Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2021/00076

2021 01 15

183/ШШ2021/00076

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.М-ийн нэхэмжлэлтэй

  Хариуцагч: ХУД ЗДТГ-т холбогдох

  Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 13 002 232 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.

Нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь шүүхийн шийдвэрийн дагуу ХУД-ийн ЗД-ын 2018 оны 2 сарын 27-ны 00 тоот захирамжаар ХУД-ийн Соёлын ордны даргын ажилд эргүүлэн томилогдон ажиллаж байгаад, ХУД-ийн ЗД-ын 2018 оны 4 сарын 27-ны өдрийн захирамжаар ажлаасаа дахин халагдаж, ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 14-ний өдрийн 00000 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 сарын 11-ний өдрийн 000 дүгээр магадлалтай, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 1 сарын 23-ны өдрийн 000000 дүгээр тогтоолоор ажилдаа эргүүлэн тогтоогдож ажилгүй байсан төгрөгийг надад олгохоор шийдвэрлэсэн. ХУД-ийн ЗД Ж.А-ийн гаргасан гомдлыг Монгол улсын дээд шүүхийн тамгын газрын 2020 оны 6 сарын 23-ны өдрийн 0/0000 тоотоор эцэслэн шийдвэрлэж, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 1 сарын 23-ны өдрийн 000000 дүгээр тогтоолыг хэвээр үлдээж, ХУД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 7 сарын 28-ны өдрийн 00000000 тоот захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр шйидвэрлэсэн. Б.М намайг ажилд эргүүлэн томилох тухай ХУД-ийн ЗД-ын 2020 оны 8 сарын 03-ны өдрийн 0/00 дугаар захирамж гаргасан боловч, надад уг захирамжийг мэдэгдээгүй. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамжаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллагаа явуулж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилогдож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 4 602 560 төгрөгийг шүүхийн шийдвэрээр ЗД-ын Тамгын газраас албадан гаргуулж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд шилжүүлж 2020 оны 9 сарын 16-ны өдрийн 0/000 тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Энэхүү 4 602 560 төгрөг нь миний ажлаасаа халагдсан 2018 оны 4 сарын 27-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 12 сарын 14-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин болно. Иймд ХУД-ын ЗД-ын Тамгын газраас 2018 оны 12 сарын 14-ний өдрөөс ажилд эргүүлэн томилогдож ажлаа хүлээж авсан 2020 оны 9 сарын 16-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны 1 жил 7 сар 45 хоног буюу ажлын 452 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин болох 13 002 232 төгрөгийн цалинг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч ХУД-ийн ЗД-ын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Байгаль шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.М нь 2018 оны 05 дугаар сарын 07-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 0000000000 дугаар шийдвэр гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2014 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Анхан шатны шүүх хэргийг дахин хянан хэлэлцэж 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 00000 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 000 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн 000000 дугаартай тогтоол тус тус гарсаныг үндэслэн дүүргийн ЗД-ын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/50 дугаар захирамжаар 4 602 560 төгрөгийг нэхэмжлэгч Б.М-т олгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг биелүүлж Б.Мийг ажилд эгүүлэн томилох талаар ярилцахаар ЗД-ын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хүний нөөц, ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.С нь өөрийн ........, албан ажлын ........... дугаарын утаснаас Б.М-ийн ........... дугаарын утсанд холбогдохоор удаа дараа залгасан боловч утсаа аваагүй тул өөрийн ........ дугаарын утаснаас 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 19 цаг 24 минут, 07 дугаар сарын 20-ний өдрийн 10 цаг 57 минутанд тус тус ...Та хэдний өдөр хотод ирэх вэ? Хэдэнд дүүрэг дээр ирж уулзах боломжтой вэ? гэсэн мессеж илгээсэн боловч ямар нэг хариу ирүүлээгүй. Шүүхийн шийдвэрийн дагуу Б.Мийг ажилд эгүүлэн томилох тухай дүүргийн ЗД-ын 2020 оны 08 дугаар сарын 03-ний өдрийн 0/00 дугаар захирамж гарч ХУД-ийн ЗД-ын Тамгын газрын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 00/00000 дугаартай албан бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн. Нэхэмжлэлийн үнийн дүнг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл гэж тодорхойлсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасантай нийцэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Мөн шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.

            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.М хариуцагч ХУД ЗДТГ-т холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 13 002 232 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаарджээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.Мийг ХУД-ийн ЗД-ын 2018 оны 4 сарын 27-ны өдрийн 0/00 тоот захирамжаар ХУД-ийн Соёлын ордны даргын ажлаас чөлөөлснийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг, ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 14-ний өдрийн 00000 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 сарын 11-ний өдрийн 000 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 1 сарын 23-ны өдрийн 000000 дүгээр тогтоолоор Б.М-ийг ХУД-ийн Соёлын ордны даргын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байх ба дээрх шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон байна./хх-ийн 10-21/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ. гэснээр хариуцагч нь уг шийдвэрийг гарсан өдрөөс нь биелүүлэх үүрэгтэй байх ба хариуцагч байгууллагын 2020 оны 8 сарын 03-ны өдрийн 0/00 дугаар тушаалаар Б.Мийг ХУД-ийн Соёлын ордны даргаар томилж, шүүхийн шийдвэрээр тогтоосон цалин болох 4 222 304 төгрөгийг 2020 оны 9 сарын 18-ны өдөр олгожээ.

Түүнчлэн хариуцагч байгууллага нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан нь дараах үндэслэлгүй байна.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Б.Мийг 2020 оны 8 сарын 03-ны өдрийн 0/00 дугаар тушаал гаргаж, урьд эрхэлж байсан ажлыг нь 2020 оны 9 сарын 16-ны өдөр хүлээлгэн өгсөн хэдий ч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг 452 хоногийн дараа биелүүлсэн гэж үзэхээр байна.

Тодруулбал, 2018 оны 12 сарын 14-ний өдрийн хүчин төгөлдөр шийдвэр гарснаас хойш 2020 оны 9 сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Б.М-ийг уг ажилд нь авч ажиллуулахгүй, ажиллах нөхцлөөр хангахгүй, ажил үүргийг нь эрхлүүлэхгүйгээр 452 хоног болж, улмаар энэ хугацааны цалин хөлсийг олгохгүйгээр хохироосон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Дээрхээс дүгнэхэд Б.М-ийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцохдоо Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаанаас Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын 7 дугаар зүйлийн а-д заасны дагуу тооцоход нэхэмжлэгч нь сард 618 461 төгрөгийн /2018 оны 9,10,11 саруудын цалингийн дундажаас/ цалин авсан байх ба 452 өдрийн /618 461:21,5= 28 766х452/ ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг 13 002 232 төгрөгөөр тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтэлийг төлүүлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь хуульд нийцнэ.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 13 002 232 төгрөгийн болон ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь: 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХУД-ийн ЗД-ын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 13 002 232 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мт олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Мт ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг ХУД ЗДТГ-т даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296 932 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХУД-ийн ЗД-ын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 296 932 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.М-т олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

                                   ДАРГАЛАГЧ                                 Б.МӨНХЖАРГАЛ

2021 01 15

183/ШШ2021/00076

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 10 дугаар байрны, 28 тоот хаягт оршин суух Боржигон овогтой Банзрагчийн Минжүүр /РД:ШБ63071913/-ийн нэхэмжлэлтэй

  Хариуцагч: Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, иргэдэд үйлчлэх төв байр ХУД ЗДТГ-т холбогдох

  Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 13 002 232 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.

Нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь шүүхийн шийдвэрийн дагуу ХУД-ын ЗД-ын 2018 оны 2 сарын 27-ны 00 тоот захирамжаар ХУД-ийн Соёлын ордны даргын ажилд эргүүлэн томилогдон ажиллаж байгаад, ХУД-ийн ЗД-ын 2018 оны 4 сарын 27-ны өдрийн захирамжаар ажлаасаа дахин халагдаж, ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 14-ний өдрийн 00000 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 сарын 11-ний өдрийн 000 дүгээр магадлалтай, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 1 сарын 23-ны өдрийн 000000 дүгээр тогтоолоор ажилдаа эргүүлэн тогтоогдож ажилгүй байсан төгрөгийг надад олгохоор шийдвэрлэсэн. ХУД-ийн ЗД Ж.А-ийн гаргасан гомдлыг Монгол улсын дээд шүүхийн тамгын газрын 2020 оны 6 сарын 23-ны өдрийн 0/0000 тоотоор эцэслэн шийдвэрлэж, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 1 сарын 23-ны өдрийн 000000 дүгээр тогтоолыг хэвээр үлдээж, ХУД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 7 сарын 28-ны өдрийн 00000000тоот захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр шйидвэрлэсэн. Б.М намайг ажилд эргүүлэн томилох тухай ХУД-ийн ЗД-ын 2020 оны 8 сарын 03-ны өдрийн 0/00 дугаар захирамж гаргасан боловч, надад уг захирамжийг мэдэгдээгүй. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамжаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллагаа явуулж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилогдож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 4 602 560 төгрөгийг шүүхийн шийдвэрээр ЗД-ын Тамгын газраас албадан гаргуулж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд шилжүүлж 2020 оны 9 сарын 16-ны өдрийн 0/000 тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Энэхүү 4 602 560 төгрөг нь миний ажлаасаа халагдсан 2018 оны 4 сарын 27-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 12 сарын 14-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин болно. Иймд ХУД-ын ЗД-ын Тамгын газраас 2018 оны 12 сарын 14-ний өдрөөс ажилд эргүүлэн томилогдож ажлаа хүлээж авсан 2020 оны 9 сарын 16-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны 1 жил 7 сар 45 хоног буюу ажлын 452 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин болох 13 002 232 төгрөгийн цалинг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч ХУД-ийн ЗД-ын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Байгаль шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.М нь 2018 оны 05 дугаар сарын 07-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 0000000000 дугаар шийдвэр гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2014 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Анхан шатны шүүх хэргийг дахин хянан хэлэлцэж 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 00000 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 000 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн 000000 дугаартай тогтоол тус тус гарсаныг үндэслэн дүүргийн ЗД-ын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/50 дугаар захирамжаар 4 602 560 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мт олгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг биелүүлж Б.Мийг ажилд эгүүлэн томилох талаар ярилцахаар ЗД-ын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хүний нөөц, ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.С нь өөрийн ........, албан ажлын ........... дугаарын утаснаас Б.Мийн ........... дугаарын утсанд холбогдохоор удаа дараа залгасан боловч утсаа аваагүй тул өөрийн ........ дугаарын утаснаас 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 19 цаг24 минут, 07 дугаар сарын 20-ний өдрийн 10 цаг 57 минутанд тустус ...Та хэдний өдөр хотод ирэх вэ? Хэдэнд дүүрэг дээр ирж уулзах боломжтой вэ? гэсэн мессеж илгээсэн боловч ямар нэг хариу ирүүлээгүй. Шүүхийн шийдвэрийн дагуу Б.Мийг ажилд эгүүлэн томилох тухай дүүргийн ЗД-ын 2020 оны 08 дугаар сарын 03-ний өдрийн 0/00 дугаар захирамж гарч ХУД-ийн ЗД-ын Тамгын газрын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 00/00000 дугаартай албан бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн. Нэхэмжлэлийн үнийн дүнг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл гэж тодорхойлсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасантай нийцэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Мөн шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.

            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.М хариуцагч ХУД ЗДТГ-т холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 13 002 232 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаарджээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.Мийг ХУД-ийн ЗД-ын 2018 оны 4 сарын 27-ны өдрийн Б/15 тоот захирамжаар ХУД-ийн Соёлын ордны даргын ажлаас чөлөөлснийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг, ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 14-ний өдрийн 00000 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 сарын 11-ний өдрийн 000 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 1 сарын 23-ны өдрийн 000000 дүгээр тогтоолоор Б.Мийг ХУД-ийн Соёлын ордны даргын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байх ба дээрх шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон байна./хх-ийн 10-21/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ. гэснээр хариуцагч нь уг шийдвэрийг гарсан өдрөөс нь биелүүлэх үүрэгтэй байх ба хариуцагч байгууллагын 2020 оны 8 сарын 03-ны өдрийн 0/00 дугаар тушаалаар Б.Мийг ХУД-ийн Соёлын ордны даргаар томилж, шүүхийн шийдвэрээр тогтоосон цалин болох 4 222 304 төгрөгийг 2020 оны 9 сарын 18-ны өдөр олгожээ.

Түүнчлэн хариуцагч байгууллага нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан нь дараах үндэслэлгүй байна.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Б.Мийг 2020 оны 8 сарын 03-ны өдрийн 0/00 дугаар тушаал гаргаж, урьд эрхэлж байсан ажлыг нь 2020 оны 9 сарын 16-ны өдөр хүлээлгэн өгсөн хэдий ч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг 452 хоногийн дараа биелүүлсэн гэж үзэхээр байна.

Тодруулбал, 2018 оны 12 сарын 14-ний өдрийн хүчин төгөлдөр шийдвэр гарснаас хойш 2020 оны 9 сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Б.Мийг уг ажилд нь авч ажиллуулахгүй, ажиллах нөхцлөөр хангахгүй, ажил үүргийг нь эрхлүүлэхгүйгээр 452 хоног болж, улмаар энэ хугацааны цалин хөлсийг олгохгүйгээр хохироосон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Дээрхээс дүгнэхэд Б.Мийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцохдоо Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаанаас Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын 7 дугаар зүйлийн а-д заасны дагуу тооцоход нэхэмжлэгч нь сард 618 461 төгрөгийн /2018 оны 9,10,11 саруудын цалингийн дундажаас/ цалин авсан байх ба 452 өдрийн /618 461:21,5= 28 766х452/ ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг 13 002 232 төгрөгөөр тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь хуульд нийцнэ.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 13 002 232 төгрөгийн болон ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХУД-ийн ЗД-ын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 13 002 232 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мт олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Мт ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг ХУД ЗДТГ-т даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296 932 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХУД-ийн ЗД-ын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 296 932 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мт олгосугай.