Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/54

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж

улсын яллагч Ц.Нэргүй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч М.Дамбийням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох 2426000010023 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6-р багийн ******* тоот хашаанаас хохирогч ******* эзэмшлийн 31-21 УБ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоциклийг авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон дахин өгсөн:... 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би урд өдөр нь архи уучихсан шартаад байхаар нь өөрийн эзэмшлийн 31-21 УБ улсын дугаартай цэнхэр өнгийн Мустанг-5 загварын тээврийн хэрэгслээ гэрийн урд байх “Цайдмын далай” гэх хүнсний дэлгүүрээс 12,000 төгрөгөнд архи пиво аваад удахгүй мөнгийг нь өгөөд авъя гээд үлдээсэн юм. Тухайн дэлгүүрээс гарч яваад Уянга сумын гаралтай ******* гэх урьдын танил залуутай таарсан. Тэгээд би шартаад архи худалдаж авах мөнгө байхгүй. Дэлгүүрт архины барьцаанд мотоциклио гуйж үлдээсэн талаар хэлтэл би мөнгийг нь өгөөд мотоциклийг чинь дэлгүүрээс аваад өгье гэсэн. Тэгээд хамт Цайдмын талбай дэлгүүрт ороод худалдагч залуугийн утсаар ******* хүнтэй утсаар яриад миний өр 12,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би мотоциклио унаад сундлаад Арвайхээр сумын 6-р багийн ******* тоот хашаанд мотоциклио оруулж тавиад ын хамт гарч гудамжинд архи уусан. Тэгээд би айлд идэш хийх гээд 10-р багт гэх айлд хамт очоод юм хийлцэж байтал алга болсон байсан. Тэр орой гэртээ харьтал миний мотоцикль алга болсон байсан. Би сарын өмнө 800,000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Мотоциклийн улсын гэрчилгээ байгаа. Миний мотоцикль 31-21 УБ гэсэн дугаартай. *******той 2000 оны үед Уянга суманд байхдаа танилцаж байсан. Тухайн өдөр дэлгүүрээс гараад гэр лүү явах замдаа таарсан. Цэнхэр өнгийн хүрэн өнгийн суудлын бүрээстэй урдаа 4, ардаа 4 дохиотой 31-21 УБ улсын дугаартай цэнхэр өнгийн Мустанг-5 загварын мотоцикль байгаа. Би мотоциклио үлдээхдээ түлхүүрээ мотоцикль дээрээ зүүлттэй үлдээсэн байсан. Одоо би өөрийн мотоциклио олж авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9, 12 хуудас/,

            Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Мотоцикль алдсан өдөр 11 цагийн үед мотоциклио хашаандаа авч ирж тавьсан гэсэн. Би тухайн үед гэртээ байгаагүй. Манай урд талын хашаанд 8-р ангийн эрэгтэй хүүхэдтэй, сэтгэцийн өвчтэй өрх толгойлсон, нөхөр нь нас барсан эмэгтэй байдаг. Тухайн өдөр би тэр айлд ортол хүүхэд нь Хан-Уул эгчийн хашаанаас өглөө ******* ахтай ирж мотоциклийг нь тавьсан цэнхэр өнгийн дээлтэй хүн хашаан хаалгыг нь онгойлгоод ******* ахын мотоциклийг унаад явсан талаар эгчдээ ярьсан байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас/,

Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... ахын эхнэр манай эгч найз юм. ******* ахын манай хоёр дундаа 1 хашааны зайтай 1 гудамжинд байдаг юм. Намайг усанд явах гээд хашаанаас гарч байхад ******* ах цэнхэрдүү дээлтэй эрэгтэй хүнтэй хашаа руугаа мотоцикль түрээд оруулж байсан. Би усанд явчихаад гэртээ иртэл ******* ахтай хамт явсан цэнхэр дээлтэй хүн хашааг нь онгойлгоод мотоциклийг нь асаагаад унаад гудамжны үзүүр лүү явж байсан. Ганцаараа цэнхэрдүү дээлтэй хүн явж байсан. Өмнөх *******тай мотоциклийг нь тавьж байсан хүн мөн байсан. Би царайг нь бүдэг бадаг харсан. Хувцсаар нь тухайн үед таньсан. гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/,

            Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11/32 дугаартай:... 2015 онд үйлдвэрлэсэн Мустанг загварын мотоциклийн зах зээлийн үнэ цэнэ 800,000 төгрөг гэж дүгнэж байна гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 32-34 хуудас/,

            № дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 29 хуудас/,

            2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай:.... *******ын хураалгасан 31-21 УБ улсын дугаартай баруун талдаа тольтой, хүрэн өнгийн суудлын бүрээстэй, урд болон хойноо давхар дохиотой, арлын LXYPCKLOXFO401611, моторын 162FMJFF051717 дугаартай, цэнхэр өнгийн мустанг-5 загварын тээврийн хэрэгслийг гэрэл зургаар баримтжуулан хураан авсан гэсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-20 хуудас/,

            2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тухай:... Мотоциклийн гадна шинж тэмдэг болон арал, мотор, улсын дугаар зэргээр нь таньж байна. Миний мотоцикль мөн байна гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-22 хуудас/,                

            2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай:... Мустанг-5 загварын тээврийн хэрэгслийг хохирогч Г.*******т хүлээлгэн өгөв гэсэн тэмдэглэл /хх-ийн 23-24 хуудас/,

            Шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой баримт буюу иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 61 хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 62-63 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 хуудас/,

            Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/201 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 65-71 хуудас/,

            2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаартай “Зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх, нөхцөл журмыг түр өөрчлөх тухай” прокурорын зөвшөөрөл /хх-ийн 56-57 хуудас/,

           Тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ХМШЗ/02 дугаартай “Ял солих тухай” шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 78-82 хуудас/,

Хохирогч Б.*******ын шүүхэд ирүүлсэн “Б.******* миний бие *******оос мотоциклио буцаан авсан тул цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тайлбар,

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01/294 дугаартай “Тус газрын цагдан хорих байранд хоригдож байгаа хоригдогч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 17 хоног цагдан хоригдож байгаа болно” гэсэн албан бичиг,

2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” мөрдөгчийн санал /хх-ийн 38 хуудас/,

2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2426000010023 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 40-41 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Ц.Нэргүй шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6-р багийн ******* тоот хашаанаас хохирогч ******* эзэмшлийн 31-21 УБ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  хохирогч ******* мэдүүлэг, гэрч ******* мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч мэдүүлэг/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох санал, тогтоол, гэрчилгээний хуулбар, хөрөнгийн үнэлгээний 11-32 дугаартай тайлан зэрэг нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор заасан. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно тус тус хуульчилсан. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөгч хууль бусаар цуглуулж бэхжүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам, шаардлагыг зөрчөөгүй тул нотлох баримтыг хууль ёсны гэж дүгнэж байна. Иймд шүүдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 800,000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч нь алдагдсан эд зүйл болох “Мустанг-5” маркийн мотоциклийг биет байдлаар буцаан авсан тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна. Иймд түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар хохирогчид учруулсан хохирлыг биет байдлаар буцаан өгсөн учраас бусдад төлөх төлбөргүй байна. Мөн хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

     Шүүгдэгч ******* нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6-р багийн ******* тоот хашаанаас хохирогч ******* эзэмшлийн 31-21 УБ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоциклийг авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6-р багийн ******* тоот хашаанаас хохирогч ******* эзэмшлийн 31-21 УБ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоциклийг авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч *******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.*******ын “2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дэлгүүрээс гарч яваад Уянга сумын гаралтай ******* гэх урьдын танил залуутай таарсан. Тэгээд би шартаад архи худалдаж авах мөнгө байхгүй. Дэлгүүрт архины барьцаанд мотоциклио гуйж үлдээсэн талаар хэлтэл би мөнгийг нь өгөөд мотоциклийг чинь дэлгүүрээс аваад өгье гэсэн. Тэгээд хамт Цайдмын талбай дэлгүүрт ороод худалдагч залуугийн утсаар ******* хүнтэй утсаар яриад миний өр 12,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би мотоциклио унаад сундлаад Арвайхээр сумын 6-р багийн ******* тоот хашаанд мотоциклио оруулж тавиад ын хамт гарч гудамжинд архи уусан. Тэгээд би айлд идэш хийх гээд 10-р багт гэх айлд хамт очоод юм хийлцэж байтал алга болсон байсан. Тэр орой гэртээ харьтал миний мотоцикль алга болсон байсан. Би мотоциклио үлдээхдээ түлхүүрээ мотоцикль дээрээ зүүлттэй үлдээсэн байсан. Одоо би өөрийн мотоциклио олж авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9, 12 хуудас/, гэрч ******* “Мотоцикль алдсан өдөр 11 цагийн үед мотоциклио хашаандаа авч ирж тавьсан гэсэн. Би тухайн үед гэртээ байгаагүй. Манай урд талын хашаанд 8-р ангийн эрэгтэй хүүхэдтэй эмэгтэй байдаг. Тухайн өдөр би тэр айлд ортол хүүхэд нь Хан-Уул эгчийн хашаанаас өглөө ******* ахтай ирж мотоциклийг нь тавьсан цэнхэр өнгийн дээлтэй хүн хашаан хаалгыг нь онгойлгоод ******* ахын мотоциклийг унаад явсан талаар эгчдээ ярьсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас/, насанд хүрээгүй гэрч “******* ахын манай хоёр дундаа 1 хашааны зайтай 1 гудамжинд байдаг юм. Намайг усанд явах гээд хашаанаас гарч байхад ******* ах цэнхэрдүү дээлтэй эрэгтэй хүнтэй хашаа руугаа мотоцикль түрээд оруулж байсан. Би усанд явчихаад гэртээ иртэл ******* ахтай хамт явсан цэнхэр дээлтэй хүн хашааг нь онгойлгоод мотоциклийг нь асаагаад унаад гудамжны үзүүр лүү явж байсан. Ганцаараа цэнхэрдүү дээлтэй хүн явж байсан. Өмнөх *******тай мотоциклийг нь тавьж байсан хүн мөн байсан. Би царайг нь бүдэг бадаг харсан. Хувцсаар нь тухайн үед таньсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/, хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11/32 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 32-34 хуудас/, № дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 29 хуудас/,         2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-20 хуудас/, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-22 хуудас/, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 23-24 хуудас/, хохирогч Б.*******ын шүүхэд ирүүлсэн “Б.******* миний бие *******оос мотоциклио буцаан авсан тул цаашид гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй” гэсэн тайлбар, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч ******* нь нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Г.*******, гэрч , насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11/32 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, № дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Б.*******ын шүүхэд ирүүлсэн “Б.******* миний бие *******оос мотоциклио буцаан авсан тул цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тайлбар зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч *******ын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6-р багийн ******* тоот хашаанаас хохирогч ******* эзэмшлийн 31-21 УБ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоциклийг авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч ******* овогт ******* бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

            Шүүгдэгч ******* нь хохирогч Г.*******т 31-21 УБ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоциклийг буцааж өгсөн болох нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөн өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.*******, гэрч , насанд хүрээгүй гэрч , шүүгдэгч ******* нарын мэдүүлэг, хохирогч Б.*******ын шүүхэд ирүүлсэн “Б.******* миний бие *******оос мотоциклио буцаан авсан тул цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:... Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлыг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5,  6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй. Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдсон тул түүний дээрх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өмнө нь шүүхийн шийтгэх тогтоолоор олон удаагийн үйлдлээр дээрх гэмт хэргийг үйлдэж ял шийтгүүлсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирлыг биет байдлаар төлсөн зэргийг харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч ******* нь өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 165 хоногийг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаартай шүүгчийн захирамжаар ялыг сольж, шүүгдэгч нь өнөөдрийг хүртэл нийт 17 хоног цагдан хоригдсон учир эдлэх ялд нь оруулах тооцох саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл, бичгийн баримтгүй ,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болно. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:... Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрийн тухайд бусдад төлөх төлбөргүй, хохирогчид эд зүйлийг буцаан өгсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хохирол төлбөр төлсөн гэх хөнгрөлүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, үүн дээр өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 147 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэсэн саналтай байна. Нийт эдлэх ялыг 1 жилийн хугацаанаас хэтрүүлэхгүйгээр оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд хэлэх эцсийн үг байхгүй гэсэн.

Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан.

   Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх зүйтэй гэж шүүх дүгнэлээ.  

            Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/201 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ХМШЗ/02 дугаартай “Ял солих тухай” шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар биелүүлээгүй үлдсэн 165 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг 165 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсон.

            Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар 28-ны өдрийн 2024/ШЗ/140 дугаартай шүүгчийн захирамжаар *******т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/201 дугаартай шийтгэх тогтоол, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаартай “Зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх, нөхцөл журмыг түр өөрчлөх тухай” прокурорын зөвшөөрөл, тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ХМШЗ/02 дугаартай “Ял солих тухай” шүүгчийн захирамжийн хуулбар, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01/294 дугаартай “Тус газрын цагдан хорих байранд хоригдож байгаа ******* нь 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 17 хоног цагдан хоригдож байгаа болно” гэсэн албан бичиг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 17 хоног цагдан хоригдсон болох нь тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/201 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелүүлээгүй үлдсэн 165 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ХМШЗ/02 дугаартай “Ял солих тухай” шүүгчийн захирамжаар 165 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж шийдвэрлэсэн 165 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 6 сар 165 хоногийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  оногдуулсан 6 сар 165 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 17 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

Шүүгдэгч ******* нь хохирогч Г.*******т мотоциклийг буцаан өгсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдаж,        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/201 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелүүлээгүй үлдсэн 165 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 6 сар 165 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 6 сар 165 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 17 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч ******* нь хохирогч Г.*******т мотоциклийг буцаан өгсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                  Х.ОТГОНЖАРГАЛ