Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1191

 

  

 

 

 

 

   2023           11          30                                        2023/ШЦТ/1191

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч А.Буянжаргал,

шүүгдэгч А.У, түүний өмгөөлөгч Г.Энхболд нарыг оролцуулан эрүүгийн 2009011690784 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: 

А.У  яллагдагч С.Б тэй бүлэглэн иргэн Д.Г "гадаад улс руу чөлөөтэй зорчих ногоон паспорт гаргаж өгнө" гэж хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 3.500.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хаан банкны 5079002*** тоот данс руу 1.720.000 төгрөгийг, нийт 5.220.000 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан,

С.Б  нь А.У тай бүлэглэн иргэн Д.Г "гадаад улс руу чөлөөтэй зорчих ногоон паспорт гаргаж өгнө" гэж хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 3.500.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн Хаан банкны 5079002*** тоот данс руу 1.720.000 төгрөгийг, нийт 5.220.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

С.Б  нь ганцаараа 2019 оны 08 дугаар сард *******хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.А ыг НОСК-ийн түрээсийн орон сууцанд оруулна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож Хаан банкны 5079002*** дугаартай дансаар 4,030,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хооронд *******хорооны нутаг дэвсгэрт байхдаа иргэн Ц.С ийг НОСК-ийн түрээсийн орон сууцанд оруулна гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2019 оны 11 дүгээр сард 1,500,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 1,070,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөгийг тус тус бэлнээр авч нийт 3,570,000 төгрөгийг залилсан,

2020 оны 01 дүгээр сард *******хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Э ын НОСК-ийн түрээсийн орон сууцанд оруулна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Хаан банкны 5107011449 дугаартай дансаар 2,750,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 2020 оны 01 дүгээр сард үргэлжилсэн үйлдлээр "Нийслэлийн орон сууцны корпорацаас захиалан бариулсан "Буянт-Ухаа 2" хотхонд түрээсээр орон сууцанд хамруулж өгнө" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Т.А аар дамжуулан иргэн Б.Э ыг төөрөгдөлд оруулж, улмаар түүнээс 5 түрээсийн орон сууцны урьдчилгаа гэх нэрийдлээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Шинжлэх ухаан технологийн Их сургуулийн байранд 15,000,000 төгрөгийг бэлнээр, 5,200,000 төгрөгийг дансаар, нийт 20,200,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр *******хорооны нутаг дэвсгэрт байхдаа У.Ц ийг НОСК-ийн түрээсийн орон сууцанд оруулна гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Хаан банкны 5107011449 дугаартай дансаар 10,080,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан буюу яллагдагч С.Б  нь үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд бусдад нийт 45,850,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулж "Залилах" гэмт хэргийг үйлдсэн          мөн Д.Ц д “Хаан банкнаас хөөцөлдөж байгаа зээл бүтэхгүй бол таны “Сидан” ХЗХ-оос авсан зээлийг төлж чадахгүй байна. Хаан банкнаас авсан зээлээ үйлдвэрээ ажиллуулаад таны мөнгийг төлнө” гэж хуурч, улмаар 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Д.Ц-н эзэмшлийн “Гранд плаза” төв дахь 122.19 м.кв оффисын өрөөг *******хороонд байрлах Хаан банканд 260.000.000 төгрөгийн барьцаанд тавиулан залилж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос шүүгдэгч С.Б , А.У  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шүүгдэгч А.У, С.Б  нарын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч  болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч А.У , С.Б  нар нь бүлэглэн иргэн Д.Г "гадаад улс руу чөлөөтэй зорчих ногоон паспорт гаргаж өгнө" гэж хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 3.500.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хаан банкны 5079002*** тоот данс руу 1.720.000 төгрөгийг, нийт 5.220.000 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан,

Шүүгдэгч С.Б  нь ганцаараа 2019 оны 08 дугаар сард *******хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.А ыг НОСК-ийн түрээсийн орон сууцанд оруулна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож Хаан банкны 5079002*** дугаартай дансаар 4,030,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хооронд *******хорооны нутаг дэвсгэрт байхдаа иргэн Ц.С ийг НОСК-ийн түрээсийн орон сууцанд оруулна гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2019 оны 11 дүгээр сард 1,500,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 1,070,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөгийг тус тус бэлнээр авч нийт 3,570,000 төгрөгийг залилсан,

2020 оны 01 дүгээр сард *******хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Э ын НОСК-ийн түрээсийн орон сууцанд оруулна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Хаан банкны 5107011449 дугаартай дансаар 2,750,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 2020 оны 01 дүгээр сард үргэлжилсэн үйлдлээр "Нийслэлийн орон сууцны корпорацаас захиалан бариулсан "Буянт-Ухаа 2" хотхонд түрээсээр орон сууцанд хамруулж өгнө" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Т.А аар дамжуулан иргэн Б.Э ыг төөрөгдөлд оруулж, улмаар түүнээс 5 түрээсийн орон сууцны урьдчилгаа гэх нэрийдлээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Шинжлэх ухаан технологийн Их сургуулийн байранд 15,000,000 төгрөгийг бэлнээр, 5,200,000 төгрөгийг дансаар, нийт 20,200,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр *******хорооны нутаг дэвсгэрт байхдаа У.Ц ийг НОСК-ийн түрээсийн орон сууцанд оруулна гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Хаан банкны 5107011449 дугаартай дансаар 10,080,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан буюу яллагдагч С.Б  нь үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд бусдад нийт 45,850,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулж "Залилах" гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.У , С.Б  нарын бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн шилжүүлэн авсан,

Шүүгдэгч С.Б ийн ганцаараа бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт нь:  

Шүүгдэгч А.У  нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би Г оос мөнгө залилъя  гэж бодож аваагүй. Бүтээж өгнө гэж байсан хүн нь хуурсан. Би 3.500.000 төгрөг Г ын эхнэрээс гарын үсэг зурж авсан. Тэгээд виз нь бүтээгүй учраас 1.500.000 төгрөгийг нь цувуулж өгсөн. Үлдсэн 2.000.000 төгрөгийг буцааж өгөөгүй байгаа...” гэв.

тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би 2017 оны 11 дүгээр сард 3 дугаар эмнэлгийн зүрхний мэс заслын тасагт Д.Г ын хадам ээжтэй нь хамт эмнэлэгт хэвтэж байтал Б над руу утсаар залгаад “Солонгосын виз гаргаж өгнө, эсвэл ногоон паспорт гаргаж өгч чадна, чи хүн олоод өгвөл би ашиг гаргаад чамд өрнөөс чинь төлье” гэж хэлсэн. Тэгсэн чинь хажууд хэвтэж байсан эмээ сонсоод “миний хүү манай хүүхдүүд Солонгос явах гээд чадахгүй байгаа юм. Болдог бол манай хүүхдүүдтэй уулзуулаадах” гэсэн. Гэтэл маргааш нь тэр эмээгийн охин болох О , түүний нөхөр Г  гэх залуугийн хамтаар ээжийгээ эргэж ирэх үед нь уулзаад би ногоон паспорт гаргадаг хүн байна, визгүй явах юм байна. Төлбөр нь 5 сая төгрөг болно. Гэхдээ урьдчилгаа 50 хувийг авна гэж хэлэхэд О  надад хэлэхдээ “манай нөхөр Солонгосын визэнд ороод хар тамга даруулсан. Тэрийг устгаад виз даруулмаар байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ талаар С.Б тэй тэр хоёр хүний хажууд ярихад “болно, наад хүүхдийн чинь хар тамгыг устгахад 1 сая төгрөг болдог юм. Би 14 хоногийн дотор гаргаж өгнө” гэж хэлснийг нь дамжуулахад О  тэр 2 ярьж байгаад больё гэж хэлсэн. Удалгүй би эмнэлгээс гараад мартчихсан байж байтал 2017 оны 12 дугаар сарын эхээр О  над руу залгаад “эгчээ би нөгөө хүнээр чинь паспорт гаргуулах хэрэгтэй байна. гэхдээ мөнгийг нь зөвхөн танаар дамжуулж өгнө” гэсэн. Тэгэхээр нь би Б-тэй уулзуулах гэхэд “би хөдөө явж байна. Чи авчих” гэсэн. Ингэж байгаад 2017 оны 12 дугаар сарын Сүүлээр О , Г  бид гурав Улаанбаатар их дэлгүүрийн хажуугийн кафед уулзаад тэр хоёр надад бэлнээр 3.500.000 төгрөгийг зураг, Г ын гадаад паспортын хамтаар өгснийг би  аваад тэр өдөртөө Батхишигт 2.000.000 төгрөгийг өгөөд, 1.500.000 төгрөгийг өрөндөө аваад “хурдан гаргаж өгөөрэй найдвартай биз дээ” гэхэд “тийм” гэж хэлээд авсан боловч бүтээж өгөхгүй удаад, нөгөө хүмүүс нь надаас асуугаад байсан. Тэгээд сүүлдээ би Батхишигийн дугаарыг О , Г  хоёрт өгөөд тэд хоорондоо учраа олсон гэж бодож байсан боловч ийм байдалд хүрсэн байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 166/, 

 

шүүгдэгч С.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Энэ гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Хуулийн хүрээнд нь түргэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Би ямар нэгэн залилах гэмт хэрэг хийе гэж бодоогүй. Яг энэ хохирогч гэдэг хүмүүсээс гардаж мөнгө аваагүй. Тухайн үед намайг хоригдож байхад хүүхдүүд маань өр төлбөрийг нь барагдуулсан байсан. Намайг хоригдож байх хугацаанд залилах гэмт хэрэг үйлдсэн гэх баримтууд гарч ирсэн. Үүнд дээр их гайхаж байна. Гэвч гэмт буруугийн талаар ямар нэгэн маргаан байхгүй. Миний өмнөх ялаас 2 сар дутуу байгаа. Үүнийг нэмж нэгтгээд надад хөнгөн ял оногдуулж өгөөч гэж хүсэж байна....” гэв.

шүүгдэгч С.Б  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 01 дүгээр сарын үед А.У, ББ-ийн улс төрийн насаар ногоон паспорт гаргаж байгаа шүү гэж мөрдөн шалгах албан дээр бид хоёр хамт шалгагдаж байхад ярьж байсан юм. Тэгээд тэр үед “нэг хүн мөнгөө өгөхгүй байна. Ногоон  паспорт нь гарсан байхад дутуу мөнгөө өгөхгүй байна. 3 сая гаран төгрөг өгсөн боловч үлдэгдэл мөнгө өгөхгүй байна. Би 5 сая төгрөгөөр гаргадаг юм”  гэж хэлсэн. Тэгээд Г  болон түүний эхнэртэй Урансайхан нь миний утсаар ярьдаг байсан юм. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр Урансайхан бид 2 мөрдөн шалгах албан дээр уулзаад нөгөө хүмүүс чинь мөнгө өгнө гэсэн. Чи и-мартын хойд талын зам дээрээс Г  гэх хүнээс мөнгө ав гэж хэлсэн. Тэр үед Урансайхан надтай хамт Х  гэх хүний приус 20 машинтай улсын бүртгэлийн гадаа хүлээж байгаад Г  гэх хүн машинтай орж ирэхэд надад машиныг нь зааж өгч байгаад машин руу нь явуулсан. Тэгээд би машинд орж суугаад “паспорт чинь гарсан. Үлдэгдэл мөнгө миний данс руу шилжүүл” гэсэн. Тэгээд Г  нь миний хаан банкны 5079002*** тоот дансанд мөнгө шилжүүлсэн. Би улсын бүртгэлд ажилладаггүй. Урансайхан намайг ажилладаг гэж хүнд хэлээд байдаг юм. Намайг ингэж хэл гэж Урансайхан хэлсэн юм. Би 2 сая төгрөг аваагүй. Энэ асуудал дээр 400.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 164-165/,

- Хохирогч Д.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 сарын 8-10-ны хооронд хадам ээж Сүрэнхүү маань Улсын Гуравдугаар эмнэлгийн зүрх судасны тасагт хэвж эмчлүүлсэн. Тэр үед хамт хэвтэн эмчлүүлж байсан Сайхнаа гэх хүнтэй Д.Г  бие энхэр О гийн хамтаар танилцаж тухайн үедээ гадаад улс руу чөлөөтэй зорчдог ногоон паспорт гаргуулахаар ярилцаж утасны дугаар болох 99197287 гэх дугаарыг авсан. Тэрний дараах нь 12 сарын 24-ны өдөр 17.00 цагийн үед "Улаанбаатар" их дэлгүүрийн баруун ард байрлах цайны газар уулзаж 3 сая 500 мянган төгрөг бэлнээр өгсөн. Тухай үедээ Сайхнаа гэх хүн "Ногоо пасторт чинь 1 сарын 15-ны дотор гарна би та хоёрыг Нийслэлийн улсын бүртгэлд ажилдаг Б гэх хүнтэй холбож өгье" гээд тухайн үед салсан. С-ийн холбож өгсөн Б гэх хүн 2018 оны 1 сарын 23-ны орой залгаж маргааш өглөө уулзъя гэж хэлсний дагуу 2018 оны 01 сарын 24-ны өдрийн 15 цагийн үед Нийслэлийн улсын бүртгэлийн төвийн гадна талын автомашины зогсоол дээр Б-тэй би эхнэрийн хамтаар уулзахад Б гэх хун "Сайхнаа 3 сая 500 мянган төгрөгийг өгөөгүй 2 саяыг төгрөг л өгсөн. Мөнгө чинь дутаад байна одоо 1 сая 720 мянган төгрөг өгчих" гээд эмчийн бүх төрлийн шинжилгээ өгөх бичиг өгөөд салсан. Тэгээд эхнэр бид 2 гялс төв дээр очиж шинжилгээ өгөх гэтэл шинжилгээний хариу өдөртөө гарахгүй гэхээр С.Б ийн 95160***гэх дугаар луу ярьж шинжилгээний хариу Маргааш гарна гэдгийг хэлэхэд "За тэгвэл маргааш эмчийн үзлэгт орчихоо мөнгө 5079002*** гэх данс руу хийчих" гэхээр нь 2018 оны 1 сарын 24-ны оройны 6 цагийн үед 21-р хорооллын "Хаан банк" АТМ-ээс би өөрийн 57208410***гэх данснаасаа 1 сая 720 мянган төгрөгийг Сүхээ Б гэх нэртэй "Хаан банк" 5079002*** дугаартай данс руу хийсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 162-163, 1хх-ийн 18/,

- Баталгаа "..2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Г оос 3,500,000 төгрөг хүлээн авлаа" гэх гараар бичсэн баримт /1хх-ийн 160/,

 

- Хохирогч Б.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2019 оны 07 дугаар сарын үеэр наадмын баярын үеэр байсан юм. Манай хамаатны эмэгтэй болох Т.А  нь надтай утсаар ярьсан. Тэгээд би Т.А д өөрийн хүү Б.Мөнхбатыг тусад нь гаргах санаатай Нийслэлийн орон сууцны корпорацын түрээсийн орон сууцын хөтөлбөрт хамрагдахаар бүртгүүлсэн байгаа талаар хэлж байсан. Тэгтэл Т.А  цахимаар бүртгүүлсэн бол наадах чинь бүтэхгүй ээ. Харин миний нэг таньдаг хүн НОСК-д ажилладаг юм. Таньдаг хүнээр л яриулж өгдөг юмыг өгөөд шууд гаргах бол бүтэхгүй гэж хэлж байсан. Тэгээд надад С.Б  гэдэг хуний дансны дугаарыг өгсөн. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр С.Б  гэх хүний "Хаан" банкны 5079002*** дугаарын данс руу 1,050,000 төгрөгийг шилжүүлсэн. Түүний дараа 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Т.А  нь ахиж яриад нөгөө байранд оруулахаар яриулж байгаа НОСК-ийн хүндээ мөнгө өгөх хэрэгтэй байна гээд өөрийнхөө данс руу 1,000,000 хийгээд шилжүүлж авч байсан. Түүний дараа ахиад Т.А  нь утсаар яриад 1,070,000 төгрөгийг бэлнээр аваад ир гээд 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ШУТИС-ийн номын сангийн өрөөнд авч байсан ингэхдээ надад ямар нэг баримт өгөөгүй, би ч Т.А д итгэж байсан болохоор баримт энээ тэрээ гэж нэхээгүй. Түүний дараа 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Т. А  нь ахиж намайг дуудаад үлдэгдэл мөнгөө өгөх хэрэгтэй байна 910,000 төгрөг өгөх юм байна гээд мөн л ШУТИС-ийн номын сангийн өрөөнд бэлнээр мөнгийг надаас хүлээн авч байсан. Тэгэхдээ харин нэг ягаан өнгийн бэлэн мөнгөний баримт өгч байсан. Тухайн үед намайг бэлнээр мөнгө аваачиж өгөх үед НОСК гэсэн нэг гэрээ шиг зүйл дээр гарын үсэг зуруулж авч байсан. Надад нийт 4,030,000 төгрөгийн хохирол хохирол учраад байгаа..." гэх мэдүүлэг /1хх-н 34-35/,

- Б.А ын Хаан банкны 5506022784 дугаартай депозит дансны хуулга /1хх-ийн 49-65/,

- Бэлэн мөнгөний орлогын баримт /1хх-ийн 42/,

- Хохирогч Ц.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын үед найз А тай уулзахад надад “НОСК-д түрээсийн орон сууцанд оруулж өгдөг хүн байгаа” гэж хэлсэн. “Чи тус байранд орж болно, манай нөгөө хүн маань удахгүй тэтгэвэртээ гарна” гээд байсан. Тэгэхээр нь би 2019 оны 11 дүгээр сарын үед танил ах Пүрэвдавааг Хаан банкны малчны зээл авхуулж нийт 7.140.000 төгрөгийг хүлээн авч А д 2019 оны 11 дүгээр сарын үед А ын ажил дээр нь буюу ШУТИС-ийн төв байрын 3 давхарт номын санчийн өрөөнд нь бэлнээр 1.500.000 төгрөгийг гэрээний төлбөр гэж авсан. Дараагийнх нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр А ын ажил дээр нь бэлнээр 1.070.000 төгрөг, дараагийнх нь 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдөр гэрээ хийнэ гэж 1.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Тэгээд орон сууцандаа цагаан сарын баяраас өмнө орно гэж байгаад сүүлдээ худлаа гэдгийг нь мэдсэн. Надад нийт 3.570.000 төгрөгийг хохирол учирсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 17/,

- 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “бүртгэлийн хураамж” гэсэн утга бүхий бэлэн мөнгөний №00039, №00040 дугаартай орлогын баримт /3хх-ийн 15/,

 

 

- Хохирогч Т.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Т.А  эгчтэй хамт ШУТИС-д хамт ажилладаг бөгөөд Т.А  нь номын санчаар ажилладаг юм. 2020 оны 01 дүгээр сарын үед Т.А  нь надтай утсаар холбогдоод ойр зуурын юм ярьж эхэлсэн. Тэгж байхад Т.А  надад "би Нийслэлийн орон сууцны корпорацын түрээсээр байр авах хөтөлбөрт хамрагдаад Буянт ухаа байр худалдан авч байгаа, манай хамаатны эгч НОСК-д ажилладаг юм. Тэр эгчээрээ 12 хороололд дамжуулаад байр түрээсээр авч байгаа гэж хэлж байсан бөгөөд манай эгч танд ажилладаг болохоор амархан байртай болсон. Өөр ганц хоёр хүнийг байранд оруулж байгаа" гэж надад хэлсэн. Би тэрийг нь сонсоод Т.А д “та намайг бас наад хөтөлбөртөө хамруулаад байранд оруулаад өгөөч” гэж хэлсэн. Тэгэхэд Т.А  нь “би нөгөө эгчээсээ асуугаад хариу хэлье” гэж хэлсэн юм. Тэгж ярьснаас 2-3 хоногийн дараа Т.А  эгч нь над руу утсаар яриад “манай эгч байранд оруулж болно гэж хэлж байна. Буянт ухаа хороололд байр дүүрчихсэн байгаа юм байна аа, Цагаан хуаран болон өөр бас 2-3 байрны нэр хэлээд эдгээр байруудад түрээсээр орох боломжтой юм байна” гэж хэлж байсан. Тэгээд би “Цагаан хуаранд байр байвал тийш ээ нь оръё” гэж хэлэхэд Т.А  нь “болно. Тэгвэл эгчийн дүү чи эхлээд байрны бүртгэлийн мөнгө, гэрээний мөнгө нийлээд эхний ээлжид 1,070,000 төгрөгийг энэ хүний данс руу хий” гээд С.Б  гэдэг хүний Хаан банкны дансны дугаар өгсөн, тэр хүн нь НОСК-д ажилладаг хүн гэж Т.А  нь хэлж байсан. Ингээд би 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Б гэх хүний Хаан банкны данс руу өөрийн Голомт банкны данснаас 1,070,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд гүйлгээний утга дээр өөрийнхөө нэрийг бичсэн. Түүнээс хойш Т.А  нь ахиад хэд хоногийн дараа над руу яриад “нөгөө чамайг байранд оруулж өгөх НОСК-д ажилладаг эгчдээ шагналынх нь мөнгийг өгөх хэрэгтэй байна. 1,500,000 төгрөгийг шилжүүлэх хэрэгтэй байна гэж хэлсэн бөгөөд манай эгч найдвартай, НОСК-ийн байранд хурдан оруулж өгнө” гэж хэлж байсан. Тэгээд би тэр өдөр нь буюу 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 1,500,000 төгрөгийг өөрийнхөө Улаанбаатар банкны данснаас Т.А ын Хаан банкны данс руу шилжүүлж өгсөн. Ингээд л түүнээс хойш Т.А  нь “одоо санаа зовох зүйл байхгүй, удахгүй” гэсээр одоо байр ч байхгүй мөнгө ч байхгүй болоод байна. Т.А  нь надаас иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх хөрөнгөгүй гэсэн лавлагаа, цээж зураг зургийг авч байсан. Тэгээд нэг гэрээ гэсэн зүйл байгуулж байсан. Гэхдээ надад ямар нэг гэрээний хувь өгөөгүй. гэрээг Т.А  нь ШУТИС дээр ажил дээрээ байхдаа намайг дуудаад надаар гарын үсэг зуруулж байсан бөгөөд цаад хүн нь гарын үсэг зураагүй байгаа, цаад талаас гарын үсэг зурахаар чамд гэрээний 1 хувийг өгнө гэж байсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 97-98/,

 

- Хохирогч Б.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай эхнэрийн танил болох Т.А  гэх эмэгтэйтэй би 2019 оны 06 дугаар сарын үеэр анх танилцаж байсан. Тэр Т.А  гэх эмэгтэй нь өөрийгөө “Буянт ухаа 2 хороололд Нийслэлийн орон сууцны корпорацаас байр авч байгаа, тэнд таньдаг хүн маань ажилладаг” гэж хэлж байсан юм. Эхнэр бид хоёр ч тухайн үедээ тэр яриаг нь нэг тоогоогүй юм. Тэгсэн 2020 оны 01 дүгээр сард Т.А  нь манай эхнэр рүү утсаар “авахгүй юм уу” гэж ярьсан байсан. Тухайн үед эхнэр бид хоёр ярилцаад миний төрсөн дүү нарт болон хадам ээж нарт нийт 5 байр авах боломжтой юм байна гэж үзээд энэ тухайгаа эргээд Т.А д хэлж мэдэгдсэн. Тэгэхэд Т.А  “5 орон сууц авч өгөх боломжтой” гэж итгэлтэй хэлж байсан. Тэгээд нэг байрны 4 сая төгрөг болно гэж хэлж байсан. Урьдчилгаа мөнгөө яаралтай өгөхийг хэлж байсан. Ингээд 2020 оны 01 дүгээр сарын 10-20-ны өдөр хүртэл яг хэзээ хэзээ гэдгийг нарийн сайн санахгүй байна. Т.А д нийт 3 удаагийн үйлдлээр нийт 20,200,000 төгрөгийг өгч байсан юм. Тухайн үед Т.А  нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байх ШУТИС-ийн байранд суудаг байсан бөгөөд тэнд байхад нь бэлнээр 2 удаа 15 сая төгрөгийг өгч байсан. Т.А  нь мөнгө авч байх үедээ надаас байранд орох 5 хүний иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгөгүй гэсэн лавлагааг материалуудыг авч байсан. Тухайн үед Т.А  нь “байранд бүртгүүлэх хүмүүсийн мэдээллийн цаашаа мэдээллийн санд шивэх ёстой байдаг юм” гэж хэлж байсан бөгөөд өөрөө Буянт ухаа 2 хороололд байранд орох хүмүүсийн бүртгэж байгаа гэж хэлж байсан. 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 7,500,000 төгрөгийг ШУТИС-ийн байранд Т.А д өгч байсан, Т.А ын данс руу 5,200,000 төгрөгийг өгсөн санагдаж байна, мөн ахиад 7,500,000 төгрөгийг бэлнээр өгч байсан. Нийт 20,200,000 төгрөгийг бэлнээр өгч байсан... гомдолтой байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 189-190/,

- хохирогч Б.Э ын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Т.А д бэлнээр 7.500.000 төгрөг өгсөн тухай баримт /2хх-ийн 186/,

 

- Хохирогч У.Ц ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын эхээр Т.А  эгч манайд ирж байсан. Т.А  эгч өөрөө “Буянт-Ухаа 2 хотхонд 3 өрөө байр, 12 машины зогсоол авчихсан байгаа 2019 оны 11 дүгээр сард тухайн байрандаа орно, манай нэг танил эгч НОСК-д ажилладаг хүн байгаа юм. Тэр хүнээрээ авлаа” гэж хэлж ярьж байсан. Тэгээд яаж түрээслээд өмчлөх НОСК-ийн байранд хамрагдах боломжтой талаар хэлж асуухад Т.А  "эхлээд гэрээний мөнгө 50,000 төгрөг, баталгаа болгож байршуулах мөнгө нь 1,050,000 төгрөг, тэгээд эгчийнх нь таньдаг байранд бүртгүүлж оруулж өгөх учраас ерөнхийдөө бол шагналд нь 1,000,000 төгрөг авна" гэж хэлж байсан. Ингээд миний тухайд өөрөө болон хамаатныхаа 3 хүний нэр дээр өөрөөсөө мөнгө гаргаад байр авахаар бичиг баримтаа бүрдүүлж, мөнгөнүүдийг Т.А д бэлнээр болон дансаар өгч эхэлсэн. Миний тухайд хамаатны хүмүүс болох Ч.Мөнхөө, Ү.Пүрэвням, Э.Хосбаяр нарын нэр дээр байр авахаар өөрөөсөө нийт 10,200,000 төгрөгийг Т.А д өгч байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 67-68/,

Түүний мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Миний бие 2016 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн арьс, ширний загвар зохион бүтээгчээр төгссөн бөгөөд манай сургуулийн номын санч Т.А  эгчтэй танилцаж байсан. 2019 оны манай гэрт хүүхэд эргэх гэж ирсэн. Тэгээд хоёроос гурван долоо хоногийн дараа “Буянт-Ухаад нэг давхрын 3 өрөө байр сонирхох уу” гэж фейсбүүкээр чат бичсэн ба тухайн байрыг НОСК-аар буюу түрээслээд өмчлөх журмаар авах байр санал болгосон. Тэгээд гэрээнд 50,000 төгрөг, шагналд нь 1,000,000 төгрөг, байрны бүртгэлийн урьдчилгаа гэж 1,050,000 төгрөг буюу нийт 2,100,000 төгрөгийг өгсөн ба надаас өөр манай хамаатны 3 хүнд мөн адил байр авч өгөхөөр би ийм үнийн дүнгээр нийт 8,400,000 төгрөг мөн хамаатны хүн гээд 200,000 төгрөг нэмж авсан бөгөөд тэр ороод нийтдээ 9,000,000 төгрөг, мөн дараа нь Т.А  надад байрны 2 сарын түрээсийн төлбөрт 1,200,000 төгрөг өг гэхээр нь би өгсөн байдаг. Тэгээд нийтдээ 10,200,000 төгрөг болсон юм...” гэх мэдүүлэг /2хх-ийн 69-70/,

 

Гэрч С.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай байгууллагаас нөхцөл шаардлага хангасан иргэдтэй түрээсийн гэрээ хийгддэг юм. Тус гэрээг харахад манай байгууллагын гэрээнээс өөр байна. Мөн миний албан тушаал болон гарын үсэг, тэмдэг хуурамч байна. 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цахимаар иргэдийн бүртгэл авсан. Манай байгууллага нь иргэдээс авах мөнгийг зөвхөн Капитрон тусгайлсан дансанд хийлгүүлдэг бөгөөд ямар ч бэлэн мөнгөний баримт өгдөггүй. Мөн манай байгууллагад ийм хоёр талдаа очиртой ямар ч тэмдэг байхгүй бөгөөд манай санхүүгийн хэлтэст ийм гарын үсэгтэй нэг ч хүн байдаггүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 78/,

 

Гэрч Т.А ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би С.Б  гэх хүнтэй 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр танил лам болох Батболдоор дамжуулан танилцаж байсан. Би Батболд ламаас “энэ жил түрээсийн нөхцөлтэйгөөр байр худалдан авах төсөл хэрэгжиж эхэлж байгаа гэсэн. Байр авах санаатай танд таньдаг мэддэг хүн байна уу” гэж асуусан. Тэгэхэд н.Б нь энэ Гандангийн баруун талын павильон байрны 11 тоотод байсан нэг эмэгтэй хүнийг зааж өгсөн бөгөөд “наад хүний чинь таньдаг хүн нь Нийслэлийн орон сууц корпорацад ажилладаг гэсэн” гээд би өөрөө эмэгтэйтэй нь уулзаад тэгээд ерөнхийдөө дам хүмүүсээс сураглаж байгаад С.Б тэй тухайн өдрөө утсаар яриад 2019 оны 06 өдөр биеэр уулзаж байсан. Хамгийн анх С.Б  гэх эмэгтэйтэй 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр утсаар ярьж өөрийгөө түрээсээр байр худалдаж авах гэж ажил хөөцөлдөж байгаад талаараа хэлэхэд С.Б  гэх эмэгтэй нь өөрийгөө НОСК-д гэр хороолол хариуцсан ямар юмны ч гэлээ нэг мэргэжилтэн хийдэг гэж байсан бөгөөд, “өнөөдөр ажил тарчихсан байна, маргааш өглөө шуурхай эхлэхээс өмнө нь чи өөрийнхөө мэдээллийг мессежээр явуул” гэж хэлээд овог, нэр, регистрийн дугаар, ажил эрхлэлт, ам бүл, гэрийн хаяг зэргийн мэдээллийг яаралтай явуулаарай гэсэн. Тэгэхээр нь би 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өөрийнхөө мэдээллийг С.Б ийн утасны дугаар руу мессежээр явуулсан. Тэгэхэд “хүлээж авлаа, цайны цагаар уулзъя” гэсэн мессеж явуулсан байсан. Гэхдээ тухайн өдрөө цайны цагаар уулзаж чадаагүй. Харин орой нь С.Б ийн “гэрт хүрээд ир” гэсний дагуу "Кемпински" зочид буудлын ард талын зүүн хойд талд "Гялс” төвийн харалдаа нэг байранд очиж уулзсан. Гэхдээ тухайн байрыг сүүлд мэдэхэд гэр нь биш байсан. Түрээсийн байр байсан юм билээ. Тэгээд С.Б тэй уулзахад “мэдээллийг чинь авсан байгаа” гээд надаар баахан анкет бөглүүлээд авсан ба бас надаас надтай холбоотой ТҮЦ машины лавлагаануудыг авхуулсан. Тэгээд анх очиж уулздаг өдөр С.Б  нь “манайх НОСК-д ажилладаг ажилчдаа нэг нэг байрны квот гаргаж өгсөн байгаа, миний квотны байр Нисэхийн Буянт Ухаа 2 хотхонд 2 өрөө байр байгаа юм, манай хүүхэд энэ байрыг хол гээд голоод байгаа болохоор хэдэн төгрөг болгоё гэж бодож байгаа юм. Тэгээд өөрийнхөө квотын байраа зарах санаатай, бүртгэлийн хураамж нь 1,050,000 төгрөг байдаг юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүнээс зээлж 1,050,000 төгрөгийг бэлнээр С.Б т тухайн өдрөө гэрт нь байхдаа өгсөн. Ингээд л анх ер нь энэ хүнтэй танилцсан байдаг юм. Би С.Б  гэх хүнтэй анх өөрөө байр авахаар ярилцаад энэ тухайгаа таньж мэддэг хүмүүстээ хэлсэн байсан. Тэгэхэд миний таньж мэддэг хүмүүс “тэр хүнээсээ асуугаад өгөөч. Байр авах боломж байдаг юм уу үгүй юм уу” гэж асуулгаж байсан ба би С.Б ээс энэ тухай асуухад С.Б  нь эхлээд боломжгүй гэж хэлж байснаа 2-3 хоногийн дараагаар “манай нэг нярав охин өөрийнхөө квотыг зарах гэж байгаа” гээд дараа нь “манай үйлчлэгч охины ээж нь хорт хавдар тусчихсан яаралтай байраа зарах хэрэгтэй эмчилгээний мөнгө шаардлагатай болсон гэнэ” гээд тухайн хүмүүсийн квотны байрыг авч өгье гэж хэлж байсан. Тэгээд надаар дамжуулаад 4 хүн С.Б т 1 сая гаран төгрөг өгүүлсэн байдаг юм. 2019 оны 07 дугаар сарын 19-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд НОСК-аас албан ёсны мэдээлэл гаргаж, зорилтот булгийн хүмүүсийг цахимаар бүртгэж байгаа талаар мэдээлэл гарсан. Тэр үед С.Б  нь та нар бас гаднаас цахимаар давхар бүртгэл хийлгээрэй гэж хэлж байсан, надаар дамжуулж мөнгө өгсөн хүмүүс бүгд цахимаар бүртгэл хийлгэсэн байсан бөгөөд НОСК-ийн шалгаруулалтад нь орсон үгүйг нь мэдмээр байна гэж хэлж байсан болохоор би энэ байдлыг С.Б ээс асуухад тухайн хүмүүсийнх ороогүй байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би Б эгчээс “ер нь наад хүмүүсээ оруулах боломж байна уу” гэхэд “эгч нь болгоод оруулчихна аа” гэж хэлж байсан. Тэгээд түүний дараа С.Б  эгчээс би “ер нь орон сууц сураглаж байгаа хүмүүс их байгаад байна, танд өөр хүмүүс байранд оруулж өгөх боломж байдаг юм уу” гэж асуусан. Тэгэхэд С.Б  нь "бүртгэлт хийгдсэн хүмүүсээс сонгон шалгаруулалт хийхээр шаардлага хангахгүй, тавьсан шалгуурт хангагдахгүй хүмүүс олон гардаг юм. Тэгэхээр нь тухайн хүмүүсийн оронд өөр хүмүүс оруулах боломжтой" гэж надад хэлсэн. Тэгээд надаас хүмүүс байр асуухаар нь би С.Б т хэлдэг байсан. Тэгэхэд С.Б  нь “боломжтой, бүртгэлийн мөнгийг нь явуул” гэж хэлдэг байсан. Бүртгэлийнхээ мөнгийг бүгдийг С.Б  рүү шилжүүлдэг байсан. Би мөнгө авч байгаа хүмүүсээ мартчихна гээд тэмдэглэж авдаг байсан ба Батхишигийн надад өгсөн гэрээний бланк дээр гэрээ байгуулж нийт 122 хүнээс мөнгийг авсан. С.Б т өгөх ёстой мөнгийг бол бүтнээр өгдөг байсан. Бүртгэлийн хураамж нь бүгд адилхан 1,050,000 төгрөг байсан. Гэрээний мөнгө 50.000 төгрөг гэж авдаг байсан зарим нэг захиалга өгсөн хүмүүс нь баярлалаа гээд надад илүү мөнгө өгсөн зүйлүүд байгаа. С.Б эгч” НОСК-ийн шалгаруулалтад бүртгэгдсэн хүмүүсээс хасагдсан хүмүүсийнх нь оронд хүмүүс оруулах гэж байгаа болохоор манай ажил дээр ирэхээр бөөн бужигналдсан юм болоод, хэл ам гараад байдаг юм, чи эгчдээ наад хүмүүсээ бүртгээд мөнгийг нь аваад өгөөч” гэж хэлж байсан юм." гэх мэдүүлэг /1хх-н 37-38, 3хх-ийн 19-20/,

“...2020 оны 01 дүгээр сарын үед өдрийг тодорхой санахгүй байна. Манай сургуульд ажилладаг Э гэх эмэгтэйд “Нийслэлийн орон сууц корпорацын түрээсийн орон сууцанд хамрагдах боломж байна. Манай таньдаг эгч НОСК-д ажилладаг” гэж хэлсэн чинь Энхжаргал “түрээсийн байранд ормоор байна, бүртгүүлмээр байсан” гэсэн. Ингээд би Энхжаргалаас эхлээд 1.070.000 төгрөгийг Батхишигийн данс руу хийлгээд дараа нь 1,500,000 төгрөгийг өөрийн данс руу аваад Б гэх хүний данс руу шилжүүлсэн. Б эгч 1.070.000 бүртгэлийн хураамж гэж хэлж авсан дараа нь 1.500.000 төгрөгийг шагналын мөнгө гэж хэлж авсан миний хувьд Энхжаргал гэх хүнээс хувьдаа мөнгө авсан зүйл байхгүй. Би Б гэх хүнтэй өөрийн таньдаг ламаар дамжуулан холбогдож танилцан би өөрөө НОСК-ийн байранд орох гэж 9.410.000 төгрөг өгч байсан. Б гэх хүнийг НОСК-д ажилладаг гэж бодож байсан чинь худлаа намайг залилсан байсан. Би энийг мэдэлгүй Энхжаргал гэх хүнийг Б хүнд дамжуулж өгсөн. Би өөрөө хохирсон гомдлоо Сүхбаатар дүүрэгт гаргаж байсан. Б нь одоо гадуур явж байгаа. Өөрийнх нь утас болох 95770333 холбогдож байгаа. Би өөрийн өргөдлөө 2020 оны 02 дугаар сарын сүүлээр өргөдөл гаргаж өгч байсан. Гэр хороолол хариуцсан орон сууцжуулах мэргэжилтэн гэж байсан. Түрээсийн орон сууцанд бүртгүүлж өгнө, хамруулж өгнө гэж хэлдэг байсан. Анх надаас мөнгө авахдаа НОСК-оос 2 өрөө байр өгсөн энэ байрыг хүүхдүүд хол гээд голоод байна би зармаар байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /3хх-ийн 100/,

“...Би өөрөө 2019 оны 06 дугаар сард бага дунд орлоготой хүмүүсийг байранд оруулна, түрээсийн орон сууцанд оруулна гэж төрөөс мэдээлэл гарсан. Тэрний дагуу би таньж мэддэг хүмүүсээс түрээсийн орон сууцанд орохоор Нийслэлийн орон сууцны газарт таньдаг хүн байгаа талаар асууж сураглаж явж байхдаа Гандан дээр суудаг Б  гэх ламаас асуухад Б гэх эмэгтэйг зааж өгсөн. Тэрний дагуу би Б-тэй холбогдож “Батболд ахаас таны дугаарыг авсан юм” гэж утсаар ярихад нь “манай гэрт хүрээд ир ажил тарах үеэр ирээрэй” гээд Сансарт байрлах гэрт нь очсон. Тэгсэн “эгч нь нийслэлийн орон сууц корпорацад ажилладаг, олон жил ажилладаг хүмүүстээ 1 квот өгсөн. Тэгсэн манай хүү байршлыг нь хол байна гээд нисэх байна гээд квотоо зарах гэж байгаа” гэж хэлсэн. Тэгээд “чи надад бүртгэлийн хураамж гэж 1.050.000 төгрөг, гэрээний 50.000 төгрөг, дараад нь надад шагнал гэж 2.000.000 төгрөг өгөөрэй” гэсэн. Тэгээд би өөрийнхөө материал болон 1.100.000 төгрөг бэлнээр өгөөд гарсан. Тэгээд гарч ирээд найз руугаа энэ талаар хэлж байсан. Тэгээд найз Мөнхтуяа-д /өргөдөл өгсөн хүн Энхбатын эхнэр/ энэ талаар хэлэхэд “юун зүгээр юм өөр боломж байна уу та нөгөө хүнээсээ дахиад асуугаад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд би дахин энэ талаар Батхишигээс асуухад “болно болно боломж байгаа” гэж хэлсэн. Тэгээд би найз Мөнхтуяад хэлж түүний нөхөр Энхбат надтай ирж уулзсан. Тэгээд би материалыг нь бүрдүүлж, Э-аас мөнгийг авч Б материалынх нь хамт өгсөн. Би өөрөө Батхишигт аав Түвшинжаргалын 2.070.000, дүү Н-ын 2.070.000 төгрөг, өөрийн 5.560.000 төгрөгийг заримыг нь бэлнээр өгсөн. Заримыг нь дансаар өгсөн. Дээрх мөнгөнөөс Дансаар шилжүүлсэн баримтыг гаргаж өгнө. Би өөрийн мөнгө гаргаж өгөхдөө өөрийн  дугаар хорооны хайрхан 9-180 тоот 0,7 га газар, 5*9 харьцаатай байшинтай хашаа байшингаа зараад Батхишигт өгсөн. Тэгээд буцааж авч чадаагүй. Энэ асуудлаас бол би өөрөө харвалт өгч 2020 оны 8 сард эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Одоо хашаанд амьдарч байна. Б анх өөрөө надад ажлынхаа үнэмлэхийг үзүүлж байсан. Би тэр хүнд итгэдэг гол шалтгаан нь итгэдэг байсан байнга үзүүлж харуулдаг байсан лам зааж өгсөн болохоор итгэсэн. Уулзахад Б ганцаараа байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 220-222/,

“...Би С.Б  гэх хүнтэй анх байр авахаар ярилцаад энэ тухайгаа таньж мэддэг хүмүүстээ хэлсэн байсан. Тэгэхэд миний таньж мэддэг хүмүүс тэр хүнээсээ асуугаад өгөөч байр авах боломж байдаг юм уу үгүй юм уу гэж асуулгаж байсан. Би С.Б ээс энэ тухай асуухад С.Б  нь эхлээд боломжгүй гэж хэлж байснаа 2-3 хоногийн дараагаар манай нэг нярав охин өөрийнхөө квотыг зарах гэж байгаа гээд дараа нь манай үйлчлэгч охины ээж нь хорт хавдар тусчихсан яаралтай байраа зарах хэрэгтэй эмчилгээний мөнгө шаардлагатай болсон гэнэ гээд тухайн хүмүүсийн квотын байрыг авч өгье гэж хэлж байсан. Тэгээд надаар дамжуулаад 4 хүн С.Б т 1,000,000 төгрөг өгүүлсэн байдаг юм. 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 04- ний өдөр хүртэл хугацаанд НОСК-иас албан ёсны мэдээлэл гаргаж, зорилтот бүлгийн хүмүүсийг цахимаар бүртгэж байгаа талаар мэдээлэл гарсан. Тэр үед С.Б  нь та нар бас гаднаас цахимаар давхар бүртгэл хийлгээрэй гэж хэлж байсан. Надаар дамжуулж мөнгө өгсөн хүмүүс бүгд цахимаар бүртгэл хийлгэсэн байсан. НОСК-ийн шалгаруулалтад нь орсон үгүйг нь мэдмээр байна гэж хэлж байсан болохоор би энэ байдлыг С.Б ээс асуухад тухайн хүмүүсийнх ороогүй байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би С.Б  эгчээс ер нь наад хүмүүсээ оруулах боломж байна уу гэхэд "эгч нь болгоод оруулчихна аа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 75-77/,

 

-Нийслэлийн Орон Сууцны корпорацын "... Т.А , дугаартай У.Ц, Ч.М, Ү.П, Э.Х нар нь НОСК-ийн мэдээллийн санд бүртгэгдээгүй бөгөөд "Буянт-Ухаа-2" хорооллын түрээсийн орон сууцанд хамрагдахаар тус байгууллагатай гэрээ байгуулаагүй болно..." гэсэн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 203 дугаартай албан бичиг /2хх-ийн 83/,

 

- Хохирогч У.Ц ийн 5011414822 дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 60-63/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч А.У , С.Б  нар нь бүлэглэн иргэн Д.Г "гадаад улс руу чөлөөтэй зорчих ногоон паспорт гаргаж өгнө" гэж хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 3.500.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хаан банкны 5079002*** тоот данс руу 1.720.000 төгрөгийг, нийт 5.220.000 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан,

мөн шүүгдэгч С.Б  нь ганцаараа 2019 оны 08 дугаар сард *******хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.А ыг НОСК-ийн түрээсийн орон сууцанд оруулна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож Хаан банкны 5079002*** дугаартай дансаар 4,030,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хооронд *******хорооны нутаг дэвсгэрт байхдаа иргэн Ц.С ийг НОСК-ийн түрээсийн орон сууцанд оруулна гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2019 оны 11 дүгээр сард 1,500,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 1,070,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөгийг тус тус бэлнээр авч нийт 3,570,000 төгрөгийг залилсан,

2020 оны 01 дүгээр сард *******хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Э ын НОСК-ийн түрээсийн орон сууцанд оруулна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Хаан банкны 5107011449 дугаартай дансаар 2,750,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 2020 оны 01 дүгээр сард үргэлжилсэн үйлдлээр "Нийслэлийн орон сууцны корпорацаас захиалан бариулсан "Буянт-Ухаа 2" хотхонд түрээсээр орон сууцанд хамруулж өгнө" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Т.А аар дамжуулан иргэн Б.Э ыг төөрөгдөлд оруулж, улмаар түүнээс 5 түрээсийн орон сууцны урьдчилгаа гэх нэрийдлээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Шинжлэх ухаан технологийн Их сургуулийн байранд 15,000,000 төгрөгийг бэлнээр, 5,200,000 төгрөгийг дансаар, нийт 20,200,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр *******хорооны нутаг дэвсгэрт байхдаа У.Ц ийг НОСК-ийн түрээсийн орон сууцанд оруулна гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Хаан банкны 5107011449 дугаартай дансаар 10,080,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан буюу яллагдагч С.Б  нь үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд бусдад нийт 45,850,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь залилсан гэмт хэргийн шинжийг бүлэн агуулсан, прокуророос шүүгдэгч А.У , С.Б  нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.У , С.Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй хэдий боловч шүүгдэгч А.У ы тухайд түүний холбогдсон С.Б тэй бүлэглэн иргэн Г од “гадаад улс руу чөлөөтэй зорчих эрхтэй ногоон паспорт гаргаж өгнө” гэж хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2017 оны 12 дугаар сарын 24-ний 3.500.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хаан банкны 5079002*** тоот данс руу 1.720.000 төгрөгийг, нийт 5.220.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэлд нь шүүгдэгч А.У ыг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй...” гэж, 1.5-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш гурван жил өнгөрсөн...” гэж зааснаар А.У д холбогдох гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа түүнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.

Иймд А.У д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан;” гэсэн үндэслэлээр А.У д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч С.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын аль аль нь тогтоогдоогүй ба түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч С.Б т Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгч С.Б т 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Б т нь өмнө буюу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн бөгөөд тэрээр уг ялаас 8 сар 18 хоногийн үлдэгдэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар С.Б ийг энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 18 хоногийг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 2 сар 18 хоногийн хугацаагаар тогтоосон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Б ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 177 хоногийг / нэг зуун далан долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

  

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч А.У , С.Б  нарын бүлэглэн, мөн С.Б ийн ганцаараа нэр бүхий 6 хохирогчийн эд хөрөнгийг залилсны улмаас бусдад нийт 45.850.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар нь хохирол төлбөр барагдуулаагүй байна.

Иймд шүүгдэгч А.У аас 3.500.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Г од, шүүгдэгч С.Б ээс нийт 42.350.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Г 1.720.000 төгрөг, Б.А д 4.030.000 төгрөг, Ц.С т 3.570.000, Т.Э д 2.750.000 төгрөг, Б.Э ад 20.200.000 төгрөг, У.Ц ид 10.080.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.У  нь энэ хэрэгт 177 хоног цагдан хоригдсон болохыг  болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шүүгдэгч С.Б-ийг ганцаараа болон бүлэглэж, шүүгдэгч А.У ыг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасныг баримтлан А.У д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг заасан “...хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан;” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б ийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т зааснаар шүүгдэгч С.Б т энэ тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 8 /найм/ сар 18 /арван найм/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 02 /хоёр/ сар 18 /арван найм/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т зааснаар С.Б ийн энэ хэрэгтээ цагдан хоригдсон 177 хоногийг түүний эдлэх ялаас хасаж тооцсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар С.Б ийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.У аас 3.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Г олгож, шүүгдэгч С.Б ээс нийт 42.500.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Г 1.720.000 төгрөгийг, Б.А д 4.030.000 төгрөгийг, Ц.С т 3.570.000 төгрөгийг, Т.Э д 2.750.000 төгрөгийг, Б.Э ад 20.200.000 төгрөгийг, У.Ц ид 10.080.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.У  нь энэ хэрэгт 177 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч А.У , С.Б  нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.У , С.Б  нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                                               

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР