| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2024/0042/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/59 |
| Огноо | 2024-03-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/59
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,
Улсын яллагч: Ц.Нэргүй,
Шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч М.Дамбийням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л-н Б-д холбогдох 2326003930029 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Б нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5-р багт байрлах “******** худалдааны төв”-д хүүхдийн тоглоомын лангуун дээрээс хохирогч Н.Э-н өмчлөлийн 500,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А/13 загварын гар утсыг авсан г******** хэрэгт холбогдожээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Л.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч Н.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон дахин өгсөн:... 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ажил дээрээ байж байгаад орой 17 цагийн үед лангуун дээрээ би өөрийн Самсунг А/13 загварын гар утсыг тавьчихсан байтал тухайн үед хөдөөний байрын эмэгтэй, эрэгтэй 2 хүн хүүхэдтэй орж ирээд намайг тоглоом үзүүлээд байж байх хооронд лангуун дээрээс миний хар өнгийн Самсунг А/13 загварын гар утсыг аваад явсан байсан. Тэр үед камер шүүж үзээд цагдаагийн байгууллагад хандсан. Тэрнээс хойш намайг дахиж дуудаагүй. Алдсан гар утсаа аваад 1 сар ашиглаж байсан. Аваад удаагүй цоо шинээрээ байсан юм. 2022 оны 09 сарын эхээр Өвөрхангай аймаг дахь Мобиком ХХК-иас өөрийн нэр дээр 689,000 төгрөгөөр лизингээр анх худалдаж авч байсан. Би тухайн хяналтын камераас зургийг нь авч үлдэж байсан. Сураг нь Өлзийт сумын гаралтай л гэж байсан. Хар өнгийн дундаж хэмжээтэй, гадуураа цагаан кэйстэй, самсунг А13 загварын гар утас байсан. Гар утсаа харвал танина. Би гомдолтой байна. Алдсан гар утсаа эргүүлэн- олж авмаар байна. Мөн буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх хүсэлттэй байна. Мобиком ХХК-иас 619,000 төгрөгөөр худалдан авсан Тухайн үедээ уг компанитай гэрээ байгуулж худалдан авсан, гэрээ нь байгаа аваад ирсэн. Миний сэтгэл санаанд учирсан хохирол байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7, 17-р хуудас/,
Гэрч А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Лангуун дээр тавьсан утсаа түр мартсан байсан. Тэгээд удалгүй аав ирээд утас гэхээр нь хартал лангууны дээрээс байхгүй болсон байсан. Хяналтын камерыг тухайн үед шүүхэд илжиг авах гээд яваад байсан хоёр хүний эрэгтэй нь надаар нэгжээ хийлгэнгээ өөрийн утсаа гаргаж ирж тавиад хамтад нь гар утсыг аваад явсан байсан. Тухайн хүмүүсийн зураг болон алдсан гар утасны зураг байгаа гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,
Гэрч Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2022 онд манай найз залуугийн төрсөн ах Б-н хүүхэд самсунг А/13 загварын гар утас барьж байсан. Тэгээд Б ахын хүүхэд болох Д хоёулаа гар утсаа солих уу гэж надаас асуусан. Би тэр үед Самсунг 6/А плас гэсэн гар утас барьдаг байсан. Ингээд бид хоёр утсаа сольсон. Тэгээд би гар утсыг нь 2023 оны 09 дүгээр сар хүртэл ашигласан. Би тухайн гар утсыг хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Тухайн утас надад одоо байгаа. Тухайн гар утас асьфалтан саарал өнгөтэй, самсунг А/13 загварын гар утас байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,
Монгол улсын хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101 дугаартай:... Самсунг А/13 загварын гар утасны үнэ 500,000 төгрөг гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 22-25-р хуудас/,
Мобиком корпораци ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 4/132 дугаартай:... ***** У Б , **** Ш, ****** Ц, ********* Б гэсэн лавлагаа /хх-ийн 30-р хуудас/,
2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай:... хөндлөнгийн гэрч Д, Л нарыг оролцуулан иргэн Д-с 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хар хөх өнгийн 356990913387727, 357772493387728 имэй кодтой А/13 загварын гар утсанд үзлэг хийж хураан авав гэсэн тэмдэглэл /хх-ийн 10-11-р хуудас/,
2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тухай:... Миний гар утас 2 дугаарт дугаарласан байгаа гар утас мөн байна гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-13-р хуудас/,
2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 42-44-р хуудас/,
2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 14-р хуудас/,
2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 65-р хуудас/,
Шүүгдэгч Б-н хувийн байдалтай холбоотой баримт буюу Өвөрхангай аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 59-р хуудас/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 60-р хуудас/, Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дугаартай тодорхойлолт /хх-ийн 61-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 62-р хуудас/, Өвөрхангай аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 0384483 дугаартай шийдвэр /хх-ийн 66-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64-р хуудас/,
Хохирогч Н.Э-н шүүхэд ирүүлсэн “Л.Б нь гар утасны үнэ 500,000 төгрөг, үнэлгээний зардал 50,000 төгрөгийг төлсөн тул гомдол санал нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй” гэсэн тайлбар,
2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 45-46-р хуудас/,
2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 48-49-р хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийн г******** хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Ц.Нэргүй шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч Л.Б нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5-р багт байрлах “******** худалдааны төв”-д хүүхдийн тоглоомын лангуун дээрээс хохирогч Н.Э-н өмчлөл эзэмшлийн 500,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А/13 загварын гар утас 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан г******** хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг г******** хэрэгт тооцохоор заасан. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг г******** хэрэгт тооцно тус тус хуульчилсан. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөгч хууль бусаар цуглуулж бэхжүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам, шаардлагыг зөрчөөгүй тул нотлох баримтыг хууль ёсны гэж дүгнэж байна. Иймд шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан г******** хэргийг үйлдсэн буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Энэ г******** хэргийн улмаас хохирогчид 500,000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч нь 550,000 төгрөгийн хохирлыг авсан тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна. Иймд түүнийг дээрх г******** хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь дээрх г******** хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч нь г******** хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Г******** хэргийн улмаас учруулсан хохирлыг буюу 550,000 төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн учир бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан г******** хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Л.Б “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч Л.Б-д холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Б 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах “******** худалдааны төв”-д хүүхдийн тоглоомын лангуун дээрээс хохирогч Н.Э-н өмчлөлийн 500,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А/13 загварын гар утсыг авсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.
Шүүгдэгч Л.Б 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах “******** худалдааны төв”-д хүүхдийн тоглоомын лангуун дээрээс хохирогч Н.Э-н өмчлөлийн 500,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А/13 загварын гар утсыг авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Э-н “2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ажил дээрээ байж байгаад орой 17 цагийн үед лангуун дээрээ би өөрийн эзэмшлийн Самсунг А/13 загварын гар утсыг тавьчихсан байтал тухайн үед хөдөөний байрын эмэгтэй, эрэгтэй 2 хүн хүүхэдтэй орж ирээд намайг тоглоом үзүүлээд байж байх хооронд лангуун дээрээс миний хар өнгийн Самсунг А/13 загварын гар утсыг аваад явсан байсан. Тэр үед камер шүүж үзээд цагдаагийн байгууллагад хандсан. Хар өнгийн дундаж хэмжээтэй, гадуураа цагаан кэйстэй, самсунг А13 загварын гар утас байсан. Гар утсаа харвал танина. Миний сэтгэл санаанд учирсан хохирол байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7, 17-р хуудас/, гэрч А-н “Лангуун дээр тавьсан утсаа түр мартсан байсан. Тэгээд удалгүй аав ирээд утас гэхээр нь хартал лангууны дээрээс байхгүй болсон байсан. Хяналтын камерыг тухайн үед шүүхэд илжиг авах гээд яваад байсан хоёр хүний эрэгтэй нь надаар нэгжээ хийлгэнгээ өөрийн утсаа гаргаж ирж тавиад хамтад нь гар утсыг аваад явсан байсан. Тухайн хүмүүсийн зураг болон алдсан гар утасны зураг байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/, гэрч Д-н “2022 онд манай найз залуугийн төрсөн ах Б-н хүүхэд самсунг А/13 загварын гар утас барьж байсан. Тэгээд Б ахын хүүхэд болох Д хоёулаа гар утсаа солих уу гэж надаас асуусан. Би тэр үед Самсунг 6/А плас гэсэн гар утас барьдаг байсан. Ингээд бид хоёр утсаа сольсон. Тэгээд би гар утсыг нь 2023 оны 09 дүгээр сар хүртэл ашигласан. Би тухайн гар утсыг хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Тухайн утас надад одоо байгаа. Тухайн гар утас асьфалтан саарал өнгөтэй, самсунг А/13 загварын гар утас байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/, Монгол улсын хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 22-25-р хуудас/, Мобиком корпораци ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 4/132 дугаартай лавлагаа /хх-ийн 30-р хуудас/, 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10-11-р хуудас/, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-13-р хуудас/, 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 42-44-р хуудас/, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 14-р хуудас/, 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 65-р хуудас/, шүүгдэгч Б-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Н.Э-н шүүхэд ирүүлсэн “Л.Б нь гар утасны үнэ 500,000 төгрөг, үнэлгээний зардал 50,000 төгрөгийг төлсөн тул гомдол санал нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй” гэсэн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Л.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Монгол улсын хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, Мобиком корпораци ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 4/132 дугаартай лавлагаа, 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, шүүгдэгч Б-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Н.Э-н шүүхэд ирүүлсэн “Л.Б нь гар утасны үнэ 500,000 төгрөг, үнэлгээний зардал 50,000 төгрөгийг төлсөн тул гомдол санал нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй” гэсэн тайлбар зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Б-н 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах “******** худалдааны төв”-д хүүхдийн тоглоомын лангуун дээрээс хохирогч Н.Э-н өмчлөлийн 500,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А/13 загварын гар утсыг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан г******** хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч Б овогт Л-н Бат-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах г******** хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Л.Б нь хохирогч Н.Э-д 500,000 төгрөгийн хохирол учруулсан. Хохирол төлбөрт 550,000 төгрөг төлсөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, хохирогч Н.Э-н шүүхэд ирүүлсэн “Л.Б нь гар утасны үнэ 500,000 төгрөг, үнэлгээний зардал 50,000 төгрөгийг төлсөн тул гомдол санал нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй” гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:... Шүүгдэгч Б-г г******** хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлыг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд г******** хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Л.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдсон тул түүний дээрх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрүүл мэндийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг бүрэн төлсөн зэргийг харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл, бичгийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болно. Шүүгдэгчид урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба үүнийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:... Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэлх хугацаагаар тэнсэж болно гэж заасан. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд хөдөлмөрийн чадвараа 70 хувиар удаан хугацаагаар алдсан. Хөлийн 10 хуруугаа тайруулсан нөхцөл байдалтайгаар группэд байдаг. Мөн хохирогчид хохирогчийн 550,000 төгрөгийн хохирлыг төлсөн учир бусдад төлөх төлбөргүй, мөн гэмт хэрэг үйлсдэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлууд тогтоогдож байгаа учраас шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдал, хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байдал, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэсэн саналтай байна гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Л.Б нь шүүх хуралдаанд эцсийн үгэндээ:... Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн.
Шүүгдэгч Л.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Л.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал буюу эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Л.Б нь Өвөрхангай аймгийн ******** сумын 3 дугаар багт оршин суудаг болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн ********** сумын 3 дугаар багийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №14 дугаар тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Б д тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, түүнд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж,
Шүүгдэгч Л.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж,
Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.Э-д хохиролд 550,000 төгрөг төлсөн, хохирогч Н.Э нь гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичгийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Л-н Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Л-н Б-г хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Л.Б-д тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Л.Б нь тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
6. Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.Э-д хохиролд 550,000 төгрөг төлсөн, хохирогч Н.Э нь гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичгийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ