Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 103

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю Энхмаа даргалж,

-    шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,  

- улсын яллагч Төв аймгийн Прокурорын гаэрын хяналтын прокурор Т.Нансалмаа,

  • хохирогч З.Цэцэгсүрэн,
  • шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Оюун-Эрдэнэ,
  • шүүгдэгч Х.Шинэбат нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Гүрт овогт Хүрэлбаатарын Шинэбатад холбогдох Эрүүгийн 201719000184 тоот хэргийг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүх хурапдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биөийн байцаалт: Монгол улсын иргэн, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1988 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р баг Туулын гүүр гэдэг газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Гүрт овогт Хүрэлбаатарын Шинэбат /РД:РЭ88092010/

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч X.Шинэбат нь 2017оны 03 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багийн нутаг Туулын гүүр гэдэг газар гэртээ согтуугаар эхнэр З.Цэцэгсүрэнг хардаж эхнэр З.Цэцэгсүрэнгийн толгой руу нь олон удаа цохиж. нүүрэн тус газар нь өшиглөж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.Шинэбат нь шүүхийн хэлэцүүлэгт мэдүүлэхдээ: ...2017 оны 03  дугаар сарын 08-ны өдөр эхнэр З.Цэцэгсүрэн мартын 8 тэмдэглээд гэртээ ирж хоноогүй болохоор би байгаа газраас нь очиж авсан. Эхнэртэйгээ хамт гэртээ ирээд гадуур гарч найзуудтайгаа нэг пиво хувааж уучихаад Ээгий гэх найзынхдаа хоноод 03 дугаар сарын 11-ний өглөө намайг гадуур явж байгаад Ганбаярын эхнэр Гэрлээ танай эхнэрийг нөхөртэйгээ харсан талаар олж сонссон. Гэртээ очоод энэ талаар асууж уураа барьж чадахгүй, эхнэрээ 2 удаа цохиж, хацар руу нь алгадсан. Тэр өдөр эхнэр таксинд суугаа Улаанбаатар хот руу явсан... гэв.

 

Хохирогч 3 Цэцэгсүрэн шүүхийн хэлэцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Туулын гүүрний хүүхнүүдтэй март тэмдэглэх гээд явсан. Өдөр 15-19 цагийн хооронд Хайлаастын бааранд баяраа тэмдэглэсэн. Тоглолт үзэх гээд сургуулийн заал руу бүгдээрээ явсан боловч билет олдохгүй гэхээр Боолоо найзын хамт бааранд орж нэг нэг шил пиво уучихаад Боолоогийн найз Бааскагийнд очиж хоол унд хийж идээд унтацгаасан. Маргааш нь буюу 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүүхнүүдээрээ 4-5-лаа цугларч хүний 2-3 пиво ууж суусан. Тэр орой манай нөхөр намайг ирж авсан гэсэн. Манай гэрт Ганбаярын эхнэр Гэрлээ ирээд намайг нөхөртэй хардаж янзтай юм яриад байхаар нь тэр өдөр нөхөртэй хамт яваагүй, өөрийг нь буруугаар ойлгосон гэдгийг хэлж тайлбарласан. Тэр орой нөхөр гэртээ ирж хоноогүй. Маргааш өглөө 11 цагийн үед нөхөр гэртээ ирээд намайг чи Ганбаяртай яасан гэнээ гээд үгийг зөрөөгүй, гараараа толгой руу хэд хэдэн удаа цохиж, надад юу яриад байгаа, асууж, тайлбарлах завдалгүй намайг орноос чирж буулгаад нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Би нөхрөөсөө зугатаад хадамынх руу гүйж орсон. Намайг гэрээс гарсны дараа нөхрийн найз ирээд нөхөр гараад явчихаар нь би гэртээ буцаж орж юмаа аваад гэмтлийн эмнэлэгт үзүүлэхээр Улаанбаатар хот явсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлж, томографикийн зураг авахуулж, эмчид үзүүлчихээд 2 хоногийн дараа Төв аймагт ирэхэд аав цагдаад өргөдөл өгчихсөн байсан. Одоо биеийн байдал гайгүй, нөхрөөсөө нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй, гэмт хэрэг гарснаас хойш бид хоёр гэртээ хамт амьдарч байгаа гэв.

 

Гэрч Б.Загдаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ...Тусдаа гарснаас хойш зодуулчихлаа гэж гэртээ ирж байгаагүй. Би дэргэд нь байдаггүй болохоор өдөр бүр юу болдгыг нь мэдэхгүй. Охин маань бид нар руу зодуулчихлаа нөхөр зодоод байна гэж хэлж байгаагүй. Хүргэн Шинэбат Цагдаа дээр шалгагдаж байгаа гээд ирчихсэн эхнэртэйгээ уулзаад уучлалт гуйгаад яваад байгаа. Шинэбат надтай уулзая гээд орж ирээд би ахиж ийм асуудал гаргахгүй гээд яваад байгаа... гэх мэдүүлэг /хх-22 тал/

 

  Гэрч З.Загдсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн : 2017 оны 03 сарын 10-ны орой 19 цаг өнгөрч байхад манай эгч Цээсүрэн над руу утсаар яриад Цэцэгсүрэн заамараас ирж байгаа гэнэ чи яваад ир гэхээр нь би эгчийндээ 19 цаг 40 минутын үед очиход Цэцэгсүрэн Цээсүрэн эгчийнд ирчихсэн байсан. Цэцэгсүрэнгийн нүүр ам нь хүн харахын эцэсгүй хавдаж хөхөрч няцарсан хамаг бие нь халуурч чичирсэн, айсан байдалтай, гэхдээ ухаан санаа нь эрүүл бас архинд шартсан шинжтэй байсан...  гэх мэдүүлэг /хх-23 тал/

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №132 дугаар дүгнэлтэнд

-   З.Цэцэгсүрэнгийн биед тархи доргилт, хоёр нүдний салстанд цус харвалт. хоер нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

• Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-     Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй гэх дүгнэлт /хх-26-27

тал/,

  • шүүгдэгч Х.Шинэбатыг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-33-34 тал/, 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-37 тал/,
  • Шүүгдэгч Х.Шинэбат нь ял шийтгэлгүй гэх лавлагаа /хх-42 тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Х.Шинэбат нь 2017оны 03 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багийн нутаг Туулын гүүр гэдэг газар гэртээ согтуугаар эхнэр З.Цэцэгсүрэнг хардаж эхнэр З.Цэцэгсүрэнгийн толгой руу нь олон удаа цохиж, нүүрэн тус газар нь өшиглөж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч З.Цэцэгсүрэнгийн Маргааш өглөө 11 цагийн үед нөхөр гэртээ ирээд намайг чи Ганбаяртай яасан гэнээ гээд үгийг зөрөөгүй, гараараа толгой руу хэд хэдэн удаа цохиж, надад юу яриад байгаа, асууж, тайлбарлах завдалгүй намайг орноос чирж буулгаад нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Би нөхрөөсөө зугатаад хадамынх руу гүйж орсон. Намайг гэрээс гарсны дараа нөхрийн найз ирээд нөхөр гараад явчихаар нь би гэртээ буцаж орж юмаа аваад гэмтлийн эмнэлэгт үзүүлэхээр Улаанбаатар хот явсан. гэх мэдүүлэг, шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №132 дугаар дүгнэлтэнд З.Цэцэгсүрэнгийн биед тархи доргилт, хоер нүдний салстанд цус харвалт, хоёр нүдний дээд доод зовхинд цус хуралт, эүүн бугалга, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй гэх дүгнэлт гэх дүгнэлт, гэрч Б.Загдаа, З.Загдсүрэн нарын мэдүүлэг болон шүүгдэгч Х.Шинэбатын мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Шинэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсний заасны дагуу шүүхийн шатанд хохирогч З.Цэцэгсүрэн нь шүүгдэгч Х.Шинэбаттай сайн дураараа эвлэрсэн, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

Шүүгдэгч Х.Шинэбат нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1 4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Гүрт овогт Хүрэлбаатарын Шинэбатыг бусдын биө махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гзмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25 1 дэх хэсэгт заасныг журамлан 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хохирогч З.Цэцэгсүрэн нь шүүгдэгч Х.Шинэбаттай сайн дураараа эвлэрсэн байх тул X.Шинэбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. X Шинэбат нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

4 Х.Шинэбатад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

  1. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан. хохирогч. тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол. эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж X.Шинэбатад урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ю.ЭНХМАА