| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2023/0107/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/71 |
| Огноо | 2024-04-01 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/71
Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор А.Д,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.А,
шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Б аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Дорждэрэмээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К овогт Хы Бд холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, К овогт Хы Б, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Б аймгийн Ө суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, дүү, бэр нарын хамт амьдардаг гэх, Б аймгийн Ө сумын 08 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, РД:000000000.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Б нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны орой 19 цагийн орчимд согтуурсан үедээ Б аймгийн Ө сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ц” ХХК-ийн бөөний төвийн гадна бусдад худалдахаар бэлтгэсэн “А” тамхи 10 блок, “Б” тамхи 5 блок, “Ч” тамхи 2 блок зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 367.500 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч Х.Б мэдүүлэхдээ: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, уг үйл явдал болсноос хойш олон жил болсон байна” гэв.
2. Эрүүгийн 0000000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Иргэн Б.Гээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-06 дахь тал/, хяналтын камерын дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 07-08 дахь тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14, 17 дахь тал/, “Ц” ХХК-ны 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр, Ө сум, У гэх бичвэр бүхий зарлагын баримтын хуулбар /хавтаст хэргийн 20 дахь тал/, шинжээч “А” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0000000000 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 24-27 дахь тал/, яллагдагч Х.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 87-88 дахь тал/, шинжээч Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 00 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 136-137 дахь тал/, шүүгдэгч Х.Бы хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлав.
3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Бы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Хэргийн үйл баримт
4. Шүүгдэгч Х.Б нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны орой 19 цагийн орчимд согтуурсан үедээ Б аймгийн Ө сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ц” ХХК-ийн бөөний төвийн гадна бусдад худалдахаар бэлтгэсэн “А” тамхи 10 блок, “Б” тамхи 5 блок, “Ч” тамхи 2 блок зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 367.500 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт, нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
4.1. Иргэн Б.Гээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,
4.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-06 дахь тал/,
4.3. Хяналтын камерын дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 07-08 дахь тал/,
4.4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие “Ц” ХХК-ийн бөөний төвд худалдагч ажилтай. Хэрэг гарах цаг хугацаанд бөөний төвд ажиллаж байсан ба 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 18 цагийн орчимд Алтай сумын Уртнасан гэх хүний өгсөн захиалгын дагуу цаасан хайрцагт “А” нэртэй тамхинаас 10 блок, “Б” нэртэй тамхинаас 5 блок, “Ч” нэртэй тамхинаас 2 блок тамхийг хийж бэлдээд, бөөний төвийн үүдний хэсэгт хураалттай байсан архи, пивоны дээр тавьсан байсныг гаднаас эрээн өнгийн хувцастай үл таних хүн орж ирээд өргөөд аваад явсан байсан тул Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.
...гэмт хэрэг үйлдсэн иргэн манай байгууллагад 367.500 төгрөгийн бодит хохирол учруулсан ба шинжээчийн дүгнэлтийн төлбөр болох 30.000 төгрөгийн мөн төлсөн тул 397.500 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14, 17 дахь тал/,
4.5. “Ц” ХХК-ны 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр, А сум, Уд гэх бичвэр бүхий зарлагын баримтын хуулбар /хавтаст хэргийн 20 дахь тал/,
4.6. Шинжээч “А” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0000000000 дугаартай “”Алтан” навч тамхи 1 блок нь 17.500 төгрөг, “Б” тамхи 1 блок нь 24.500 төгрөг, “Ч” тамхи 1 блок нь 35.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 24-27 дахь тал/,
4.7. Яллагдагч Х.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би прокурорын 0000000000000 дугаартай тогтоолтой танилцлаа, тогтоолтой холбоотой асууж тодруулах зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч байна.
...гэр лүгээ харих замдаа “Ц” ХХК-ийн бөөний төв рүү ороод буцаад гарахдаа үүдний гадна байсан том цаасан хайрцагтай зүйлийг өргөөд явчихсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 87-88 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
5. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Х.Бы үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан байх ба шүүгдэгч Х.Баас “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” гэх дүгнэлтийг гаргаж, шүүгдэгчийн гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.
6. Энэ хэргийн хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг нь тайлбарлан өгч мэдүүлэг авсан, мөн мөрдөн шалгах ажиллагааны үед мөрдөгчөөс энэ хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримт, нөхцөл байдлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй тул хууль ёсны үнэн зөв нотлох баримтууд гэж үнэлэв.
Эрх зүйн дүгнэлт.
7. “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”-аар тодорхойлжээ.
8. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.
9. Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон үйл баримтаас дүгнэж үзэхэд шүүгдэгч Х.Б нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 22-ны орой 19 цагийн орчимд Б аймгийн Ө сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ц” ХХК-ийн бөөний төвийн гадна бусдад худалдахаар бэлтгэсэн “А” тамхи 10 блок, “Б” тамхи 5 блок, “Ч” тамхи 2 блок зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 367.500 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч Х.Б нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж өөртөө ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд хулгайн эд зүйлсийг бүрмөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлснээр дээрх гэмт хэрэг төгссөн гэж үзэх үндэслэлтэй.
10. Иймд улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй тул хүлээн авч, шүүгдэгч Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
11. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Х.Бы согтуурсан байдал, амар хялбар аргаар хөрөнгөтэй болж, архи олж уух гэсэн зорилго, шунахайн сэдэлт нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
13. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.
14. Шүүгдэгч Х.Бы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч “Ц” ХХК-д 367.500 төгрөгийн хохирол, 30.000 төгрөгийн хор уршиг учирсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон байна.
15. Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчээс “хохирлын мөнгийг төлсөн” гэж тайлбарласан боловч шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар гэмт хэргийн хохирол 367.500 төгрөгийн хохирол төлөгдсөн тухай нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул шүүгдэгч Х.Баас гэмт хэргийн хохиролд 367.500 төгрөг, гэмт хэргийн хор уршигт 30.000 төгрөг, нийт 397.500 төгрөг гаргуулан хохирогч “Ц” ХХК-нд олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
16. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлтийг,
17. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ааас “улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй санал нэг байна” гэх дүгнэлтийг тус тус гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцээгүй болно.
18. шинжээч Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 21 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Х.Быг хэрэг хариуцах чадвартай” болохыг тогтоожээ.
19. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Бы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
20. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
21. Шүүгдэгч Х.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.
22. Шүүгдэгч Х.Бы хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь 0000 онд төрсөн, эцэг, дүү нарын хамт амьдардаг, урьд нь гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал тогтоогджээ.
23. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
24. Шүүгдэгч Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэгт нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Быг 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
25. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Бд оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 5 цагаар тогтоож, шүүгдэгч Х.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
26. Шүүгдэгч Х.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Б аймгийн Ө сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Ө сумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх, мод тарих ажил хийлгэхийг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
27. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД бичлэг 1 ширхгийг эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.
28. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч К овогт Хы Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Быг 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Бд оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 5 цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Х.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Б аймгийн Ө сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Ө сумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх, мод тарих ажил хийлгэхийг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Баас гэмт хэргийн хохиролд 367.500 төгрөг, гэмт хэргийн хор уршигт 30.000 төгрөг, нийт 397.500 төгрөг гаргуулан хохирогч “Ц” ХХК-нд олгосугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД бичлэг 1 ширхгийг эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Х.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.Т
G6: