Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2021/0305

 

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2021/00305

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 2............оршин суух Б  овогт Б-ийн О /РД:000000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 2............. оршин суух М  овогт С-гийн Б /РД:00000000-т холбогдох

гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Оргил, хариуцагч С.Баасанжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Оргил нь 2003 онд С.Б-ай танилцаж, улмаар 2004 оноос хамт амьдран 2006 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гэрлэлтээ Хан-Уул дүүргийн Иргэний бүртгэлтийн хэлтэст бүртгүүлсэн. Бид хамтран амьдрах хугацаанд 000 онд хүү О.Н, 2017 онд охин О.Ж нар төрсөн. Охин О.Жаргалмаа маань миний хүүхэд биш болж таарсан. Эхнэрийн талаас гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, өөр хүний хүүхэд төрүүлсэн учир цаашид хамтран амьдрах боломжгүй болж, 2019 оны 1 дүгээр сараас өнөөг хүртэл тусдаа өөрийн хүүтэйгээ амьдарч байна. Эд хөрөнгийн хувьд элдэв маргаан байхгүй, гагцхүү хүүгээ өөрийн асрамжид үлдээж, гэрлэлтээ албан ёсоор цуцлуулах хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Б шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Б нь Б.О-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн хэлсэн үнэн. Миний бие өөр хүнтэй гэр бүлээс гадуурх харилцаа тогтоож, охин О.Ж төрүүлсэн, одоо тэр хүнтэйгээ хамт амьдарч байгаа. Б.О-ой цаашид хамтран амьдрах боломжгүй байгаа тул гэрлэлтээ цуцлуулахыг хүсэлтийг хүлээн авч байна. Хүү О.Н-тыг аавынх нь асрамжид үлдээж, охин О.Жаргалмааг өөрийнхөө асрамжид авна. Бид хооронд дундын эд хөрөнгийн элдэв маргаан байхгүй бөгөөд хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.О, хариуцагч С.Б нар 2003 онд танилцаж, улмаар хамтран амьдарч байгаад 2006 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 000 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүү О.Н, 000 оны 06 дугаар сарын 14-ний өдөр охин О.Ж нар төрсөн болох нь зохигчдын өөрсдийн тайлбар, гэрлэлтийн гэрчилгээ болон хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байна.

Хариуцагч С.Б нь өөр хүнтэй гэр бүлээс гадуурх харилцаа тогтоосны улмаас гэрлэгчдийн хооронд зан харьцааны таарамжгүй байдал үүсэж, улмаар 2019 оны 1 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа нь гэрлэлтээ цуцлуулах гол шалтгаан болжээ.

Дээрх шалтгааныг болон гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байгааг харгалзан шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.

Гэрлэгчид 000 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин О.Ж-гийн төрсөн эцэг нь Б.Оргил биш гэж хэн аль нь хүлээн зөвшөөрч байгаа боловч тэрээр захиргааны журмаар эцэг тогтоолгож, нэхэмжлэгч Б.О-оор овоглосон байх тул насанд хүрээгүй охин О.Ж-гийн асрамжийн асуудлыг гэрлэлт цуцлуулах тухай маргааны хамт шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүүхдийн асрамжийн асуудлыг шийдэхдээ зохигчдын тайлбар, хүүхдийн санал зэргийг харгалзан насанд хүрээгүй хүүхдүүд болох хүү О.Наранцацралтыг эцэг Б.Оргилын асрамжид, охин О.Ж эх С.Б-вын асрамжид тус тус үлдээх үндэслэлтэй байна.

Зохигчид хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б овогт -ийн О, М овогт С-ийн Бнарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2005 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү О.Н-тыг эцэг Б.О-ын асрамжид, 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин О.Ж-г эх С.Б-ын асрамжид тус тус үлдээсүгэй.

3. Зохигчид нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэсэн бөгөөд гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч С.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Оргилд олгосугай.

 

5.Гэр Бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Соронзонболдод даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР