Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/92

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч М.Бамбадорж

Хохирогч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Бамбадоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000000054 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1963 оны 0******* дугаар сарын 2*******-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар ******* ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг хорооллын тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: ЖЮ630*******2**************8/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг Шинэ хөгжил цогцолбор сургуулийн хойд талын автозам дээр Тоёота кровн маркийн 44-94 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж явган хүний гарцаар гарч байсан иргэн *******ыг мөргөж биед нь бүсэлхийн 1 дүгээр нугалмын хугарал, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 15 цагийн орчимд ажлаасаа тараад гэр рүүгээ явж байхад Шинэ хөгжил цогцолбор сургуулийн хойд талын замаар нэг хүн утсаар яриад явган хүний гарцаар гарч байсан. Бид хоёр бие бие рүүгээ харсан. Би ойлгохдоо намайг түрүүлээд яв гэж байна даа гэж ойлгоод автомашиныхаа хурдыг нэмсэн. Тэгээд би тухайн явган зорчигч *******ыг мөргөж унагаасан. Яарч байсан болохоор *******ыг бос бос гэж хэлсэн байж магадгүй. Би яаралтай түргэн тусламжид дуудлага өгсөн боловч ирэхгүй байхаар нь *******ыг автомашиндаа суулгаад эмнэлэгт хүргэсэн...” гэв.

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би тухайн өдөр Шинэ хөгжил сургуулийн хойд талын явган хүний гарцаар гарч явахад автомашин хурдтай ирээд мөргөсөн. Ингээд нь ирээд намайг бос бос гэж хэлсэн. Би газраас босох гэсэн боловч нуруу өвдөөд байсан учир босож чадахгүй байсан. Ингээд тэр намайг эмнэлэгт хүргэж өгсөн. Эмч намайг 1 жил 6 сарын хугацаанд гам барих хэрэгтэй гэсэн. Би оюутан хүүхэдтэй, цаашид тодорхой хугацаанд ажил хийх боломжгүй болсон учир авах ёстой цалин 24,300,000 төгрөг, сэтгэл санааны хохирол зэргээ нэхэмжилнэ. Эмнэлэгт хэвтсэн эм тариа болон бусад зардалд нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

Хохирогч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хөдөөнөөс ирээд эрүүл мэндийн үзлэгт орох гээд эмнэлэгт үзүүлээд дүүгийнхээ гэр рүү явах гэж байгаад Шинэ Хөгжил сургуулийн хойд байрны Петровис ШТС-ын баруун талд байрлах гарцаар зам хөндлөн гарах гэж байхад ертөнцийн зүгээр хойд талаас саарал өнгийн улсын дугаартай Crown маркийн тээврийн хэрэгсэл ирж байсан. Тэгээд уг нь намайг хараад зогсохоор нь намайг өнгөрөөх гэж байна гэж бодоод зам хөндлөн гартал гэнэт ухасхийгээд хаазлаад яах ийхийн завдалгүй намайг  мөргөчихсөн. Би тэр үед ар нуруу хэсгээрээ арагш хүчтэй савж ойчсон. Тэгээд босож чадахгүй, нуруу өвдөөд тэр чигтээ хэвтэж байхад   нь ирээд намайг бос бос гээд загнаад байсан. Би босож чадахгүй байна гэдгээ хэлэхэд түргэн дуудахад дуудлага ихтэй байсан болохоор намайг мөргөсөн өөрийнхөө машинаар эмнэлэгт хүргэж өгсөн. ...Миний бие эмчилгээний зардалд нийт 52*******,950 төгрөгийн баримт гаргаж өгсөн. ...Би ХХК-д том машины оор сарын 1,350,000 төгрөгийн цалинтай ажилладаг байсан. Эмч намайг дор хаяж 1 жил 6 сарын хугацаанд дэглэм барьж нуруугаа бэхжүүлэх ёстой түүнээс нааш машин барьж огт болохгүй гэсэн. ...Иймд 1 жил 6 сарын хугацаагаар тооцож 24,300,000 төгрөгийн цалингаа нэхэмжилнэ. Мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24, 26-2*******/

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... овогтой нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн тасагт хүргэгдэн ирж яаралтай тусламж авч нуруу нугасны хагалгаанд орж үүнээс хойш 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн байна. Тухайн эмчилгээнд нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийтдээ 5,881,050 төгрөг зарцуулагдсан. Иймд Монгол улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэсэн заалтыг бүрэн хэрэгжүүлэх үүднээс ******* гэх хүний биед гэмтэл учирсан явдалд буруутай этгээдээс уг зардлыг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/

Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цагийн үед ажлаасаа гараад хороололд байх гэр рүүгээ явж байгаад Цаг-Уурын хажуу талын замаар гараад Шинэ хөгжил цогцолбор сургуулийн хойд талд байрлах засмал замаар ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлд төв зам руу орох гээд өөрийн эзэмшлийн Crown-210 маркийн саарал өнгийн гэсэн улсын дугаартай машиныг жолоодон ганцаараа явж байсан. Тэгээд төв зам руу ороод эргээд явган хүний гарцан дээр нэг эрэгтэй утсаар яриад дунд нь зогсож байсан. Тухайн үед би тэр хүнийг хараад хурдаа сааруулсан. Тэгээд би тэр хүнийг зогсох гэж байна даа гэж бодоод хөдлөх үед тухайн хүн ч бас намайг зогсох гэж байна гэж ойлгосон уу яасан бас хөдөлсөн. Ингээд бид 2 хэн хэнийгээ хүлээлгүй урагшлах хөдөлгөөн хийсэн. Би зогсох гэсэн боловч машин хальтраад нөгөө явган зорчигчийг очоод мөргөчихсөн. Би машинаасаа буугаад нөгөө хүн дээр очоод түргэн дуудахад утсаа авахгүй болохоор нь гудамжинд явж байсан танихгүй залуугаар хажуу талаас нь түшээд машиндаа суулгаад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. Тэгээд эмнэлэгт ирж үзүүлсэн. ...Энэ хугацаанд эхлээд 100,000 төгрөгийг хэрэгтэй зүйлдээ хэрэглээрэй гэж өгсөн. Дараа хагалгаанд ороход хэрэглэгдэх памперс, өвчин намдаагчаас эхлээд 140-150 мянган төгрөгийн зүйл эмийн сангаас авч өгсөн. Мөн 21,000 төгрөгт барагшун авч өгсөн. Сая эмнэлгээс гарахад нь алтан гагнуур 5 ширхэг, өвчин намдаах эм нийлээд 39,000 төгрөг, Улаанбаатар хотоос 60 ширхэгтэй барагшун 60,000 төгрөгт авч нийтдээ 455,000 орчим төгрөгийн туслалцааг хохирогчид өгсөн. Өөр эмчилгээний төлбөрт нэхэмжлэх мөнгө байвал миний бие төлөхөд бэлэн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн *******0-*******1/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 44 тоот дүгнэлтэд:

1.2 “******* 1/10” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй гэжээ. /хх-ийн 3*******-39/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 43 тоот дүгнэлтэд:

1.2 “******* 1/10” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй гэжээ. /хх-ийн 43-44/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2024 оны 01 дүгээр сарын 1*******-ны өдрийн *******6 тоот дүгнэлтэд:

1. *******ы биед бүсэлхийн 1-р нугалмын хугарал, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрх бүсэлхийн 1-р нугалмын хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.  

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 49-52/

Хөдөлгөөний соёл ТББ-ын Зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 тоот дүгнэлтэд:

1. дугаартай тээврийн хэрэгслийн ******* нь Монгол улсын ЗХДүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 1.5-д Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино. 10.8в-д баруун гар тийш нэвтрэх үйлдлийг зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явж гүйцэтгэнэ. 16.1-д Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн дүрмийн заалт зөрчигдсөн байна.

2. дугаартай тээврийн хэрэгслийн ******* нь Монгол улсын ЗХДүрмийн 10.8в-д баруун гар тийш нэвтрэх үйлдлийг зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явж гүйцэтгэнэ, 16.1-д Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн дүрмийн заалт зөрчигдсөнөөс зам тээврийн осол гарах нөхцөл болсон гэж үзэж байна.

3. дугаартай тээврийн хэрэгслийн ******* нь Монгол улсын ЗХДүрмийн 10.8в-д баруун гар тийш нэвтрэх үйлдлийг зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явж гүйцэтгэнэ, 16.1-д Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн дүрмийн заалт зөрчсөн нь зам тээврийн осол гарах гол шалтгаан болсон байна.

4. Замын нөхцөл байдалд тохируулан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож аюулгүй байдлыг хангаж явах үүргийг хүлээнэ. Иймд замын зохион байгуулалтаас нөлөөлөх зүйл байхгүй болно.

5. Илрээгүй болно гэжээ. /хх-ийн 5*******-58/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13/

- Зам тээврийн ослын схем зураглал /хх-ийн 14-15/

- улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-1*******/

- Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 18-19/

- Эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 48/

- Шүүгдэгч иргэний үнэмлэхийн лавлагаа, ийн лавлагаа, мэдээлэл, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа  /хх-ийн *******3-*******8/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 6*******-68/

- Дорнод аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн албан тоот, *******ы БОЭТ-д эмчлүүлсэн тусламж үйлчилгээний зардал /хх-ийн 81-82/

- Хохирогчийн хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд /хх-ийн 85-8*******/ болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн 6 хуудас баримт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг Шинэ хөгжил цогцолбор сургуулийн хойд талын автозам дээр Тоёота кровн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж явган хүний гарцаар гарч байсан хохирогч *******ыг мөргөж биед нь бүсэлхийн 1 дүгээр нугалмын хугарал, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******, хохирогч ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2024 оны 01 дүгээр сарын 1*******-ны өдрийн *******6 тоот “*******ы биед бүсэлхийн 1-р нугалмын хугарал, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Дээрх бүсэлхийн 1-р нугалмын хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт, Хөдөлгөөний соёл ТББ-ын Зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 тоот дүгнэлт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* ******* 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүнийг 6 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай болон болгоомжгүй  үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байх тул шүүгдэгч ******* нь хохирогч *******д учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй болно.

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд эм, тариа авсан болон эмчилгээний зардалд нийт 52*******,950 төгрөг, ажилгүй байх хугацааны цалин 24,300,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол зэргийг шүүгдэгч *******ас нэхэмжилсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд шүүгдэгч ******* нь хохирогчид нийт 1,12*******,950 төгрөгийг төлсөн болох нь шүүгдэгч *******, хохирогч ******* нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул хохирогчийн баримтаар ирүүлсэн хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Шүүх шинжилгээний тухай хуульд хүний сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалт орсон бөгөөд уг хуулийг дагалдуулан Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах үүрэг, мөнгөөр нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоох тухай 511.3, 511.4, 511.5 гэсэн заалтуудыг шинээр нэмсэн. Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 0******* дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр Шүүх шинжилгээний тухай хуулийн 80.6 дугаар зүйлд заажээ. Үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 0******* дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/2*******5 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг, Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн 2023 оны 0******* дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг тус тус баталсан.

Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд гуравдугаар зэрэглэлтэй гэж хүснэгтээр тогтоон ирүүлсэн ба Улсын дээд шүүхийн 25 дугаар тогтоолоор баталсан “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3 дугаар зүйлийн 3.8-д заасан нөхцөл байдлыг харгалзан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 660,000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр хохирлыг тооцож  Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар 8,580,000 /660,000x13=8,580,000/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч *******д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж улмаар эмнэлгийн тусламж үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 5,881,050 төгрөгийг зарцуулсан болох нь Дорнод аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн албан бичиг, зардлын төлбөрийн мэдээллийн баримт /хх-ийн 81-82/-аар тус тус нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 5,881,050 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгохоор шийдвэрлэлээ.

 Харин хохирогчийн авах байсан цалингийн тухайд энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхэд хангалттай нотлох баримт байхгүй байна гэж үзсэн тул хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд *******ас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1,12*******,950 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.*******, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж,  6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж. 6 /зургаа/ сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн   хугацаагаар хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 8,580,000 /найман сая таван зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгосугай.

*******. Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******ас даатгуулагч *******ы эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрт 5,881,050 /таван сая найман зуун наян нэгэн мянга тавин/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгосугай.

8. Хохирогч ******* нь авах байсан цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд *******ас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1,12*******,950 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Г.НАМУУНТУЯА