Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/36

 

 

 

 

 

 

 

 

 

 2024         03            25                                  .../.../...

                                                                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э,  

улсын яллагч Г.Г,

шүүгдэгч Э.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Э-ын Ө-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ...  дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Дундговь аймгийн ... суманд төрсөн, ... настай, ..., ... боловсролтой, ... мэргэжилтэй,... эрхэлдэг, ам бүл ..., ... хүүхдийн хамт Дорноговь аймгийн ... сумын ... дүгээр баг ... тоотод оршин суух, урьд нь Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар шийтгүүлж байсан, С овогт Э-ын Ө- /РД:.../

 

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Ө нь 2024 оны 02 дугаар сарын 06-ны орой Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг дэвсгэрт байх .... гэх газарт байрлах гүүрэн дээр араас нь явж байсан Э.Б-ийг гэрлээ шилжүүлсэнгүй гэх шалтгаанаар түүний жолоодож явсан Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын их гэрлийг төмрөөр цохиж хагалан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас хохирогч Б.Т-т бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

- шүүгдэгч Э.Ө- мэдүүлсэн: “...Мэдүүлэг өгсөн байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд бензиний мөнгө гэж 100,000 төгрөг, үнэлгээний дагуу 690,000 төгрөг нийт 790,000 төгрөгийг өгсөн...” гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

  

- Хохирогч Б.Т- мөрдөн шалгах ажиллагаанд: “... Манай аав Б-, ээж Б нар хөгжлийн бэрхшээлтэй дүү Д-ыг Сайншанд суманд эмнэлэгт үзүүлж, группыг нь сунгуулах ажлаар явсан юм. Гэтэл орой Эрдэнэ суманд буцаад ирэх үед миний машины баруун талын их гэрэл хагарсан тул гайхаад асуутал урд явж байсан том тэрэгний жолооч зам дээр явж байгаад төмрөөр цохиод хагалчихсан гэж хэлсэн... Миний машины баруун талын их гэрэл хагарсан, өөр эвдрэл гэмтэл байхгүй... Надад санал, хүсэлт байхгүй. Э.Ө нь надад хохирлын мөнгө болон 660,000 төгрөг, мөн зардлын мөнгө гэж 100,000 төгрөг,  хохирлын мөнгөтэй хамт 30,000 төгрөг нийтдээ 790,000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29х/,

 

-Гэрч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2024 оны 02 дугаар сарын 06-ны 20 цагийн орчимд Өргөн сумын нутаг ... гэх газар уруудаад явж байтал миний урд ... гэсэн дугаартай чиргүүлтэй том оврын авто машин урд зам голлоод яваад байсан. Тухайн үед би гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гэхээр зам голлож яваад, гүйцэж болохгүй байсан тул араас нь гэрлээрээ дохиод яваад байсан. Гэтэл ... гэх газрын гүүрэн дээр зам хөндөлдөж зогсоод 1 залуу бууж ирээд төмрөөр миний унаж явсан машины баруун гар талын гэрлийг цохичхоод яваад өгсөн. Би бууж уулзаагүй, тэр залуу хаалга татчихаад яваад өгсөн. Баруун талын их гэрлийг төмрөөр цохиж хагалсан. Миний төрсөн охин Т-ийн машин байгаа юм. Тээврийн хэрэгсэлд зарцуулах засварын мөнгийг бүрэн төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 99х/,

 

- ... ХХК-ний 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43х/,

 

- Э.Ө мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би том оврын ачааны машинтай, ачаатай явж байсан. ... уруудаад гүүрэн дээр шахаж зогсоож байгаад машины ачаа чангалдаг 50 см орчим урттай лапатак төмрөөр баруун гар талынх нь их гэрэл рүү 1 удаа цохиход их гэрэл нь хагарсан, машины жолооч талын хаалгыг таттал настай хүн байхаар нь шууд явсан. Гэрлээ шилжүүлэхгүй байсан нь надад хөдөлгөөнд оролцоход маш хүндрэлтэй байсан болохоор уур хүрээд цохчихсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49х/,

 

-Э.Ө-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Э.Ө нь 2024 оны 02 дугаар сарын 06-ны орой Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг дэвсгэрт байх ... гэх газарт байрлах гүүрэн дээр араас нь явж байсан Э.Б-ийг гэрлээ шилжүүлсэнгүй гэх шалтгаанаар түүний жолоодож явсан Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын их гэрлийг төмрөөр цохиж хагалж хохирол учруулсан үйл баримт болжээ.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

          Шүүгдэгч Э.Ө нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч Э.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн түүнийг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

          Хохирогч хохиролд 790,000 төгрөгийг өгсөн, гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

          Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Э.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 60 см урттай, голдоо нүхтэй 1 ширхэг төмрийг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Ө-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт Э-ын Ө /РД:.../-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ын Ө-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө нь 500,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 60 см урттай, голдоо нүхтэй 1 ширхэг төмрийг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.Н