Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 76

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагчаар Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаа,

шүүгдэгч Н.Мөнхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Нохойхүүгийн Мөнхбатад холбогдох эрүүгийн 201719000093  дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шүүн хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1993 оны 02 сарын 01-ны өдөр төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3 эгч дүүгийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгон Туул фермын 02 байрны 02-02 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Урианхан овогт Нохойхүүгийн Мөнхбат /РД:УА93020134/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:/сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Н.Мөнхбат нь Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах цэргийн 1 дүгээр байрны 1-2 тоотод оршин суух Б.Баттулгын гэрт 2016 оны 12 сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн үедээ шунахайн сэдэлтээр Б.Баттулгын эзэмшлийн гар утас, савхин куртка, хар өнгийн гутал, хар өнгийн пүүз, савхин бээлий, цүнх, өмд зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 598 000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.Үүнд:

Шүүгдэгч Н.Мөнхбат нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогчоос авсан зүйлийг буцаан өгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Цаашдаа архи дарс уухгүй, гэмт хэрэг, зөрчилд холбогдолгүй амьдарч чадна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг барагдуулж хохирогч надтай сайн дураар эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хохирогч Б.Баттулга хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр найз болох Н.Мөнхбаттай Улаанбаатар хотод Нарантуул зах дээр тааралдаад байж байтал Мөнхбат нь мань чинь Алтанбулаг орж танайд очиж хономоор байна гэхээр бид хоёр замын унаанд сууж манай гэрт хамт ирсэн. Орой нь Мөнхбат бид хоёр 2,5 литрийн Нийслэл пиво ууж Мөнхбат нь Баттулгаа надаа утсаа өгч бай мань чинь пээсбүүк орох шаардлагатай байна гэхээр нь би утсаа өгөөд унтаад өгсөн. Өглөө сэрсэн чинь Мөнхбат байхгүй миний хувийн эзэмшлийн эд зүйлийг хулгайлаад аваад явцан байсан. Гар утас, савхин куртик, хар өнгийн гутал, хар өнгийн пүүз, савхин бээлий, цүнх өмд, хаан банкны виза гарт зэрэг эд зүйлийг маань хулгайлаад аваад явсан байсан. Миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл алга. Миний эд зүйлийг олж өгсөн. Цагдаагийн албан хаагчид баярлалаа. Гэм буруутай этгээдийг нь хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-15 тал/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-5 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /хх-17 тал/,

-эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-32 тал/,

-эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-33 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-34 тал/,

- шүүгдэгч Н.Мөнхбатын ял шийтгэлийн хуудсанд “ял шийтгэл үгүй” гэжээ. /хх-25 тал/,

- шүүгдэгч Н.Мөнхбатыг 2017 оны 02 сарын 06-ны өдөр сэжигтнээр /хх-22 тал/, 2017 оны 02 сарын 06-ны өдөр яллагдагчаар /хх-24 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд зэрэг болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Мөнхбат нь Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах цэргийн 1 дүгээр байрны 1-2 тоотод оршин суух Б.Баттулгын гэрт 2016 оны 12 сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн үедээ шунахайн сэдэлтээр Б.Баттулгын эзэмшлийн гар утас, савхин куртка, хар өнгийн гутал, хар өнгийн пүүз, савхин бээлий, цүнх, өмд зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 598000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Баттулгын, мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-32 тал/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-33 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-34 тал/, шүүгдэгч Н.Мөнхбатын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Хохирогч Б.Баттулга нь “шүүгдэгч Н.Мөнхбаттай сайн дураар эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байна.

 

Шүүгдэгч Н.Мөнхбатын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар  хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт  хэргийг  хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч Н.Мөнхбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хохирлын талаар:

Хохирогч Б.Баттулга нь шүүгдэгч Н.Мөнхбаттай сайн дураараа эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.

      

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй шүүгдэгч Н.Мөнхбат нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298, 248 дугаар зүйлийн 248.1.2  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Урианхан овогт Нохойхүүгийн Мөнхбатыг бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Н.Мөнхбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Мөнхбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

           4.Н.Мөнхбатад авсан оршин суугаа газраас гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

 

           5.Шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Н.Мөнхбатад оршин суугаа газраас гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.ОТГОНЖАРГАЛ