өгнөө гэж хэлж байсан юм. Тэгтэл ******* нь манай адуунаас 1 охин даагыг маань харчихаад авна гэж ирсэн юм билээ. ...Энэ асуудлаас болоод манай нөхөртэй тэр 2 маргалдаад “өгөхөө өгч чадахгүй, та нар хэзээ малтай байсан юм пизданууд, мэлхий минь” гэх зэргээр элдвээр хэлээд байж байсан. ...манай нөхөр *******ын дээлнээс заамдаад авсан. Энэ үед би хашаа руу орж салгах гээд хашаа давж байхад ******* манай нөхрийн цээж рүү нь мөргөсөн. ...Тэгтэл манай нөхрийн араас ******* гэгч нь дээлийн хүзүүнээс нь татаад зүүн хөлийн шилбэ рүү өшиглөөд манай нөхөр газарт унасан. Тэгээд ******* дээр нь гараад цохих гэж байхад нь тэр үед ойрхон байсан манай ажилд туслахаар ирсэн хүмүүс салгасан. Тэгээд нөхрийг маань босгоход хөл нь болохгүй байна гээд хүмүүсээр түшүүлээд гэр рүү орсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 18-20/

Гэрч В.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би урьд өмнө ******* гэгчээс нэг мотоциклийг даага өгнө гээд худалдаж авсан юмаа. ******* гэгчийн адуунд байсан нэг сарвааг надад өгчихөөрэй мотоциклийн өртгөнд гэсэн. Би тухайн үед ...энэ заасан унагыг чинь хэлж үзье гэж хэлж байсан. Тухайн цаг хугацааны дараа д тэр унагыг *******т өгөх талаар хэлээгүй байсан. ******* орж ирээд "миний унагыг та нар тамгалсан байна" гэж эгч рүү хандаж хэлэхээр нь би “чамд өгөх талаар хэлээгүй байсан юмаа, ...чи байж бай би өөрөө чамд өөр даага өгье” гэсэн чинь ******* “өгөх юмаа өгч чадахгүй” гээд уурлахаар нь бид нар хүнд өгөх юмаа өөрсдөө зүсэлж өгнө, чи яахаараа хүний юм дураараа зүсэлж авдаг юм бэ гээд *******тай маргалдаж байхад нөхөр нь ирээд *******ыг заамдаад авахад ******* цээж рүү нь мөргөсөн. зөрүүлээд *******ын нуруун тус газар цохиод *******ыг доош нь дарсан байдалтай байж байхаар нь би *******ыг салгах гээд чангааж байхад ******* ын араас нь босоо байдлаас татаад гурвуулаа унаж байгаа харагдсан. ...тухайн зодооны дараа хөл эвгүй болчихлоо гээд гэр рүүгээ орсон. Гэрт ороод үзэхэд гутлаа тайлчихсан хөл нь хавдсан байсан. ... ******* нар нь хоорондоо ноцолдож байхад нь ******* ирээд салгах гээд чангаасан бөгөөд тухайн үед *******, ******* нар гурвуулаа унаж байсан. Унаад босож ирэхдээ нь хөл эвгүй болчихлоо гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/

Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... эгч бид хоёрыг маргалдаж байхад нөхөр нь хүрч ирээд намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд цээж рүү нь нэг удаа мөргөсөн чинь ах намайг доош нь дараад суулгахад А.Батбаяр ирээд ахыг татаж унагаасан. Би тухайн үед ахыг газар унахаар нь дээр нь гараад ахын нүүр рүү гэдэс рүү 2 удаа цохитол хүмүүс ирээд салгасан. ... ах гэртээ ороод гутлаа тайлчихсан хөлийнх нь шагай хавдчихсан байсан. ...******* ахыг босоо байдлаас татаж унагааж байсан ба яг хөл рүү нь цохиж хавирч байгааг нь бол хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34/

Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...******* нь цээж рүү нь мөргөсөн. зөрүүлээд *******ыг цохиж байгаа харагдсан. Яг хаана нь цохиж байгааг хараагүй. ... *******ыг доош нь дарсан байдалтай байж байхад нь ******* ын араас нь чангаагаад хөлөө ард нь тавиад татаад унагаасан. хашааны төмөр хаалга руу арагшаа саваад унахад нь би амжаад хашааг нь онгойлгосон. Хэрвээ төмөр хашааг онгойлгож газар унаагүй бол хашаа мөргөж ойчих байсан. ...******* нь ирээд ард нь хөлөө тавиад арагш нь унагааж байгаа харагдсан. Унаад босож ирэхдээ нь хөл эвгүй болчихлоо гэж байсан. ... *******тай зодолдохоос өмнө хөл нь зүгээр байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/

Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... ******* нар нь хоорондоо ноцолдож байхад нь ******* ирээд салгах гээд чангаасан бөгөөд тухайн үед ахын араас нь чангаагаад хөл рүү хавираад унагааж байгаа харагдсан. Унасны дараа ах хөл гэж бахираад байсан. Би түшиж гэр рүү ороод үзэхэд хөл нь нэлээдгүй хавдчихсан байсан. ах *******ын хүзүүг нь доош нь дараад зогсоо байдалтай зогсож байхад ******* татаад хавирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...даага тамгалж байхад ******* ах ын эхнэр хоёр даага тамгаллаа гээд хоорондоо эхлээд хэрэлдээд маргаад байсан. Тэгсэн харин нь эхнэрээ өмөөрөөд ******* ахтай заамдалцаад зогсож байхыг харсан. ...Тэгээд ******* ах тэр хоёр дээр очоод ын дээлээс арагш татахад тэр гурав гурвуулаа хашааны амны ойролцоо ханаралдаад тус тусдаа газарт унасан. Тэгээд тэр гурав босож ирээд , ******* ах хоёр үргэлжлүүлэн хэрэлдээд байхаар нь манай нутгийн ах *******ыг салгаад хоёр яваад өгсөн. ******* ах ын араас татаад тэр гурав унасны дараа ахын хөл нь доголчихсон байсан. ... ахын хөл рүү хүн өшиглөж байхыг бол хараагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 45/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би сумын 2-р багийн иргэн нарын унаганы тамган дээр байсан. Тухайн зодоон болохыг хараагүй. ...Би адуу харж байгаад ирээд Ц.Батбаяр, *******, нар нь хоорондоо муудалцсан талаар мэдсэн. Тухайн цаг хугацаанаас хойш цагийн дараа байх би гэрт нь ороход сая бид нар зодолдоод ойчихдоо хөлөө эвгүй болгочихлоо гээд гутлаасаа хөлөө гаргачихсан байсан. Хөл нь хавдсан байдалтай байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* бид хоёр ойрхон саахалт айл болох ын малчин адуу тамгалж байхаар нь 14 цагийн үед хамт очсон. Очоод удаагүй байхад ******* гэх залуу ын эхнэр тай өгөх гэж байсан адууг тамгалчихлаа, өгөх юмаа өгч чадахгүй гээд хэрэлдэж маргасан. Тэгэхэд гийн нөхөр нь эхнэрээ өмөөрөөд *******тай маргаад заамдаад авахад зөрүүлээд ******* нь ын цээж рүү 2 удаа мөргөөд *******, дээр доороо оролцоод нь дээр нь гарчихсан, ******* доор нь байхад эгч намайг тэр хоёрыг салгаарай гэхээр нь би очоод ын араас дээлнээс нь татахад хальт өндийгөөд босох гэж байхад доор нь байсан ******* заамдсан чигээрээ ын дээр нь гарч унасан. Тэгэхээр нь *******ын араас татаж тэр хоёрыг хоёуланг нь босгосон. Тэгээд заамдалцаад гараа тавихгүй болохоор нь би дундуур нь өөрийнхөө гараар тэр хоёрын гарыг хөшиж байж  тавиулсан. Тэгээд тэр хоёр ойролцоогоор 20-30 минут орчим зогсоод хэрэлдээд байхаар нь би сүүлдээ тэр хоёрыг болиулах гээд *******ыг аваад явсан. нь ******* бид хоёрыг явах хүртэл хашаан дотроо байж байсан. ...ад учирсан гэмтлийг хэн учруулсан гэдгийг мэдэхгүй байна. Ямар ч байсан миний бодлоор *******, нар дээр доороо орчихсон байх үед нь ын дээлнээс нь арагш татах үед ******* нь зөрүүлээд дээр нь гарах үед нь хөлөө эвгүй дараад унасан байж магадгүй гэж бодож байна. Тэрнээс биш миний хувьд гэх хүний хөл рүү хавирч өшиглөөд унагасан асуудал огт гараагүй, би гэх хүнтэй огт маргалдаж муудаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/

Дорнод аймаг дахь Шүүхийн шинжилгээний төвийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 608 тоот дүгнэлтэд:

1. *******ын биед зүүн хөлийн шагайн гадна хавчаар ясны хугарал, баруун бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон зүүн хөлийн шагайн гадна хавчаар ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун бугалганы цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 53-54/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07/

- Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65/

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 66-72/ болон шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөс шинээр эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, хохирогчийн хөлийн рентген зураг, хохиролтой холбоотой нийт 12 хуудас баримт /задгай/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Дорнод аймгийн сумын 1 дүгээр баг Яхь гэх газарт нутаглах хохирогч  *******ын малын хашаан дотор хохирогч *******, ******* нарыг хоорондоо муудалцаж байхад нь салгах зорилгоор хохирогч *******ын дээлийн араас татаж хөлөн тус газар хавирч унагаан эрүүл мэндэд нь “зүүн хөлийн шагайн гадна хавчаар ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортой өгсөн “...Тэр үед *******, ******* хоёр согтуу ирсэн. ******* малын хашаанд давж орж ирээд “та нар өгөх ёстой малаа өгсөнгүй” гээд элдэв үгээр доромжлоод байсан. Би түүнд хандан “энэ яагаад чинийх болдог юм бэ” гэхэд “малчинтай чинь тохиролцсон байсан юм” гэж хэлсэн. Би “тэр зүйл чинь надад хамаагүй. Чи өөрөө учраа ол. Унага тамгалж байхад ийм зүйл ярих зохимжгүй, монгол ёс гэж бий, хашаанаас гар” гэж хэлсэн. Ингээд бид хоёр маргалдаад би *******ыг цамцных нь захаар боогоод хашаа руу тулгаж зогсооход ******* намайг мөргөсөн. Тэр үед ...******* ирээд миний дээлнээс татаад хавирч унагаасан...” гэх, “...******* нь дээлийн маань араас татаад миний хөл рүү өшиглөөд би газарт унасан..." гэх, "...Тухайн үед ******* миний цээж рүү 2 удаа мөргөөд бид маргалдаж байх үед ******* нь миний дээлийн захнаас татаад хөл рүү хавирч өшиглөөд газарт унагаачихсан. Тэгээд би босоод ирэхэд миний хөл гишгэж болохгүй байсан..." гэх мэдүүлгүүд, гэрч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...******* нар маргалдаад зууралдаад байхад нь би малын хашаа даваад очтол газарт унасан байсан. ...******* манай нөхрийг өшиглөхийг нь би хараагүй. Би нөхрийнхөө өмнөөс цагдаад өргөдөл бичиж өгөхдөө тэр мэдүүлгийг өгсөн юм.   ...Манай хүн газарт унаад босохдоо “би явж чадахгүй нь ээ” гээд босож чадаагүй тул ...ийг дуудаад түшээд гэр рүү орсон..." гэх мэдүүлэг, гэрч *******ын “...Би эгчтэй маргалдаж байхад ах миний араас цохиод боосон. ах надтай маргалдах үед хөл нь зүгээр байсан. намайг боогоод байж байхад нэг мэдэхэд ******* ыг татахад зөрж би дээр нь гарсан байсан. ...Харин ******* ыг татаж газарт унагаасны дараа ын хөл нь эвгүй болсон гэдгээ хэлсэн...” гэх мэдүүлэг,  гэрч *******ийн “...Тэр өдөр *******, нар бие биеэ заамдалцаад маргаж байсан. Би тухайн үед болсон зүйлийн талаар ойроос харж байсан. ******* ын дээлийн араас татахдаа хөл рүү нь хавирч газарт унагаасан. , ******* нар маргалдах үед ын хөл зүгээр байсан...” гэх мэдүүлэг, гэрч *******ийн “..., ******* нар зодолдоод байсан ба ...******* ах ахын дээлийн захаас татаад хавирч унагаасан. ахын хөл нь унаснаас болоод эвгүй болсон байсан учир би гэр рүү нь түшээд оруулсан...” гэх мэдүүлэг, гэрч В.гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... нь ирээд *******ыг заамдаад авахад ******* цээж рүү нь мөргөсөн. зөрүүлээд *******ын нуруун тус газар цохиод *******ыг доош нь дарсан байдалтай байж байхаар нь би *******ыг салгах гээд чангааж байхад ******* ын араас нь босоо байдлаас татаад гурвуулаа унаж байгаа харагдсан. ...тухайн зодооны дараа хөл эвгүй болчихлоо гээд гэр рүүгээ орсон...” гэх мэдүүлэг, гэрч "...******* ах тэр хоёр дээр очоод ын дээлнээс арагш татахад тэр 3 гурвуулаа хашааны амны ойролцоо ханаралдаад тус тусдаа газарт унасан. ...******* ах ын араас татаад тэр 3 унасны дараа ахын хөл нь доголчихсон байсан..." гэх мэдүүлэг, гэрч , *******, *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймаг дахь Шүүхийн шинжилгээний төвийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 608 тоот “...*******ын биед зүүн хөлийн шагайн гадна хавчаар ясны хугарал, баруун бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон зүүн хөлийн шагайн гадна хавчаар ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун бугалганы цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, хохирогчийн хөлийн рентген зураг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “...би *******тай маргалдсан зүйл байхгүй. *******, ******* хоёрыг барьцалдаж дээр доороо ороод хэвтээ байдалтай байхад нь салгах зорилгоор *******ын дээлийн араас татсан. Тэгэхэд ******* заамдалцсан барьцаа тавихгүй хамт босож ирээд *******ын дээрээс энэ 2 давхралдаж унасан. Тэр үедээ хөлөө гэмтээсэн байх. Надад гэм буруу байхгүй, гэрч нар худлаа мэдүүлэг өгч байна. Мөн тэр үед ******* гар утсаараа бичлэг хийж байсан. Тэр бичлэгийг үзмээр байна...” гэж маргаж мэтгэлцэж байгаа боловч хохирогч, гэрч нар нь *******, ******* хоёрыг маргалдаж муудахдаа газраар өнхөрч, дээр доороо орж зодолдсон талаар огт мэдүүлдэггүй бөгөөд зарим гэрч нарын хувьд шүүгдэгч *******ыг хохирогч *******ыг өшиглөсөн үйлдлийг нь хараагүй, харин араас нь татаж унагаасан үйлдлийн талаар зөрүүгүй мэдүүлж байгааг худал мэдүүлэг өгсөн гэж үзэх боломжгүй юм. Үүнээс гадна шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч *******г бичлэг хийсэн талаар мэдүүлэг гаргаагүй ба энэ талаар шалгаж тогтоосон зүйл хэрэгт байхгүй байна.

 Өөрөөр хэлбэл хохирогч *******ыг *******тай маргалдаад заамдалцаж,  *******ыг доош нь дарж гэмтэл учруулах хэмжээнд хүч хэрэглээгүй байх үед шүүгдэгч ******* хохирогч *******ын араас нь очиж дээлийн захаас нь татаж хавирч унагаасны улмаас *******ын зүүн хөлийн шагайн гадна хавчаар яс хугарч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан үйл баримт хэрэгт тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хохирогчийн биед хохирол учирч болохыг мэдсэн хэрнээ санаатайгаар араас нь татаж, өшиглөх үйлдэл хийж унагааж, хэдийгээр хохирогчтой муудаагүй, хохирол учруулах санаа, сэдэлгүй байсан ч өөрийн идэвхтэй үйлдлээр дээрх нөхцөл байдалд зориуд хүргэсэн шинжтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан бөгөөд шүүгдэгч нь энэ гэмт хэргийг үйлдээгүй гэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул дан ганц шүүгдэгчийн мэдүүлгээр түүнийг энэ гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх боломжгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж  дүгнэлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай болон болгоомжгүй  үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан. Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай тул хохирогчид учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Хохирогч ******* нь Улаанбаатар хотод оршин суудаг ба эмчилгээний болон замын зардалд нийт 644,000 төгрөг нэхэмжилж холбогдох баримтыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгч, сэтгэцэд учирсан хор уршигт 15,114,000 төгрөг нийт 15,758,000 төгрөгийг шүүгдэгч *******аас нэхэмжилсэн байна.  

2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Шүүх шинжилгээний тухай хуульд хүний сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалт орсон бөгөөд уг хуулийг дагалдуулан Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах үүрэг, мөнгөөр нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоох тухай 511.3, 511.4, 511.5 гэсэн заалтуудыг шинээр нэмсэн. Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр Шүүх шинжилгээний тухай хуулийн 80.6 дугаар зүйлд заажээ. Үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг, Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг тус тус баталсан.

            Хохирогчийн шүүхэд ирүүлсэн баримтыг шинжлэн судлахад нийт 856,409 төгрөгийн баримт байна. Үүнээс 2024.02.12-ны өдөр бензин авсан 213,010 төгрөг, 2024.03.02-ны өдөр бензин авсан 30,000 төгрөг нийт 243,010 төгрөг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамаарахгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд гуравдугаар зэрэглэлтэй гэж хүснэгтээр тогтоон ирүүлсэн ба энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******ын зүүн хөлийн шагайн гадна хавчаар яс хугарч тодорхой хугацаанд бие даан алхаж явах хөдөлгөөн хязгаарлагдсан нөхцөл байдал тогтоогдож байна.  Энэхүү гэмт хэрэг нь 2023 оны 11 дүгээр сард үйлдэгдсэн бөгөөд

Улсын дээд шүүхийн 25 дугаар тогтоолоор баталсан “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3 дугаар зүйлийн 3.8-д заасан нөхцөл байдлыг харгалзан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт гэмт хэрэг үйлдэгдэх  үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 550,000 төгрөгийг 15 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр хохирлыг тооцож  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар 8,250,000 /550,000x15=8,250,000/ төгрөг, хохирогчийн эмчилгээ болон замын зардалд 613,399 төгрөг, нийт 8,863,399 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч *******ад олгохоор шийдвэрлэлээ.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдаж  байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

             1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 1200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гэм хорын хохиролд 613,399 төгрөг, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 8,250,000 төгрөг нийт 8,863,399 төгрөгийг гаргуулж, хохирогч *******ад олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч *******ын нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 243,010 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Г.НАМУУНТУЯА