Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/54

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн

         Улсын яллагч Ө.Манзушир

         Шүүгдэгч  М.Б, В.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Б, В.Бнарт холбогдох 2416000000051 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...-ний өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн ... ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ... тоотод оршин суух хаягтай, ... регистрийн дугаартай, Ж овгийн В-н Б.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ... тоотод оршин суух хаягтай, ... регистрийн дугаартай, Ж овгийн М.Б

 Шүүгдэгч М.Б, В.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Гэм буруугийн талаар:  

 Шүүгдэгч В.Бнь 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 11 цагийн үед **-** ГАҮ улсын дугаартай Аllех маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож Говь-Алтай аймгийн Тайшир сумын Цагаан толгой гэх газар явж байхдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12-р бүлгийн “Тээврийн хэрэгслийн хурд, 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 11-р бүлэг: Тээврийн хэрэгсэл байрлан явах, 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэснийг зөрчиж **-** ГАА улсын дугаартай Ланд-80 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж хохирогч А.Д, М.Ц нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

 

Шүүгдэгч М.Б нь **-** ГАА улсын дугаартай Ланд-80 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Говь-Алтай аймгийн Тайшир сумын Цагаан толгой гэх газар 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 11 цагийн үед Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12-р бүлгийн “Тээврийн хэрэгслийн хурд, 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 11-р бүлэг: Тээврийн хэрэгсэл байрлан явах, 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэснийг зөрчиж **-** ГАҮ улсын дугаартай Аllех маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж хохирогч А.Д, М.Ц нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна:

 

  Хохирогч А.Д, М.Ц, насанд хүрээгүй гэрч Б.Х, Л.М нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

          Говь-Алтай аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Д.Даваахүүгийн 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 59 дугаартай “А.Дн биед зүүн бугалганы далд хугарал, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 105-106/,

 

Говь-Алтай аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Д.Даваахүүгийн 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 55 дугаартай “...М.Цийн биед зүүн шанаа, зажуурын хугарал, зүүн дээд,  доод зовхи, дээд, доод уруулд цус хуралт, зүүн хацар дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 110-111/,

 

Говь-Алтай аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн замын хөдөлгөөний хууль дүрмийн ахлах багш М.Дн дүгнэлт /хх-ийн 114-115/,

 

2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-11/

 

         Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 8-14/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

  Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 Шүүгдэгч М.Б, В.Б нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба шүүгдэгч нарт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн улмаас хохирогч А.Д, М.Ц нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч А.Д нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хохирогч М.Цид шүүгдэгч М.Б нь 4,000,000 төгрөг, шүүгдэгч В.Бнь 2,500,000 төгрөгийн хохирол тус тус төлсөн байна. Хохирогч А.Д, М.Ц нар нь “...2416000000051 дугаартай хэрэгт сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэх хүсэлт /хх-ийн 14, 16/-ийг мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн  байх тул  шүүгдэгч нар нь хохирогч А.Д, М.Ц нарт төлөх төлбөргүй байна дүгнэв.

 

          Харин хохирогч М.Цийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад  Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан мөнгө болох 3.301.850 төгрөг, А.Дн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан мөнгө болох 1.830.000 төгрөгийг шүүгдэгч М.Б, В.Б нар нь нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч тус бүрээс тэнцүү хэмжээгээр буюу 2,565,925 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 2. Эрүүгийн хариуцлагын талаар:

 Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч В.Бд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б,  В.Б нарт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг ял эдэлсэн үеэс эхлэн тоолох үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8. 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Ж ургийн овогт М.Б, Ж ургийн овогт В.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч В.Бд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б,  В.Б нарт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг ял эдэлсэн үеэс эхлэн тоолсугай.

            5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Бд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч В.Б нарт тус тус мэдэгдсүгэй.

   6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   7. Шүүгдэгч М.Бээс 2,565,925 төгрөгийг В.Бс мөн 2,565,925 төгрөгийг тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

   8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй болохыг тайлбарласугай.

  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Б,  В.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.МӨНХТУЯА