Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2021/00175

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 25 өдөр                               Дугаар 183/ШШ2021/00175                            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: д.м

 

Хариуцагч: ч.г

 

хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, хүүхдийн мөнгөний дансыг шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.М , хариуцагч Ч.Г , нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.М  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г-тай 2014 онд танилцаж хамт амьдарч эхэлсэн бөгөөд бидний дундаас 2017.02.08-нд хүү Б төрсөн. Хамт амьдрах хугацаанд Г нь архи уудаг, намайг зодох болон хэл амаар байнга доромжилдог байсан. Тэрээр тоглоом тоглоод алга болдог байсан. Г  нь хүүдээ болон надад анхаарал халамж муу байдаг учраас тусдаа амьдрах болсон. Иймд хүү Г.Б-ийг миний асрамжид үлдээж, Г-аас тэтгэлэг гаргуулж, Г.Б-ийн төрөөс олгодог халамжийн мөнгөний дансыг миний нэр дээр шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ч.Г  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, асрамж тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. М  хүүхдээ одоо хөдөө аав ээж дээрээ харуулж байгаа. Тэрээр хүүхдээ өөрөө харах хэрэгтэй гэж бодож байна. Хүүхдийн халамжийн мөнгөний дансыг би өөрийн нэр дээр бүртгүүлсэн байсан одоо М-т өгөхөд татгалзахгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Д.М  хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, төрөөс олгодог халамжийн мөнгөний дансыг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг Ч.Г-т холбогдуулан гаргажээ.

 

Хариуцагч хүүхдийг Д.М өөрийн асрамжид байлгах хэрэгтэй, одоо өөрийн аав, ээж дээр байлгаж байгаа, тэтгэлэг төлнө, халамжийн мөнгөний дансыг шилжүүлж өгнө гэжээ.

 

Д.М , Ч.Г  нар хамтран амьдарч, тэдний дундаас хүү Г.Б 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн болох нь түүний төрсний бүртгэлийн лавлагаа, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Зохигч хоорондын таарамжгүй байдлаас цаашид хамт амьдрах боломжгүй тул хүүхдийг эхийн асрамжид үлдээж, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар; 40.1.2.-т 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг тогтоохоор хуульчилсан байх тул 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Г.Б-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ч.Г-аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй”. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох нь зүйтэй.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

Нэхэмжлэгчийн хүүхдийн төрөөс олгодог халамжийн мөнгөний дансыг Д.М-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгах шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Г.Б-г эх Д.М-ийн асрамжид үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн Г.Б-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ч.Г-аар тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хүүхдийн төрөөс олгодог халамжийн мөнгөний дансыг Д.М-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Г-с улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.М-т олгосугай.  

 

6.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.СОЛОНГО