| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2024/0050/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/65 |
| Огноо | 2024-03-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Ц.Нэргүй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Анужин,
Шүүгдэгч: *******, *******, түүний өмгөөлөгч М.Дамбийням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн ******* *******, ******* овгийн ******* ******* нарт холбогдох 2326002100022 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн Өвөрхангай аймгийн Уянга сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2023 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө хохирогч ******* зодож эрүүл мэндэд нь баруун, зүүн хөмсөгт сорви гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн Өвөрхангай аймгийн Уянга сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2023 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө хохирогч ******* зодож эрүүл мэндэд нь баруун, зүүн хөмсөгт сорви гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3-4 хуудас/, хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2023 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Уянга сумын баруун хороололд гэртээ унтаж байхад манай найз гэгч над руу залгаад байхаар нь утсаа авалгүй үлдээсэн. ахиад залгаснаа хүмүүс намайг зодоод байна чи гараад ирээч гээд байсан. Гараад очтол хашааны гадаа нэг машин зогсож байсан. Өмнөөс нэг майктай залуу гарч ирээд бариад авсан. Тэгээд миний нүүр лүү цохисон. Би өмнөөс нь гарыг нь барьж аваад мөргөсөн чинь зөрүүлээд намайг мөргөх гэхээр нь би хойшоо болсон чинь миний дух руу мөргөх шиг болсон. Тэгээд намайг цохиод байхаар нь би эргүүлж цохиод гудамжинд байж байтал нэг хүн гүйгээд ирж байгаа бололтой байсан. Хэн ирж байна гээд харах гэтэл толгой тас гээд явчихсан. Нүдэнд гал манс гээд манараад байж байсан чинь хүн ирээд салгаж байсан. Тэгээд зүүн хөмсөгний дээд тал задарсан цус гоожиж байсан. Тэрний дараа *******, ******* гэх залуустай эмнэлэг орж оёдол тавиулсан. Тухайн үед 4 залуу байсан. Манай найз байсан. Нөгөө 3 залууг нь танихгүй юм байна лээ. Дараа нь нэрийг нь мэдсэн. *******, *******, гэдэг залуучууд байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... гэх залуу 2023 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө 02 цагийн үед санагдаж байна. Тухайн үед гаднаас 1 залуугийн хамт зүүн хөмсөгний дээд хэсэгтээ ил шархтай орж ирсэн. Тухайн үед би жижүүр эмч байсан. Тэгээд би юу болсон талаар нь асуухад нь "Би мотоциклиос уначихсан” гээд байхаар нь би оёдол тавьсан. Тэр хооронд гаднаас найз охин нь гэх нэг эмэгтэй орж ирсэн. Тэр эмэгтэй ямар нэгэн зүйл надтай яриагүй. Би 3 оёдол тавьж, шархыг нь цэвэрлэж явуулсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Өвөрхангай аймгийн Уянга сумын баруун хороонд эмээгийн хашаанд байхад 2023 оны 01 дүгээр сарын сүүлээр санагдаж байна. луу утсаар залгаад байсан. Тэрний дараа гэрийн хаалган дээр ирээд үүдээр шагайгаад андаа гараад ир гээд байсан. Тэгсэн чинь хойноос нь нэг намхан залуу пизда минь гараад ир гээд байсан. Тэгтэл та гарч бай би хувцаслаад хойноос чинь гарлаа гээд гарахаар нь би хойноос нь гарсан чинь ын духнаас цус гарсан байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 хуудас/,
Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би , ******* нарыг танина, манай сумын иргэд, энд тэнд хоорондоо таардаг. Би *******тай найз нөхдийн холбоотой байсан. Одоо найзладаггүй. 2023 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө гэрийн гадаа *******, , бид 3 очсон. Тэгээд гэрээсээ гарч ирээд бид нартай маргалдсан. Тэгээд надтай барилцаад авсан. Тэгтэл ******* үсэрч орж ирээд ******* цохиж, тэр хоёр хоорондоо зодолдсон. Тэгээд салгатал ******* ын хөмсгийг цохисон байсан. Бид нар эмнэлэг рүү авч яваад оёдол тавиулсан. Тухайн үедээ хоорондоо эвлэрээд маргааш нь 600,000 төгрөг өгөхөөр тохирч *******д 400,000 төгрөг өгсөн. Тэгтэл ******* т өгсөн гэж хэлсэн. Удалгүй мөнгө нэхсэн. ******* т мөнгө өгөөгүй байсан. Тэгээд цагдаад өргөдөл өгсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-70 хуудас/,
Гэрч Ж.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... ын гадаа очоод би гэрт нь орж ыг дуудаад бид 2 хамт гарч ирээд *******, , ******* нартай уулзсан чинь *******, нар барилцаад авсан. Тэгсэн чинь хажуугаас нь дайрах гэхээр нь би г бариад авсан. Тэгтэл ******* машинаас бууж ирээд ын нүүр рүү өшиглөөд хөмсгийг нь сэтэлчихсэн. Тухайн үед *******, , ******* нар архи уучихсан согтуу байсан. Манай найз ын эхнэр цагдаагийн байгууллагад дуудлага өгчихсөн байсан. Удалгүй цагдаа нар ирээд ыг эмнэлэг дээр аваачиж хөмсгийг нь оёулсан. , ******* хоёр хоорондоо зодолдоогүй зүгээр зууралдаад байж байгаад газар унасан чинь ******* гүйж ирээд өшиглөсөн өөр хүн ыг зодоогүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 78-79 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... нь 2023 оны 01 дүгээр сард 70600 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан байна. Үүнийг Эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд төлүүлнэ гэсэн мэдүүлэг /хх-ийн 97-98 хуудас/,
Шинжээч эмч М.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... биед 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Шүүх эмнэлгийн үзлэгээр зүүн хөмсөгний дээд, урд хэсэгт 3.5 см урттай, цайвар ягаан өнгийн 3 ширхэг оёдол бүхий сорви, баруун хөмсөгний урд, дээд хэсэгт дээш чиглэсэн 2.5 см цайвар өнгийн бага зэрэг хонхор сорви гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд тус тусдаа ч хөнгөн зэрэгт хамаарна гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 271 дугаартай:... 1. биед баруун, зүүн хөмсөгт сорви гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Зүүн хөмсөгний сорви гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Баруун хөмсөгний сорви гэмтлийн цаг хугацааг тогтоох боломжгүй. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-48 хуудас/,
2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 80-81 хуудас/,
2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2326002100022 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 82-83 хуудас/,
2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2326002100022 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 139-140 хуудас/,
2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх-ийн 156-157 хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзэж байна.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч *******, ******* нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч т баруун, зүүн хөмсөгт сорви гэмтлүүд, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 70,600 төгрөгийн хохирол тус тус учирсан. Хохирогч нь хохиролд 1,000,000 төгрөг нэхэмжилнэ гэсэн.
Шүүгдэгч ******* нь хохирогч т 600,000 төгрөгийг төлсөн. Шүүгдэгч ******* нь хохирогч т 400,000 төгрөгийг, шүүгдэгч *******, ******* нар нь иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 70,600 төгрөгийг тус тус төлөхөө илэрхийлсэн байх тул
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******гаас 35,300 төгрөгийг, *******аас 35,300 төгрөгийг тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дугаартай дансанд оруулж,
Хохирогч нь хохиролд 1,000,000 төгрөг нэхэмжилнэ гэсэн. Хавтаст хэрэгт энэ талаар баримт авагдаагүй боловч шүүгдэгч ******* нь 400,000 төгрөгийн хохирлыг төлөхөө илэрхийлсэн.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь 400,000 төгрөгийн хохирлоо шүүгдэгч *******гаас нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* *******, ******* овгийн ******* ******* нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 5.3 äóãààð ç¿éëèéí 5 äàõü õýñýãò çààñíààð ø¿¿ãäýã÷ *******, ******* нар нь ø¿¿õýýñ îíîãäóóëñàí òîðãîõ ÿëûã Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан õóãàöààíä áèåë¿¿ëýýã¿é áîë ø¿¿õ áèåëýãäýýã¿é òîðãîõ ÿëûí àðâàí òàâàí íýãæòýé òýíöýõ õýìæýýíèé òºãðºãèéã íýã õîíîãîîð òîîöîæ õîðèõ ÿëààð ñîëèõ áîëîõûã мэдэгдэж,
Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ******* нь хохирогч т 600,000 төгрөгийг төлсөн, шүүгдэгч ******* нь хохирогч т төлөх төлбөргүй, хохирогч нь шүүгдэгч *******т гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй, шүүгдэгч *******гаас хохиролд 400,000 төгрөг нэхэмжилнэ гэсэн, шүүгдэгч ******* нь хохирогч т 400,000 төгрөгийг, шүүгдэгч *******, ******* нар нь иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 70,600 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******гаас 35,300 төгрөгийг, *******аас 35,300 төгрөгийг тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дугаартай дансанд оруулж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь 400,000 төгрөгийн хохирлоо шүүгдэгч *******гаас нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болно” гэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй” гэж тус тус хуульчилсан байх тул,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Миш овгийн ******* *******, ******* овгийн ******* ******* нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* *******, ******* овгийн ******* ******* нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 5.3 äóãààð ç¿éëèéí 5 äàõü õýñýãò çààñíààð ø¿¿ãäýã÷ *******, ******* нар нь ø¿¿õýýñ îíîãäóóëñàí òîðãîõ ÿëûã Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан õóãàöààíä áèåë¿¿ëýýã¿é áîë ø¿¿õ áèåëýãäýýã¿é òîðãîõ ÿëûí àðâàí òàâàí íýãæòýé òýíöýõ õýìæýýíèé òºãðºãèéã íýã õîíîãîîð òîîöîæ õîðèõ ÿëààð ñîëèõ áîëîõûã мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ******* нь хохирогч т 600,000 төгрөгийг төлсөн, шүүгдэгч ******* нь хохирогч т төлөх төлбөргүй, хохирогч нь шүүгдэгч *******т гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй, шүүгдэгч *******гаас хохиролд 400,000 төгрөг нэхэмжилнэ гэсэн, шүүгдэгч ******* нь хохирогч т 400,000 төгрөгийг, шүүгдэгч *******, ******* нар нь иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 70,600 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******гаас 35,300 төгрөгийг, *******аас 35,300 төгрөгийг тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дугаартай дансанд оруулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь 400,000 төгрөгийн хохирлоо шүүгдэгч *******гаас нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ