| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2023/0187/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/241 |
| Огноо | 2024-03-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 13.5.1., |
| Улсын яллагч | Э.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/241
2024 03 05 2024/ШЦТ/241
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч Э.Булганчимэг,
хохирогч С.Э-ийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн,
шүүгдэгч, хохирогч Д.А , түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,
шүүгдэгч Х.Д , түүний өмгөөлөгч Д.Алтангэрэл нарыг оролцуулан эрүүгийн ***************дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Д.А нь 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн "А"-ны хорооны цахим хуралд оролцохдоо хурлын дундуур “...хэрэв Э чи энэ байдлаараа байвал одоо би гэрийг чинь шатаана, өөр ямар ч арга байхгүй, Э чи муу зайл...” гэж С.Э-ийг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, өөрт нь болон ойр дотны хүнд нь хүч хэрэглэхээр заналхийлсэн, улмаар 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****”-ний хурлын зааланд зохион байгуулагдсан А намын 00 дүгээр их хурлын үеэр тайзан дээр хохирогч С.Э-ийг түлхэж унагааж, цээж, хэвлий хэсэн рүү нь өшиглөж, цээж, хэвлий, хүзүү хэсэгт нь цохиж, зүүсэн байсан зангианаас нь чирэх зэргээр биед нь халдаж заналхийлсэн,
мөн 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ****нд болсон А намын 00 дүгээр их хурлын үеэр тайзан дээр гарч С.Э биед халдсан үйлдлийн дараа тайзнаас буух үед нь түүнд хандан чи одоо болиоч ээ гэж хэлсэн хохирогч Ж.Ц-ын нүүр рүү нь гараараа цохиж биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зулгаралт, зүүн хөмсөгний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Х.Д нь 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****”-ний хурлын зааланд зохион байгуулагдсан А намын 00 дүгээр их хурлын үеэр тайзан дээр гарч С.Э биед халдсан Д.А ийн үйлдлийг таслан зогсоож байх явцад хохирогч Д.А ийн нүүрэн тус газарт нь зүүн гараараа 5-6 удаа доороос нь дээш өлгөн цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун дээд доод зовхинд цус хуралт, дээд уруулд зулгарал, завжны салстад шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Д.А ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Х.Д ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч С.Э , Ц.Ц , гэрч Д.Г , Б.Б , Л.Н , Э.Э, Ж.С , М.Т нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.А-ын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №9443 тоот актын дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Н гийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №616 тоот актын дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ж.Г ийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №9459 тоот актын дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, шүүгдэгч, хохирогч Д.А , Х.Д нарын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг, тайлбарууд зэргээр
Шүүгдэгч Д.А нь 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн "А"-ны хорооны цахим хуралд оролцохдоо хурлын дундуур “...хэрэв Э чи энэ байдлаараа байвал одоо би гэрийг чинь шатаана, өөр ямар ч арга байхгүй, Э чи муу зайл...” гэж С.Э-ийг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, өөрт нь болон ойр дотны хүнд нь хүч хэрэглэхээр заналхийлсэн, улмаар 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****”-ний хурлын зааланд зохион байгуулагдсан А намын 00 дүгээр их хурлын үеэр тайзан дээр хохирогч С.Э-ийг түлхэж унагааж, цээж, хэвлий хэсэн рүү нь өшиглөж, цээж, хэвлий, хүзүү хэсэгт нь цохиж, зүүсэн байсан зангианаас нь чирэх зэргээр биед нь халдаж заналхийлсэн,
мөн 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ****нд болсон А намын 00 дүгээр их хурлын үеэр тайзан дээр гарч С.Э биед халдсан үйлдлийн дараа тайзнаас буух үед нь түүнд хандан чи одоо болиоч ээ гэж хэлсэн хохирогч Ж.Ц-ын нүүр рүү нь гараараа цохиж биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зулгаралт, зүүн хөмсөгний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Х.Д нь 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****”-ний хурлын зааланд зохион байгуулагдсан А намын 00 дүгээр их хурлын үеэр тайзан дээр гарч С.Э биед халдсан Д.А ийн үйлдлийг таслан зогсоож байх явцад хохирогч Д.А ийн нүүрэн тус газарт нь зүүн гараараа 5-6 удаа доороос нь дээш өлгөн цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун дээд доод зовхинд цус хуралт, дээд уруулд зулгарал, завжны салстад шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан йл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.А ийн хохирогч С.Э-ийг заналхийлсэн, хохирогч Ц.Ц-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Х.Д ийн хохирогч Д.А ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
шүүгдэгч Д.А нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “…Миний хувьд Д.Д ид ямар нэг гомдолгүй. Тухайн үед олон хүн тал талаас дайраад хэн цохисон нь тодорхойгүй байсан. Д.Д намайг цохиогүй. Би гараагаа нүдээ дараад халуун байсан учраас нүд хавдсан байх гэж ойлгож байгаа. Иймд Д.Д нь залуу хүн учраас ял шийтгэл битгий оногдуулаасай гэж хүсэж байна. Тухайн үед С.Э дарга үг хүлээж авахгүй юм хэлүүлэхгүй байсан. Тэгээд анхаарлыг нь татах зорилгоор хэлэх гэж байгаа санаагаа хэлсэн. Түүнээс хэн нэгэн рүү санаатайгаар ямар нэг үйлдэл хийх гэж бодоогүй, тийм үйлдэл хийхийг ч бэлтгээгүй. Эхний болсон Үндэсний бодлогын хорооны хуралдаан дээр анхаарал татах маягаар үг хэлсэн. Сүүлийн хуралдаан дээр тайзан дээр үг хэлэх гэсэн болов ч үг хэлүүлээгүй. Тухайн үед олон хүн намайг тал талаас цохиод анхаарал сарнисан байсан. Тэр үед Н.Ц гуай над руу дайрсан. Дайрахаар нь өөрийг нь түлхсэн. Сүүлд Н.Ц гуай ярихдаа хурлын урд өдөр нэлээн ууж идээд амралтад амарсан байсан. Сүүлд А түлхэхэд цохисон юм шиг байдлаар ярьсан байсан. Шинжээчийн дүгнэлтээр Н.Ц гуайн биед олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна гэж гарсан байсан. Миний хувьд нэг л удаа түлхсэн. Өөр хэлэх зүйлгүй...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “…2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ****нд А намын 00 дүгээр их хурал хуралдсан. Би бол А намын хурлын Албан ёсны Э сувд хуралд оролцсон юм. Уг хурал нь 11 цагаас хурлын Тухайн хурлыг эргэх хун даргалж удирдсан бөгөөд уг хүн бол хурлыг Удирдах эрхгүй хүн байгаа юм. Тэгээд 11 цагаас эхлээд 2 цагийн хугацаа хурлыг уралд ямар уй, дүрмийн бус байдлаар явуулж, маш олон хунийг бухимдуулж, хултад ул хүндэтгэсэн, хурал болж байсан. хурлыг зохион архидуулж хур хуралд оролцсон хүмүүсийн зохион байгуулан, тухайн шөнө, хурлын дор бөөнд нь авчирсан юм. Тэгээд хуралдаан дагуу явахгүй, хурлын албан ёсны төлөөлөгч нар үгээ хэлэх гэхээр үг хэлүүлэхийн Наад хүмүүсээ гарга гэж Э хурлын индэр дээр гарч суучхаад хөөгөөд байсан. Уг хүн бол тухайн хуралд ямар ч хамааралгүй хүн байгаа юм. Тухайн үед би үзэгчдийн суудлын хамгийн нүүрний эгнээнд сууж байсан бөгөөд босож яагаад уг хэлүүлэхгүй байгаа юм бэ, гэж хурлын тэргүүлэгчдэд хандаж хэлэхэд Э дундуур нь орж наад хүнээ гарга гэж, дундуур нь орж үймүүлж байсан. Тэгээд хурлын тэргүүлэгчид нь тоохгүй, ямар ч үндэслэлгүйгээр үг хэлүүлэхгүй байсан ба би бухимдаад үгээ хэлэх гэж тайзан дээр гарсан. Тэгтэл Э урдаас босоод ирэхээр нь би Э д хандаж чи энд байх эрхгүй хүн шүү гэж хэлээд шууд өөдөөс нь түлхэхэд Э миний түлхэлтээс бултаад, би хий түлхээд эргээд харахад Э ширээнээс бариад зөөлөн газар суусан юм. Тэгэхээр нь би тайзнаас буулгах гэж Э с барьж авах үедээ "Э-ийг маш олон жил намыг үймүүлж, хөрөнгө мөнгө шамшигдуулж байгаа энэ хүнийг жигшиж байна гэдгээ харуулах зорилгоор, гэхдээ би энэ хүнийг цохиж болохгүй, хэрэв би энэ хүнийг цохих юм бол, би өөрөө гэмт хэрэгтэн болно, тийм учир цохиж болохгүй гэсэн" бодол төрж байсан. Тэгээд би Э-ийг мөр лүү нь хөлөөрөө цохисон дүр үзүүлсэн, бас мөр лүү нь гараа атгахгүйгээр цохисон дүр үзүүлсэн. Тэгээд намайг хүмүүс ирээд барьж аваад нүдсэн. Тухайн салгасан хүмүүсээс хамгийн түрүүнд Г намайг боогоод тонгойлгосон, тэгтэл тэнд байсан хүмүүс бүгд намайг тайзан дээр өшиглөж балбасан бөгөөд Д гэх залуу миний нүд, нүүр лүү толгой руу rapaapaa нэлээн олон удаа цохисон. Мөн Г бас намайг боочихсон байхдаа нүүр лүү гараараа цохиж байсан. Тэр үед миний хамраас цус гарч тайзан дээр дусаж, бас миний хувцас болон Г ын хувцас цус болсон. Тэгээд тайзан дээрээс буулгах шатны хажууд очих үед цагаан цамцтай, өндөр том биетэй шар залуу намайг нэлээн олон удаа өшиглөж, нуруу руу цохиж байгаад тайзны шатны уруу түлхэж унагасан. Тэгээд шатнаас дөнгөж унаад босоод ирэхэд нэлээн олон хүн над руу дайраад тал, талаас нүдэж байсан ба Ц гэх хүн над руу дайрч намайг өшиглөж цохихоор нь би биеэ хамгаалаад гараа сарваганатал тэр Ц гэдэг хүн миний гарыг ирж мөргөөд газар унасан. Би гэхдээ Ц ыг унасан талаар бол бичлэгээс олж харсан. Тухайн үед шатнаас буухад миний нүд хавдчихсан, хамар болон амнаас цус гараад юу болж байгааг бол хараагүй, мэдэхгүй байна, тухайн үед хүнтэй зодолдох ямар ч тэнхэл байхгүй байсан. Мөн тайзан дээрээс намайг буулгах гэж байх үед намайг тайзнаас түлхсэн гэх өндөр том биетэй, шар царайтай, цагаан цамцтай залуу миний зүүн хөлийн сандаалыг албаар гишгэж ураад сандаалны ул тайзан дээр үлдээд сандаалны дээд хэсэг нь миний хөлд үлдсэн. Тэгээд гадаа гарсны дараа хамгаалагч гэх хүмүүс байсан бөгөөд хамгаалагчдын ахлагч нь гэх өндөр том биетэй бор залуу миний өмсөж явсан цэнхэр богино ханцуйтай цамцнаас татаад байсан бөгөөд би чи наад цамц урлаа шүү дээ гэж хэлэхэд, тэр залуу надад хандаж урж байна гэж хэлээд шууд татаж урсан юм. Тэгээд цагдаа ирээд аваад явсан юм...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 10-15/,
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор өгсөн: “...Д намайг ямар шалтгаанаас болж цохисныг мэдэхгүй байна. Ямар ч байсан тайзан дээр байхад нүд рүү, хамар руу, хацар руу, толгой руу 4 удаа атгасан гараараа цохисон. Тэр үед миний толгой эргэж, баруун нүд юм харахаа больж хавдсан. Бас хамраас цус гарсан. Тайзан дээр байхад нэрийг нь мэдэхгүй байна, цагаан цамцтай, өндөр биетэй, шар царайтай залуу түлхэж унагаасан. Тэр үед миний зүүн хөлийн шилбэ тайзнаас түлхэгдэж унах үед шатанд цохигдож зүсэгдсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 35-37/,
шүүгдэгч Х.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “…Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Миний бие Ардчилсан намын хэвлэл мэдээллийн албаны дарга албан тушаалд ажилладаг. 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "****" дотор А намын 000 дүгээр их хурлыг зохион байгуулахаар болсон. Тэгээд би өглөө 09 цагийн орчимд тухайн газарт ирж хурлын бэлтгэлийг хангасан. Тэгээд миний бие өөрийн хувийн болон албаны ажлыг хийж байсан. Тэгээд би заалны арын "VIP" өрөөнд ороод кофе уугаад сууж байсан. Тухайн өрөөн дотор хурлын үйл ажиллагааг харуулсан дэлгэцтэй байсан ба намайг харж байхад заалны индэрийн доод талын өгсдөг шат хэсэгт хүмүүс овоороод байхаар нь би өөрийн сууж байсан VIP өрөөнөөсөө гарч ирээд хөшигний цаана харж зогссон. Гэтэл индэр лүү өгсдөг шатны орчмоос цэнхэр подволктой хүн "сүүлд нь А гэдгийг нь мэдсэн" нь гарч ирээд Э даргыг газар түлхэн унагаагаад зодож эхэлсэн. Тэгэхээр нь би А-ын гарч ирсний эсрэг талын хөшигний ар хэсгээс гүйж очоод А ийн биеийн бүсэлхий хэсгээс нь түлхсэн, мөн барьж авах гэж 2-3 удаа гараа явуулсан боловч барьж авч чадаагүй. Тэр үед А нь хөлөө хөдөлгөөд байсан ба миний зүүн шилбэ хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд би А болон тэнд ноцолдож байсан хүмүүсээс холдоод С.Э даргын араас хөшигний ар хэсэг рүү ороод явсан техникч гэх хүнээс цахилгааны утас тасалдаг жижиг хэмжээтэй гүйц аваад Э даргын хүзүүнд боосон байсан зангиаг тасалсан. Тэгээд намайг хөшигний цаанаас харахад А нь хөгшин настай хүнийг цохиж унагааж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 22-24/,
хохирогч С.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ийм ардчилалгүй хурал байдаг юм уу, би үг хэлмээр байна гээд орилоод байсан. Би тухайн үед бас зарим угийг нь яг юу гэж орилоод байсныг нь сайн сонсоогүй. Тэгээд би А т хандаж хурлын дэгийн дагуу хурлын даргаас зөвшөөрөл авч үг хэлээрэй гэж хэлсэн. Тухайн үед хурлыг Ардчилсан намын хэвлэх газрын дарга Э сувд даргалж байсан. Би тухайн үед тайзан дээр намын даргынхаа суудал дээр ганцаараа сууж байтал А гэнэт тайзан дээр гарч ирээд шууд над руу муухай орилоод дайрсан. Би тухайн үед намайг бас шууд бариад авна гэж бодоогүй суудал дээрээ сууж А шууд дөхөж ирээд намайг бариад авахад гараараа түлхээд өөрөөсөө зайлуулсан. Тэгээд би ээр нь би хоёр гарыг нь шууд сууж босох гэхэд ширээний хөлд миний хөл тээглээд би тэнцвэр алдтал А намайг түлхээд, би ар дагзаараа шалан дээр савж унасан. Тэгээд би газар унатал А миний дээрээс нүүр рүү гараараа 3-4 удаа цохихоор нь би бултаад гараараа зайлуулаад оногдоогүй юм. Тэгтэл миний баруун талын хөлийн гуя хэсэг рүү, мөн бөгс рүү, бас нуруу хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд хүмүүс ирээд А ийг надаас холдуулах гэж салгатал А миний зангианаас бариад намайг газар уначихсан хэвтэж байхад зангианаас татаж 2-3 метр орчим чирсэн. А намайг чирж байх үед би зүүн гарынхаа гурван хурууг зангианыхаа дотуур оруулж боогдохоос хамгаалсан. Тэгээд тайзан дээр байсан хүмүүс А ийг тавиулж надаас холдуулсан бөгөөд би босож ирээд зангиагаа суллаж тайлах гэтэл чангараад тайлагдахгүй болчихсон байсан.
Мөн тайзны баруун талын хаалган дээр хүмүүс бас бөөгнөрөөд зогсчихсон байсан бөгөөд тэдгээр хүмүүс хоорондоо энэ новш чинь хутгатай байсан юм байна шүү дээ, сандаалынх нь хажуугаас хутга гарч ирлээ гэж хоорондоо ярилцаж байхыг би сонссон. Тухайн үед манай хүмүүс цагдаа дуудсан байсан.
3 хоногийн өмнө нь "Ү" хороо цахимаар хуралдсан юм. Тэр цахим хурал дээр Д.А өөрийнхөө ZOOM-ээс намайг доромжилж, над руу уг хэллэг хэлсэн юм байна лээ. Би тэрийг нь бол сонсоогүй. Би тэр хуралд нь хоцорч орсон юм. Тэр асуудлын талаар манай хуулийн зөвлөх Б надад хэлсэн юм. Гэхдээ би яг юу гэж хэлснийг нь бол мэдэхгүй байна. Б т бичлэг нь байгаа гэсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 21-24/,
хохирогч Ж.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...цагаан цайвар өнгийн шорттой цэнхэр өнгийн фудболктой А гэх залуу нь индэр дээр хурал даргалж байсан Ардчилсан намын дарга С.Э-ийг зодсон үйл явдал болсон ба хурал зохион байгуулагч нараас 2 эрэгтэй хүн тухайн залууг индэрийн зүүн талын буюу миний сууж байсан талаар гараас нь өчсөн байдалтай буулгаж ирсэн...би тэр 2 залууд наад хүнээ тавьчих, өчиж бариад хэрэггүй гэж хэлээд очиход нэг залуу нь А-ийг тавьсан. Гэтэл А намайг зүүн нүдний дээд талд гараараа 1 удаа цохисон, тэгээд би арагшаа саваад газар унасан. Тухайн үед хөмсөгний дээд талд язарч цус их гарсан...” /2хх-ийн 43-44/,
гэрч Д.Г ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А намын "Ү" хорооны хурал дээр гишүүн Д.А нь "...С.Э даргыг гүтгэн, доромжилж, дайрч заналхийлсэн шинжтэй үг үйлдэл гаргаж байсан Тухайн үед бичлэг хийсэн байгаа. Мөн 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хурлын үеэр заалнаас Д.А чанга дуугаар орилж, хамгаалалтын Ажилтнуудыг түлхэн тайзан дээр гарч ирээд С.Э даргыг түлхэж унагаад. Өшиглөж, гараараа цохиж, чирч байсан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 64-66/,
гэрч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Хурлын үед бол би байгаагүй, А намын байранд байсан...2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулагдсан А намын хурал дээр Д.А "...Э чи наад суудлаа өг, болохгүй бол гэрийг чинь шатаана шүү..." гэх утгатай зүйл ярьсан" гэх мэдүүлэг /2хх-ийн 67- 69/,
гэрч Л.Н ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр явагдсан цахим хурлын даргаар ажиллаж байсан Г "хүнийг хэл амаар доромжлохгуй шүү. А аа..." гэж хэлж байсныг би санаж байна..." гэх мэдүүлэг /2хх-ийн 71- 75/,
гэрч Э.Э гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...намайг тайз руу гарахад А ийг Г , өөр нэг залуугийн хамт 2 талаас нь барьчихсан тайзнаас буулгах гэж байсан. Тэгээд А ийг надад Г өгөөд наад хүнээ тайзнаас буулга гэж хэлэхээр нь би шатны уруу А ийг түлхээд буулгасан. А нь С.Э-ийг ямар шалтгааны улмаас зодсныг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ хувийн өш хонзон байж магадгүй гэж бодож байна. Мөн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Үндэсний бодлогын хорооны цахим хурлын төгсгөлд А өөрийнхөө ZOOM хаягаас “...Э зайл, бах мэлхий, гахай, гэрийг чинь шатаана…" гэж хэлсэн байсан. Бас ална гэж хэлж байсан санагдаж байна. Тухайн үед тайзан дээр цус дуссан байсан, тэр цус А аас гарсан цус байх. Би Ц гэж хүнийг танихгүй. А ийг тайзнаас буулгасны дараа тайзны доор нэг хөгшин нас тогтсон хүн А т хандаж "...Чи одоо болиоч ээ...” гэж хэлэхэд А тэр хүний нүүр рүү 1 удаа цохиод авсан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 86-88/,
гэрч Ж.С гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...А С.Э даргын зангианаас татаж 2 алхам газар чирсэн. Д А ийн гарыг салгах гэж цохисон байх гэж бодож байна..." гэх мэдүүлэг /2хх-ийн 91-95/,
гэрч М.Т ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...А тайз руу огцом гарч С.Э-ийг түлхэж унагаагаад хэд хэдэн удаа цохиж байсан. Тэгээд А ийг нэлээн олон залуучууд очиж салгаад тайзнаас буулгасан. С.Э-ийг А зодож байгааг би харсан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 97-101/,
гэрч Б.БЭ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "А" ХХК-ийн хамгаалалтын албаны дарга ажилтай...13 хамгаалалтын ажилтан ажилласан. Би М, Б хоёрыг дагуулаад дотогш хурлын заал руу ороход А гэх залууг тайзны ертөнцийн зүгээр зүүн буюу хамгаалагч Т ын зогсож байсан хэсэгт нэлээн олон хүмүүс барьчихсан зогсож байсан ба бөөн бужигнаан болж байсан. Тэгээд Д, Т хоёрыг станцаар дуудсан. Тэгээд А ийг тайзны ертөнцийн зүгээр зүүн талын шатны хажуугийн хаалгаар авч гараад ****ний коридор хэсэгт очсон. Тэгээд шууд гадагшаа арын хаалгаар нь авч гараад байж байхад А өрөөсөн нэг углааштай байсан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 125-129/,
гэрч М.Т ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Тэр цэнхэр өнгийн фудболктой ахыг тайзнаас дөнгөж буулгатал нэг настай хөгшин ах ирээд цэнхэр фудболктой ахын эрүү хэсэг рүү нь хальт цохисон, тэгтэл нөгөө цэнхэр өнгийн фудболктой ах нөгөө хөгшин ахыг буцаагаад баруун гараараа эрүү орчим нь цохисон. Гэтэл тэр хөгшин ах шууд газар унасан ... А гэх хүнийг тайзан дээр хоёр талаас нь барьчихсан байхад хар өнгийн костюм, камер барьсан хүн гүйж ирээд нүүр рүү нь гараараа 5-6 удаа цохиж байсан. Тэр үед хамраас нь цус гарч тайзан дээр дуссан. Би тэр хүнийг нь салгасан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 131-134/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ариунзулын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 9443 дугаартай “...Д.А ийн биед баруун дээд доод зовхинд цус хуралт, дээд уруулд зулгарал, завжны салстад шарх, зүүн шилбэний гадна доод хэсэгт зулгарал, зүүн тавхайн 3-р хуруунд зулгарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /2хх-ийн 153-154/,
Шинжээч эмч Б.А-ын ... баруун дээд зовхинд цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зүүн шилбэний гадна, доод хэсэгт зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй..." гэх мэдүүлэг /2хх-ийн 159-161/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч О.Н гийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 616 дугаартай ...Д.А ийн биед нэмэлтээр баруун нүдний ухархайн дотор ханын хугарал эмч гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /2хх-ийн 170-171/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ж.Г ийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 9459 дугаартай "...Ж.Ц-ын биед зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зулгаралт, зүүн хөмсөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /2хх-ийн 174-175/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 15- 24/,
хохирогч С.Э биед үзлэг хийсэн: "...нурууны зүүн хавирганы орчим 6.5х7 см хэмжээтэй хөндлөн 4, босоо 1 зулгаралттай, баруун гарын тохой хэсэгт 2х1 см хэмжээтэй арьс зулгарсан, хүзүүний урд буюу эрүүний доод хэсэгт 1.4х0.2 см хэмжээтэй зулгарсан, баруун хөлийн гуяны баруун тал буюу өвдөгний дээр өвчин намдаагч барьж лент наасан, уг лентийг хуулан авч үзэхэд 1.5х8 см хэмжээтэй арьс улайлттай..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 30-39/,
"****"-ний гадна талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 52-58-90/,
2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А намын "Ү" хорооны цахим хурлын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
"****"-ний дотор талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн "...IMG_2038 гэсэн бичиглэлтэй, MOV File (.MOV) өргөтгөлтэй, нийт 162 МВ (170,287,304 bytes) хэмжээтэй, 1 минут 18 секунд үргэлжилсэн бичлэг бүхий 1 ширхэг файл байлаа. Уг файлыг бүхий файлыг нээж үзэхэд дэлгэцийн баруун дээд буланд 2022-07-02 12:09:44 гэсэн бичиглэлтэй, ****ний гол тайз харагдаж байх ба тайзан дээр баруун доод хэсэгт хүрэн өнгийн нэг ширхэг ширээ байх бөгөөд ширээний ард талд АН-ын дарга С.Э бараан өнгийн хослолтой, цагаан өнгийн цамцтай, хар бараан өнгийн зангиатай, ширээн дээр байгаа эд зүйлсийг тоочвол, цаас бичиг баримт мэт хоёр хэсэг зүйл харагдаж байв. Дэлгэцний харагдах хэсгийн зүүн доод булангаас цайвар өнгийн богино өмдтэй, дээгүүрээ цэнхэр өнгөтэй, цагаан захтай поло фудболктой Д.А хурдтай гарч ирж байгаа нь хяналтын камерт тод бичигдсэн байх бөгөөд уг хүн нь Д.А байв. Ингээд уг тайзан дээр гарч ирсэн Д.А нь С. Э-ийг сууж байсан ширээ рүү гүйж очих ба өмнөөс нь С.Э хагас босоход нь Д.А нь С.Э-ийг хоёр гараараа нүүр хэсэг рүү түлхэхэд С.Э баруун гараараа Д.А ийн баруун гараас барих гэж оролдох ба Д.А нь биеийнхээ инерцээрээ С.Э сандал хоёрын голоор гарах ба энэ үед С.Э газарт, шалан дээр унах бөгөөд ширээ мөн урагш унаж байгаа нь тод харагдаж байв. Ингээд Д.А нь С.Э-ийг унагаагаад цаад талд нь гарах бөгөөд түүний хөл талаар тойрч ирээд зүүн талын хөлөөрөө С.Э цээж, хэвлий хэсэг рүү өшиглөж, баруун гараараа цохиж цээж хэвлий, хүзүү хэсэгт хүрч бай...бичлэгийг цааш үргэлжлүүлэхэд Д.А нь С.Э-ийг цохихдоо баруун гараараа түүний энгэр цээж хэсгээс татаж баруун тал руу 2-3 метр газраар чирж байна..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 92-101/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон нотлогдсон гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Д.А нь 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А намын Ү бодлогын хорооны цахим хуралд оролцохдоо хурлын дундуур “...хэрэв Э чи энэ байдлаараа байвал одоо би гэрийг чинь шатаана, өөр ямар ч арга байхгүй, Э чи муу зайл...” гэж С.Э-ийг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, өөрт нь болон ойр дотны хүнд нь хүч хэрэглэхээр заналхийлж, улмаар 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****”-ний хурлын зааланд зохион байгуулагдсан А намын 00 дүгээр их хурлын үеэр тайзан дээр хохирогч С.Э-ийг түлхэж унагааж, цээж, хэвлий хэсэн рүү нь өшиглөж, цээж, хэвлий, хүзүү хэсэгт нь цохиж, зүүсэн байсан зангианаас нь чирэх зэргээр биед нь халдаж заналхийлсэн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,
мөн 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ****нд болсон Ардчилсан намын 14 дүгээр их хурлын үеэр тайзан дээр гарч С.Э биед халдсан үйлдлийн дараа тайзнаас буух үед нь түүнд хандан “чи одоо болиоч ээ” гэж хэлсэн хохирогч Ж.Ц-ын нүүр рүү нь гараараа цохиж биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зулгаралт, зүүн хөмсөгний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,
Шүүгдэгч Х.Д нь 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****”-ний хурлын зааланд зохион байгуулагдсан А намын 00дүгээр их хурлын үеэр тайзан дээр гарч С.Э биед халдсан Д.А ийн үйлдлийг таслан зогсоож байх явцад хохирогч Д.А ийн нүүрэн тус газарт нь зүүн гараараа 5-6 удаа доороос нь дээш өлгөн цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун дээд доод зовхинд цус хуралт, дээд уруулд зулгарал, завжны салстад шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул тэдгээрийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Д.А , Х.Д нарын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч Д.А , Х.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл хэмжээний дотор дараах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Шүүгдэгч Д.А ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар,
мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Х.Д ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.А т энэ тогтоолоор оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 1.500.000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А ийн цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцож, 30.000 төгрөгийг хасаж, түүний эдлэх торгох ялыг 1.470.000 төгрөгөөр тогтоов.
Шүүхээс шүүгдэгч Д.А, Х.Д нарт торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Х.Д Д.А нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар
Хохирогч Д.А, С.Э , Ж.Ц нар нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд шүүгдэгч нараас хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 8 ширхэг сидиг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** овогт Х.Д ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
*** овогт Д.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
мөн Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу үргэлжилсэн үйлдлээр “Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,
мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А ийг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А т энэ тогтоолоор оногдуулсан торгуулийн ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 1.500.000 төгрөгөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Д.А ийн цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийн нэг хоногийг торгох ялын 15.000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцож, 30.000 /гучин мянга/ төгрөгийг хасаж, түүнийг эдлэх торгох ялыг 1.470.000 /нэг сая дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д ид энэ тогтоолоор оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ял, Д.А т энэ тогтоолоор оногдуулсан 1.470.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Х.Д , Д.А нар нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 8 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8.Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Х.Д энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Д , Д.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР