Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1123

 

              

 

 

 

 

 

 

2023           11          08                                         2023/ШЦТ/1123

 

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, ......... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч Б.Сарантуяа,

хохирогч Г.А , Ц.А , С.Ю, Д.Т,

иргэний нэхэмжлэгч Б.Наран,

шүүгдэгч А.С, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар нарыг оролцуулан эрүүгийн 2309000000180 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

          А.С нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр П.А-ийг Нийслэлийн ..... тоотгэртээ байх үед нь “Төрийн тусгай хамгаалалтын газраас акталж буй Ланд 100 загварын автомашиныг 8.000.000, ланд 200 загварын автомашиныг 12.000.000 төгрөгөөр зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкин дахь 5495523*** дугаартай дансаар 20.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2012-2014 оны хооронд Монгол Улсын Дотоод хэргийн их сургуулийн Хилийн албаны сургуульд хамт сурч байсан хохирогч Г.Т-тэй Улс тунхагласны баярын өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр холбогдон Монгол бөхийн өргөөнд хамгаалалтад ажиллаж байна хүрээд ир гэж дуудан уулзаж энэ машинууд актлагдах гэж байгаа юм Лексус 570, Ланд круйзер 200 загварын машинуудын зургуудыг үзүүлж тус бүрийнх нь үнэ 15.000.000 төгрөг гэж байгаа чи авах уу Би Ш.Л  генерал ахаараа яриулаад гаргуулж байгаа юм, чамд бол ямар ч асуудал үүсэхгүй шүү дээ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өөрийн Хаан банкин дахь 5495523*** дугаартай дансаар 65.000.000 төгрөгийг Дорноговь аймгийн Замын үүд суманд байх үед нь шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилсан,

2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр М.Т-ийг .............. 1 дүгээр хороолол орчимд байх үед нь “Төрийн өмчийн бодлогын хорооноос машинууд актлагдаж байгаа хямд машин байна одоо яг машинуудаа гаргахаар боллоо авах уу, авбал мөнгөө шилжүүлчих” гэж төрийн тусгай хамгаалалтын газарт бүртгэлтэй Лексус 570 /**** улсын дугаартай/ загварын автомашиныг 12.000.000 төгрөгт худалдана гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкин дахь 513132*** дугаартай дансаар 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Г.А г ........... 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол улсын их сургуулийн ойролцоо байх үед нь “Засгийн газрын авто баазаас акталж байгаа ****  улсын дугаартай лексус 570 загварын автомашиныг хямдхан худалдана” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөрийн хаан банкин дахь 5495523*** дугаартай дансаар 50.000.000 төгрөгийг буюу их хэмжээний хохирол учруулж залилсан;

2022 оны 12 дугаар сарын 18-аас 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хооронд хохирогч М.Б-ийг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байх үед нь “Төрийн тусгай хамгаалалтын газраас акталж буй лексус 570 загварын автомашиныг 15,000,000 төгрөгөөр зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкин дахь 5131323*** дугаартай дансаар 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Б.Г-ыг ............ 8-р хорооны нутаг дэвсгэр Багшийн дээдийн автобусны буудлын зогсоол дээр байх үед “төрийн тусгай хамгаалалтын газраас акталж буй автомашиныг хямдхан зарна” гэж хуурч,зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкин дахь 5131323*** дугаартай дансаар 14.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Б.Л-ийг ................. 8-р хорооны нутаг дэвсгэр Багшийн дээдийн автобусны буудлын зогсоол дээр байх үед “Төрийн тусгай хамгаалалтын газраас акталж буй автомашиныг хямдхан зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкин дахь 5131323*** дугаартай дансаар 16.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 12 дугаар сарын 09-өөс 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хооронд хохирогч Ц.А-ыг Нийслэлийн .................. тоот гэртээ байх үед нь “Төрийн тусгай хамгаалалтын газраас акталж буй автомашиныг хямдхан зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкин дахь 5495523*** дугаарын дансаар 16.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 12 дугаар сарын 08-аас 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хооронд хохирогч С.Ю-г Нийслэлийн ................ дүүргийн 24 дүгээр хороо Хилийн цэргийн **** дүгээр анги дээр ажил дээрээ байх үед нь “Төрийн тусгай хамгаалалтын газраас акталж буй лексус 570 загварын автомашиныг 15.000.000, соната-7 загварын автомашиныг 9,000,000 төгрөгөөр тус тус зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Хаан банкин дахь 5131323*** дугаартай дансаар 24.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Б.Э ыг ........... дүүргийн 6-р хороо хүнсний **-р дэлгүүрийн орчимд байх үед нь “Төрийн тусгай хамгаалалтын газраас акталж буй Лексус 570 загварын автомашиныг 15.000.000, ланд-200 загварын автомашиныг 10.000.000 төгрөгөөр тус тус зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкин дахь 5495523*** дугаартай дансаар 25.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Д.Т-ыг “төрийн тусгай хамгаалалтын газар ажиллаж байгаа, Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, орлогч нарын автомашиныг акталж байгаа, энэ машинуудыг хямдхан зарна, У.Х  ерөнхийлөгч манай газрын дарга руу чиглэл /танай газар автомашинуудаа дотроо алба хаагч нартаа урамшуулал болгоод хямдхан зар/ өгсөн манай байгууллагын машинууд дуусах гээд байна, 1 автомашин 15.000.000 төгрөгийн үнэлгээтэй, эхлээд автомашины үнийн дүнгийн 50% буюу 7.500.000 төгрөгийг төрийн тусгай хамгаалалтын санхүүгийн албаны тасагт тушаагаад машинаа баримтжуулж, баталгааны цаас авч газрын даргадаа танилцуулж гарын үсэг зуруулж зөвшөөрөл авна. Тэрний дараа төрийн өмчийн бодлого зохицуулалтын дарга Ц  гэх хүнээс шийдвэр гарч машинаа авна. Би энэ шийдвэрийг гаргахаар автомашиныг чинь чамд шилжүүлж өгнө, машинаа авахдаа үлдсэн 50% буюу 7.500.000 төгрөгийг төрийн тусгай хамгаалалтын газрын санхүүгийн албанд тушаана” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан ......... дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Туушин зочид буудлын хүлээлгийн өрөөнд байх үед нь өөрийн Хаан банкин дахь 51313232*** дугаартай дансаар 30.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

А.С нь өөрийгөө Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтан гэж танилцуулан “байгууллага алба хаагчийнхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор актлагдаж буй Ланд круйзер 200, лексус 570 зэрэг тээврийн хэрэгслүүдийг хямд үнээр худалдан борлуулах гэж байгаа гэж хохирогч Ө.Б аас 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн .......... дүүргийн 8-р хороо Баянцагааны 3-35 тоотод байх үед нь 36.600.000 төгрөгийг Хаан банкны 5495523*** дугаарын дансаар шилжүүлэн авч байгууллагын дүрэмт хувцас нэрийг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж залилсан,

Хохирогч С.П-тэй .......................дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт уулзаж “Энэ машинууд актлагдах гэж байгаа юм гэж Лексус 570, Ланд круйзер 200 загварын автомашинуудын зургуудыг үзүүлж тус бүрийнх нь үнэ нь 15.000.000 төгрөг гэж байгаа гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хуурч, 2022 оны 11 дүгээр сарын 27-оос 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Хаан банкин дахь 5131323*** дугаартай данс руу нийт 108.500.000 төгрөгийг буюу их хэмжээний хохирол учруулж шилжүүлэн авч залилсан,

          2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр А.А ыг   тоотод байх үед нь  “нөгөө машин чинь гарахаар болсон шүү, та нөгөө хэддээ битгий хэлээрэй таны машин л гарахаар болсон шүү.. одоо яг машинууд гарахаар боллоо мөнгөө хийчих” гэж төрийн тусгай хамгаалалтын газарт бүртгэлтэй Лексус-570 /****улсын дугаартай/ загварын автомашиныг 12.000.000 төгрөгт худалдана гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкин дахь 5131323*** дугаартай дансаар 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

......... дүүргийн прокуророос шүүгдэгч А.Сн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

          Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шүүгдэгч А.Сн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлгүүд болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч А.С нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр П.А ийг Нийслэлийн ..... тоот гэртээ байх үед нь “Төрийн тусгай хамгаалалтын газраас акталж буй Ланд 100 загварын автомашиныг 8.000.000, ланд 200 загварын автомашиныг 12.000.000 төгрөгөөр зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкин дахь 5495523*** дугаартай дансаар 20.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2012-2014 оны хооронд Монгол Улсын Дотоод хэргийн их сургуулийн Хилийн албаны сургуульд хамт сурч байсан хохирогч Г.Ттэй Улс тунхагласны баярын өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр холбогдон Монгол бөхийн өргөөнд хамгаалалтад ажиллаж байна хүрээд ир гэж дуудан уулзаж энэ машинууд актлагдах гэж байгаа юм Лексус 570, Ланд круйзер 200 загварын машинуудын зургуудыг үзүүлж тус бүрийнх нь үнэ 15.000.000 төгрөг гэж байгаа чи авах уу Би Ш.Лхачинжав генерал ахаараа яриулаад гаргуулж байгаа юм, чамд бол ямар ч асуудал үүсэхгүй шүү дээ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өөрийн Хаан банкин дахь 5495523*** дугаартай дансаар 65.000.000 төгрөгийг Дорноговь аймгийн Замын үүд суманд байх үед нь шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилсан,

2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр М.Т ийг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэр 1 дүгээр хороолол орчимд байх үед нь “Төрийн өмчийн бодлогын хорооноос машинууд актлагдаж байгаа хямд машин байна одоо яг машинуудаа гаргахаар боллоо авах уу, авбал мөнгөө шилжүүлчих” гэж төрийн тусгай хамгаалалтын газарт бүртгэлтэй Лексус 570 /**** улсын дугаартай/ загварын автомашиныг 12.000.000 төгрөгт худалдана гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкин дахь 5131323*** дугаартай дансаар 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Г.А г .......................дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол улсын их сургуулийн ойролцоо байх үед нь “Засгийн газрын авто баазаас акталж байгаа 00-53 УНҮ улсын дугаартай лексус 570 загварын автомашиныг хямдхан худалдана” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөрийн хаан банкин дахь 5495523*** дугаартай дансаар 50.000.000 төгрөгийг буюу их хэмжээний хохирол учруулж залилсан;

2022 оны 12 дугаар сарын 18-аас 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хооронд хохирогч М.Билгүүнийг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байх үед нь “Төрийн тусгай хамгаалалтын газраас акталж буй лексус 570 загварын автомашиныг 15,000,000 төгрөгөөр зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкин дахь 5131323*** дугаартай дансаар 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Б.Гантулгыг .......................дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр Багшийн дээдийн автобусны буудлын зогсоол дээр байх үед “төрийн тусгай хамгаалалтын газраас акталж буй автомашиныг хямдхан зарна” гэж хуурч,зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкин дахь 5131323*** дугаартай дансаар 14.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Б.Л ийг .......................дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр Багшийн дээдийн автобусны буудлын зогсоол дээр байх үед “Төрийн тусгай хамгаалалтын газраас акталж буй автомашиныг хямдхан зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкин дахь 5131323*** дугаартай дансаар 16.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 12 дугаар сарын 09-өөс 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хооронд хохирогч Ц.А ыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6-р хороо 24-8 тоот гэртээ байх үед нь “Төрийн тусгай хамгаалалтын газраас акталж буй автомашиныг хямдхан зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкин дахь 5495523*** дугаарын дансаар 16.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 12 дугаар сарын 08-аас 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хооронд хохирогч С.Юг Нийслэлийн Б дүүргийн 24 дүгээр хороо Хилийн цэргийн 0151 дүгээр анги дээр ажил дээрээ байх үед нь “Төрийн тусгай хамгаалалтын газраас акталж буй лексус 570 загварын автомашиныг 15.000.000, соната-7 загварын автомашиныг 9,000,000 төгрөгөөр тус тус зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Хаан банкин дахь 5131323*** дугаартай дансаар 24.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Б.Э ыг ......... дүүргийн 6-р хороо хүнсний 4-р дэлгүүрийн орчимд байх үед нь “Төрийн тусгай хамгаалалтын газраас акталж буй Лексус 570 загварын автомашиныг 15.000.000, ланд-200 загварын автомашиныг 10.000.000 төгрөгөөр тус тус зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкин дахь 5495523*** дугаартай дансаар 25.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Д.Тыг “төрийн тусгай хамгаалалтын газар ажиллаж байгаа, Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, орлогч нарын автомашиныг акталж байгаа, энэ машинуудыг хямдхан зарна, У.Х ерөнхийлөгч манай газрын дарга руу чиглэл /танай газар автомашинуудаа дотроо алба хаагч нартаа урамшуулал болгоод хямдхан зар/ өгсөн манай байгууллагын машинууд дуусах гээд байна, 1 автомашин 15.000.000 төгрөгийн үнэлгээтэй, эхлээд автомашины үнийн дүнгийн 50% буюу 7.500.000 төгрөгийг төрийн тусгай хамгаалалтын санхүүгийн албаны тасагт тушаагаад машинаа баримтжуулж, баталгааны цаас авч газрын даргадаа танилцуулж гарын үсэг зуруулж зөвшөөрөл авна. Тэрний дараа төрийн өмчийн бодлого зохицуулалтын дарга Цгэх хүнээс шийдвэр гарч машинаа авна. Би энэ шийдвэрийг гаргахаар автомашиныг чинь чамд шилжүүлж өгнө, машинаа авахдаа үлдсэн 50% буюу 7.500.000 төгрөгийг төрийн тусгай хамгаалалтын газрын санхүүгийн албанд тушаана” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан ......... дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Туушин зочид буудлын хүлээлгийн өрөөнд байх үед нь өөрийн Хаан банкин дахь 5131323*** дугаартай дансаар 30.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

А.С нь өөрийгөө Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтан гэж танилцуулан “байгууллага алба хаагчийнхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор актлагдаж буй Ланд круйзер 200, лексус 570 зэрэг тээврийн хэрэгслүүдийг хямд үнээр худалдан борлуулах гэж байгаа гэж хохирогч Ө.Б аас 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8-р хороо Баянцагааны 3-35 тоотод байх үед нь 36.600.000 төгрөгийг Хаан банкны 5495523*** дугаарын дансаар шилжүүлэн авч байгууллагын дүрэмт хувцас нэрийг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж залилсан,

Хохирогч С.Пүрэвсүрэнтэй .......................дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт уулзаж “Энэ машинууд актлагдах гэж байгаа юм гэж Лексус 570, Ланд круйзер 200 загварын автомашинуудын зургуудыг үзүүлж тус бүрийнх нь үнэ нь 15.000.000 төгрөг гэж байгаа гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хуурч, 2022 оны 11 дүгээр сарын 27-оос 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Хаан банкин дахь 5131323*** дугаартай данс руу нийт 108.500.000 төгрөгийг буюу их хэмжээний хохирол учруулж шилжүүлэн авч залилсан,

2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр А.А ыг .................... тоотод байх үед нь  “нөгөө машин чинь гарахаар болсон шүү, та нөгөө хэддээ битгий хэлээрэй таны машин л гарахаар болсон шүү.. одоо яг машинууд гарахаар боллоо мөнгөө хийчих” гэж төрийн тусгай хамгаалалтын газарт бүртгэлтэй Лексус-570 /****улсын дугаартай/ загварын автомашиныг 12.000.000 төгрөгт худалдана гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкин дахь 5131323*** дугаартай дансаар 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.Сгийн үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлж оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн үйл баримт нь:  

Шүүгдэгч А.С шүүхийн хэлэлцүүлэгт “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Би 2018 оны 08 дугаар сард Төрийн тусгай хамгаалалтын газрын шалган нэвтрүүлэх хамгаалалтын ажилтнаар ажилд орж ажиллаж байгаад 2022 оны 08 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Үүнээс өмнө 2015-2016 онд хилийн 0253 дугаар ангид харуулч ахлагчаар ажиллаж байсан. Хохирогч нараас авсан мөнгөө ахуйн хэрэгцээндээ зарцуулаагүй. Зөвхөн 1xbet бооцоот тоглоомд зарцуулсан. Нийт 14 дансаар дамжуулан цэнэглэж байсан. Ажлаас гарснаас хойш эхнэр 2 хүүдээ хүргэж өгөхөөр хөдөө Завхан аймаг Баянтэс сум руу аав ээжийн гэр лүү явсан. Энэ хугацаанд би төрсөн ах Алтангэрэлийн гэрт байсан. Хоол хүнсийг төрсөн ах маань хариуцаж байсан ба би тэдний гэрт байсан болохоор хамт хооллодог байсан. Миний төрсөн ах Алтангэрэл нь Монголын үндэсний их сургуулийн захирлын туслах ажилтай. Бэр эгч Отгонсүрэн хорооны их эмч хийдэг. Энэ хугацаанд би хүүхдийг нь хараад байж байдаг байсан хоол хүнс дандаа хөдөөгөөс ирдэг байсан. Хохирогчдын мөнгийг ахуйн хэрэгцээ болон амьжиргаандаа зарцуулж, амьдралын эх үүсвэр болгож байгаагүй...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 144-146/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.А  мэдүүлсэн: “...Шүүгдэгчийн үйлдлийн улмаас надад 50.000.000 төгрөгийн хохирол учирсан. Хохирлоо нэхэмжилж байна...” гэв

тэрээр мөрдөн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 16 цагийн үед манай үеэл дүү Төрмөнх над руу залгаад манай найз С гэх залуу Засгийн газрын автобазаас машин акталж байна та авах юм уу гэж асуусан би зарах гэж байгаа машинаас нь үзэж харж болох уу гэж асуухад Төрмөнх манай найз С нь үзүүлэх боломжгүй гэж хэлсэн би ядаж машины дугаарыг нь мэдэж авъя гэхэд 00-53 УНҮ улсын дугаартай лексус 570 маркийн 2011 онд үйлдвэрлэгдсэн автомашин байсан. Би энэ машиныг хямдхан болохоор авахаар шийдэж 2022 оны 12 дугаар сарын 16-ны 16 цаг 59 минутад ......... дүүргийн 6-р хороо МУИС-ын ойролцоо явж байхдаа С гэх хүний Хаан банкны 549553510 тоот данс руу 50,000,000 төгрөгийг засгийн газрын автобазаас акталж байгаа гэх лексус 570 маркийн автомашиныг авахаар шилжүүлсэн. Мөнгө шилжүүлэхэд амралтын өдөр байсан болохоор ажлын өдрөөс машин тэргээ гаргах  байх гэж бодож хүлээж байтал С нь худлаа хэлснийг мэдсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 172/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.А  мэдүүлсэн: “...Надад 16.000.000 төгрөгийн хохирол учирсан. Хохирлоо төлүүлэх хүсэлттэй байна...” гэв.

тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2022 оны 12 дугаар сарын эхээр манай нөхрийн танил Г жамц, Ч нар манай нөхөрт төрийн тусгай хамгаалалтын газарт ажилладаг манай найз байгаа юм, та машин авах уу, энэ жил машин гаргах юм байна гэж ярьсан байсан. Тэгэхээр нь манай нөхөр авна шүү гэж хэлсэн байсан ба манай нөхрийн дугаарыг С гэх хүнд өгсөн байсан. Тэгээд байж байтал манай нөхрийн дугаар луу 99333***гэсэн дугаараас залгаад та авна гэсэн юм уу, Ланд-200, Лексус-570, соната-7, Ланд-105 загварын машинууд удахгүй актад гарах гэж байна, та сонирхох уу, үнэ нь лексус-570 13,000,000, Ланд 200 нь 16,000,000 төгрөг гэсэн юм. Тэгээд нөхөр бид хоёр ярьж байгаад мөнгөтэй болоод хэлье гэсэн. Тэгээд нөхөр бид хоёр найзаасаа 11,000,000 төгрөгийг зээлж авсан. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр би Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Тэнгис кинотеатрын хажуу талын Хаан банкны салбар дээр очиж С-нөгсөн Хаан банкны 5495523*** дугаарын дансанд 11,000,000 төгрөгийг хийсэн... тэгээд 12 дугаар сарын 14-ний өдөр манай нөхөр рүү залгаад машин чинь 1 дэх өдөр гэхэд машин чинь гарахаар болсон та үлдэгдэл 5,000,000 төгрөгөө хийчих гэхээр нь би өөрийнхөө Хаан банкны 5752110353 дугаарын данснаас интернэт банк ашиглаж С-нХаан банкны 5495523*** дугаарын данс руу Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо 24-8 тоот гэртээ байхдаа шилжүүлсэн юм. Тэгээд тэрнээс хойш холбогдож байгаад 1 дэх өдөр манай нөхөр холбогдоход та 3-т орсон өнөөдөр эхний өдөр машинаа авч байна, та хүлээж байгаарай гэсэн юм. Тэгээд хойшлуулж байгаад холбоогүй болсон” гэх мэдүүлэг /1хх-ийн 245-247/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Ю мэдүүлэхдээ: “...Надад 24.000.000 төгрөгийн хохирол учирсан. Хохирлоо нэхэмжилж байна...” гэв.

тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2022 оны 12 дугаар сарын эхээр байхаа манай ажлын Буянжаргал мөнгө хөөцөлдөөд явж байхаар нь яасан юу болов гээд асуусан чинь нэг хүнтэй танилцсан тэр хүн Төрийн тусгай хамгаалалтын газраас машинууд актлагдаж зарагдах гэж байгаа юм байна тэгээд би машин авахаар болоод мөнгө төгрөг хөөцөлдөөд явж байна гэсэн. Тэгэхээр нь би тэр хүний дугаарыг нь асуухад С гэх хүний 99333***дугаарыг өгсөн. Тэгээд би тэр С гэх хүнтэй яриад машин тэрэг гарах гэж байгаа нь үнэн үү гэж яриад асуухад төрийн 3 өндөрлөгийн унаж байсан машинууд актлагдах гэж байгаа, үнэ нь Лексус-570 загварын машин 15,000,000 төгрөг, сонота 7 загварын машин 9,000,000 төгрөг гэсэн юм... тэгээд би 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өөрийнхөө Хаан банкны 5029141159 дугаарын данснаас С-нөгсөн Хаан банкны 5131323*** дугаарын дансанд Б дүүргийн 24 дүгээр хороо Хилийн цэргийн 0151 дүгээр ангид ажил дээрээ байхдаа интернэт банк ашиглаж 11,000,000 төгрөгийг шилжүүлсэн юм. Дараа нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өөрийнхөө Хаан банкны 5029141159 дугаарын данснаас С-нөгсөн Хаан банкны 5131323*** дансанд Б дүүргийн 24 дүгээр хороо Хилийн цэргийн 0151 дүгээр ангид ажил дээрээ байхдаа интернэт банк ашиглаж 13,000,000 төгрөгийг шилжүүлсэн юм. Шилжүүлчхээд С руу залгаж хэлэхэд маргааш гарна, нөгөөдөр гарна, өмнөх ээлжүүд авч байна гэж хойшлуулсаар байсан. Тэгээд бас манай ажлын хүмүүс бас мөнгө өгсөн байсан болохоор тэд нараас сураглах үед тэр хүн залилан хийсэн байна цагдаа дээр байгаа юм байна гэдгийг нь мэдсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан юм.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 12-14/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Т мэдүүлэхдээ: “...Надад 30.000.000 төгрөгийн хохирол учирсан. Хохирлоо нэхэмжилж байна...” гэв.

тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр С нь миний цахим хаяг руу ямар дугаар дээрээ байна вэ ажил сайн уу чухал ярих юм байна, дугаараа явуулаарай гэж зурвас явуулсан. Би утасны дугаараа өгсний дараа С нь 99333***гэх дугаараас холбогдож би төрийн тусгай хамгаалалтын газар ажиллаж байгаа, төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, орлогч нарын автомашиныг акталж байгаа, энэ машинуудыг хямдхан зарна гэж хэлэхэд С нь Хүрэлсүх ерөнхийлөгч манай газрын дарга руу чиглэл өгсөн гэж хэлсэн...С нь нэг автомашин 15,000,000 төгрөгийн үнэлгээтэй эхлээд автомашины үнийн дүнгийн 50 хувь буюу 7,500,000 төгрөгийг төрийн тусгай хамгаалалтын санхүүгийн албаны тасагт тушаагаад машинаа баримтжуулж баталгааны цаас авч газрын даргадаа танилцуулж гарын үсэг зуруулж зөвшөөрөл авна тэрний дараа төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Цгэх хүнээс шийдвэр гарч машинаа авна, би энэ шийдвэрийг гаргахаар автомашиныг чинь чамд шилжүүлж өгнө, машинаа авахдаа үлдсэн 50 хувь 7,500,000 төгрөгийг төрийн тусгай хамгаалалтын газрын санхүүгийн албанд тушаана, хэрвээ чи машин авахын нэг машин тус бүртээ надад 3,000,000 төгрөг өгөөрэй гэж хэлсэн... би С руу залгаж за би машин авъя гэж хэлэхэд С нь манай төрийн тусгай хамгаалалтын газрынхан өглөө 08 цаг 30 минутад цуглаад 09 цаг 30 минутад хамгаалалтад явчихна. Тийм болохоор чи 9 цагт хоцрохгүй ирээрэй гэж хэлсний дагуу би 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 09 цагт ......... дүүргийн  8-р хороо Туушин зочид буудлын хүлээн авах зааланд сууж байхдаа С руу нийт 30,000,000 төгрөг төрийн тусгай хамгаалалтын газраас акталж байгаа автомашинаас 4 автомашин авахаар шилжүүлсэн. Би өчигдөр орой 22 цагийн үед Сундуйг төрийн тусгай хамгаалалтын газар ажиллахаа больсныг мэдэж залилуулсан гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 51-53/,

 

Хохирогч П.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “Би найз болох Б, М нар Төрийн тусгайд ажилладаг С гэдэг залуугаас актад гарч байгаа машин авах гэж мөнгө төгрөгөө байршуулсан байгаа гэдгийг нь мэдэж байсан юм. Тэгээд би 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр би гэртээ байхад найз Б залгаад Тоёота ланд-200, Ланд-100 загварын машин байна гэнэ, чи авах уу нөгөө С гэдэг залуу зарна гээд байсан. Тэгээд тоёота ланд 200 загварын машин нь 12,000,000 төгрөг, ланд 100 машин нь 8,000,000 төгрөг гэсэн. Тэгээд би итгээд Мөнхбатын Хаан банкны 5100194074 дугаарын данс руу өөрийнхөө 5005551560 дугаарын данснаас шилжүүлсэн, Б ын хаан банкны 5005303*** дугаарын данс руу 5005551560 дугаарын данснаас шилжүүлсэн. Би тухайн мөнгөнүүдийг Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Олимп хотхон 428-78 тоот гэртээ байхдаа шилжүүлсэн. Тэгээд мөнгө шилжүүлчхээд Б тай холбогдоход чиний мөнгийг С-нданс руу шилжүүлчихлээ гэж хэлсэн юм... тэгж байгаад өнөөдөр өглөө Б над руу залгаад хулхидуулсан байна гэсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 11-12/

Хохирогч Г.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би Улаанбаатар хотод А.Стай 2022 оны 11  дүгээр сарын 26-ны өдөр уулзсан юм. А.С Улс тунхагласны баярын өдрөөр Монгол бөхийн өргөөнд хамгаалалтад ажиллаж байна хүрээд ир гэхээр нь би явж очсон чинь энэ машинууд актлагдах гэж байгаа юм гээд надад Лексус 570, Ланд круйзер 200 маркийн автомашинуудыг харуулаад тус бүрийнх нь үнэ нь 15 сая төгрөг гэж байгаа чи авах уу гэсэн. А.С нь би Лхачинжав генерал ахаараа яриулаад гаргуулж байгаа юм чамд бол ямар ч асуудал үүсэхгүй шүү дээ гэхээр нь би итгэчихсэн юм. А.Сн 5495523*** гэсэн Хаан банкны данс руу 12 дугаар сарын 11-ний өдөр 30,000,000 төгрөгийг, төрсөн ах Г.Б өөр 35,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 12 дугаар сарын 16-ны өдөр 5131323*** тоот Хаан банкны данс руу 50,000,000 төгрөгийг өөрийн төрсөн ах Г.Б өөр хийлгүүлсэн юм. Шилжүүлсэн мөнгөө бүгдийг нь Замын- Үүд суманд байхдаа Хаан банкны интернэт банк ашиглаад шилжүүлсэн. Би нийтдээ 115,000,000 төгрөгийг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 34-36/,

 

Хохирогч М.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2022 оны 11 дүгээр сарын эхээр манай дүүгийн найз А  гэх залуутай утсаар ярих ахаа би нэг хүнтэй танилцсан. Тэгээд би төрийн өмчит бодлогын хорооноос машин авахаар болоод би мөнгөө өгчихсөн байгаа, дахиад 2 машин байна гэнэ та бас сонирхох уу гэсэн юм. Тэгээд надад ланд 200 загварын машин 13,000,000 лексус 570 загварын машин 12,000,000 төгрөг, соната-7 загварын машин нь 4,000,000 төгрөг гэж хэлсэн. Тэгэхээр нь би лексус 570 загварын машинаас авъя гэж хэлсэн. Тэгээд надад С гэх хүний 99333***гэсэн дугаарыг нь өгөөд та өөрөө яриад асуучих гэсэн. Тэгээд би С гэх хүнтэй холбогдож Лексус 570 загварын машин 12,000,000 төгрөгөөр авахаар болж тохирсон... хамгийн сүүлд 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр над руу залгаад 8 хоног хамгаалалтад ажиллаа, одоо яг машинуудаа гарахаар боллоо та авах уу, авбал мөнгөө шилжүүлчих юм уу дахиад өөр хүн байна гээд байсан. Тэгэхээр нь би авъя гэж хэлээд эхнэрийнхээ Хаан банкны 5622299064 дугаарын данснаас интернэт банк ашиглаж 10,000,000 төгрөгийг С-нХаан банкны 5131323*** дугаарын данс руу Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 1 хороололд явж байх үедээ шилжүүлсэн. Тэрнээс хойш залгахаар утас авахгүй, мессеж бичээд хойшлуулаад байсан юм. Тэгээд дараа нь утас нь холбогдохоо больсон тэгээд би цагдаад хандсан юм” гэх мэдүүлэг /1хх-ийн 156/,

 

Хохирогч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2022 оны 12 дугаар сарын эхээр байхаа манай хуурай дүү А  над руу залгаад Төрийн тусгай хамгаалалтын газрын машинууд актлагдаж байгаа гэнэ, Лексус 570, Ланд 200, соната 7 загварын машинууд гарах гэж байгаа гэнэ та сонирхох уу гэсэн юм...тэгэхээр нь би 2022 оны 12 дугаар сарын 17-ны орой А ын өгсөн 99333***дугаарын утсаар С гэх хүнтэй холбогдсон. Тэгээд холбогдоод хаана юу хийдэг, ямар машин ямар үнэтэй хэзээ гарах байгаа талаар нь асууж мэдээлэл авсан. Лексус 570 загварын машин нь 15,000,000 төгрөг гэсэн. Та авахаар бол урьдчилгаа мөнгөө хийчих, 2 өдрийн дараа машин чинь гарчихна гэсэн. Тэгэхээр нь би тухайн хүнд итгээд Лексус 570 загварын машин нь 15,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болоод танил ахаасаа 15,000,000 төгрөг зээлж аваад тухайн С гэх хүний өгсөн Хаан банкны 5131323*** дугаарын данс руу хуурай ах болох Тулга гэдэг хүний Хаан банкны 5070736428 дугаарын данснаас 15,000,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 18-ны Өмнөговь аймагт байхдаа шилжүүлсэн юм. Эхлээд 5,000,000 төгрөгийг дараа нь 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн юм. Тэгээд дараа нь залгахаар утас нь холбогдохгүй болсон байсан. Тэгэхээр нь би А , Т нартай холбогдож асуухад наад хүн чинь залилан хийсэн хүн байна цагдаад баригдсан байгаа юм байна гэсэн юм” гэх мэдүүлэг /1хх-ийн 185-187/,

 

Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр манай ажлын газрын эмэгтэй А  уулзах үед Төрийн тусгай хамгаалалтын газраас машинууд акталж хямдхан зарж байна гэнэ, би өөрөө авах боломжгүй байна, та сонирхох юм уу манай ангийн 10 жилийн ангийн хүүхэд асууж байна гэсэн. Тэгээд надад утсыг нь өгье та ярих уу гэхээр нь би чиний утсаар чинь яръя гээд   утсаар С гэх залуутай ярьсан юм. Ярих үед би төрийн тусгайд ажилладаг юм, манайхаас машинууд актад гарч байна. Ланд 200, лексус 570, соната-8 загварын гарна та сонирхох юм уу гэсэн. Тэгэхээр нь би үзэж харж байж болно гэсэн. Тэгээд хэд хоногийн дараа цайны цагаар А  нөгөөдөх чинь таны дугаарыг асуугаад байна, тантай яръя гээд байна гээд миний дугаарыг өгсөн байсан. Тэгээд над руу 99333***гэсэн дугаараас над руу С гэх залуу залгаад ах та машинаа авах юм уу машинууд баазаасаа гараад ирсэн байна та үзнэ гэвэл Туушингийн урд хүрч ирээд үзчих гэсэн юм. Тэгэхээр нь би Лхагваа гэх найзынхаа хамт Туушингийн урд очиж С-тай уулзсан. Уулзахад ийм ийм машинууд байна гээд Туушингийн гадаа зогсож байсан ланд 200, Лексус 570 загварын хар өнгөтэй машинуудыг гаднаас нь үзүүлсэн. Тэгээд энэ машинууд удахгүй актад гарна, ланд 200 загварын машин нь 13,000,000 төгрөг, лексус 570 загварын машин нь 15,000,000 төгрөгөөр зарагдана, хэрвээ та сонирхвол би 5 машин зарахаар бичиг баримтыг нь бэлдсэн байгаа гэсэн... тэгээд би С-д  би чамд яаж итгэх юм бэ гэхэд машинууд энэнээс ч хямдхан гардаг юм, өнөөдөр гэхэд 3 машин гарна, та итгэхгүй байгаа бол нотариат орж зээлийн гэрээ байгуулчихъя гэсэн юм. Тэгэхээр нь найз Лхагваа бид 2 тэр залуугаас 2 машиныг нь авахаар болоод тохирсон. Тэгээд тэр өдрөө Сундуйг дуудаж ......... дүүргийн 8 дугаар хороо Багшийн дээдийн автобусны буудлын хойд талын Нотариат дээр уулзаад С-нХаан банкны 5131323*** дугаарын дансанд би өөрийнхөө 5028713855 дугаарын данснаас 14,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Тэгээд манай найз Лхагваа С-н Хаан банкны 5131323*** дугаарын данс руу 16,000,000 төгрөгийг шилжүүлсэн юм” гэх мэдүүлэг /1хх-ийн 212-214/,

 

Хохирогч Б.Л мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр манай ажлын газрын эмэгтэй А гаар дамжуулж манай найз Г С гэх хүнтэй холбогдсон байсан. Тэгээд надад хэлээд Төрийн тусгай хамгаалалтын газраас машинууд актлагдах гэж байгаа юм байна. Ланд 200 загварын машин 13,000,000 төгрөг, Лексус 570 загварын машин 15,000,000 төгрөгийн үнэтэй, соната 8 загварын машин нь 8,000,000 төгрөгийн үнэтэй гэнэ удахгүй гарна гэнэ хоёулаа очиж үзэх үү гэсэн. Тэгэхээр нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр би Гантулгын хамт Туушингийн урд очиж С-тай уулзсан. Уулзахад ийм ийм машинууд байна гээд Туушингийн гадаа зогсож байсан Ланд-200, Лексус 570 загварын хар өнгөтэй машинуудыг гаднаас нь үзүүлсэн... тэгээд бас өөрийгөө Туушингийн хажуу талын Тусгай хамгаалалтын газарт ажилладаг, зэвсэг техник хариуцсан ажилтан гэж хэлсэн... би өөрийнхөө Хаан банкны 5041104154 дугаарын данснаас С-н Хаан банкны 5131323*** гэсэн данс руу 10,000,000 төгрөгийг, эхнэр болох З-ийн Хаан банкны 5009544195 дугаарын данснаас С-н Хаан банкны 5131323*** гэсэн данс руу 6,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Ингээд би нийт 16,000,000 төгрөгийг С гэх хүний данс руу шилжүүлсэн юм” гэх мэдүүлэг /1хх-ийн 227-229/,

 

Хохирогч Б.Э  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2022 оны 12 дугаар сарын эхээр байхаа манай эхнэр яриад манай ажил дээр Төрийн тусгай хамгаалалтын газрын машинууд актлагдаж байгаа гэнэ, Лексус-570 загварын машин нь 15,000,000 төгрөг гэнэ гээд ярьсан. Тэгээд би эхнэртэй ярьж байгаад тухайн машин зарна гэсэн дугаарыг нь авсан. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тухайн машин зарна гэсэн С гэх хүний 99333***дугаарын утас руу нь би залгахад тухайн хүн надад Спортын төв ордны үүдэнд хүрээд ирээрэй гэсэн. Тэгээд би спортын төв ордонд очоод тухайн хүнтэй уулзаад ярилцаад тухайн хүнээс мэдээлэл авсан. Тэр хүн надад хэлэхдээ би төрийн тусгай хамгаалалтын газар ажилладаг, манай байгууллагын машинууд 10 жил болчихсон болохоор актлагдах гэж байгаа, тэр машинуудыг хүмүүст зарах шийдвэр нь гарсан болохоор зарах гэж байгаа лексус 570 загварын машин нь 15,000,000 төгрөгөөр зарагдана, би мөнгийг нь төрийн санд тушаана, та авахаар бол 14 цагаас өмнө мөнгөө тушаагаарай гэсэн. Тэгэхээр нь би итгээд лексус 570 загварын машин худалдаж авахаар болоод тухайн хүний өгсөн Хаан банкны 5495523*** дугаарын дансанд өөрийнхөө Хаан банкны 5007670813 дугаарын данснаас интернэт банк ашиглаж Б дүүргийн 3 дугаар хороо хорооллын орчимд явж байхдаа шилжүүлсэн юм. Тэгээд би мөнгөө хийчихлээ гэж хэлэхэд  маргааш холбогдъё гээд тасалсан юм. Тэгээд 2,3 хоногийн дараа над руу залгаад жагсаал цуглаан болоод машинууд гарахаа больчихлоо гэчхээд миний мөнгийг миний өөрийн Хаан банкны 5007670813 дугаарын данс руу шилжүүлчихсэн байсан. Тэгээд байж байтал 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр над руу залгаад машинууд гарахаар боллоо, та авах юм уу авахаар бол мөнгөө байршуулаарай гэсэн. Тэгээд бас надад дахиад ланд 200 загварын машин байна, тэр нь 10,000,000 төгрөгөөр гарах гэж байгаа юм байна та нэг мөсөн авчих юм уу гэхээр нь би өмнө мөнгө буцаагаад  өгчихсөн юм чинь гэж итгээд Ланд 200, лексус 570 загварын 2 машиныг авахаар тохироод тухайн хүний Хаан банкны 5495523*** дугаарын данс руу би өөрийнхөө Хаан банкны 5007670813 дугаарын данснаас интернэт банк ашиглаж ......... дүүргийн 6 дугаар хороонд байрлах Сүхбаатарын талбай орчимд явж 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа эгч болох С.Ц-ийн Хаан банкны 5990091*** дугаарын данснаас С-н өгсөн Хаан банкны 5495523*** дугаарын данс руу нь ......... дүүргийн 6 дугаар хороонд байрлах 4 дэлгүүрийн хажуу талын Хаан банкны киоск машинаас 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн юм. Дараагийн өдрүүдэд С руу залгаж ярихад маргааш гарна, нөгөөдөр гарна, өмнөх ээлжүүд авч байна гэж хойшлуулсаар байсан. Тэгээд дахиад хэд хоног хүлээж байгаад дахиж яриад мөнгөө буцааж авъя гэхэд одоо яг 2 хоногийн дараа гарна гэхээр нь итгэсэн. Тэгээд хүлээж байгаад залгахад утас нь холбогдохоо больсон” гэх мэдүүлэг /2хх-ийн 31-33/,

Хохирогч Ө.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би Да Хүрээ зах дээр байж байх үед Ц жинхэнэ нэр Ч гээд танил ах над руу залгаад Засгийн газрын баазаас машин тэрэг актад гарах гэж байгаа юм байна, ахын дүү чи сонирхох юм уу гэсэн. Тэгэхээр нь ямар учиртай юм бэ гэхэд манай нэг хүргэний үеэл нь төрийн тусгай хамгаалалтад ажилладаг юм гэнэ, ах нь мөнгөний боломжгүй байна чи сонирхох юм уу гэсэн. Тэгээд надад С гэх хүний 99333*** гэсэн дугаарыг өгөөд энэ хүнтэй холбогдох юм байна шүү гэсэн. Тэгэхээр нь би С гэх хүнтэй утсаар нь залгаад Ц ах машин тэрэг ярьсан гээд холбогдсон. Тэгсэн чинь би төрийн тусгай хамгаалалтын газар ажилладаг юм, удахгүй манайхаас хэдэн машин актлах гэж байгаа юм гэсэн. Тэгээд надад эхлээд Тоёота ланд 200 машин гарах гэж байгаа үнэ нь 8,000,000 төгрөгөөр зарах гэж байна гэсэн. Тэгээд та сонирхож байвал дэнчингийн 2,000,000 төгрөгийг миний төрийн банкны 3406011***  дугаарын данс руу шилжүүлээрэй гэсэн... ингээд би нийт 34,000,000 төгрөг шилжүүлчихсэн юм. Тэгээд 1 дэх өдөр нь залгасан чинь гэрийнхэн маань аваарт орчихсон байна Архангайгаас гарч байна, та 100,000 төгрөг зээлэх үү гэхээр нь би өөрийнхөө Хаан банкны 5005303*** данснаас 100,000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд орой нь над руу дахиж залгаад ах нэг машин гарах гээд байна, танд мөнгө байвал зохицуулаач гэхээр нь би өөрт байсан 2,500,000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 500530*** данснаас Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Баянцагаан 3-35 тоот гэртээ байхдаа шилжүүлсэн юм. Тэгээд залгаж ярих үед жоохон хүлээгдэхээр боллоо. Ерөнхийлөгч БНХАУ-д айлчлалд явна гэнэ, Төрийн тусгайгийн дарга бас хамт явдаг юм дарга ирж байж гарын үсэг зурагдаж машинууд гарах юм байна гэсэн. Тэгээд хэсэг хүлээгдэхээр болсон. Тэгээд янз бүрийн шалтаг мессежээр бичээд хойшлуулаад байсан. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өглөө над руу С залгаад 1 дэх өдөр машинууд асуудалгүй боллоо, одоо дахиад 2 машин гарах юм байна, танд таньж мэддэг хүн амьтан байна уу, одоо нэг мөсөн бүгдийг нь гаргахаар болсон байна гэсэн. Одоо тоёота ланд 200, ланд 100 загварын 2 машин байна гэсэн. Тэгэхээр нь би Алтангэрэлтэй холбогдоод С-нталаар ярьсан. Манай найз А тэгвэл би авъя гээд 2 машины мөнгө болох 20,000,000 төгрөгийг шилжүүлэхээр болсон. Тэгээд А миний Хаан банкны 5005303*** дугаарын данс руу 8,000,000 төгрөгийг, тэгээд миний хамтран амьдрагч Мөнхбатын данс руу 12,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд М бид хоёр А-ийн 20,000,000 төгрөгийг С-н Хаан банкны 5495523*** дугаарын данс руу нь ............ дүүргийн 24 дүгээр хороо Да хүрээ зах дээр байхдаа шилжүүлсэн юм. Ингээд Алтангэрэлийн 20,000,000 төгрөг, хамтран амьдрагч М бид хоёрын 36,000,000 төгрөгийг С-н данс руу нь шилжүүлсэн юм. Тэгээд 1 дэх өдөр буюу 12 дугаар сарын 05-ны өдөр яг гарахаар боллоо гэсэн ба өглөө ярихад жагсаал цуглаан бэлэн байдалд байна, удах юм шиг байна та мөнгөө буцаагаад авах уу гэсэн. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр миний Хаан банкны 5005303*** дугаарын данс руу 56,500,000 төгрөгийг буцаагаад хийсэн. Тэгээд маргааш нь над руу дахиж залгаад ахаа манай нөгөө машинууд бүгд гарахаар болсон гэнэ, ажлын газрын хүмүүс бас авна гээд булаацалдаад байна, та олон хоног хөөцөлдсөн, бичиг баримт нь бэлэн байгаа юм чинь буцаагаад мөнгөө хийчих гэхээр нь би нөгөө 56,500,000 төгрөгийг буцаагаад С-н Хаан банкны 5495523*** дугаарын данс руу нь 36,500,000 төгрөгийг, Хаан банкны 5131323***3 дугаарын данс руу нь 20,000,000 төгрөгийг Сонгино хайрхан дүүргийн 8 дугаар хороо Баянцагаан 3-35 тоот гэртээ байхдаа шилжүүлсэн юм. Тэгээд би гэнэт илүү мөнгө шилжүүлснээ бодоод залгаж яриад 2,500,000 төгрөгөө буцаагаад шилжүүлж авсан. Тэгээд мөнгө шилжүүлсний дараа ахаа жагсаал цуглаан гээд хэсэг удна шүү хүлээж байгаарай найдвартай гэсэн надтай байнгын холбоотой байсан. Тэгээд 12 дугаар сарын 17-ны өдөр яриад бэлэн байдал буучихлаа, бүх машинууд шийдэгдэхээр боллоо, оны эцэс гээд бүх юмыг шийдэх юм байна, та хаана байна, би төрийн өмчийн хороонд явж байна. тэгээд уулзахаар болоод С Да хүрээ зах дээр хүрээд ирсэн ба ирэхдээ Субару легаси загварын машинтай төрийн тусгайгийн дүрэмт хувцастайгаа ирсэн. Ирэхдээ ажилтай явж байна, ажлынхаа заваар ирлээ гэсэн. Тэгээд дүрэмт хувцастайгаа ирэхээр нь би үр их итгэсэн... тэгээд маргааш нь над руу залгаад ах би нэг машиныг өөрөө авахаар наана нь гаргуулахаар боллоо, та дүүдээ мөнгө байвал зээлэх үү, 2,000,000 төгрөг дутаад байна гэхээр нь би итгээд С-н Хаан банкны 5131323*** дугаарын данс руу нь өөрийнхөө Хаан банкны данснаас .............. дүүргийн 24 дүгээр хороо Да хүрээ зах дээр байхдаа шилжүүлсэн юм. Тэгээд тэрнээс хойш алга болчихсон. Ингээд нийт хамтрагч Б.М бид хоёр 36,600,000 төгрөг шилжүүлсэн, найз А 20,000,000 төгрөгийг шилжүүлж залилуулсан”гэх мэдүүлэг /2хх-ийн 78-82/,

 

Хохирогч С.П мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд ажиллаж байх үед 2022 оны 11 сарын сүүлээр манай хамт ажилладаг Санжаа /88228223/ гэх залуу надад хотод засгийн газрын актад гарсан машинууд хямдхан зарагдах гэж байна гэнэ та аваач гэж ярьсан юм. Тэгэхээр нь би яаж хаанаас авах вэ гэхэд манай нэг хуучны найз С гээд залуу надтай холбогдоод засгийн газраас машинууд актлагдах гэж байгаа, авах хүмүүс байвал хэлээд өгөөрэй гэсэн гээд байхаар нь би С гэх залуугийн дугаарыг аваад утсаар нь ярьсан. Тэгсэн чинь Тоёота Ланд 200, Лексус 570 загварын машинууд байгаа, удахгүй актад гарах гэж байна гэсэн. Лексус 570 загварын машин нь 15.000.000 төгрөг, Ланд 200 загварын машин нь 13000000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд надад өөрийнхөө Хаан банкны 5131323*** дугаарын дансаа өгөхөөр нь би өөрийнхөө Хаан банкны 5005610*** дугаарын данснаас 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 15.000.000 төгрөг шилжүүлсэн юм. Дараа нь 11 дүгээр сарын 28-ны өдөр 20.000.000 төгрөг шилжүүлээд 11 дүгээр сарын 30-ны өдөр 20.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн юм. Тэгээд над руу фейсбүүкээр төрийн тусгай хамгаалалтын гадаа зогсоол дээр байсан хар өнгийн Ланд 200, Лексус 570 загварын машинуудын бичлэг явуулсан байсан юм. Тэгээд мөнгө шилжүүлсний дараа би өөрөө Улаанбаатар хотод ирээд С гэх залуутай ......... дүүргийн 6 дугаар хороо Төрийн ордны хажуу талд уулзсан юм. Уулзахад удахгүй 4,5 машин гарна, гарахаар таны өгнө, найдвартай гэж хэлээд салсан. Тэгээд холбоотой байж байгаад над руу өөрийнхөө 99333***дугаараас залгаад ахаа машинууд хойшлогдлоо таны мөнгийг буцаагаад өгье гэж хэлээд 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр миний данс руу надаас авсан 55.000.000 төгрөгийг буцаагаад шилжүүлсэн байсан. Тэгээд тэрнээс хойш ямар ч холбоогүй таг байж байгаад 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр залгаад машинууд чинь 1 дэх өдөр гарахаар болсон та мөнгөө гялс байршуулчих гэж хэлсэн. Тэгээд би 4 автомашин авах мөнгө гээд нийт 62.500.000 төгрөгийг С-н Хаан банкны 5131323*** дугаарын данс руу өөрийнхөө Хаан банкны 5005610*** данснаас Сүхбаатар аймгийн ........... сумд ажил дээрээ байхдаа 3 өдрийн дотор хувааж шилжүүлж өгсөн юм. Тэгээд би эхнэрийн ах Ганхуяг ахаас 30.000.000 төгрөгийг зээлээд С-н данс руу хийлгүүлсэн. Дараа нь найз болох Лайкаас 16.000.000 төгрөгийг зээлээд мөн С-н данс руу хийлгэсэн юм. Миний хувьд ингээд С гэдэг залуугаас нийт 9 автомашин худалдаж авахаар болоод 108.500.000 төгрөгийг С-н Хаан банкны 5131323*** дугаарын данс руу шилжүүлсэн юм. Машин хямдхан зарна гэхээр нь би итгээд шилжүүлсэн юм. Миний охин Ж нь цусны цагаан эсийн хорт хавдар өвчнөөр өвдөөд Турк улс руу эмчилгээнд явсан ба эмчилгээний мөнгө нь 500.000.000 төгрөг юм. Тэгээд би охиныхоо эмчилгээний мөнгийг олох зорилгоор өөрт байсан мөнгөөрөө тухайн машинуудыг хямдхан худалдаж аваад, үнийг өсгөж зарах зорилготой байсан юм...” гэсэн мэдүүлэг” мэдүүлэг /2хх-ийн 104-106/,

 

Хохирогч А.А  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 11 дүгээр сарын эхээр манай эхнэрийн эгчийнх нь нөхөр болох н.Ч /Цагаанаа/ гэх ах над руу утсаар яриад “Төрийн тусгайгаас машинууд акталж гаргаж байгаа гэнэ, “Ланд 200” загварын машин үнэ нь 10,000,000 төгрөг гэнэ” гэхээр нь би “Авъя” гэж хэлсэн. Тэгээд н.Ц ах надад “Тусгайд ажилладаг” гэх хүний “99333730” дугаарыг өгөөд “Энэ хүнтэй холбогдож асуугаарай, би сайн мэдэхгүй байна” гэсэн. Тэгээд би тухайн А.С гэх хүнтэй холбогдож “н.Ц ахын дүү байна” гэж хэлээд асуухад “Машинууд удахгүй гарна, “Ланд 200” загварын машин 10,000,000 төгрөг, “Лексус 570” загварын машин 12,000,000 төгрөг” гэж ярьсан. Тэгээд би “Лексус 570” загварын машин 12,000,000 төгрөгөөр авахаар тохироод А.Сн өгсөн “Төрийн банк”-ны 34060141***данс руу эхнэрийнхээ Хаан банкны данснаас ................дүүрэг 3 дугаар хороо “Гэрэлт өргөө” хотхон 476-64 тоот гэртээ байхдаа шилжүүлсэн юм. Тэгээд надаас “Регистрийн дугаараа явуулаарай, машинаа ирж үзээрэй” гэж байсан. Тэгээд би эхнэр болон н.Ц ах, н.Г , н.Б нэг найзынхаа хамт “Нарны зам”-ын хажуу талын “Төрийн тусгайн авто бааз”-руу очоод орох гэтэл “Манай дарга та нарын нэрийг харуулд өгөөгүй юм байна, одоо тэр зогсоолд Ланд 100 зогсож байна, тэрийг үзчих үү” гээд гаднаас хальт үзүүлээд бид нар харьцгаасан юм. Тэгээд 2 хоног хойшлуулж байгаад гэнэт манай эхнэрийн данс руу мөнгийг нь буцаагаад хийчихсэн байсан юм... “одоохондоо аймар их ажилтай байна, цэгцрээд ирэхээр нь яръя” гэж хэлээд таг болсон. Тэгээд дахиад 2, 3 хоногийн дараа байхаа над руу залгаад “Ах нөгөө машин чинь гарахаар болсон шүү, та нөгөө хэддээ битгий хэлээрэй таны машин л гарахаар болсон шүү” гэхээр нь би эхнэрийнхээ Хаан банкны данснаас 10,000,000 төгрөгийг Хаан банкны 5131323*** дугаартай А.С гэх данс руу шилжүүлсэн. Тэгсэн чинь 2, 3 хоногийн дараа “Жагсаал, цуглаан болоод бөөн асуудалтай болчихлоо” гээд миний мөнгийг буцаагаад шилжүүлж өгсөн юм... “Жагсаал цуглаан дуусахаар холбогдъё” гээд таг болсон. Хамгийн сүүлд 2022 оны 12 дугаар сарын 14-ны өдөр над руу залгаад “8 хоног гэртээ харилгүй хамгаалалтад ажиллаа, одоо яг машинууд гарахаар боллоо мөнгөө хийчих хөгшөөн” гэхээр нь би өөрийнхөө Хаан банкны 5750475***дугаарын данснаас интернэт банк ашиглаж 10,000,000 төгрөгийг А.Сн Хаан банкны 5131323*** дугаарын данс руу шилжүүлсэн. Тэрнээс хойш залгахаар утсаа авахгүй, авахаараа “нойлд байна, завгүй байна” гээд байсан. Бас мессеж бичээд хойшлуулаад байсан юм... дараа нь утас нь холбогдохоо больсон тэгээд би цагдаад хандсан юм. “Төрийн тусгай хамгаалалтын газраас машинууд актлагдаж байгаа хямд машин байна” гэхээр нь итгээд шилжүүлсэн юм. Надад мөнгө шилжүүлсэн баримтууд, бичсэн мессежнүүд байгаа. Би гаргаж өгнө. Ямар ч машин өгөөгүй. Тэр хүнтэй анх баазын гадна, дараа нь “Монтел”-н хажууд уулзсан. Тэрнээс хойш дахиж уулзаагүй, утсаар л ярьж байсан юм. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 227-229/,

 

Гэрч Б.Х гийн “... 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн үед над руу зүс таних Бадрах гэж хүн холбогдож “танай байгууллага **** улсын дугаартай ланд 200, **** улсын дугаартай лексус 570 маркын автомашинуудыг актлах гэж байгаа юм уу энэ машинуудыг 99333***дугаартай С гэх залуу өөрийгөө төрийн тусгай хамгаалалтын газар ажилладаг энэ машинууд манай хамгаалалтын албаны дарга унадаг машинууд байгаа юмаа алба хаагч нартаа дэмжлэг үзүүлэх зорилгоор хямдхан зарах гэж байгаа гээд байна гэж хэлэхээр нь би ийм зүйл байхгүй гэж хэлээд энэ асуудлаар Төрийн тусгай хамгаалалтын дотоод хяналт шалгалт руу мэдэгдсэн. С нь Төрийн тусгай  хамгаалалтын газарт шалган нэвтрүүлэх хамгаалалтын ажилтан албан тушаалд дэд ахлагч цолтой ажилладаг байсан. 2022 оны 08 сард ажлаасаа гарсан. .. А.С нь хамт ажилладаг алба хаагч нараасаа мөнгө зээлж буцааж өгөхгүй байна гэдэг гаргаад манай байгууллага дотооддоо шалгаж С нь сахилгын арга хэмжээ авч байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 38-39/,

 

Гэрч Ц.Н-ийн : “Би 2022 оны 12 дугаар сарын 21-ний өглөө 08 цаг 40 минутын үед таксинд явж байхад ........... дүүргийн нэгдсэн эмнэлгийн баруун талын Сод Монгол шатахуун түгээх байрны урдаас үл таних хүн гар өргөхөөр нь би тухайн хүнийг авсан, тухайн хүн нь машинд орж ирээд “спортын төв ордон явна” гэж хэлсэн тухайн эрэгтэй нь машинд явж байхдаа өөрийгөө  С гэж танилцуулж та актлаад гарч байгаа хямдхан машин сонирхох уу би төрийн тусгай хамгаалалтын газар ажилладаг манай ажил актлах гэж байгаа 3 машин байгаа, миний утасны дугаар 99333***гэж хэлэхээр нь би машиныг нь сонирхохоор утас дугаарыг нь тэмдэглэж авсан.С нь 00-13 болон 00-55 улсын дугаартай ланд 200 болон ланд 570 маркийн автомашинууд байгаа тус бүр 17,000,000 төгрөгөөр зарна эдгээр машинууд нь актлах хугацаа нь болчихсон машин гэж хэлж байсан... С-тай холбогдоод машин үзье гэж хэлээд 10 цаг өнгөрөөгөөд очиж үзье гэж хэлээд 11 цаг өнгөрөөгөөд Туушин зочид буудал дээр очиход С нь би хамгаалалттай байна, 13 цаг 30 минутын үед уулзъя гэж хэлсэн. Би 14 цагийн үед  би туушин зочид буудал дээр дахин очиж туушингийн эсрэг талд С-н хэлээд байсан машинууд байрлаж байхаар нь би очиж үзээд манай найз Ч машины зургийг дарахад төрийн тусгай хамгаалалтын алба хаагчид гарч ирээд бид хоёрыг ямар учраас зураг аваад байгаа талаар асуухаар нь би болсон учрыг хэлсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 41-42/,

 

Гэрч Б.Б-ний: “С над руу залгаад би ажлаа тараад явж байна, манай байгууллагад машин акталж байна, чамд мөнгөний бололцоо байвал хямдхан машин авах уу гэж хэлэхээр нь би одоо надад мөнгө байхгүй байна, би цалингийн зээл авч байгаад авъя маргааш ажлаасаа чөлөө аваад банк орчхоод эргээд холбогдъё гэж хэлсэн... манай ажлын Тодбаяр нь найзынхаа дугаарыг өгчих би авъя л даа гэж хэлсний дагуу С-н дугаарыг өгсөн мөн надтай хамт нэг өрөөнд суудаг Э авъя гээд С-н дугаарыг надаас авсан. Би мөнгө олдоогүй болохоор машин авч чадаагүй. Э Тодбаяр нар нь С-аас төрийн тусгай хамгаалалтын газраас акталж буй гэх машинаас авахаар тус бүр 17,000,000 төгрөг шилжүүлсэн гэсэн. С нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр надад төрийн тусгай хамгаалалтын байгууллагаас актлах хуваарь гарахаар би хэлье тэгэхээр ирээд машинаа аваарай 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хуваарь гарна гэж хэлсэн боловч өчигдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хуваарь гараагүй болохоор нь би С руу залгаад яагаад хуваарь гараагүй юм бэ яагаад хойшилчихсон юм бэ энэ шалтгааныг хэлээч ээ гэж хэлэхэд С нь миний өмнө акталсан машинаас 4 машин авч байгаа нэг ах байгаа, тэр ахын машины хуваарийн ардаас минийх гарна гэж хэлэхээр нь би наадах чинь үнэн юм уу яагаад хойшлоод байгаа юм бэ уулзъя гэж хэлэхэд С нь төрийн ордны зүүн талд хүрээд ир, би ажлын цайны цагаараа гараад очъё гэж хэлсэн. Би чамаас машин авах гэж байгаа Тодбаяр, Э гэх хүмүүстэй уулзуулъя гэж хэлэхэд би төрийн өмчийн хороо руу явчхаад ирье, та нар эндээ байж байгаарай гэж хэлэхээр нь би С-д  чи яаралтай яваад хариу өгөөрэй гэж хэлээд Сундуйг явуулсан. Би Сундуйг хариу өгөх байх гэж бодоод итгээд хүлээж байхад С нь өмнө нь хэлж байсан 4 машин гарч байж л минийх гарах юм байна, болохгүй бол мөнгийг чинь буцааж өгье гэж хэлсэн. Өнөөдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 21-ний өглөөний 10 цагийн үед би залгахад С нь утсаа авахгүй байж байгаад аваад би мөнгийг чинь явуулчихъя би ажилтай байсан болохоор утсаа авч чадсангүй гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 44-46/,

 

Гэрч Э.Г ийн: “Өчигдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр манай байгууллагын алба хаагч Х  надтай холбогдоод манай байгууллагын автомашиныг С гэх хүн зарна гээд яваад байна 99333***гэсэн дугаартай юм байна. Манай байгууллагын гадаа зогсож байсан **** улсын дугаартай Ланд-200 маркийн автомашин, **** лексус 570 маркийн автомашинуудын бичлэгийг нь хийгээд хүмүүст үзүүлж зарна гээд байгаа юм байна гэж хэлсэн. Би тухайн асуудлыг байгууллагын дарга нарт танилцуулаад цагдаагийн байгууллагад шалгуулахаар болсон. Өнөөдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 14 цаг 30 минутын үед манай байгууллагын шуурхай удирдлагын төвөөс над руу залгаад байгууллагын гадна талд үл таних хүмүүст байгууллагын машины зураг аваад байна гэж хэлэхээр нь би Дотоод хяналт шалгалтын ахлах ажилтан Доржсүрэнгийн хамт байгууллагын үүдэнд очиход хар саравчтай малгайтай залуу зураг авсныг асуугаад авсан зургийг нь гаргаж үзүүлэхийг шаардсан тухайн хүн нь манай байгууллагын автомашины зургуудыг тал талаас нь дарсан байсан.тухайн хүний залгасан дугаар дунд 99333***дугаарт залгасан байхаар нь би энэ 99333***дугаарт ямар учраас залгасан талаар асуухад “та нарт хамаагүй” гэж хэлсэн, машины зураг дарсан хүмүүс С-тай хамааралтай юм байна гэж бодоод цагдаагийн байгууллагад дуудлага өгчхөөд хүлээж байхад С нь тэр зураг дарсан залгаад байсан, машины зураг дарсан хүмүүс нь С гэх хүнээс энэ машиныг худалдаж авах гэж байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 48-49/,

 

Гэрч Д.Ч ын: “.. 2022 оны 11 сарын 06-ны үед Г жамц гэх хүнээр дамжуулж танилцсан. 2022 оны 11 сарын 06-ны үед Г жамц нь Засгийн газрын авто баазаас машин акталж байна манай найз С гэх хүн яриад байна гэж хэлсэн. Машинууд нь хямдхан болохоор дүү Шомбоо, эхнэрийн дүү А , танил ах Хуягаа гэх хүмүүстэй Сундуйг холбож өгсөн. С-нзарж байгаа машинуудыг үзэхээр 2022 оны 11 сарын 10-ны үед С-тай Засгийн газрын автобазын үүдэнд уулзаж байсан. Тэр үед С нь акталж байгаа машин гэж хар өнгийн Ланд-105 маркийн дээрээ маяктай машин үзүүлж байсан, дахиж уулзаагүй. С нь өөрийгөө Засгийн газрын автобазын аж ахуйг хариуцдаг, мөн ерөнхий сайдын хамгаалалтын албанд ажилладаг ахлах дэслэгч цолтой хүн гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 53/,

 

Гэрч Д.Г жамцын: “...2022 оны 11 сарын эхээр С нь над руу залгаж Засгийн газраас машин акталж байна, энэ машинаас чи авах уу чи авч чадахгүй бол өөр хүнд хэлээд өг гэж хэлсний дагуу би хадам ах Ч т хэлж Ч ах бид хоёр Ш, А , Х гэх гурван хүмүүсийг С-тай холбож өгсөн. Ш, А , Хуягаа гэх хүмүүс нь Ч ахын танилууд” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 55/,

 

П.А ийн Хаан банкны 5005551560 дугаартай дансны хуулга /1хх-ийн 7-8/

 

Төрийн тусгай хамгаалалтын газрын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1115 дугаартай “Тус газрын нэр дээр хар өнгийн Ланд круйзер 200 /00-55УНҮ/, хар өнгийн Лексус 570 /*** / маркийн тээврийн хэрэгслүүд бүртгэлтэй байдаг. Дээрх тээврийн хэрэгслүүдийг 99333***дугаартай н.С гэх этгээд өөрийгөө Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтан гэж танилцуулан байгууллага алба хаагчийнхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор актлагдаж буй тээврийн хэрэгслүүдийг хямд үнээр ажилчдадаа худалдан борлуулах гэж байгаа” гэх мэдээллийг тарааж, бусдыг төөрөгдөлд оруулах байдлаар тээврийн хэрэгслийн дүрс бичлэгийг үзүүлж, байгууллагын нэр ашиглан залилах төрлийн гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй гэх мэдээлэл авагдсан. Иймд дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгаж өгнө үү” гэх албан тоот /1хх-ийн 26/,

 

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 142/

хохирогч М.Т ий цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол /1хх-ийн 143/

Л.З-ийн хаан банкны 5622299064 дугаартай дансны хуулга /1хх-ийн 144-145/

99333***дугаарын хэрэглэгчтэй /А.Стай/ бичсэн мессежний гэрэл зургууд /1хх-ийн 148-15 /

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 166/

хохирогч Г.А гийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол /1хх-ийн 167/

Г.С руу мөнгө шилжүүлсэн баримт /1хх-ийн 169/

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 180/

Хаан банкны интернэт гүйлгээ хийсэн баримт /1хх-ийн 181-182/

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 197/

хохирогч Б.Г ас бичгээр гаргасан гомдол /1хх-ийн 198/

Б.Гантулгын Хаан банкны 5028713855 дугаартай дансны хуулга /1хх-ийн 199/

хохирогч Б.Г , яллагдагч А.Стай бичсэн мессежний гэрэл зургууд /1хх-ийн 200-206 /

гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 221/

хохирогч Б.Л ийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол /1хх-ийн 222/

Хаан банкны интернэт банк ашиглан гүйлгээ хийсэн баримт /1хх-ийн 223-224/

гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 238/

хохирогч Ц.А ын цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол /1хх-ийн 239/

Ц.А ын Хаан банкны 5752110353 дугаарын дансны хуулга /1хх-ийн 241/

зарлагын баримт /1хх-ийн 242/

гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 6/

хохирогч С.Ю-гийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол /2хх-ийн 7/

хохирогч С.Ю-гийн Хаан банкны 5029141159 дугаарын дансны хуулга /2хх-ийн 8/

А.С-тай бичсэн мессежний гэрэл зургууд /2хх-ийн 9/

гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 24/

хохирогч Б.Э ы цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол /2хх-ийн 25/

хохирогч Б.Э аас мөнгө шилжүүлсэн баримт /2хх-ийн 26-27/

А.С-тай бичсэн мессежний гэрэл зургууд /2хх-ийн 28 /

гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 43/

хохирогч Д.Т-ын цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол /2хх-ийн 44/

хохирогч Д.Т-аас 30,000,000 төгрөг  шилжүүлсэн баримт /2хх-ийн 46-47/

гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 66/

хохирогч Ө.Б ын цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол /2хх-ийн 67/

Ө.Б ын хаан банкны 5005303*** дугаартай дансны хуулга /2хх-ийн 74/

Б.Мөнхбатын хаан банкны 5100194074 дугаартай дансны хуулга /2хх-ийн 68-70/

гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 90/

хохирогч С.Пүрэвсүрэнгийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол /2хх-ийн 91/

Б.Л ын хаан банкны 5175128118  дугаартай дансны хуулга /2хх-ийн 101/

С.Пүрэвсүрэнгийн хаан банкны 5005610*** дугаартай дансны хуулга /2хх-ийн 111-118/

Хаан банкны интернэт банкаар гүйлгээ хийсэн баримт /2хх-ийн 119-121/

гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 хх-ийн 155/

хохирогч А.А ын цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол /2хх-ийн 156/

хохирогч А.А ын Хаан банкны 5750475***дугаартай дансны хуулга /2хх-ийн 157-158/

хохирогч А.А ын А.С-тай чатласан чатны гэрэл зургууд /2хх-ийн 159-171/

дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн: “Дээрх байдлаар Алтанцэцэг овогтой С-ндансны хуулганд үзлэг хийхэд 2022 оны 09 дүгээр сарын 01-ий өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд хохирогч “П.А ээс 20,000,000 төгрөг, Г.Төрмандахаас 65,000,000 төгрөг, М.Т ээс 10,000,000 төгрөг, Г.А гээс 50,000,000 төгрөг, М.Билгүүнээс 15,000,000 төгрөг, Б.Г ас 14,000,000 төгрөг, хохирогч Б.Л ээс 16,000,000 төгрөг хохирогч Ц.А аас 16,000,000 төгрөг, хохирогч С.Югаас 24,000,000 төгрөг, Д.Т-аас 30,000,000 төгрөг, Б.Э аас 25,000,000 төгрөг, хохирогч Ө.Б аас 35,500,000, С.Пүрэвсүрэнгээс 110,000,000, А.А аас 10,000,000 төгрөгийг хаан банкны 5131323***, 5495523*** тоот дансаар авсан байна” гэх тэмдэглэл /2хх-ийн 174-176/

А.Сн Хаан банкны 5131323*** дугаартай дансны хуулга /2хх-ийн 177-197/

А.Сн Хаан банкны 5495523*** дугаартай дансны хуулга /2хх-ийн 199-214/

А.Сн төрийн банкны 171500173992 дугаартай дансны хуулга /2хх-ийн 215-223/

Төрийн тусгай хамгаалалтын газрын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 190 тоот албан бичиг /3хх-ийн 18/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч А.С-гийн дээрх үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос шүүгдэгчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.С-г дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч А.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын аль аль нь тогтоогдоогүй ба түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгч А.Сг 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч А.С нь өмнө буюу ......... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 950 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих хязгаарлах ялаар шийтгүүлсэн байх бөгөөд тэрээр уг ялаас 01 сар 02 хоногийг эдэлж, 01 жил 10 сар 28 хоногийн үлдэгдэлтэй болох нь НШШГГ-ын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 04/5460 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар А.Сн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 10 сар 28 хоногийн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, энэ тогтоолоор оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ялыг 04 жил 10 сар 28 хоногийн хугацаагаар тогтоосон болно.   

 

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч А.С-н дээрх үйлдлийн улмаас нэр бүхий 14 хохирогчид 440.100.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах шатанд хохирогч С.Пүрэвсүрэнгийн 108.500.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь хаан банкны гүйлгээний баримт /2хх-ийн 148/-аар нотлогдож байх тул шүүгдэгч нь хохирогч С.Пүрэвсүрэнд төлөх төлбөргүй байна.

Харин бусад хохирогч нарын хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 331.600.000 төгрөгийг гаргуулж, хохирогч П.А д 20.000.000 төгрөг, Г.Төд 65.000.000 төгрөг, М.Т д 10.000.000 төгрөг, Г.А д 50.000.000 төгрөг, М.Билгүүнд 15.000.000 төгрөг, Б.Г д 14.000.000 төгрөг, Б.Л эд 16.000.000 төгрөг, Ц.А д 16.000.000 төгрөг, С.Юд 24.000.000 төгрөг, Б.Э д 25.000.000 төгрөг, Д.Тад 30.000.000 төгрөг, Ө.Б т 36.600.000 төгрөг, А.А т 10.000.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй.

Шүүгдэгч А.Сн нэр дээрх болон хамтран эзэмшдэг арилжааны банкны данснуудын орлого, зарлагын гүйлгээ, хөдлөх, үл хөдлөх хөрөнгүүд, машин механизмын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 21 дугаартай прокурорын зөвшөөрлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,

Самсунг ноте-20 маркийн хар өнгийн гар утас, Mongolia гэх бичиглэлтэй картны сав, дотор нь иргэний үнэмлэх 1 ширхэг, жолооны үнэмлэх 1 ширхэг, хаан банкны виза карт 2 ширхэг, Юү пойнт карт 1 ширхэг А.Сд буцаан олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.С-н энэ хэрэгт цагдан хоригдсон 320 /гурван зуун хорь/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч .......... овогт А.С-г үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч А.С 3 /гурав/ жилийн  хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар түүний өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 28 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 4 жил 10 сар 28 хоногоор тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар А.С-н энэ хэрэгт цагдан хоригдсон 320 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-д оногдуулсан 4 жил 10 сар 28 /дөрвөн жил арван сар хорин найм/ хоногийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сгаас 331.600.000 төгрөгийг гаргуулж хохирогч П.А д 20.000.000 төгрөг, Г.Төд 65.000.000 төгрөг, М.Т д 10.000.000 төгрөг, Г.А д  50.000.000 төгрөг, М.Билгүүнд 15.000.000 төгрөг, Б.Г д 14.000.000 төгрөг, Б.Л эд 16.000.000 төгрөг, Ц.А д 16.000.000 төгрөг, С.Юд 24.000.000 төгрөг, Б.Э д 25.000.000 төгрөг, Д.Тад 30.000.000 төгрөг, Ө.Б т 36.600.000 төгрөг, А.А т 10.000.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Самсунг ноте-20 маркийн хар өнгийн гар утас, Mongolia гэх бичиглэлтэй картны сав, дотор нь иргэний үнэмлэх 1 ширхэг, жолооны үнэмлэх 1 ширхэг, хаан банкны виза карт 2 ширхэг, Юү пойнт карт 1 ширхэг  зэргийг шүүгдэгч А.Сд буцаан олгосугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар А.С-н нэр дээрх болон хамтран эзэмшдэг арилжааны банкны данснуудын орлого, зарлагын гүйлгээ, хөдлөх, үл хөдлөх хөрөнгүүд, машин механизмын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 21 дугаартай прокурорын зөвшөөрлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

9.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч А.С-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.С-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                                               

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР