| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2024/0021/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/38 |
| Огноо | 2024-02-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мөнхтайван |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: М.Мөнхтайван,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,
Шүүгдэгч: ********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ********** овогт **********ын **********д холбогдох 2426000360024 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ********* оны 12 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн ********* суманд төрсөн, ****** настай, ******, ******* боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл****, ээж, ах нарын хамт, Өвөрхангай аймгийн **** сумын **** дугаар баг ********** гэх газарт оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн ****** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ********** овогт **********ын ********** /РД:************/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ********** нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн ********** сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч **********тэй маргалдан нүүр лүү нь гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь 11 дүгээр шүдний бүрэн булгарсан, 21 дүгээр шүд хагас булгарсан гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ********** нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн ********** сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч **********тэй маргалдан нүүр лүү нь гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь 11 дүгээр шүдний бүрэн булгарсан, 21 дүгээр шүд хагас булгарсан гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/, хохирогч **********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр би гэртээ найзуудтайгаа архи уусан. Тэгээд манай найзууд явах гээд хашааны гадаа зогсоод ********** гээд найзыгаа авч үлдэх гэсэн чинь манай гэрт **********ийг үлдээхгүй гээд ********** машинаас бууж ирээд намайг цохиод би ухаан алдаад унасан байсан. Тэр хооронд манай эхнэр цагдаад дуудлага өгсөн байсан. Манай эхнэр **********, **********, **********, **********, **********, аав ********** нар байсан. Би эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлээгүй. Шүүх эмнэлэгт үзүүлсэн. Өмнө нь намайг цохиж зодож байгаагүй. **********ийг манай гэрт үлдээхгүй гээд цохисон. Миний шүд рүү гараа зангидаад 1 удаа цохисон. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Миний 1 шүд унаж, 1 шүд хөдөлгөөнтэй болсон байсан. Би сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Надад эмчилгээний төлбөр 2,000,000 сая төгрөг дансаар шилжүүлсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 хуудас/,
Гэрч Л.**********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Манай нөхрийн найзууд болох **********, **********, **********, **********, манай нөхөр ********** нар манай гэрт архи уусан. Тэгээд **********, **********, ********** ********** нар явах гээд хашааны гадаа гарсан. ********** нэлээн согтуу байхаар нь гэртээ унтуулах гэсэн чинь ********** манай нөхөртэй заамдалцаад байж байхад ********** нь машинаас бууж ирээд манай нөхрийг цохисон чинь ухаан алдсан. Тэгээд би цагдаа дуудсан. Цагдаа ирээд аваад явсан. Манай нөхрийн шүд рүү нь 1 удаа гараа зангидаж цохисон. 2 шүд нь хөдөлгөөн орсон байсан. 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1 шүд нь унасан. 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр аймагт ирээд Ариунсанаа эмнэлэгт нөгөө хөдөлсөн шүдийг авхуулсан. Өмнө нь цохиж зодож байгаагүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 хуудас/,
Гэрч Л.**********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 11 цагийн орчимд **********ийн хамт Өвөрхангай аймгийн ********** суманд ажлаар очсон. Тэгээд **********ийн гэрт очсон. Хоол унд идчихээд явах гээд хашааны гадаа гартал **********ийг авч үлдэнэ гээд машины хаалга онгойлгоод хаахгүй байхаар нь буугаад явлаа гээд машины хаалгаа хаах гэтэл над руу дайраад зууралдаад зогсож байхад **********ыг машины арын хаалганаас бууж ирээд **********ийг гараа зангидаад цохисон. Эхнэр нь цагдаа дуудаад цагдаа дээр очсон. Бид нар найзууд байгаа юм. ********** **********ийг гараа зангидаад 1 удаа нүүр лүү цохисон. Өмнө нь цохиж зодсон талаар мэдэхгүй. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 хуудас/,
Гэрч Т.**********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би найз **********ийн хамт ********** сум руу яндан хөөлөх ажлаар 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 11 цагийн орчимд очсон. Бензин хийх гээд явж байхад **********тэй таараад гэрт нь очсон. Гэрт нь ороод хоол идчихээд явах гээд **********ийн хашааны гадаа гарсан чинь **********ийг явуулахгүй гээд машинаа хаалга онгойлгоод зууралдаад байсан чинь ********** машинаас бууж ирээд **********ийн нүүр лүү нь 1 удаа цохисон. Тэгээд **********ийн эхнэр нь цагдаа дуудаад удалгүй цагдаа нар ирээд бүгд цагдаагийн хэлтэс дээр очсон. Бид нар найзууд байгаа юм. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. **********аас өөр цохиж зодсон хүн байхгүй. **********, **********, **********, **********, **********ийн эхнэр бид нар байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 38 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 83 дугаартай:... Үзүүлэгч **********ийн биед 11 дүгээр шүдний бүрэн булгарсан, 21 дүгээр шүд хагас булгарсан гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн, нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-24 хуудас/,
2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 39-40 хуудас/,
2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2426000360024 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 41-42 хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзэж байна.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ********** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ********** нь хохирогч **********д 2,000,000 төгрөгийг төлсөн. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн тул шүүдэгч ********** ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч ********** овогт **********ын **********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч **********д 2,000,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болно” гэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй” гэж тус тус хуульчилсан байх тул,
Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ********** овогт **********ын **********ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** овогт **********ын **********ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч **********д 2,000,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ