Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ132

 

  

 

     2024          01           30                                      2024/ШЦТ132

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,

улсын яллагч Э.Булганчимэг,

шүүгдэгч Б.Н  нарыг оролцуулан эрүүгийн ************* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Б.Н  нь 2023 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр ********** дүүргийн ********* дугаар хороо, * ****** дугаар гудамжны **** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Б.М тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хутгаар эрүү нь тус газарт нь хатгаж эрүүл мэндэд нь эрүү, зүүн гарын ядам хуруунд хатгагдсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Б.Н ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Б.М , гэрч Ш.Э  нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №14068 тоот акт, шүүгдэгч Б.Н ийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч  Б.Н  нь 2023 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр ********** дүүргийн ********* дугаар хороо, * ****** дугаар гудамжны **** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Б.М тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хутгаар эрүү нь тус газарт нь хатгаж эрүүл мэндэд нь эрүү, зүүн гарын ядам хуруунд хатгагдсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Н ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн үйл баримт нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлсэн: “...Би хөдөө ажил хийдэг. Намайг ажлаас ирэхээр эхнэр маань нэг хүнтэй хамааралтай болчихсон байдаг. Тэр өдөр ажлаасаа ирээд эхнэртэйгээ маргалдаад тийм зүйл болсон...” гэв.

тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2023 оны 11 сарын эхээр байсан. Би хэдний өдөр байсан талаар санахгүй байна. Тэгээд гэртээ унтаж байсан чинь манай эхнэр М  өөрийн дүү Ц ийн хамт согтуу орж ирээд хэрүүл хийгээд байсан. Юунаас болсон талаараа санахгүй байна. Гэхдээ ганц удаа гарч байхад тайван явуулчихгүй гээд байсан. Тухайн үед машинд байсан архиа уусан байсан. Тэгээд Ц  миний гэдэс рүү өшиглөөд алгадаад байсан. Тэгсэн чинь ээж Э  орж ирээд юу болоод байгааг асуусан. Тэгээд байдаг газраа байцгаа гэж хэлсэн чинь манай ээжийг барьж аваад үснээс нь зулгаагаад түлхэж унагаагаад байсан. Би болиулах гэхээр намайг холдуулаад ойртохгүй байсан. Тэгээд ээж цагдаа дуудах хооронд Ц  яваад өгсөн. Эхнэр гэр рүү орсон. Тэгээд би араас нь орсон чинь эхнэр зүгээр сандал дээр байсан. Тэгээд би нэг мэдсэн чинь эрүүлжүүлэх байранд сэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7/,

 

хохирогч Б.М ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би хамт ажилдаг 4 эмэгтэйн хамт "И" лоунжид сууж байгаад "00" диско бааранд орж бүжиглэж байгаад 2023.11.04-ны өдрийн 03:00 цагийн орчим төрсөн дүү Ц ийг дуудуулан гэртээ ирсэн. Намайг бартаа ирэхэд хадам ээж Э  гэрийн гадаа шатны үүдэн дээр харин нөхөр ээжийнхээ ар талд зогсчихсон намайг хүлээгээд байж байсан. Хадам ээж манай дүү бид хоёрыг “архичин янхан” гэх мэтээр доромжилсон учир манай дуу Ц  хадамтай хэрэлдэж байгаад яваад өгсөн. Намайг очиход манай нөхөр ганцаараа нэг шил архи уучихсан согтуу байсан. Би гэртээ орж ирээд гал тогооны шүүгээний хажууд сууж байсан. Би орж ирээд “чи одоо архи уугаад байхдаа яадаг юм. Хүн ганц удаа гарч байхад” гэж хэлсэн. Тэр үед хүүхдүүд унтаж байсан учир гэрэл унтраастай байсан. Би юм бодолгүй сууж байсан чинь нөхөр гал тогооны шүүгээ уудлаад юм аваад байсан. Гэнэт “ингээд нэг үзчихье” гээд миний эрүү хэсэг рүү нэг юмаар хатгах шиг болохоор нь гайхаад “чи яаж байгаа юм бэ” гээд хутгыг нь авах гэж оролдсон. Гэтэл нөхөр дахин “дахиад нэг хатгаад үзчихье” гээд миний эрүү рүү дахин хатгахад цус гарч эхэлсэн. Би айсандаа орилоход хадам ээж орж ирээд хутгыг нь аваад халаасандаа хийчихсэн. Би айгаад гараад зугтаачихсан. Би гэрээсээ гараад саарал өнгийн приус-20 маркийн машины урдуур хааж зогсоод суучихсан. Намайг суухад нөхөр хойноос орилоод үлдсэн. Би айсандаа машины хаалга түгжсэн. Жолооч нь нэг эрэгтэй хүн байсан. Намайг цагдаагийн гадаа буулгаж өгсөн. Би гэрээсээ гар зугтахдаа гутал куртик өмсөж амжилгүй зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

 

гэрч Ш.Э ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 11 сарын 04-ний өдөр С дүүргийн 000-р хороо Б-ийн 00 тоотод гэртээ байж байгаад өөрийн хүү Н ийн хамт гэрийнхээ хашаа хороог цэвэрлэж байгаад орой 22 цагийн үед дууссан. Тэгээд манай хүү гэртээ орсон. Би ч бас гэртээ орсон тэгээд өөх шаргаагаад байж байсан чинь гаднаас эмэгтэй хүмүүс дуугараад байсан. Тэр үед 03 цаг өнгөрч байсан байх. Тэгээд би гараад харсан чинь манай хүү Н  нойл орц байсан. Тэгсэн чинь хажууд нь нэг эмэгтэй хүн юм яриад байсан. Тэгээд машины хажууд ирсэн. Тэгснээ нөгөө эмэгтэй манай хүүг алгадаад нэг алтан бөгж яриад байсан. Манай хүү хөдлөхгүй  байсан. Тэгээд би гараад харсан чинь М  буюу манай бэрийн дүү нь байна гээд нэг хүүхэн байсан. Тэгээд би “та хоёр согтуу байна шдээ эрүүлдээ учраа олоочээ” гэсэн чинь тэр эмэгтэй банзал янхан чи үхээч гэх мэтээр орилоод байсан. Тэгээд би хүүгээ чи ороод унтчих гээд хэлсэн. Тэгээд хүүгээ аваад орох гэсэн чинь нөгөө эмэгтэй миний толгойн зүүн шанаа болон зүүн мөр рүү гараараа цохиод байсан. Тэгсэн чинь хүү бэр хоёр голоор ороод салгасан. Тэгээд би гэр рүүгээ ороод цагдаа руу 000000000 дугаараасаа дуудлага гарсан чинь нөгөө эмэгтэй гараад явсан тэгээд би дуудлагаа буцаасан. Манай бэр бас согтуу байсан. Тэгээд би тэр хоёрыг гэр лүүгээ орохоор нь араас нь орж гайгүй байгаа гээд харсан чинь гэрэлгүй байсан. Тэгээд манай бэр эрүүнээс нь цус гарсан байдалтай байсан. Би гайхаад байж байсан чинь манай хүү би огт хүрээгүй шүү гээд байж байсан. Тэгээд манай бэр шууд гэрээс гутал ч үгүй гараад явсан. Тэгээд хүү маань араас нь гараад харсан чинь нэг машинд суугаад яваад өглөө гэсэн. Тэгээд би С дүүргийн цагдаа руу залгаад “наана чинь согтуу эмэгтэй очсон байна уу” гээд асуусан чинь “ирсэн байна” гэсэн. Тэгээд гаднаас цагдаа ирээд манай хүүг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №14068 дугаартай “...1.Б.М ын биед эрүү, зүүн гарын ядам хуруунд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр хатгах үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна..." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Б.Н  нь 2023 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр ********** дүүргийн ********* дугаар хороо, * ****** дугаар гудамжны **** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Б.М тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хутгаар эрүү нь тус газарт нь хатгаж эрүүл мэндэд нь эрүү, зүүн гарын ядам хуруунд хатгагдсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар...” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;” үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Б.Н ийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Б.Н эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Н-д 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Б.Н  нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар

Хохирогч Б.М  нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан шүүгдэгч Б.Н ээс хохирол төлбөр нэхэмжлээгүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон иштэй ажлын хэсэг нь 14 см, бариул нь 13 см нийт 27 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч **** овогт Б.Н ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тус ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасаар шүүгдэгч Б.Н ийг 600 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н  нь энэ тогтоолоор оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Н  нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон иштэй ажлын хэсэг нь 14 см, бариул нь 13 см нийт 27 см урттай хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

                        

6.Шүүгдэгч Б.Н нь хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР