Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/121

 

 

 

 

 

 

 

   2024          01            30                                      2024/ШЦТ/121

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,

улсын яллагч Э.Булганчимэг,

шүүгдэгч Х.Б  нарыг оролцуулан эрүүгийн 2309000002416 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Х.Б  нь 2023 оны 10 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө ******* дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт Санзайн зусланд хохирогч О.Ү той "энд хононо биз дээ явуулахгүй" гэх шалтгаанаар маргалдаж улмаар үснээс нь зулгааж нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын чигчий цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Х.Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, насанд хүрээгүй хохирогч О.Ү , гэрч С.Т , Б.П  нарын мэдүүлэг,  Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Т.Ч ын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12846 тоот акт, шүүгдэгч Х.Б ын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Х.Б  нь 2023 оны 10 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө ******* дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт Санзайн зусланд хохирогч О.Ү той "энд хононо биз дээ явуулахгүй" гэх шалтгаанаар маргалдаж улмаар үснээс нь зулгааж нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын чигчий цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Х.Б ын хохирогч О.Ү гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

шүүгдэгч Х.Б  шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр би найз залуу Т  түүний найз П  найз охин Ү  гэгчийн хамтаар ***** дүүргийн ***-р хороо **** зусланд байх П гийн зуслангийн байшинд очсон ба очоод бид 2,5 литрийн савтай Боргио нэртэй пиво хувааж уусан. Ү  согтсон байхдаа гар утсаараа хэн нэгэнтэй яриад “намайг энд пиво уу гээд шахаад байна намайг ирээд аваач” гэж яриад байсан. Тухайн үед Ү г архи, согтууруулах ундаагаар шахсан хүн байгаагүй. Харин Ү  нь ахиад уумаар байна гээд аяга шидээд байсан. Тэгээд би Ү д хандан чи явах гээд байгаа бол явж болно гэхдээ найз залуу П  чинь эд байна хамтдаа байгаач гэж хэлсэн. Тэгээд маргаан гарч эхэлсэн юм. Тэгээд би Ү гийн нүүр хэсэг рүү нэг удаа баруун гараараа алгадсан мөн хөлөөрөө толгой хэсэг рүү нэг удаа өшиглөсөн, үснээс нь зулгаасан. Тэгээд биднийг Т , П  нар нь салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9/,

 

насанд хүрээгүй хохирогч О.Ү гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 10-р сарын 06-ны өдөр манай найз залуу П  болон түүний найз гэх Т , Б  нар нь ***** дүүргийн ***-р хороо **** зусланд өвөөгийн байшиндаа байна намайг хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би найз задуудаа за гэж хэлээд 2023 оны 10-р сарын 07-ны өдрийн 12:00 цагийн орчим очсон. Тэгээд нэг мэдэхэд нэлээн согтсон байсан ба хамт байсан. Б  нь надад хандан чи эндээ хононо биз дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй хонохгүй гэр лүүгээ явна гэж хэлсэн. Гэтэл Б  уурлаад чи энд хоно мөн чи найз залуу П г ашигласан гэж хэлээд байшин дотор байхад миний үснээс зулгаагаад дараад байхаар нь зугтаагаад гадаа гарсан чинь араас гарч ирээд миний нүүр хэсэгт баруун гараараа нэг удаа цохисон, гараас барьж байгаад мушгисан. Тэгээд байж байтал П , Т  нар ирээд салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

 

гэрч С.Т гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Ү  болон Б  нар нь согтсон байсан ба би найз П гийн хамтаар хоол хийх гэж байхад Ү  Б  нар маргалдаад эхэлсэн яг юунаас болоод маргалдаж эхэлсэн талаар мэдээгүй. Тэгээд тэр 2 маргалдаад байшингаас гарсан ба хашааны үүдэнд Ү  явлаа гээд зогсож байхад Б  нь явуулахгүй ороод ир гээд байж байсан. Тэгээд би найз П гийн хамтаар яваад очтол зууралдаад байж байсан найз охин Б  нь гараараа Ү гийн нүүр хэсэгт цохиод авах шиг болсон..." гэх мэдүүлэг/ хх-ийн 24/,

 

гэрч Б.П гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Ү  нь зуслангийн байшинд хонохгүй гэр лүүгээ явлаа гээд байсан чинь Б  нь хоноод яв гэж хэлээд маргаан гарч эхэлсэн. Тэгээд улмаар Б  нь Ү гийн үснээс нь зулгааж газар унагаасан чинь Ү  гараад явтал Б  араас нь гараад явчихсан. Тэгэхээр нь би найз Т гийн хамтаар араас гараад очтол Б  нь Ү г үснээс нь зулгаасан байдалтай очоод салгах үед гараараа нэг удаа нүүр лүү нь хөлөөрөө нэг удаа толгой хэсэг рүү өшиглөсөн юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 26/,

 

шинжээч эмч Т.Ч ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...О.Ү гийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх мэдүүлэг /хх-ийн 29/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Т.Ч ын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12846 дугаартай "...1.О.Ү гийн бие, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын чигчий цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаан үүссэн байх боломжтой. 4.5 Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт /хх-ийн 34-35/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Х.Б  нь 2023 оны 10 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө ******* дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт Санзайн зусланд хохирогч О.Ү той "энд хононо биз дээ явуулахгүй" гэх шалтгаанаар маргалдаж улмаар үснээс нь зулгааж нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын чигчий цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Х.Б ын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч Х.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 600 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Х.Б д 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Х.Б  нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

 

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Х.Б ын үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч О.Ү д 150.000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгч Х.Б аас 150.000 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч О.Ү  /ЛК06232826/-д олгохоор шийдвэрлэв.

 

Хэрэгт эд битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч **** овогт Х.Б ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Б ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б  нь энэ тогтоолоор оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Х.Б  нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б аас 150.000 төгрөг гаргуулж хохирогч насанд хүрээгүй хохирогч О.Ү  /ЛК 06232826/-д олгосугай.

 

6.Шүүгдэгч Х.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР