Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 103

 

 

                               

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                             

 Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг улсын яллагч Б.Уранчимэг, шүүгдэгч С.Пүрэвдулам нарыг оролцуулан тус шүүхийн “В“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж  ирүүлсэн Боржигон овогт Сандагсүрэнгийн Пүрэвдуламд холбогдох эрүүгийн 201725030076 дугаартай, 186/2017/0126/э индекстэй хэргийг 2017  оны 03 дугаар сарын 14-ний  өдөр хүлээн авч шүүн  хэлэлцэв.                                                         

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Багануур дүүрэгт 1995 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 21 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,     АШУҮИС-ийн НЭМС-д оюутан, ам бүл 5, эцэг, эх, ах нарын хамт, Багануур дүүрэг, 4 дүгээр хороо, 10-04 тоотод оршин суух гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Сандагсүрэнгийн Пүрэвдулам /УЮ95081706/,

 Холбогдсон хэргийн талаар:                                                                                                                                                                                                        

 С.Пүрэвдулам нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний шөнө 05 цагийн  үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Фейс” бааранд үйлчлүүлж байсан иргэн Х.Лхагвадоржийн хувцсыг өлгүүрчнээр ажиллаж байхдаа  үрэгдүүлсэн  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч С.Пүрэвдулам шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. 2016 оны 11 дүгээр сарын 30-наас 2016 оны 12 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 04 цагийн үед баар хаах гэж байхад зааланд зодоон болж хамгаалагч нар орсон. Тэр үед би үүдний өлгүүр дээр ганцаараа үлдсэн. Тэгтэл нэг согтуу ах өлгүүрний нойморгүй хэрнээ хувцсаа авмаар байна гээд  дайрч ороод хувцаснуудыг онгичоод үзээд байсан. Тэр үед хувцаснууд хоорондоо солигдсон. Тэр ахыг гаргах гээд дийлэхгүй болохоор нь өлгүүрээ эзэнгүй орхичихоод хамгаалагчийг дуудаад ирэхэд бүх хувцаснуудыг солиод өлгөсөн байсан. Уг нь солигдсон хувцаснуудын зөрүүг нь гаргаад хүмүүст өгч байсан. Хохирогч Х.Лхагвадоржид өөрийнх нь ноймор дээр байсан хувцсыг өгсөн, гэтэл Х.Лхагвадорж буцаж орж ирээд “миний хувцас биш байна” гэсэн  тэгээд Х.Лхагвадорж ахын куртикыг аваад  явсан хүн буцаагаад аваад ирнэ байх гэж бодсон боловч авчраагүй гэв. 

 Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

             2.1. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Лхагвадоржийн:..Миний бие Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Face” бааранд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны нэлээд орой болсон хойно тус бааранд найз Мөнхтулга болон түүний 3 найзын хамт орж үйлчлүүлсэн. Тэндээ үйлчлүүлж байгаад 05:00 цагийн орчим гарах гээд өлгүүр дээр нь очоод хувцсаа аваад гарсан.  Тэр үед би нэлээд согтсон байсан бөгөөд гараад явж байтал манай Мөнхтулгын найз Ука нь чиний куртик биш байна гэхээр нь эргэж ороод уулзаад миний куртик биш байна гэхэд камераа шүүж үзье гээд камераа шүүгээд өөр хүнд андуураад өгөөд явуулчихсан байна. Тэгээд нэлээд маргаан болж байгаад маргааш хүрээд ир гэсэн би яваад маргааш нь хүрч ирэн Ууганбаяр гэж менежер залуутай нь уулзахад нь 2-3 хоног харъя, нөгөө хүн нь хүрч ирээд куртикээ солихоор нь бид нар тань руу ярья, хэрэв ирэхгүй бол манайх таныг хохиролгүй болгож өгнө гэж хэлсэн. Тэгээд дараа нь 12 дугаар сарын 07-ны өдөр дахин очиж Ууганбаяртай уулзахад маргааш уулзаж хохирлын талаар ярилцъя гэсэн, маргааш нь уулзах гэтэл утсаа авахгүй, уулзахгүй байсан.  Тэгтэл маргааш нь буюу 09-ны өдөр Ууганбаяр өөрөө залгаад би захиралтайгаа уулзлаа, та явдаг газраараа яв, манайх төлж чадахгүй гэж байна гэж хэлэхээр нь би цагдаад хандаж өргөдөл гаргасан гэх мэдүүлэг. /хх 11-12/, 

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. Эд зүйлийн үнэлгээ /хх-6/, С.Пүрэвдуламыг сэжигтнээр тооцсон тогтоол, сэжигтнийг байцаасан тэмдэглэл /хх 19-21/, сэжигтийг яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх 22-25/, иргэний үнэмлэхий лавлагаа /хх-26/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-27/, хохирогч Х.Лхагвадорж санал гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд бичгээр гаргаж өгсөн баримт /хх 38,42/, хохирогч Х.Лхагвадоржийн Говь-Алтай аймагт албан томилолтоор ажлаар явах гэж байгаа тул шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хийж өгнө үү гэсэн шүүхэд бичгээр гаргаж  өгсөн баримт /хх 42-43/ зэрэг нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Дээрхи  хуульд заасан журмын  дагуу цугларсан  нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн  байцаалтын  шатанд  хийгдвэл зохих ажиллагаа бүрэн  хийгдсэн бөгөөд шүүх  шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад  тулгуурлан дараахи үйл баримтыг  тогтоов.

С.Пүрэвдулам нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний шөнө 05 цагийн  үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Фейс” бааранд үйлчлүүлж байсан иргэн Х.Лхагвадоржийн хувцсыг өлгүүрчнээр ажиллаж байхдаа  үрэгдүүлсэн  гэмт хэргийг үйлдсэн  болох нь хохирогч Х.Лхагвадоржийн миний бие Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Face” бааранд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны нэлээд орой болсон хойно тус бааранд найз Мөнхтулга болон түүний гурван найзын хамт орж үйлчлүүлсэн. Тэндээ үйлчлүүлж байгаад 05 цагийн орчим гарах гээд өлгүүр дээр нь очоод хувцсаа аваад гарсан.  Тэр үед би нэлээд согтсон байсан бөгөөд гараад явж байтал манай Мөнхтулгын найз Ука нь чиний куртик биш байна гэхээр нь эргэж ороод уулзаад миний куртик биш байна гэхэд камераа шүүж үзье гээд камераа шүүгээд өөр хүнд андуураад өгөөд явуулчихсан байна. Тэгээд нэлээд маргаан болж байгаад маргааш хүрээд ир гэсэн би яваад маргааш нь хүрч ирэн Ууганбаяр гэж менежер залуутай нь уулзахад нь 2-3 хоног харъя, нөгөө хүн нь хүрч ирээд куртикээ солихоор нь бид нар тань руу ярья, хэрэв ирэхгүй бол манайх таныг хохиролгүй болгож өгнө гэж хэлсэн. Тэгээд дараа нь 12 дугаар сарын 07-ны өдөр дахин очиж Ууганбаяртай уулзахад маргааш уулзаж хохирлын талаар ярилцъя гэсэн, маргааш нь уулзах гэтэл утсаа авахгүй, уулзахгүй байсан.  Тэгтэл маргааш нь буюу 09-ны өдөр Ууганбаяр өөрөө залгаад би захиралтайгаа уулзлаа, та явдаг газраараа яв, манай төлж төлж чадахгүй гэж байна гэж хэлэхээр нь би цагдаад хандаж өргөдөл гаргасан гэх мэдүүлэг. /хх 11-12/, эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгч С.Пүрэвдуламын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ  хүлээн мэдүүлж  байгаа  мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдов.

Шүүгдэгч С.Пүрэвдулам нь хэргийн  талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээсэн  нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллах үндэслэл болж байгааг тэмдэглэж байна.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Пүрэвдуламд холбогдуулан   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Пүрэвдуламыг  хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн бусдын эд хөрөнгийг үрэгдүүлсэн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга  ёсны, эрүүгийн  хариуцлага гарцаагүй  байх зарчмуудыг баримтлан, эрүүгийн  хариуцлага хүлээлгэн ял шийтгэл оногдуулах  хууль зүйн үндэслэлтэй  байна гэж  шүүх дүгнэв.  

Хохирогч Х.Лхагвадорж нь С.Пүрэвдуламаас цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд бичгээр хүсэлтээ гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан  хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгчийг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ болон шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг  тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  55 дугаар зүйлийн 55.1.1., 55.1.3., 55.1.9 дэх хэсэгт зааснаар  анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.                                            

Шүүгдэгч С.Пүрэвдуламын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул  С.Пүрэвдуламыг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1. дэх хэсэгт  зааснаар хэргийг  хохирогч, шүүгдэгчтэй  сайн  дураар эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй  болгож  шийдвэрлэх нь  хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.      

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдаж  шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286,  294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                                                                                                                                                             

                                                                                                          ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Боржигон овогт Сандагсүрэнгийн Пүрэвдуламыг  хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн бусдын эд хөрөнгийг үрэгдүүлсэн  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Прокуророос С.Пүрэвдуламд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж  ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар “хохирогч  шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар С.Пүрэвдуламыг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

            3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч  гомдолгүй  гэснийг  тус тус  дурдсугай.

            4. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Пүрэвдуламд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

             5. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            6. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх  хүртэл шүүгдэгч С.Пүрэвдуламд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.БАТЖАРГАЛ