Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2021/00131

 

 

 

 

 

 

 

 

183/ШШ****/03228

    **21          01            **                                            183/ШШ**21/00131

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ө.М

 

Хариуцагч: М.З

 

Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 15.600.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б, хариуцагчийн өмгөөлөгч Т.Б, нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.М миний бие ...............дүүрэг, 15 дугаар хороо, ** байрны ** тоотод байрлах, 42 м.кв 2 өрөө орон сууцыг М.З-с нийт 68.000.000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож **18 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс **** оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд орон сууцны урьдчилгаа болгож нийт 35.000.000 төгрөгийг хариуцагч М.З-ын Хаан банкны ********* тоот дансанд шилжүүлсэн. Энэхүү мөнгийг шилжүүлсэн байдлаа нотлох үүднээс **18 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “Мөнгөн хүлээлцсэн хэлцэл” баримт үйлдэж нотариатаар гэрчлүүлсэн. Миний хувьд тухайн орон сууцандаа **18 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нүүн орж амьдарч эхэлсэн бөгөөд үлдэгдэл мөнгийг бид харилцан тохиролцсоны дагуу сар болгоны 25-ны өдөр 600.000 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцож уг 600.000 төгрөгийг **** оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд 15.600.000 төгрөгийг төлж урьдчилгаанд өгсөн мөнгөний хамт нийт 50.600.000 төгрөгийг М.З-т төлсөн байдаг. Гэтэл **** оны 5 дугаар сарын 28-ны өдөр Голомт банкны эдийн засагч ирж байрны зээлийн эргэн төлөлтийг огт хийхгүй байгаа тул энэ байдлаараа удах юм бол танай байрыг хураах тухай мэдэгдсэн бөгөөд миний сар бүрийн 25-ны өдөр төлж байгаа 600.000 төгрөгөөр банкны зээлийн эргэн төлөлтийг огт хийхгүй байгааг тэр үед олж мэдсэн. Бидний зүгээс болсон нөхцөл байдлыг М.З-т тайлбарласны дагуу тухайн байрнаас гарахаар болсон. гэв. Ингээд байрны асуудал нэгэнт бүтээгүй тул төлсөн мөнгөө эргүүлж авах талаар ярилцаад бид **** оны 6 дугаар сарын 23-ны өдөр “Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ” байгуулж, уг гэрээгээр нийт байрны мөнгөнд төлсөн 50.600.000 төгрөгийг **** оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор үл маргах журмаар эргүүлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Гэвч хариуцагч нь миний төлсөн нийт 50.600.000 төгрөгөөс 35.000.000 төгрөгийг нь М.З  өөрийн эхнэр н.Б-ийн данснаас буцааж шилжүүлсэн боловч үлдэгдэл 15.600.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч М.З-с **** оны 6 дугаар сарын 23-ны өдөр “Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ”-ний үүрэгт 15.600.000 төгрөгийг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ө.М  нь иргэн М.З , И.Б нараас төлбөр барагдуулах гэрээний биелэлттэй холбогдуулан 15,600,000 төгрөг нэхэмжилжээ.              дүүргийн 15-р хороо ** байрны ** тоот 48 м.кв 2 өрөө орон сууцыг М.З-с нийт 68.000.000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож тухайн орон сууцыг **18 оны 3-р сарын 26-аас эхлэн ашиглаж эхэлсэн. Тухайн орон сууцны үнийн урьдчилгаанд 35.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн орон сууцыг М. З нь уг барилгыг бариулсан компаниас худалдан авахаар тохиролцсон байсан ба байрны төлбөртэй барьцааны зээлийг Ө.М-ийн нэрээр байгуулсан. Учир нь Ө.М , М  нар урьдчилан тухайн байрыг Ө.М-ийн нэр дээр шилжүүлэхээр тохирсон байсан ҮХЭХӨЭ-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ **13 оны 08 сарын 15-нд М.З-ын нэр дээр гарчихсан байсан ба М.З  нь бусдад түрээслүүлэн ашигладаг байсан. Орон сууцны зээлийн гэрээг Голомт банктай **13 оны 08 сарын 26-нд байгуулсан байсан. /Зээлийн гэрээний дүн нь 49,900,000 төгрөг, хүү нь 8 хувь, хугацаа 1** сар/. Ө.М-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь энэ байрыг Ө.М  ашиглаж байгаад /ашиг олж байгаад/ **** оны 08-р сард бидэнд буцаан өгсөн ба өгөхдөө М.З-ыг байр, цахилгааны төлбөрт оруулсан, байрыг маш муухай болгож, М.З  бүрэн засвар хийж, санхүүгээр хохирсон болно. Иймд байранд засвар хийсэн 9.**0.000 төгрөгийг хасаад үлдэх 6.400.000 төгрөгийг төлнө гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ө.М  төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 15.600.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг М.З-т холбогдуулан гаргажээ.

 

М.З  өөрийн өмчлөлийн ..........., 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, ** байр ** тоот хаягт байрлах, 42 м.кв 2 өрөө орон сууцыг Ө.М-д худалдахаар тохирч, урьдчилгаа 35.000.000 төгрөг авсан болох нь **18 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мөнгө хүлээлцсэн тухай хэлцлээр тогтоогдож байна.

 

Уг хэлцлээр М.З-ын өмчлөлийн Ү-****** улсын бүртгэлийн дугаартай, ............. дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, ** байр ** тоот хаягт байрлах, 42м.кв 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнээс урьдчилгаа 35.000.000 төгрөгийг Ө.М  М.З-т хүлээлгэн өгчээ /хх-ийн 6 дугаар тал/

 

Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд Ө.М  ипотекийн зээлтэй орон сууцны үлдэгдэл төлбөрийг сар бүр 600.000 төгрөг төлөхөөр тохирч, нэхэмжлэгч **18.04.25-аас ****.05.25 хүртэл сар бүр 600.000 төгрөг, нийт 15.600.000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн талаар маргаагүй байна.

 

**** оны 05 дугаар сард Голомт банкны зээлийн эдийн засагч зээлийн эргэн төлөлт хийхгүй байгаа тул орон сууцыг хураах талаар нэхэмжлэгчид мэдэгдэж, тэрээр худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг **** оны 06 дугаар сарын 23-ны өдөр байгуулжээ.

 

Уг гэрээнд төлбөр төлөгч тал үндсэн гэрээний нийт төлбөр 50.600.000 төгрөгийг төлж барагдуулахаар төлбөр авагчтай гэрээ байгуулж, төлбөрийг ****.07.10-ны дотор төлнө, **18 оны 04 дүгээр сард Зоригтбаатарын өмчлөлийн           -ийн 15 дугаар хороо, Туул гол, 58-р байр ** тоотод орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед үүссэн өр төлбөр гэжээ. /хх-ийн 7 дугаар тал/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Ө.М  **18 оны 04 дүгээр сараас хойш 2 жил орон сууцанд амьдарсан, түүнийг орон сууцнаас гарсны дараа бид 9.**0.000 төгрөгөөр засвар хийсэн төлбөрийг хасаад 6.400.000 төгрөг төлөхөд татгалзах зүйлгүй гэж маргаж байна.

 

Зохигчийн хооронд байгуулагдсан тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээнд орон сууцны засварын төлбөр хасах талаар дурдаагүй, М.З  50.600.000 төгрөгийг Ө.М-д төлнө гэж тохирсон бөгөөд үүнээс 35.000.000 төгрөгийг түүнд төлсөн талаар маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д “Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээг цуцалж, үнийг шаардах эрхтэй байна.

 

Иймд хариуцагч М.З-с 15.600.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ө.М-д олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар хариуцагч М.З-с 15.600.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ө.М-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.З-с 235.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ө.М-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 1** дугаар зүйлийн 1**.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.СОЛОНГО