| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2017/0086/э |
| Дугаар | 2017/ШЦТ/85 |
| Огноо | 2017-03-27 |
| Зүйл хэсэг | 145.2., 145.4., 246.1., 261.1., |
| Улсын яллагч | Л.Отгончимэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2017/ШЦТ/85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж, шүүгч Н.Нямсүрэн, Н.Ариунжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,
Улсын яллагч Л.Отгончимэг,
Иргэдийн төлөөлөгч А.Цэнгэлмаа,
Хохирогч Г.Н-, П.Г-, Ч.Б-, Д.Н-, Г.Г-,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч В.Энхболд, Б.Амаржаргал, Л.Цогтбаяр, Г.Баярдаваа,
Шүүгдэгч Ц.Б-, В.Т-, О.Д-, Д.Т-, Ө.Б-, Н.Б- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Д-, Өлзийгийн Ө.Б-, Д.Т-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Т-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б- нарт холбогдох эрүүгийн 201622000575 тоот хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Н.Б-,
Монгол улсын иргэн, Ц.Б-,
Монгол улсын иргэн, О.Д-,
Монгол Улсын иргэн, Ө.Б-,
Монгол Улсын иргэн, В.Т-,
Монгол Улсын иргэн, Д.Т-,
Шүүгдэгч Ц.Б-, Ө.Б-, В.Т-, Н.Б- нар нь бүлэглэн машин механизм хэрэглэж 2016 оны 04 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутаг Цахирын ам гэх газраас иргэн Г.Н-ийн 1 тооны үхрийг хулгайлж 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 05 дугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг Навчилтай гэх газраас иргэн П.Г-ийн 1 тооны үхрийг бэлчээрээс нь хулгайлж 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 02 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг Нарийн хавчуу гэх газраас иргэн Ч.Б-ийн 2 тооны үхрийг бэлчээрээс нь хулгайлж 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ц.Б-, В.Т-, Н.Б- нар нь бүлэглэн машин механизм хэрэглэн 2016 оны 03 дугаар сарын 18-21-ний өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Их Уул багийн нутаг Мөрөнгийн голын шугуйгаас иргэн Д.Н-ы 2 тооны морийг бэлчээрээс нь хулгайлж 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2016 оны 05 дугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутаг Элстэйн амнаас иргэн Б.Ш-ын 1 тооны морийг хулгайлж 550.000 /таван зуун тавь/ төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 03 дугаар сарын 10-ны үеэр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг Ханжаргалант гэх газраас иргэн Х.М-ын 1 тооны морийг хулгайлж 550.000 /таван зуун тавь/ төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ц.Б-, Д.Т-, Ө.Б- нар нь бүлэглэн машин механизм хэрэглэн 2016 оны 07 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн нутаг Нам дөрөлж гэх газраас иргэн Н.Б-ийн 2 тооны үхрийг бэлчээрээс нь хулгайлж 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ц.Б-, О.Д- нар нь бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн нутаг Дөш гэх газраас иргэн Д.Б-ийн 1 тооны морийг бэлчээрээс нь хулгайлж 750.000 /долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ц.Б- нь ганцаараа 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5 дугаар багийн нутаг Туулайн зоо хөх бэлчир гэх газраас иргэн Г.Г-ын 3 тооны морийг бэлчээрээс нь хулгайлж 2.100.000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч В.Т-, Н.Б- нар нь Ц.Б-ийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр машин механизм хэрэглэн иргэн Г.Г-ын 3 тооны морийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага албан тушаалтанд мэдээлээгүй,
Шүүгдэгч Ц.Б- нь батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Б-, Ө.Б-, В.Т-, Н.Б- нар нь бүлэглэн машин механизм хэрэглэж 2016 оны 04 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутаг Цахирын ам гэх газраас иргэн Г.Н-ийн 1 тооны үхрийг хулгайлж 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 05 дугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг Навчилтай гэх газраас иргэн П.Г-ийн 1 тооны үхрийг бэлчээрээс нь хулгайлж 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 02 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг Нарийн хавчуу гэх газраас иргэн Ч.Б-ийн 2 тооны үхрийг бэлчээрээс нь хулгайлж 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ц.Б-, В.Т-, Н.Б- нар нь бүлэглэн машин механизм хэрэглэн 2016 оны 03 дугаар сарын 18-21-ний өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Их Уул багийн нутаг Мөрөнгийн голын шугуйгаас иргэн Д.Н-ы 2 тооны морийг бэлчээрээс нь хулгайлж 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2016 оны 05 дугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутаг Элстэйн амнаас иргэн Б.Ш-ын 1 тооны морийг хулгайлж 550.000 /таван зуун тавь/ төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 03 дугаар сарын 10-ны үеэр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг Ханжаргалант гэх газраас иргэн Х.М-ын 1 тооны морийг хулгайлж 550.000 /таван зуун тавь/ төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ц.Б-, Д.Т-, Ө.Б- нар нь бүлэглэн машин механизм хэрэглэн 2016 оны 07 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн нутаг Нам дөрөлж гэх газраас иргэн Н.Б-ийн 2 тооны үхрийг бэлчээрээс нь хулгайлж 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ц.Б-, О.Д- нар нь бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн нутаг Дөш гэх газраас иргэн Д.Б-ийн 1 тооны морийг бэлчээрээс нь хулгайлж 750.000 /долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ц.Б- нь ганцаараа 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5 дугаар багийн нутаг Туулайн зоо Хөх бэлчир гэх газраас иргэн Г.Г-ын 3 тооны морийг бэлчээрээс нь хулгайлж 2.100.000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч В.Т-, Н.Б- нар нь Ц.Б-ийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр машин механизм хэрэглэн иргэн Г.Г-ын 3 тооны морийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага албан тушаалтанд мэдээлээгүй,
Шүүгдэгч Ц.Б- нь батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Г.Н-ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би гэр бүлийнхээ хамт Бүрэнтогтох сумын Эрчим багт мал маллан амьдардаг юм. ...2016 оны 04 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Бүрэнтогтох сумын Эрчим баг Цахирын ам гэх газарт бэлчиж байсан үхэрнээс маань хар хүрэн зүсмийн монголын шар үхэр алга болсон. Уг үхрийг маань Саадын толгойн урд талд аваачаад нядлаад арьс толгой шийрийг нь үлдээгээд махыг нь аваад явсан байсан... Би шүүгдэгч нараас 700.000 төгрөг авахаар тохиролцсон. В.Т- 175.000 төгрөгийг төлж хохиролгүй болгосон. Бусад шүүгдэгч нараас тус бүр 175.000 төгрөг нэхэмжилнэ гэв. /хх-ийн 23 дугаар хуудас/,
Хохирогч Н.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Манай Бүрэнтогтох сумын Туяа багийн нутаг дэвсгэр Хядагийн голын Нам дөрөлж гэх газарт нутагладаг юм. 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн орой 21 цаг болж байхад үхрээ саагаад тугалаа тасдаж хашаад үхрээ бэлчээрт нь гаргасан. Тэгээд 22-ны өглөө гэртээ байж байхад манай үхэр Хядагийн гол гараад ирчихсэн байсан. Тэгсэн манай гэрт манай нутгийн залуу болох Мөнхдалай ирээд Урнаа гэж айлын өвөлжөөний хашаанд 2 үхэр нядлаад гэдэс дотрыг нь орхиод бусдыг нь аваад явчихсан байна. Та үхрээ бүртгэж үзээч гэхээр нь би үхэртээ яваад үхрээ бүртгээд үзтэл манай үхэрнээс дутсан байсан. Тэгэхээр нь би үхэр нядлагдсан байна гэх газарт очоод үзтэл Урнаа гэж айлын өвөлжөөний хашааны гадна талд хоёр үхэр нядлаад гэдэс, дотрыг нь орхиод бусад мах эд эрхтэнг бүгдийг аваад явчихсан байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47 дугаар хуудас/,
Хохирогч П.Г-ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2016 оны 05 дугаар сарын эхээр бэлчээр дээр байсан үхэрнээс судалтай хар хүрэн шар үхрийг Хөндлөнгийн амны замын хажууд алаад толгой шийрийг нь үлдээгээд мах болон арьсыг нь аваад явсан байсан... Би шүүгдэгч нараас 800.000 төгрөг авахаар тохиролцсон. В.Т- 200.000 төгрөгийг төлж хохиролгүй болгосон. Бусад шүүгдэгч нараас тус бүр 200.000 төгрөг нэхэмжилнэ гэв. /1-р хх-ийн 54-55 дугаар хуудас/,
Хохирогч Д.Н-ы мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2016 оны 03 дугаар сарын 18-наас 21-ний хооронд Бүрэнтогтох сумын Их-Уул багийн Мөрөнгийн голын шугуй Гурвалжин цахир гэх газраас шар хээр морь, зөв талын гуя дээрээ загасан тамгатай хөх бор морь, зөв талын гуя дээрээ чандмань тамгатай хоёр тооны морио хулгайд алдсан ...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-66 дугаар хуудас/,
Хохирогч Г.Г-ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2016 оны 05 сарын 20-ны үеэр манай хар морь, бор морь, улаан бор халзан морь гурван тооны морио алдсан юм. Уг морьнууд маань гурвуулахнаа Ямаан даваа гэх газарт бэлчиж байгаад алга болсон...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 77-78 дугаар хуудас/,
Хохирогч Б.Ш-ын мөрдөн байцаалтад өгсөн: ...Би Мөрөн сумын 7 дугаар багийн 16-р гудамжны 34 тоотод амьдардаг юм. Надад өөрийн эзэмшлийн 7 тооны адуу байдаг. Уг адуунууд маань Мөрөн сумын 7 дугаар баг Элстэйн амны наад талд бэлчдэг юм. 2016 оны 05 дугаар сарын эхээр бэлчээр дээр байсан адуунаас хул зүсмийн гүү алга болсон байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87 дугаар хуудас/,
Хохирогч Х.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 03 дугаар сарын 10-дын үеэр байхаа яг өдрийн нь сайн санахгүй байна. Манай Нисэхийн ар талд бэлчиж байсан хээр азаргатай адуунаас хул хээр зүсмийн гүү алга болчихсон байсан. Тухайн үед алдагдсан гүүгээ ойр хавиар нутаг дэвсгэрээр хайсан боловч олоогүй. Тэгээд олдохгүй болохоор нь цагдаагийн газарт мэдэгдсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 97 дугаар хуудас/,
Хохирогч Д.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 07 сарын 02-ны өдрийн оройны 17 цагийн үед адуугаа оруулаад ирэхэд адуунд байсан нас бие гүйцсэн хүрэн зүсмийн морь алга болсон байсан. Манай адуу Төмөрбулаг сумын 4-р багийн Дөш гэх газраар бэлчээрлэдэг. Тэгээд би цагдаад мэдэгдэж маргааш нь Мөрөнгөөс морио олж авсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 109-110 дугаар хуудас/,
Хохирогч Ч.Б-ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Манайх 2016 оны 02 сарын 25-26-нд шилжих шөнө Мөрөн сумын 10-р баг Нарийн хавчуу гэх газар бэлчээрээс 2 тооны шар алдсан. Тэгээд 2016.03.17-ны өдөр намайг Мөрөн орж ирээд захын Хаан банкин дээр явж байтал манай дээр байдаг саахалт айл болох Мөнхөө гэгч залуугийн эхнэр тааралдаад надад Болдоо гэдэг айлын өвөлжөөн дээр үхрийн толгой хаяад өвсөөр хучсан байна лээ гэхээр нь би гэртээ хариад уг өвөлжөөн дээр очтол уг Болдоо гэдэг айлын өвөлжөөн дээр манай хоёр шарын толгой мөн нэг сүүл, 3 ширхэг шийр гарч ирсэн юм ...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 138-139 дүгээр хуудас/,
Гэрч С.Н-йн мөрдөн байцаалтад өгсөн: ...Манай өвөлжөөний дээд тал руу Болдоо гэдэг айлын эзэнгүй өвөлжөө байдаг юм. Би 2016 оны 03 дугаар сарын дундуур малдаа явж байгаад уг өвөлжөөн дээр очтол өвөлжөөний дээрээс хуучин шарилжин өвсөн дотроос нэг хүрэн зүсмийн үхрийн толгой цухуйж байса юм. Би шар, үнээг нь ялгаагүй, ямар ч байсан сарлаг биш монгол үхрийн толгой байсан. Уг өвөлжөө эзэнгүй өвөлжсөн болохоор үхрийн толгой байх ёсгүй учир би гайхаад өнгөрсөн юм. Би өөр зүйл ажиглаж хараагүй юм. Ингээд энэ тухайгаа 2, 3 хоногийн дараа Мөрөнд зах дээр Хаан банкин дотор Батхуяг гэх залууд хэлсэн юм. Энэ хүн 2 шар үхэр алдсан гээд байж байсан юм ....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 142-143 дугаар хуудас/,
Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 05 дугаар сарын 20-ны үеэр манайхыг Ямаан даваа гэх газарт хаваржаан дээрээ хаваржиж байхад манай адуунаас 3 тооны морь сүргээсээ тасраад хуучин бэлчиж байсан газар болох Ямаан давааныхаа тэнд оччихсон байсан. Тэгээд тэндээ бэлчиж байгаад алга болчихсон...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 79-80 дугаар хуудас/,
Гэрч Р.Л-н мөрдөн байцаалтад өгсөн: ....манай малтай хамт миний ээжийн дүүгийн хүүхэд болох Ганцоожийн 10 гаруй тооны үхэр байдаг юм. 2016 оны 05 дугаар сарын 6-7-нд шилжих шөнө уг үхрэн дундаас хар хүрэн зүсмийн үхэр алга болсон байсан ба уг үхрийг Хөндлөнгийн ам гэх газарт алж нядлаад арьс гэдэс дотрыг нь үлдээгээд махыг нь аваад явсан байсан. Тэгэхээр нь тухайн үедээ хэсгийн төлөөлөгчдөө мэдэгдэж байсан. Уг хулгайд алдагдсан үхэр бол манай ээжийн дүүгийн хүүхэд болох Ганцоожийн үхэр байгаа юм гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-57 дугаар хуудас/,
Гэрч Д.А-н мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 5 дугаар сард яг өдрийг нь сайн санахгүй байна. Ц.Б-ээс жижиг үхрийн мах худалдаж авч байсан, уг мах нь 110 кг мах болж байсан. Түүнээс 1 кг махыг 4.500 төгрөгөөр бодож авч байсан. Мөн 2016 оны 7 дугаар сард Ц.Б-ээс ба 100 кг үхрийн мах авч байсан, мөн уг махыг 1 кг-ийг нь 4500 төгрөгөөр бодож авч байсан. Ц.Б- нь надад мах зарахдаа арьс, ширийг нь өгдөггүй байсан. Харин түүнээс адууны мах бол огт авч байгаагүй. Ц.Б- надад мах зарахдаа хөдөөнөөс гэрээсээ авчирч байна гэж хэлээд зардаг байсан. Надад бол хулгайн мах болох талаар ямар нэгэн зүйл хэлж байгаагүй. Угаасаа ч махыг өдрийн цагаар худалдаж авч байсан болохоор хулгайн мах гэж огт бодоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Гэрч Б.М-йн мөрдөн байцаалтад өгсөн: ....Би Ц.Б-ээс үхрийн мах бол худалдаж авч байгаагүй, харин 2 адууны мах худалдаж авч байсан. Ц.Б- надад зарахдаа хөдөөнөөс гэрээсээ авчирч байна гээд зардаг байсан. Ц.Б-ийн надад зарсан хоёр адууны мах нь хоёулаа гарал үүслийн бичиггүй байсан. Би гэхдээ Ц.Б-ээс адууны мах худалдаж авахдаа гэрэл үүслийн бичиг нь хаана байгааг асуухад гарал үүслийн бичиг нь би өөрөө байна, та шаардлагатай бол манай гэрийн хаягийг бичүүлчих гэж байсан. Иймд би хулгай хийсэн хүн юу гэж хулгайн хийсэн махаа гэртээ авчирахав гэж бодоод авчихдаг байсан юм...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-27 дугаар хуудас/, гэрч Б.Ц-, Д.П- нарын мэдүүлэг/1-р хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 230-250, 2-р хх-ийн 1-29, 153, 3-р хх-ийн 28 дугаар хуудас/,
Гэмт хэргийн тухай гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 2 хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 3 дугаар хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 5-6, 11-14 дугаар хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 16-18 дугаар хуудас/,
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 40-42,134-137 дугаар хуудас/,
Мал үнэлсэн тайлан /1-р хх-ийн 159, 174, 178-р хуудас/,
Мөрдөн байцаагчийн оргодол эрэн сурвалжилсан тухай баримт /3-р хх-ийн 32-36 дугаар хуудас/, шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, сэтгэцийн байдал, /2-р хх-ийн 33-96, 136-139,145-151,155 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Иймд шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж, машин механизм хэрэглэж үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй,
Шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т бусдын эд хөрөнгийг хулгайлах хэргийг давтан, бүлэглэж, машин механизм хэрэглэж үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн,
Шүүгдэгч В.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т бусдын эд хөрөнгийг хулгайлах хэргийг давтан, бүлэглэж, машин механизм хэрэглэж үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй,
Шүүгдэгч Ө.Б-, Д.Т- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж, машин механизм хэрэглэж үйлдсэн,
Шүүгдэгч О.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлөгдсөн байдал болон хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар эд хөрөнгө хурааж, хорих ял оногдуулах,
Шүүгдэгч Ц.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр хорих ял, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан оногдуулах хорих ялын дэглэмийг хөнгөрүүлэх, шүүгдэгч О.Д-, Ө.Б-, В.Т-, Д.Т- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр баривчлах ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч В.Т-, Н.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар ял халдаах үндэслэлтэй байх боловч уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд орж байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэсэн үндэслэлээр шүүгдэгч В.Т-, Н.Б- нарын үйлдсэн "гэмт хэргийг үл мэдээлэх" гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч В.Т-, Ө.Б- нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 92, 97 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Д- нь 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,
Мөн шүүгдэгч Д.Т- урьд 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 24 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар ялтайд тооцогдохоор байх боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх “ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох” хэсэгт хамраагдаж байх тул шүүгдэгч Д.Т-, О.Д- нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Харин шүүгдэгч Н.Б- нь 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Сум дундын 27 дугаар шүүхийн 69 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ялаа эдэлж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийг ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 03 сар 15 хоногийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасч суллагдсан байх бөгөөд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т зааснаар ялтайд тооцогдох хугацаанд “дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн байна.
Мөн шүүгдэгч Ц.Б- урьд 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Сум дундын 27 дугаар шүүхийн шүүгчийн 09 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 05 сар 22 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэж, суллагдсан ба ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийг ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10-д “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна” заасныг баримтлан мөн хуулийн 6.1.3-т “хорих газраас тэнсэн суллагдсан хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох” гэж заасанд хамааруулж, харин шүүгдэгч Ц.Б-ийг ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн гэж үзэв. /2-р хх-ийн 34, 53, 70, 81/- шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 33-46, 57-66, 71-78, 82-85, 151/,
Гэмт хэргээс учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Ц.Б-ээс 175.000 төгрөгийг гаргуулж Г.Н-т, 450.000 төгрөгийг гаргуулж Ч.Б-т, 200.000 төгрөгийг гаргуулж П.Г-ид, 433.333 төгрөгийг гаргуулж Н.Б-т, 466.666 төгрөгийг гаргуулж Д.Н-д, 183.333 төгрөгийг гаргуулж Б.Ш-т, 183.333 төгрөгийг гаргуулж Х.М-ад, 2.100.000 төгрөгийг гаргуулж Г.Г-ад,
Шүүгдэгч Ө.Б-ээс 175.000 төгрөгийг гаргуулж Г.Н-т, 450.000 төгрөгийг гаргуулж Ч.Б-т, 200.000 төгрөгийг гаргуулж П.Г-ид, 433.333 төгрөгийг гаргуулж Н.Б-од,
Шүүгдэгч В.Т-ээс 450.000 төгрөгийг гаргуулж Ч.Б-т, 466.666 төгрөгийг гаргуулж Д.Н-д, 183.333 төгрөгийг гаргуулж Б.Ш-т,
Шүүгдэгч Н.Б-ээс 175.000 төгрөгийг гаргуулж Г.Н-т, 450.000 төгрөгийг гаргуулж Ч.Б-т, 200.000 төгрөгийг гаргуулж П.Г-ид, 466.666 төгрөгийг гаргуулж Д.Н-д, 183.333 төгрөгийг гаргуулж Б.Ш-т, 183.333 төгрөгийг гаргуулж Х.М-ад тус тус олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нарын хохирол төлбөрийг тооцохдоо учруулсан хохирлыг гэмт хэрэг үйлдсэн этгээдийн тоогоор хувааж тооцсон болно.
Шүүгдэгч Ц.Б-, Д.Т-, Ө.Б- нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох Ө.Б-ийн эзэмшлийн 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Элентра маркийн -- улсын дугаартай автомашиныг Ө.Б-ээс хурааж, улсын орлогод оруулахыг,
Мөн шүүгдэгч Ц.Б-, В.Т-, Н.Б- нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн мотоциклын үнэ 1.000.000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс 333.333 төгрөг хурааж, улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 201622000575 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бичиг баримтгүй, шүүгдэгч Д.Т-, О.Д- нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Н.Б-, Д.Т-, В.Т- нар нь цагдан хоригдоогүй болохыг, шүүгдэгч О.Д-гийн цагдан хоригдсон 121 хоног, Ц.Б-ийн цагдан хоригдсон 160 хоног, Ө.Б-ийн цагдан хоригдсон 29 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Борынхон овогт Н.Б-ийг дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж, машин механизм хэрэглэж үйлдсэн, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй, шүүгдэгч Ц.Б-ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах хэргийг давтан, бүлэглэж, машин механизм хэрэглэж үйлдсэн, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн, шүүгдэгч В.Т-ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах хэргийг давтан, бүлэглэж, машин механизм хэрэглэж үйлдсэн, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй, Ө.Б-, Боржигон овогт Д.Т- нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах хэргийг давтан, бүлэглэж, машин механизм хэрэглэж үйлдсэн, шүүгдэгч Сахалт овогт О.Д-г бусдын эд хөрөнгийг хулгайлах хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар шүүгдэгч Н.Б-, В.Т- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар шүүгдэгч Н.Б-ээс 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 /арав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Ц.Б-ээс эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар шүүгдэгч Ц.Б-т 1 /нэг/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч О. О.Д-гээс эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ сарын баривчлах ялаар, шүүгдэгч Ө.Б-ээс эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаа/ сарын баривчлах ялаар, шүүгдэгч В.Т-ээс эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ сарын баривчлах ялаар, шүүгдэгч Д.Т-оос эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан шүүгдэгч Ц.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялд багтааж, шүүгдэгч Ц.Б-ийн биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 10 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.Б-т оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч О.Д-гийн цагдан хоригдсон 121 /нэг зуун хорин нэг/ хоног, шүүгдэгч Ц.Б-ийн цагдан хоригдсон 160 /нэг зуун жар/ хоног, шүүгдэгч Ө.Б-ийн цагдан хоригдсон 29 /хорин ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ө.Б-ийн эзэмшлийн 1.000.000 /нэг сая/ төгрөгийн үнэлгээ бүхий Элентра маркийн -- улсын дугаартай автомашиныг Ө.Б-ээс хурааж, улсын орлогод оруулахыг, шүүгдэгч Н.Б-, Ц.Б-, Д.Т- нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн мотоциклийн үнэ 1.000.000 /нэг сая/ төгрөгийг шүүгдэгч Н.Б-ээс 333.333 /гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөг, шүүгдэгч Ц.Б-ээс 333.333 /гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөг, Д.Т-оос 333.333 /гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Б-ээс 175.000 /нэг зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулж Г.Н-т, 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж Ч.Б-т, 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж П.Г-ид, 433.333 /дөрвөн зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулж Н.Б-т, 466.666 /дөрвөн зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулж Д.Н-д, 183.333 /нэг зуун наян гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулж Б.Ш-т, 183.333 /нэг зуун наян гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулж Х.М-ад, 2.100.000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж Г.Г-ад, шүүгдэгч Ө.Б-ээс 175.000 /нэг зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулж Г.Н-т, 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж Ч.Б-т, 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж П.Г-ид, 433.333 /дөрвөн зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулж Н.Б-т, шүүгдэгч В.Т-ээс 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж Ч.Б-т, 466.666 /дөрвөн зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулж Д.Н-д, 183.333 /нэг зуун наян гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулж Б.Ш-т, шүүгдэгч Н.Б-ээс 175.000 /нэг зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулж Г.Н-т, 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж Ч.Б-т, 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж П.Г-ид, 466.666 /дөрвөн зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулж Д.Н-д, 183.333 /нэг зуун наян гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулж Б.Ш-т, 183.333 /нэг зуун наян гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулж Х.М-ад тус тус олгосугай.
9. Эрүүгийн 201622000575 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бичиг баримтгүй, шүүгдэгч Д.Т-, О.Д- нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Н.Б-, Д.Т-, В.Т- нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-, О.Д- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Т-, Ө.Б-, Н.Б-, В.Т- нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР
ШҮҮГЧИД Н.НЯМСҮРЭН
Н.АРИУНЖАРГАЛ