Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/51

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.жаргал даргалж,

Улсын яллагч: Б.Буяндалай,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч *******,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Г.Оюунболд,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч О.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн ******* *******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн ******* ******* нарт холбогдох 2326002080193 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.                                         

 

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга, мөн “Баянтээг” орон нутгийн өмчийн оролцоотой ХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө”, 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт “босго үнэд багтаах, эсхүл нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийх зорилгоор нийт төсөвт өртгийг хувааж хэд хэдэн тендер шалгаруулалт явуулахыг хориглоно” гэснийг,

Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх “Төсвийг үр ашигтай, хэмнэлтэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасан “Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно” гэснийг,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. “албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх”, 7.1.3. “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6. “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7. “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна” гэснийг,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 39 дүгээр зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”-ийн 39.1.2 “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”. 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэснийг,

Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1 дэх хэсгийн 3.1.2.а-д "...эх орон, ард түмнийхээ эрх, ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах” гэснийг тус тус зөрчин тендер зарлахгүйгээр Өвөрхангай аймгийн Боловсрол соёл урлагийн газарт Улсын төсвөөс олгосон 244,000,000 төгрөгийг тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургуулиудад хуваарилан өгч, тухайн сургуулиудыг “Ти Эл Жи” ХХК-тай “Компьютер нийлүүлэх” шууд гэрээ байгуулуулан, нийт гэрээний дүнгээр “Ти Эл Жи” ХХК-ийн эзэмшлийн тоот дансанд шилжин орсон 244,000,000 төгрөгөөс эзэмшлийн тоот, эзэмшлийн тоот данснуудаар дамжуулан өөрийн хамаарал бүхий этгээд болох хүргэн тоот дансаар 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 70.000.000 төгрөг шилжүүлэн авч өөрийн төрсөн хүү *******ын нэр дээр Нийслэлийн Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо 13 дугаар хороолол Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжны хаягт байрлах 56,38 мкв талбайтай орон сууцыг худалдан авсан, мөн өдөр 30.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны тоот дансанд шилжүүлэн авч өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон,

Мөн “Баянтээг” орон нутгийн өмчийн оролцоотой ХК-ий гүйцэтгэх захирал *******тай үгсэн тохиролцож, бүлэглэн “Баянтээг” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 17 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай” тогтоолоор “Баянтээг ХК-ийн харьяа шахмал түлшний үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах шахмал түлшний барьцалдуулагч цавуу үйлдвэрлэх техник тоног төхөөрөмжийг худалдан авах, суурилуулах, угсрах ажлыг “ ” ХХК-тай шууд гэрээ байгуулан 300.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэх шийдвэр гаргаж, “Баянтээг” ХК-ийн Хаан банкны тоот данснаас 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 200.000.000 төгрөгийг “ Эрдэнэ Цом” ХХК-нд шилжүүлснээс 190.000.000 төгрөгийг өөрийн хамаарал бүхий этгээд болох хүргэн тоот дансаар дамжуулан 106.130.368 төгрөгөөр өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Хас банк нь дахь зээлийг төлсөн, 3.870.000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансанд шилжүүлэн авсан, мөн 80.000.000 төгрөгийг тоот дансаар дамжуулан *******гийн хувийн хэрэгцээнд зарцуулж өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Баян тээг багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Баянтээг” орон нутгийн өмчийн оролцоотой ХК-ий гүйцэтгэх захирал буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө”,

Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх “Төсвийг үр ашигтай, хэмнэлтэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасан “Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно” гэснийг,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3. “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6. “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7. “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна” гэснийг,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль. бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 39 дүгээр зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”-ийн 39.1.2 “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 39.1.4-т "албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэснийг,

Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 а-д "...эх орон, ард түмнийхээ эрх, ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах” гэснийг тус тус зөрчиж Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга, мөн “Баянтээг” орон нутгийн өмчийн оролцоотой ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга *******тай үгсэн тохиролцож, бүлэглэн “Баянтээг ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны 17 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” тогтоолын дагуу 2020 оны 09 дүгэр сарын 04-ний өдөр “Баянтээг ХК-ийн харьяа шахмал түлшний үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах шахмал түлшний барьцалдуулагч цавуу үйлдвэрлэх техник тоног төхөөрөмжийг худалдан авах, суурилуулах, угсрах ажлыг 300.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр “ ” ХХК-тай шууд гэрээ байгуулж, “Баянтээг” ХК-ийн Хаан банкны тоот данснаас 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 200.000.000 төгрөгийг  “ ” ХХК-д шилжүүлснээс 190.000.000 төгрөгийг *******ын хамаарал бүхий этгээд болох хүргэн тоот дансаар дамжуулан 106.130.368 төгрөгөөр түүний эхнэр Хас банк нь дахь зээлийг төлсөн, мөн 3.870.000 төгрөгийг *******ын Хаан банкны дансанд шилжүүлэн бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон, мөн тухайн мөнгөнөөс 80.000.000 төгрөгийг тоот дансаар дамжуулан өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулж, өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга, мөн “Баянтээг” орон нутгийн өмчийн оролцоотой ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө”, 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт “босго үнэд багтаах, эсхүл нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийх зорилгоор нийт төсөвт өртгийг хувааж хэд хэдэн тендер шалгаруулалт явуулахыг хориглоно” гэснийг,

  Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх “Төсвийг үр ашигтай, хэмнэлтэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасан “Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно” гэснийг,

  Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. “албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх”, 7.1.3. “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6. “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7. “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,

 Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна” гэснийг,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 39 дүгээр зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”-ийн 39.1.2 “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”. 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэснийг,

Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1 дэх хэсгийн 3.1.2.а-д "...эх орон, ард түмнийхээ эрх, ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах” гэснийг тус тус зөрчин тендер зарлахгүйгээр Өвөрхангай аймгийн Боловсрол соёл урлагийн газарт Улсын төсвөөс олгосон 244,000,000 төгрөгийг тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургуулиудад хуваарилан өгч, тухайн сургуулиудыг “Ти Эл Жи” ХХК-тай “Компьютер нийлүүлэх” шууд гэрээ байгуулуулан, нийт гэрээний дүнгээр “Ти Эл Жи” ХХК-ийн эзэмшлийн тоот дансанд шилжин орсон 244,000,000 төгрөгөөс эзэмшлийн тоот, эзэмшлийн тоот данснуудаар дамжуулан өөрийн хамаарал бүхий этгээд болох хүргэн тоот дансаар 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 70.000.000 төгрөг шилжүүлэн авч өөрийн төрсөн хүү *******ын нэр дээр Нийслэлийн Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо 13 дугаар хороолол Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжны хаягт байрлах 56,38 мкв талбайтай орон сууцыг худалдан авсан, мөн өдөр 30.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны тоот дансанд шилжүүлэн авч өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон,

Мөн “Баянтээг” орон нутгийн өмчийн оролцоотой ХК-ий гүйцэтгэх захирал *******тай үгсэн тохиролцож, бүлэглэн “Баянтээг” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 17 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай” тогтоолоор “Баянтээг ХК-ийн харьяа шахмал түлшний үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах шахмал түлшний барьцалдуулагч цавуу үйлдвэрлэх техник тоног төхөөрөмжийг худалдан авах, суурилуулах, угсрах ажлыг “ ” ХХК-тай шууд гэрээ байгуулан 300.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэх шийдвэр гаргаж, “Баянтээг” ХК-ийн Хаан банкны тоот данснаас 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 200.000.000 төгрөгийг “ Эрдэнэ Цом” ХХК-нд шилжүүлснээс 190.000.000 төгрөгийг өөрийн хамаарал бүхий этгээд болох хүргэн тоот дансаар дамжуулан 106.130.368 төгрөгөөр өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Хас банк нь дахь зээлийг төлсөн, 3.870.000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансанд шилжүүлэн авсан, мөн 80.000.000 төгрөгийг тоот дансаар дамжуулан *******гийн хувийн хэрэгцээнд зарцуулж өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Баян тээг багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Баянтээг” орон нутгийн өмчийн оролцоотой ХК-ий гүйцэтгэх захирал буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө”,

Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх “Төсвийг үр ашигтай, хэмнэлтэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасан “Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно” гэснийг,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3. “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6. “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7. “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна” гэснийг,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль. бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 39 дүгээр зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”-ийн 39.1.2 “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 39.1.4-т "албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэснийг,

Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 а-д "...эх орон, ард түмнийхээ эрх, ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах” гэснийг тус тус зөрчиж Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга, мөн “Баянтээг” орон нутгийн өмчийн оролцоотой ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга *******тай үгсэн тохиролцож, бүлэглэн “Баянтээг ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны 17 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” тогтоолын дагуу 2020 оны 09 дүгэр сарын 04-ний өдөр “Баянтээг ХК-ийн харьяа шахмал түлшний үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах шахмал түлшний барьцалдуулагч цавуу үйлдвэрлэх техник тоног төхөөрөмжийг худалдан авах, суурилуулах, угсрах ажлыг 300.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр “ ” ХХК-тай шууд гэрээ байгуулж, “Баянтээг” ХК-ийн Хаан банкны тоот данснаас 2020 онь 09 дүгээр сарын 08-ны өдөр 200.000.000 төгрөгийг “ ” ХХК-д шилжүүлснээс 190.000.000 төгрөгийг *******ын хамаарал бүхий этгээд болох хүргэн тоот дансаар дамжуулан 106.130.368 төгрөгөөр түүний эхнэр Хас банк нь дахь зээлийг төлсөн, мөн 3.870.000 төгрөгийг *******ын Хаан банкны дансанд шилжүүлэн бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон, мөн тухайн мөнгөнөөс 80.000.000 төгрөгийг тоот дансаар дамжуулан өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулж, өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /1хх-ийн 4-р хуудас/, 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Компанийн үйл ажиллагааны орлогоос бараа материал худалдан авах нэрийдлээр шамшигдуулсан хөрөнгийг буруутай этгээдүүдээс Баян тээг ХК-ийн өмнөөс нэхэмжилж байна. Хохирлыг Баянтээг ХК-ийн хаан банкны тоот дансанд төвлөрүүлэх хүсэлтэй байна гэсэн мэдүүлэг /Зхх-ийн 190-192-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Арвайхээр сумын 5 дугаар сургуулийн нягтлан бодогчоор ажилд орж байсан. Энэ үеэс эхэлж ******* гэх хүнийг таних болсон. Төрөл садан найз нөхдийн холбоо байхгүй. Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын Төсвийн төлөвлөлт, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтнээр 2023 оны 02 дугаар сараас хойш ажиллаж байна. Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ажиллаж байна. Хуулийн байгууллагын тогтоосон хэмжээгээр хохирлыг нэхэмжилнэ. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /2хх-ийн 133-134-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...  *******ын хүү болох гэх хүн Бизнес Инвест Дебелопмент ХХК-аас 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр дугаар 01000102357 тоот зээл барьцааны гэрээ байгуулж, 33.000.000 төгрөгийг нэг сарын 2.8 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд Нийслэлийн БЗД-н 25 дугаар хороо 13 дугаар хороолол /13374/ Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж хаягт байрлах 56.38 м кв 2 өрөө орон сууцыг барьцаалсан байдаг. Зээлдэгч нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс хойш нэг ч төгрөг төлөөгүй тул банк бус санхүүгийн байгууллагаас үндсэн зээл 31,122,003.41 төгрөг зээлийн хүүнд 15,478,046.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,433,230.40 төгрөг, өмгөөллийн хөлсөнд 5,100,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 553,816.40 төгрөг, нийт 56,642,096.35 төгрөгийг нэхэмжилж байна. Н.ыг зээлээ төлөхгүй болохоор нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг үүссэн. Нэхэмжлэл нь гардуулагдсан. Энэ үед улсын тэмдэгтийн хураамж манай байгууллагаас төлсөн. Бусад нэхэмжилж байгаа мөнгө нь зээл барьцааны гэрээтэй холбоотой нэхэмжлэл байгаа. Н. нь зээл авсан цаг хугацаанаас хойш 16,537,434.051 төгрөгийг төлсөн гэсэн мэдүүлэг /2хх-ийн 143-144-р хуудас/,

     Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би тухайн үед аймгийн Засаг даргаар томилогдоод 7 хонож байсан. Тухайн үед ковидын өндөржүүлсэн бэлэн байдалд байсан. Энэ үед боловсролын төсөв дээр компьютер тоног төхөөрөмжийн зардал ороод ирлээ. Худалдан авалт тендер зарлахад ондоо багтаж амжихгүй юм байна. Үүнийг сум руу нь хуваарилаад шилжүүлье гэсэн жагсаалтыг тухайн үеийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Пүрэвсүрэн надад танилцуулсан. Танилцуулахдаа “Нэг сургууль руу шилжүүлж байгаа дүн нь 10 сая төгрөгөөс доош учраас шууд гэрээ байгуулж худалдан авалт хийж болно. Хууль зөрчихгүй. Мөн санхүүжилтээ буцаан татуулахгүй юм байна” гэж надад танилцуулж ойлгуулсан. Тиймээс би гаргаж танилцуулсан хуваарийг баталсан. Тухайн санхүүжилт нь хаанаас орж ирсэн, түүнийг ямар ямар сургууль руу хэрхэн шилжүүлснийг би сайн мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /1хх-ийн 216-217-р хуудас/,

 Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Өвөрхангай аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын санхүүгийн тайланд 2021 оны 02 дугаар сард хяналт шалгалтыг хийж, 02 дугаар сарын 22-ны өдөр дуусгасан. Энэ шалгалтаар худалдан авах ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн 434 сая төгрөгийн зөрчил илэрсэн. Тодруулбал тус газраас 2020 оны 11 дүгээр сард сургуулиудад 244 сая төгрөгөөр компьютер, тоног төхөөрөмж худалдан авахдаа тендер зарлаж сонгон шалгаруулалт хийлгүй боловсролын байгууллага бүрээр нэг компанитай гэрээ байгуулж худалдан авалт хийсэн байсан. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8-р зүйлийн 8.5-д “энэ хуулийн 8.1 дэх хэсэгт заасан босго үнэд багтаах, эсхүл нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийх зорилгоор нийт төсөвт өртгийг хувааж хэд хэдэн тендер шалгаруулалт явуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрсөн байсан. Мөн хяналт шалгалтаар явсан нь тухайн компьютерын зах зээлийн үнэлгээг тогтоохоор судалгаа хийхэд ижил маркийн компьютер Монголд олдоогүй учир компьютерын үзүүлэлтээр дүйцүүлээд үнийн зөрүүг 41.4 сая төгрөг гэж гаргаад, зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр нийлүүлсэн зөрүү мөнгийг нийлүүлэгч компаниар төлүүлэхээр 2021.04.30-ны өдөр Өва2021/06/14-ШТА-17 дугаартай акт тавьсан гэсэн мэдүүлэг /1хх-ийн 219-221-р хуудас/,

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр манай байгууллагын санхүүжилт дээр 244,000,000 төгрөг орж ирсэн. Мөнгө орж ирсний дараа аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга ******* “танай дээр тоног төхөөрөмжийн зардал санхүүжүүлсэн, шаардлагатай тоног төхөөрөмжийн саналаа яаралтай, шуурхай гаргаад өгөөч” гэж хэлсэн. Манай газар дээр сургуулиудад хэрэгцээтэй хөрөнгийн жагсаалт болон судалгаа байдаг байсан. Ингээд тоног төхөөрөмжийн судалгааг харж байгаад тэр өдөрт нь багтааж сургуулиудад шаардлагатай байгаа компьютер, принтер, канон, ухаалаг дэлгэц, самбар гэх мэт тоног төхөөрөмжийн судалгааг гаргаж ******* даргад ахлах мэргэжилтнээр нь дамжуулж файлаар өгсөн. Гэтэл түүний дараа газрын дарга “сургуулиудад компьютер шаардлагатай байгаа учраас тухайн санхүүжилтээр зөвхөн компьютер нийлүүлэхээр шийдээд хуваарийг аймгийн Засаг даргаар батлуулчихлаа” гээд надад хуваарийг өгсөн. Ингээд би аймгийн 26-27 ерөнхий боловсролын сургуулиуд руу 8.600.000-9.750.000 төгрөгийн санхүүжилтийг хийсэн. Энэ гүйлгээг аймгийн тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс миний хүргүүлсэн санхүүгийн анхан шатны баримтыг үндэслээд баталгаажуулсан. Гүйлгээ хийсний маргааш өглөө нь ажлын шатан дээр ******* дарга таараад намайг өрөөндөө ороод ир гэхээр нь ороход надад уутанд хийсэн компьютер нийлүүлэх гэрээнүүдийг өгөөд “энэ гэрээнүүдийг сургуулиуд руу явуулчих гэж хэлсэн. Тэгээд өрөөндөө орж сургуулиудын нягтлан бодогч нар луу нь утсаар холбогдож компьютер нийлүүлэх гэрээнүүдээ аваарай гэж мэдэгдсэн. Тэр гэрээг харахад манай газрын дарга баталж гарын үсэг зурж тамга дарагдсан, мөн компьютер нийлүүлэх “Ти Эл Жи групп” ХХК-ийн захирал гарын үсэг зурж тамга дарагдсан гэрээ байсан. Би тэр гэрээний дотор агуулгыг нь сайтар уншиж хараагүй. Ингээд тухайн гэрээнүүдийг сургуулиудад тараасан. Гэрээ нь нэг сургуульд 2 хувь байсан шиг санаж байна. Сургуулиуд руу явсан гэрээнүүд буцаж манайд ирээгүй. Угаасаа манай байгууллагад ирэх шаардлагагүй байсан. 2023 оны 1 дүгээр сард /өдрийг нь санахгүй байна/ “Ти Эл Жи групп” ХХК-ийн захирал нь манай газарт батлагдсан хуваарийн дагуу тоо ширхгээр компьютерыг манайд хүлээлгэж өгсөн. Компьютерыг манай газрын мэргэжилтэн , нярав нар хүлээж авсан. Баталсан хуваарийн дагуу сургуулиуд руу мэдэгдэж хүлээлгэн өгсөн. Тухайн компьютерыг нь хаанаас авчирч бидэнд нийлүүлсэн, зах зээлийн ханш нь хэдэн төгрөг болсон талаар нарийн мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /1хх-ийн 224-229-р хуудас/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Болсон асуудлыг би үнэн зөвөөр яръя. Миний өмнө нь ажилладаг байсан “Цагаан бургалтай” ХХК-ийн менежер ах надтай 2020 оны 11 дүгээр сард /өдрийг нь санахгүй байна/ уулзаад “Аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга ******* хэдэн компьютерын гэрээ байгуулаад мөнгийг нь гаргаад өгөөч гэж гуйгаад байна. Гэтэл одоо хөл хорионд ч орчихлоо. Манай хүүхдүүд хэлэхээр зөвшөөрөхгүй юм. Чи очиж уулзаач” гэж хэлсэн. Тэр үед би өөрийн “Ти Эл Жи” групп компанийг дөнгөж байгуулсан, ажил төрөл олдвол хийчих бодолтой байсан. Мөн энэ асуудалд нь аймгийн захиргаанд туслаад өгчихвөл дараа нь тендерт орвол хэрэг болж магадгүй гэж бодсон. Ингээд би удалгүй ******* даргын өрөөнд нь очиж уулзахад тэрээр “Чи компаниараа компьютер нийлүүлэх гэрээ байгуулчих. Мөнгө нь орж ирэхээр гаргаад өгөөрэй. Гэрээ нь бэлэн болохоор чамд хэлье. Энэ ажилд тусалбал дараа нь танай компанийг тендерт орохоор чинь тусалъя” гэж надад хэлсэн. Би ч зөвшөөрсөн. Ингэж уулзсанаас хойш 1 хоногийн дараа байх ******* дарга өрөөндөө намайг дуудсан. Яваад очтол олон хуудас Өвөрхангай аймгийн 26 сургууль, Боловсролын газруудад компьютер нийлүүлэх тухай гэрээнүүдийг уутанд хийж өгсөн. Би гэрээнүүдийг авч яваад өөрийн гарын үсгийг зурж, компанийн тамгаа дарчихаад буцаагаад өрөөнд нь авчирч өгсөн. Нэлээн олон гэрээ байсан учир хуудсыг нь хэлж мэдэхгүй байна. Ер нь нэг сургуультай 2 хувь гэрээ байгуулагдаж байсан. Надад өгсөн гэрээнүүдэд өөр албан тушаалтан гарын үсэг зурж, тамга дараагүй байсан. Би анх баталгаажуулсан. Үүнээс хойш удалгүй манай компанийн Хаан банкны тоот дансанд гэрээ байгуулсан сургуулиудаас 8.600.000-9.750.000 төгрөг цувраад орж ирсэн. Би *******ыг сайн таньдаггүй байсан учраас Л. ахад “та *******тайгаа ярьж мөнгийг нь хаашаа яах ийх талаар нь асуугаад хэлж өгөөрэй” гэж хэлсэн байсан. Тэгээд мөнгө орж ирсний дараа Л. ах орж ирсэн мөнгийг хааш нь ямар данс руу шилжүүлэх талаар надад дамжуулж өгсөн. Би орж ирсэн мөнгөнөөс нь гэх хүний Хаан банкны тоот данс руу 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 50.000.000 төгрөгийг, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 40.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Миний ойлгосноор энэ нь Улаанбаатар хотод компьютер худалдаалдаг юм шиг байна лээ. 2020 оны 11 дүгээр сарын З0-нь өдөр өөрийн Хаан банкны тоот данс руу 65.000.000 төгрөгийг шилжүүлэн авч 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Л. ахын Хаан банкны тоот данс руу нь 70.000.000 төгрөгийг, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэх хүний 5166050853 тоот данс руу 27.300.000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл мөнгийг Л. ахын данс руу шилжүүлсэн. Тэгсэн үүнээс хойш 2021 оны 1 дүгээр сард байх Л. ах над руу залгаад “Хэдэн компьютер нь ирж байна. Чи аймгийн Боловсролын газарт аваачаад өгчих” гэсэн. Хот хоорондын шуудангийн автобусаар компьютерууд нь ирсэн байсан. Би ирсэн тоо ширхгийг санахгүй байна. Ямар ч байсан хоёр ширхэг ухаалаг том дэлгэц, зөөврийн болон суурин компьютерыг тоогоор нь Боловсролын газрын агуулахад тус газрын ажилтан ад хүлээлгэж өгсөн. Миний мөнгө шилжүүлсэн гэж хүнийг бол би огт танихгүй. Харин гэх хүн нь компьютер нийлүүлсэн хүн нь юм шиг байна лээ. Би яаж мэдээд байна гэхээр сүүлд энэ асуудлыг аймгийн аудитаас шалгаад компьютерын марк, үзүүлэлтийг мэдэж өг гэхээр нь би гэдэг залуу руу фейсбүүкээр холбогдоод асууж тодруулж байсан. Би одоо утсан дээрээсээ тэй харьцсан мессэжээ олохгүй байна. Миний Л. ах руу шилжүүлсэн мөнгө цаашаа ******* луу очдог байсан байх.  Тухайн компьютерыг хаанаас, хэдэн төгрөгөөр худалдаж аваад нийлүүлсэн зэргийг би огт мэдэхгүй. Тухайн худалдан авалт нь хуулиараа бол тендер шалгаруулалтаар хийгдэх ёстой гэдгийг би сайн мэднэ. ******* нь тухайн үед тусална гэж хэлсэн боловч дараа жил нь тэтгэвэртээ гараад сураггүй болсон. Хааяа утсаар холбогдохоор тэгсхийж байгаад л утсаа тасалчихдаг. Би энэ асуудлаас болж аудитын байгууллагатай шүүхээр явсан. Ингэхдээ өмгөөлөгч аваад ******* даргатай холбогдож “ядаж өмгөөлөгчийн зардлыг өгөөч” гэхэд тэрээр өгнө өө гэж хэлээд л таг болсон. Манай компанийн өмнө хийсэн ажлууд нь дандаа аж ахуйн нэгжүүд тоож орохгүй байсан тендерт манайх орж авсан ажлууд байгаа шүү. Манай компанийн дансаар орж ирсэн мөнгөнөөс нэг ч төгрөгийн шимтгэл аваагүй. Нийлүүлсэн барааныхаа баримтыг сайн бүрдүүлж өгөөрэй гэж би ******* даргад хэлж байсан. Энэ орлогынхоо татварыг төлөөгүй гээд манай компанид алданги тооцож акт тавигдсан байгаа гэсэн мэдүүлэг /1хх-ийн 231- 234-р хуудас/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би *******ыг аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга байхаас буюу өөрийн “Цагаан бургалтай” ХХК-ийг үүсгэн байгуулсан цагаас хойш л таньж мэддэг болсон. Энэ хүнтэй төрөл садангийн холбоо байхгүй. Найз нөхдийн л холбоотой. Би өдрийг нь сайн санахгүй байна. 2020 оны 11 дүгээр сард ******* нь над руу залгаад “Аймгийн сургуульд компьютер нийлүүлэх ажил байна. Гэрээ хийх компани хэрэгтэй байна. Танай компани оролцох уу” гэж хэлсэн. Тэр үед хөл хориотой байсан. Би өөрөө Улаанбаатар хотод байдаг. Өвөрхангай аймаг руу явж чадахгүй. Тиймээс манай компани оролцох боломжгүй. Харин аймагт байдаг уулз гэж тэр хоёрыг холбож өгсөн. нь манай компанид өмнө нь нягтлан бодогчоор ажиллаж байсан. Ингээд би тэй утсаар ярьж “******* дарга залгаад байна. 244 сая төгрөгийн компьютер нийлүүлэх ажил байна гэнэ. Танай компани шинэ учир энэ ажлыг авчихвал орлого чинь нэмэгдээд дараа нь тендерт оролцоход хэрэгтэй юм даа. Чи оролцох уу” гэхэд тэрээр зөвшөөрсөн. Тэгээд би хүүхдүүдээс компьютер нийлүүлэх ажил байна, нийлүүлэх компани, хувь хүн мэдэх үү гэж асуухад манай охин // “Манай их сургуулийн ангийн Төгөлдөр гэж залуу компьютер худалдаалдаг” гэж хэлэхээр нь охин дамжуулан утсаар Төгөлдөртэй утсаар ярьж “суурин болон зөөврийн нийт 110 ширхэг компьютер нийлүүлэх үү” гэж асуухад тэрээр болно оо.  Үнэ хөлсөө тохиръё гээд үнэ хөлсөө хэлсэн. Би яг одоо хэдэн төгрөгөөр 110 ширхэг компьютер нийлүүлэхээр тохирсон гэдгээ хэлж мэдэхгүй байна. Үүний дараа т Төгөлдөр гэж хүн компьютер нийлүүлэхээр болсон гэдгийг би хэлсэн. Ингээд Төгөлдөр нь компьютерыг 2 хувааж нийлүүлсэн. Тухайн үед ковид өвчинтэй холбоотойгоор хөл хориотой байсан учраас хил гааль хаалттай, мөн аймаг руу унаа машин явахгүй байсан. Ямар ч байсан компьютероо автобусаар Өвөрхангай аймагт хүргэж өгч байсан. Тухайн компьютерыг төсөвт өртөг 244 сая төгрөгийн тал үнээр нь л Төгөлдөрөөс худалдан авсан. Яг хэдэн төгрөгөөр худалдаж авсан гэдгийг би одоо хэлж чадахгүй байна. Төгөлдөрийн нийлүүлсэн компьютер нь ямар маркийнх болох, чанарын шаардлага хангасан эсэх талаар надад мэдэх зүйл байхгүй. ******* над руу утсаар яриад “Эрдэнэбилэгийн данснаас чам руу 100.000.000 төгрөг хийлгүүллээ. Чи тэр мөнгөнөөс 70.000.000 төгрөгийг энэ данс руу, үлдсэн 30.000.000 төгрөгийг миний данс руу хийчих” гэж хэлсэн. Үүний дараа ээс миний Хаан банкны тоот дансанд нэг өдөр 100.000.000 төгрөг орж ирэхээр нь *******ын хэлсний дагуу нэг хүний данс руу нь 70.000.000 төгрөгийг, өөрийнх нь данс руу 30.000.000 төгрөгийг Өвөрхангай аймгийн төв Хаан банкны “Киоск” машин ашиглаж шилжүүлсэн. Тухайн 70.000.000 төгрөгийг шилжүүлсэн хүн нь *******тай ямар харилцаа холбоотой болохыг ч би мэдэхгүй байна. Би энэ компьютерын санхүүжилтээс өөртөө нэг ч төгрөг аваагүй. нь энэ компьютер нийлүүлсэн асуудлаас болж шүүхэд удаа дараа дуудагдсан. Тэгээд над руу залгадаг байсан. ******* энэ асуудлаас хойш холбоогүй, чимээгүй байж байгаад нэлээн хэд хоногийн өмнө Авлигатай тэмцэх газрын мөрдөгч над руу утсаар ярьж дуудсаны дараа ******* нь над руу өөрийнхөө 990051-тэй дугаараас залгаад “Нөгөө компьютерын талаар Авлигатай тэмцэх газраас намайг шалгаж байгаа. Чамайг дуудах байх шүү” гэхээр нь би “Чам руу шилжүүлсэн нөгөө 100.000.000 төгрөгийн талаар асуух юм уу” гэхэд ******* нь надад “Чи бид хоёр найз нөхөд, тиймээс хоорондоо мөнгө төгрөг зээлж авсан гэж хэлнэ шүү” гэсэн утгатай сонин юм ярьж байна лээ. ээс миний данс руу яг хэдэн төгрөг орж ирснийг санахгүй байна. Би 100.000.000 төгрөг орж ирэхээр нь л ******* луу шилжүүлсэн гэж санаад байна. 2020.12.28-ны өдөр ******* луу ямар учиртай 25.000.000 төгрөг шилжүүлсэн гэдгийг одоо санахгүй байна. ******* нь намайг анх гуйсан. Намайг тэр компьютерыг нийлүүлээд өгчих гэхээр нь би оролцохгүй гэхэд тэгвэл өөр компани олоод өг гэхээр нь би Эрдэнэбилэгийг холбож өгсөн гэсэн мэдүүлэг /2хх-ийн 28-30, 167-169-р хуудас/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Уг хаягт байх орон сууц миний эзэмшилд байсан. 2009 онд ипотекийн зээлээр аваад 2019 онд зээлийг төлж дуусаад өөрийн нэр дээр орон сууцыг шилжүүлж авсан. Уг орон сууцыг 2020 оны 12 дугаар сард бусдад худалдаж шилжүүлсэн. 70.000.000 төгрөгөөр зарсан санагдаж байна. 56 м.кв орон сууц байсан санагдаж байна. Орон сууц худалдаж авсан хүний нэрийг санахгүй байна. Байр авна гээд надтай нэг залуу холбогдоод ирж уулзаад байсан. Яг худалдах худалдан авах гэрээ хийхэд орон сууц авна гээд надтай холбогдоод байсан залуу өөр нэг залуу дагуулж ирсэн. Уг дагуулж ирсэн хүнтэй нь би гэрээ байгуулсан. 70.000.000 төгрөгийг шууд миний данс руу шилжүүлсэн. Мөнгийг хэн шилжүүлсэн гэдгийг би одоо санахгүй байна. Байр худалдаж авсан хүмүүсийг огт танихгүй. Урд өмнө уулзаж байгаагүй. Манайх байраа зарна гэж зар байршуулсан байсан. Зарын дагуу холбогдоод байр худалдаж авсан гэсэн мэдүүлэг /2хх-ийн 33-34-р хуудас/,

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Надтай оюутан байхдаа нэг ангид сурч байсан найз нь компьютер авмаар байна манай аавтай холбогдоорой гэж хэлж байсан. Үүний дагуу аав той утсаар холбогдоход 55 ширхэг зөөврийн компьютер, 55 ширхэг суурин компьютер авна нийлүүлэх үү гэсэн. Суурин болон зөөврийн компьютерын тоо нь адил байсан. Харин 55 ширхэг гэж тоог буруу санасан байж магадгүй шүү. Би компьютер нийлүүлье гэж хэлсэн. Ингээд надад урьдчилгаа 50.000.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 40.000.000 төгрөг шилжүүлсэн. Би эхний ээлжид 2020 оны 12 дугаар сарын сүүлээр суурин компьютерыг нь хүлээлгэж өгсөн. 2021 оны 01 дүгээр сараас 02 дугаар сарын хооронд зөөврийн компьютерыг хүлээлгэж өгсөн. Компьютерыг манай найз ын аав надаас авсан. Би компьютерыг Улаанбаатар хотод гэх хүний гэрт нь буюу хорооллын 13 дугаар байранд хүргэж өгч байсан санагдаж байна. Би зарим компьютерыг Бүгд Найрамдах Хятад ард улсаас захиалж авчирсан. Заримыг нь дотоодоос худалдаж авч нийлүүлсэн. Суурин компьютерыг 1.200.000 төгрөгөөр, зөөврийн компьютерыг 900.000 төгрөгөөр нийлүүлсэн санагдаад байна. Нийт үнэ нь 110 гаран сая төгрөг болж байсан санагдаж байна. Гэрээ байгуулаагүй амаар яриад компьютер нийлүүлсэн санагдаж байна. Надад анхан шатны баримт гэж байхгүй. Нийт 110 гаран сая төгрөг авсан. Бидний дунд төлбөр тооцоо байхгүй. Үлдэгдэл мөнгийг 2021 оны 4 дүгээр сард өгсөн санагдаж байна. Би Өвөрхангай аймгийн Засаг дарга болон Засаг даргын тамгын газар ажилладаг албан тушаалтнуудыг танихгүй гэсэн мэдүүлэг /2хх-ийн 37- 39-р хуудас/,

Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2020 оны 11 дүгээр сарын сүүлээр байсан санагдаж байна. 244.000.000 төгрөг Боловсрол соёл урлагийн газрын урсгал зардал гэсэн хэсэгт орж ирсэн. Төрийн сангийн хэлтсийн дарга ******* над руу яриад “танай дансанд мөнгө орж ирэх ёстой” гэж байсан. Уг мөнгийг юунд зарцуулах вэ гэхэд ******* дарга нэг чигийн юм байвал зүгээр шүү гэж хэлсэн. Боловсрол соёл урлагийн газарт бэлэн судалгаанууд байсан учраас компьютерын судалгааг гаргаад хүргүүлчих гэж тухайн үед асуудал хариуцаж байсан д хэлсэн. Тухайн үед компьютерын хэрэгцээ шаардлага байсан. Нэг өглөө ажил дээр ирэхэд нягтлан бодогч торонд хийсэн гэрээнүүд авчирсан. Уг гэрээнүүдийг ******* дарга өгсөн гээд бэлдсэн бэлэн гэрээ авчирсан. Би гэрээг нь батлаад гарын үсэг зураад манай туслах тамга дараад маш хурдан хугацаанд буцааж явуулсан. Манай нягтлан д ******* дарга маш хурдан батлуулаад авчир гэж үүрэг өгсөн байсан. Хальт харахад шууд худалдан авалт хийх гэрээ юм байна гэж ойлгосон. Надад бол компьютертой болох хэрэгцээ байсан. Би Боловсрол соёл урлагийн газарт 5 ширхэг компьютер авч болох уу гэхэд ******* дарга болно гэж байсан. Өвөрхангай аймгийн хэмжээнд нийт Ерөнхий боловсролын 32 сургууль байдаг. ******* дарга сургууль бүрд олгох компьютерын хуваарийг Засаг даргаар батлуулчих гэж хэлсэн. Ингээд би Засаг даргаар хуваарь батлуулж байсан. Уг хуваарийн дагуу сургуулиудын төрийн сангийн данс руу компьютерын мөнгийг шилжүүлсэн. Сургуулиуд тухайн компьютер нийлүүлж байгаа аж ахуйн нэгж байгууллагад мөнгийг шилжүүлсэн. Уг компанитай байгуулсан гэрээг батал гээд над руу ******* дарга явуулсан байсан. Би Д.******* даргаас тендер зарлаж амжих уу жилийн эцэс боллоо гэж асуухад ******* дарга шууд гэрээ хийгээд авчихна гэж хэлж байсан. ******* дарга нөгөө компьютерүүд ирчихсэн шүү хүн томилж аваарай гэж хэлсэн. Би хэн гэдэг хүн компьютер нийлүүлсэн талаар мэдэхгүй. Би компьютерыг хүлээж аваарай гэж мэргэжилтнүүдэд үүрэг өгсөн гэсэн мэдүүлэг /2хх-ийн 156-158-р хуудас/,

Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Миний санаж байгаагаар тухайн үед 100 гаран ширхэг, хагас нь суурин, хагас нь зөөврийн компьютер ирсэн шиг санагдаж байна. Тухайн үед манай байгууллагын удирдлагаас “Ийм компьютер ирсэн. Үүнийг тараа” гэсэн үүргийг л надад өгсөн. Ингээд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сургуулиудад 5, 5 ширхгээр нь хуваарилж өгсөн. Миний хувьд компьютерыг сургуулиудад тараах үүрэгтэйгээр л энэ худалдан авах ажилд оролцсон. Түүнээс энэ компьютерыг хэнтэй гэрээ хийж, хэзээ, хэдэн төгрөгөөр, хаанаас авсан, хэн нийлүүлсэн, зэрэг талаар мэдэх зүйл надад байхгүй. Ингээд би сургуулиудад хүлээлгэж өгөхдөө компьютерыг асаагаад асаж байгаа үгүйг шалгаад л өгсөн. Тухайн компьютерын дэлгэц нь “Dell” загварынх, процессор нь “Great Wall” гэсэн нэртэй, i3-ын 10 дугаар үеийн үзүүлэлттэй компьютер байсан. Харин зөөврийн компьютер нь Lenovo загварынх байсан шиг санаж байна. Тухайн компьютерыг хэн, хэзээ авчирч өгснийг би мэдэхгүй байна. Манай боловсролын газрын агуулахад л буулгачихсан байсан. Тухайн компьютерууд нь шинэ байсан. Хайрцаг процессор нь лацтайгаа байсан. Хүчин чадлын хувьд i3-ын 10 дугаар үе, SSD хардтай, рам нь 8 гэхээр сургалтын ажилд боломжийн л гэсэн үг. Ер нь 2020 онд ийм хүчин чадалтай  Dell загварын суурин компьютер нь 2 сая гаран төгрөгийн үнэтэй байсан байх. Харин ийм хувийн үйлдвэрийн компьютерын үнийг мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /1хх-ийн 236-237-р хуудас/,

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Манай хадам аав ******* миний дансны дугаарыг аваад чиний дансанд мөнгө орно гэж хэлсэн. Би дансаа шалгахад миний дансанд 190.000.000 төгрөг орсон байсан. Ямар учиртай мөнгө юм гэдгийг нь би лавлаж асуугаагүй. Хадам аав ******* надад 2 дансны дугаар явуулсан. , гэх хүмүүсийн дансанд мөнгө шилжүүлсэн. гэх хүнд 80.000.000 төгрөг шилжүүлсэн. гэх хүнийг би танихгүй. гэдэг хүн нь манай хадам ээж байгаа. Хадам ээж ийн данс руу 106.130.368 төгрөг шилжүүлсэн. Бутархай мөнгө шилжүүлсэн. Би ойлгохдоо зээлийн төлбөр байх гэж бодсон. 3.500.000 төгрөгийг тоот дансанд шилжүүлсэн. Манай хадам аав *******ын данс байх гэж бодож байна. Л. гэх хүнийг танихгүй. Хадам аав ******* надад 70.000.000 төгрөг шилжүүлсэн. Хадам аав ******* нь тухайн үед Өвөрхангай аймагт амьдарч байсан. Улаанбаатар хотод ирж амьдарна гэсэн тул хотод орон сууц хайж байсан. Ингээд Баянзүрх дүүргийн Натур худалдааны урд талд 2 өрөө орон сууц худалдаж авахаар болсон. Уг орон сууцыг худалдаж авах төлбөрийг надад шилжүүлсэн. Би 70.000.000 төгрөгийг орон сууц зарсан хүнд тухайн өдөр нь өгсөн санагдаж байна. Оргил гэх хүнээс орон сууц авсан. Уг байрыг *******ын нэр дээр худалдан авсан. Энэ мөнгөний эх үүсвэрийн талаар мэдэхгүй гэсэн мэдүүлэг /Зхх-ийн 195-197-р хуудас/,

Гэрч П.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Цагаан бургастай ХХК-ийн захирал Л. гэх хүн надаас сарын 3 хувийн хүүтэй  25.000.000 төгрөг зээлж авсан. Ингээд буцаагаад 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрдэнэбилэг гэх хүний данснаас зээлсэн мөнгөө хүүтэй хамт 27.300.000 төгрөг өгсөн. Би мөнгө зээлэх үедээ Бүгд Найрамдах Солонгос улсад байсан. Би 2020 оны 01 сарын 15-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн хугацаанд Солонгос улсад байсан. Л. гэх хүнийг зүс танина. Л. нь надаас хүнээр дамжуулж мөнгө зээлээч гэсэн тул би 25.000.000 төгрөг зээлж байсан. Надаас зээлсэн мөнгөө өгөхдөө утга дээр нь юу гэж бичсэнийг мэдэхгүй байна. Би ямар нэг тоног төхөөрөмж худалдсан зүйл байхгүй. Зээлийн гэрээ байгуулаагүй. Амаар тохиролцоод мөнгө зээлсэн. Уг нь 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл зээлсэн боловч хугацаанаасаа өмнө надад мөнгө өгсөн байсан гэсэн мэдүүлэг /2хх-ийн 161-162-р хуудас/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... ******* болон аймгийн Санхүү албаны дарга нь “Цардуулын үйлдвэр барихгүй бол манай түлшний үйлдвэр явахгүй юм байна. Та нэг барьж өгөх арга бод. Бидэнд 300.000.000 төгрөг байна” гэж хэлсэн. Би 2 сарын хугацаанд цардуулын үйлдвэрийн машин хайсан. Хятад улсаас цардуулын машин олсон боловч үнэтэй байсан. Ингээд асуудал үүссэн. ******* дарга болон ******* дарга нарт цардуулын машин олдохгүй байна гэж хэлсэн. Тухайн үед сонгууль болох гэж байсан. Таван толгой түлш ХХК-нд цавуу нийлүүлдэг хятад иргэдээс цардуулын машин олж өгөөч гэхэд Монголд нэг машин байгаа гэж хэлсэн. Нийслэлийн Налайх дүүрэгт тоосгоны үйлдвэртэй хятад иргэнд тухайн цардуулын машин байсан. Би эхлээд урьдчилгаа мөнгө 2.000.000 өгсөн санагдаад байна өгөөгүй ч байж магадгүй шүү. Надад тухайн хашаан дотор байсан бүх зүйлийг зарна. Салгахгүй өгнө гэж хэлсэн. Надад бол зөвхөн машин хэрэгтэй байсан. Ингээд 2.000.000 төгрөгөөр цардуулын машин авсан санагдаж байна. Цардуулын машинтай хамт авсан төмрүүдийг төмөр авдаг хүнд зарсан. 190.000.000 төгрөгийг нь шилжүүл гэсэн хүнд нь шилжүүлсэн. Ингээд үлдсэн 110.000.000 төгрөгөөр үйлдвэрийн цавууны цехийн бүх зүйлийг хийгээд хүлээлгэж өгсөн. Энэ 110.000.000 төгрөгөнд цардуулын машин авсан үнэ орж байгаа гэсэн мэдүүлэг /Зхх-ийн 206-208, 219-221-р хуудас/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны өөрийн байранд тоосгоны үйлдвэрлэл явуулж байна. Би 2020 оноос хойш тоосго үйлдвэрлэж байгаа. Би хуванцар хоолойны машин 2020 оны намар зарж байсан. 2008 онд шиг санаж байна хуванцар хоолой үйлдвэрлэхээр болсон боловч тухайн ажил бүтээгүй. Ингээд цардуул үйлдвэрлэх машин надад байсан. Би уг хуванцрын машиныг зарах гэж 3-4 жил зар байршуулж байсан боловч авах хүн олдохгүй байсан. гэх хүн таны хуванцрын машиныг авах хүн байна гэж хэлээд хүмүүсийг дагуулаад манай тоосгоны үйлдвэр дээр ирсэн. Ингээд би нөхрийн хамт тоосгоны үйлдвэр дээр очиж байсан. гэдэг хүн Хятад Монголын эрлийз хүн байгаа. Мэдэхгүй хүн бол Өвөрмонгол хүн гэж хэлэхээр хүн байгаа. Би “35.000.000 төгрөгөөр зарах гээд байгаа юм. Бүр болохгүй бол надад 10.000.000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг нь чи авна биз дээ” гэж хэлсэн. Би ямар ч байсан гаас 10.000.000 төгрөг бэлнээр авсан санагдаад байна. бол 10 гаран сая төгрөгөөр хуванцрын машиныг худалдаж аваад үлдсэн мөнгийг нь авсан байх гэж бодож байна гэсэн мэдүүлэг /Зхх-ийн 224-226-р хуудас/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би хуванцрын машин авсан хүний нэрийг мэдэхгүй байна. Зарын дагуу ирээд авсан санагдаж байна. Би 18.000.000 төгрөгөөр уг машиныг зарсан. эгч бид хоёрын дундын өмч байсан. эгч бид хоёр хүнээс авах ёстой байсан өрөндөө уг машиныг авсан байсан. Нийслэлийн Налайх дүүрэгт эгчийн тоосгоны үйлдвэрийн хашаанд байсан. Энэ машин хашаанд олон жил болсон. 6522 маркийн РVС хуванцар үйлдвэрлэх зориулалттай Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн машин байсан. Хуванцарын машиныг ирж авсан хүн эрэгтэй хүн байсан. Надаас ах хүн байсан. Нарийн хоолойтой, нэлээд яриа паналтай хүн байсан. Уг машиныг худалдан авсан хүний гар утасны дугаарыг би “PVC авах” гэж хадгалсан байна. Уг хүн гэсэн гар утасны дугаартай байсан. Эхлээд надад 5.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Дараа нь 13.000.000 төгрөг бэлнээр өгсөн санагдаж байна. Хуванцрын машиныг ачихаар өргөгчтэй майти маркийн машин ирж машиныг ачиж явсан гэсэн мэдүүлэг /Зхх-ийн 229-232-р хуудас/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Он сарыг нь мартчихсан байна. Олон жилийн өмнөх асуудал болохоор. ******* над руу яриад манай найз Улаанбаатар хот руу орж байгаа таны дансанд мөнгө хийгээд гаргаад авч болох уу гэж асуухаар нь би зөвшөөрөөд дансаа өгсөн. Тэгээд миний дансанд хэдэн төгрөг хийгээд буцаагаад авсан санагдаж байна. Тухайн мөнгийг бэлнээр гаргаж өгөөгүй. Данснаас данс руу буцааж шилжүүлсэн санагдаж байна. Сансармаагийн гаас тухайн үед ******* адуу авсан. Миний санаж байгаагаар үрээ авсан гэж бодож байна. Тухайн адууны мөнгө болох 2.000.000 төгрөгийг би шилжүүлсэн. Над руу ******* яриад руу шилжүүл гэсэн. ******* надаас хамгийн сүүлд буюу тухайн мөнгийг шилжүүлж байх цаг хугацаанд Говьсүмбэр аймгаас буюу надаас 1 тооны зээрд даага худалдаж авсан. Тухайн адууны мөнгө байж магадгүй. ******* миний тоот дансыг ашигласны хариуд мөнгө төгрөг, шан харамж өгөөгүй гэсэн мэдүүлэг /4хх-ийн 30-р хуудас/,

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2020 оны 09 дүгээр сард Дорнод аймагт байсан. Цар тахал гээд хичээл онлайнаар орж байсан учраас гэртээ байсан. Ц. гэх хүнийг бол танихгүй. Манай аав бусдад адуу зарсан. Үүний орлого 3.500.000 төгрөг миний дансанд орж ирсэн байна. ******* гэх хүнд адуу зарсан гэж байсан. Нэг адуу зарсан. Манай аав адуу үржүүлж худалдан борлуулдаг гэсэн мэдүүлэг /4хх-ийн 34-35-р хуудас/,

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Миний бие 2020 оны 09 дүгээр сард ******* гэх хүнд адуу зарсан ба хүрэн халзан зүсмийн 1 тооны адуу зарсан. Үнэ нь 3.500.000 төгрөг болсон. Би тухайн үед шүүхээр дансаа битүүмжлүүлсэн байсан учраас хүүгийнхээ данс руу мөнгийг нь шилжүүлэн авсан гэсэн мэдүүлэг /4хх-ийн 37-р хуудас/,

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... гэдэг хүүхэд ******* гэх хүний адууг маллаж байсан. нь 2020 онд насанд хүрээгүй хүүхэд байсан. нь ******* ах бензиний мөнгө шилжүүлнэ гэсэн данс байна уу гэхээр нь би нөхөр хаан банкны дансны дугаарыг өгсөн. Ингээд манай нөхөр дансанд 500.000 төгрөг шилжиж орсон. Тэгээд д виза картаа өгч явуулсан гэсэн мэдүүлэг /4хх-ийн 44-46-р хуудас/,

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би тоот харилцах данстай. *******д нэг тооны эрлийз даагыг 2.500.000 төгрөгөөр зарсан. ******* надад 2.000.000 төгрөг дансаар өгсөн. Уг миний дансанд шилжсэн 2.000.000 төгрөг нь *******гийн надад өгсөн мөнгө байна гэсэн мэдүүлэг /4хх-ийн 49-50-р хуудас/,

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... ******* албан байгууллагадаа бараа материал авахдаа бичүүлэх буюу зээлж аваад, би бараа авч байгаа нягтлан эсхүл ажилтанд нь нэхэмжлэлээ өгч явуулаад худалдан авалтын мөнгө нь миний данс руу орж ирдэг байсан. Яг 2020 онд болсон асуудлыг бол санахгүй байна. *******гийн хувьд бараа материал аваад удаалгүй нягтлангууд нь шилжүүлж өгөөд байдаг байсан. Байгууллагад авсан материалын хувьд өр авлага байхгүй. ******* одоогоос хоёр жилийн өмнө гэж санаад байна ямар ч байсан Баянтээг ХК-ийн захирлаар ажиллаж байхдаа өөрийн ээж гэх хөгшинд байшин барьж өгч байгаа гэж надад хэлээд зээлээр 5.000.000-6.000.000 төгрөгийн барилгын материал авсан. Мөнгөө одоо болтол өгөөгүй. Би уг нь өрөө нэхээд мөнгөө авъя гэж мессеж бичсэн боловч хариу өгдөггүй юм. Зээлийн бичилт хийсэн дэвтэр надад байгаа гэсэн мэдүүлэг /4хх-ийн 54-56-р хуудас/,

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би тоот харилцах данстай. Би *******гаас мөнгө авах ёстой байсан. ******* надад мөнгөө өгсөн. Тухайн үед хэнээс мөнгө шилжүүлсэн гэдгийг нь мэдээгүй юм байна гэсэнмэдүүлэг /4хх-ийн 63-64-р хуудас/,

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Баянтээг ХК-ийн захирал ******* нь 20-19 УНЗ улсын дугаартай Норд Венз маркийн өөрөө буулгагч машиныг 65.000.000 төгрөгөөр төрсөн дүүдээ авч өгнө гээд шилжүүлсэн мөнгө байна. Өөрөөр би Баянтээг ХК-аас хүн танихгүй. Гэхдээ энэ машинаа ******* надаас аваагүй. Болилоо мөнгө төгрөгөө буцааж авна гэсэн. Би 20-19 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат гэх хүнд зарсан. ******* надад шилжүүлсэн 58.000.000 төгрөгөө одоо миний санаж байгаагаар хэд хэдэн дансанд хувааж авсан. Би мөнгөгүй болоод мөнгийг нь хувааж авсан уу, эсвэл ******* мөнгөө бөөнөөр авах сонирхолгүй байсан уу гэдгийг одоо би тодорхой санахгүй байна. Энэ мөнгө орж ирэхээс өмнө ******* нь өртэй байсан. ******* үе үе надаас мөнгө зээлдэг байсан. Одоо санахад тухайн мөнгийг шилжүүлэхээс өмнө ******* нь надад 6 сая орчим төгрөгийн өртэй байсан санагдаж байна. Мөнгийг буцааж өгөхдөө өрөө суутгаж аваад үлдсэн мөнгийг нь шилжүүлсэн санагдаж байна гэсэн мэдүүлэг /4хх-ийн 67-69-р хуудас/,

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би Өгөөмөр захад авто машины сэлбэг худалдан борлуулдаг юм. Тэгэхээр надаас сэлбэг авсан байна. ******* гэх хүнийг танихгүй. Би 2020 онд сэлбэг худалдан борлуулж байсан. Би 2007 оноос хойш автомашины сэлбэг хэрэгсэл худалдан борлуулж байгаа. Би хүнээс мөнгө зээлээд байдаггүй өөрийг гэсэн орлоготой. Хүмүүс авто машины сэлбэг аваад гүйлгээний утга дээр янз бүрийн зүйл бичсэн байдаг гэсэн мэдүүлэг /4хх-ийн 103-104-р хуудас/,

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би гэсэн харилцах данстай. ******* надаас мөнгө зээлдэж байсан. Тэрийгээ буцаагаад өгсөн байна. гэх хүнийг танихгүй гэсэн мэдүүлэг /4хх-ийн 107-108-р хуудас/,

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би Хаан банкинд дугаарын данстай. Би 11-39 ӨВЕ улсын дугаартай приус 30 маркийн машиныг *******д 13.300.000 төгрөгөөр зарсан. Миний машины мөнгийг ******* шилжүүлсэн байна гэсэн мэдүүлэг /4хх-н 111-112-р хуудас/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би Хаан банкинд тоот харилцах данстай. Уг 3.000.000 төгрөг нь тээврийн зардал байгаа юм. Би Баян-Өндөр сумын холбооны барилгын материал тээвэрлэсэн гэсэн мэдүүлэг /4хх-ийн 115-116-р хуудас/,

Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын дарга 2005 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаартай:... Санхүү эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн даргаар ******* *******ыг томилон ажиллуулсугай гэх тушаалын хуулбар /1хх-ийн 175-р хуудас/,

            Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ц.ын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/60 дугаартай:... Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга ******* ******* нь тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргасан тул 2020 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэх тушаалын хуулбар /1хх-ийн 176-р хуудас/,

“Ти Эл Жи” ХХК-ийн Хаан банк дахь тоот дансны 2020 онь 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацааны дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 49-52, 2хх-ийн 117-118-р хуудас/,

            Хаан банкин дахь тоот данснаас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хугацаанд Хаан банкны тоот дансанд мөнгө шилжүүлсэн хуулга үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 55-57-р хуудас/,

Хаан банкны тоот данснаас 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хаан банкны тоот дансанд 70.000.000 төгрөг шилжүүлсэн хуулга, *******ын Хаан банкны тоот дансанд 30.000.000 төгрөг шилжүүлсэн хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 58-65-р хуудас/,

 Д.Лхагвабудын Хаан банкны тоот данснаас 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр *******ын тоот дансанд 3.500.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /1хх-ийн 84-100-р хуудас/,

Нийслэлийн Прокурорын газрын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 864 дугаартай:... Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 13 дугаар хорооллын Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжны хаягт байрлах 56,38 мкв орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын зөвшөөрөл /1хх-ийн 108-109-р хуудас/,

  2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 3572 дугаартай “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээ /1хх-ийн 134-р хуудас/,

  Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээний хуулбар /1хх-ийн 137-р хуудас/,

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 06 дугаартай:... 11-79 ӨВЕ улсын дугаартай цагаан өнгийн “Приус-30” маркийн автомашиныг битүүмжлэх тухай прокурорын тогтоол /3хх-ийн 162-163-р хуудас/,

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 07 дугаартай:... Яллагдагч *******ын өмчлөлийн Ү2204057395 улсын бүртгэлийн дугаартай Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 13 дугаар хорооллын Намъяанжугийн гудамжны 78 дугаар байрны 17 тоотод байрлах 49.10 мкв орон сууцыг битүүмжлэх тухай прокурорын тогтоол /3хх-ийн 173-174-р хуудас/,

2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дугаартай “Орон сууцны зээлийн” гэрээ /6хх-ийн 76-78-р хуудас/,

Зээлдэгч *******, нарын дугаартай орон сууцны зээлийн эргэн төлөлтийн тооцоо /6хх-ийн 78-79-р хуудас/,

2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дугаартай “Ипотекийн гэрээ /6хх-ийн 80-82-р хуудас/,

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай:... Яллагдагч *******ын өмчлөлийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 13 дугаар хорооллын Намъяанжугийн гудамжны 78 дугаар байрны 17 тоотод байрлах 49.10 мкв орон сууцыг битүүмжилсэн шийдвэрийг цуцлах тухай прокурорын тогтоол /6хх-ийн 129-130-р хуудас/,

2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох тухай тэмдэглэл /6хх-ийн 48-50-р хуудас/,

 “ Эрдэнэ Цом” ХХК-ийн Голомт банкны 1402025469 тоот дансанд 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр “Баян тээг” ХК-ийн Хаан банкны данснаас 200.000.000 төгрөг шилжүүлсэн орлогын гүйлгээ, мөн өдөр “ Эрдэнэ Цом” ХХК-ийн данснаас Худалдаа хөгжлийн банкны тоот дансанд 190.000.000 шилжүүлэг хийсэн хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /Зхх-ийн 32- 43-р хуудас/,

2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Д.Лхагвабудын Худалдаа хөгжлийн банкны тоот данснаас Н.ийн Хас банкны тоот дансанд 106.130.368 төгрөг шилжүүлсэн гүйлгээ, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /Зхх-ийн 45-47-р хуудас/,

  2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Н.ийн Хас банк нь дахь зээлийн тоот данснаас 63.645.397 төгрөгийн зээлийн эргэн төлөлт, 7.268.661 төгрөгийн зээлийн эргэн төлөлт, 31.791.666 төгрөгийн зээл хаасан, 3.178.651 төгрөгийн зээл хаагдсан гүйлгээний баримт, хуулгууд /Зхх-ийн 67-68-р хуудас/,

“Баянтээг” ХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дугаартай:... Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар *******ыг томилсугай  гэсэн тогтоол /Зхх-ийн 88-р хуудас/,

Өвөрхангай аймгийн засаг даргын орлогч 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/30 дугаартай  ******* *******г ажилд томилох тухай захирамж болон хөдөлмөрийн гэрээний хуулбар /6хх-ийн 12-17-р хуудас/,

“Баянтээг” ХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын дарга *******ын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 17 дугаартай:... Баянтээг ХК-ийн шахмал түлшний үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах шахмал түлшний барьцалдуулагч цавуу үйлдвэрлэх техник тоног төхөөрөмжийг худалдан авах, суурилуулах, угсрах арга хэмжээний зардалд 300.000.000 төгрөгийг зарцуулсугай. Шахмал түлшний үйлдвэрийн цавуу үйлдвэрлэх техник тоног төхөөрөмжийг “ ” ХХК-тай шууд гэрээ байгуулж ажиллахыг “Баянтээг” ХК-ийн гүйцэтгэх захирал *******д үүрэг болгосугай гэсэн тогтоол /Зхх-ийн 91-р хуудас/,

“Баянтээг” ХК-ийн “ ” ХХК-тай байгуулсан БТ-2020 дугаартай гэрээ /Зхх-ийн 92-93-р хуудас/,

            2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн мөрдөгч, комиссар эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Зхх-ийн 135-146-р хуудас/,

            2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн мөрдөгч, комиссар гэрч гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Зхх-ийн 152-158-р хуудас/,           

            Гэрч мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Зхх-ийн 210-216-р хуудас/,

Гэрч эзэмшлийн Хаан банк дахь дугаарын дансны мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга /4хх-ийн 26-р хуудас/,

Гэрч тэмдэглэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх-ийн 57-60-р хуудас/,

Авто тээврийн үндэсний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 115 дугаартай лавлагаа, түүний хавсралт /4хх-ийн 122-123-р хуудас/,

Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 164 дугаартай албан татварын тайлангуудыг хүргүүлэх тухай албан бичиг, түүний хавсралт /4хх-ийн 137-144-р хуудас/,

   Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын дугаар багийн засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 257 дугаар тодорхойлолт /5хх-ийн 210-р хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /5хх-ийн 213-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /5хх-ийн 214-р хуудас/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/11682 тоот албан бичиг /5хх-ийн 224-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /5хх-ийн 208-р хуудас/,

    Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /5хх-ийн 225-р хуудас/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 5/10613 тоот албан бичиг /5хх-ийн 233-р хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /5хх-ийн 235-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /5хх-ийн 236-р хуудас/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /5хх-ийн 242-250, 6хх-ийн 1-6-р хуудас/, Өвөрхангай аймгийн Тарагт сумын дугаар багийн засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 74 тоот тодорхойлолт /6хх-ийн 7-р хуудас/, 2022 оны мал тооллогын А дансны хуулбар /6хх-ийн 8-11-р хуудас/, Өвөрхангай аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/30 тоот “******* *******г ажилд томилох тухай” захирамжийн хуулбар /6хх-ийн 12-р хуудас/, Баянтээг ХК-ийн гүйцэтгэх захиралтай байгуулах хөдөлмөрийн гэрээ /6хх-ийн 13-17-р хуудас/, Албан тушаалтны 2018, 2020, 2021, 2022 онуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгүүд /6хх-ийн 20-31-р хуудас/,

            2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /5хх-ийн 127-134-р хуудас/,

2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /5хх-ийн 157-160-р хуудас/,

    2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2326002080193 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /5хх-ийн 136-141-р хуудас/,

2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2326002080193 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /5хх-ийн 161-164-р хуудас/,

2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 55 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /5хх-ийн 174-178-р хуудас/  зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзэж байна.

    Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.           

    Шүүгдэгч *******, ******* нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдгээрт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

      Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Баянтээг ХК-д 110,000,000 төгрөгийн хохирол, хохирогч Боловсрол, шинжлэх ухааны газарт 100,000,000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч “Бизнес инвест девелопмент” ХХК-д 49,000,000 төгрөгийн хохирол,

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Баянтээг ХК-д 80,000,000 төгрөгийн хохирол тус тус учирсан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 2,400,000 төгрөгийн зардал гарсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч *******,  , иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч , гэрч , , М., , Л., , , , Д., , П., , Д., Л., Ц., мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Он сарыг нь мартчихсан байна. Олон жилийн, , , , , , , , , , , нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын дарга 2005 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаартай тушаалын хуулбар, Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ц.ын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/60 дугаартай тушаалын хуулбар /1хх-ийн 176-р хуудас/, “Ти Эл Жи” ХХК-ийн Хаан банк дахь тоот дансны 2020 онь 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацааны дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл, Хаан банкин дахь тоот данснаас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хугацаанд Хаан банкны тоот дансанд мөнгө шилжүүлсэн хуулга үзлэг хийсэн тэмдэглэл, Хаан банкны тоот данснаас 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хаан банкны тоот дансанд 70.000.000 төгрөг шилжүүлсэн хуулга, *******ын Хаан банкны тоот дансанд 30.000.000 төгрөг шилжүүлсэн хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл, Д.Лхагвабудын Хаан банкны тоот данснаас 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр *******ын тоот дансанд 3.500.000  төгрөг шилжүүлсэн дансны хуулга, Нийслэлийн Прокурорын газрын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 864 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” прокурорын зөвшөөрөл, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 3572 дугаартай “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээний хуулбар, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол,  Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 07 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн шийдвэрийг цуцлах тухай прокурорын тогтоол, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох тухай тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хохирогч Баянтээг ХК-д хохирол төлбөрт 64,950,704 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч “Бизнес инвест девелопмент” ХХК-д 49,000,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Хаанбанкны шилжүүлгийн баримт, шүүгдэгч *******ын хүсэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч *******,  иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг болон дээр дурдсан бусад нотлох баримтуудаар,

Шүүгдэгч ******* нь хохирогч Баянтээг ХК-д хохиролд 66,811,625 төгрөгийг төлсөн болох нь Баянтээг ХК-н 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаартай хохирол барагдуулсан тухай албан бичиг, шүүгдэгч *******гийн хүсэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч *******гийн мэдүүлэг болон дээр дурдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хохирогч Баянтээг ХК-д учирсан хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 45,049,296 төгрөгийг, хохирогч Боловсрол, шинжлэх ухааны газарт 100,000,000 төгрөгийн хохирлыг, шүүгдэгч ******* нь хохирогч Баянтээг ХХК-д учирсан хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 13.188.375 төгрөгийг тус тус төлөхөө илэрхийлсэн.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар  шүүгдэгч *******гаас 13.188.375 төгрөгийг гаргуулж хохирогч Баянтээг ХХК-д, шүүгдэгч *******аас 45,049,296 төгрөгийг гаргуулж хохирогч “Баянтээг” ХК-д, 100,000,000 төгрөгийг гаргуулж Өвөрхангай аймгийн Боловсрол шинжлэх ухааны газарт тус тус олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 1.200.000 төгрөгийг, шүүгдэгч *******гаас 1.200.000 төгрөгийг гаргуулж Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 07 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолоор шүүгдэгч *******ын өмчлөлийн Ү2204057395 улсын бүртгэлийн дугаартай Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 13 дугаар хорооллын Намъяанжугийн гудамжны 78 дугаар байрны 17 тоотод байрлах 49.10 мкв орон сууцыг битүүмжилж, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн шийдвэрийг цуцлах тухай прокурорын тогтоолоор  дээрх орон сууцыг битүүмжилсэн шийдвэрийг цуцалж шийдвэрлэсэн байх бөгөөд хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 12 сарын 11-ний өдрийн 5/11682 дугаартай албан бичиг, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 853 дугаартай тодорхойлолт, Голомт банкны 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дугаартай орон сууцны зээлийн гэрээний хуулбар, дугаартай ипотекийн гэрээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар дээрх битүүмжлэгдсэн байсан эд хөрөнгө нь шүүгдэгч *******ын өмчлөлд байх боловч тухайн орон сууцтай холбоотой шаардах эрх нь “Мик Актив ес” ТЗК-д шилжин бүртгэгдсэн, мөн түүний төрсөн охин нь битүүмжлэгдсэн орон сууцыг 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хамтран зээлдэгчээр худалдан авч, гэр бүлийн хамтаар тухайн орон сууцанд 2015 оноос хойш одоог хүртэл амьдарч байгаа нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд дээрх орон сууцыг шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэх боломжгүйг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарын гэм буруу болон тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Б.Буяндалай шүүгдэгч нарын гэм буруу болон тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:... Шүүгдэгч ******* хохирогч Баянтээг ХК-д 110,000,000 төгрөгийн хохирол, хохирогч Боловсрол, шинжлэх ухааны газарт 100,000,000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч “Бизнес инвест девелопмент” ХХК-д 49,000,000 төгрөгийн хохирол, Шүүгдэгч ******* нь хохирогч Баянтээг ХК-д 80,000,000 төгрөгийн хохирол учруулж өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар тооцуулсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Иймд шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хохирол хор уршиг, хувийн байдал буюу насны байдал, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийн 4 жилийн хугацаагаар хасаж, 27000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 27,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсгүүдийг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 145,049,296 төгрөгийн үнэлгээ бүхий нийтийн орон сууцны үнээс Баянтээг ХК-д учирсан 45,094,296 төгрөгийг, Өвөрхангай аймгийн Боловсрол шинжлэн ухааны газарт төлөх 100,000,000 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 1,200,000 төгрөгийг гаргуулж Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст олгох, шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлсэн байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох иргэн С.Өлзийбаярын эзэмшлийн 11-79 ӨВЕ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус маркийн автомашины үнээс 13,188,375 төгрөгийг гаргуулж Баянтээг ХК-д учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулах, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 1,200,000 төгрөгийг гаргуулж Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст олгуулах хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг авах саналыг тус тус гаргаж байна. Хэрэгт тус аймгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 06 дугаартай тогтоолоор яллагдагч *******гийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 11-79 ӨВЕ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус-30 маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоол, мөн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 864 дугаартай прокурорын зөвшөөрлөөр яллагдагч *******ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 13 дугаар хорооллын Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжны хаягт байрлах 56.38 мкв орон сууцны хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолууд хэрэгт авагдсан ба эдгээр тогтоолуудыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгуулах саналтай байна гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Г.Оюунболд шүүгдэгчийн гэм буруу болон түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:... Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлын тухайд насны байдал, өөрийнх нь өвчний байдлаас болж хэргийг хялбаршуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Мөн прокурорын санал болгосон ял, албадлагын арга хэмжээн дээр миний үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрсөн. Мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн. Ийм учраас миний үйлчлүүлэгчид оногдуулж байгаа эрүүгийн хариуцлага болох 27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 27,000,000 төгрөгөөр торгох саналыг хүлээн зөвшөөрч бүрэн дүүрэн ойлгож байгаа. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг торгох ялыг 3 жилийн хугацаанд хувь тэнцүүлж төлүүлэх талаар прокурорын саналтай санал нэг байна гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч О.Анхбаяр шүүгдэгчийн гэм буруу болон түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:... Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч миний хувьд прокурорын саналтай бүрэн буюу 100 хувь санал нийлж байна. Прокурорын гаргасан санал болох 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8,000,000 төгрөгөөр торгох ял, нийтийн албанд 3 жилийн хугацаагаар буцааж томилогдохгүй байх эрх хасаж ялыг шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрч байгаа. Мөн миний үйлчлүүлэгчийг мөрдөгч, прокурорын зүгээс айлган сүрдүүлж, тулгаж эрүүгийн хариуцлагын хүлээн зөвшөөрүүлсэн тохиолдол огт байхгүй гэдгийг би батлан хэлж байна. Мөн шүүхэд шинээр гаргаж өгөх нотлох баримт байхгүй учраас энэ хэргийг прокурорын саналыг батлах байдлаар шүүхээс хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Иймд прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 27000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 27.000.000 төгрөгөөр торгох шийтгэх ялаар, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Иймд шүүгдэгч ******* овгийн ******* *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 27000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 27.000.000 төгрөгөөр торгох шийтгэх ялаар,

Шүүгдэгч ******* овгийн ******* *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 27,000,000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан 27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 27,000,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан 8,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8,000,000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасах, шүүгдэгч *******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс тоолж,

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ******* нь хохирогч “Баянтээг” ХК-д 64.950.704 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч “Бизнес инвест девелопмент” ХХК-д 49,000,000 төгрөгийг, шүүгдэгч ******* нь хохирогч “Баянтээг” ХК-д 66.811.625 төгрөгийн хохирол тус тус төлсөн болохыг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар  шүүгдэгч *******гаас 13.188.375 төгрөгийг гаргуулж хохирогч Баянтээг ХХК-д, шүүгдэгч *******аас 45,049,296 төгрөгийг гаргуулж хохирогч “Баянтээг” ХК-д, 100,000,000 төгрөгийг гаргуулж Өвөрхангай аймгийн Боловсрол шинжлэх ухааны газарт тус тус олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 1.200.000 төгрөгийг, шүүгдэгч *******гаас 1.200.000 төгрөгийг гаргуулж Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн 11-79 ӨВЕ улсын дугаартай 13.188.375 төгрөгийн үнэ бүхий “Приус-30” маркийн автомашиныг битүүмжилсэн Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 06 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг, 

Мөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 13 дугаар хорооллын Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжны хаягт байрлах 56,38 мкв орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шүүгдэгч *******ын эзэмшлийн Нийслэлийн Прокурорын газрын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 864 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” прокурорын зөвшөөрлийг тус тус хүчингүй болгож,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн 11-79 ӨВЕ улсын дугаартай “Приус-30” маркийн автомашиныг, мөн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шүүгдэгч *******ын эзэмшлийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 13 дугаар хорооллын Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжны од байрлах 56,38 мкв орон сууцыг тус тус хохирол нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  дурдаж,

 Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн ******* *******, ******* овгийн ******* ******* нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* *******гийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 8,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8,000,000 төгрөгөөр торгох ялаар, 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* *******ын нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж 27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 27,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан 8,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8,000,000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 27,000,000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан 27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 27,000,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тус тус мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасах, шүүгдэгч *******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс тоолсугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ******* нь хохирогч “Баянтээг” ХК-д 64.950.704 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч “Бизнес инвест девелопмент” ХХК-д 49,000,000 төгрөгийг, шүүгдэгч ******* нь хохирогч “Баянтээг” ХК-д 66.811.625 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар  шүүгдэгч *******гаас 13.188.375 төгрөгийг гаргуулж хохирогч Баянтээг ХК-д, шүүгдэгч *******аас 45,049,296 төгрөгийг гаргуулж хохирогч “Баянтээг” ХК-д, 100,000,000 төгрөгийг гаргуулж Өвөрхангай аймгийн Боловсрол шинжлэх ухааны газарт тус тус олгосугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 1.200.000 төгрөгийг, шүүгдэгч *******гаас 1.200.000 төгрөгийг гаргуулж Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст олгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн 11-79 ӨВЕ улсын дугаартай 13.188.375 төгрөгийн үнэ бүхий “Приус-30” маркийн автомашиныг битүүмжилсэн Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 06 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг, 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 13 дугаар хорооллын Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжны хаягт байрлах 56,38 мкв орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Нийслэлийн Прокурорын газрын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 864 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” прокурорын зөвшөөрлийг тус тус хүчингүй болгосугай.

 11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн 11-79 ӨВЕ улсын дугаартай “Приус-30” маркийн автомашиныг, мөн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шүүгдэгч *******ын эзэмшлийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 13 дугаар хорооллын Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжны хаягт байрлах 56,38 мкв орон сууцыг тус тус хохирол нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 13. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  дурдсугай.  

14. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                               Х.ОТГОНЖАРГАЛ