Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 119/ШШ2022/0025

 

                                                           Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг                                                            баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг би нэхэмжлэгч “А” ХХК-ийн “Э” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан ““ЭҮТӨҮГ/2021 дугаартай “Их чадлын насос” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер сонгон шалгаруулалтад “А” ХХК-ийг шалгаруулсан “Э” ТӨҮГ-ын мэдэгдлийг, мөн “Э” ТӨҮГ-ын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Дү-112-12/2441 тоот албан бичгийг хүчингүй болгох”,

“Тендерийн хугацаа дуусгавар болсон байхад “Их чадлын насос” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/2021 дугаартай тендерийг дахин зарлаагүй “Э” ТӨҮГ-ын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож дахин зарлахыг “Э” ТӨҮГазарт даалгах”,

“Э” ТӨҮГ-ын ТҮХ-нд холбогдуулан гаргасан ““Э” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/2021 дугаартай тендер сонгон шалгаруулалтад “А” ХХК-ийн тендерийг хамгийн сайн хэмээн үнэлсэн ТҮХ-ны хуралдааны тэмдэглэл, дүгнэлтийг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай” хүсэлтийг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад

                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Манай “А” ХХК нь “Э” ТӨҮГ-т холбогдуулан тус шүүхэд хандан 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 22/156 дугаартай албан бичгээр “Э” ТӨҮГазар нь маргаан бүхий ЭҮТӨҮГ/2021 дугаартай “Их чадлын насос” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер сонгон шалгаруулалтын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг маргааны ач холбогдол, цаг хугацааны тулгамдсан байдал, “Э” ТӨҮГ-ын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх Эрдэнэт хотын иргэдийн цэвэр усны хэрэглээ, хангамжийн асуудал зэргийг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаарддлагаасаа татгалзаж буйг энэхүү албан бичгээр мэдэгдэж байна.” гэжээ.                                

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК нь “Э” ТӨҮГазар, ТҮХ-нд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлж, шүүхэд хүсэлтээ ирүүлжээ. 

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд сайн дурын үндсэн дээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд энэ тухайгаа бичгээр илэрхийлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон

  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2, 66.3 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн “Э” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан ““ЭҮТӨҮГ/2021 дугаартай “Их чадлын насос” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер сонгон шалгаруулалтад “А” ХХК-ийг шалгаруулсан “Э” ТӨҮГ-ын мэдэгдлийг, мөн “Э” ТӨҮГ-ын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Дү-112-12/2441 тоот албан бичгийг хүчингүй болгох”,

“Тендерийн хугацаа дуусгавар болсон байхад “Их чадлын насос” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/2021 дугаартай тендерийг дахин зарлаагүй “Э” ТӨҮГ-ын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож дахин зарлахыг “Э” ТӨҮГазарт даалгах”,

“Э” ТӨҮГ-ын ТҮХ-нд холбогдуулан гаргасан ““Э” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/2021 дугаартай тендер сонгон шалгаруулалтад “А” ХХК-ийн тендерийг хамгийн сайн хэмээн үнэлсэн ТҮХ-ны хуралдааны тэмдэглэл, дүгнэлтийг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

            5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх бөгөөд захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

 

ШҮҮГЧ               П.УУГАНЦЭЦЭГ