| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2021/04221/И |
| Дугаар | 183/ШШ2021/00360 |
| Огноо | 2021-02-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 183/ШШ2021/00360
2021 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 183/ШШ2021/00360
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрги.............. оршин суух Б овогт З.Ц /РД:0000000/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн................... оршин суух Х овогт Э-ны М/РД:000000000/-д холбогдох
гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Ц, хариуцагч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие З.Ц нь 2007 онд Э.М-тай танилцаж, гэр бүл болон хамтран амьдарсан. Бид 000 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн 000000000 дугаартай гэрчилгээ авсан. Бидний охин Ц.Х 0000 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, хүү Ц.З 000 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн. 2014 оноос хойш бидний зан харилцаа болон Э.М нь гэр бүлээс гадуурх харилцаа тогтоосны улмаас байнгын гэр бүлийн болон харилцааны маргаантай амьдарч, улмаар 2020 оны 06 дугаар сараас тусдаа амьдарч эхэлсэн. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй. Цаашид би Э.М-тай хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Бид тохиролцсоны дагуу хоёр хүүхдээ эхийнх нь асрамжид үлдээнэ. Хамтран өмчлөн дундын өмчлөлийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг ээжийнх нь асрамжид үлдээн шийдвэрлэж өгнө үү. Миний бие хүүхдүүдээ асрах, тэжээн тэтгэхэд шаардлагатай зардлыг сайн дураараа төлөөд явах тул албан ёсоор тэтгэлэг тогтоохгүй байхаар тохирсон гэв.
Хариуцагч Э.М шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.М нь З.Ц-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Уг нэхэмжлэлд дурдсан бүх зүйл үнэн болно. Бид 2007 онд танилцаж, бидний дундаас 0000 оны 12 дугаар сарын 19-ний өдөр охин Ц.Х, 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүү Ц.З-т нар төрсөн. 2012 онд миний бие өөр хүнтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэснийг уучлаад хамт амьдарсан. 2020 онд дахин ийм асуудал учир гэрлэлтээ цуцлуулахаар шийдвэрлэсэн. Иймд гэрлэлтийг цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүдээ өөрийн асрамжид авна. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй бөгөөд бидний хооронд дундын эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Ц, хариуцагч Э.М нар 2007 онд танилцаж, улмаар хамтран амьдарч байгаад 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 000 оны 12 дугаар сарын 19-ний өдөр охин Ц.Х, 213 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүү Ц.З нар төрсөн болох нь зохигчдын өөрсдийн тайлбар, гэрлэлтийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна.
Хариуцагч Э.М нь өөр хүнтэй гэр бүлээс гадуурх харилцаа тогтоосны улмаас гэрлэгчдийн хооронд зан харьцааны таарамжгүй байдал үүсэж, улмаар 2020 оны 06 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа нь гэрлэлтээ цуцлуулах гол шалтгаан болжээ.
Дээрх шалтгааныг болон гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байгааг харгалзан шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.
Хүүхдийн асрамжийн асуудлыг шийдэхдээ зохигчдын тайлбар, хүүхдийн санал зэргийг харгалзан насанд хүрээгүй хүүхдүүд болох охин Ц.Х, хүү Ц.З- нарыг эх Э.М-ын асрамжид үлдээх үндэслэлтэй байна.
Хариуцагч Э.М нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Нэхэмжлэгч З.Ц-гийн нэхэмжлэлийг шүүх 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хариуцагчид 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гардуулахад тэрээр хэргийг хуульд заасан нотлох баримт бүрдүүлэх хугацааг хүлээлгүйгээр шийдүүлэх хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг хянан үзэхэд хуульд харшлах зүйлгүй байх тул түүний хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасан хугацааг хүлээлгүй хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б овогт З. Ц, Х овогт Э-ны М нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 0000 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Ц.Х, 0000 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүүш Ц.З нарыг эх Э.М-ын асрамжид үлдээсүгэй.
3. Хариуцагч Э.М нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэсэн бөгөөд гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5.Гэр Бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Соронзонболдод даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР