Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/115

 

 

 

 

 

 

 

      2024          01          30                                       2024/ШЦТ/115

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,

          улсын яллагч Э.Булганчимэг,

          шүүгдэгч М.Ж  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М. Ж ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **************  дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          М.Ж  нь 2023 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө С дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ц таурын гадна талд Т.Э тай үл ялих шалтгаанаар маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж, зодож биед нь хамрын ясны хянга, хоёр хажуу хананы зөрүүтэй далд хугарал, эрүү, хүзүү, зүүн бугалга, баруун ташаа, гуя, баруун тохой, шуу, сарвуу, бугуйд зулгаралт, баруун сарвууны чигчий хуруунд цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас М.Ж  нь 2023 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө С дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ц таурын гадна талд Т.Э тай үл ялих шалтгаанаар маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж, зодож биед нь хамрын ясны хянга, хоёр хажуу хананы зөрүүтэй далд хугарал, эрүү, хүзүү, зүүн бугалга, баруун ташаа, гуя, баруун тохой, шуу, сарвуу, бугуйд зулгаралт, баруун сарвууны чигчий хуруунд цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.  

 

          Шүүх шүүгдэгч М.Ж д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч М.Ж  нь 2023 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө С дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ц таурын гадна талд Т.Э тай үл ялих шалтгаанаар маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж, зодож биед нь хамрын ясны хянга, хоёр хажуу хананы зөрүүтэй далд хугарал, эрүү, хүзүү, зүүн бугалга, баруун ташаа, гуя, баруун тохой, шуу, сарвуу, бугуйд зулгаралт, баруун сарвууны чигчий хуруунд цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  болох нь:

            шүүгдэгч М.Ж  шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”  гэв.

            түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Т.Э  бид 2 MSC property ХХК-ны инженерингийн албаны гишүүд. 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр манай байгууллагын хамт олон ахлах инженер О гэх хүний төрсөн өдрийг Ц-ын Б1 давхрын караокед тэмдэглэж байсан. Тэр үед Э  нь байгууллагын ахлах ажилтнуудыг үл хүндэтгэсэн байдалтайгаар байгаад байсан. Тэгэхээр нь би Э т хандаж анхааруулж хэлсэн. Түүний дараа Э  кар...” гэх мэдүүлэг /хх-ийн 6/,

хохирогч Т.Э ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2023 оны 10 дугаар сарын 05-аас 06-ны шилжих шөнийн 03 цагийн үед С  дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ц таурын дотор байрлах В1 давхарт байрлах караокед ажлаараа сууж байх үед Ж  маргаан болоод бид 2 гадагш гарсан. Гарч ирээд төв хаалганы гадна талд Ж  хамт юм яриад зогсож байх үед нүдний тайлаад тавьчих гэх үед нь би за нүдний шилээ газар тавиад дээшээ босох үед миний хамар хэсэг руу духаараа мөргөсөн тэгэхээр би нь баруун гараараа шанаа хэсэг хамар хэсэг руу дух Тэгээд 2 удаагаа цохих гэж байхад Ж  б удаа цохисон гээд би шатнаас буухдаа хөл алдаад газар унасан. Тэгээд Ж  миний дээр гараад намайг цохиод байсан. Би тухайн биеэ хамгаад доошоо харсан байсан учир харж чадаагүй. Би тэгэх үед нь намайг босгочих эр хүн шиг зодолдъё гэх үед босохгүй Дээрээс суугаад л байсан. Тэгээд бид 2 ноцолдож байх үед Т , Л 2 хүрээд ирсэн. Тэгээд ирээд зодооны салгах үйлдэл гаргахгүй хажууд ирчихсэн зогсож байсан. Тэгээд манай ажлын залуу Б гарч ирээд салгах үед Т  байж бай наад чинь зодож дуусаагүй байна гэх үед Б больсон. Тэгээд би босож ирэх үед Ж  ард талаас боогоод байж байх үед Т  баруун гараараа шанаа хэсэг рүү 2 удаа цохисон. Тэгээд байж байх үед Л гэдэг ажлын газрын хүн салгаад бид нар дотогшоосоо ороод цагдаагийн байгууллагат хандсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 42/,

            гэрч Д.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Манай ажлын газрын эгч О-ын төрсөн өдөр тохиогоод бид нар ажлаараа караоке орохоор болж С дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах С-ийн В1 давхарт байрлах караокед орсон. Тэгээд бид нар сууж Манай ажлын газрын эгч Э-т эгчийг Т  бид 2 суулгаж өгөөд эргээд караоке руугаа явж байтал гадна Э , Ж  2 муудалцаад Э  доод талд Ж  дээр нь гарцан байсан. Тэгээд бид 2 очоод ер нь бол салгасан. Тэгээд Ж  Э  2 салахгүй зууралдаад байсан. Тухайн үеийн үйлдлийг сайн санахгүй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 48/,

            камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 30-39/,

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ц.БД  ын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12789 дугаартай “...1.Т.Э ын биед хамрын ясны хянга, хоёр хажуу хананы зөрүүтэй далд хугарал, эрүү, хүзүү, зүүн бугалга, баруун ташаа, гуя, баруун тохой, шуу, сарвуу, бугуйд зулгаралт, баруун сарвууны чигчий хуруунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-54 дүгээр хуудас/; 5. Яллагдагч М.Ж ы... би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү…" гэх мэдүүлэг /хх-ийн 103/ зэрэг хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

         

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

          Шүүгдэгч М.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч М.Ж  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч М.Ж д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

           Иймд шүүгдэгч М.Ж ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын харгалзан шүүгдэгч М.Ж ыг 500 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй хэдий боловч шүүгдэгч М.Ж  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирол төлбөрт 2.400.000 төгрөг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх зааснаар оногдуулсан торгох ялаас чөлөөлөх боломжтой гэж дүгнэв.

         

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Ж  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч *** овогт М.Ж ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Ж ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч М.Ж ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан  500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.

 

          4.Шүүгдэгч М.Ж  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Ж д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                       

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР