| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2024/0016/Э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/27 |
| Огноо | 2024-03-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 20.16.1., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Орхончимэг,
Улсын яллагч Н.Бадам,
Хохирогч нарын өмгөөлөгч ,
Шүүгдэгч *******, *******,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Буманзаяа, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******н *******, ******* овогт *******ийн ******* нарт холбогдох 2333000520096 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 07-нд ******* аймгийн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргаа бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт аймгийн сумын ,,,,,,,, дугаар багт оршин суух хаягтай ******* овогт *******н ******* (РД:........................),
2.Монгол Улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 21-нд аймгийн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт аймгийн сумын 2 дугаар багт оршин суух хаягтай ******* овогт *******ийн ******* (РД:......................),
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үеийн таарамжгүй харилцааны улмаас иргэн ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн уг гэмт хэргийг үйлдэхдээ *******тай бүлэглэн тухайн “” гэх газарт зусаж байсан айл өрхүүдийн болон амарч явсан хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үеийн таарамжгүй харилцааны улмаас иргэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн уг гэмт хэргийг үйлдэхдээ *******тай бүлэглэн тухайн “" гэх газарт зусаж байсан ойр орчны айл өрхийн гишүүд болон амарч явсан хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үеийн таарамжгүй харилцааны улмаас иргэн ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн уг гэмт хэргийг үйлдэхдээ *******тай бүлэглэн “” гэх газарт зусаж байсан айл өрхүүдийн болон амарч явсан хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үеийн таарамжгүй харилцааны улмаас иргэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн уг гэмт хэргийг үйлдэхдээ *******тай бүлэглэн тухайн “” гэх газарт зусаж байсан ойр орчны айл өрхийн гишүүд болон амарч явсан хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйл баримт нь:
1.Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 18 цагийн орчим хотоос хадам ээж , нөхөр , өөрийн хүүхэд , , эгчийн хүүхэд нарын хамт аймгийн сумын 2 дугаар багийн нутагт байдаг хадам ээжийн ах болох гэдэг айлд амрахаар очсон юм. Тэгээд тэнд 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл амарсан. 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үед хадам ээжийн урьд нь задлаад талыг нь уучихсан байсан тал шил виски байсныг бид нарт өгсөн. Тэгээд тэрийг нь голын хоолны гэрт , бид гурав бага хэмжээгээр уугаад байж байхад ******* эхнэр хүүхэдтэйгээ бид нар дээр орж ирсэн. Тэднийг ирэх үед виски дуусаагүй байсан. Тэгээд ийн морь түрүүлсэн гээд баяр хүргэчхээд г эхнэртэй нь аваад ирье гээд гараад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа буюу ойролцоогоор 1 цаг орчмын дараа ******* эхнэр хүүхэдтэйгээ, ******* эхнэртэйгээ буцаад ирсэн. Тэд нар ирэхдээ 2 шил 0.75 литрийн Соёрхол, 1 вино, 2,5 литрийн Нийслэл нэртэй пивыг авчирсан. Тэгээд авчирсан тэр согтууруулах ундааг , , *******, ******* нар уусан. Би бага насны хүүхэдтэй байсан учраас орж гараад хоол унд хийгээд яваад байсан юм. Надад архи пивоноос хийж өгөхөөр нь би уугаагүй. *******ын эхнэр вино уугаад байсан, эхнэр нь архи пиво, монгол архи байснаас уугаад байсан. // огт архи дарс пивоноос уугаагүй эрүүл байсан.
Авч ирсэн архийг дууссаны дараа майонезын савтай монгол архийг , нартай хамт би машин барьж явж арын айлаас авчирсан юм. Тэрийг авч ирээд ууж байхад би хүүхдийн бантан хийгээд 2 гэрийн хооронд явж байхад , ******* нар маргаад чанга чанга яриад байсан. Тэр үед ер нь хүмүүс нэлээд согтсон байдалтай байсан. Тухайн үед нар жаргаад гэгээ тасраагүй байсан. Тэгээд *******, ******* нар гэр бүлийнхээ хамт бид нарын байсан айлаас зүүн хойд талд жалганы цаана байдаг айл руу явсан. Тухайн айл нь *******ын гэр байсан гэсэн. Тэгээд цаг гаран тэр хавиар цэвэрлээд байж байсан. майхандаа ороод унтсан байсан. Тэгээд харуй бүрий болж байхад малаа сааж ирээд үгэнд орохгүй айл руу ******* дээр очихоор явчихлаа хамт яваад аваад ирье гэхээр нь цуг явсан. Тэгээд очиход Очир-пүрэв гэрийн гадаа үүдэнд нь завилчихсан сууж байсан.
...Тэгээд хадам ирээд цагдаа эмнэлэг рүү дуудлага өгнө гээд айл руу явсан. Ээжийг ирэх үед салчихсан байсан. Тэгээд араас нь манай нөхөр ирээд хэн ийм болгочихоо вэ гэсэн чинь ******* нь 2-3 удаа нүүр толгой хэсэг рүү цохисон. Дараа нь ******* нь подволкны ханцуйг эргүүлээд барьчхаад чирээд цохиод байсан. Тэр үедээ бүгдийг нь ална гээд байсан. Майхантай нь дайрна гээд орилоод байсан. Тэгээд хэрүүл маргаад дуусаад 2 тал руу явсан. Тэгээд шөнө цагдаа эмнэлэг ирсэн байсан. ... Би вискинээс 60 орчим грамм уусан байсан. Орой хэрүүл маргаан болох үед эрүүл байсан. Болсон асуудлыг бүгдийг нь санаж байна.
*******, ******* нар нь ухаанаа алдаагүй нэлээд халамцуу согтуу байсан. ..... эхнэр нэлээн согтуу байсан. нэлээд согтуу тасарсан байсан, *******ын эхнэр эрүүл, архи уугаагүй эрүүл байсан. Манай нөхөр согтоод тасраад унтсан байсан. Тэгээд 1 цаг гаран унтаад босож ирсэн байсан.
...Миний хамрын мөгөөрсөн яс хугарсан, нүдний ухархай яс хугарсан, толгой, нүүр битүү хөхөрч хавдсан байсан, мөн үсийг ихээр зулгааж авсан байсан, уруулын дотор талд язралт үүссэн байсан, тархи доргисон хавагнасан байсан. Эдгээр гэмтлүүдийг ******* учруулсан. Хэвлийн хэсгийн доргилт, нурууны ясны цүлхийлд, хэвлий давсгийн орчимд шингэн хуралт үүссэн гэмтлүүдийг ******* өшиглөж учруулсан. Тухайн үед миний дээр хүн гарчхаад намайг цохиод байхад би өөрийгөө хамгаалаад гараа сарвалзуулаад түлхсэн байж магадгүй сайн санахгүй байна, яг санаатайгаар цохисон асуудал байхгүй. Миний бие маш их гомдолтой байна. Өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн эмчилгээний зардал болон *******т булаалгасан алтан гинж, нааш цааш явсан шатахууны зардал, Нарантуул зах дээр түрээсийн лангуу ажиллуулдаг бөгөөд гэмтэл авснаас хойш ажлаа хийж чадахгүй хий түрээс төлөөд байгаа тул түрээсийн мөнгө зэргийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 103-104 дүгээр хуудас),
2.Хохирогч .......... мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Тэнд байсан хүмүүсээс гээд гийн эхнэр л уугаагүй бусад нь уусан гийн эхнэр нь архинаас уугаагүй виноноос л ууж байсан. Тэгээд оройны 21 цаг өнгөртөл тухайн архи дарснуудаа уугаад ууж идэх зүйл дуусаад өндөрлөсөн. Тэгээд , нар гэр бүлтэйгээ гийн гэр рүү явсан. Тэгтэл гийнд очно гээд араас алхсан чинь эхнэр нь явуулахгүй унт гэсэн Тэгээд би майхандаа ороод хэвтээд өгсөн. Намайг хэвтсэний дараа манай эхнэр Мөнхзул нар г авахаар гийн гэр рүү явсан байсан. Тэгээд би 20 орчим минут унтсаны дараа манай эгчийн хүүхэд намайг сэргээд эгчийг хутга бариад алах гээд байна аймаар зодчихлоо гэхээр нь босоод гийн гэр рүү явсан чинь гэрийнх нь наана манай эхнэрийн нүүр тэгширчихсэн нил цус болчихсон байхаар нь юу болов хэн зодов гэсэн чинь юм хэлэхгүй уйлаад байсан.
Тэгтэл хажууд нь зогсож байсан. Тэгээд би д хандаад чи зодчихсон юм уу? гэсэн. Чи муу бас яах гээд байгаа юм гээд учир зүггүй намайг толгой түрүүгүй гараараа цохиод унахаар нь гараараа нүүрээ хаачихсан чинь хөл бөгс рүү өшиглөсөн тэр, хэн өшиглөсөн гэдгийг хараагүй. Тэгээд тонгойгоод нүүрээ хаачихсан байхад , хоёрын нэг нь миний баруун чих рүү цохисон тэгээд би гараараа арчаад харсан чинь цус гарчихсан байхаар нь хэнгэрэг хагарчихлаа гэхэд нь миний баруун гарын подволкны ханцуйг ороогоод барьчихсан тавихгүй 100 айлын хужаа минь одоо чамайг ална гээд чирээд байсан. Тэгээд байж байхад болиоч та гээд г түлхэх үед нь би подволкоо толгойноосоо мултлаад зугтаасан. Тэгээд намайг зугтаж байхад араас ийнхыг голомтоор нь самарна гээд хөөгөөд байсан. Тэр үед манай эхнэр зодуулсан газраа үлдсэн. Би зугтаад майхан дээрээ ирсний дараа манай эхнэрийг аваад ирж байхаар нь өөдөөс нь тосож уулзахад нүүр нь битүү хавдартай нүүр нь нил цус болчихсон. Тэгээд майханд оруулж хэвтүүлсэн чинь эмнэлэг явмаар байна гээд байсан. Тэгээд би ээжтэй хамт хойд талын айлд нь очиж цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирсэн эмнэлэг ирэхгүй удаад байсан. Эмнэлэг хүлээж байхад манай эхнэр цусаар бөөлжихөөр нь яараад сумын эмнэлэг рүү аваад гарсан юм. Тэр үед эмнэлэг зөрөөд ирсэн. ... Би тухайн хэрэг гарах үед нь байгаагүй. хэлэхдээ нь Мөнхзулын дээр гарч байгаад учир зүггүй нүдсэн гэсэн. гэдэг нь бөгс рүү нь өшиглөөд байсан гэж хэлсэн. Намайг очоод. нь чирээд байхад хөл нүцгэн байсан нь бакалтай байсан.
Миний хамрын мөгөөрсөн яс хугарсан гэмтлийг ******* цохиж учруулсан. Баруун чих рүү ******* цохиод намайг чирсэн. Баруун гарын булчин хөхөрсөн байсан. Тэр үед би хэнгэрэг цоорчихлоо гэж хэлж байсан. Чихнээс цус гарсан байсан. Би бусдын биед халдсан асуудал байхгүй. Миний бие гомдолтой байна. Өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн эмчилгээний зардал болон нааш цааш явсан шатахууны зардал зэргийг нэхэмжилж байна. Би хохирлын баримтаа гаргаж өгнө...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 107, 124 дугаар хуудас),
3.Насанд хүрээгүй гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ахынд гэдэг ах эхнэртэйгээ ирээд хэсэг байж байгаад яваад г эхнэр хүүхэдтэй нь авчирсан. Тэгээд тэр 4 дээр Мөнх- Эрдэнэ ах, Мөнхзул, ах нар архи уугаад дуулалдаад инээлдээд нэлээд суусан. Тэгээд би орой тугалд явсан. Намайг явах үед дуулалдаад байж байсан. Тэгээд тугалаас ирчхээд морь аргамжих гээд морьтой явж байсан. ахын гэрийн ойролцоо жалганы тэнд хүмүүс зодолдоод орилоод байхаар нь очсон чинь Мөнхзул эгчийн нүүр нил цус болчихсон нүүрээ дараад хажуу тийшээ харчихсан хэвтэж байсан Хажууд , ах нар байсан. нь Мөнхзул эгчийн дээр морьдод суучихсан гарыг нь хөлөөрөө дарчихсан байсан. нь гартаа хутга барьчихсан байсан. Тэгээд ийнхныг бүгдийг нь ална гээд байсан. Тэгээд ах намайг ална даа гартаа хутга барьчихсан араас хөөхөөр нь би морьтой уул руу зугтсан.
Тэгээд хэсэг харж байгаад байхгүй болохоор нь гэрт ирээд .............. ах, эмээд хэлсэн. Тэгээд эмээ мод бариад явахаар нь би модоор яах гэж байгаа юм гэсэн чинь эмээ хөл бадайраад явж болохгүй байна гээд тулаад явсан. Би дүү нартайгаа үлдсэн. Тэрнээс хойш мэдэхгүй байна. Эмээ ирээд цагдаа дуудсан битгий ай гэж хэлсэн. Тухайн өдөр гинж нь байсан бөгөөд зодуулсныхаа дараа нүүрээ таглаад хэвтэж байхад нь харахад гинж нь байхгүй байсныг анзаарсан. ... , нар ирэхдээ архи авч ирж байсан. Хэн уусан гэдгийг би мэдэхгүй , нар нэлээд согтуу байсан. ах эрүүл байсан. Ямар ч байсан намайг тугалд явахад тэр хүмүүс дуулалдаад шуугилдаад байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хх-ийн 120-121 дүгээр хуудас),
4.Гэрч Ж. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...гийнд нутгийн залуу болох гэдэг залуу эхнэртэйгээ ирсэн байсан. Тэгээд тэр үед миний даралт ихсээд ахын гэрт хэвтэж байхад нэлээд хэдэн хүмүүс нэмэгдэж ирээд ууж идээд дуулалдаад байхаар нь би даралт ихсээд байна ямар их дуулалддаг юм боль гэж хэлэх үү гэсэн чинь ахын эхнэр хэрэггүй. гийн морь түрүүлсэн гээд найз нөхөд нь ирсэн байлгүй тэгж байгаад явах байлгүй гэж хэлхээр нь би заа гээд зурагт үзээд байж байсан юм, Тэгж байхад нь зарим хүмүүс нь явах шиг болсон. Тэгээд гэрт байж байхад манай зээ хүү болох 10 настай гэрт орж ирээд эмээ гэгчийг хүн зодоод байна хутгалчихсан юм шиг байна гэхээр нь гэрээс 6 настай морь унадаг хүүхдээр зам заалгуулаад нэг мод түшээд гэдэг айлын гадаа буюу гэрээс нь 5 орчим метрийн зайтай газар очсон чинь манай бэр Мөнхзулын дээрээс гэдэг залуу өмдөө татаад босож байсан, гэдэг залуу хэд хэд өшиглөж байгаа харагдсан. Тэгээд би юу болж байгаа юм бэ та нар гэсэн чинь намайг өө өөрөө зодуулах багаж зэвсгээ бариад хүрээд ирлээ алаад өгнө гэхээр нь би зам харахгүй тулж явна гэж хэлээд цагдаа дуудна гээд цаашаа зугтаасан чинь араас тэр цагдаагаа дуудаад ир Цагдаатай чинь хүйс тэмтэрнэ гэж хэлсэн.
Намайг очиход манай бэр надад хандан ээжээ намайг энэ 2 хүн ингээд зодчихлоо шүү дээ цагдаа дуудаад өгөөч гээд байсан. Тэгээд би нүүр лүү харсан чинь нүүр нь битүү цус болчихсон байсан. Тэгээд намайг хурдан дуудаад егөөч гээд байсан. Би тэгээд урд талын Заяа гэдэг айлаас утсаар дуудлага өгөхөөр очиход гэрт нэг жоохон охин байсан Манай сүлжээ 22.00 цагаас хойш сүлжээ барьдаггүй гээд утсаар яриулаагүй юм. Тэгээд нэлээд зайтай байдаг айлд очоод би хотын цагдаа руу дуудлага егсөн. Тэгээд дараа нь , нартай тааралдсан чинь танайхан бүгдээрээ янхан ийн янхан бөгснүүд, танайхан гуйлгачин биеэ үнэлдэг хятадууд гээд байхаар дугараагүй юм. Тэгээд хотоос хүүхдүүд дуудсан. Тэгээд манай хүүхдүүд үүрээр 5 цагийн үед ирсэн. Би харанхуй байсан учраас Мөнхзулыг ингэтлээ зодуулсан гэж бодоогүй байж байгаад шөнө харсан чинь битүү хавдар болчихсон байсан. Тэгээд өглөө дотор нь муухай оргилоо гээд цусаар бөөлжсөн байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хх-ийн 123-124 дүгээр хуудас),
5.Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2023 оны 07 сарын 10 ны өдрийн орой 21 цагийн үед манай хадам аав ийн төрсөн дүү эгч, хүү , бэр Мөнхзул, 3 хүүхдийн хамт амрахаар ирсэн. Тэгээд 2023 оны 07 сарын 13-ны өдөр 13-14 цагийн үеэс эхлэн ............... бид 3 нэг шил 05 литрийн хараа архи, 1 ширхэг 075 шок гэдэг виски уусан юм. Тэгээд тэрийгээ ууж дуусгаад дахин нэг экс нэртэй архи задлаад байж байтал манай найз *******, эхнэр нар ирсэн. Тэгээд тэр 2 нөгөө архинаас нэг хундага уугаад Гантулгыг авч ирье гээд явсан. архи уугаагүй. Тэгээд нэг цаг орчмын дараа ******* эхнэртэйгээ, ******* эхнэртэйгээ тэр 4 ирсэн. Тэд нар ирээд надад морь түрүүлсэн гээд морины хишиг шүү гэж хэлээд 1 шил 075 нэртэй Соёрхол архи , чихэр өгсөн. Тэгээд би тэр 2 шил архины нэгийг задлаад ууж эхэлсэн байснаа санаж байна. Тэрнээс хойш яасныг мэдэхгүй, ухаан алдаад тасарсан байсан...” гэсэн мэдүүлэг ( 1-р хх-ийн 126-127 дугаар хуудас),
6.Гэрч Ж.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр оройн 21 цагийн үед миний төрсөн дүү хүүхдүүд нь болох хүү , бэр Мөнхзул, 3 жижиг ач зээтэйгээ манайд ирсэн. Тэгээд манайд 3 хоносон юм. Тэгээд өнөөдөр уг нь буцах байсан юм. Тэгтэл урьд шөнө зодоон болоод бэр Мөнхзулыг *******, нар зодсон гэж сонссон. Мөн нөхөр ............... нь зодсон байсан. чих нь цус болчихсон. Мөнхзулын нүд ам нүүр нь аймаар хавдсан хөхөрсөн харагдсан...
Тэгээд үхэр тугалаа хашчихаад жалгын цаана зодоон болоод байгаа газарт очсон чинь манай охин Мөнхзулыг дагуулаад гэр рүүгээ ирж байсан. Юу болсон гэсэн чинь *******, ******* нар нийлээд Мөнхзул эгчийг зодчихлоо гэсэн. ... Тэгээд гэрт ирээд харсан чинь нүүр ам нь аймаар болчихсон байсан. Мөн манай эхнэрийг яагаад зодож байгаа юм гээд очсон чинь бас зодоод явуулсан байсан. Баруун чихнээс нь цус гарсан байсан...” ( 1-р хх-ийн 129 дүгээр хуудас),
7.Гэрч Ж.ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 07 сарын 13-ны өдөр 14-15 цагийн үед , Мөнхзул, , нар гал зуухны жижиг гэрт архи ууж байгаа харагдсан. Би хэдэн шил архи уусан талаар мэдэхгүй. Намайг үхэр саахаар гарах үед 17 цагийн үед ******* эхнэртэйгээ, ******* эхнэртэйгээ ирж байсан. Тэгээд тэд нар ууцгаагаад дуулалдаад байсан. Тэгээд үхэр сааж байхад нэг харсан чинь манай хойд айлын гэдэг эмэгтэй ирсэн байсан. Удалгүй явсан. Намайг үхрээс орж ирсний дараа , *******, ******* нар хоорондоо маргалдаад байхаар нь юм ярилгүй гараад үхэр тугалаа хашихаар явсан...” ( 1-р хх-ийн 131-132 дугаар хуудас),
8.Гэрч .............. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...орой харанхуй болох үед 21-22 цагийн үед хонь хашиж байхад ийн гаднаас ******* болон ******* пизда энэ тэр гээд маргалдсан бололтой машинаа асаагаад гэртээ ирсэн. Тэгсэн урагшаа мод руу морьтой давхиад буцаж ирээд тэдний гадаа мориноос уначхаад суугаад байсан. Тэгээд ийг ******* ах миний найз ор гээд гэртээ оруулаад 2.5 литрийн савтай пиво гаргаад ууж байсан чинь хотоос ирсэн гээд танихгүй эмэгтэй орж ирсэн. Тэр хүн орж ирээд ******* ах руу дайраад хэрэлдээд байсан. ******* ах пиво хийгээд өгсөн чинь пивоны чинь шавхрууг уухгүй гээд байсан. Тэгэхэд эгч нөгөө эмэгтэйг аваад гарсан. Гэрийн гадаа нөгөө эмэгтэй гэрийг чинь шатаана гээд орилоод байсан. Анх тэр эмэгтэйг орж ирээд маргаад байхаар нь би зөрөөд гадаа гарчихсан юм. Тэгээд хаалгаар нэг шагайсан чинь ******* ахын хүү ийн хамраас цус гарчихсан, эгч нь тэврээд аргадаад байж байсан. Нөгөө эмэгтэй гадаа орилоод байгаад байсан чинь ******* ах би нэг гараад ирье гээд гадаа гарсан. Тэгээд гэрийн баруун талд жалганы цаана шуугилдаад зодоон болоод унасан. Тэгээд би гэрийн гадаа гараад тамхи татаад эргээд гэрт орсон. Цагдаа дууд гээд нэг эмэгтэй хүн дуугараад байсан. Би тийш очоогүй учир хэн хэнтэйгээ зодолдсон гэдгийг хараагүй...” ( 1-р хх-ийн 137-138 дугаар хуудас),
9.Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 13 ны өдрийн 13 цагийн орчимд санагдаж байна. Манай гал зуухны гэрт Мөнх- Эрдэнэ, Мөнхзул, нар тал шил виски ууж байсан юм. Мөнхзул эгч жижиг 1 удаагийн аяганд хийж байгаад кола ундаагаар даруулаад 1 удаа л ууж байсан. Тэгээд Мөнхзул эгч бид хоёр хоол унд хийгээд байж байсан. Тэгтэл *******, 2 орж ирсэн. Тэгээд хоол хийж өгөх гэсэн чинь , 2-г аваад ирье гээд гараад явсан. Тэгээд нэлээд удаж байгаад ирсэн. Тэгээд *******, , *******, нар ирсэн. Тэд нар ирэхдээ манай нөхөрт морь түрүүлсэн гээд нэг нэг шил 0.75 литрийн Соёрхол архи чихэр авчирч өгсөн. Тэр үед виски дууссан байсан учраас тэр авчирсан архийг нь задалж *******, *******, , , нар архийг уусан. *******ын эхнэр архи уудаггүй гээд 2 шил вино оруулж ирээд задлаад Мөнхзул эгч бид хоёрт хийж өгсөн бид хоёр уугаагүй. Тэгээд , хоёр тэр 2 шил виног уусан. Тэгээд би үхрээ саахаар гараад эргээд ирсэн чинь *******, нар муудалцаад маргаад сууж байсан. Тэгээд би одоо болчихсон байна та нар гэртээ харь гээд гаргасан.
Тэгээд гэрээс гараад гадаа байхад ******* машинаасаа 2,5 литрийн хүрэн савтай пиво гаргаж ирээд уух гэхээр нь би уулгаагүй. Тэгээд тэд нар *******ын гэр рүү явсан. Тэгээд явахдаа манай нөхөр ийг чаддаг юм бол араас хүрээд ирээрэй гэж ******* хэлчхээд явахаар нь би нөхрөө хориод байж байсан чинь намайг түлхэж унагачхаад морьтой араас нь яваад өгсөн. Ер нь *******тай архи уухаараа дандаа зодуулчхаад байдаг болохоор нь би ........ эгчийг хоёулаа яваад ийг аваад ирье гээд дагуулаад явсан. Очиход гэрийнх нь үүдэнд суучихсан байсан. Тэгээд ......... эгч ийг бос гээд босгож байсан. Би морийг нь барьж авсан чинь манай хүү ирээд морь аваад явсан. Тэгээд Мөнхзул эгч бид хоёр ийг сугадаад явж байсан чинь ******* араас янхан гичий гээд орилоод байсан.
Тэгээд араас нь ах ирээд юу болоод байгаа юм бэ гэсэн чинь ******* өөдөөс нь очоод чи эхнэрээ авах гэж ирээ юу пизда минь гээд барьж аваад нүүр рүү нь цохиод байсан. Тэгээд би *******аас эгчийг салгаад ээжид өгчхөөд ахыг салгасан чинь ******* ирээд ахын подволкноос нь зуурчхаад танихгүй чирээд наашаа явъя гээд байсан. Тэгээд би бүгдийг нь салгаад эгчийг аваад явсан чинь араас ******* бүгдийг нь алчихъя гээд байсан. Тэгсэн. эгч цагдаа дуудна гэсэн чинь цагдаатай чинь бүгдийг нь алж чадна гээд хойноос хөөгөөд байсан. Тэгээд би гэрт орчхоод хойд айл руу явж сумын цагдаа дуудсан. ... ах согтоод унтаж байгаад сэрсэн, нэлээд согтуу байсан. *******. ******* нар их согтуу биш нэлээд халамцуу байсан. ... Тэр хоёр машинаа унаад явсныг бодвол гайгүй байсан байх. нэлээд согтсон байсан. согтоогүй эрүүл байсан. Мөнхзул эгч өдөр вискинээс хойш уугаагүй эрүүл байсан. Бага насны хүүхэдтэй байсан тэрийг нь харах хүн.гүй гээд уухгүй байсан. ... Бид хоёр очоод ийг аваад л явсан. Тэнд хэрүүл маргаан болоогүй...” ( 1-р хх-ийн 148-149 дүгээр хуудас),
10.Иргэн Б.ээс мэдээлсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг аймгийн Сайхан сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст 2023 оны 07 дугаар сарын 14-ний өдөр бүртгэлийн №178 /1100-3278/ дугаарт хүлээн авсан тухай тэмдэглэл (1-р хх-ийн 3 дугаар хуудас),
11. 2023 оны 07 сарын 14-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт, (1-р хх-ийн 56, 7-8-р хуудас),
12.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №8936 дугаартай дүгнэлтэд:
...ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, хоёр нүдний дээд, доод зовхи, зүүн гуя, өвдөг, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ.
Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”Ахлах шинжээч эмч ... гэх шинжээчийн дүгнэлт (1-р хх-ийн 47-48-р хуудас),
13. 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 828 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ
“...ын биед тархи доргилт, хамар яс, баруун ухархайн доод ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, дух, хамар, хоёр нүд, дагзны зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд, доод зовхи, зүүн гуя, өвдөг, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтлүүдээс нь тархи доргилт, хамар яс, баруун ухархайн доод ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, дух, хамар, хоёр нүдний зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Харин дагзны зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал , зүүн гуя, өвдөг, хүзүүний цус хуралт нь тус бүрдээ 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ын толгойн КТГ-н зургийг дүрс оношилгооны шинжээчээр уншуулахад баруун ухархайн доод ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, дух, хамар хоёр нүд, дагзны зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл нэмж тогтоогдлоо.
Дээрх гэмтлүүд нь гараар цохих, хөлөөр өшиглөх аль ч үед үүсэх боломжтой Ахлах шинжээч эмч ...” гэх шинжээчийн дүгнэлт (1-р хх-ийн 77-80-р хуудас),
14. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №9120 дугаартай
................. биед хамрын баруун хажуу хананы зөрөөгүй хугарал, баруун гадна чихэнд зулгаралт, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн цохих үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мэргэшсэн шинжээч эмч ...” гэх шинжээчийн дүгнэлт (1-р хх-ийн 86-87-р хуудас),
15. 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 841 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ
.................... биед учирсан хамрын баруун хажуу хананы зөрөөгүй хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Баруун гадна чихэнд зулгаралт, баруун бугалгад цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Мэргэшсэн шинжээч эмч ...” гэх шинжээчийн дүгнэлт (1-р хх-ийн 95-97-р хуудас),
16.Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2023 оны 07 дугаар сарын 13-нд гэдэг хүн манайд орж ирж агсам тавьж, манай хүүхдийг гарч явахдаа цохисон. Тэгээд би хүүхдээ цохиулаад уур хүрээд ын биед халдсан нь үнэн, тийм л зүйл болсон. Миний хүүг цохисон болохоор л би уурлаад тийм үйлдэл хийсэн гэх мэдүүлэг,
17.Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 07 дугаар сарын 13-ны өдөр *******тай ийнд ирсэн. морь түрүүлсэн, ирсэнгүй гээд байхаар нь очсон. Тэгээд ийнд оччихоод бид нар тэнд 1 шил архи хувааж уусан. Тэгээд *******ынх руу *******, би, эхнэртэйгээ ирсэн. Тэнд сууж байхад араас давхиж ирсэн мөн араас нь орж ирсэн. ******* бид хоёрт 1 пиво байсан. Тэрийг хувааж уучхаад сууж байхад орж ирсэн. Тэгээд тэр хүүхэнд орж ирэхээр нь пиво хийж өгсөн чинь энэ адууны шээсийг чинь уухгүй гээд цацаад, тэгэхээр нь энэ агсрах нь гээд аваад гарсан юм.
Тэгээд эргэж хаалгыг нь татаж зуухыг нь өшиглөж, хүүхдийн скүтер чирч орж ирж хүүхдүүд рүү шидээд, тэгээд араас нь гэдэг ирээд аваад гарсан юм. Скүтер шидэхэд нь *******ын хүүхдийн хамраас нь цус гарсан. Манай 2 хүүхэд ч гэсэн байсан. Тэнд хүүхдүүд айгаад яваад өгсөн. Би араас нь гараагүй. Гадаа хашхиралдаад байхаар нь би гарч салгасан. *******ыг би очоод татаж авсан. Тэгтэл тэр нөхөр нь болох араас гүйж ирээд миний зүүн нүд рүү шууд цохисон. Тэгэхээр нь би та яагаад байгаа юм бэ гээд бид 2 хоорондоо нэг цохилцоод, тэгээд манай эхнэр боль боль гээд салгаад авсан. Тийм зүйл болсон...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, дүгнэлтийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх үүрэг хүлээсэн шинжээчид гаргасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үйл баримтыг үгүйсгэсэн,эргэлзээтэй, нотлох чадвараа алдсан нотлох баримт байхгүй болно. Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч: ...Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан баримтууд, шүүгдэгч нарын шүүх хуралдааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугласан бичгийн нотлох баримтуудаар ******* нь 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр аймгийн сум, , гэх газарт иргэн ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, улмаар *******тай бүлэглэж танхайрсан нөхцөл байдал, шүүгдэгч ******* нь мөн гэх газарт архи, согтууруулах ундааны хэрэг хэрэглэсэн үедээ В. эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан. *******тай бүлэглэн тухайн гэх газарт оршин сууж байсан айл өрхүүд болон амарч явсан хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулсан зэрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлон тогтоогдож байна гэж улсын яллагчийн зүгээс дүгнэсэн.
Шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан баримтууд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, олон нийтийн газарт бүлэглэн танхайрах гэмт хэргийг үйлдсэн болох нь бүрэн нотлон тогтоогдож байх тул *******, ******* нарын өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж түүнийг хүсэж, болон нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж дүгнэж, тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16 дугаар зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож өгөөч гэсэн саналыг оруулж байна.
Гэмт хэргийн улмаас учирсан 1,782,106 төгрөгийн хохирол учирсан болохыг , нар нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч нар нь 1,783,000 төгрөг төлж барагдуулсан тухай баримт шүүх хуралдааны явцад шинжлэн судлуулахаар гаргаж өгсөн байх тул хохирол төлбөр төлөгдсөн гэж үзэх үндэстэй байна гэж.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: ... Шинжлэн судалсан нотлох баримт болон шүүгдэгч нарын мэдүүлэг зэргийг харгалзан үзээд дараах дүгнэлтэд хүрч байна. ******* өөрийнхөө 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг хүлээн зөвшөөрдөг, 20.16 дахь зүйлд заасан танхайрах гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Шүүгдэгч ******* бол аль аль зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн дүгнэлтэд хүрч байна.
Прокурор сая тайлбартаа хэллээ. 1,783,000 төгрөгийг шүүгдэгч нар төлсөн гэж хэллээ. Шүүгдэгч нар төлөөгүй, зөвхөн шүүгдэгч ******* төлсөн байгаа. ******* аливаа хохирол төлөөгүй байгаа гэдгийг шүүх бүрэлдэхүүн харгалзаж үзээсэй гэж хүсэж байна.
...******* нь ............... биед хөнгөн гэмтэл учруулсан, энэ үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас тайлбар хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. ******* мэдүүлэгтээ “би зөвхөн чихний ар хэсэг рүүгээ цохисон” гэж мэдүүлдэг. Хохирогч болон бусад гэрч нарын мэдүүлгээр үгүйсгэгддэг.Тэгэхээр шинжээчийн дүгнэлт зэргийг харгалзан үзээд 11.6 дахь зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг бол аль аль шүүгдэгч нар үйлдсэн гэж үзэж байна. Тодруулбал: Нийгмийн хэв журмыг зөрчих гэдэгт бол гэмт этгээд өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэн нийгэмд тогтсон хамтын аж байдлын ёс горим, эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлалт зан заншилд харшилсан санаатай үйлдлийг хамааруулан үздэг.Энэхүү үйлдэл нь ямар ч шалтгаангүйгээр эсвэл үл ялих зүйлээс шалтгаалан хэрүүл маргаан үйлдэх, агсан тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, басамжлах, дарамтлах зэргээр хохирогчид хүч хэрэглэх болон хэрэглэхээр заналхийлэх, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, нийтийг хамарсан арга хэмжээг тасалдуулах зэргээр илрэн гарсан нь шүүгдэгч *******, ******* нарын энэ үйлдэл нь энэ 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг объектив болон субьектив талын шинжээр аль аль нь хангаж байгааг гэрч , насанд хүрээгүй гэрч а мөн энэ гэмт хэргийн хамгийн гол чухал гэрч буюу нараас удаа дараа авсан мэдүүлгээр тогтоогддог. ...Тэгэхээр 20.16 болон 11.6-д хуульд заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож өгнө үү гэж хохирогч нарын өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна. Хохирол төлбөртэй холбоотойгоор нийт 14,783,000 төгрөгийг хохирогч нар нэхэмжилсэн. Эндээс 1,783,000 төгрөгийг хохирогч ын данс руу ******* шилжүүлсэн байгаа, 13,000,000 төгрөг нь ямар учиртай юм бэ гэхээр хохирогч , гэрч аас авсан гинжний төлбөр, энэ үйл явдал 07 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө буюу наадмын өмнө гэхэд 07 дугаар сарын 10-ны өдөр аас гинжийг худалдаж авсан байгаа, гэрч Бүгд Найрамдах Хятад Ард улсаас энэхүү гинжийг худалдаж авснаа мэдүүлдэг, д зарснаа бас хүлээн зөвшөөрдөг. энэ гинжийг зүүж аймгийн сумын нутаг дэвсгэрт явж байхдаа шүүгдэгч *******, ыг хойноос нь татах явцад бол тухайн гинж мултарч алга болсон гэдгийг өөрөө мэдүүлдэг. Мөн гэрч тухайн цаг хугацаанд байсан гэж мэдүүлдэг, Яагаад энэ гинжийг алга болсон үйлдлийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзээд байгаа юм бэ гэвэл *******ын зүй бус үйлдэл буюу 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэгдээгүй байсан бол энэ хохирогчийн хүзүүнд байсан гинж алга болох ийм процесс явагдахгүй байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлсон байдаг. Тодруулбал 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан “гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврын гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан байдаг. Тэгэхээр *******ын шууд санаатай, субьектив талын энэ шинжийг хангасан гэмт хэргийг үйлдсэний улмаас хохирогч ын хүзүүнд байсан гинж алга болсон гэж би үзэж байгаа. Тэгэхээр энэ нь гэмт хэргийн хохиролд зүй бусаар тооцогдоно гэж үзэж байгаа. Тийм учраас энэ хохирлыг шүүгдэгч нараас гаргуулж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна гэж.
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч : ...Улсын яллагчийн яллах дүгнэлтэд миний үйлчлүүлэгч *******ыг 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр аймгийн сум, ...... дугаар багийн нутаг дэвсгэр, гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үеийн таарамжгүй харилцааны улмаас иргэн ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6.1 дэх хэсэгт зааснаар, мөн уг гэмт хэргийг үйлдэхдээ *******тай бүлэглэн тухайн “” гэх газарт зусаж байсан айл өрхүүдийн болон амарч байсан хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16.1 дэх хэсэгт зааснаас буруутгаж байгаа.
Өмгөөлөгчийн зүгээс яллах дүгнэлтийн *******тай бүлэглэн “...........” гэх газарт зусаж байсан айл өрхүүдийн болон амарч байсан хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16.1 дэх хэсэгт заасан нь буруутгаж байгааг эс хүлээн зөвшөөрч дараах үндэслэлээр үгүйсгэн дүгнэж байна.
1-рт Улсын яллагчийн яллах дүгнэлтэд гэрч , .................... салгах юм болов уу гэсэн чинь Мөнхзул эгчийг өшиглөөд унагасан , нар болиоч гээд тойроод байсан. Тэгтэл цаанаас манай нөхөр ирсэн чинь чамайг ч гэсэн алаад өгье гээд манай нөхөр дээр очоод зодоод унасан гэх мэдүүлэг, гэрч ыг очиход манай бэр Мөнхзулын дээрээс өмдөө татаад босож байсан, гэдэг залуу хэд хэд өшиглөж байгаад харагдсан гэх мэдүүлгээр *******, ******* нар бүлэглэн сумын ........... дугаар багийн нутаг дэвсгэр “..............” гэх газарт зусаж байсан айл өрхүүд болон амарч явсан иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг давхар үйлдсэн болох нь нотлогдож байна гэж хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж байгаа.
Учир нь Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйл анги буюу 11.6 энэ 2 зүйл ангийг хууль тогтоогч Эрүүгийн хуульд яах гэж оруулж өгсөн юм бэ гэхээр 11.6 буюу хүний эрүүл мэнд, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу Үндсэн хуулиар амьд явах халдашгүй дархан байдлыг хангаж Эрүүгийн хуульд 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэнд, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэж хууль тогтоогч оруулж өгсөн байгаа. Улсын яллагчийн яллагдагчаар татаад байгаа олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг буюу энэ бүлэгт ямар ямар зүйл ангиуд ордог вэ гэхээр террорист халдлага, зохион байгуулалттай гэмт бүлэглэл, хууль бусаар импорт оруулах мэтчилэн энэ зүйл ангид энэ олон нийтийн аюулгүй байдлын эсрэг гэмт 20.16 буюу бөөнөөр уулгалан довтолж бүлэглээд нийтийн хэв журам зөрчсөн буюу 2008 оны 07 дугаар сарын 01-ний үйл явдлыг зүйлчлэхэд, зүйлчлэл олдохгүй төвөгтэй нөхцөл байдал үүссэн учраас хууль тогтоогч энэ зүйл ангийг нь 2015 оны Эрүүгийн хуульд оруулж өгсөн байдаг.
...Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объеткив тал нь өөрөө нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэсэн үйлдэл байхыг л шаардаж байгаа юм. Тэгэхээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар бол тэд санаа зорилго, үйлдлээрээ нэгдээд энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдээд байгаа хүндрүүлэх шинж буюу 11.6-гийн бүлгийн шинж тогтоогдоогүй байхад 20.16-р бүлэглэж санаатай нийтийн хэв журам зөрчсөн байна гэж үзэж байгаа нь өөрөө агуулгын хувьд зөрчилдөөд энэ 20.16-гийн объектив талын шинжийг хангахгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байгаа. 2-т ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тухайн үеийн таарамжгүй харилцааны улмаас иргэн ыг зодож биед нь гэмтэл учруулсан үйлдэлд 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Өөрөөр хэлбэл ямар таарамжгүй харилцаа үүссэн бэ гэдгийг тодорхой дурдсан буюу тогтоогдсон гэж үзсэн байгаа.
Энэ дээр үйл явдал юу болсон бэ гэдгийг бид нар эргэж санавал гэдэг хүн *******ын гэрт орж агсам согтуу тавьсан. Энэ үйлдлийн улмаас *******ын 2 настай хүүхдийн биед нь гэмтэл учирсан. Хэдийгээр шүүх эмнэлгийн дүгнэлтээр гэмтэл тогтоогдоогүй боловч эмнэлгийн стор болон шүүх эмнэлгийн дүгнэлтэд гэмтэл байгаа буюу гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон. ******* хүүхдээ өмөөрөөд ыг зодчихоод байгаа. Өөрөөр хэлбэл 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж нь ялимгүй зүйлээр шалтаглаж танхайрна гэж байгаа юм. Тэгэхээр субьектив талын шинж нь бүрэн няцаагдаж байгаа учраас гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байгаа юм. Миний үйлчлүүлэгч ******* болон ******* нарын яллагчаар татсан 20.16.1 дэх хэсэгт заасан зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна. гэж
Шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч ........... дүгнэлтдээ:
Хэргийн байдлыг 2 талын гэрч нар өөр өөрсдийнхөө талд мэдүүлэг өгсөн байдал харагддаг. Хэрэг 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр болсон байдаг. Ингээд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж хүмүүсийг хохирогчоор тогтоож, гэрчээр тогтоож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дахь зарчим бол шүүх, прокурор, мөрдөгч нар Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад заалтыг чанд сахина гэдэг. Гэтэл гэрч, хохирогч нарт хууль сануулаад байцаагаад байгаа худал мэдүүлэх гэсэн 21.2 дугаар зүйлийн 1дэх хэсэгт хамгийн сүүлд 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өөрчлөлт орчихсон юм. Энэ юу гэж өөрчлөлт орсон юм гэхээр Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед шүүхэд, Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хороонд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол гэж заасан Тэгтэл энэ хууль заалтыг барьж хэрэглээгүй. Хууль тогтоогчид Эрүүгийн хууль болон бусад хуулийг засах, засварлах эрхтэй. Тэрнээс нэг мөрдөн байцаагч хуулиас хасаж, хууль сануулах эрх хэмжээ байхгүй. Тэгэхээр энийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээч гэж хэлэх байна. 2-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-д хэргийн бодит байдлыг тогтоох, гэсэн заалтын 2-т хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан байдаг. Гэтэл энэ дээр маш их эргэлзээтэй, гэрч нарын мэдүүлэг, тухайлбал: , нарыг байцаасан байна. Энэ хоёр хоёулаа юу гэж мэдээлдэг вэ гэхээр скүтерээр хүүхэд цохисон асуудал угаасаа байхгүй гэж мэдүүлдэг юм байна. Гэтэл хууль зөрчөөд авчихсан ч гэсэн хүүхдийг скүтэрээр цохисон гэдэг нь тогтоогдчихсон байдаг.
Тухайн үйл явдлын улмаас гэмтлийн зэрэг гараагүй ч гэсэн бүгдэд нь тодорхой хэмжээний гэмтлүүд бол учирчихсан байгаа. Уг гэмтлүүдийг хэн учруулсан юм бэ, тухайлбал З. зүүн нүдэнд хөхрөлт үүссэн, ******* өөрөө ч хэлдэг, гэрч ч хэлдэг, намайг шууд ирээд цохиод авсан байгаа юм. Тэгвэл энэ хүн дээр ямар хариуцлага тооцсон бэ, д ямар хариуцлага тооцоод байгаа юм. ... 2017 онд хуулийн өөрчлөлт орсон байхад энэ хүмүүст бүгдэд нь хууль сануулаад байцаалт аваад буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулчхаж байгаа юм. Тэгэхээр өнөөдрийн хурлаар өмгөөлөгч миний бодлоор энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй юм гэж би дүгнээд байгаа юм. Яагаад гэх юм бол хуулийг зөрччихсөн. Ийм учраас 34.16.5-д зааснаар 60 хоног хойшлуулж, зөвтгөсний дараа энэ асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй юм гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна гэж тус тус мэтгэлцэж байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заажээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн
шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үеийн таарамжгүй харилцааны улмаас иргэн ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл гэж,
мөн өдөр *******тай бүлэглэн тухайн “........” гэх газарт зусаж байсан айл өрхүүдийн болон амарч явсан хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл гэж,
Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үеийн таарамжгүй харилцааны улмаас иргэн ............... зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл гэж,
мөн өдөр *******тай бүлэглэн тухайн “...............” гэх газарт зусаж байсан ойр орчны айл өрхийн гишүүд болон амарч явсан хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэгт тус тус тооцогдохоор заасан үйлдэл байна гэж шүүх тус тус дүгнэлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн *******тай бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч .................. бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн *******тай бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар нь *******, ******* нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийн шинжгүй тул энэ үйлдэлд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох саналтай мэтгэлцэж байна.
“Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийн обьектив талын шинж нь гэмт этгээд бүлэглэн хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан байдлаар илрэх бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
******* ******* нар нь 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ нэгдэн бүлэглэж зодоон салгахаар ирсэн иргэн Ж.ыг ******* хэл амаар доромжилж насанд хүрээгүй иргэн Г.ыг ална гэж хөөсөн, зодоон болох үед ******* бүгдийг ална Цагдаатай чинь ална гээд хөөсөн үйлдэл нь насанд хүрээгүй гэрч Г.ын “... нь гартаа хутга барьчихсан байсан. Тэгээд ийнхныг бүгдийг нь ална гээд байсан. Тэгээд ах намайг ална даа гартаа хутга барьчихсан араас хөөхөөр нь би морьтой уул руу зугтсан. “ гэсэн мэдүүлэг,гэрч Ж.ын “...Тэгээд гэрт байж байхад манай зээ хүү болох 10 настай гэрт орж ирээд "эмээ гэгчийг хүн зодоод байна хутгалчихсан юм шиг байна гэхээр нь гэрээс 6 настай морь унадаг хүүхдээр зам заалгуулаад нэг мод түшээд гэдэг айлын гадаа буюу гэрээс нь 5 орчим метрийн зайтай газар очсон чинь манай бэр Мөнхзулын дээрээс гэдэг залуу өмдөө татаад босож байсан, гэдэг залуу хэд хэд өшиглөж байгаа харагдсан. Тэгээд би юу болж байгаа юм бэ та нар гэсэн чинь намайг өө өөрөө зодуулах багаж зэвсгээ бариад хүрээд ирлээ алаад өгнө гэхээр нь би зам харахгүй тулж явна гэж хэлээд цагдаа дуудна гээд цаашаа зугтаасан чинь араас тэр цагдаагаа дуудаад ир Цагдаатай чинь хүйс тэмтэрнэ гэж хэлсэн. Дараа нь нартай тааралдсан чинь ... гуйлгачин биеэ үнэлдэг хятадууд гээд байхаар нь дуугараагүй юм” гэсэн мэдүүлэг, гэрч Б.ийн “ ...Тэгээд би бүгдийг салгаад эгчийг аваад явсан чинь араас ******* бүгдийг алчихъя гээд байсан. Тэгээд эгч цагдаа дуудна гэсэн чинь цагдаатай чинь бүгдийг алж чадна гээд хойноос хөөгөөд байсан гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. ( 1-р хх-ийн 120-121, 123-124, 148-149, дүгээр хуудас)
Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь хувийн таарамжгүй харилцааны улмаас бусдыг зодох явцдаа үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн олон нийт рүү буюу насанд хүрээгүй иргэн болон бусад иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж тэдэн рүү чиглэсэн, доромжилсон заналхийлсэн, хөөсөн үйлдэл нь олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэлээ. Иймд *******, ******* нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлгүй гэж дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэрчид хүчингүй болсон хууль сануулсан, насанд хүрээгүй гэрчид хууль сануулсан тул энэ мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлэхгүй шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж, зөвтгөсний дараа хэргийг шийдвэрлэх гэсэн хүсэлтийн хувьд:
Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт (худал мэдүүлэх) 2021 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар шүүхэд гэсний дараа, “эсхүл Монгол Улсын Их хурлын хянан шалгах түр хороонд гэж” нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд энэ хэргийн гэрчүүдэд хууль сануулахдаа хуучин бланк ашиглан нэмэлт өөрчлөлт орсон байдлаар хуулийн заалт баримтлаагүй буруу байна. Гэвч эрүүгийн хуульд орсон энэ өөрчлөлтөөр Монгол улсын Их хурлын хянан шалгах түр хороонд гэрч хохирогч зориуд худал мэдүүлэг өгсөн бол хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар заалт нэмсэн тул мөрдөн шалгах ажиллагааны үед хууль сануулж авсан авагдсан гэрчүүдийн мэдүүлгийг нэмэлт өөрчлөлт орсон хууль сануулаагүй гэсэн үндэслэлээр нотлох баримтаас хасах шаардлагагүй юм.
Мөн насанд хүрээгүй Г.аас мэдүүлэг авахдаа бланк ашигласан бөгөөд “насанд хүрээгүй гэрчид эрх үүрэг тайлбарласан баталгаа” Гурав. Хариуцлага: хэсгийн 2 дахь хэсгийн хаалтан дотор арван зургаа хүрээгүй гэрчид санаатайгаар худал мэдүүлэг өгвөл хүлээх хариуцлагын талаар урьдчилан сануулахгүй гэж бичигдсэн тул насанд хүрээгүй гэрчийн эрхийг зөрчиж мэдүүлэг авсан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэв. (х.х-ийн 119-рт ар тал)
Прокуророос *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцэж байна.
Иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч , нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1,782,106 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 10-ний өдөр , нарт хохирлын мөнгө 1,783,000 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Хохирогч нь зодуулах үед ******* хүзүүнээс татаж авсан гэж 13,250,000 төгрөгийн үнэ бүхий алтан гинж нэхэмжилсэн ба мөрдөн байцаалтын явцад энэ үйл баримт нотлогдоогүй тул энэ нэхэмжлэлд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******, ******* нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-д заасан учирсан материаллаг хохирлыг ******* нөхөн төлсөн, 1.4-д заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн байдлыг ял хөнгөрүүлэх, байдалд харгалзан үзсэн ба *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зааснаар ялгамжтай оногдуулж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг бүлэглэн үйлдэхэд *******ын үйлдэл оролцоо их байсан тул ялыг ялгамжтай оногдуулсан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 01 жил 02 сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 01 жил 01 сарын хугацаагаар тогтоосон болно.
Шүүгдэгч *******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, мөн “...................” ХХК-д ирж, очих маршрутаар тогтоож, шүүгдэгч *******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг аймгийн сумын ......... дугаар багийн нутаг дэвсгэрийн хэмжээгээр тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******, ******* нарт мэдэгдэх нь зүйтэй байна.
******* гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөөгүй ******* дангаараа гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 1,782,106 төгрөг хохирогч , Мөнхзул нарт төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт ирээгүй болно.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.******* овогт *******н *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд, *******тай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.******* овогт *******ийн ........... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд, нийтийн хэв журмыг *******тай бүлэглэн зөрчиж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 01 жил 02 сарын хугацаагаар тогтоосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 01 жил 01 сарын хугацаагаар тогтоосугай.
7.Шүүгдэгч *******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг ................................ дүгээр багийн нутаг дэвсгэр, мөн “..................... ” ХХК-д ирж, очих маршрутаар тогтоосугай.
8.Шүүгдэгч *******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг аймгийн сумын ................... дугаар багийн нутаг дэвсгэрийн хэмжээгээр тогтоосугай.
9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******, ******* нарт мэдэгдсүгэй.
10.Иргэний хуулийн 497, 511 дүгээр зүйлд заасан байдал нотлогдохгүй байх тул алтан гинж буюу 13.250.000 төгрөг нэхэмжилсэн хохирогч ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
11.Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт ирээгүй, хэрэгт ирсэн дүрс бичлэгийн СД-1 ширхгийг хэрэгт хавсаргасугай.
12.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА
.