Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/72

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч Б.Мандалмаа,

Шүүгдэгч ********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ****** овогт ******-н ******-д холбогдох 2426000000043 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ****** оны 06 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн *********** суманд төрсөн, ** настай, ********, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, Өвөрхангай аймгийн ***** сумын 5 дугаар баг “******” гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ****** овогт ******-н ******** /РД:**************/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ********* нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч ******** -н Хаан банкны ********  тоот данснаас 9,000,000 төгрөгийг авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ********* нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 10-05 тоотод хохирогч ******** -н Хаан банкны ********  тоот данснаас 9,000,000 төгрөгийг авсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2-3 хуудас/, хохирогч ******** -н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр цалингийн зээлээ төлөх гэтэл миний нэр дээр 9,000,000 төгрөгийн зээл авсан байсан. Би өөрийн цалингаа Хаан банкны ********  тоот дансаар авдаг. Хаан банкны ********  дугаартай данс нь миний барьдаг ******** гэх дугаарт бүртгэлтэй байдаг. Би 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 17 цагийн үед ажлаасаа тарахад ******** гэх миний танил над руу залгаад хаана байгаа талаар асуусан. Тэгээд гэртээ очтол ******** манай гэрийн гадаа өөрийн охин **********-тэй хамт байж байсан. Тэгээд бид 3 манай гэрт ороод цай чанаж уусан. Би ********  архи хувааж уусан. Гэтэл охин нь болох ******** ахаа би таны гар утсан дээр бичлэг татаад өгөх үү? гэж асуусан тэгэхээр нь би “тэг тэг” гэж хэлээд гар утсаа өгсөн юм. Тухайн охин 17 цагаас 21 цаг 30 минут хүртэл миний утсыг ашигласан. Би цалингийн 2,000,000 төгрөгийн зээлтэй байсан. 9 сая төгрөгөө эргүүлэн авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, /хх-ийн  8-9-р хуудас/,

            Гэрч ********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр миний Хаан банкны ******** тоот дансанд 9,000,000 төгрөгийн орлого орсон гэсэн мессеж ирсэн. Хаан банкны ******** тоот дансыг эхнэр бид хоёр хамтдаа эзэмшиж ашигладаг данс байгаа юм. Мессеж ирсний дараа интернэт банк руугаа ороод хартал мөнгө орж ирснээс хойш 5 минутын дараа тухайн мөнгө нь Хаан банкны ******** тоот данс руу зарлага гарсан байсан. Тэгэхээр нь эхнэрээсээ асуусан чинь энэ мөнгийг ******** гэдэг хүн андуураад шилжүүлчихлээ гээд чат бичихээр нь би буцаагаад шилжүүлчихсэн гэж надад хэлсэн. Эхнэр бид хоёр дээрх дансыг өдөр бүр хэрэглээндээ ашигладаг. Мөнгө шилжүүлсэн хүний мэдээлэл нь надад байхгүй. Эхнэрээсээ асуусан чинь ********* гэсэн фейсбүүк хаягтай байсан. Одоо болохоор өөрийг нь блоклочихсон гэсэн. Тэр хүнийг сайн танихгүй. Зүгээр л фейсбүүкийн найзууд байсан гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн  35-36-р хуудас/,

Гэрч **********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би **********-тэй 2021 оноос 2023 оны 09 дүгээр сарыг хүртэл үерхсэн. Би 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр **********-г эмнэлэгт хэвтэж байхад нь очиж уулзсан. ******** бид хоёр Арвайхээр суманд байр түрээсэлж хамт амьдарч байхдаа байрны түрээс, хэрэглээний мөнгөний хэрэг болоод **********-н аав ******-н нэр дээр тэтгэврийн зээл 6,600,000 төгрөг авсан байсан юм. Тэгээд ******** хоёулаа ааваас авсан тэтгэврийн зээл 6,600,000 төгрөгөө хуваагаад төлчихье гэсэн. Тэгээд би тухайн үед хамт амьдарч байсан байрны түрээсэнд тухайн мөнгийг зарцуулсан болохоор мөнгийг нь хуваалцаж төлөхөөр болоод 3,300,000 төгрөгийг өөрийн Хаан банкны ********** тоот данснаас С.**********-н ********** гэх данс руу хийсэн. Ямар ч байсан яаралтай аавын тэтгэврийн мөнгийг барагдуулмаар байгаа талаараа хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн  41-р хуудас/,

Гэрч С.******-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн охин **********-н хамт захаар явж байгаад **********-р зүгээр орсон юм. ******** -н гэрт өөр хүн байгаагүй, Тэнд 2 цаг орчим болсон байх. Орой очсон. Би архи уучихсан бас Төгсбаяр архи ууж байсан болохоор өөр зүйл анзаараагүй. Өнгөрсөн жил 1 жилээр 6,600,000 төгрөгийн зээл авсан. Тэр мөнгийг манай охин ******** тухайн үед найзалж байсан ******* гэх хүүхдүүд л өөрсөндөө зарцуулсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/,

2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10-14-р хуудас/,

2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хохирогч ******** -н Хаанбанкны ********  тоот дансанд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 17-р хуудас/,

Хаан банкны 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 5540/042 дугаартай албан бичгээр ирүүлсэн ********-н Хаан банкны ******** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 20-32-р хуудас/,

2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 37-39-р хуудас/,

2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шүүгдэгч С.**********-н Төрийн банкны ********** тоот данс, Хаан банкны ********** тоот дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 47-50-р хуудас/,

2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 51-р хуудас/,

2023 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2426000000043 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 52-53-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзэж байна.

Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч С..******** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч **********-д 9,000,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч ********* нь хохирогчид 9,000,000 төгрөгийг төлсөн. Хохирогч ******** -н “Миний бие **********-с 9,000,000 төгрөгөө авсан тул нэхэмжлэх зүйлгүй. Гомдол санал байхгүй” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч **********-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1  жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч ****** овогт ******-н **********-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** овогт ******-н **********-г хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч С.******-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагыг арга хэмжээ авч,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч С.******-д тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С..******** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг,

Шүүгдэгч ********* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч **********-д 9,000,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичгийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болно” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй” гэж тус тус хуульчилсан байх тул,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ****** овогт ******-н **********-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** овогт ******-н ******-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч С.******-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч С.******-д тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч С..******** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч **********-д 9,000,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичгийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.   

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                            Х.ОТГОНЖАРГАЛ