Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 90

 

 

2017 оны 03 дүгээр                                  Дугаар 90                            

сарын 17-ны өдөр

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

- шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

- улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч нарын өмгөөлөгч Ж.Хандсүрэн /0440/,

- иргэний хариуцагч Р.Чинбат,

- шүүгдэгч Б.Болдын өмгөөлөгч Д.Бурмаа /0025/,

- шүүгдэгч Ч.Дашнямын өмгөөлөгч С.Оюунцэцэг /0229/,

- шүүгдэгч Б.Болд, Ч.Дашням нарыг оролцуулан Төв аймгийн шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар, Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Болд, Ч.Дашням нарт холбогдох эрүүгийн 201619000634 тоот хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

    

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

 Монгол Улсын харьяат, 1996 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Сонгино суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Итали улсын Болоня сургуульд сурдаг, ам бүл 4, эцэг эх эгч нарын хамт  Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, 1-15-18 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай. Барга овогт Батсайханы Болд /РД:ИЛ96101518/ гэв.

 

Монгол улсын харьяат, 1996 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Мандах бүртгэл дээд сургуульд сурдаг, ам бүл 4 аав, ээж дүүгийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо 60-р байр 18 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай. Рэнцэн овогт Чинбатын Дашням /РД:УК96102518/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Болд нь 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын нутаг Самбарт хөтөл гэх газар Дундговь аймгаас Улаанбаатар чиглэлийн төв зам дээр өглөөний 08 цагийн орчим Тоёота Приус- 30 маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1 Механикжсан тээврийн хэрэгсэлийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна 2.1 А-д заасан тухайн тээврийн хэрэгсэлийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна, 8 дугаар бүлгийн 8.11 дахь хэсэгт заасан жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамаааруулан сонгож явна, 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед, тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолдд зогсоох арга хэмжээ авна гэснийг тус тус зөрсөний улмаас урдаа явж байсан Портер маркийн 93-03 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн араас мөргөж иргэн Д.Пунцагийн биед хүнд зэргийн гэмтэл учруулж, А. Баянжаргалын амь насыг хохироосон гэмт хэрэгт

Шүүгдэгч Ч.Дашням нь 2016 оны 08 дугаар сарын 30-ны 05 цаг 30 минутын орчим жолоодох эрхийн үнэмлэхгүй Б.Болдод Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолоогоо шилжүүлж Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2,7 Б дахь хэсэгт заасан тухайн тээврийн хэрэгсэлийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтөй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Болд нь зам тээврийн осол гаргаж Д.Пунцагийн биед хүнд зэргийн гэмтэл учруулж, А. Баянжаргалын амь насыг хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Болд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: мөрдөн байцаалтад

өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй  гэв.

 

Шүүгдэгч Ч.Дашням шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би Болдыг 2014 онд жолооны курсид сурч байсан гэдгийг мэдэх учраас түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхгүй гэдгийг мэдээгүй гэв.

Иргэний хариуцагч Р.Чинбат шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ...Надад өртэй хүн Хас банкны зээлээ төлж дуусгаад барьцаанд тавьсан машинаа өгөхөөр тохиролцсон байсан. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ банкинд байгаа боловч машин миний өмчлөлд байсан учраас би хүүдээ машиныг өгсөн байсан.  Би өөрийгөө иргэний  хариуцагч гэж үзэхгүй байна. Учир нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ миний нэр дээр шилжиж ирээгүй байсан. Би эцэг хүнийхээ үүргийг биелүүлж хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нарт 16800000 төгрөг бонгоны төлбөрт 440000 төгрөг машины төлбөрт 9200000 төгрөгийг Б.Болдоос нэхэмжлээгүй нийт 26740000 төгрөг төлж барагдуулсан. Б.Болдоос нэхэмжлэх зүйл байхгүй.... гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Давгадорж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...2016 оны 08 дугаар сарын 30-ны өглөө 09 цаг 15 минутанд хэргийн газрын хажуугаар явж өнгөрсөн хөндлөнгийн утсаар яриад Пунцаг гэж хүний хүүхэд мөн үү авто осол болосн байна гэж хэлсэн тэгээд би тодруулж асуухад аав чинь бол муухан явж байна ээж чинь бол нилээн хүнд хүнд байх шиг байна ер нь бол амьсгал хураах шинжтэй байна гэж хэлэхэд нь мэдсэн юм... гэх мэдүүлэг /1-р хх-26-27 тал/

 

Хохирогч Д.Пунцаг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ... Дундговь аймгаас 2016 оны 08 дугаар          сарын            30-ны өглөө 07 цагт Улаанбаатар хот орохоор эхнэр Баянжаргалын хамт хүргэн Мөнхсайханы Бонго маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байтал Баянцагаан сумын нутаг Довын гуанзнаас урагшаа Дундговь талдаа өөрийнхөө урсгалд эгнээ байраа эзлээд явж байтал гэнэт тас хийсэн чимээ гарсан тэгээд ухаан алдаад сэргэсэн тэгсэн миний нүүр ам нил цус өөрийнхөө машины ойролцоо гадаа байсан. би юу болчих воо гээд хамт явсан эхнэрээ хайсан чинь надаас 2-3 метрийн зайтай ертөнцийн зүгээр миний баруун хойд талд дээшээ харчихсан хэвтэж байхаар нь явж очиход талийгаач ямар ч хөдөлгөөн байхгүй яг дээшээ харчихсан толгойг жаахан өндийлгөсөн чинь хамараас цус гарахаар нь тэрийг нь арчаад пүүгээнд байсан дэрээ гаргаж талийгаачид дэрлүүлээд байж байхад замын зүүн талд Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй машин тэрэг нь ямбийчихсэн машиныхаа цаад талд дэвсгэр дэвсчихсэн зарим нь суучихсан зарим нь зогсчихсон 5 залуу харагдсан би тэд нарт та нар юу бодож юу хийж юу бодож байгаа юм машин тэрэг зогсоож тусламж үзүүлэх холбогдох газарт нь мэдэгдэж дуудлага өгдөггүй юм уу л гэж хэлсэн тэгэхэд л нэг юм машин тэрэг зогсоох гээд хөдөлсөн тэгээд би өөрөө замын тэрэг зогсоосон тэгээд өөрийнхөө хүүхдүүд рүү хэл хүргүүлсэн түүний дараагаар Төв аймгаас түргэн аймгийн цагдаа прокуророос хүмүүс ирж хэргийн газарт үзлэг хийсэн. Би болохоор эмнэлгийн машинтай аймгийн эмнэлгээр дайраад шууд гэмтлийн эмнэлэгт ирж хэвтсэн би ослын улмаас зүүн гарын шуу хугарсан баруун талын 3 хавирга хүзүүний нурууний сэртэн хугарсан уушигинд няцралт үүссэн толгой дагз хэсгээрээ хагарсан баруун хөлийн чагтан холбоос тасарч зөөлөвч урагдсан одоо хөлөндөө мэс засал хийлгэнэ... гэх мэдүүлэг /1-р хх-29-30 тал/

 

Иргэний нэхэмжлэгч Д.Мөнхсайхан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ..Би Д.Пунцаг гэх хүний охин Мөнхзаяатай гэр бүл болсон хүргэн нь байгаа юм. Миний 93-03 УНӨ дугаартай тээврийн хэрэгслийг манай хадам аав Д.Пунцаг 2016 оны 08 сарын 20-д хавиар Дундговь аймаг руу мал тарихаар авч явсан юм. 93-03 УНӨ дугаартай киа бонго тээврийн хэрэгсэл бол миний өөрийн эзэмшлийн машин. Би өөрийн эзэмшлийн киа бонго машинаа 2012 оны 02 сарын 13-ны өдөр Солонгос улсаас орж ирсэн машин 7 сая төгрөгөөр худалдаж авч байсан одоо би 93-03 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлээ 6 сая төгрөгөөр үнэлнэ... гэх мэдүүлэг /1-р хх-32-33 тал/

Гэрч Б.Ганзориг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Тэгээд нилээн зам хороогдоод явж байхад би үе үе унтаж сэрээд яваад байсан тэгэхэд Болдоо манантай газар нь аваараа татаад 60-70 км цагийн хооронд л явж байсан. Тэгээд яг осол болох үед бол би унтаж байгаад юм мөргөөд утаа үнэртээд сэрсэн тэгээд эргэн тойрноо харахад баруун гар талд Баасанжав хамгаалалтын бүстэйгээ бүс нь хоолойнд нь хүрчихсэн боочихсон мэт харагдаж байхаар нь би бүсийг нь тайлаад тэгээд би Баасанжавын талын хаалгыг нь онгойлгоод Баасанжав бид хоёр цувраад гарахад машины хамар аймар болчихсон харагдсан тэгсэн баруун талд хүн ёолж байгаа дуу гарсан тэгээд би Болдоогийн хаалгыг нь онгойлгох гэсэн онгойхгүй байсан. Тэгээд Дашнямыг машинаас гаргана гэж бодсон гаргасан үгүйгээ санахгүй байгаа ямар байсан машины араас гудас гаргаж дашнямыг хэвтүүлнэ гэж бодож байсан яагаад гэвэл Дашням бүсгүй унтаж байсан болоод гарнаас нь цус гарч байгаа харагдсан тэгэхээр нь би энэ нэг эвгүй болчихлоо гэж бодоод хэвтүүлнэ гэж бодож байсан юм. Мөнхтулгыг бол яаж машинаасаа гарсныг нь мэдэхгүй байна. Болдыг бол сууж байсан суудлыг нь Дашням хойш нь болгож байсан тэгэхэд нь Баасанжав хаалгыг нь хөлөөрөө жийгээд том онгойлгож байгааг нь харсан. Тэгээд Болдыг Баасанжав татаж гаргасан юм. Тэгээд нилээн хугацаа өнгөрсний дараа би портер машиныг манан дундаас олж харсан. Би бол талийгаачийг болон тэнд осолд орсон ах хоёр дээр бол очоогүй Мөнхтулга Баасанжав хоёр очиж уулзаж байгаа харагдсан. Дашням Болд хоёрыг очсон эсэхийг нь хараагүй. Тэгээд замаар явсан машинтай хүнд хэлж түргэн дуудуулсан тэгээд нилээн удаж байгаад түргэний тэрэг араас нь цагдаагийн машин ирсэн юм. Ирсэн түргэний машинд портерын жолооч ах Болд Баасанжав нар суугаад явсан би Дашням Мөнхтулга нарын хамт хэргийн газарт үлдэж араас нь өөр машинаар ирсэн юм... гэх мэдүүлэг /1-р хх-35-36 тал/

 

Гэрч Ж.Баасанжав мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Ганзориг бид хоёр 2016.09.03-ны өдөр Америк улс руу явах байсан юм. Тэгээд би аавтай утсаар ярьсан чинь та нар яаралгүй тайван ууж уу яваад ирээрэй гэсэн тэгэхээр нь би хамт явсан найз нартааа хэлсэн тэгсэн чинь Ганзориг амжуулах ажил цуглуулах юм их байна найз маргааш өглөө эртхэн хот руу орчихмоор байна гэсэн тэр үед нь би бас за за машинаа ээлжилж бариад хот руу өглөө эртхэн орчихъя гэж хэлсэн тэр үед Дашням Мөнхтулга хоёр хоноод явах уу гэсэн санаа гаргасан тэгээд Ганзориг бид хоёрыг Америк явах гэж байгаа амжуулах ажил төрөл байгаа гэдэг утгаар нь Ганзориг бид хоёрын шийдвэрийг хүндлээд шууд амралгуй хот руу явчихсан юм. Осол болсны дараа машинаас буугаад харахад их манантай үзэгдэх ор-/н хязгаарлагдмал байсан. Сүүлд манан арилсаны дараа харахад бид нар нэг -^вээ өгсөөд уруудаж яваад портер машины араас мөргөж осол болсон шинжтэй байсан. Манантай байхад бол мөргөлдсөн портер маркийн машин харагдахгүй байсан...  гэх мэдүүлэг /1-р хх-37-38 тал/

 

Гэрч Б.Мөнхтулга мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ....Би бол Улаанбаатар хотоос гараад Дашнямд жолоо шилжүүлэх хүртлээ Дашнямын машиныг нь барьж явсан.. Дундговь аймгийн Хулд сум орох гээд явж байна гэж байхад сэрсэн тэгэхэд машин зогсчихсон би ганцаараа машиндаа үлдсэн байхаар нь гараад хартал нөгөө хэд дугуй янзалж байсан тэгэхэд баруун хойд талын дугуй хагарчихсан байхад запас дугуй тавьж байхаар нь за за гээд буцаж суудал дээрээ орж суугаад унтсан тэгээд нэг сэрсэн өглөө болчихсон нар мандаж байсан. Тэгэхэд машиныг Болд барьчихсан явж байсан тэгээд би Болдод чи гайгүй юу? Нойр чинь хүрч байна уу гэж асуухад Болдоо 70 км цагийн хурдтай явж байсан тэгээд би барих юм уу? Гэхэд Болд надад би зүгээр ээ запас дугуйтай учир би зөөлхөн явж байна гэсэн тэгэхэд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутгаар дайрч байсан. Тэгээд нэг дэлгүүрийн гадаа очиж зогсоод болдоо бид хоёр тамхи аваад тэгээд тамхиа татчихаад хөдөлсөн тэгэхэд арын суудал дээр Дашням Ганзориг Баасанжав нар унтаж явсан. Би буцаад унтаж явтал гэнэт сэгсчээд донслоод эхлэхээр нь юу? Вэ гэж бодтол муухай үнэр үнэртсэн тэгсэн хийлдэг дэр гарч намайг урд талаас цохьсон тэгж гарч ирэхдээ цээжин дээр цохиж би амьсгалж чадахгүй болсон тэгэхэд машин замаас гараад зогсчихсон тэгэхэд нь би хаалгаа онгойлгоод шууд буугаад газар эвхрээд 30 орчим сек хэвтээд босож ирээд хартал бид нарын машин аймар болчихсон цаад талд нь манан дунд ачааны машин харагдаж байхаар нь ойр орчимоо тойруулаад харахад замын хажуу талд нэг ах өвдөг дээрээ суучихсан шок-нд орчихсон байх шиг байсан. Тэгээд хойд талын Ганзориг Дашням Баасанжав нар машинаасаа буучихсан машиныхаа гадаа гараад ирчихсэн харагдсан тэгээд жолоочийн хаалга онгойхгүй байхаар нь Баасанжав бид хоёр татаад эвдэлж хаалгыг онгойлгоод Болдоог Баасанжав суудал дээрээс нь дээшээ өргөж сугалж гаргаж ирэхэд би өвдөг дээрээ сууж байсан ах дээр очоод яасан бэ? ах гайгүй юу? Гэж асуусан тэгээд эргээд харахад нэг хүн доошоо хараад хэвтчихсэн бөгс хэсгийг нь ачааны машин дээрээс унасан бололтой цагаан өнгийн төмөр дээрээс нь дарчихсан байсан тэгэхэд Баасанжав ирээд намайг дуудаад бид хоёр хамт тэр төмрийг өргөж хүн дээрээс аваад даруулсан хүнийг нь эргүүлж дээш нь харуултал эмэгтэй хүн байсан хамар нь чихэгдсэн хүнд юмаар цохигдсон цус гоожсон байдалтай байхаар нь би амьсгалж байгаа эсэхийг нь шалгаад гүрээний судсыг нь гараараа дарж үзэхэд амьсгаатай байхаар нь эгчээ сэрээрэй та гайгүй гэж асуухад ухаангүй байхаар нь буцаж нөгөө хэд дээрээ очоод та нар яасан бэ? юу? болчих воо Болдоо бие чинь байна гэж асуусан тэгээд битгий хэвтээрэй гэж хэлэхэд Баасанжав надад чи анаагахад сурдаг байж тэр эгч дээр очооч гэхээр нь би буцаж эгч дээр очоод эхлээд амьсгалын замыг нь чөлөөлөх гэж хүзүүн доор нь ундааны сав тавьж дэрлүүлээд хэлийг нь гараараа татаад гарыг нь барьж үзэхэд гар нь хөрөөд хөхөрсөн байхаар нь гүрээний судсыг нь дахиж барьж үзэхэд судасны цохилт аажуухан сул болчихсон байхаар болохоо байлаа гэдгийг нь мэдээд зүрхний иллэг хийгээд байж байхад дахиж хамрнаас нь цус нэмж гарахаар нь чих рүү хартал зүүн талынх нь чихнээс цус гарсан байхаар нь би тархиндаа гэмтэлтэй байна гэж мэдээд яаж ч чадахгүй байгаагаа мэдээд сууж байхад эгч амьсгал хураасан. Баасанжав Болд Ганзориг нар замын машин зогсоож түргэн дуудуулсан байсан. Мөн Баасанжав эгчийн дээрээс өөрийнхөө хөнжлөөр хучиж өгсөн. Үүнээс хойш түргэний машин 2 цагийн дараа ирээд Болд Баасанжав нарыг нөгөө ачааны машины ах нарыг аваад хөдөлсөн. Ганзориг Дашням бид нар хэргийн газарт үлдээд осолд орсон машин тэргийг нааш нь ачуулсан. Талийгаачийн цогцосыг болохоор түүний охин нь ирээд приус маркийн машинд ачиж аваад явсан... гэх мэдүүлэг /1-р хх-39-40 тал/

 

Гэрч М.Янжиндулам мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Энэ 30-95 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг би Хас банктай 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр лизингийн гэрээг 24 сараар буюу 2 жилээр байгуулж нийт 15040000 /арван таван сая дөчин мянга/ төрөгний зээл авч 30-95 УНГ улсын дугаартай Т.Пурс 30 маркийн тээврийн хэрэгслийг авч Чинбат ахад өрөндөө лизингээр авсан Т.Прус 30 маркийн тээврийн хэрэгслийг өгсөн юм. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь бол Хас банкны нэр дээр байгаа лизинг нь дуусаад шууд Чинбат ахын нэр дээр шилжих юм. Гэхдээ одоо бол Чинбат ах эзэмшиж байгаа юм... гэх мэдүүлэг /1-р хх-41 тал/

Гэрч Д.Долгоржав мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ..Цаг уурт дээд дунд доод гэсэн 3 мандалын үүл байдаг юм. Мөн 1-10 баллын үүл гэ бас байдаг юм. 1-2 балл бол багавтар үүлтэй гэсэн үг. Мөн дээд мандалын үүл гэдэг үүлний доод суурь нь 2000 метрээс дээш үүлийг дээд мандалын үүл гэдэг юм... гэх мэдүүлэг /2-р хх-62 тал/

 

Төв аймаг Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 186 тоот Д.Пунцагийн цусанд этилийн спирт илрээгүй Д.Пунцаг нь АВО системээр О?? ? бүлгийн цустай байна гэх дүгнэлт  /1-р хх-45 тал/

 

Төв аймаг Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 187 тоот Б.Болдын цусанд этилийн спирт илрээгүй Б.Болд нь АВО системээр В? ??? цустай байна гэх дүгнэлт  /1-р хх-47 тал/

 

Төв аймаг Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 185 тоот Дашнямын цусанд этилийн спирт илрээгүй Дашням нь АВО системээр А? ?? цустай байна гэх дүгнэлт  /1-р хх-49 тал/

 

Талийгаач А.Баянжаргалын цогцост задлан шинжилгээ хийсэн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 125 тоот Талийгаачийн биед толгой суурь ясны хугарал цээжний хоёр талын олон хавирганы хугарал нүүр их бие мөчдийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх учирсан гэмтэл нь үхэлд хүргэх гэмтэл байна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй Талийгаачийн цуснаас этилийн спирт илрээгүй Талийгаач нь 1-р бүлгийн цустай байна гэх дүгнэлт. /1-р хх-51 тал/

         

Төв аймаг Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 191 тоот А.Баянжаргалын цусанд этилийн спирт илрээгүй А.Баянжаргал нь АВО системээр О?? ? цустай байна гэх дүгнэлт  /1-р хх-52 тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 12222 тоот Д.Пунцагын биед зүүн уушигны няцрал авчилт цус хуралт баруун 5-6-7-р хавирганы далд хугарал сээрний 10 ууцны 1-р нугалмын арын сэртэнгийн хугарал зүүн шуу ясны хугарал дагзны хуйх дээд уруул эрүүнд шарх баруун нудний зовхинд цус хуралт бүсэлхийн баруун талын баруун зүүн өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /1-р хх-54 тал/

    

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1396 тоот Д.Пунцагийн биед тухайн үед баруун өвдөгний урд чагтан холбоос дотор жийргэвч мөгөөрсний урагдал гадна хажуу холбоосын хэсэгчилсэн урагдал зөөлөн эдийн няцрал гэмтлийн гаралтай эрүүний үений үрэвсэл бүхий гэмтэл тогтоогдлоо Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна Баруун өвдөгний урд чагтан холбоос дотор жийргэвч мөгөөрсний урагдал гадна хажуу холбоосын хэсэгчилсэн урагдал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна Гэмтлийн гаралтай эрүүний үений үрэвсэл гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт /1-р хх-58 тал/

 

Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгчийн 2016 оны 11 сарын 08-ны өдрийн 00000121 тоот дүгнэлт:  Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 30-95 УНГ Улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Болд нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэв Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 30-95 УНГ Улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Болд нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2-1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна. 2-1-А дахь хэсэгт заасан тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна. гэснийг 8-р бүлгийн 8.11 дахь хэсзгт заасан Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэснийг 9-р бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг тус тус зөрчсөн гэж үзэв Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 93-03 УНӨ улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д.Пунцаг МУ-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж үзэв 3-р хариултаар хариулсан болно Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Ч.Дашням нь МУ-ын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэв Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Ч.Дашням нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.7 Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: 2.7 Б дахь хэсэгт заасан тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) буюу түүнчлэн согтууруулах ундаа мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх гэснийг зөрчсөн гэж үзэв Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд замын нөхцөл байдаг зам тээврийн осол болоход нөлөөлөөгүй гэж үзэв Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд техникийн байдал зам тээврийн осол болоход нөлөөлснийг тогтоох боломжгүй гэж үзэв Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 30-95 УНГ Улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Болд нь МУ-ын ЗХД-ийн 5-р бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэснийг зөрчснөөс зам тээврийн осол гарсан гэж үзэв Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 93-03 УНӨ улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгслийн хаалга хаалганы түгжээ осол болох тухайн үед хэвийн байсан эсэхийг тогтоох боломжгүй гэж үзэв Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 93-03 УНӨ улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгслийг үзэхэд жолооч болон зорчигчийн суудалд хамгаалах бүс байна. Энэ хамгаалах бүс нь бүрэн ажиллагаатай байна. Осол болох үед жолооч болон зорчигч хамгаалах бүс хэрэглэсэн байсан эсэхийг тогтоох боломжгүй гэх үзэв Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Киа Бонго 93-03 УНӨ дугаартай тээврийн хэрэгсэл дээр осол болох үед төмөр хашлага байсан байна. Түр саатуулах байранд хадаглагдаж байх Киа Бонго 93-03 УНӨ дугаартай тээврийн хэрэгслийг үзэхэд ачаан дээр татлага байна. Хэрэг учралын газрын үзлэгийн хэрэгт хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт 13 15 16 17 20 24-д татлагыг харуулсан байна. Энэ нь МУ- ын ЗХД-ийн 22-д заасны дагуу ачааг ачиж татлага хийсэн байсан эсэхийг тогтоох боломжгүй гэж үзэв Түр саатуулах байранд хадгалагдаж байх Киа Бонго 93-03 УНӨ дугаарын тээврийн хэрэгслийн зүүн урд талын дугуйнд хийгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хэрэг учралын газрын гэрэл зургын үзүүлэлт 17 18 24 зургуудаас харахад зам тээврийн осол болсны дараа дугуй хагарсан байх магадлалтай гэж үзэв 13-р хариултанд хариулсан болно Киа Бонго маркийн тээврийн хэрэгслийн жолооч Пунцаг нь МУ-ын ЗХД- ийн заалт зөрчөөгүй гэж үзэв Шинжилгээгээр хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй болно. гэх дүгнэлт /1-р хх-63-64 тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 5788 тоот 93-03 УНӨ улсын дугаартай Kiа Воngо маркийн автомашины урд талын гэрэл дохио бүрэн зүүн хойд талын гэрэл гэрлийн чийдэн хагарсан баруун хойд талын гэрлийн цацруулагч хагарсан зэрэг гэмтлүүдтэй байна Зүүн хойд талын гэрлийн чийдэн нь ослын үед хагарсан байх үндэслэлтэй. Баруун хойд талын гэрлийн цацруулагч нь хагараад удсан байх боломжтой байна Автомашины асаалтын түлхүүр ирүүлээгүй тул ослын өмнө гэрэл дохио хэвийн ажиллагаатай байсан эсэхийг тогтоох боломжгүй байна Зүүн талын рамны гулзайж гажсан гэмтлээр араас мөргөсөн тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлохгүй туршилтаар тодорхойлох боломжтой 93-03 УНӨ улсын дугаартай Kiа Воngо маркийн автомашины хойд дугуйн тоормосны механизм ажиллагаагүй урд дугуйн тоормосны механизм ажиллаж байна. Жолооны механизмын ажиллагааг шалгахад асаалтын түлхүүр эрүүлээгүй тул тогтоох боломжгүй байна 93-03 УНӨ улсын дугаартай Kiа Воngо маркийн автомашины хойд дугуйн тоормосны механизм ослын өмнө ажиллагаагүй байсан байх үндэслэлтэй байна. Жич: 5788 тоот дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлтийн хамт ШБМХ-т хүлээлгэн өгөв. Автомашины асаалтын түлхүүр шаардсан боловч ирүүлээгүй гэх дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-92-100 тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5982 тоот Шинжилгээнд ирүүлсэн 30-95 УНГ улсын дугаартай Тоуоtа Рrius 20 маркийн автомашины баруун урд талын гэрэл байхгүй урд бамбайн нэмэлт гэрэл урд бамбайн булантай хамт хагарч салсан бусад гэрэл бүрэн байна Баруун урд талын их гэрэл урд бамбайн нэмэлт гэрлүүд нь ослын үед хагарч салсан байна Хэргийн материал ирүүлээгүй тул шар өнгийн түр хэрэглэх дугуй нь осолд нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй байна Жолооны хүрд урдаас хойшоо чиглэлтэй шахагдаж холбоос хэсгээрээ салсан. автомашин асахгүй тул жолооны цахилгаан хүчлүүрийн ажиллагааг шалгах боломжгүй байна. Жолооны аппаратыг салгаж шинжлэхэд механик гэмтэл байхгүй байна. Тоормосны битүүмж алдагдсан тул тоормосны ажиллагааг шалгах боломжгүй байна Дээрх гэмтлүүд нь ослын үед үүссэн гэмтэл байна Жич: 5982 тоот дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлтийн хамт ШБМХ-т хүлээлгэн өгөв. гэх дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-102-113 тал/

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-2 тал/

- Зам тээврийн осол дээр тогтоосон акт /1-р хх-3 тал/

- Осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /1-р хх-4 тал/

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-5-7 тал/

- Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-8 тал/

- Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 9-24/

- Гэмтэл согог судлалын үндэсний төвийн соронзон үелзүүрт томографийн хариу /1-р хх-59-60 тал/

- Д.Пунцагийн өвчний түүхийн хуулбар /1-р хх-66-76 тал/

- Итгэлт-Эстимэйт ХХК-ий 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 72721 тоот Авто машин техникийн үнэлгээний тайлан гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-79-80 тал/

- Мастер авто сүлжээний 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1421/16 тоот үзлэг оношлогооны хуудас /1-р хх-81-84 тал/

- Итгэлт-Эстимэйт ХХК-ий 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 72688 тоот Авто машин техникийн үнэлгээний тайлан гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-85-87 тал/

- Мастер авто сүлжээний 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1397/16 тоот үзлэг оношлогооны хуудас /1-р хх-88-89 тал/

- Цагдаагийн ерөнхий газрын Аspx сангийн Ч.Дашням нь В ангилалын хүчинтэй жолооны үнэмлэхтэй гэх лавлагаа /1-р хх-142 тал/

- Цагдаагийн ерөнхий газрын Аspx сангийн Б.Болд нь жолоочийн бүртгэлгүй гэх лавлагаа /1-р хх-143 тал/

- Төв аймгийн Автотээврийн төвийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 224 тоот лавлагаа /1-р хх-145 тал/

- Төв аймаг Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1202 тоот албан бичиг /1-р хх-147 тал/

- Сүхбаатар дүүргийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2/741 тоот тодорхойлолт /1-р хх-152 тал/

- Билгүүнтулга ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2/13 тоот тодорхойлолт /1-р хх-157 тал/

- Төв аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 01/301 тоот албан бичиг /1-р хх-162 тал/

- 93-03 УНӨ улсын дугаартай 0246966 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээ /1-р хх-166 тал/

- 30-95 УНГ улсын дугаартай 00819467 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээ /1-р хх-167 тал/

- Хас банкны зээлийн гэрээ /1-р хх-169-170 тал/

- Хас банкны барьцааны гэрээ /1-р хх-171-172 тал/

- Хас банкны фидуцийн гэрээ /1-р хх-173-178 тал/

- Зардлын баримтууд /1-р хх-179-229 тал/

- А.Баянжаргалын хувийн байдлын товч тодорхойлолт /1-р хх-231 тал/

- Д.Пунцагийн хувийн байдлын товч тодорхойлолт /1-р хх-232 тал/

- Хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-5 тал/

- 93-03 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-6-11 тал/

- Б.Болдын сурагчийн хувийн хэрэг /2-р хх-19-23 тал/

- Мандах бүртгэл дээд сургуулийн тодорхойлолт /2-р хх-24 тал/

- Ч.Дашнямын сурагчийн хувийн хэрэг /2-р хх-25-31 тал/

- Хохирлын баримт /2-р хх-33-35 38-39 40-53 тал/

- Хас банкны Сүхбаатар салбарын 2017 оны 01 сарын 04-ний өдрийн 08/26 тоот албан бичиг /2-р хх-58 тал/

- Тээврийн хэрэгслийн гэрчилгээ хураан авсан тухай тэмдэглэл /2-р хх-59 тал/

- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /2-р хх-63 тал/

- Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /2-р хх-64 тал/

- Эд зүйлийн үнэлгээ /2-р хх-65 тал/

- Р.Чинбатын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акт /2-р хх-66 тал/

- Р.Чинбатын тэтгэврийн дэвтэр /2-р хх-67 тал/

 

-шүүгдэгч Ч.Дашнямын ял шийтгэлийн хуудсыг шалгахад: ..урд ял шийтгүүлж байгаагүй гэх лавлагаа /1-р хх-150/

Шүүгдэгч Б.Болдын ял шийтгэлийн хуудсыг шалгахад: ..урд ял шийтгүүлж байгаагүй гэх лавлагаа /1-р хх-155/

 

- Шүүгдэгч Б.Болдын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр сэжигтнээр /1-р хх-133-134 тал/ 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр яллагдагчаар /1-р хх-135-136 тал/

- Шүүгдэгч Ч.Дашнямыг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр сэжигтнээр /1-р хх-137 тал/ 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр сэжигтнээр дахин /1-р хх-138-139 тал/  2016 оны 11 дүгээр сарын 11-ний  өдөр /1-р хх-140-141 тал/ яллагдагчаар тус тус байцаасан тэмдэглэлүүд зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Болд нь 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын нутаг Самбарт хөтөл гэх газар Дундговь аймгаас Улаанбаатар чиглэлийн төв зам дээр өглөөний 08 цагийн орчим Тоёота Приус- 30 маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1 Механикжсан тээврийн хэрэгсэлийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна 2.1 А-д заасан тухайн тээврийн хэрэгсэлийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна 8 дугаар бүлгийн 8.11 дахь хэсэгт заасан жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамаааруулан сонгож явна 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолдд зогсоох арга хэмжээ авна гэснийг тус тус зөрсөний улмаас урдаа явж байсан Портер маркийн 93-03 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн араас мөргөж иргэн Д.Пунцагийн биед хүнд зэргийн гэмтэл учруулж А. Баянжаргалын амь насыг хохироосон гэмт хэргийг

Шүүгдэгч Ч.Дашням нь 2016 оны 08 дугаар сарын 30-ны 05 цаг 30 минутын орчим жолоодох эрхийн үнэмлэхгүй Б.Болдод Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолоогоо шилжүүлж Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 27 Б дахь хэсэгт заасан тухайн тээврийн хэрэгсэлийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй буюу түүнчлэн согтууруулах ундаа мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтөй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Болд нь зам тээврийн осол гаргаж Д.Пунцагийн биед хүнд зэргийн гэмтэл учруулж А. Баянжаргалын амь насыг хохироосон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Давгадоржийн ....2016 оны 08 дугаар сарын 30-ны өглөө 09 цаг 15 минутанд хэргийн газрын хажуугаар явж өнгөрсөн хөндлөнгийн утсаар яриад Пунцаг гэж хүний хүүхэд мөн үү авто осол болосн байна гэж хэлсэн тэгээд би тодруулж асуухад аав чинь бол муухан явж байна ээж чинь бол нилээн хүнд хүнд байх шиг байна ер нь бол амьсгал хураах шинжтэй байна гэж хэлэхэд нь мэдсэн юм... гэх мэдүүлэг хохирогч Д.Пунцагийн ...Дундговь аймгаас 2016 оны       08 дугаар сарын 30-ны өглөө 07 цагт Улаанбаатар хот орохоор эхнэр Баянжаргалын хамт хүргэн Мөнхсайханы Бонго маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байтал Баянцагаан сумын нутаг Довын гуанзнаас урагшаа Дундговь талдаа өөрийнхөө урсгалд эгнээ байраа эзлээд явж байтал гэнэт тас хийсэн чимээ гарсан тэгээд ухаан алдаад сэргэсэн тэгсэн миний нүүр ам нил цус өөрийнхөө машины ойролцоо гадаа байсан... гэх мэдүүлэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Б.Мөнхтулга Б.Ганзориг Ж.Баасанжав М.Янжиндулам Д.Долгоржав нарын мэдүүлэг Талийгаач А.Баянжаргалын цогцост задлан шинжилгээ хийсэн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 125 тоот дүгнэлт Төв аймаг Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 191 тоот дүгнэлт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 12222 тоот дүгнэлт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1396 тоот дүгнэлт Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгчийн 2016 оны 11 сарын 08-ны өдрийн 00000121 тоот дүгнэлт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 5788 тоот дүгнэлт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5982 тоот дүгнэлт  Зам тээврийн осол дээр тогтоосон акт Осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл Гэрэл зургийн үзүүлэлтүүд Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлийг хүлээн авсан тэмдэглэл Д.Пунцагийн өвчний түүхийн хуулбар Итгэлт-Эстимэйт ХХК-ий 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 72721 тоот Авто машин техникийн үнэлгээний тайлан гэрэл зургийн үзүүлэлт Мастер авто сүлжээний 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1421/16 тоот үзлэг оношлогооны хуудас Итгэлт-Эстимэйт ХХК-ий 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 72688 тоот Авто машин техникийн үнэлгээний тайлан гэрэл зургийн үзүүлэлт Мастер авто сүлжээний 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1397/16 тоот үзлэг оношлогооны хуудас Цагдаагийн ерөнхий газрын Аspx сангийн Ч.Дашням нь В ангилалын хүчинтэй жолооны үнэмлэхтэй гэх лавлагаа Цагдаагийн ерөнхий газрын Аspx сангийн Б.Болд нь жолоочийн бүртгэлгүй гэх лавлагаа Билгүүнтулга ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2/13 тоот тодорхойлолт Төв аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 01/301 тоот албан бичиг Хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл 93-03 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт Тээврийн хэрэгслийн гэрчилгээ хураан авсан тухай тэмдэглэл шүүгдэгч Б.Болд Ч.Дашням нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Болдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд шүүгдэгч Ч.Дашнямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Ч.Дашнямын өмгөөлөгч С.Оюунцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд Ч.Дашням нь Б.Болдыг жолоодох эрхийн үнэмлэхгүй гэдгийг мэдээгүй. Машин бариад байдаг болохоор нь жолооч гэж бодож жолоогоо шилжүүлсэн байх тул хэргийг Ч.Дашнямд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч Ч.Дашням нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсэний улмаас хүний амь нас хохирсон хохирогч Д.Пунцагийн бие махбодид хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Давгадорж хохирогч Д.Пунцаг гэрч Б.Мөнхтулга Б.Ганзориг Ж.Баасанжав нарын мэдүүлэг зэргээр нотлогдон  тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Дашнямын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байх тул гэм буруутай байна гэж үзэж шүүхээс Ч.Дашнямд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдсэн, хэдийгээр хүний амь нас хохирсон гэм хорыг арилгах боломжгүй боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлбөр төлсөн,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нэхэмжлэх зүйлгүй гэх тайлбар ирүүлсэн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

Битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй 30-95 УНГ улсын дугаартай Приүс маркийн автомашины 00819467 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний хариуцагч Р.Чинбатад буцаан олгож мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 133 м2 4 өрөө байрын битүүмжлэлийг хүчингүй болгож шүүгдэгч Б.Болд Ч.Дашням нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Хохирлын талаар:

Хохирогч Д.Пунцаг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Давгадорж нар нь шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ талийгаач А.Баянжаргалын хууль ёсны төлөөлөгч хохирогч П.Давгадорж хохирогч Д.Пунцаг бид нар нэг гэр бүл төрсөн эцэг хүү болно. Бид мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд шүүгдэгч Б.Болдоос талийгаачийн оршуулгын зардал болон Д.Пунцаг миний эмчилгээий зардалд 24.600.000 /хорин дөрвөн сая зургаан зуун мянга/ төгрөг шүүгдэгч Ч.Дашнямаас талийгаачийн оршуулгын зардал болон Д.Пунцаг миний эмчилгээний зардалд 16.400.000 /арван зургаан сая дөрвөн зуун мянга/ төгрөг тус тус хүлээж авсан ба нийт хохирол болох 41.000.000 /дөчин нэгэн сая/ төгрөгийг Б.Болд Ч.Дашням нараас хүлээж авсан. Б.Болд Ч.Дашням нар бидэнд учирсан хохирлыг бүгдийг төлж барагдуулж өгсөн. Биднээс уучлалт гуйсан. Б.Болд Ч.Дашням нарт цаашид ямар нэгэн гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйлгүй болно. Хохирогч Д.Пунцаг П.Давгадорж бид нар шүүх хуралд биечлэн оролцохгүй биднийг байлцуулахгүй шүүх хурлыг явуулахад татгалзах зүйлгүй.. гэх Иргэний нэхэмжлэгч Д.Мөнхсайхан шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ ...Иргэний нэхэмжлэгч Д.Мөнхсайхан би учирсан хохиролдоо шүүгдэгч Б.Болд Ч.Дашням нараас 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөг хүлээн авсан болно. Надад нэхэмжлэх зүйлгүй гомдолгүй шүүх хуралд оролцохгүй.. гэх хүсэлтийг тус тус ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.Болд Ч.Дашням нарт энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын хохирол төлбөргүй байна.

Харин хохирогч Д.Пунцаг нь биедээ хүнд зэргийн гэмтэл авсан байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

 

 

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон              

                                                         ТОГТООХ нь:  

 

1. Шүүгдэгч Барга овогт Батсайханы Болдыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас 1 хүний бие махбодид хүнд  гэмтэл учруулсан, 1 хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Рэнцэн овогт Чинбатын Дашнямыг жолоодох эрхийн үнэмлэхгүй этгээдээр машин жолоодуулсны улмаас 1 хүний бие махбодид хүнд  гэмтэл учруулсан, 1 хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Батсайханы Болдын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар Чинбатын Дашнямыг 1 /нэг/ жил, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Болдод оногдуулсан 3 /гурав/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг, ялтан Ч.Дашнямд оногдуулсан 1 /нэг/ жил, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4. Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Болдод оногдуулсан 3 /гурав/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар, ялтан Ч.Дашнямд оногдуулсан 1 /нэг/ жил, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

5. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Болдод тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст, ялтан Ч.Дашнямд тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Б.Болд, Ч.Дашням нар нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг тус тус мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Б.Болдын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/  жил хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй. 

 

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Болд, Ч.Дашням нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүсүгэй.

 

9. Ялтан Б.Болд, Ч.Дашням нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Болд, Ч.Дашням нарын жолооны үнэмлэх, бусад бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Д.Пунцаг нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 133 м2 4 өрөө байрын битүүмжлэлийг хүчингүй болгосугай.

 

11. Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн 30-95 УНГ улсын дугаартай Приүс маркийн автомашины ?00819467 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний хариуцагч Р.Чинбатад буцаан олгосугай.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Б.Болд, Ч.Дашням нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг мэдэгдсүгэй.

       

    

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ю.ЭНХМАА