| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2023/0139/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/24 |
| Огноо | 2024-01-17 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч М.Мандахбаяр, Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвжав,
Улсын яллагч Ц.Нэргүй,
Иргэдийн төлөөлөгч А.Д ,
Шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн,
Шүүгдэгч Т.Х, түүний өмгөөлөгч Б.Ууганжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овгийн Т Х , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Д Б нарт холбогдох 2326000000068 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
1. Шүүгдэгч Т.Х, Д.Б нар нь бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 28-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн ***** тоотод оршин суух хохирогч С.Б-н өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий 5 ханатай монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч 10400000 төгрөгийн хохирол учруулсан,
2. Шүүгдэгч Т.Х, Д.Б нар нь бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн ***** тоотод оршин суух хохирогч Б.Ч-н өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлсийг нууцаар авч 2140000 төгрөгийн хохирол учруулсан,
3. Шүүгдэгч Т.Х, Д.Б нар нь бүлэглэн 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн ******* тоотод байрлах хохирогч Ц.Г-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс авч нууцаар авч 450000 төгрөгийн хохирол учруулсан,
4. Шүүгдэгч Т.Х, Д.Б нар нь бүлэглэн 2023 оны 3 дугаар сарын 12-ноос 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн ****** тоотод байрлах хохирогч Г.Д-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлийг нууцаар авч 350000 төгрөгийн хохирол учруулсан,
5. Шүүгдэгч Т.Х, Д.Б нар нь бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 15-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн ****** тоотод байрлах хохирогч Ш.Э-н өмчлөлийн хүн байнга амьдран суух зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлсийг нууцаар авч нийт 2900000 төгрөгийн хохирол учруулсан,
6. Шүүгдэгч Т.Х, Д.Б нар нь бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 13:00 цагаас 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 19 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн******* тоотод байх хохирогч С.Ц-н өмчлөлийн хүн байнга амьдран суух зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлийг нууцаар авч 4652000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Х шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч Д.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
1. Шүүгдэгч Т.Х, Д.Б нар нь бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 28-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн ***** тоотод оршин суух хохирогч С.Б-н өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий 5 ханатай монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж “ембүү тогоотой, мөнгөн соёо сэтгүүртэй, хос мөнгөн гинжтэй, 5 см орчим хаш соруултай, 10 лангийн орцтой гаанс хэрэглэл, эрэгтэй хүний толин дээрээ Чүнчигноров шигтгээтэй, бусад тоноглол дээрээ тариат манан шигтгээтэй шар суртай, 2010 оны орчим хийцтэй, 13 лангийн мөнгөний орцтой мөнгөн бүс 1 ширхэг, дунд гарын үндсэн тагштай ёроол хэсэгтээ хээтэй, хуучин цагийн мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын үндсэн тагштай, цулгуй, хуучин цагийн 5 инчийн аяга 1 ширхэг, доороо бадамтай 10 см өндөртэй, шинэ цагийн мөнгөн цөгц 2 ширхэг, их гарын, хөөмөл, толгойн дээрээ барын хээ, нэг бөөрөндөө эвтэй дөрвөн амьтны дүрс бүхий мөнгөн хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйл болон биет байдлаар 200,000 төгрөгийг нууцаар авч, 10400000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч С.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 11:00 цагийн үед гэрээ түгжээд Тарагт сум руу Д-нх рүү мотоциклтой яваад 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 21:00 цагт гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоож хөшөөд хулгай орсон байдалтай, гэрийн хаалгаа онгойлгоод ортол авдрууд онгойлгоод доторх эд зүйлийг гарган сандайчсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандан дуудлага өгсөн. Манай гэрийн авдар дотор байсан ембүү тогоотой, мөнгөн соёо сэтгүүртэй, хос мөнгөн гинжтэй 5 см орчим хаш соруултай гаанс хэрэгсэл, эрэгтэй хүний толин дээрээ Чүнчигноров шигтгээтэй, бусад тоноглол дээрээ тариат манан шигтгээтэй, шар суртай мөнгөн бүс, дунд гарын үндсэн тагштай цулгай мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын үндсэн тагштай цулгай мөнгөн аяга 1 ширхэг, бурхан дээр байсан доороо бадамтай 10 см орчим өндөртэй ижилхэн мөнгөн цөгц 2 ширхэг, бурхны шүүгээнд байсан хөөмөл, толгойн дээрээ барын хээ, нэг бөөрөндөө эвтэй 4 амьтны дүрс бүхий мөнгөн хөөрөг, хөөрөгтэй байсан 20000 төгрөг, дэвсгэртээр бэлэн 200000 төгрөг тус тус хулгайд алдагдсан. Манай ах Д- хамар хашаа болохоор орж, гарч эргэж тойрч байдаг юм. 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үзэхэд манай гэрийн хаалга зүгээр байсан гэж Д- ах хэлж байсан гэсэн мэдүүлэг /2хх-ийн 139 хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 130 хуудас/,
Мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 131-135 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 30 дугаартай:...ембүү толгойтой мөнгөн соёо сэтгүүртэй, хос мөнгөн гинжтэй 5 см орчим хаш соруултай 10 лангийн орцтой гаанс хэрэглэл 4000000 төгрөг, эрэгтэй хүний, толин дээрээ Чүнчигноров шигтгээтэй, бусад тоноглол дээрээ тариат мана шигтгээтэй, шар суртай, 13 лангийн мөнгөний орцтой мөнгөн бүс 1 ширхэг 3000000 төгрөг, дунд гарын, үндсэн тагштай, ёроол хэсэгтээ хээтэй, хуучин цагийн мөнгөн аяга 1 ширхэг 800000 төгрөг, 5 инчийн дунд гарын үндсэн тагштай, цулгуй, хуучин цагийн мөнгөн аяга 1 ширхэг 900000 төгрөг, доороо бадамтай 10 см орчим өндөртэй, шинэ цагийн, ижилхэн, мөнгөн цөгц 2 ширхэг, нэг бүрийн үнэ 350000 төгрөг, бүгд 700000 төгрөг, хөөмөл, толгой дээрээ барын хээ, нэг бөөрөндөө эвтэй 4 амьтны дүрстэй их гарын мөнгөн хөөрөг 1 ширхэг 800000 төгрөг, бэлэн мөнгө 200000 төгрөг, нийт үнэлгээ 10400000 төгрөг гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 143-145 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2326000730092 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолоор Т.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллагдагчаар татсан тогтоол /2хх-ийн 178 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 57 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /2хх-ийн 167-169 хуудас/,
Яллагдагч Д.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон дахин өгсөн:... Энэ 4 дүгээр хороонд байгаа айлыг Х өөрөө энэ айл руу ор, тэг ингэ гээд надад заагаад цонхыг нь түлхэж онгойлгоод орсон. Х гадаа нь байсан. Тэр айлаас эмээл, ил байсан аягануудыг авсан, тоо ширхгийг нь мэдэхгүй байна. Тухайн юмнуудаа аваад Х тай гэртээ очсон. Цаг өдрийг нь санахгүй байна. Шөнө болж байсан. Х өөрөө бугуйн цагтай гээд ороогүй. Гэрт ирсний дараа хэрэггүй юмнууд байна. Шуудайнд хийгээд хол аваачаад хая гэсэн. Тэгээд би гэрээсээ шуудай аваад эмээл, аяганууд, зэсэн аягыг хийгээд Шинэ өглөөгөөс цааш яваад эзгүй хашаанд хаясан. Тухайн айлаас бэлэн мөнгө 280,000 гаруй мөнгө авсан. Х тэр айлын нэг шинэ цагийн мөнгөн аяга том, жижиг 2-ыг хуулж аваад тагшийг нь хая гэсэн. Бэлэн мөнгийг нь Х өөрөө авсан. Би мөнгө, эд зүйл аваагүй. Намайг айл руу ор гэхээр нь орохгүй гэхээр “ор пизда минь, орохгүй бол ална шүү” гэдэг байсан. Х өөрөө айл руу орсны дараа гутлаа солино гээд хаяад шатаадаг байсан. Ална, хүүхдийг чинь ална гээд байдаг байсан. Надад хувь авсан зүйл байхгүй. С.Б гэх айлд би ороогүй. Тэр өдөр Т.Х манай гадаа ирээд айлаар ороодохъё гээд дагуулаад явсан. 7 дугаар хороонд очсон чинь манай гэрээс залгаад хүүхэд уйлаад байна гэсэн. Би Х-с салаад алхаад явсан.Т.Х 7 дугаар хорооноос дээш өгсөөд буудлагын талбай гэдэг билүү тэнд үлдсэн. Би талбайгаас такси аваад харьсан. Маргааш нь Х надтай уулзаад өчигдөр бугуйн цагаа салгаад айлд орсон. Хөөрөг, мөнгөн бүс, мөнгөн аяга гарч ирсэн. Тэрийгээ хүнд зарсан гэж байсан. Хоригдсоны дараа шүүх рүү хуралд явахдаа надад 7 дугаар хороонд айлд хамт орсон гэж хэлээрэй гээд байсан. Би тэгээд хамт орсон гэж мэдүүлсэн. Би энэ айлд ороогүй гэсэн мэдүүлэг /1хх-ийн 120-123, 3хх-ийн 53 хуудас, 4хх-ийн 166 хуудас/,
Яллагдагч Т.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон дахин өгсөн:... Энэ хэргийг хүлээн зөвшөөрч байгаа. Яриад байх зүйл байхгүй. Б намайг дууддаг. Би очдог. Тэгээд хамт явдаг. Таксидъя гээд дууддаг. Тэгээд явдаг. Би цагтай байгаа. Хулгай хийхгүй гэдэг. Тэгсэн гэрээс нь юм гараад ирсэн байгаа. 1 хэргийг бол би яалт ч үгүй өөрөө орсон. 7-р хорооны тэнд би цагаа унтраагаад орсон. Гаансны хэрэглэл, гаанс, мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн цөгц 2, мөнгөн хөөрөг, мөнгөн бүс нэгийг авсан. Тэрийг би зах дээр танихгүй хүнд бүгдийг нь 1000000 гаран төгрөгөөр зарсан. Мөнгөө бэлнээр нь авсан. Цагаан сараас өмнө байсан. Яг хугацаа нь цагаан сарын үеийн л юмнууд байгаа. Би он сарыг нь сайн мэдэхгүй байна. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын баруун хойд хашаанд байх 5 ханатай монгол гэрт орж авдраас нь 2, 3 аяга, эрэгтэй хүний мөнгөн бүс, гаанс хулгайлсан. Тухайн үед бол би ганцаараа явсан. Надад тухайн эд зүйл байхгүй. Би бүгдийг нь Арвайхээр сумын 5 дугаар баг, Хүнс бараан захад хөдөөний хүнд зарсан. Би одоо тухайн хүнээ танихгүй. С.Б гэх айлын гэрээс авсан эд зүйлс хаана байгааг би мэдэхгүй. Д.Б зарсан гэсэн. Би хаашаа зарсныг нь мэдээгүй. Д.Б бүгдийг нь зардаг шүү дээ. Өмнө нь тухайн эд зүйлсийг би зарсан гэж худлаа. Манай хэрэг хам хоёулаа хэргээ хуваачихъя гэхээр нь тэгж мэдүүлсэн. Д.Б “би С.Б гэх айлд орсон үйлдлийг хүлээхгүй” гээд яриад байсан гэсэн мэдүүлэг /1хх-ийн 125-127 хуудас, 4хх-ийн 172 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
2. Шүүгдэгч Т.Х, Д.Б нар нь бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн 35 дугаар гудамжны 17 тоотод оршин суух хохирогч Б.Ч-н өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж 8 инчийн мөнгө аяга 2 ширхэг, 5.5 инчийн мөнгөн аяга 2 ширхэг, 2 инчийн мөнгөн аяга 1 ширхэг, хар мөнгөөр хийсэн хундага 6 ширхэг, мөнгөн домбо 1 ширхэг, шүрэн толгойтой дунд гарын Чүнчигноров хөөрөг 1 ширхэг, хөөрөгний даалин 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар авч 2140000 хоёр сая нэг зуун дөчин мянга төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч Б.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 03 дугаар сарын 06-ны өдрийн 19:30 цагийн үед Арвайхээр сумын 6 дугаар баг ***** тоотод байрлах гэрээсээ гараад хадам аавындаа очиж хоночихоод 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 09:00 цаг өнгөрч байхад гэртээ очиход манай хашааны жижиг хаалга онгорхой байсан. Тэгээд хашаандаа ороход манай байшингийн урд талын порчик онгорхой байсан. Тэгээд байшиндаа ороход гэрийн эд зүйлийг эмх замбараагүй болгочихсон байхаар нь гэрийнхээ эд зүйлсийг бүртгэсэн. Манай гэрээс 5 ширхэг мөнгөн аяга, мөнгөн домбо, чүнчигноров хөөрөг шүрэн толгойтой, дунд гарын, эрэгтэй хүний мөнгөн бөгж, 6 ширхэг мөнгөн хундага зэрэг алдагдсан. Жижиг мөнгөн аяганы дотор өлзий хээтэй, бусад нь шинэ цагийн мөнгөн аяганууд байгаа, ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй. 6 ширхэг мөнгөн хундага нь хар мөнгөөр хийсэн. Мөнгөн домбоны амсрыг тойруулаад цагаан өнгийн силиконоор тойруулсан байгаа. Дунд гарын чүнчигноров хөөрөг нь шүрэн толгойтой шинэ цагийн хөөрөг байгаа. Даалин нь жаргалын найман морины зурагтай, хар цагаан өнгийн даалин байгаа. Би гомдолтой байна. Алдсан эд зүйлсээ олж авмаар байна гэсэн мэдүүлэг /2хх-ийн 243- 244 хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 234 хуудас/,
Мөрдөгчийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 235-239 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 62 дугаартай:... 8 инчийн мөнгө аяга 2 ширхэг, нэг бүрийн үнэ 260000 төгрөг, бүгд үнэ 520000 төгрөг, 5.5 инчийн мөнгөн аяга 2 ширхэг, нэг бүрийн үнэ 160000 төгрөг, бүгд 320000 төгрөг, 2 инчийн мөнгөн аяга 1 ширхэг, үнэ 50000 төгрөг, мөнгөн хундага 6 ширхэг, бүгд үнэ 40000 төгрөг, мөнгөн домбо 1 ширхэг, үнэ 150000 төгрөг, шүрэн толгойтой дунд гарын Чүнчигноров хөөрөг 650000 төгрөг, хөөрөгний даалин 300000 төгрөг, мөнгөн бөгж 110000 төгрөг, нийт үнэлгээ 2140000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-ийн 17-20 хуудас/,
Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн Т.Хын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн маршрутын гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 29-30 хуудас/,
Мөрдөгчийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн:... Т.Х нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хэрэг учрал гарсан 6-***** тоот хашаанаас баруун талын гудамжны зүүн үзүүрийн хашаа болон тухайн чиглэлд /маршрут/ заагдсан цэгүүдийг харуулав гэсэн тэмдэглэл /3хх-ийн 29-30 хуудас/,
Яллагдагч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Энэ хэргийг хүлээн зөвшөөрч байгаа. Эд зүйлүүдийг бүгдийг нь Х өөрөө авсан, надад авсан эд зүйл байхгүй. Энэ айлаас 1 халуун сав, 6 ширхэг мөнгөн аяга, 1 хөөрөг даалинтайгаа, хэдэн хундага авсан. Замдаа төмөр байна гээд хаячихлаа гээд өөрөө авсан гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 53 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2326001120100 дугаартай Д.Б , Т.Х нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /3хх-ийн 44, 49 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
3. Шүүгдэгч Т.Х, Д.Б нар нь бүлэглэн 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн ******* тоотод байрлах хохирогч Ц.Г-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж эрэгтэй хүний төмөр тоногтой бүс 1 ширхэг, 5 ширхэг мөнгөн товч, эмээлийн мөнгөн даруулга 2 ширхэг зэргийг нууцаар хууль бусаар авч 450000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч Ц.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод ажил дээрээ байхад аймгаас манай хажуу хашааны хүн яриад танай хаалганы цоож эвдэрсэн байна гэсэн. Тэгээд би өөрийн дүү Т хэлээд гэртээ очуулсан юм. Би Улаанбаатар хотод ажил хийдэг юм. Хамгийн сүүлд би өөрийн гэрээ 2022 оны 12 дугаар сард ирж эргэсэн юм. Эрэгтэй хүрэн өнгийн ширтэй төмөр бүс 1 ширхэг, тухайн бүс гэрийн хойд талд байх сийлбэртэй авдарт байсан юм. Тухайн бүсийг 2003 онд 200000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Мөн тухайн авдарт байсан ааваас өвлөгдөж ирсэн 5 ширхэг чагтан хэлбэртэй цулгуй мөнгөн товч 5 ширхэг, тухайн товчтой хамт байсан цэцгэн хэлбэртэй эмээлийн мөнгөн даруулга 2 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан. Мөн манай гэрийн модон хаалганы зүүн талын хавтас цөмөрч эвдэрсэн байсан. Хажуу айлын хүндээ захисан юм. Манай хажуу айл бас хөдөө мал руугаа яваад эзэнгүй болж таараад байна. Манай гэрийг эзэнгүй талаар хамаатны хүмүүс л мэднэ. Би гомдолтой байна гэсэн мэдүүлэг /2хх-ийн 193 хуудас/,
Гэрч С.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би өнөөдөр 14 цагийн орчимд өөрийн нагац ах Ц.Г-н гэр буюу Арвайхээр сумын 4 дүгээр хорооны 33-7 тоотод байх гэр нь очтол монгол гэрийнх нь хаалганы цоожны тавыг гулзайлган эвдсэн байсан. Тэгээд ах Ц.Г рүү ярьтал цагдаа дууд гэсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан гэсэн мэдүүлэг /2хх-ийн 195 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 4/24 дугаартай:... 1 ширхэг эрэгтэй хүний төмөр тоногтой бүс 100000 төгрөг, 5 ширхэг мөнгөн товч 250000 төгрөг, 2 ширхэг эмээлийн мөнгөн даруулга 100000 төгрөг, эдгээр хөрөнгийг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 450000 төгрөг гэж дүгнэж байна гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 198-201 хуудас/,
Яллагдагч Т.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Б төмөр бүс барьчихсан ирэх нь ирсэн. Би айлыг нь бол мэдээгүй. 3-р хороонд явахад дуудсан юм. Ирэхэд тэр бүсийг нь харсан. Б хаясан. Хамт орсон юм байхгүй гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 228 хуудас/,
Яллагдагч Д.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.. Орсноо хүлээн зөвшөөрч байна. Бүснээс өөр зүйл ёстой аваагүй гэсэн мэдүүлэг /2хх-ийн 223 хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 185 хуудас/,
Мөрдөгчийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын **** тоотод байрлах Ч.Г-н орон байр”-нд буюу хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 188-189 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2326000000094 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолоор Д.Б , Т.Х нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллагдагчаар татсан тогтоол /2хх-ийн 220, 224 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
4. Шүүгдэгч Т.Х, Д.Б нар нь бүлэглэн 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн ****** тоотод байрлах хохирогч Г.Д-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж мөнгөн цөгц 1 ширхэг, шармал, сүүжин ээмэг 1 хос, шармал, ягаан шигтгээтэй ээмэг 1 хос зэргийг нууцаар хууль бусаар авч, 350000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч Г.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2023 оны 03 дугаар сарын 14-ний өглөө өөрийн төрсөн ээж Ц-н гэрт очиход байшингийнх нь хойд талын цонхны төмөр хамгаалалтыг нь эвдэлж цонх нь онгорхой байсан. Тэгээд гэрт нь байх эд зүйлсийг бүртгэхэд том өрөөний бурхны гуун дээр байсан мөнгөн цөгц нэг ширхэг, бурхны гууны шургуулгад байсан ээжийн шармал, сүүжин ээмэг 1 хос, шармал ягаан шигтгээтэй ээмэг 1 хос зэрэг эд зүйлс алдагдсан. Тухайн үед манай ээж Улаанбаатар хот руу 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр явсан байсан. Би 7 дугаар хороонд байх гэртээ байсан. Хамгийн сүүлд 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ирэхэд ээжийн байшингийн цонх зүгээр байсан гэсэн мэдүүлэг /2хх-ийн 75 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 3/27 дугаартай:... 1 ширхэг 7-8 см өндөртэй уламжлагдан ирсэн цулгуй мөнгөн цөгц 300000 төгрөг, 1 ширхэг шармал өнгийн, сүүжин хэлбэртэй 1 хос ээмэг 40000 төгрөг, 1 ширхэг ягаан шигтгээтэй, шармал 1 хос ээмэг 10000 төгрөг, эдгээрийн хөрөнгийг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 350000 төгрөг гэж дүгнэж байна гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 85-87 хуудас/,
Яллагдагч Т.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Б бид 2 орсон. Нохой байсан. Бид хоёр хөөж гаргаад байшингийн цонхыг Б хөшөөд, би очоод хөшөөд онгойлгоод би орсон. Б хашаан дотор байсан 1 пойлоосон хазаар авдраас гарч ирсэн, шургуулган дотор шармал төмөр ээмэг байсныг газар нь хаясан. Цөгцийг нь авсан. Цөгцийг нь 50,000 төгрөгөөр зах дээр хөдөөний хүнд зарсан. Мөнгийг нь хувааж авсан. Хазаарыг нь явж байгаад 4-с уруудах замд шидчихсэн гэсэн мэдүүлэг /2хх-ийн 120 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2326000000088 дугаартай Д.Б, Т.Х нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /2хх-ийн 109, 117 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
5. Шүүгдэгч Т.Х, Д.Б нар нь бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 15-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн ***** тоотод байрлах хохирогч Ш.Э-н хүн байнга амьдран суух зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж орчин цагийн хийцтэй иж бүрэн эмээл 1 ширхэг, 5 инчийн хэмжээтэй шахмал тагштай гуулин аяга 1 ширхэг, 6 инчийн хэмжээтэй шахмал тагштай зэсэн аяга 1 ширхэг, 3 инчийн хэмжээтэй шахмал тагштай мөнгөн аяга 1 ширхэг, 6 инчийн хэмжээтэй шахмал тагштай мөнгөн аяга 1 ширхэг, 1.5х2 см хэмжээстэй мөнгөлсөн зөгий, биет 600000 төгрөг зэрэг эд зүйлсийг нууцаар авч нийт 2900000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч Ш.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг **** тоотод байх байшингаа түгжээд эхнэр Т-н хамт Арвайхээр сумын 13-р багт байх хүү Энхсайханыд ирж хоноод маргааш өглөө нь 10:00 цаг гээд гэртээ харихад манай байшингийн зүүн талын 1 давхрын вакум цонхны порчик онгорхой, гэртээ ороод үзэхэд эмээлийн тавиур дээр байсан эмээл байхгүй байхаар нь хулгай орсон юм байна гэж бодоод цагдаагийн байгууллагад хандан дуудлага өгсөн. Би гэрээсээ алдагдсан эд зүйлээ харвал бэлэн мөнгөнөөс бусдыг нь сайн танина. Манай гэрийн том өрөөнд байсан ногоон үхрийн ширэн гөлөмтэй, улаан оломцогтой, мөнгөн пойлоосон 12 хэрэглэлтэй, одоо цагийн төмөр дөрөөтэй, одоо үеийн эмээл, ханын стенкны баруун сервант дотор байсан цагаан өнгийн “шүүхийн 90 жил” гэсэн бичигтэй 8-9 инчийн хэмжээтэй зэс аяга, телевизорын ард байсан шинэ цагийн “Ш.Э -д -д НХЖХТ-аас дурсгав” гэсэн бичигтэй 7-8 инчийн хэмжээтэй мөнгөн аяга, тус аяганы хажууд байсан дотор талын ёроолдоо “Цагдаагийн газар 90 жил” гэсэн бичигтэй 6 инчийн хэмжээтэй гуулин аяга, зүүн талын сервантан дотор байсан шинэ цагийн дотор хэсэгтэй лазераар эвтэй дөрвөн амьтны дүрс бүхий хээ сийлсэн 3-4 инчийн хэмжээтэй мөнгөн аяга, зүүн талын жижиг өрөөнд байсан тавиурууд дээр байсан бэлэн мөнгө нийт 600000 төгрөг, жижиг өрөөний тавиур дээр байсан мөнгөлөг 1.5х2 см хэмжээтэй мөнгөлсөн зөгий зэрэг эд зүйл одоогоор алдагдсан байна. Мөн 30х35 см хэмжээ бүхий вакум цонхны порчикны түгжээний хэсгийг сэтэлсэн байгаа. Би гомдолтой байна. Алдагдсан эд зүйлээ олж хохиролгүй болмоор байна гэсэн мэдүүлэг /1хх-ийн 10 хуудас/,
Гэрч Б.И-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Арвайхээр сумын 11 дүгээр багийн 146 дугаар гудамжны зүүн үзүүрт байх хашаандаа очиход хашааны зүүн урд буланд цагаан шуудайтай, шуудайн дээрээ “Б 86840012 гэсэн дугаар бичсэн эд зүйл байхаар нь хүн хашаанд хогоо хаясан юм байх гэж бодоод амыг нь нээгээд үзэхэд эмээл, аяганы тагш зэрэг эд зүйл байхаар нь цагдаагийн байгууллагад хандан мэдэгдсэн. Түүнээс хойш удалгүй цагдаагийн алба хаагчид ирээд тухайн эд зүйлүүдийн зургийг нь аваад үзлэг хийн хурааж аваад явсан. Би 2023 оны 03 дугаар сарын 10-ны орчимд очиход тухайн эд зүйл бол манай хашаанд байгаагүй гэсэн мэдүүлэг /1хх-ийн 42 хуудас/,
Мөрдөгчийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-2-6 хуудас/,
Мөрдөгчийн 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж хураан авсан:... Эд зүйлд үзлэг хийж хураан авах газар нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн зүүн урд үзүүрийн залгаа хашаа байх ба тус хашаанд орж үзлэгийг явуулахад тус хашааны зүүн урд буланд “Б 86840012” гэсэн бичигтэй цагаан өнгийн шуудайтай эд зүйл байх ба тус шуудайг задлан доторх эд зүйлийг гарган үзэхэд “ногоон өнгийн гөлөмтэй, улаан хивстэй, төмөр дөрөөтэй эмээл, шар өнгийн “Монгол цагдаа” 100 жил гэх бичиглэлтэй аяга, дотор талдаа “Шүүх 100 жил” гэх бичиглэлтэй цагаан металл аяга, том жижиг 2 аяганы хаш зэрэг эд зүйлийг хураан авав гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 14-18 хуудас/,
Мөрдөгчийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хохирогч Ш.Э -д аар таньж олуулах ажиллагаа явуулсан:... Манай байшингаас алдагдсан эмээл 1 дугаарт байна. Би ерөнхий байдлаар нь сайн таньж байна. Харин ганзаганы сүвэгч, баавар хярыг нь хуулсан, 1 баавар нь байхгүй байна. 2 дугаарт “Шүүхийн 90 жил” гэсэн бичигтэй зэс аяга мөн байна. 3 дугаарт дотор талын ёроолдоо “Цагдаагийн газар 90 жил” гэсэн бичигтэй гуулин аяга бас мөн байна. Харин 4, 5 дугаартай байгаа мөнгөн аяганы тагшийг бол би танихгүй байна. Яагаад гэвэл шинэ цагийн аяганы тагш болгон адилхан байдаг. Тагшны хэмжээг харвал манай байшингаас алдагдсан “Ш.Э -д -д НХЖХТ-аас дурсгав” гэсэн бичигтэй шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга, эвтэй дөрвөн амьтны дүрс бүхий хээ сийлсэн мөнгөн аяганы тагшны хэмжээтэй адил хэмжээний аяганы тагш байна” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 44-48 хуудас/,
Мөрдөгчийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Шинэ сар” хүнсний дэлгүүрийн дүрс бичлэгт үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 51-53 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01/412 дугаартай:... Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолоор Т Х /ЙД93040616/ нь 4 жил 11 сар 19 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлж, тус газарт ял эдэлж байгаа бөгөөд ялтны 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 20 цагаас 00:00 цаг хүртэл явсан маршрутыг шүүхэд ялтан Арвайхээр сумын 4 багт 23:36 минутаас 23:56 минутын хооронд байршил зааж байна. 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 00:01 цагаас 00:58 минутын хооронд мөн Арвайхээр сумын 4 багийн нутаг дэвсгэрт байршил зааж байсан болно гэсэн “Лавлагаа хүргүүлэх тухай” албан бичиг, Т.Хын явсан маршрутын гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 54-56, 59 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 03/27 дугаартай:... Орчин цагийн хийцтэй иж бүрэн эмээл 1х1500000=1500000 төгрөг, 5 инчийн хэмжээстэй шахмал тагштай гуулин аяга 1х20000=20000 төгрөг, 6 инчийн хэмжээстэй шахмал тагштай зэсэн аяга 1х30000=30000 төгрөг, 3 инчийн хэмжээстэй шахмал тагштай мөнгөн аяга 1х70000=70000 төгрөг, 6 инчийн хэмжээстэй шахмал тагштай мөнгөн аяга 1х250000=250000 төгрөг, 1,5х2 хэмжээстэй хуучин, мөнгөлсөн зөгий 1х60000=60000 төгрөг, монгол улсын мөнгөн дэвсгэрт бэлэн мөнгө 600000 төгрөг, 1 ширхэг 1.20х1.50 хэмжээстэй вакум цонх 1х1.50х1.20х200000=360000 төгрөг, эдгээр хөрөнгүүдийг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 2300000 төгрөг гэсэн хөрөнгө үнэлсэн тухай тайлан /1хх-ийн 67-73 хуудас/,
Мөрдөгчийн 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 185-189 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2326000000068 дугаартай Д.Б , Т.Х нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /1хх-ийн 78, 96 хуудас/,
6. Шүүгдэгч Т.Х, Д.Б нар нь бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 13:00 цагаас 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 19:00 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн******* тоотод байх хохирогч С.Ц-н өмчлөлийн хүн байнга амьдран суух зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж шар суртай, цагаан металл хазаар 1 ширхэг, эрэгтэй хүний төмөр металл тоногтой, хүрэн өнгийн бүс 1 ширхэг, цагаан металл эмээлийн хяр 2 ширхэг, цагаан металл цэцгэн хэлбэртэй эмээлийн даруулга 4 ширхэг, цагаан металл эмээлийн сүвэгч 4 ширхэг, цагаан металл 6.7 см өндөртэй цөгц 3 ширхэг, цагаан металл эмээлийн баавар 2 ширхэг, цагаан металл 4 см өндөртэй хундага 5 ширхэг, цагаан металл 5.5 см /амны радиус/ аяга 1 ширхэг, цагаан металл 7 см /амны радиус/ аяга 1 ширхэг, цагаан металл 7.5 см /амны радиус/ аяга 1 ширхэг, цагаан металл 15.8 см /амны радиус/ аяга 1 ширхэг, цагаан металл 12 см /амны радиус/ аяга 1 ширхэг, цагаан металл 13.2 см /амны радиус/ аяга 2 ширхэг, цагаан металл 14.8 см /амны радиус/ аяга 1 ширхэг, “Frozen” гэсэн бичигтэй ягаан өнгийн цүнх, бэлнээр 660000 төгрөг зэрэг эд зүйлийг нууцаар авч, 4652000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч С.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Өнөөдөр өглөө 09 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрт хулгай орсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Манайх 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 13:00 цагаас өглөө 09:00 цаг хүртэл эзэнгүй байсан. Манай байшингийн хойд талд байх гал тогооны цонхны хамгаалалтыг нь эвдэлж жижиг /порчик/ цонхоор хулгай орсон. Гэрт байх эд зүйлс тавилгыг хөдөлгөж төмөр сейфийг эвдэлж гэрийн тогооны саванд байх сүхийг хажууд нь орхисон байсан. Манай гэрээс том өрөөний тавилганы хойд хэсэгт байх их гарын цулгуй мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын цулгуй мөнгөн аяга 1 ширхэг, мөн 2 жижиг цулгуй мөнгөн аяга, хув шар өнгийн дунд гарын аяга, гал тогооны тавилгад байсан дунд гарын цулгуй мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын бас нэг мөнгөн аяга, гадна талд нь багшдаа дурсгав гэсэн бичиг байгаа. Мөн том өрөөний тавилгад домбоны өмнө тавьсан байсан 280,000 төгрөг, том өрөөний урд тавилгын шургуулгад байсан хүрэн өнгийн түрийвчинд байсан 150,000 төгрөг, унтлагын өрөөний зүүн талын тольтой тавилгад байсан манай эхнэр Цэцэгсайханы хүрэн өнгийн түрийвчинд байсан 230,000 төгрөг, сейфэнд байсан 12 цагаан хэрэглэлтэй эмээл, хөхөн товруутай мөнгөн хазаар зэргийг сейф эвдлээд эмээлийн том жижиг нийлсэн 6 баавар, цэцгэн даруулга 4 ширхэг, 2 ширхэг мөнгөн хяр зэргийг нь аваад эмээлийг нь орхисон байсан. Мөн хүүхдийн ягаан өнгийн сурагчийн цүнх зэргийг алдсан. Тухайн эмээлийг 2017 онд 12 сая төгрөгөөр, мөнгөн хазаарыг нь 2019 онд 3 сая төгрөгөөр авч байсан. Мөнгөн аягануудыг хэдэн төгрөгөөр авч байснаа санахгүй байна. Бүгд шинэ цагийн аяга байгаа юм. Тухайн цүнхийг манай хүүхэд намар авсан юм. Хув аягыг хүн бэлэглэж байсан юм гэсэн мэдүүлэг /2хх-ийн 7-8 хуудас/,
2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 1-4 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 4/10 дугаартай:... 1 ширхэг 6 инчийн хэмжээстэй орчин цагийн хийцтэй цулгуй мөнгөн аяга 1*100,000=100,000 төгрөг,
3 ширхэг 5 инчийн хэмжээстэй орчин цагийн хийцтэй цулгуй мөнгөн аяга 3*80,000=240,000 төгрөг,
2 ширхэг 3 инчийн хэмжээстэй орчин цагийн хийцтэй цулгуй мөнгөн аяга 2*50,000=100,000 төгрөг,
1 ширхэг 3 инчийн хэмжээстэй орчин цагийн хийцтэй төмөр аяга 1*2,000=2,000 төгрөг,
1 ширхэг 5 инчийн дунд гарын хуван аяга 1х20,000=20,000 төгрөг,
1 ширхэг 5 товруутай мөнгөн хазаар 1х2,000,000=2,000,000 төгрөг,
1 ширхэг эмээлийн 12 цагаан мөнгөн хэрэглэл 12х50,000=600,000 төгрөг,
1 ширхэг 80х60х60 хэмжээстэй төмөр сейф 1х500,000=500,000 төгрөг,
1 ширхэг Frozen хүүхдийн цүнх 1х20,000=20,000 төгрөг,
1 ширхэг 30х60 хэмжээстэй вакум цонхны давхар шил 30,000 төгрөг,
1 ширхэг эрэгтэй хүний мөнгөн тоногтой бүс 1х80,000=80,000 төгрөг,
3 ширхэг мөнгөн цөгц 3х50,000=150,000 төгрөг,
5 ширхэг мөнгөн тахилын өргөлийн цөгц 5х30,000=150,000 төгрөг,
Монгол мөнгөн дэвсгэрт 660,000 төгрөг.
Эдгээр хөрөнгийг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 4,652,000 (дөрвөн сая зургаан зуун тавин хоёр мянга) төгрөг гэж дүгнэж байна гэсэн тайлан /2хх-ийн 11-17 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн ******хашаанд нэвтэрч нэгжлэг хийх тухай прокурорын зөвшөөрөл /1хх-ийн 182, 2хх-ийн 22 хуудас/,
Мөрдөгчийн 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн ******хашаанд нэвтэрч нэгжлэг хийсэн:... Арвайхээр сумын 6 дугаар багийн ****тоот хашаанд нэгжлэг хийх ажиллагааг 14:15 цагт эхлүүлэв. Нэгжлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: Д.Б нь Арвайхээр сумын 6 дугаар багийн ****тоот хашааны хойд хэсэгт байх байшинг онгойлгон орж байшингийн хойд голын өрөөний орон доор хайрцагтай байгаа хэмээн зааж, орны матраас модыг сөхөхөд цаасан хайрцагтай дотроо хүүхдийн ягаан цүнхтэй эд зүйлийг гарган ирэхэд энэ хэмээн заасныг гаргаж үзэхэд: Хазаар 1 ширхэг, тоногтой бүс 1 ширхэг, эмээлийн хяр 2 ширхэг, эмээлийн даруулга 4 ширхэг, эмээлийн баавар 2 ширхэг, эмээлийн сүвэгч 4 ширхэг, жижиг мөнгөн аяга 3 ширхэг, мөнгөн цөгц 3 ширхэг, том мөнгөн аяга 5 ширхэг, 20,000 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг, 10,000 төгрөгийн дэвсгэрт 13 ширхэг, 5,000 төгрөгийн дэвсгэрт 25 ширхэг, 1,000 төгрөгийн дэвсгэрт 8 ширхэг, “Frozen” гэсэн бичигтэй ягаан өнгийн цүнх байв. Д.Б нь эд зүйлүүдийг байгаа сайн дураар зааж өгч гаргаж өгсөн тул нэгжлэгийн ажиллагааг дуусгахаар тогтов гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 191-192, 2хх-ийн 25-31 хуудас/,
Мөрдөгчийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хохирогч С.Ц-р таньж олуулах ажиллагаа явуулсан:... Би өөрийн алдсан эд зүйлсээ хараад л шууд гаднах шинж тэмдгээр нь танина. Д.Б /ЙИ95072113/-ийн эзэмшлийн Арвайхээр сумын 6 дугаар багийн ****тоот хашаанд байх орон байрнаас нэгжлэгээр 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хураан авсан.
1.Шар суртай, цагаан металл хазаар 1 ширхэг.
2.Эрэгтэй хүний төмөр металл тоногтой, хүрэн өнгийн бүс 1 ширхэг.
3.Цагаан металл эмээлийн хяр 2 ширхэг.
4.Цагаан металл цэцгэн хэлбэртэй эмээлийн даруулга 4 ширхэг.
5.Цагаан металл эмээлийн сүвэгч 4 ширхэг.
6.Цагаан металл 6.7 см өндөртэй цөгц 3 ширхэг.
7.Цагаан металл эмээлийн баавар 2 ширхэг.
8.Цагаан металл 4 см өндөртэй хундага 5 ширхэг
9.Цагаан металл 5.5 см /амны радиус/ аяга 1 ширхэг.
10.Цагаан металл 7 см /амны радиус/аяга 1 ширхэг.
11.Цагаан металл 7.5 см /амны радиус/ аяга 1 ширхэг.
12.Цагаан металл 15.8 см /амны радиус/ аяга 1 ширхэг.
13.Цагаан металл 12 см /амны радиус/аяга 1 ширхэг.
14.Цагаан металл 13.2 см /амны радиус/ аяга 2 ширхэг.
15. Цагаан металл 14.8 см /амны радиус/аяга 1 ширхэг.
16. 5000 төгрөгийн дэвсгэрт 25 ширхэг.
17.1000 төгрөгийн дэвсгэрт 8 ширхэг.
18. 20000 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг.
19.10000 төгрөгийн дэвсгэрт 13 ширхэг.
20. Frozen гэсэн бичигтэй ягаан өнгийн цүнх зэргийг 1-20 тоогоор дугаарлан явуулав. Хохирогч С.Ц “ 1 дугаарт дугаарласан мөнгөн хазаар сур болон тоног миний хазаар мөн байна. 2 дугаарт дугаарласан бүс миний бүс мөн байна. Тухайн бүсний нэг ширхэг тоног нь хаягдаад удаж байгаа юм. 3, 4, 5, 7-т дугаарласан эмээлийн хэрэглэлүүд хийц загвар болон хэмжээний хувьд миний эмээлийн эд зүйлс мөн байна. 6, 8 дугаарт дугаарласан 3 ширхэг цөгц, 5 ширхэг хундага манай гэрийн бурхны хэрэглэлийн эд зүйлс мөн байна. 9 дугаарт дугаарласан жижиг аягыг бурханд давс хийж тавьдаг байсан аяга мөн байна. 10-15 дугаарт дугаарласан мөнгөн аяганууд манай гэрээс алдагдсан мөнгөн аяганууд мөн байна. 14 дугаарт байгаа 2 мөнгөн аяганы нэгэн дээр нь манай шавь О-н бэлэглэсэн аяга мөн байна. 20 дугаарт дугаарласан ягаан өнгийн цүнх бол манай ач охин Мягмархандын цүнх мөн байна. Мөн манай гэрээс бэлэн мөнгө 660,000 төгрөг алдагдсан, тухайн мөнгөнд бол бүх төрлийн мөнгөн дэвсгэрт байсан болохоор манай гэрээс алдсан мөнгөн дэвсгэртүүд мөн байх гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эдгээр эд зүйлсийг хохирогч С.Ц-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-ийн 32-42 хуудас/,
Яллагдагч Д.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон дахин өгсөн:... Энэ 4 дүгээр хороонд байгаа айлыг Х өөрөө энэ айл руу ор, тэг ингэ гээд надад заагаад цонхыг нь түлхэж онгойлгоод орсон. Х гадаа нь байсан. Тэр айлаас эмээл, ил байсан аягануудыг авсан, тоо ширхгийг нь мэдэхгүй байна. Тухайн юмнуудаа аваад Х тай гэртээ очсон. Цаг өдрийг нь санахгүй байна. Шөнө болж байсан. Х өөрөө бугуйн цагтай гээд ороогүй. Гэрт ирсний дараа хэрэггүй юмнууд байна. Шуудайнд хийгээд хол аваачаад хая гэсэн. Тэгээд би гэрээсээ шуудай аваад эмээл, аяганууд, зэсэн аягыг хийгээд Шинэ өглөөгөөс цааш яваад эзгүй хашаанд хаясан. Тухайн айлаас бэлэн мөнгө 280,000 гаруй мөнгө авсан. Х тэр айлын нэг шинэ цагийн мөнгөн аяга том, жижиг 2-ыг хуулж аваад тагшийг нь хая гэсэн. Бэлэн мөнгийг нь Х өөрөө авсан. Би мөнгө, эд зүйл аваагүй. Гэм буруугаа хүлээж байгаа. Би 2022 оны 12 сарын 10-наас Дэлхийн хүнсний махны шулаачаар ажиллаад Х тай танилцсан. Эхэндээ нэг их дотно биш байсан. Х эхлээд зодоон хийж байгаад бугуйн цаг зүүсэн гэж ярьж байсан. 2023 оны 01 сарын 10-д гаргаад гэртээ байсан чинь Х манайд ирээд нэг тийшээ хамт явъя гэсэн. Тэгээд мотоциклтой нь 7-р баг руу явсан. Тэгсэн энэ айл руу намайг ор гээд засмалаас хойно гэртэй айл байсан руу ор гэсэн. Би чадахгүй ээ, би ийм юм хийж үзээгүй гэсэн. Тэгээд шөнө 01 өнгөрсөн. Тэгсэн өөрөө бугуйн цаг хариугүй унтарлаа байж бай гэсэн. Тэгээд өөрийнх нь бугуйн цаг унтарсан. Х өөрөө хашаа даваад орсон. Би гадна нь байсан. Тэгээд өөрөө дээлтэй ороод юм өвөртлөөд гараад ирсэн. Цаагуураа гарч давхиад 10-р хороонд гэрт нь очсон. Тэгээд би тэндээс гэр лүүгээ яваад өгсөн. Тэгээд сүүлд нь 8-р хороонд өндөр оройтой гурвалжин дээвэртэй байшин руу Х намайг ор, иймхэн юм чадахгүй байхдаа яадаг юм гээд намайг оруулсан. Тэр айлаас юу ч аваагүй, авдрыг нь онгойлгоход юу ч байхгүй байсан. Сүүлд 10 гаран хоноод 4-р хорооноос саяны Э гэдэг айлаас хойш байдаг цэнхэр хаалгатай, улаан тоосгон байшинтай айл руу намайг ор гэсэн. Би ороогүй. Хашаанд нь сул нохой байсан. Тэр айл руу Х өөрөө орсон. Тэндээс 1 хазаар, 1 мөнгөн цөгц авсан байсан. Тэрийгээ өөрөө авсан. Дараа нь Э гээд саяны айл руу орсон. Дараа нь 6-р хорооны шатахуун түгээх колонкийн хойно байдаг ногоон байшинтай айл руу би орсон. Х хараад байж байсан. Би цонхыг нь түлхээд орсон. Тэндээс 4 мөнгөн аяга, 1 хөөрөг, халуун сав, заантай хэдэн хундага байсан. Замдаа төмөр байна, хаялаа гээд өөрөө авсан. Тэрийг Х өөрөө аяганы мөнгийг нь хуулаад аягыг нь айлын хашаа давуулаад шидсэн. Дараа нь урд 10-р хорооны Ноён дэлгүүрийн хойд талд улаан байшинтай айл руу намайг ор гэсэн. Би орохгүй гээд гадаа нь 1 цаг гаран зогссон. Сүүлдээ ор гэсээр байгаад оруулсан. Би хойд талын цонхоор нь төмөр хамгаалагчийг нь жаахан хажуу тийш нь хөшөөд порчикоор нь орсон. 2 давхарт эмээлийн бүх тоноглол, мөнгөн аяганууд, мөнгөн цөгцнүүд, пойлоосон бүс хүүхдийн жижиг цүнхэнд хийгээд авсан. Бэлэн мөнгө байсан тэрийг тоололгүй авсан. Х бүгдийг нь харчихаад хойшоо аваачаад хийчих гэсэн. Тэгээд хийх гэж байж байгаад хураалгасан. Тэрнээс 5-6 хоногийн өмнө 4-р хороонд зурагчин Э-н гудамд нэг хашаанд байгаа 2 гэр рүү би орсон. Х хамт явсан. Тэр 2 айлаас юу ч гарч ирээгүй. 1 айлаас нь пойлоосон бүс авсан. Өөр юм аваагүй. Х пойлоосон “бүсийг хая, эргүү пизда” гээд хашаа давуулаад шидчихсэн. Өөр айлаар орсон, юм авсан зүйл байхгүй. Х өөрөө бүх айлыг зааж өгч ор гэдэг байсан. Надад юм хум өгч байгаагүй. Олигтой юм гарахгүй байна гэдэг байсан. Намайг айл руу ор гэхээр нь орохгүй гэхээр “ор пизда минь, орохгүй бол ална шүү” гэдэг байсан. Х өөрөө айл руу орсны дараа гутлаа солино гээд хаяад шатаадаг байсан. Ална, хүүхдийг чинь ална гээд байдаг байсан. Надад хувь авсан зүйл байхгүй. С.Б гэх айлд би ороогүй. Тэр өдөр Т.Х манай гадаа ирээд айлаар ороодохъё гээд дагуулаад явсан. 7 дугаар хороонд очсон чинь манай гэрээс залгаад хүүхэд уйлаад байна гэсэн. Би Х-с салаад алхаад явсан.Т.Х 7 дугаар хорооноос дээш өгсөөд буудлагын талбай гэдэг билүү тэнд үлдсэн. Би талбайгаас такси аваад харьсан. Маргааш нь Х надтай уулзаад өчигдөр бугуйн цагаа салгаад айлд орсон. Хөөрөг, мөнгөн бүс, мөнгөн аяга гарч ирсэн. Тэрийгээ хүнд зарсан гэж байсан. Хоригдсоны дараа шүүх рүү хуралд явахдаа надад 7 дугаар хороонд айлд хамт орсон гэж хэлээрэй гээд байсан. Би тэгээд хамт орсон гэж мэдүүлсэн. Би энэ айлд ороогүй гэсэн мэдүүлэг /1хх-ийн 120-123, 3хх-ийн 53 хуудас, 4хх-ийн 166 хуудас/,
Яллагдагч Т.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон дахин өгсөн:... Энэ хэргийг хүлээн зөвшөөрч байгаа. Яриад байх зүйл байхгүй. Б намайг дууддаг. Би очдог. Тэгээд хамт явдаг. Таксидъя гээд дууддаг. Тэгээд явдаг. Би цагтай байгаа. Хулгай хийхгүй гэдэг. Тэгсэн гэрээс нь юм гараад ирсэн байгаа. 1 хэргийг бол би яалт ч үгүй өөрөө орсон. 7-р хорооны тэнд би цагаа унтраагаад орсон. Гаансны хэрэглэл, гаанс, мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн цөгц 2, мөнгөн хөөрөг, мөнгөн бүс нэгийг авсан. Тэрийг би зах дээр танихгүй хүнд бүгдийг нь 1000000 гаран төгрөгөөр зарсан. Мөнгөө бэлнээр нь авсан. Цагаан сараас өмнө байсан. Яг хугацаа нь цагаан сарын үеийн л юмнууд байгаа. Би он сарыг нь сайн мэдэхгүй байна. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын баруун хойд хашаанд байх 5 ханатай монгол гэрт орж авдраас нь 2, 3 аяга, эрэгтэй хүний мөнгөн бүс, гаанс хулгайлсан. Тухайн үед бол би ганцаараа явсан. Надад тухайн эд зүйл байхгүй. Би бүгдийг нь Арвайхээр сумын 5 дугаар баг, Хүнс бараан захад хөдөөний хүнд зарсан. Би одоо тухайн хүнээ танихгүй. С.Б гэх айлын гэрээс авсан эд зүйлс хаана байгааг би мэдэхгүй. Д.Б зарсан гэсэн. Би хаашаа зарсныг нь мэдээгүй. Д.Б бүгдийг нь зардаг шүү дээ. Өмнө нь тухайн эд зүйлсийг би зарсан гэж худлаа. Манай хэрэг хам хоёулаа хэргээ хуваачихъя гэхээр нь тэгж мэдүүлсэн. Д.Б “би С.Б гэх айлд орсон үйлдлийг хүлээхгүй” гээд яриад байсан гэсэн мэдүүлэг /1хх-ийн 125-127 хуудас, 4хх-ийн 172 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2326000000086 дугаартай Д.Б , Т.Х нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /2хх-ийн 58, 62 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №40 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоолоор яллагдагч Д.Б ийг яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллагдагчаар татсан тогтоол /3хх-ийн 100-102 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 39 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоолоор яллагдагч Т.Хыг яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллагдагчаар татсан тогтоол /3хх-ийн 107-109 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 57 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоолоор яллагдагч Т.Хыг яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллагдагчаар татсан тогтоол /4хх-ийн 167-169 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 58 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоолоор яллагдагч Д.Б ийг яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллагдагчаар татсан тогтоол /4хх-ийн 161-163 хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:... Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй би Монгол улсын Прокурорын тухай хуулийн 17.19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйл, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус заасан шүүгдэгч Т.Х, Д.Б нарт холбогдох 2326000000068 дугаартай эрүүгийн хэрэгт улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Хэргийн үйл баримтын тухайд шүүгдэгч Т.Х нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 28-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн ***** тоотод оршин суух хохирогч С.Б-н өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий 5 ханатай монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч 10400000 төгрөгийн хохирол учруулсан, эд зүйл нууцаар авсан,
Шүүгдэгч Т.Х, Д.Б нар нь бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн ***** тоотод оршин суух хохирогч Б.Ч-н өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлсийг нууцаар авч 2140000 төгрөг төгрөгийн хохирол учруулсан, эд зүйл нууцаар авсан,
Шүүгдэгч Т.Х, Д.Б нар нь бүлэглэн 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн ******* тоотод байрлах хохирогч Ц.Г-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс авч нууцаар авч 450000 төгрөгийн хохирол учруулсан, эд зүйл нууцаар авсан,
Шүүгдэгч Т.Х, Д.Б нар нь бүлэглэн 2023 оны 3 дугаар сарын 12-ноос 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн ****** тоотод байрлах хохирогч Г.Д-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлийг нууцаар авч, 350000 төгрөгийн хохирол учруулсан, эд зүйл нууцаар авсан,
Шүүгдэгч Т.Х, Д.Б нар нь бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 15-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн ****** тоотод байрлах хохирогч Ш.Э-н өмчлөлийн байнга амьдран суух зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлсийг нууцаар авч нийт 2900000 төгрөгийн хохирол учруулсан, эд зүйл нууцаар авсан,
Шүүгдэгч Т.Х, Д.Б нар нь бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 13:00 цагаас 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 19 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн******* тоотод байх хохирогч С.Ц-н өмчлөлийн хүн байнга амьдран суух зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлийг нууцаар авч, 4652000 төгрөгийн хохирол учруулсан, эд зүйл нууцаар авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримт, эд мөрийн баримтаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Т.Х, Д.Б нар нь бүлэглэн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан. Шүүгдэгч Т.Хын үйлдэл нь байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэсэн хүндрүүлэх шинжтэй хулгайлах гэмт хэрэг мөн байна. Хууль зүйн үндэслэлийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор” тус тус заасан. Энэ хэргийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөгч хууль бусаар цуглуулж бэхжүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулж бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчөөгүй байх тул хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хууль ёсных гэж дүгнэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” бусад нотлох баримтаар нотлогдсон тохиолдолд үнэлж хэргийн бодит байдлыг тогтоохоор хуульчилсан байгаа. Иймд шүүгдэгч нарын мэдүүлгүүдийг нотлох баримтаар тооцох зүйтэй байна. Иймд шүүгдэгч Т.Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг 3.1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Б ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна. Гэм буруугийн шүүх хуралдаанд хохирол төлбөрийн асуудал шийдвэрлэхээр хуульчилсан. Шүүгдэгч Т.Х, Д.Б нараас энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирогч Ш.Э -д 2900000 төгрөгийн хохирол, хохирогч С.Б-д 10400000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Ч-д 2140000 төгрөгийн хохирол, хохирогч Ц.Г-н 450000 төгрөгийн хохирол, хохирогч Г.Д-д 350000 төгрөгийн хохирол, учирсан. Эдгээр хохирлууд нь төлөгдөөгүй. Хохирогч С.Ц-д учирсан 4652000 төгрөгийг тус тус хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч нарт олгуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Т.Х, Д.Б болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс гэм буруугийн асуудалд маргаагүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөн хэргийг зүйлчлэлд маргаагүй тул анхны саналаа дэмжиж байна. Хэрэгт хураан авсан эд мөрийн баримтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу хохирол нөхөн төлөхөд зарцуулах нь зөв байна гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.Б ийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Миний үйлчлүүлэгч Д.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ би С.Б-д ороогүй. Бусад айлуудад нь хамт орсон гэж хүлээн зөвшөөрч байгаа. Прокурорын зүгээс нэгэнт хамт явсан гадаа нь хүлээж байсан учраас ашиг орлогоо хуваасан байх магадлалтай гэж дүгнэсэн. Тэгэхээр нэгэнт хамт явсан учраас уг дүгнэлтийг хууль бус гэж үзэхгүй байна. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутай байна гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн улмаас учирсан хор хохирлын талаар ярихад миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээж С.Б оос бусад хүмүүсийн хохирлын 50 хувийг төлж барагдуулсан. С.Б-н эд хөрөнгөөс нэг ч төгрөг аваагүй гэж ярьдаг. Шүүх хуралдааны явцад шинжлэн судлуулсан эд зүйл байна. Уг эд зүйлийг хохирогч эд зүйлээ авахгүй гэсэн. Харин мөнгийг нь авна гээд хүлээж авахаас татгалзсан. Энэ талаар хуулийн зохицуулалт тодорхой байдаггүй. Хохирогчийн хувьд арилжаа худалдаа хийж байгаа юм шиг ингэж болдог юм уу? гэдэгт шүүх бүрэлдэхүүн дүгнэлт хийх байх гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Т.Хын өмгөөлөгч Б.Ууганжаргал шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Миний үйлчлүүлэгч Т.Х нь Д.Б тэй бүлэглэн дээрх нэр бүхий хохирогч нарын байнга хүн амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг нь нууцаар авах гэмт хэргийг үйлдэж, хохирогч нарт учирсан хохирлыг биет байдлаар хүлээлгэн өгч, хохирол төлбөргүй болгосон байна. Нийт 6 удаагийн үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг 3.1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй байгаа. Тус үйлдлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч нь амьжиргааны түвшингээс доогуур орлоготой, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй байсан учраас хөдөлмөр эрхэлж хохирол төлөх боломжгүй байсан. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ш.Э-н ногоон гөлөмтэй, улаан хавтастай, төмөр дөрөөтэй эмээл 1 ширхэг, “Монгол цагдаа 100 жил” гэсэн бичигтэй шар өнгийн аяга 1 ширхэг, дотор талдаа “Шүүх” гэсэн бичигтэй цагаан металл аяга нэг ширхэг, том жижиг аяганы тагш 2 ширхэг зэрэг эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан учраас эдгээр эд зүйлсийг хохирол төлбөр төлөхөд зарцуулж өгнө үү. Мөн хохирлын төлбөрийг шүүгдэгч нар нь хувааж төлөх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлтийг,
Иргэдийн төлөөлөгч А.Д шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:... шүүгдэгч нар нь гэм буруутай байна гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Т.Х, Д.Б нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Х, Д.Б нар нь бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 28-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн ***** тоотод оршин суух хохирогч С.Б-н өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий 5 ханатай монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч 10400000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Т.Х, Д.Б нар нь бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн ***** тоотод оршин суух хохирогч Б.Ч-н өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлсийг нууцаар авч 2140000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Т.Х, Д.Б нар нь бүлэглэн 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн ******* тоотод байрлах хохирогч Ц.Г-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс авч нууцаар авч 450000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Т.Х, Д.Б нар нь бүлэглэн 2023 оны 3 дугаар сарын 12-ноос 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн ****** тоотод байрлах хохирогч Г.Д-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлийг нууцаар авч, 350000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Т.Х, Д.Б нар нь бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 15-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн ****** тоотод байрлах хохирогч Ш.Э-н өмчлөлийн хүн байнга амьдран суух зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлсийг нууцаар авч нийт 2900000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Т.Х, Д.Б нар нь бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 13:00 цагаас 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 19 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн******* тоотод байх хохирогч С.Ц-н өмчлөлийн хүн байнга амьдран суух зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлийг нууцаар авч, 4652000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тус тус тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Д.Б өд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус зүйлчилж ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Д.Б ийн өөр өөр цаг хугацаа, орон зайд тус тусдаа үйлдсэн 6 удаагийн үйлдлийг нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна.
Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Х, Д.Б нар нь бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 28-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн ***** тоотод оршин суух хохирогч С.Б-н өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий 5 ханатай монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч 10400000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Т.Х, Д.Б нар нь бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн ***** тоотод оршин суух хохирогч Б.Ч-н өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлсийг нууцаар авч 2140000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Т.Х, Д.Б нар нь бүлэглэн 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн ******* тоотод байрлах хохирогч Ц.Г-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс авч нууцаар авч 450000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Т.Х, Д.Б нар нь бүлэглэн 2023 оны 3 дугаар сарын 12-ноос 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн ****** тоотод байрлах хохирогч Г.Д-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлийг нууцаар авч, 350000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Т.Х, Д.Б нар нь бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 15-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн ****** тоотод байрлах хохирогч Ш.Э-н өмчлөлийн хүн байнга амьдран суух зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлсийг нууцаар авч нийт 2900000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Т.Х, Д.Б нар нь бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 13:00 цагаас 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 19 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн******* тоотод байх хохирогч С.Ц-н өмчлөлийн хүн байнга амьдран суух зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлийг нууцаар авч, 4652000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч Т.Х, Д.Б нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Б , Б.Ч , Ц.Г , Г.Д , Ш.Э -д , С.Ц , гэрч С.Т , Б.И нарын мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 130, 234, 185 хуудас/, 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 131-135 хуудас/, 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 235-239 хуудас/, 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн ******хашаанд нэвтэрч нэгжлэг хийх тухай прокурорын зөвшөөрөл /1хх-ийн 182, 2хх-ийн 22 хуудас/, 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын **** тоотод байрлах Ч.Г-н орон байр”-нд буюу хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 188-189 хуудас/, 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 185-189 хуудас/, 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-2-6 хуудас/, 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Шинэ сар” хүнсний дэлгүүрийн дүрс бичлэгт үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 51-53 хуудас/, 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 1-4 хуудас/, 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн ******хашаанд нэвтэрч нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 191-192, 2хх-ийн 25-31 хуудас/, 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 14-18 хуудас/, 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хохирогч Ш.Э -д аар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 44-48 хуудас/, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хохирогч С.Ц-р таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эдгээр эд зүйлсийг хохирогч С.Ц-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-ийн 32-42 хуудас/, хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 30 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 143-145 хуудас/, хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 62 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-ийн 17-20 хуудас/, хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 4/24 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 198-201 хуудас/, хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 03/27 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 67-73 хуудас/, хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 3/27 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 85-87 хуудас/, хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 4/10 дугаартай тайлан /2хх-ийн 11-17 хуудас/, мөрдөгчийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Т.Х нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хэрэг учрал гарсан 6-***** тоот хашаанаас баруун талын гудамжны зүүн үзүүрийн хашаа болон тухайн чиглэлд /маршрут/ заагдсан цэгүүдийг харуулав гэсэн тэмдэглэл /3хх-ийн 29-30 хуудас/, Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн Т.Хын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн маршрутын гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 29-30 хуудас/, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01/412 дугаартай албан бичиг, Т.Хын явсан маршрутын гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 54-56, 59 хуудас/, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2326000730092 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /2хх-ийн 178 хуудас/, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 57 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /2хх-ийн 167-169 хуудас/, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2326001120100 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /3хх-ийн 44, 49 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2326000000094 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /2хх-ийн 220, 224 хуудас/, 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2326000000088 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /2хх-ийн 109, 117 хуудас/, 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2326000000068 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /1хх-ийн 78, 96 хуудас/, 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2326000000086 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /2хх-ийн 58, 62 хуудас/, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №40 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол /3хх-ийн 100-102 хуудас/, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 39 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол /3хх-ийн 107-109 хуудас/, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 57 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол /4хх-ийн 167-169 хуудас/, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 58 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол /4хх-ийн 161-163 хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Т.Х, Д.Б нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгоно.
Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын үүсвэр болгосон гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж дадал зуршил болсон, гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгосон гэмт этгээдийн хэвшмэл шинжтэй болсон үйлдлийг илэрхийлсэн хууль зүйн ойлголт бөгөөд гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахайн зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргаагаа залгуулах бодит эх үүсвэр болгосон харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл юм.
Иймд шүүгдэгч Т.Хын Д.Б тэй бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 28-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн ***** тоотод оршин суух хохирогч С.Б-н өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий 5 ханатай монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч 10400000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Т.Хын Д.Б тэй бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн ***** тоотод оршин суух хохирогч Б.Ч-н өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлсийг нууцаар авч 2140000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Т.Хын Д.Б тэй бүлэглэн 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн ******* тоотод байрлах хохирогч Ц.Г-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс авч нууцаар авч 450000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Т.Хын Д.Б тэй бүлэглэн 2023 оны 3 дугаар сарын 12-ноос 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн ****** тоотод байрлах хохирогч Г.Д-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлийг нууцаар авч, 350000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Т.Хын Д.Б тэй бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 15-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн ****** тоотод байрлах хохирогч Ш.Э-н өмчлөлийн хүн байнга амьдран суух зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлсийг нууцаар авч нийт 2900000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Т.Хын Д.Б тэй бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 13:00 цагаас 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 19 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн******* тоотод байх хохирогч С.Ц-н өмчлөлийн хүн байнга амьдран суух зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлийг нууцаар авч, 4652000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч Д овгийн Т Х ыг бүлэглэж, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Д.Б ийн Т.Хтай бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 28-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн ***** тоотод оршин суух хохирогч С.Б-н өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий 5 ханатай монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч 10400000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.Б ийн Т.Хтай бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн ***** тоотод оршин суух хохирогч Б.Ч-н өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлсийг нууцаар авч 2140000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.Б ийн Т.Хтай бүлэглэн 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн ******* тоотод байрлах хохирогч Ц.Г-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс авч нууцаар авч 450000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.Б ийн Т.Хтай бүлэглэн 2023 оны 3 дугаар сарын 12-ноос 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн ****** тоотод байрлах хохирогч Г.Д-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлийг нууцаар авч, 350000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.Б ийн Т.Хтай бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 15-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн ****** тоотод байрлах хохирогч Ш.Э-н өмчлөлийн хүн байнга амьдран суух зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлсийг нууцаар авч нийт 2900000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.Б ийн Т.Хтай бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 13:00 цагаас 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 19 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн******* тоотод байх хохирогч С.Ц-н өмчлөлийн хүн байнга амьдран суух зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлийг нууцаар авч, 4652000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж Б овгийн Д Б-г бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.Х, Д.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд тэдний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, нэгжлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул тэдний мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасан байна.
Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар “Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч С.Б-д 10400000 төгрөгийн, хохирогч Б.Ч-д 2140000 төгрөгийн, хохирогч Ц.Г эд 450000 төгрөгийн, хохирогч Г.Д-д 350000 төгрөгийн, хохирогч Ш.Э -д д 2900000 төгрөгийн, хохирогч С.Ц-д 4652000 төгрөгийн хохирол тус тус учруулсан.
Хохирогч С.Ц нь хулгайд алдсан эд зүйлүүдээс мөнгөн хазаар, эрэгтэй хүний мөнгөн бүс, эмээлийн хяр 2 ширхэг, эмээлийн цэцгэн хэлбэртэй даруулга 4 ширхэг, эмээлийн сүвэгч 4 ширхэг, 6.7 см өндөртэй цөгц 3 ширхэг, 4 см өндөртэй хундага 5 ширхэг, 7 см радиустай мөнгөн аяга 1, 7.5 см радиустай мөнгөн аяга 1, 15.8 см радиустай мөнгөн аяга 1, 12 см радиустай мөнгөн аяга 1, 5.5 см радиустай мөнгөн аяга 1, 13.2 см радиустай мөнгөн аяга 1, 14.8 см радиустай мөнгөн аяга 1, бэлэн мөнгө 339000 төгрөг, нийт 3679000 төгрөгийн эд зүйл буцааж авсан.
Харин эмээлийн баавар 2х 50000=100000 төгрөг, сэйфэнд байсан 500000 төгрөг, 5 инчийн дунд гарын хув аяга 20000 төгрөг, 30х60 см вакум цонхны давхар шил 30000 төгрөг, төмөр аяга 2000 төгрөг, бэлэн мөнгө 321000 төгрөг, нийт 973000 төгрөгийн эд зүйлийг аваагүй болох нь Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн ******хашаанд нэвтэрч нэгжлэг хийх тухай прокурорын зөвшөөрөл, мөрдөгчийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хохирогч С.Ц-р таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-ийн 182, 2хх-ийн 22, 32-42 хуудас/ зэргээр тогтоогдсон.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцоо, бусдад учруулсан хохирлын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч нараас тэнцүү хуваан гаргуулах нь Эрүүгийн хуулийн шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Б нь хохирогч Ц.Г эд 225000 төгрөгийг, хохирогч С.Ц-д 486500 төгрөгийг, хохирогч Т.Д-д 175000 төгрөгийг, хохирогч Б.Ч-д 1070000 төгрөгийг, хохирогч Ш.Э -д д 1450000 төгрөгийг тус тус төлсөн болох нь шүүгдэгч Д.Б ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Ц.Г , С.Ц , Т.Дэлгэр-Өлзий, Б.Ч , Ш.Э -д нарын тайлбар, шүүхийн мэдэгдэх хуудсууд зэргээр тогтоогдож байх тул
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.Хаас 8606500 төгрөгийг гаргуулж хохирогч С.Б-д 5200000 төгрөгийг, хохирогч Б.Ч-д 1070000 төгрөгийг, хохирогч Ц.Г эд 225000 төгрөгийг, хохирогч Г.Д-д 175000 төгрөгийг, хохирогч С.Ц-д 486500 төгрөгийг, хохирогч Ш.Э -д д 1450000 төгрөгийг, шүүгдэгч Д.Б өөс 5200000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Б-д 5200000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэлээ.
3. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:... Монгол улсын Прокурорын тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Өвөрхангай аймгийн хяналтын прокурор Ц.Нэргүй би дээрх гэмт хэрэгт дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүхээс шүүгдэгч Т.Х, Д.Б нар нь бүлэглэн эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч өмнө байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэсэн хүндрүүлэх нөхцөлтэйгөөр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж шүүхээс гэм буруутай тооцсон тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Учир нь шүүгдэгч Т.Х, Д.Б нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тухайн гэмт хэргийг урьдчилан төлөвлөж үйлдсэн үйл баримт тогтоогдсон. Шүүгдэгч Т.Хын хувьд өмнө нь гэмт хэрэг үйлдэж тухайн гэмт хэрэгтээ эрүүгийн хариуцлага хүлээсэн. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол хор уршгийн хэм хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, хохирол төлбөр бүрэн төлөөгүй зэргийг харгалзан шүүгдэгч Т.Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Д.Б ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Нийт цагдан хоригдсон хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн асуудлыг шүүхээс шийдвэрлэсэн. Шүүгдэгч Т.Х, Д.Б нараас хохирогч Ш.Э -д 2900000 төгрөгийн хохирол, хохирогч С.Б-д 5400000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Ч-д 2140000 төгрөгийн хохирол, хохирогч Ц.Г-н 450000 төгрөгийн хохирол, хохирогч Г.Д-д 350000 төгрөгийн хохирол, хохирогч С.Ц-д 4652000 төгрөгийн хохирлыг гаргуулахаар шүүхээс шийдвэрлэснийг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Ш.Э-н эзэмшлийн эд хөрөнгүүдийг хохирол нөхөн төлөхөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг баримтлан шийдвэрлэх нь зүйтээ байна. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй. Шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.Б ийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:... Улсын яллагчаас Д.Б ийг 4-н жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Тухайн зүйл ангид заасан ял нь 2-8 жилийн хугацаагаар хорих ялтай. Үүний 50 хувийг эдлүүлэх ёстой гэж дүгнэж байгаатай санал нийлэхгүй байна. Яагаад гэхээр Д.Б өд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх шалтгаан байна. 1 дүгээрт тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн. 2 дугаарт хувийн байдлыг нь харгалзан үзэх ёстой. Д.Б нь тогтвортой ажил хөдөлмөр эрхэлдэг. Эрхэлдэг ажил нь улирлын чанартай. Өвөл амралтаараа ирчихээд энэ хэргийг үйлдсэн. Үүнийг зөвтгөхгүй. Хуулийн өмнө хариуцлага хүлээх нь зөв. Гэхдээ ял шийтгэлийн хувьд харгалзан үзэх үзүүлэлт юм. Иргэн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой. Гэтэл улсын яллагч тэгш бус хандаж байгаад санал нийлэхгүй байна. Яагаад гэхээр Т.Хын үйлдсэн гэмт хэрэгт доод хэмжээнээс 1 жилээр дээгүүр ял өгч, Д.Б өд доод хэмжээнээс 2 жилээр илүү ял өгч байгаад санал нийлэхгүй байна. Энэ Үндсэн хуулийн зарчимтай нийцэхгүй байна. Д.Б нь гэмт хэргийн улмаас учирсан 6 хүний хохирлын 5-ыг нь арилгасан байна. Үүнийг хараад төр төлөөлж байгаа хүн уучлалтай хандах боломж байна. Хувийн байдлыг харгалзан үзэх ёстой. Д.Б нь 3 настай хүүхэдтэй, өрх толгойлсон ганц бие эрэгтэй. 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай ээжтэйгээ амьдардаг гэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Ингэж амьдардаг гэдгийг Засаг захиргааны байгууллагын тодорхойлолт байгаа. Хүүхдэд нь сумын Засаг даргын захирамжаар халамж тогтоох байх, тэгээд л болоо. Тэр хүүхдийг асрах хэн ч байхгүй. Энэ хүн нэгэнт хэрэг хийсэн хариуцлага хүлээх нь зөв. Гэхдээ богино хугацаанд ялаа эдэлж ирээд өвчтэй эхийгээ асарч тэтгэх боломж буюу Монгол улсад заасан хүмүүнлэгийн зарчмыг баримталж тухайн зүйл ангид заасан ялын доод хэмжээ буюу 2 жилээс хэтрүүлэхгүй ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Т.Хын өмгөөлөгч Б.Ууганжаргал шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:... Шүүгдэгч Т.Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн хувьд анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэл дээр маргаагүй. Үйлдсэн хэрэгтээ харамсаж ухамсарлаж байгаагаа илэрхийлдэг. Хохирогч нарт хохирол төлбөрөө төлөх хүсэл эрмэлзэлтэй. Улсын яллагчийн зүгээс санал болгосон 6 жилийн хугацаагаар хорих ялын саналыг хөнгөрүүлж 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заажээ.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Т.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг,
Шүүхээс шүүгдэгч Д.Б өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч Д овгийн Т Х ыг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б овгийн Д Б-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж шийдвэрлэлээ.
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 12 дугаар зүйлийн 12.4-т тус тус зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг 2 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/92 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 3 сар 24 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялыг 2 жил 8 сар 19 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 8 сар 19 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 4 жил 11 сар 19 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хыг 4 жил 11 сар арван 9 хоногийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тус тус тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, түүний цагдан хоригдсон 476 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Т.Х нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 11 сар 19 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн байх тул түүний эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Х нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 11 сар 19 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 7 сар 04 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг биечлэн эдэлсэн, тус хэрэгт цагдан хоригдсон 476 хоног буюу 1 жил 3 сар 21 хоног, шагналын 20 хоног, нийт 1 жил 11 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлсэн, 1099 хоног буюу 3 жил 4 хоногийн ялыг эдлээгүй болох нь Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Зорчих эрхийг хязгаарлах ялтай Төмөр овогтой ялтан Х ын “ялын хэмжээ 1809 хоног, биеэр эдэлсэн 214 хоног, цагдан хоригдсон 476 хоног, шагналын 20 хоног, үлдэгдэл ял 1099 хоног, 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар гаргав” гэсэн ялын тооцоогоор тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т.Хт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 11 сар 19 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 4 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 3 жил 4 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 8 жил 6 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хт оногдуулсан 8 жил 6 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Д.Б өд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Х нь 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 296 хоног цагдан хоригдсон болох нь тус шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ЦХШЗ/27 дугаартай “Сэжигтнийг баривчлах тухай”, 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ЦХШЗ/29 дугаартай “Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай”, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2023/ЦХШЗ/38, 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ЦХШЗ/46, 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ЦХШЗ/57 дугаартай “Яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай”, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЗ/452 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” захирамжуудаар,
Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 296 хоног цагдан хоригдсон болох нь тус шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ЦХШЗ/26 дугаартай “Сэжигтнийг баривчлах тухай”, 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ЦХШЗ/28 дугаартай “Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай”, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2023/ЦХШЗ/37, 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ЦХШЗ/47, 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ЦХШЗ/58 дугаартай “Яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай”, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЗ/452 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” захирамжуудаар тус тус тогтоогдож байх тул
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хын цагдан хоригдсон 296 хоногийг, шүүгдэгч Д.Б ийн цагдан хоригдсон 296 хоногийг тэдний эдлэх ялд тус тус оруулан тооцож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.Хаас 8606500 төгрөгийг гаргуулж хохирогч С.Б-д 5200000 төгрөгийг, хохирогч Б.Ч-д 1070000 төгрөгийг, хохирогч Ц.Г эд 225000 төгрөгийг, хохирогч Г.Д-д 175000 төгрөгийг, хохирогч С.Ц-д 486500 төгрөгийг, хохирогч Ш.Э -д д 1450000 төгрөгийг, шүүгдэгч Д.Б өөс 5200000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Б-д 5200000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэлээ.
4. Бусад асуудлын талаар:
Хэрэгт шүүгдэгч Т.Хын хувийн байдлыг тодорхойлсон 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар, Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 332 дугаартай албан бичиг, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 60, 121-124, 143-178, 2хх-ийн 121-124 хуудас/,
Шүүгдэгч Д.Б ийн хувийн байдлыг тодорхойлсон 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 71 дугаартай тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 332 дугаартай албан бичиг, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 61, 197, 2хх-ийн 113-115, хуудас/ зэрэг баримтууд авагдсан.
Шүүгдэгч Т.Х нь урьд хулгайлах гэмт хэрэгт 5 удаа гэм буруутайд тооцогдож, ял шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1/89 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 44, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 141, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 92, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б нь ээж, хүүгийн хамт амьдардаг талаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 71 дугаартай “Иргэн Д Б /ЙИ95072113/ нь тус багийн **** тоот хаягт 3 настай хүү Б.Цэгцбаатарыг асран хамгаалж амьдардаг. Мөн Д.Б ийн ээж Б-н Д нь 60 хувийн хөгжлийн бэрхшээлтэй, группт байдаг болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-т “эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхдийг асран хамгаална” гэж,
Мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.
Иймд шүүгдэгч Д.Б ийн 2020 оны 06 дугаар сарын 03-нд төрсөн хүү Д.Б-н А-д /РД:ЙФ20260395/ шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц асран хамгаалагч тогтоохыг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Засаг даргад даалгах нь зүйтэй байна.
Хэрэгт хохирогч Ш.Э-н хулгайд алдсан эд зүйл болох ногоон гөлөмтэй, улаан хавтастай, төмөр дөрөөтэй эмээл 1 ширхэг, “Монгол цагдаа 100 жил” гэсэн бичигтэй шар өнгийн аяга 1 ширхэг, дотор талдаа “Шүүх” гэсэн бичигтэй цагаан металл аяга нэг ширхэг, том жижиг аяганы тагш 2 ширхэг зэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бөгөөд хохирогч Ш.Э -д нь эдгээр эд зүйлийг буцааж авахаас татгалзсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Ш.Э-н “ногоон өнгийн гөлөмтэй, улаан хавтастай, төмөр дөрөөтэй эмээл 1 ширхэг, шар өнгийн “Монгол цагдаа 100 жил” гэсэн бичиглэлтэй аяга 1 ширхэг, дотор талдаа “Шүүх 90 жил” гэсэн бичиглэлтэй цагаан металл аяга 1 ширхэг, том жижиг аяганы тагш 2 ширхэг зэргийг хохирол нөхөн төлүүлэхэд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлж,
Шүүгдэгч Д.Б нь хохирогч Ц.Г эд 225,000 төгрөгийг, хохирогч С.Ц-д 486,500 төгрөгийг, хохирогч Т.Д-д 175,000 төгрөгийг, хохирогч Б.Ч-д 1,070,000 төгрөгийг, хохирогч Ш.Э -д д 1450000 төгрөгийг тус тус төлсөн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан бичиг баримтгүй, хэрэгт хураагдаж ирсэн дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч нар нь гомдолтой гэсэн болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч шүүгдэгч Т.Х, Д.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Х, Д.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Д.Б өд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгосугай.
2. Шүүгдэгч Д овгийн Т Х ыг бүлэглэж, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б овгийн Д Б-г бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч Д овгийн Т Х ыг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б овгийн Д Б-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан таван жил зургаан сарын хугацаагаар хорих ялд өмнөх Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 11 сар 19 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 4 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 3 жил 4 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 8 жил 6 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хт оногдуулсан 8 жил 6 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Д.Б өд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хын цагдан хоригдсон 296 хоногийг, шүүгдэгч Д.Б ийн цагдан хоригдсон 296 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.Хаас 8606500 төгрөгийг гаргуулж хохирогч С.Б-д 5200000 төгрөгийг, хохирогч Б.Ч-д 1070000 төгрөгийг, хохирогч Ц.Г эд 225000 төгрөгийг, хохирогч Г.Д-д 175000 төгрөгийг, хохирогч С.Ц-д 486500 төгрөгийг, хохирогч Ш.Э -д д 1450000 төгрөгийг, шүүгдэгч Д.Б өөс 5200000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Б-д 5200000 төгрөгийг тус тус олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Ш.Э-н “ногоон өнгийн гөлөмтэй, улаан хавтастай, төмөр дөрөөтэй эмээл 1 ширхэг, шар өнгийн “Монгол цагдаа 100 жил” гэсэн бичиглэлтэй аяга 1 ширхэг, дотор талдаа “Шүүх 90 жил” гэсэн бичиглэлтэй цагаан металл аяга 1 ширхэг, том жижиг аяганы тагш 2 ширхэг зэргийг хохирол нөхөн төлүүлэхэд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.
9. Шүүгдэгч Д.Б нь хохирогч Ц.Г эд 225,000 төгрөгийг, хохирогч С.Ц-д 486,500 төгрөгийг, хохирогч Т.Д-д 175,000 төгрөгийг, хохирогч Б.Ч-д 1,070,000 төгрөгийг, хохирогч Ш.Э -д д 1450000 төгрөгийг тус тус төлсөн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан бичиг баримтгүй, хэрэгт хураагдаж ирсэн дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч нар нь гомдолтой гэсэн болохыг тус тус дурдсугай.
10. Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3, 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүгдэгч Д.Б ийн 2020 оны 06 дугаар сарын 03-нд төрсөн хүү Д.Б-н А-д /РД:ЙФ20260395/ шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц асран хамгаалагч тогтоохыг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Засаг даргад даалгасугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч шүүгдэгч Т.Х, Д.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Х, Д.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ
ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР
ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ