Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/68

 

Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,  

улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,

шүүгдэгч Х.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Хийн Аад холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Хийн А, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Б аймгийн Ө суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, суурь боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт амьдардаг, Б аймгийн Ө сумын 00 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор 0000 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, РД:000000000.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.А нь 2024 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд өдөрт шилжих шөнө Б аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч Х.Лгийн эзэмшлийн “В” нэртэй рестораны 1 давхрын вакум цонхыг хагалсан, мөн хохирогчийн эзэмшлийн 00000000 улсын дугаартай “00000000” загварын тээврийн хэрэгслийн урд салхины шилийг ирмэгтэй зүйлээр зурж гэмтээж 635.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч Х.А мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд холбогдсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Энэ хэргийг архи ууж согтуурсан үедээ үйлдсэн. Хохирогч Х.Лд хохирол, хор уршигт 1.030.000 төгрөгийг сайн дураар төлж өгөх болно.” гэв.

2. Эрүүгийн 000000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-05 дахь тал/, 00000000 улсын дугаартай “00000000” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 06-08 дахь тал/, хохирогч Х.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/, гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/, гэрч О.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/, Шинжээч “А” ХХК-ний 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 0000000000 дугаартай эд хөрөнгөд үнэлгээ тогтоосон тухай дүгнэлт /хавтаст хэргийн 26-30 дахь тал/, яллагдагч Х.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/, шүүгдэгч Х.Аын хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлав.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Аын  холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

4. Хэргийн үйл баримт.

Шүүгдэгч Х.А нь 2024 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд өдөрт шилжих шөнө Б аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч Х.Лгийн эзэмшлийн “В” нэртэй рестораны 1 давхрын вакум цонхыг хагалсан, мөн хохирогчийн эзэмшлийн 00000000 улсын дугаартай “00000000” загварын тээврийн хэрэгслийн урд салхины шилийг ирмэгтэй зүйлээр зурж гэмтээж 635.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

4.1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-05 дахь тал/,

4.2. 00000000 улсын дугаартай “00000000” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 06-08 дахь тал/,

4.3. Хохирогч Х.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 01 сарын 10-ны шөнө 23 цагийн үед ажлаасаа буух гэж байтал манай рестораны гадаа манай туслах тогооч Б.Бтэй ирж уулздаг К.А гэгч эрэгтэй хүн ирж хаалгаар шагайгаад байхаар нь манай нөхөр уулзаад хаалгаа хаачихсан юм. Тухайн үед К.Аын гар нь цус болчихсон байсан гэж хэлсэн. Тэгээд 23 цаг 14 минутын үед гэртээ орж ирээд байж байтал манай байрны 3 давхарт амьдардаг О.А гэх хүн над руу залгаж “танай цонхыг хагалчих шиг боллоо, ямар нэгэн зүйл хагарсан чимээ гарсан” гэж хэлсэн ба цонхоор харахад Х.А гэгч явж байсан бөгөөд “хэн бэ, камертай шүү” гэж хэлсэн чинь гүйгээд явчихсан” гэж хэлсэн.

Улмаар би юу болсон эсэхийн шалгаж харахад манай байшингийн 1 болон 2 дугаар давхрын цонх хагарсан байсан. Тэгэхээр нь би нөхөр лүүгээ залгаж хэлтэл “...машины урд салхины шилийн бас юмаар зурж машиныг цус болгочихсон байна лээ” гэж хэлсэн. Тэгээд энэ асуудлаар Б.Б эгч рүү залгаж “..А ийм асуудал гаргаж яваад байна. Та өөрөө цагдаад дуудлага өг” гэж хэлснээр Б.Б нь цагдаад дуудлага өгсөн юм.

Х.А гэгч нь манай байрны 2 вакуум цонхыг болон 00000000 улсын дугаартай “00000000” загварын тээврийн хэрэгслийн урд салхины шилийг ямар нэгэн иртэй зүйлээр зурж гэмтээсэн үйлдлийг шалгуулахаар. цагдаагийн байгууллагад хандсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,

4.4. Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..би өчигдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 10-ны орой 22 цаг өнгөрч байх үед ажлаасаа буугаад ажлын хүмүүс болох Ж, Ж, А, Ж нарын хамт захирал Р машинаар гэр гэр лүүгээ хүргүүлээд явж байхад над руу Рамазаны эхнэр нь болох Л залгаж “...3 давхрын хүмүүс залгаад байна, Х.А ирж байшингийн цонх хагалаад байна гэж хэллээ цагдаа дууд” гэхээр нь би цагдаад дуудлага өгч буцаад Р бид хоёр ажлын газрын гадаа очсон. Тэр үед манай ажлын байрны 3 давхар барилгын 1 болон 2 давхрын цонхнууд нь хагарсан байдалтай, мөн Х.Лгийн эзэмшлийн “00000000” машины урд салхины шилийг бас Х.А нь үзүүртэй хатуу зүйлээр зурж гэмтээчихсэн байна. Тэгээд захирал Рамазан ажилчдыг хүргэж өгч явж байтал гүүрний цаана “З” дэлгүүрийн гадаа Х.А явж байгааг хараад тэнд саатуулж байгаад цагдаа дуудаж өгсөн.

Х.А бид хоёр одоогоос жилийн өмнө танилцаж байсан ба 2023 оны 10, 11 саруудад гэрээсээ хөөгдсөн гэж хэлээд надтай хамт амьдарч байсан. Одоогоос сарын өмнө буюу 12 сарын дунд үеэр Х.А нь намайг зодож улмаар 8 хоног баривчлагдсан бөгөөд уг зөрчлийн хэрэг дээр Л нь миний хувийн байдлын талаар гэрчийн мэдүүлэг өгсөн. Тэрнээс болж Х.А нь ийм асуудал гаргасан байж магадгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

4.5. Гэрч О.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би Б аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Х.Лгийн эзэмшлийн 3 давхар барилгын 3 дугаар давхарт нь эхнэрийн хамт амьдардаг юм. Тухайн шөнө гэртээ сууж байхад цонх хагарсан чимээ гарсан бөгөөд тэр үед нь би анзаарч хараагүй юм.

Тэгээд 10-15 минутын дараа дахиад цонх хагарсан чимээ гарахаар нь цонхоороо хартал бараан өнгийн хувцастай куртикнийхээ малгайг өмссөн эрэгтэй хүн явж байсан бөгөөд би “хөөе” гэж орилоход над руу харж байгаад хашаанаас гараад явсан. Манай өрөөний цонх онгорхой байсан болохоор цонх хагарсан чимээ надад тод сонсогдсон юм. Тэгээд би энэ асуудлын талаар Х.Лд залгаж хэлсэн юм. Тухайн хүнийг хэн болохыг нь мэднэ. Манай байрны 1 давхарт байдаг хоолны газарт ажилладаг нэг эгчтэй уулзаж, эгчийг энэ байранд амьдардаг байхад нь байнга орж гардаг байсан Х.А гэх эрэгтэй хүн байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

4.6. Шинжээч “А” ХХК-ний 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 00000000 дугаартай “хохирогч Х.Лд учирсан эд хөрөнгийн үнэлгээ нийт 635.000 төгрөг байх боломжтой” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-30 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

5. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Х.Аын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан байх ба шүүгдэгчээс “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг гаргаж гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.

6. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

8. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3. “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан байна.

10. Шүүгдэгч Х.А нь 2024 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд өдөрт шилжих шөнө Б аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч Х.Лгийн эзэмшлийн “В” нэртэй рестораны 1 давхрын вакум цонхыг хагалж 185.000 төгрөгийн, мөн хохирогчийн эзэмшлийн 00000000 улсын дугаартай “00000000” загварын тээврийн хэрэгслийн урд салхины шилийг ирмэгтэй зүйлээр зурж гэмтээж 450.000 төгрөгийн хохирол учруулж, эд хөрөнгө устгаж, гэмтээсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.  

11. Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

12. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Х.Аын зүй бус үйлдэл шууд нөлөөлсөн байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

14. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн  510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.

15. Шүүгдэгч Х.Аын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Лд 1.030.000 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан болох нь шүүгдэгчээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн шүүгдэгч, хохирогч нарын нотариатаар гэрчлүүлсэн баримтаар тогтоогдсон, мөн шүүгдэгч нь хохирогчид 1.030.000 төгрөгийг сайн дураараа төлж өгөхөө илэрхийлсэн байна.

16. Иймд шүүгдэгч Х.Ааас гэмт хэргийн хохирол, хор уршигт нийт 1.030.000 төгрөг гаргуулан хохирогч Х.Лд олгохоор шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

17. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Х.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Аад 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг гаргасан байх ба шүүгдэгчээс “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэх тайлбарыг гаргажээ.

18. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Аын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

19. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг гэж заасныг тус тус удирдлага болгов.

20. Шүүгдэгч Х.Аад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагө хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж дүгнэв.  

21. Шүүгдэгч Х.Аын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь 1985 онд төрсөн, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд нь гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан нөхцөл байдалтай байна.

22.  Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

23. Шүүгдэгч Х.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэмт хэргийн хохирол, хор уршиг болох 1.030.000 төгрөгийг сайн дураараа төлөхөө илэрхийлсэн байдал зэрэгт нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож, шүүгдэгч Х.Аыг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

24. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 7 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

25. Энэ хэрэгт шүүгдэгч Х.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдав.

26. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Аад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Хийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аыг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 7 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Ааас гэмт хэргийн хохирол, хор уршигт нийт 1.030.000 төгрөг гаргуулан хохирогч Х.Лд олгосугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Х.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Аад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Х.Аад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

 

 

  

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Х.Т17.