| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Олзвойн Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2020/03176/И |
| Дугаар | 183/ШШ2021/00107 |
| Огноо | 2021-01-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 183/ШШ2021/00107
2021 01 19 183/ШШ2021/00107
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар М.А, О.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2014 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Бийн Э, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Б.У нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түшингийн 50 хувиар, мөн хуулийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Б.Н-д 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр О.Б-ээс гаргуулан хүүхдүүдийг 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс хойш тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар М.А, О.Б нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар Хан-Уул дүүргийн ............. тоот хаягт байршилтай 324 метр квадрат газар, түүнд байрлах 64 метр квадрат амины орон сууцны өмчлөгчөөр М.А, Б.Н, Б.Э, Б.У нарыг тогтоож, Хан-Уул дүүргийн ................... а тоот хаягт байршилтай 324 метр квадрат газрын өмчлөгч О.Бийн нэрийг гэрчилгээнээс хасахыг Улсын Бүртгэлийн Ерөнхий газарт даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ