Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ц.Нэргүй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,

Шүүгдэгч: **********, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овгийн **********ын **********д холбогдох 2326002710265 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                             

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, ***** оны 02 дугаар сарын 02-ны өдөр, Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, ****** настай, *********, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, малчин, ам бүл *****, ********* хамт Өвөрхангай аймгийн ********** сумын ******-р багийн ********* гэх газарт оршин суух хаягтай, урд ял шийтгэлгүй, ********** овогт **********ын ********** /РД: **************/.

Холбогдсон хэргийн талаар:

 

   Шүүгдэгч ********** нь 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар багт байрлах “Сүүжийн Улаан нуруу” гэх газарт хохирогч **********ыг зодож эрүүл мэндэд нь зүүн зулай, зүүн дух хэсэгтээ нийлэх заадсын хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ********  гэх айлын охин айлын хүн болсон. Тэгээд хүмүүс найрлаж байгаад үлдсэн хүмүүс нь сууцгааж байгаад ********  талийгаачийн эгчийг нь хүргэж өгөх гээд намайг сөн дээр сууж бай гээд үлдээгээд явсан. Би сөн дээр суугаад айраг, архи тойруулаад сууж байсан. Тэгээд талийгаач араас наад архиа явуул гээд байхаар нь 2-3 удаа өгсөн. Тэгээд архи дуусах гэж байна, хүмүүс больё гэж байна гээд архийг нь ширээн дээр тавьсан. Тэгээд талийгаач өөрөө архи хийж уугаад, араас өшиглөөд байхаар нь би гараад явчихсан. Тэгээд миний араас гарч ирээд чи хэзээ ийм болчихсон юм, чи архи уудаг л байсан биз дээ гээд над руу дайраад байхаар нь би уухаа больсон, тан ууж байгаа гэж хэлсэн. Тэгээд тамхиа татаж дуусаж байхад намайг цохихоор нь би зөрүүлээд цохиод нэлээд ноцолдсон. Тэгээд хоёулаа больё, эр хүн шиг сайхан ярилцъя гээд гараа өгөхөөр нь гараас нь барихад намайг татаж ирээд мөргөх гэхээр нь би хажуу тийшээ толгойгоо зайлуулаад гараа сугалаад авсан чинь хойшоо гэрийн хана мөргөөд ойчсон. Тэгээд би босгоё гэж бодоод гараас нь барихад миний гараас татаад барихаар нь би дээр нь гарч суугаад ноцолдож байсан чинь манай эхнэр ирээд явъя гээд орилж хашхираад намайг дагуулаад машинд суусан.  Тэгээд байрны ард зогсоод хамт явж байсан хүмүүсээ суулгаад сумын төв рүү явсан. Тэгээд сумын төвд хүмүүсээ буулгаад сүүлийн хүнээ буулгах гээд явж байхад манай эхнэрийн утас дуугараад энэ хүн чинь ухаан алдчихлаа, түргэн дууд гэхээр нь эмнэлэг дээр очоод түргэн дуудаад гэртээ хариад байж байхад өнгөрчихлөө гэж хэлсэн. Тэгэхээр нь би очъё гээд байж байхад цагдаа ирээд намайг аваад явсан. Би зүүн шанаа хэсэгт нь цохисон. Талийгаач тухайн үед нэг удаа ***********сан. 40-50 минутын дараа талийгаачийг ухаан алдчихлаа гээд залгасан. Би тухайн үед ёс гэж бодоод 3 хундага архи уусан. Өөр архи уугаагүй. Согтуурал 0.40 хувьтай гарсан гэв.

                                                                                                               

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Талийгаач 2023 оны 07 дугаар сарын 22-ны өглөө 8 цагийн үед аавынх нь дүүгийн хүүхдийнх нь охин айлын болох гээд Богд сумын 5-р багт байрлах “Сүүжийн Улаан нуруу” гэх газар луу ********  гэх айлд очихоор явсан. Цагийг нь сайн санахгүй байна. Ямаагаа саах гээд байж байсан чинь манай найзын дүү *********** ирээд талийгаач ***********ыг “ухаан алдчихсан юм шиг байна, таныг яриадах гэнээ” гэж хэлсэн. Тэгээд би хүү ***********, найз ***********, *********** нарын хамт очсон чинь манай нөхөр өнгөрчихсөн, цагдаа ирчихсэн байсан. Талийгаач П.*********** 2016 оноос хойш зүрх нь өвддөг болоод эмчийн хяналтад байдаг байсан. 2023 оны 07 дугаар сарын эхээр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд үзүүлсэн чинь ер нь бол гайгүй байна гэж хэлж байсан. Талийгаач П.*********** нь улирал тутамд эмнэлэгт үзүүлдэг. Согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Манай нөхөр ***********тай ********** гэх хүн хэрүүл маргаан хийж, уур бухимдлыг нь хүргээгүй байсан бол одоо амьд байх байсан ч юм бил үү гэж бодогдох юм. Талийгаач тэтгэврийн зээлтэй байсан. Би одоо тэтгэврийн зээл төлж байна. Хэрэв амьд байсан бол би ингэж тэтгэврийн зээл төлөхгүй байсан байх. Би гомдолтой гээд манай нөхөр босоод ирэх биш гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,

 

Гэрч П.Ган**********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон дахин өгсөн:... ********** нь миний төрсөн ахын хүүхэд байгаа юм. Талийгаач П.*********** нь манай багт оршин суудаг. 2023 оны 07 дугаар сарын 23-ны өглөө айлын хүүхэн явсны дараа шээх гээд гэрээс гараад явж байтал 2 хүн барилцаад авсан 2 гэрийн дунд байгаа харагдсан. Би бие засчихаад буцаад гэр лүү явж байтал талийгаач П.*********** миний өмнөөс алхаж ирээд та яагаад ганцаараа энд явж байгаа юм гээд надаас асуухаар нь би бие засчхаад явж байна гэсэн. Тэгэхээр нь ах нь бага гэр лүү орж тамхи татмаар байна гэсэн чинь намайг хөтөлж явсан. Тамхиа татаж дуусаад том гэрт нь ороход талийгаач байхгүй байх шиг байсан. Удалгүй би хөгшинтэйгөө **********гийн машинд суугаад сумын төвд гэртээ ирсэн. Гэртээ ирээд байж байтал утсаар хүн яриад тэр хүнийг нас барчихлаа гэж хүн хэлсэн санагдаж байна. ********** талийгаач П.*********** нар хэн нь хэнийхээ биеийн аль хэсэгт хэдэн удаа цохиж зодсоныг мэдэхгүй байна. ********** талийгаач П.*********** нар нь зодолдож байх үеэр гадаа хэн хэн байсныг мэдээгүй. Тухайн үед бэрээ гаргаж өгөөд ***********, ******** , манай эхнэр ***********, *********** талийгаач ***********, **********, ***********гийн эхнэр *********** бид нар үлдсэн байсан. Өөр хүн байгаагүй. Намайг бие засаад гэрийн хаяанд тамхи татаад сууж байхад талийгаач *********** над дээр ирээд би нэг залуутай маргалдчихаад ирлээ. Тэгтэл таны дүү гэж байна уучлаарай ахаа гээд намайг найр болж байсан гэр лүү оруулж өгсөн. Өөр нэмж ярих зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24, 231-р хуудас/,

 

Гэрч ***********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон дахин өгсөн:... ********** гэдэг хүнийг зүс танина. Талийгаач П.***********тай үеэлүүд. 2023 оны 07 дугаар сарын 23-ны өглөө 07 цаг өнгөрч байхад Богд сумын 3-р багийн “Сүүжийн Улаан нуруу” гэх газар байх ******** ийн охиныг гаргаж өгөөд найран дээр байж байтал Г.*********** эгч намайг дуудаад П.*********** ахыг гадаа ***********ж ойчоод царай нь хөхрөөд сонин болчихлоо гэсэн. Гараад очтол П.*********** нь ямар ч амьсгалгүй, пүүлс байхгүй, өмдөндөө шээсэн, царай нь хөхөрсөн байдалтай байхаар нь эмнэлгийн түргэн тусламж дуудах гээд утасны сүлжээ рүү гараад эмнэлэгт дуудлага өгсөн. Би буцаж ирээд тэнд байсан хүмүүсээс юу болсон юм бэ гэсэн чинь дээлээ өмсөх гэж байгаад шууд нүүрээрээ газар ***********сан гэж хэлсэн. Мөн ********** гэдэг хүнтэй маргалдаж, зодолдсон юм шиг байна лээ. Намайг унтаж байхад гадаа хүмүүс маргалдаад боль энэ тэр гээд хүмүүс дуугараад байсан. Тэр үед би гэрээс гарч хараагүй. Хэрэлдэж маргалдсаныхаа дараа талийгаач Н.********  ахын гэрт ороод ирсэн. Н.********  ахад бид 2 маргалдлаа гээд нэлээн чанга дуугаар яриад байснаа гарч яваад төд удалгүй том гэрээс гарч бага гэр лүү ороод буцаж гарч ирээд гэрийнх нь үүдэнд ***********ад сэрэлгүй нас барсан. Талийгаач П.*********** нь ********** гэх хүнтэй хэрэлдэж, маргалдсан гээд Н.********  гэртээ хүнтэй ярьж суухад зөвхөн яриаг нь сонссон. Орон дээр хүүхэдтэйгээ буруу хараад хэвтэж байсан болохоор царай зүсийг нь бол харж чадаагүй. Талийгаач П.***********, ********** нар нь тийм их согтуу байгаагүй. Бага зэрэг халамцуу, өөрсдийн үйлдлээ хянаж чадахаар байх шиг байсан. Яриа хөөрөө нь зүгээр байсан. Тухайн үед талийгаач ***********, **********, бэрийн аав, ээж, Г**********, ***********, ***********, **********гийн эхнэр хүүхэд нь байсан. Би гэрт унтаж байхад талийгаач ***********, ********** нар нь хоорондоо маргалдаад чанга чанга дуугараад байсан. Би яг юу ярьсан талаар нь санахгүй байна. Намайг унтаж байхад ********  ах дуудахаар нь гараад харахад талийгаач ухаан алдаад ***********чихсан ********  ах толгойг нь тэврээд сууж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 25, 227-р хуудас/,

 

Гэрч Д.***********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон дахин өгсөн:... ********** нь манай нөхрийн төрсөн ахын хүүхэд. Талийгаач П.*********** нь манай багт оршин суудаг. 2023 оны 07 дугаар сарын 23-ны өглөө 04 цаг өнгөрч байхад Богд сумын 3-р багийн “Сүүжийн Улаан нуруу” гэх газар байх Н.******** ийн охиныг гаргаж өгөөд найранд сууж байсан хүмүүсээ явуулчихаад үлдсэн хүмүүс нь зарим нь унтаад, зарим нь суугаад найрлаж байсан. Би том гэрээс гараад бага гэр лүү ороод унтаж байсан чинь хүн амьтан пижигнээд дуу гараад байхаар нь бага гэрээс нь гараад иртэл ********** талийгаач П.*********** нар том гэрийнх нь хаалганы урд гадаа барилцаад авсан зогсож байгаа харагдсан. Тэгтэл **********гийн эхнэр **********г салгаад машин руугаа аваад явсан. Талийгаач П.*********** манай өвгөнийг гэрийн зүүн талд сууж байхад нь очоод уулзаж байгаа харагдсан. ********** машиндаа суугаад эхнэр хүүхдээ суулгаад хөдлөөд малын байрны араар орсон. Тэгэхээр нь би сумын төв рүү явж байгаа юм бодоод бага гэр лүү ороод цай уугаад сууж байтал нэг хүүхэд орж ирээд таныг ********** ах явъя гэж байна гэхээр нь малын байрны ард машинд суугаад бид нар шууд сумын төв явсан. Сумын төвд ирээд байж байтал *********** гэдэг эмэгтэй ***********ийн утас руу залгаад ярьж байснаа та яриадах гээд утсаа өгөхөөр нь би ***********тэй утсаар ярьсан чинь “П.*********** гэдэг хүн чинь явъя гэж гараад үүдэн дээр нүүрээрээ ***********ад ямар ч ухаангүй болчихлоо. Та хэд эмнэлэг дуудаад өг” гэхээр нь бид нар эмнэлэг дуудаж өгсөн. Намайг харж байхад тэр 2 нэгнийгээ цохиж зодоогүй. **********, П.*********** нарыг гэрийн гадаа зодолдох үер гадаа **********гийн эхнэр ***********, хүү *********** нар нь ойрхон зогсож байсан. Бэр явсны дараа талийгаач ***********, ********** бас эхнэр нь, ***********, ******** , *********** бид нар л байсан бусад хүмүүс нь явсан. Намайг тухайн гэрт байхад ********** сөн түшээд сууж байсан. Талийгаач ганц нэг хийж өгөхөд нь уусан. Тэгээд талийгаач **********гээс дахин дахин уух гээд нэхээд байсан. ********** хүний юм хамаагүй өгч болохгүй гээд суугаад байсан. Талийгаач *********** би өөрөө хийгээд ууя гэхэд ********** болохгүй гэсэн. Талийгаач чи хүний юм мэддэг болчихсон юм уу гээд араас нь өшиглөөд байсан. **********г сууж байхад нь араас нь өшиглөөд байсан. Би хэдэн удаа өшиглөснийг мэдэхгүй байна. Талийгаач өшиглөөд ********** зүгээр суугаад байж байсан. Тэгээд би бага гэр лүү ороод унтаж байхад гэнэт гадаа дуу чимээ гараад байхаар нь гэрээс нь гараад хартал талийгаач ***********, ********** нар гар гарнаасаа барьчихсан, түхэлцээд байсан. Тэгтэл **********гийн эхнэр *********** гарч ирээд салгаад аваад явсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27, 229-р хуудас/,

 

   Гэрч Х.******** ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон дахин өгсөн:... Өчигдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр манай охин ***********ийн бэр гуйх ёслол болсон юм. Манай ах П.*********** өчигдөр бэр гуйх ёслолд оролцохоор өдрийн 12 цагийн орчимд ганцаараа мотоцикльтой ирсэн. П.*********** нь манай ээжийн төрсөн ахын хүүхэд байгаа юм. Би ахыгаа бэр гуйх ёслолд урьсан. Бэр гуйх хүмүүс Уянга сумаас шөнийн 01 цагийн орчимд ирсэн. Удалгүй явах цаг боллоо гээд 03 цаг өнгөрөөд 04 цаг болж байхад сайн цаг юм байна гээд явсан. Тэгээд үлдсэн хүмүүс нь унтаж амжаагүй байхад гэгээ орсон. Үүр цайнгуут талийгаач П.*********** ахын төрсөн эгч *********** намайг гэрт хүргээд өгөөч гээд байхаар нь би мотоцикльтой гэрт нь хүргэж өгсөн. *********** эгчийн гэр нь манай гэрээс ойролцоогоор 20 орчим километрийн зайтай. Намайг *********** эгчийг гэрт хүргэж өгчхөөд ирэхэд нар мандаж байсан. Намайг гэрт орж ирэхэд П.*********** ах манай том гэрийн баруун талын орон дээр цай уугаад сууж байсан. П.*********** ах “ахыг чинь ********** зодчихлоо, цамцаа уруулчихлаа” гэж байсан. Намайг харахад өмсөж байсан цамц нь урагдчихсан байсан. Нүүрэнд нь ил харагдах шарх байгаагүй. Тэгээд сууж байгаад *********** ах гэрээс гараад явсан. Гараад явснаас нь хойш удалгүй *********** араас нь гарснаа буцаж хаалгаар шагайгаад “хөөе ахаа нөгөө хүн чинь ***********чихлаа” гэхээр нь гүйгээд гартал *********** ах манай жижиг гэрийн үүдэнд доошоо хараад ***********сан байсан. Тэгээд очоод толгойг нь тэврээд суухад амьсгаатай байсан. Газар ***********хдаа нүүр хэсэг нь шалбараад цус гарсан байсан. Түүнийг нь арчсан. Толгойг нь түшиж сууж байгаад харахад гэрийн баруун урд талын цагаан бүрээс цус болсон байсан. Дараа нь эхнэр ***********гаас ах ***********ыг гэрийн баруун урд талд нүүрээрээ ***********сан байсныг сонссон. Түргэн дуудахад 20-30 минутын дараа ирсэн. Эмч нарыг ирэхэд би талийгаачийн толгойг тэврээд сууж байсан. Түргэн ирээд *********** ахыг нас барсан байна гэсэн. ********** нь манай эхнэр ***********гийн аав Г**********ын төрсөн ахынх нь хүүхэд байгаа юм. Ю***********ас маргаан үүссэнийг мэдэхгүй байна. Өмнө нь хэрүүл маргаан хийж байсан талаар сонсоогүй. Манай гэрт бол энэ 2 хүн таарч байгаагүй. Бэр гаргаж өгчихөөд ***********, Г**********, ***********, **********, түүний хүү, ***********, ***********, манай эхнэр ***********, *********** бид нар үлдсэн. Тэгээд би *********** эгчийг гэр лүү нь Оройн энгэр гэх газарт хүргэж өгөөд буцаад ирэхэд талийгаач манай гэрийн баруун талын орон дээр ***********гийн хажууд цай уугаад сууж байсан. Орон дээр сууж байхдаа жоохон бачимдсан бололтой цээж рүүгээ цохиод байсан. Би буцаж ирээд гэрт ороход ил харагдах гэмтэл шархгүй байсан. Гэхдээ өмсөж явсан футболк нь энгэр хэсгээрээ жоохон урагдсан байсан. Тэгээд **********д зодуулчихлаа гэж байсан. Гэрээс гарч яваад удалгүй *********** энэ хүн чинь ***********чихлаа шүү дээ гэхээр нь би гүйж гараад харахад доошоо хараад харуулдаад ***********сан байсан. Тэгээд би дээш нь харуулаад толгойг нь түшээд эмнэлэг иртэл тэндээ суусан. Хоорондоо маргалдсан талаар нь би гэртээ орж ирээд мэдсэн. Намайг ирэхэд ********** явсан байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30, 235-р хуудас/,

 

Гэрч С.***********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Манай гэр Богд сумын төвөөс 60 километрийн зайд нутагладаг юм. Өчигдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 22-ны өглөө хөдөө гэрээсээ гараад Богд сумын төв орсон. Богд сумын төвөөс 16 цагийн орчимд гараад хүргэн ах ******** ийн гэрт ирсэн. Хүргэн ах ******** ийн охин ***********ийг айлд гаргаж өгөх зорилготой ээж ***********, хүүхдүүдийн хамт ирсэн. ********  ахын гэрт ирээд найранд нь бэлдэлцээд найранд нь оролцсон. Бэр гуйх хүмүүс нь 23 цаг өнгөрч байхад ирсэн. Бэр гуйх хүмүүсийг ирэхэд машинд дотроо сууж байсан. Найранд байж байгаад машинд орж хүүхдээ унтуулаад ирсэн хүмүүсийг нь явах үед орж ирсэн. Бэр гуйхаар ирсэн хүмүүс нь үүрээр явсан. Машинаас буухдаа цаг харахад үүрийн 04 цаг өнгөрч байсан хүмүүсийг явуулчихаад цай уучхаад, хүүхдээ хөхүүлчихээд урд тахилга овооны хажууд нэлээн дээр гараад хэсэг суусан. Намайг сүлжээн дээр гарахад гадаа гэгээ орж байсан. Цаг хараагүй. Сүлжээн дээр 40-50 минут орчим суусан. Намайг сүлжээн дээр сууж байхад ах ********** талийгаач *********** нар хоорондоо маргалдаад байгаа бололтой чанга чанга ярьцгаагаад байсан. Маргалдаад байгаа зүйл нь сайн сонсогдоогүй. Тэгээд сүлжээн дээр сууж байгаад харсан чинь ********** ах талийгаач *********** 2 гэрийн гадаа барилцаж авах гээд байгаа бололтой харагдсан. Би тоогоогүй сүлжээн дээрээс ирээд машиндаа ороод хүүхдээ хөхүүлээд хэвтсэн. Намайг машин дотор унтаж байхад нэг эмэгтэй хүн “болиочээ чи болиоч” гээд орилоод байсан. Тухайн үед хэн орилоод байгааг нь мэдээгүй, би босож хараагүй. Тэгээд машин дотор унтаж байгаад босоод гартал ах **********, эхнэр хүүхдийн хамт явчихсан байсан. Гэрт орж ирэхэд талийгаач *********** гэрийн баруун талын орон дээр сууж байсан. Би гаднаас орж ирээд гэрийн зүүн талын орон дээр суугаад талийгаачийг харахад нүүрэнд нь ил харагдах шарх, гэмтэл ажиглагдаагүй. Тэгээд манай том хүүхэд ундаа уух гээд байхаар нь машин руу очиж ундаа авч өгчихөөд буцаад гэрт орж ирэхэд талийгаач *********** орон дээр сууж байгаад гэрээс гарсан. Би бага хүүхдээ машины суудал дээрээс ***********чиж магадгүй гэж бодоод харахаар гэрээс гартал жижиг гэрийн хаалгаар талийгаач *********** гарч ирээд нүүрээрээ газар харуулдаад ***********сан. Тэгээд би буцаж гэрийн хаалгаар шагайгаад “хүн ***********чихлаа” гэж хэлчхээд машин руугаа явж хүүхдээ харчхаад талийгаач *********** дээр очсон. Тухайн үед гэрт *********** эгч, ********  ах, би болон манай хүүхдүүд байсан. ********** нь манай ээж ***********ын ахынх нь хүүхэд байгаа юм. “***********” гэж дууддаг. *********** нь манай аавын төрлийн хүн байгаа юм. Хоёулаа архи уусан байсан. Ухаанаа алдталаа согтуу байгаагүй. *********** ах, ********** ах 2 хоорондоо маргалдаад байсан. Талийгаач *********** ахтай өөр хүн маргалдаагүй. Ю***********ас болж маргалдсаныг нь мэдэхгүй байна. Намайг сүлжээн дээр байхад талийгаач ***********, ********** ах нар өөд өөдөөсөө хараад зогсчихсон барилцаж авах гээд байгаа бололтой харагдсан. Өөрөөр зодож цохисныг нь хараагүй. Надад нэмж ярих зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,

 

Гэрч Г.***********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон дахин өгсөн:... Манайх өчигдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр том охин ***********ийг айлын хүн болгосон юм. Бэр гуйхаар ирсэн хүмүүс оройн 23 цаг өнгөрч байхад Уянга сумаас ирцгээсэн. Талийгаач *********** өчигдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн үдээс өмнө 11 цагийн орчимд ганцаараа, мотоцикльтой гэрээсээ ирсэн. Гэр нь Богд сумын 5-р багт байдаг. *********** нь өчигдөр ирээд мал хийлцээд өнжсөн. Манай гэрт манай охиныг гаргаж өгөх зорилготой ирсэн. Оройн 23 цагийн орчимд бэр гуйх хүмүүс ирээд шөнийн 03 цаг 30 минут хүртэл найралцгаасан. Хүүхнээ аваад 03 цаг 30 минутаас хойш явцгаасан. Гэрт би, манай нөхөр ******** , талийгаач ***********, *********** /бүтэн нэрийг нь мэдэхгүй/, эхнэр ***********ийн хамт, ***********, ***********, ***********гийн ээж ***********, манай ээж ***********, аав Ган**********, эхнэр ***********, хүүхдүүд үлдсэн байсан. Хүмүүсийг явснаас хойш үлдсэн хүмүүс нь унтаагүй байж байтал үүр цайсан. Үүр цайсны дараа нөхөр ********  *********** эгчийг гэр лүү нь хүргэж өгөхөөр мотоцикльтой явсан. Яваад 07 цагийн орчимд гэртээ ирсэн байх. Нөхөр ******** ийг хүн хүргэж өгөх гээд явсан хойгуур талийгаач ***********, *********** 2 гэрээс гарч ороод л яваад байсан. Нэг харсан чинь тамхи татаад хаалганы ард сууж байгаа харагдсан. Чанга орилолдож, чарлалдаад байсан зүйл сонсогдоогүй. Тэгээд гэрээс гараад хартал гэрийн зүүн урд талд талийгаач ***********, *********** гэх залуутай барилцаад зогсож байхаар нь би “та нар болиоч, битгий хэрүүл хийгээд бай, хэрүүлийн газар ирсэн юм уу” гээд гэр лүү орсон. Тэгээд гэрт байж байтал гэрийн баруун урд талд пижигнээд, гэрийн дотор талд байсан эрэгнэг түлхэгдээд дээр нь байсан цаас ***********хаар нь гараад хартал талийгаач *********** нүүрээрээ гэрийн хаяа руу мөргөөд цааш түрүүлгээ хараад ***********сан байсан. Тэгээд би гарч ирчихээд буцаад орсон. Тэгээд удаагүй дахиад гэрийн баруун урд талд пижигнэлдээд байхаар нь гараад хартал талийгаач ***********ыг дээш нь харуулаад хэвтүүлчихсэн *********** гэх залуу дээр нь гараад суучихсан байсан. *********** гэх залуугийн эхнэр, хүүхдүүд нь гадаа байсан. Би буцаад гэртээ орсон. Гэрт байж байтал гадаа *********** гэх залуугийн эхнэр “чи болохгүй шүү дээ, чи хүн аллаа шүү дээ” гээд хашхирахаар нь гэрээс гүйгээд гартал *********** гэх залуу гартаа чулуу барьчихсан, хажууд нь эхнэр *********** нь зогсчихсон ***********гийн барьж байгаа чулууг авч байгаа харагдсан. Намайг гарч ирэхэд талийгаач ***********ыг чулуугаар цохиж байгаа зүйл харагдаагүй. *********** гэх залуугийн барьж байсан чулууг эхнэр *********** нь хаяад явъя гээд машин руугаа аваад явсан. Удалгүй *********** гэх залуу эхнэр хүүхдийн хамт манай ээж ***********, аав Ган**********, ***********, *********** нар сумын төв рүү явцгаасан. Хүмүүсийг явсан хойно талийгаач *********** гэрийн гадна зүүн талд сууж байгаад “*********** намайг зодчихоод явчихлаа. Ах нь арай л согтуураад байна. Эрүүл байсан бол энэ муу залууг дээ” гээд сууж байсан. Ах нь нүүр гараа угаая, ус хийгээд өг гээд бага гэрийн үүдэнд сууж байгаад гар нүүрээ угаасан. Талийгаач *********** өөрөө бага гэрээс ус аваад гар нүүрээ угаагаад байж байхад нь би очиж гар дээр нь ус хийж өгсөн. Тэгэхэд шарх, сорви харагдаагүй. Нүүрээ угаачихаад том гэрт орж ирэхээр нь "цай уух уу” гэхэд ууя гэхээр нь цай хийж өгсөн. Аяга цай уугаад араас нь тамхи татчихаад дүү хүү мөд ирэх болов уу, дүү хүүгээ ирэхээр явъя гэхээр нь дүү хүү чинь удахгүй ирэх байх гэж хэлсэн. Нэг их удаагүй байж байтал манай нөхөр ********  ирсэн ******** ийг ирэхэд талийгаач *********** том гэрийн баруун орон дээр сууж байсан юм. Тэгээд ******** т "намайг *********** зодчихоод явчихлаа. Заа яах вэ дараа хариугаа авна. Миний тэрлэг гэр дээр байсан чинь норчихсон байна” гэж хэлээд гэрээс гараад манай нөхөр ******** ийг “нааш ир” гэж дуудсан. Манай нөхөр ********  араас нь гараагүй. Тэгтэл удалгүй манай дүү жижиг гэр дотроос "энэ хүн чинь уначихлаа” гэж хашхирахаар нь гараад хартал жижиг гэрийн гадаа үүдэн дээр доошоо харсан байдалтай ***********сан байсан. Гүйж очоод өндийлгөтөл нүүр хэсэг нь хар хүрэн болсон байсан. Амьсгаатай байсан. Тэгээд би ******** ийн эгчийнх нь хүүхэд болох ***********г дуудаад *********** гарч ирээд 2 гарт нь массаж хийж байгаад сүлжээн дээр гарч эмнэлэг дуудсан. Эмнэлэг ирэх хооронд 2 гар нь хөрсөн. Богдын эмнэлэг удалгүй ирсэн. Эмч үзээд нас барсан байна гэсэн. Богд сумын эмч Цэцэг-Эрдэнэ ирсэн. *********** гэх залуу нь манай аав болох Ган**********ын эгчийнх нь төрсөн хүү байгаа юм. Хоёулаа найранд оролцсон. Архи ууцгаасан байсан. Гэхдээ ухаанаа алдтал согтуу байгаагүй. Талийгаач *********** нь архи уухаараа агсан зантай, хүн зодчих гээд байдаг хүн байгаа юм. *********** нь сүүлийн үед архи уугаад байдаг болсон гэж сонссоноос зодоон хийгээд явдаг гэж сонсоогүй. Талийгаач ***********тай *********** гэх залуу гэрийн хаяанд сууж байгаад "чи манай *********** ахын толгойг цагаа руу дүрсэн байсан. Ахыг зодсон байсан” гээд маргаад байсан. ***********гийн эхнэр *********** нь талийгаач ***********ыг “чи манай ахыг зодсон” гээд хашхираад байгаа дуулдсан. 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар баг Сүүжийн-Улаан нуруу гэх газарт бэр гаргаж өгөөд талийгаач ***********, **********, ***********, ***********, ***********, ***********, манай нөхөр ******** , *********** эгч бид нар үлдсэн. Манай нөхөр *********** эгчийг хүргэж өгөх гээд явсан байсан. Найрлаад сууж байхад хоорондоо маргалдсан зүйл байхгүй. Тэгээд **********, талийгаач *********** 2 гадаа тамхи татаж байгаад хоорондоо зуралдаад зодолдоод байсан. Намайг гэртээ байж байхад манай баруун урд талын хана руу юм цохиод эргэнэг нураад ороод ирэхээр нь гараад хартал талийгаач гэр налаад ***********сан байсан. Тэгээд би гэртээ ортол ахиад маргалдаад хоорондоо зодолдоод байх шиг байхаар нь гараад хартал ********** талийгаач ***********ыг газарт ***********гаад дээр нь сууж байхаар нь би буцаад гэр лүү орсон. *********** хүн аллаа гээл орилохоор нь гараад харахад ********** чулуу барьчихсан зогсож байхаар нь та нар ямар хэрүүлийн газар ирсэн юм уу гэхэд *********** намайг “та нар манай ахыг яасан байлаа” гээд занаад байсан. Тэгээд **********г аваад явсан. Маргаан болсны дараа талийгаачийн биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-36, 233-р хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Ч.***********ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Талийгаач *********** нь манай ааваас хэрүүл гуйгаад наад архиа тойруулаач, архинаасаа надад хийгээд өг гээд байсан. Тэгсэн манай аав тамхи татах гээд гадна гарсан чинь араас нь талийгаач *********** дагаад гарсан. Би гэрт цайгаа ууж дуусчихаад араас нь гарсан чинь манай аав ********** талийгаач *********** хоёр барилцаад авсан байсан. Талийгаач *********** гартаа байсан чулууг газар хаячихаад би хэрүүл хийх гэж ирээгүй гээд аав руу гараа өгсөн. Тэгсэн чинь аав гарыг нь барьсан чинь талийгаач аавын гарнаас татаж авч ирээд мөргөх гэж байсан. Тэгээд аав тэрнээс нь бултчихсан чинь талийгаач хий гишгээд найр хийсэн айлын гэрийн ханыг мөргөөд ***********сан. Тэгснээ босож ирээд аав талийгаач хоёр ноцолдоод аав дээр нь суусан чинь ээж очиж аавыг талийгаачийн дээрээс татаж авч босгоод хоёр гэрийн голд суусан. Тухайн үед Ган**********, ***********, бид хэд байсан. Ээж сүүлд ирсэн. Талийгаач *********** нь намайг байх үед бол манай ааваас өөр хүнтэй хэрүүл маргаан зодоон цохион хийсэн асуудал байхгүй. Аав ********** талийгаачийн дээр суучихсан цохих гээд дайрсан. Тэгсэн талийгаач *********** өөдөөс нь аавын хоёр гарыг барьчихаад цохиулаагүй. Тэгээд удалгүй ээж очиж аавыг салгаад аваад явсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/,

 

Гэрч Х.***********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон дахин өгсөн:... 2023 оны 07 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед би нөхөр хүүхдийн хамт Богд сумын 3 дугаар багт байрлах ********  гэх айлд очсон. Тэдний охин нь айлын болох гээд бид хэдийг урьсан. Тэгээд очоод хоол унд идэж ууцгаасан. Шөнө 01-02 цагийн үед бэр авах хүмүүс нь ирсэн. Тэгээд шөнө 04 цагийн үед ирсэн хүмүүс бэрээ аваад явсан. Тэгэхээр нь би нөхөр **********г одоо явцгаах уу гэсэн чинь ********** үүр цайхаар явъядаа гэсэн. Тэгсэн ********  талийгаачийн дүү ***********ыг хүргэж өгөх гээд явсан. Би нөхөр **********г үүр гэгээрчихлээ явах уу хэдүүлээ гэсэн чинь манай нөхөр ********** ********  “намайг энд байгаа хүмүүсийг идэж уулгаад намайг иртэл байж бай гэсэн” гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр ширээн дээр байсан архинаас хүмүүст аягалаад л байсан. Би ч тухайн үед гарч ороод явж байсан. Тэгсэн талийгаач *********** манай нөхрийг архи өгөхгүй байна гээд хэрүүл гуйгаад байх шиг байсан. Тэнд байсан настай хүмүүс одоо архиа боль гээд манай нөхөр талийгаачийн хамт газар орны урд суучихсан байсан. Би бие засчихаад ирсэн чинь манай нөхөр **********, талийгаач *********** нар гэрийн гадаа барилцаад авчихсан байж байсан. Би очоод **********г салгах гэсэн чинь салахгүй байхаар нь уйлсан чинь нөхөр талийгаачийг тавьчихсан чинь талийгаач *********** хий гишгэсэн юм уу ******** ийн гэрийг мөргөөд газар ***********сан би тэгэхлээр нь ***********ыг очоод босгох гэсэн чинь намайг янхан гичий минь чи цаашаа бай гээд миний баруун талын булчин хэсэг рүү өшиглөсөн. Тэгэхлээр нь би энэ чинь аймар хүн байна хол байя гээд нөхрийгөө аваад машиндаа суулгаад малын саравчны ард зогссон чинь нөхөр хамт ирсэн Ган********** гуайг эхнэрийнх нь хамт аваад явна гэсэн. Тэгээд хоёр хөгшинийг аваад Богд сумын төв дээр ирсэн. Тухайн үед тэр хүнийг өнгөрөхийг мэдсэн бол бид нар явахгүй байж л байх байсан байна лээ. Хоёр хөгшинийг буулгах гээд хашааных үүдэнд очсон чинь миний гар утас дуугарсан. Тэгсэн манай хамаатны *********** гэх эмэгтэй “нөгөө хүн чинь явах гээд дээлээ өмсөөд гарсан чинь гэрийн үүдэн хамраараа газар ***********чихлаа дуудлага өгөөдөх” гэсэн тэгэхлээр нь нөхөр **********, *********** бид гурав эмнэлэг ороод дуудлага өгчихөөд яана аа яасан юм болоо хэдүүлээ байж байдаг байж уу очих уу гэж ярилцаж байгаад очъё гээд Ган********** гуайн гэрээс юм авах гээд гэрийнх нь гадаа иртэл цагдаагийн машин ирээд манай нөхөр **********г аваад явчихсан. Тэгээд та нар эндээ байж байгаарай асууж тодруулах зүйл байгаа гэж хэлээд явсан. Тэгээд бид нар явж чадаагүй. Ю***********ас болж хэрүүл болсон талаар сайн мэдэхгүй байна. Энэ хоёр архинаас л болсон байх гэж бодож байна. Бэр гаргаж өгсний дараа найрлаж байхад **********, *********** нар хоорондоо маргалдсан асуудалгүй байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52, 224-225-р хуудас/,

 

Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Талийгаачийн зүүн зулай зүүн дух хэсэгтээ нийлэх хэсгийн заадлын хугарал гэмтэл дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарах бөгөөд зүүн чамархайн хуйхны цус харвалт, аалзан хальс дахь нэвчмэл цус харвалт гэмтлүүд нь дээрх гэмтлийн үед бие биенийгээ нөхцөлдүүлэн үүссэн хүнд гэмтлүүд юм. Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь өнгө хэлбэр тогтоц шинж байдлаараа нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байсан. Талийгаачийн зүүн чамархай, хуйхны цус харвалт, аалзан хальс дахь нэвчмэл цус харвалт, зүүн бөөрний хальс дахь цус хуралт, зүүн хацрын төвгөр, хамар эрүү, баруун бугалга хэсгийн зулгаралт гэмтлүүд нь нийлээд тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачийн биед үүссэн дээрх гэмтлүүд бүгд нийлээд мөн гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь татах түлхэлцэх, чангаах үед үүсэх боломжгүй. Харин дээрх хүчний үйлчлэлээр унах, хатуу мохоо зүйл мөргөх, мөргөгдөх, цохих цохигдох үед үүсэх боломжтой. Талийгаачийн эрүү тус газарт учирсан гэмтэл, нүүр тус газар учирсан гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн тус бүрдээ нэг удаагийн үйлчлэлээр унах, мөргөх, мөргөгдөх, цохих, цохигдох үед үүсэж болно гэсэн мэдүүлэг /хх-ийн 105-р хуудас/,

 

2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/,

 

2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай:... Хэрэг учрал болсон гэх газар нь Өвөрхангай аймгийн Богд сумын 3-р багт байрлах “Сүүжийн Улаан нуруу” гэх газар байв. Толгойн хэсэг нь урд зүг рүү харсан байрлалтай, 2 хөл жийсэн, ногоон эрээн өнгийн бүтээлгээр бүтээсэн эрэгтэй хүний цогцос байв гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-11-р хуудас/,

 

2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 35 дугаартай мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай:... Хэргийн газрын үзлэг хийх явцад хар хөх өнгийн босоо захтай урд хоолой энгэр хэсэгтээ 3 ширхэг товчны нүхтэй, 2 ширхэг товчтой, даавуун футболк 1 ширхэг, цагаан өнгийн даавуун материалтай цус мэт зүйлээр бохирлогдсон гэрийн бүрээсний өөдөс 4 ширхэг зэргийг хураан авсан гэсэн тогтоол /хх-ийн 14-р хуудас/,

 

2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн цогцост үзлэг хийсэн тухай:... Цогцос нь 162 см урттай, биеийн галбир зөв, зулай хэсэгт 2,5 см, баруун зүүн чамархайд 1,5 см буурал орж буй хар өнгийн үстэй, 50-55 орчим насны эрэгтэй хүний цогцос байв. Зүүн хацрын төвгөрт 3,2*2,5 см, 1*0,2 см хамрын үзүүр хэсэгт 0,1*0,1 см, 0,4*0,1 см хүртэл хэмжээний олон тооны зулгаралтуудтай. Доод эрүүний дунд хэсэгт 3,6*2,8 см зулгаралттай, баруун гарын булгалганы ар доод хэсэгт 5,0*3,4 см улаан хүрэн өнгийн зулгаралттай. Хамрын яс бүтэн, ам хагас ангайсан, доод эрүүнд 4-4, 4-5 дугаар шүд бүтэн, бусад шүд үгүй бөгөөд тагнай бүхий хиймэл шүдтэй. Үзлэгээр ямар нэгэн зүйл илрээгүй болно гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-19-р хуудас/,

 

2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тухай:... Талийгаач **********ын өмсөж байсан гэх хувцсанд үзлэгийг явуулав. Үзлэгээр дээгүүрээ үйтэн хээтэй улаан эрээн өнгийн торгон дээлтэй байх ба дээл ямар нэгэн урагдал толбогүй, дотуур саарал өнгийн ноосон майктай уг майк ямар нэгэн зүйлээр бохирлогдоогүй, түүний доогуур цайвар цэнхэр өнгийн босоо захтай хагас ханцуйтай, хар хөх өнгийн футболктой байх бөгөөд уг футболкны энгэр хэсэг урагдсан, энгэрийн дотор хэсэг 1,5х0,7 см хэмжээтэй талбайд цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, футболк нь баруун мөрний дээд хэсэг, зах хэсэг урагдсан байх тул түр хураан авч шинжилгээнд хүргүүлэхээр тогтов гэсэн тэмдэглэл /хх-ийн 20-р хуудас/,

 

  Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Цэдэнсодномын 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 41 дугаартай:... Шинжилгээнд ирүүлсэн хагас ханцуйтай хар хөх өнгийн цамцны энгэр цээж хэсэг, зүүн мөрөнд урагдал гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. 1, 2 гэж тэмдэглэсэн гэмтлүүд нь 2 удаагийн, 3,4,5 гэж тэмдэглэсэн гэмтлүүд нь 1 удаагийн татаж чангаах, хүчний үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн хагас ханцуйтай цамцны энгэр хэсгийн цэнхэр өнгийн оруулганы дотор тал хэсэгт 1,5*0,7, 0,5*04 см хэмжээтэй цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байна. Шинжилгээнд ирүүлсэн зүйл шинжээчийн 41 дугаартай дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтийг бүрэн хүлээлгэж өгөв гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-65-р хуудас/,

 

  Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 3565 дугаартай:... Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн гэрийн гадуур бүрээснээс авсан гэх дээж дээр цусны ул мөр илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн **********ын гэх хуруу шилтэй цусны эсүүд задарч муудсан байх тул бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна. **********гийн гэх цус нь 0/1/ бүлгийн харьяалалтай байна гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 69-71-р хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 87 дугаартай:... Талийгаач П.***********ын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүүн зулай, зүүн дух хэсэгтээ нийлэх заадсын хугарал, зүүн чамархай, хуйхны цус харвалт, аалзан хальс дахь нэвчмэл цус харвалт, зүүн бөөрний хальс дахь цус хуралт, зүүн хацрын төвгөр, хамар, эрүү, баруун бугалга хэсгийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач П.***********ын цусанд 2,3 промилли спиртийн агууламж, ходоодны шингэнд 7,2 промили спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Талийгаач П.*********** нь дунд зэргийн согтолттой байсан байна. Согтолтын дунд зэрэг нь үхэлд нөлөөлөхгүй. Нас барсан хугацаа 10-15 цаг болсон байх боломжтой. Талийгаач П.*********** нь зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчний улмаас зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ. Дүгнэлтэд П.***********ын цогцост шинжилгээ хийх явцдаа зүүн зулай, зүүн дух ясны заадлын хугарлыг харуулсан бичлэгийг хавсаргав гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 75-80-р хуудас/,

 

Шүүгдэгч **********гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 152-154-р хуудас/,

 

Шүүгдэгч **********гийн хувийн байдалтай холбоотой баримтууд буюу Өвөрхангай аймгийн ******** сумын **** дугаар багийн засаг даргын 114 тоот тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,  үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа,  иргэний үнэмлэхний лавлагаа, 2022 оны мал тооллогын А дансны хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94-99, 106-р хуудас/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  ***********ийн “Хохирол төлбөрт 6.400.000 төгрөг авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хуульд заасны дагуу сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ” гэсэн тайлбар,

 

2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” мөрдөгчийн санал /хх-ийн 140-141-р хуудас/,

 

2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2326002710265 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 142-145-р хуудас/ зэрэг болно.

 

  1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч Ц.Нэргүй шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ:... Шүүгдэгч ********** нь 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар багт байрлах Сүүжийн Улаан нуруу гэх газарт иргэн ***********тай миний ахыг зодсон гэх шалтгаанаар маргалдаж барилцан авч түлхэн ***********гаснаас хохирогч ***********ын эрүүл мэндэд зүүн зулай, зүүн дух хэсэг нийлэх заадсанд хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн. Дээрх гэмт хэргийг шүүгдэгч ********** нь үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тогтоол, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч П.Ган**********ын мэдүүлэг, гэрч ***********ийн мэдүүлэг, гэрч Д.***********гийн мэдүүлэг, гэрч Н.******** ийн мэдүүлэг, гэрч С.***********гийн мэдүүлэг, гэрч Г.***********гийн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***********ийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Ч.***********ы мэдүүлэг, гэрч Х.***********ийн мэдүүлэг, шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 375 дугаартай дүгнэлт, шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 41 дугаартай дүгнэлт, шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 3565 дугаартай дүгнэлт, шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 87 дугаартай дүгнэлт, нас барсны гэрчилгээний хуулбар, шинжээч Э.Хүрэлсүхийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар ********** нь 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар багт байрлах Сүүжийн Улаан нуруу гэх газарт иргэн ***********тай миний ахыг зодсон гэх шалтгаанаар маргалдаж барилцан авч зүүн чамархай хэсэгт гараараа нэг удаа цохиж, түлхэн ***********гаснаас иргэн ***********ын эрүүл мэндэд зүүн зулай, зүүн дух хэсэг нийлэх заадсанд хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна. Иймд шүүгдэгч **********д дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлтдээ:...  Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлтийг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь улсын яллагч миний ахыг зодсон гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж гэж дүгнэсэн. Хэрүүл маргаан ингэж үүсээгүй. Хавтаст хэрэгт ийм баримт байхгүй байхад хэрүүл ингэж үүссэн гэж хэлж болохгүй. Харин архи хундагалж өгсөнгүй гэдгээс хэрүүл маргаан үүсгэж хохирогч гэх хүн миний үйлчлүүлэгчид халдсан гэх баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Бүх гэрчүүдийн мэдүүлгээр ********** нь хохирогчийг түлхэж ***********гаж толгойд нь хүнд гэмтэл учруулсан гэж улсын яллагч үзэж байна. Гэтэл нэг ч гэрчийн мэдүүлэгт түлхэж ***********гасан гэх мэдүүлэг огт байхгүй. Хавтаст хэрэгт байхгүй баримтаар хүнийг яллаж болохгүй гэж үзэж байна. Энэ хавтаст хэргээс нотлогдож байгаа үнэн зүйл гэвэл тэр хоёр архинаас болж маргалдсан, талийгаач угаасаа агсам тавьдаг, архи дарс уухаараа хэрүүл зодоон байнга хийдэг байсан учраас **********г хойноос нь өшиглөж байсан гэдгийг гэрчүүд харсан байдаг. Тэгээд маргаан нь цаашдаа үргэлжлээд ах гэх шалтгаан нэмэгдсэн нь үнэн. Тэгээд гэрийн хана мөргөж ***********сан. Гэтэл прокуророос түлхэж ***********гасан гэж яллаж байгаа. Гэтэл түлхэж ***********гасан нэг ч баримт хэрэгт байхгүй. Зарим гэрчийн мэдүүлэгт 2 удаа ***********сан гэж байна. Тэгэхээр чи 2 удаа ***********гасан гэж дүгнэж болохгүй. **********гээс болж хий гишгээд ***********сан гэж байгаа. Мэдүүлэгт юу гэж байгаа вэ гэхээр больё гээд гар барих гэхэд гараас татаад мөргөх гэхээр нь гараа татаад авсан чинь хий гишгээд ойчсон гэж байгаа. Энэ ***********лтаасаа болоод гэмтэл авсан байлаа гэж бодоход хэрэг учрал болсноос хойш тодорхой хугацаанд энэ намайг ингэж зодлоо гээд юм ярьж, цай уугаад, нүүр гараа угаагаад хэвийн явж байсан хүн үнэхээр тэр **********гээс болж гэмтэл авсан бол энэ бүхний араа зүгээр зовуурь шаналгаагүй байх уу? Ямар нэгэн зовуурьгүй байсан гэдэг нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдог. Гэхдээ тэр хүн өөрийнхөө буруугаас болж энэ гэмтлүүдийг авсан гэдэг нь илүү тодорхой нотлогдсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл **********г түлхэж ***********гасан гэх баримтаас илүү наад баримт нь илүү бодит үнэнд нийцэж байгаа. Учир нь **********д зодуулчихлаа гээд ямар ч шарх сорвигүй, зовуурьгүй зүгээр сууж байсан хүн. Тэрэнд зодуулснаас болоод толгой түрүү өвдөөд гэдэг юм уу ямар нэгэн зовуурь хэд хэдэн хүнтэй ярилцаж байхдаа огт хэлээгүй. Тэгэхээр ямар нэгэн зовуурь, шаналгаагүй байсан гэсэн баримт. Хэрэв үнэхээр **********гээс болоод тархи нь гэмтсэн бол шинжээч эмч юу гэж хэлсэн бэ? гэвэл хэрэг болсноос хойш 4-5 минут өвдөлт мэдрэхгүй байж болно. Тэрнээс цааш өвчлөл мэдрэгдэнэ гэж хэлсэн. Тэгвэл энэ хүн чинь хүн амьтантай ярилцаад гарч орж, нүүр гараа угаагаад 5 байтугай минут өнгөрөхөд зүгээр байсан. 70 орчим кг жинтэй хүн байсан гэж байгаа. Ийм хүнд жинтэй хүн босгон дээр тээглэж ***********хдаа тэр гэмтлийг авсан болох нь илүү өндөр магадлалтай. Учир нь хүн тээглэж ***********хаар физикийн хуулиар буюу төвөөс зугтаах хүчний үйлчлэлээр бүх инерцээрээ ***********даг. Энэ чинь физикийн шинжлэх ухаанаар нотолчихсон зүйл байгаа. Энэ ***********лтаасаа болж гэмтэл авсан болох нь илүү тодорхой байгаа. ********** түлхэж гэрийн хана мөргөснөөс болж энэ гэмтлийг авсан гэдэг нь магадлал  муутай. Учир нь огт үндэслэлгүй юм ярьж байна гэж би хэлэхгүй. Харин магадлал муутай гэж ярьж байгаа юм. Учир нь гэрийн хана чинь эсгий бүрээстэй. Гэрийн хана чинь хад чулуу биш, зүгээр уян хатан байдаг. Яах вэ тэр дотор байсан тавиур хөдөлсөн, тавиур дээр байсан цаас ойчсон гэж байгаа. Бодвол бөөрөнхийлөөд тавьсан нойлын цаас ***********сан байх гэж бодож байна. Тийм зөөлөн биет мөргөсөн хүн тархиндаа тийм хүнд гэмтэл авах уу? Магадгүй улсын яллагчийн дүгнэж байгаа шиг зүүн чамархай руу нь цохисны улмаас энэ гэмтлийг авсан гэж байна. Өмнөх хурал дээр ийм зүйл яриагүй ч сая тэгж ярих шиг боллоо. Гэхдээ би буруу ойлгосон байж магадгүй. Ямар ч байсан **********тэй маргалдсаны дараа тодорхой хугацаанд зүгээр байсан хүн тээглэж ***********снаас болж гэмтэл авсан магадлал илүү байгаа. Тийм учраас өнөөдөр **********г энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэх ямар ч боломжгүй байна. Хохирогч яагаад гомдол саналгүй гэж хэлж байгаа юм бэ? Энэ чинь бас нэг юм ярьж байгаа. Тээглэж ***********сан, золгүй явдал болсон гэж тэр нутгийнхан бүгдээрээ ярьж байгаа. Тэгэхээр өнөөдөр **********г гэмт хэрэг үйлдсэн байна, үүн дээр гэм буруутай гэж дүгнэж байгаа улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1, 16.2, 16.3-т заасан хэм хэмжээнүүдэд огт тохирохгүй байна. Учир нь түлхэж ***********гаж гэмтээсэн гэж байгаа. Гэтэл түлхэж ***********гасан гэх баримт хавтаст хэрэгт нэг ч байхгүй. Ямар ч байсан ***********сан, дээр нь ********** суусан байсан гэдгийг гэрч нар нотолж байгаа. Мөн тэр түлхэж ***********гасан ***********лтаас болж гэмтэл авсан байх магадлалтай. Гэтэл хэрүүл маргаан болсны дараа талийгаач зүв зүгээр амьтан хүнтэй яриад, тамхиа татаад, нүүр гараа угаагаад явах уу? Үнэхээр ямар нэгэн зовуурьтай байсан бол хүн ингээд сууж байхгүй. Улсын яллагчийн дүгнэж байгаа шиг түлхэлтээс болж гэмтэл авсан гэж дүгнэх баримт хэрэгт огт байхгүй байгаа. Тийм учраас энэ хэргийг ********** үйлдсэн учир гэм буруутай гэж дүгнэх дүгнэлт байхгүй байна. ********** хохирогчид тодорхой хэмжээний мөнгөн тусламж үзүүлсэн. Энэ нь гэмтээсэндээ уучлалт гуйж өгч байгаа зүйл биш. Харин хэрүүл маргаан болсон, зүрхний өвчнийг нь сэдрээгээгүй бол гэх энэ хүний гэмшил байгаа учраас энэ гэм хорын хохирлыг төлсөн. Үүн дээр тэр сэтгэл санааны хохирол яригдахгүй. Учир нь гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүн гэм хорын хохирлыг нэхэмжлэх эрхтэй гэсэн дүгнэлтийг тус тус  гаргасан.

 

Шүүгдэгч ********** нь “Уураа барьж чадаагүйгээс болж маргалдсандаа үнэхээр гэмшиж байна. Би тэр хүнийг нэг л удаа цохисон. Үүнийг шүүх үнэн зөвөөр шийдвэрлэж өгөөсэй гэж хүсэж байна” гэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч **********д холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч ***********с мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ********** нь 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар багт байрлах “Сүүжийн Улаан нуруу” гэх газарт **********ыг зодож эрүүл мэндэд нь “зүүн зулай, зүүн дух хэсэгтээ нийлэх заадсын хугарал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч ********** нь 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар багт байрлах “Сүүжийн Улаан нуруу” гэх газарт **********ыг зодож эрүүл мэндэд нь “зүүн зулай, зүүн дух хэсэгтээ нийлэх заадсын хугарал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ********  гэх айлын охин айлын хүн болсон. Тэгээд хүмүүс найрлаж байгаад үлдсэн хүмүүс нь сууцгааж байгаад ********  талийгаачийн эгчийг нь хүргэж өгөх гээд намайг сөн дээр сууж бай гээд үлдээгээд явсан. Би сөн дээр суугаад айраг, архи тойруулаад сууж байсан. Тэгээд талийгаач араас наад архиа явуул гээд байхаар нь 2-3 удаа өгсөн. Тэгээд архи дуусах гэж байна, хүмүүс больё гэж байна гээд архийг нь ширээн дээр тавьсан. Тэгээд талийгаач өөрөө архи хийж уугаад, араас өшиглөөд байхаар нь би гараад явчихсан. Тэгээд миний араас гарч ирээд чи хэзээ ийм болчихсон юм, чи архи уудаг л байсан биз дээ гээд над руу дайраад байхаар нь би уухаа больсон, тан ууж байгаа гэж хэлсэн. Тэгээд тамхиа татаж дуусаж байхад намайг цохихоор нь би зөрүүлээд цохиод нэлээд ноцолдсон. Би зүүн шанаа хэсэгт нь цохисон” гэсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***********ийн “талийгаач 2023 оны 07 дугаар сарын 22-ны өглөө 8 цагийн үед аавынх нь дүүгийн хүүхдийнх нь охин айлын болох гээд Богд сумын 5-р багт байрлах “Сүүжийн Улаан нуруу” гэх газар луу ********  гэх айлд очихоор явсан. Цагийг нь сайн санахгүй байна. Ямаагаа саах гээд байж байсан чинь манай найзын дүү *********** ирээд талийгаач ***********ыг “ухаан алдчихсан юм шиг байна, таныг яриадах гэнээ” гэж хэлсэн. Тэгээд би хүү ***********, найз ***********, *********** нарын хамт очсон чинь манай нөхөр өнгөрчихсөн, цагдаа ирчихсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/, гэрч П.Ган**********ын “********** нь миний төрсөн ахын хүүхэд байгаа юм. 2023 оны 07 дугаар сарын 23-ны өглөө айлын хүүхэн явсны дараа шээх гээд гэрээс гараад явж байтал 2 хүн барилцаад авсан 2 гэрийн дунд байгаа харагдсан. Гэртээ ирээд байж байтал утсаар хүн яриад тэр хүнийг нас барчихлаа гэж хэлсэн санагдаж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/, гэрч ***********ийн “2023 оны 07 дугаар сарын 23-ны өглөө 07 цаг өнгөрч байхад Богд сумын 3-р багийн “Сүүжийн Улаан нуруу” гэх газар байх ******** ийн охиныг гаргаж өгөөд найран дээр байж байтал Г.*********** эгч намайг дуудаад П.*********** ахыг гадаа ***********ж ойчоод царай нь хөхрөөд сонин болчихлоо гэсэн. Гараад очтол П.*********** нь ямар ч амьсгалгүй, пүүлс байхгүй, өмдөндөө шээсэн, царай нь хөхөрсөн байдалтай байхаар нь эмнэлгийн түргэн тусламж дуудах гээд утасны сүлжээ рүү гараад эмнэлэгт дуудлага өгсөн. Би буцаж ирээд тэнд байсан хүмүүсээс юу болсон юм бэ гэсэн чинь дээлээ өмсөх гэж байгаад шууд нүүрээрээ газар ***********сан гэж хэлсэн. Мөн ********** гэдэг хүнтэй маргалдаж, зодолдсон юм шиг байна лээ. Намайг унтаж байхад гадаа хүмүүс маргалдаад боль энэ тэр гээд хүмүүс дуугараад байсан. Хэрэлдэж маргалдсаныхаа дараа талийгаач Н.********  ахын гэрт ороод ирсэн. Н.********  ахад бид 2 маргалдлаа гээд нэлээн чанга дуугаар яриад байснаа гарч яваад төд удалгүй том гэрээс гарч бага гэр лүү ороод буцаж гарч ирээд гэрийнх нь үүдэнд ***********ад сэрэлгүй нас барсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/, гэрч Д.***********гийн “2023 оны 07 дугаар сарын 23-ны өглөө 04 цаг өнгөрч байхад Богд сумын 3-р багийн “Сүүжийн Улаан нуруу” гэх газар байх Н.******** ийн охиныг гаргаж өгөөд найранд сууж байсан. Хүмүүсээ явуулчхаад үлдсэн хүмүүс нь зарим нь унтаад, зарим нь суугаад найрлаж байсан. Би том гэрээс гараад бага гэр лүү ороод унтаж байсан чинь хүн амьтан пижигнээд дуу гараад байхаар нь бага гэрээс нь гараад иртэл ********** талийгаач П.*********** нар том гэрийнх нь хаалганы урд гадаа барилцаад авсан зогсож байгаа харагдсан. Сумын төвд ирээд байж байтал *********** гэдэг эмэгтэй ***********ийн утас руу залгаад ярьж байснаа та яриадах гээд утсаа өгөхөөр нь би ***********тэй утсаар ярьсан чинь “П.*********** гэдэг хүн чинь явъя гэж гараад үүдэн дээр нүүрээрээ ***********ад ямар ч ухаангүй болчихлоо. Та хэд эмнэлэг дуудаад өг” гэхээр нь бид нар эмнэлэг дуудаж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/, гэрч Х.******** ийн “Өчигдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр манай охин ***********ийн бэр гуйх ёслол болсон юм. Манай ах П.*********** өчигдөр бэр гуйх ёслолд оролцохоор өдрийн 12 цагийн орчимд ганцаараа мотоцикльтой ирсэн. Бэр гуйх хүмүүс Уянга сумаас шөнийн 01 цагийн орчимд ирсэн. Удалгүй явах цаг боллоо гээд 03 цаг өнгөрөөд 04 цаг болж байхад сайн цаг юм байна гээд явсан. Намайг *********** эгчийг гэрт хүргэж өгчихөөд ирэхэд П.*********** ах манай том гэрийн баруун талын орон дээр цай уугаад сууж байсан. П.*********** ах “ахыг чинь ********** зодчихлоо, цамцаа уруулчихлаа” гэж байсан. Намайг харахад өмсөж байсан цамц нь урагдчихсан байсан. Нүүрэнд нь ил харагдах шарх байгаагүй. Сууж байгаад *********** ах гэрээс гараад явсан. Гараад явснаас нь хойш удалгүй *********** араас нь гарснаа буцаж хаалгаар шагайгаад “хөөе ахаа нөгөө хүн чинь ***********чихлаа” гэхээр нь гүйгээд гартал *********** ах манай жижиг гэрийн үүдэнд доошоо хараад ***********сан байсан. Тэгээд очоод толгойг нь тэврээд суухад амьсгаатай байсан. Газар ***********хдаа нүүр хэсэг нь шалбараад цус гарсан байсан. Түүнийг нь арчсан. Толгойг нь түшиж сууж байгаад харахад гэрийн баруун урд талын цагаан бүрээс цус болсон байсан. Дараа нь эхнэр ***********гаас ах ***********ыг гэрийн баруун урд талд нүүрээрээ ***********сан байсныг сонссон. Түргэн ирээд *********** ахыг нас барсан байна гэсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30-р хуудас/, гэрч С.***********гийн “Манай гэр Богд сумын төвөөс 60 километрийн зайд нутагладаг юм. Өчигдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 22-ны өглөө хөдөө гэрээсээ гараад Богд сумын төв орсон. Богд сумын төвөөс 16 цагийн орчимд гараад хүргэн ах ******** ийн охин ***********ийг айлд гаргаж өгөх зорилготой ээж ***********, хүүхдүүдийн хамт ирсэн. Найранд байж байгаад машинд орж хүүхдээ унтуулаад ирсэн хүмүүсийг нь явах үед орж ирсэн. Бэр гуйхаар ирсэн хүмүүс нь үүрээр явсан. Машинаас буухдаа цаг харахад үүрийн 04 цаг өнгөрч байсан хүмүүсийг явуулчхаад, цай уучхаад, хүүхдээ хөхүүлчхээд урд тахилга овооны хажууд нэлээн дээр гараад хэсэг суусан. Намайг сүлжээн дээр гарахад гадаа гэгээ орж байсан. Цаг хараагүй. Сүлжээн дээр 40-50 минут орчим суусан. Намайг сүлжээн дээр сууж байхад ах ********** талийгаач *********** нар хоорондоо маргалдаад байгаа бололтой чанга чанга ярьцгаагаад байсан. Тэгээд сүлжээн дээр сууж байгаад харсан чинь ********** ах талийгаач *********** 2 гэрийн гадаа барилцаж авах гээд байгаа бололтой харагдсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/, гэрч Г.***********гийн “Манайх өчигдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр том охин ***********ийг айлын хүн болгосон юм. Нөхөр ******** ийг хүн хүргэж өгөх гээд явсан хойгуур талийгаач ***********, *********** 2 гэрээс гарч ороод л яваад байсан. Нэг харсан чинь тамхи татаад хаалганы ард сууж байгаа харагдсан. Тэгээд гэрээс гараад хартал гэрийн зүүн урд талд талийгаач ***********, *********** гэх залуутай барилцаад зогсож байхаар нь би “та нар болиоч, битгий хэрүүл хийгээд бай, хэрүүлийн газар ирсэн юм уу” гээд гэр лүү орсон. Гэрт байж байтал гэрийн баруун урд талд пижигнээд, гэрийн дотор талд байсан эргэнэг түлхэгдээд дээр нь байсан цаас ***********хаар нь гараад хартал талийгаач *********** нүүрээрээ гэрийн хаяа руу мөргөөд цааш түрүүлгээ хараад ***********сан байсан. Тэгээд удаагүй дахиад гэрийн баруун урд талд пижигнэлдээд байхаар нь гараад хартал талийгаач ***********ыг дээш нь харуулаад хэвтүүлчихсэн *********** гэх залуу дээр нь гараад суучихсан байсан. Тэгтэл удалгүй манай дүү жижиг гэр дотроос "энэ хүн чинь ***********чихлаа” гэж хашхирахаар нь гараад хартал жижиг гэрийн гадаа үүдэн дээр доошоо харсан байдалтай ***********сан байсан. Гүйж очоод өндийлгөтөл нүүр хэсэг нь хар хүрэн болсон байсан. Талийгаач ***********тай *********** гэх залуу гэрийн хаяанд сууж байгаад "чи манай *********** ахын толгойг цагаа руу дүрсэн байсан. Ахыг зодсон байсан” гээд маргаад байсан. ***********гийн эхнэр *********** нь талийгаач ***********ыг “чи манай ахыг зодсон” гээд хашхираад байгаа дуулдсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-36-р хуудас/, насанд хүрээгүй гэрч Ч.***********ы “Талийгаач *********** нь манай ааваас хэрүүл гуйгаад наад архиа тойруулаач, архинаасаа надад хийгээд өг гээд баасан. Тэгсэн манай аав тамхи татах гээд гадна гарсан чинь араас нь талийгаач *********** дагаад гарсан. Би гэрт цайгаа ууж дуусчихаад араас нь гарсан чинь манай аав ********** талийгаач *********** хоёр барилцаад авсан байсан. Талийгаач *********** гартаа байсан чулууг газар хаячихаад би хэрүүл хийх гэж ирээгүй гээд аав руу гараа өгсөн. Тэгсэн чинь аав гарыг нь барьсан чинь талийгаач аавын гараас татаж авч ирээд мөргөх гэж байсан. Тэгээд аав тэрнээс нь бултчихсан чинь талийгаач хий гишгээд найр хийсэн айлын гэрийн ханыг мөргөөд ***********сан. Тэгснээ босож ирээд аав талийгаач хоёр ноцолдоод аав дээр нь суусан чинь ээж очиж аавыг талийгаачийн дээрээс татаж авч босгоод хоёр гэрийн голд суусан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/, гэрч Х.***********ийн “2023 оны 07 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед би нөхөр хүүхдийн хамт Богд сумын 3 дугаар багт байрлах ********  гэх айлд очсон. Шөнө 04 цагийн үед ирсэн хүмүүс бэрээ аваад явсан. Тэгэхээр нь би нөхөр **********г одоо явцгаах уу гэсэн чинь ********** үүр цайхаар явъя даа гэсэн. Талийгаач *********** манай нөхрийг архи өгөхгүй байна гээд хэрүүл гуйгаад байх шиг байсан. Би бие засчихаад ирсэн чинь манай нөхөр **********, талийгаач *********** нар гэрийн гадаа барилцаад авчихсан байж байсан. Би очоод **********г салгах гэсэн чинь салахгүй байхаар нь уйлсан чинь нөхөр талийгаачийг тавьчихсан чинь талийгаач *********** хий гишгэсэн юм уу ******** ийн гэрийг мөргөөд газар ***********сан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52-р хуудас/, шинжээч эмч Э.Хүрэлсүхийн “Талийгаачийн зүүн зулай зүүн дух хэсэгтээ нийлэх хэсгийн заадлын хугарал гэмтэл дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарах бөгөөд зүүн чамархайн хуйхны цус харвалт, аалзан хальс дахь нэвчмэл цус харвалт гэмтлүүд нь дээрх гэмтлийн үед бие биенийгээ нөхцөлдүүлэн үүссэн хүнд гэмтлүүд юм. Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь өнгө хэлбэр тогтоц шинж байдлаараа нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байсан. Талийгаачийн зүүн чамархай, хуйхны цус харвалт, аалзан хальс дахь нэвчмэл цус харвалт, зүүн бөөрний хальс дахь цус хуралт, зүүн хацрын төвгөр, хамар эрүү, баруун бугалга хэсгийн зулгаралт гэмтлүүд нь нийлээд тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачийн биед үүссэн дээрх гэмтлүүд бүгд нийлээд мөн гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь татах түлхэлцэх, чангаах үед үүсэх боломжгүй. Харин дээрх хүчний үйлчлэлээр ***********х, хатуу мохоо зүйл мөргөх, мөргөгдөх, цохих цохигдох үед үүсэх боломжтой. Талийгаачийн эрүү тус газарт учирсан гэмтэл, нүүр тус газар учирсан гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн тус бүрдээ нэг удаагийн үйлчлэлээр ***********х, мөргөх, мөргөгдөх, цохих, цохигдох үед үүсэж болно” гэсэн мэдүүлэг /хх-ийн 105-р хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Цэдэнсодномын 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 41 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-65-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 3565 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 69-71-р хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 87 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 75-80-р хуудас/, шүүгдэгч **********гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***********ийн “хохирол төлбөрт 6.400.000 төгрөг авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хуульд заасны дагуу сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ” гэсэн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

    Шүүгдэгч ********** нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “намайг цохиод авахаар нь би зөрүүлээд цохисон” гэж мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Цэдэнсодномын 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 41 дугаартай, шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 87 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч Б. **********гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***********ийн “хохирол төлбөрт 6.400.000 төгрөг авсан. Цаашид нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй. ” гэсэн тайлбар зэргээр давхар нотлогдсон болно.

 

Шүүгдэгч **********гийн дээрх үйлдлийн улмаас хохирогч **********ын эрүүл мэндэд “зүүн зулай, зүүн дух хэсэгтээ нийлэх заадсын хугарал” бүхий хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч ********** нь зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчний улмаас зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан болох нь Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 87 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Цэдэнсодномын 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 41 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 3565 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байх тул

 

Шүүгдэгч **********гийн 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар багт байрлах “Сүүжийн улаан нуруу” гэх газарт **********ыг зодож эрүүл мэндэд нь “зүүн зулай, зүүн дух хэсэгтээ нийлэх заадсын хугарал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч ********** овгийн **********ын **********г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

  

  1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч **********гийн дээрх үйлдлийн улмаас нь хохирогч П.***********ын биед зүүн зулай, зүүн дух хэсэгтээ нийлэх заадсын хугарал, зүүн чамархай, хуйхны цус харвалт, аалзан хальс дахь нэвчмэл цус харвалт, зүүн бөөрний хальс дахь цус хуралт, зүүн хацрын төвгөр, хамар, эрүү, баруун бугалга хэсгийн зулгаралт гэмтлүүд учирсан.

 

Шүүгдэгч ********** нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***********т 6.400.000 төгрөгийг төлсөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***********ийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********** нь “Хохирол төлбөрт 6,400,000 төгрөг авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хуульд заасны дагуу сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ” гэж байгаа боловч хавтаст хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй байх тул

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********** нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

  1. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:.... Шүүгдэгч **********гийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгч нь хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон. Эдгээр нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийг цагаатгах нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, нийгмийн аюулын хэр хэмжээ, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй нөхцөл байдал, хохирол төлбөрт 6,400,000 төгрөг төлсөн зэргийг харгалзан үзэж шүүгдэгч **********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй. Энэ гэмт хэргийн улмаас амь хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хохирол төлбөр баримтаар нэхэмжилсэн зүйл байхгүй. Мөн хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан футболк 1 ширхэг, гэрийн бүрээсний өөдөс 4 ширхгийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна гэсэн  дүгнэлтийг,

  

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:.... Миний үйлчлүүлэгч нь хэрүүл маргаан гаргаагүй, бусдыг зодоогүй гэж огт маргаагүй. Харин тархинд тийм гэмтэл учруулаагүй байх л гэсэн санаа бодлоо илэрхийлж байгаа. Ямартай ч хохирогчтой маргалдсан, зодоон хийсэн гэх буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шүүхийн зүгээс нэгэнт гэм буруутай гэж дүгнэж байгаа учраас энэ дүгнэлтийг нь хүлээн зөвшөөрч байна. Тийм учраас эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлтээ гаргая. Улсын яллагчийн зүгээс гэмт хэргийг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг дурдаж байна. Шүүгдэгч нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж дүгнэж байна. Шүүгдэгч нь хувийн байдлын тухайд өмнө нь ямар нэгэн зөрчил, гэмт хэрэг гаргаж байгаагүй. Мөн ийм харамсалтай зүйл болсон ч гэсэн амьдралд хөлөө олж өөрийн гэсэн ажил төрөлтэй хүн байгаа учраас заавал хорих ял оногдуулж байж энэ хүнийг хүмүүжүүлнэ гэж улсын яллагч дүгнэж байгааг би хатуудаж байна гэж хэлэхгүй. Гэхдээ хувийн байдал зэргийг харгалзан үзэж тухайн зүйл анги нь сонгож хэрэглэх санкцтай учраас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч ********** нь шүүх хуралдаанд эцсийн үгэндээ “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Өмгөөлөгчийн саналын дагуу торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэсэн.

 

   Шүүгдэгч **********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

        

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,

 

Шүүгдэгч **********гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу өөрийн гэсэн мал хөрөнгөтэй, орлоготой, уг гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ********** овгийн **********ын **********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********д оногдуулсан 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********д шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***********т 6,400,000 төгрөгийг төлсөн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********** нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн футболк 1 ширхэг, гэрийн бүрээсний өөдөс 4 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт хавсарган ирүүлсэн бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,

,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********** овгийн **********ын **********г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** овгийн **********ын **********г 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********д оногдуулсан 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********д шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***********т 6,400,000 төгрөгийг төлсөн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

     6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********** нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

 

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн футболк 1 ширхэг, гэрийн бүрээсний өөдөс 4 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт хавсарган ирүүлсэн бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                               Х.ОТГОНЖАРГАЛ