Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 146

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ц.Золзаяа,

улсын яллагч Э.Оюунтунгалаг,

шүүгдэгчийн өмгөөлөгч У.Сайнбаяр  ҮД:15-58,

хохирогч  Э.Одонтуяа, Б.Оюунсайхан, Л.Мөнхбаатар,

          шүүгдэгч Б.Оч-Эрдэнэ,

          иргэдийн төлөөлөгч Ш.Цэндсүрэн  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Цэцэг суманд 1989 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, грантмётчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 158-р гудамжны 44 айл байрны 05 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Гарам овогт Батдэлгэрийн Оч-Эрдэнэд /РД:ПМ89112634 /

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн 261.2-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015 2501 1224 дугаартай 105/2017/0144/Э индекстэй хэргийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Шүүгдэгч Б.Оч-Эрдэнэ нь 2015 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булгачны 17 дугаар гудамжны 252/а/ тоотод оршин суух хохирогч Н.Алиманцэцэгийн байшингийн цонхыг нь хагалж хууль бусаар нэвтрэн орж хүний хэрэглэж байсан хувцас, бэлэн 20.000 төгрөг, мөнгөн гинж зэрэг эд зүйл хулгайлж 455.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 2. 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 8 дугаар сарын 4-ний хооронд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 48 дугаар гудамжны 596/б/ тоот Ч.Ганцэцэгийн байшингийн цонхоор орж хууль бусаар нэвтэрч Самсунг К, Ю-2 маркийн гар утас, Жи мобайлын модем,” Сони” маркийн зургийн аппарат 2 ширхэг цахилгаан дрилл зэрэг хулгайлж 375.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

3. 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Жаргалантын 23 дугаар гудамжны 556 тоотод суух хохирогч Я.Даваадоржийн байшингийн цонхыг түлхэн орж хууль бусаар нэвтэрч 32 инчийн ” Сони” маркийн өнгөт зурагт, индукцын плитка зэргийг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

4. 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Толгойтын 6 дугаар гудамжны 59 тоотод оршин суух хохирогч А.Аянбергений байшингийн цонхоор орж хууль бусаар нэвтэрч 37 инчийн ЛСД зурагт ДВД тоглуулагч, үхэр, адуу нийлсэн 20 кг мах хулгайлж 490.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

5. Б.Оч-Эрдэнэ нь 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тахилтын 7 дугаар гудамжны 161/а/ тоотод оршин суух хохирогч Д.Бямбаагийн байшингийн цонхоор орж, хууль бусаар нэвтэрч 32 инчийн "Hitachi" брэндийн Лед зурагт, хохирогч Ч.Дангаагийн 24 инчийн "Малчин" зурагт зэрэг эд зуйл хулгайлж 849.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

6. Б.Оч-Эрдэнэ нь 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 16-17 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа 20 дугаар гудамжны 3 тоот хашаанд оршин суух хохирогч Б.Оюунсайханы Монгол гэрийн хаалганы цүүг эвдэн орж, хууль бусаар нэвтэрч "Скай варч" маркийн 32 инчийн ЛСД өнгөт зурагт хулгайлж 270.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт ,

7. Б.Оч-Эрдэнэ нь Б.Тулгаатай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо Нарангийн 10 дугаар гудамжны 492 тоотод оршин суух хохирогч Л.Мөнхбаатарын гэрт хууль бусаар нэвтэрч 32 инчийн “Фунай” маркийн зурагт, хөргөгчинөөс мах, ягаан өнгийн бамбарууш зэргийг хулгайлж 625.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

  8.Б.Оч-Эрдэнэ нь 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо цэргийн ангийн 44 айлын 03 тоотод оршин суух иргэн Б.Наранбаатарын гэрт хууль бусаар нэвтэрч 42 инчийн "Эл Си Ди" дэлгэцтэй Самсунг маркийн өнгөт телевизор, цэргийн хүрэм хулгайлж 780.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

9. Б.Оч-Эрдэнэ нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо Өвөр шандын 7 дугаар гудамжны 11 тоотод оршин суух хохирогч Э. Одонтуяагийн Монгол гэрийн цоожыг эвдэж орж, хууль бусаар нэвтэрч 32 инчийн хавтгай дэлгэцтэй телевиз, орны бүтээлэг зэрэг эд зүйл хулгайлж 720.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

10. Б.Оч-Эрдэнэ нь 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бурхантын 8 дугаар гудамжны 94 тоотод оршин суух  Цэндмаагийн өвлийн сууцны вакум цонхны салхивчийг түлхэж орж, хууль бусаар нэвтэрч цахилгаан өрөм нэг ширхэг, цахилгаан индукцин зуух 1 ширхэг, цахилгаан тасдагч хөрөө хоёр ширхэг, цахилгаан зүлгүүр нэг ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 195.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

11. Б.Оч-Эрдэнэ нь 2016 оны 7 сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн дүгээр хороо Горькийн 17 дугаар гудамжны 4095 тоотод оршин суух Т.Эрдэнэцэцэгийн гэрт орж, хууль бусаар нэвтэрч "Би Эс Би" маркийн 42 инчийн зурагт хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 -Б.Оч-Эрдэнэ нь Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст хулгайн гэмт хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгагдаж, прокурорын хяналтанд ирсэн байхдаа буюу 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл мөрдөн байцаалт, прокурорын шатнаас оргон зайлсан гэмт хэрэгт ,

-Б.Оч-Эрдэнэ хүндэвтэр гэмт хэрэгт хорьж мөрдөх хугацаа дуусч мөрдөн байцаалтын шатанд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилснөөс хойш буюу 2016 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 4-ний хүртэл мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан,

-Б.Оч-Эрдэнэ хүндэвтэр гэмт хэрэгт хорьж мөрдөх хугацаа дуусч мөрдөн байцаалтын шатанд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, гадагш явж болохгүй баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхад буюу 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс буюу 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл  мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Оч-Эрдэнэ мэдүүлэхдээ: Би хулгайн үйлдлээ бүгдийг нь хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлын үнэлгээтэй танилцсан. Харин оргосон үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би хүндэвтэр хэрэгт 4 сар хоригдоод 05 дугаар сарын 07-ны өдөр бусдын батлан даалтад гарсан. 2 сар болоод дахиад гэмт хэрэг үйлдээд хоригдоод 09 дүгээр сарын 02-ны өдөр бусдын батлан даалтад гарахад надаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож гарын үсэг зуруулаад намайг яв гээд явуулсан байж 28-ны өдөр намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлд зааснаар давтан оргосон гэж байгаа. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би уг нь 09 дүгээр сарын 02-ноос хойш байцаагч дээр 2 удаа орсон. Би 5 дахь өдөр нь гараад 1 дэх өдөр нь очсон. Тэгээд за чи маргааш ирээрэй гээд явсан. Тэгээд би 7 хоногийн дараа очиход танай Тулгааг чинь олмоор байгаа талаараа хэлээд чамтай уулзана гээд явуулж байсан. Дараа нь 27 өдөр би баригдаад цагдаагийн хэлтэс дээр очиход байцаагч надад маргааш 2-уулаа Тулгаагийн гэрт нь очно, чи надад гэрийг нь зааж өгөөрэй гэж байсан. Тэгээд намайг гадагш явахгүй байх баталгаа хийгээд өгчих гэхээр нь би гадагш явахгүй байх баталгаа бичиж өгөөд байж байхад байцаагч гараад орж ирэхдээ чи оргосон байна гээд уг зүйл ангийг сонсгоод хорьсон гэв.

1.Шүүхийн хэлэлцүүлэгт  хохирогч Б.Оюунсайхан мэдүүлэхдээ:  Би зурагтаа алдсан. Хохирол төлөөгүй. 270.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна гэв.

 2.Шүүхийн хэлэлцүүлэгт  хохирогч Л.Мөнхбаатар мэдүүүлэхдээ:  Манайхаас 42 инчийн “Фунай” маркын  зурагт, мах, бамбарууш, утас задладаг  ком алдсан. Сүүлд нь утас задалдаг ком багажийг шүүгдэгчийн авсан болов уу гэж бодоод байгаа. Хохирлын үнэлгээ дээр 600.000 гаруй төгрөг гэж байгаа. Би зурагтаа авсан. Мах бамбаруушаа алдсан. Миний үлдэх  хохирол 125.000 төгрөг байгаа үүнийгээ  нэхэмжилж байна гэв.

3.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Одонтуяа мэдүүлэхдээ: Манайхаас зурагт авсан байсан. Тэр зурагтаа аваагүй. Хохирлоо авмаар байна гэв.

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

1.Мөрдөн байцаалтанд хохирогч Н.Алиманцэцэгийн ... 2015 оны 6 сарын 21-ний өдөр манай хоёр  эгч ирээд нөхөр бид  хоёрыг салхинд гаръя гэхээр нь Төр хурахын ам руу явсан. 19 цагийн үед гэртээ ирээд хашаагаараа ортол манай гал тогооны цонх онгорхой, урд унтлагын өрөөний цонх онгорхой хагархай, хөшиг нь доошоо унасан байдалтай байхаар нь манай нөхөр хаалгаа онгойлгоод дотогшоо ортол хаалганы урд заазуур хэвтэж байсан. Өрөөнүүдээрээ ортол унтлагын өрөөний нэг шар эрээн авдарын цоожийг эвдээд доторхи эд зүйлийг онгичиж хаясан, бага хүүгийн хувцасны шүүгээнээс хувцас түрийвчийг нь аваад, хойд заалны цонхыг хагалсан, цонхны хажууд алх, гэрээр нилэнхүйдээ цус гойжсон байсан. Тэр зааланд өмнө нь дэлгүүр байсан болохоор орж, гардаг хаалгатай юм, тэр хаалгыг онгойлгох гэж үзсэн бололтой цус болсон байсан. Үүнээс гадна хүүхдүүдийн хамаг хувцас хунарыг нил цус нөж болгосон байсан. ... Уг нь бол цонх хагарсан, хамаг хувцас хунар цус нөж болгож эд зүйл хулгайлж, цустай хувцасыг нь шатаалгасанд үүнээс илүү хохирол гарч байгаа боловч би 500.000 төгрөг л авъя гэж бодож байгаа юм... Манайхаас хулгай хийсэн залуу Хаан дүнжингарав дэлгүүрийн ард 2 үүргэвч үүрсэн, үүргэвчээ налаад хэвтчихсэн, хүргэний цагийг зүүсэн, хүүгийн түрийвчнээс мөнгө тоолоод байж байхад нь манай нөхөр барьж авсан. Тэгээд хулгайлсан эд зүйлүүдээ тэр дор нь буцааж аваад хулгай хийсэн хүүг ээжтэй нь хамт байлгаж байгаад цагдаад өгсөн ...”  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 12-р тал/

            2.Мөрдөн байцаалтанд хохирогч Ч.Ганцэцэгийн:.. 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр бид нар гэр бүлээрээ Булган аймгийн Хутаг-Өндөр сум руу яваад 2015 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 20:00 цагийн үед иртэл байшингийн гадна талын бүргэд хаалга цоожгүй хаагаад орхисон байдалтай байсан. Гэр дотор хаалганы хажууд газарт нэг хуурай байсан. Гэрийн вакум цонхыг хөшиж ороод гарахдаа манай үүдний тавиурт байсан хуурайгаар хаалга хөшөөд эвдэж гарсан юм шиг байна лээ. Тэр хуурай нь манай гэрт байсан хуурай байсан. Тэгээд гэртээ ортол хөлдөөгчинд байсан мах гаргаад тавьчихсан хөлдөөгч онгорхой байсан. Том өрөө рүү ортол авдар, шкафны хаалга онгорхой хамаг юм сандаачаад хаячихсан байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгөөд эд зүйлээ бүртгэж үзсэн. Манайх хөдөө явахдаа зүүн урд талын хөрш айл Тулгынд захиж яваад түлхүүрээ үлдээсэн юм. Манай нөхөртэй хамт ажилладаг найз нь байгаа юм. 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Тулга руу манай нөхөр утсаар яриад гэрт тог байна уу хараад өгөөч гэж хэлсэн. Тэгээд Тулга манайд орж үзээд 19:00 цагийн үед бид нар луу яриад тог байна, гэр чинь зүгээр байна гэж хэлсэн... “ Самсунг”маркийн хар өнгийн гадартай, скайтелийн дугаар суулдгадаг дугаар нь 91661495, 2013 оны 6 дугаар сард Монителоос 80.000 төгрөгөөр худалдаж авсан. Ю маркийн гар утас,  Ж-Мобайлаас 2013 онд 240.000 төгрөгөөр худалдаж авч авсан 2 симтэй, дугааргүй. Ж-Мобайль модем нь цагаан өнгөтэй одоо маркийг нь мэдэхгүй эргээд хэлье, 2014 онд 130.000 төгрөгөөр авсан. “Сони” маркийн саарал өнгийн дижитал зургийн аппаратыг 2014 онд хүнээс 100.000 төгрөгөөр авсан. 220 кв-ын Кенн маркийн улаан өнгийн цахилгаан дриллийг 2014 онд манай ах бэлгэнд өгч байсан, 180.000 төгрөгөөр үнэлнэ, 12 вт улаан өнгийн жижиг цахилгаан дрилл 2014 онд бэлгэнд авч байсан, 90.000 төгрөгөөр үнэлнэ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-65-р тал/

            3.Мөрдөн байцаалтанд хохирогч Я.Даваадоржийн:.. Би Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Жаргалантын 23 дугаар гудамжны 556 тоотод эхнэр Ичинхорлоогийн хамт амьдардаг. Бид 2 хоёулаа өглөө ажилтай өглөө гараад орой ирдэг юм. 2015 оны 8 дугаар сароын 20-ны өдөр орой 19 цагийн үед гэртээ ирсэн чинь манай гэрт хулгай орсон цонх онгорхой байсан. Тэгээд гэрийнхээ хаалгыг онгойлгоод орсон чинь 32 инчийн Сони маркийн өнгөт зурагт, индукцин плетка хулгайд алдагдсан байсан. Манай гэрийн буйдангийн бүтээлэг, 1 дэвсгэр даавуунд боогоод явсан байсан. Би цагдаа нарыг ирээд явсаны дараа гэртээ ирсэн. Манай эхнэрийн дүүгийн хүүхэд Алтансүх утсаар залгаж танай гэрт хулгай орсон юм биш биз гэж хэлсэн. Тэгээд эхнэр Ичинхорлоо над руу ярьсан юм. манай гэрээс 32 инчийн сони маркийн өнгөт зурагтаа 700.000 төгрөгөөр, индукцин плеткаа 100.000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 114-115-р тал/

            4.Мөрдөн байцаалтанд хохирогч А.Аянбергенийн:..2015 оны 10 дугаар сарын 17-ний өглөө 9 цаг 30 минутанд гэрээсээ гарч ажилдаа яваад орой 20 цагийн орчим ажлаасаа тараад гэртээ иртэл хашааны халга онгорхой байсан ба гэрийн хаалга түгжээтэй байсан. Тэгээд хаалгаа онгойлгоод гэрлээ асаатал буйдан хөмөрсөн, гал тогооны өрөөний цонх хагарсан байсан. Ингээд хулгай орж гэж бодоод гэрт байсан эд зүйлээ бүртгэж үзэхэд том өрөөний хананд өлгөөтэй байсан зурагт алга байсан. Ингээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ... Миний бие зурагтаа Өмнөговь аймгийн Гашуун сухайтын боомтод ажиллаж  байхдаа 830.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Манай зурагт нь Hair  загварын 37 инчийн хар өнгийн ЛСД зурагт байсан. Уг зурагт нь нүүрний дэлгэцний гол хэсэгт жижиг цоорхойтой залгуур нь цагаан өнгийн залгууртай, удирдлага нь ардаа скочидсон байсан. Манай гэрээс өөр ДВД тоглуулагч, хонь, үхэр, адуу нийлсэн 100.000 төгрөгний мах алга болсон. Мөн шар өнгийн улаан хар судалтай ноосон орны бүтээлэг зэрэг эд зүйл алга болсон” гэх мэдүүлэг /1-р  хх-ийн 207-р тал/

            5.Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Бямбаагийн:.. 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 1 дүгээр гудамжны 161/а/ тоотод байх гэрээсээ өдөр 13 цагийн орчим гарсан ба гэрээсээ гарахдаа байшингаа бүргэд хаалгаар нь шууд хааж түгжээд явсан юм. Тэгээд орой 20 цагийн орчим гэртээ ирсэн ба гаднаас орж ирсэн чинь хөргөгч онгорхой, цааш том өрөөнд орсон чинь манай гэрийн зурагт алга болсон байсан. Тэгээд цагдаа дуудаж шалгуулах болсон юм. Тэгээд цагдаа ирээд манайхыг шалгаад байж байсан чинь манай хажуугийн залгаа байшинтай айл болох ээж Дангаагийн гэрт нь мөн хулгай орсон байсан тэр хулгайч манай байшингийн цонхоор орсон байсан. Тухайн үед сандраад зурагтынхаа нэрийг сайн мэдэхгүй байсан тул хаер гэж хэлсэн дараа нь гэртээ гэрийнхэнтэйгээ ярилцаж байсан чинь манай гэрийн хулгайд алддаг зурагт хар өнгийн 32 инчийн “хитачи” маркийн зурагт байсан байна лээ” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 10-11-р тал/

             6.Мөрдөн байцаалтанд хохирогч Ч.Дангаагийн:.. 2015 оны 8  дугаар сарын сүүлчээр шиг санаж байна. Манай гэрт хулгай орж эд зүйлс эмх цэгцгүй, болсон байсан. Алдагдсан эд зүйлсээ бүртгэж үзэхэд Малчин нэртэй зурагт алдагдсан байсан. Манай гэрээс өөр алдагдсан эд зүйл байхгүй ээ... гэх мэдүүлэг   /4-р хх-ийн 178-р тал

             7. Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Оюунсайханы:.. 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр би өдөр 16 цаг 20 минутын үед гэрээсээ хүүгээ аваад гарсан. Гарахдаа хаалга ил төмөр цоожоор түгжээд түлхүүрээ өөрөө аваад хашаанаасаа гаралгүй хажуу гэр буюу дүү Б.Должинхандын гэр рүү ороод гэрт нь 17 цаг болтол сууж байгаад буцаад гэр рүүгээ орох гэтэл гэрийн хаалга онгорхой болчихсон байсан... Хаалганы цүүзний нэг тал нь мултарчихсан цоож нь нэг цүүзэндээ үлдчихсэн байсан. Тэгээд гэртээ ортол манай гэрийн баруун талд шүүгээн дээр байсан “Скай варч” маркийн 32 инчийн хар өнгийн “Эл си ди” өнгөт зурагт алдагдсан байсан. Тэгэхээр нь эд зүйлсийг бүртгэж үзтэл өөр зүйл алдагдаагүй байсан... Би алдагдсан “Скай варч” маркийн өнгөт зурагтыг 2011 онд “Сандэй” худалдааны захаас 598.000 төгрөгөөр худалдаж авч байсан... би гэрээс зурагт алдагдсан гэдгийг мэдээд гадагшаа хашаанаасаа гараад хартал ямар нэгэн хүн байхгүй байсан. Би сэжигтэй хүн хайгаад явж байтал манай яг хажуу хөрш айлын хүн болох Ганзориг гэх хүнтэй таараад та ямар нэгэн зурагт бариад явж байгаа хүн харсан уу, тийм хүнтэй таарсан уу гэж асуутал тиймээ надтай таарсан 20-30 минутын өмнө уг 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цасхан дэлгүүрийн урд талд 30 гаран насны залуу зурагт тэврээд явж байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 99-р тал/

             8.Мөрдөн байцаалтанд хохирогч Л.Мөнхбаатарын:.. 2015 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо Нарангийн 10-492 тоотод оршин суух манай гэрээс “фунай” маркийн 32 инчийн зурагт алдагдсан байсан. Тухайн өдөр миний бие хөдөө явсан хойгуур манай 23 настай охин өдөр гэрээсээ гараад дэлгүүр ороод цаг орчим болоод ирэх хойгуур нь гэрийн цонх хагалж хулгайч ороод зурагт аваад явсан байсан. Мөн хөргөгчинд байсан ойролцоогоор 15 кг орчим хонины мах, хүүхдийн бамбарууш зэрэг эд зүйлүүдийг хамтад нь аваад явсан байсан. Одоо зурагтаа эргүүлэн авсан байгаа өөр ямар нэгэн эд зүйл эргүүлэн аваагүй байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 192-р тал/

           9.Мөрдөн байцаалтанд хохирогч О.Ууганбаярын:.. 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 13 цаг 30 минутын орчим Улаанбаатар хот яваад орой 18 цагийн үед гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалганы цоож эвдэрсэн хаалга цоожгүй байсан. Тэгэхээр нь гэртээ яваад орсон чинь хоймрын хэсэгт байсан Би-Эс-Би маркийн 32 инчийн зурагт, хүүхдийн хичээлийн цүнх, хоёр ширхэг сурагчын ном мөн дасгал ажлын ном, дүүгийн гал голомт гэсэн бичигтэй шар өнгийн дурсгалын зүйл, үнэртэй ус зэрэг эд зүйлүүд алдагдсан байна. Одоогийн байдлаар зурагтаа эргүүлэн авсан боловч бусад зүйлээ эргүүлж аваагүй байна” /2-р хх-ийн 194-р тал/

            10.Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Наранбаатарын:... 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 13 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо 158 дугаар байрны 44 айлын 3 тоот гэрээсээ гараад Чингэлтэй дүүрэгт гэр нь байдаг найз Мөнхбаяртайгаа уулзаад орой 23 цагийн орчим гэртээ ирсэн чинь гэрийн хаалга онгорхой түгжээ нь байхгүй гэрэл асаалттай хаалгыг нь хаагаад орхисон байсан. Гэртээ ороод харсан чинь хананд өлгөөтэй 42 инчийн Самсунг брэндийн хар өнгийн Эл СИ Ди зурагт алга болсон байсан. Мөн миний цэргийн хүрэм алга байсан. Манай байр 150 дугаар цэргийн ангийн нийтийн 3 давхар байр байдаг ба нэг давхартаа 11 айлтай. Би жижүүр эмээгээс манай гэрт хулгай орсон байна, харсан мэдсэн зүйл байна уу гэсэн чинь эмээд нь мэдсэн зүйл алга, зурагт аваад гарсан хүн хараагүй өдөр Оч-Эрдэнэ гээд хуучин манай байранд амьдарч байсан залуу ирээд явсан гэсэн. Мөн жижүүр эгч манай байранд өдөр 2 хүн засвар хийсэн тэд нараас асуу гэхлээр нь Мягмаржаваас асуусан чинь өдөр намайг орж ирж байхад танай хаалгыг жижигхэн биетэй залуу татаад зогсож байсан тэр залуу Оч-Эрдэнэтэй цуг явж байсан байж магадгүй гэсэн. Манай хажуу талын айлын Өсөхжаргал гэх эрэгтэй манай гэрийн цонх онгойсон байна гэж байсан. Өмнө нь Оч-Эрдэнэ манай хажуу тайлын Өсөхжаргалын байранд амьдарч байгаад хүүхэд нь Өсөхжаргалынх нүүж ороод цоожны голыг солиогүй гэж байсан болохоор нь манай зурагтыг Өсөхжаргалын цонхоор гаргасан байх гэж бодсон. Тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 12-р тал /

            11.Мөрдөн байцаалтанд хохирогч Э.Одонтуяагийн:.. Би Налайх дүүргийн 7 дугаар хороо Өвөр шандын 7-11 тоотод нөхөр хоёр хүүгийн хамт 5 ханатай эсгий гэрт хашаандаа нэг гэрээр амьдардаг юм. Манай нөхөр сургуульд багш би цэцэрлэгжүүлэлтийн албанд ажиллладаг хоёр хүүхэд хичээлд явдаг ба ажлын өдөр өдрийн цагаар ихэвчлэн эзэнгүй байдаг юм. 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нөхөр бид хоёр ажилдаа яваад өдөр би цайныхаа цагаар гэртээ ирээд хоёр хүүгээ аваад хичээлд нь хүргэж өгөхөөр гэрээ цоожлоод гарсан. Хоёр хүүхдээ хичээлд нь хүргэж өгчихөөд ажил дээрээ очиж байж байгаад 16 цаг өнгөрч байхад гэртээ харьсан чинь хашааны хаалга онгорхой байхлаар нь хашаандаа яваад ортол гэрийн хаалга дэлгээтэй байхаар нь гайхаад гэртээ ортол гэрийн хойморт тавиур дээр байсан “ Хайяр” маркийн 32 инчийн хавтгай дэлгэцтэй хар өнгийн зурагт алга болчихсон байсан. Манайхаас өөр юм алдагдаагүй манай зүүн талын орны ягаан бүтээлэг байхгүй байсан. Бодвол бүтээлгээр зурагт боож авч явсан юм шиг байна лээ...” /3-р хх-ийн 100-р тал/

 12. Мөрдөн байцаалтанд хохирогч Н.Цэндмаагийн:… 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр өглөө 7 цаг 50 минутын орчим би охин Энэрэлт-Эрдэнийг дагуулаад гарсан. Намайг гарахад гэрт хүү Цэнгүүн үлдсэн ба Цэнгүүн 10 цаг 30 минутад гэрээсээ гараад хичээлдээ явсан, гэрт хүн үлдээгүй. Цэнгүүн гэрээс гарахдаа гэрийн хаалгыг цоожлоод, цонхны форчик хаалттай үлдсэн байсан. Би 17 цагийн үед охиноо цэцэрлэгээс аваад 17 цаг 10 минутын орчим гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэхэд манай байшингийн урд талын хананы нэг вакум цонхны форчикийг хөшиж түлхээд онгойлгосон онгорхой хулгай орсон байсан. Гэр лүү орж үзэхэд хувцасны шүүгээний хаалгыг онгойлгож доторх эд зүйлийг онгичоод хаясан. Сувенирийн тумбочкыг онгойлгож доторх эд зүйлийг нураасан. Хөргөгчний хоёр хаалгыг дэлгэж онгойлгосон. Үүдний амбаарыг дотор талаасаа онгойлгоод амбаар доторх цахилгаан багажнууд, шуудайтай багажуудыг асгаад хаясан, эд зүйлийг нурааж хаясан байсан...  Эд зүйлсээ бүртгэж үзэхэд хар өнгийн индукцин пилтка , улаан өнгийн кен маркийн цахилгаан өрөм дрилл..., Кен мод маркийн жижиг цахилгаан тасдагч хөрөө, плитка зүсэгч 2 ширхэг..., Улаан өнгийн Кен маркийн цахилгаан зүлгүүр 1 ширхэг .... Мөн хөргөгчний шургуулганд байсан махнаас авсан юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 221-р тал /

             13. Мөрдөн байцаалтанд хохирогч Т.Эрдэнэцэцэгийн:.. Би 2016 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 11 цагийн үед бага охин Алтантуяагийн хамт гэр, хашааны хаалгаа түгжээд Хангай хотхонд айл руу явсан. Тэгээд 13 цаг өнгөрч байхад буцаад гэртээ иртэл хашааны хаалга онгорхой байхаар нь би таньдаг хүн ирсэн юм болов уу гэж бодоод гэрийнхээ ардуур харчихаад хаалгаа онгойлгосон. Гэрийн хаалганы түгжээ эвдрээгүй зүгээр байсан. Тэгтэл гэрийн хойморьт байсан 42 инчийн БСБ маркийн зурагт алга болсон байсан. Тэгэхээр нь охин бид хоёр гэр лүүгээ оролгүй цагдаад дуудлага өгсөн. Тэгээд далангийн баруун талын айлын залуутай  уулзахад “Танай зурагтыг чинь цагдаа нар олчихсон байгаа, утаснь энэ байна” надад утасны дугаар өгөхөөр нь би тухайн утасруу залгаж Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс рүү ирж зурагтаа авсан. Би тухайн зурагтыг 2015 оны 12 сарын дундуур хувь хүнээс 550.000 төгрөгөөр худалдан авч байсан...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 50-р тал/

            Мөрдөн байцаалтанд гэрч Д.Зандантулгын:..Эхнэр бид хоёр 19 цагийн үед гэртээ ирээд хашаагаар ороод иртэл гал тогооны цонх онгорхой, унтлагын өрөөний цонх хагархай, хөшиг нь унасан байхаар нь гайхаад хаалгаа онгойлгоод оронгуут үүдэнд заазуур хэвтэж байсан. Өрөөнүүдээ шалгаад үзтэл хамаг эд зүйлүүд, хүүхдүүдийн хувцасыг нил цус нөж болгосон, шүүгээнд болон авдарт байсан хувцаснуудыг ухаад газраар тараасан байдалтай байсан. Эхэндээ тэр цусыг хараад эхнэр бид 2 хүмүүс гэрт орж ирээд зодолдсон байна гэж бодоод хүүхдүүд рүүгээ залгахад тийм асуудал болоогүй байсан. Ингээд хулгай орсон байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Удалгүй хүүхдүүд ирээд манай нэг дүү гараад ойр орчмоор яваад ирье гээд гарсан. Тэгтэл буцаж орж ирээд дэлгүүрийн ойролцоо нэг согтуу хүн сууж байна, гар хувцас нь нил цус болсон байна 2-уулаа очоод үзье гэхээр нь гараад очтол Хаан Дүнжингарав дэлгүүрийн үүдэнд нэг согтуу залуу манай хүүхдүүдийн үүргэвчийг үүрээд хойшоо хэвтсэн, цагийг нь зүүсэн, түрүйвчийг нь ухаад байж байсан. Ингээд цагдаа нар ч ирээд үзлэг хийгээд тэр залууг аваад явсан....”  гэх  мэдүүлэг...”  / 1-р хх-ийн 16-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Чинбатын:.. ... үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 19 цагийн орчим  Гачуурт 1-аас Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Булгачны 17-252 тоот айлд хулгай орж эд зүйл алдагдсан гэх дуудлага ирсэний дагуу жижүүрийн бүрэлдэхүүн очиж шалгасан. Биднийг хэргийн газарт очиход жижүүрийн бүрэлдэхүүн очиж шалгасан. Биднийг хэргийн газарт очиход гэрийн эздүүд нь салхинд гарчихаад ирсэн гээд гэргтээ ирээд удаагүй байгаа байдалтай, мөн хулгай хийсэн гэх залууг ойролцоох дэлгүүрийн үүдэнд хэвтэж байхаар нь бариад авсан гээд энэ залууг хашаандаа суулгаж байсан. Би тэр залуугийн цүнхийг үзэхэд дотор нь тэр айлын хүүхдүүдийн хувцас байсан бөгөөд тэр дор нь буцааж өгүүлэхэд хохирогч нь хулгайн бузар шингэсэн бузартай юмыг шатаана гэж ярьж байсан. Жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг хийж дууссаны дараа тэр хулгай хийсэн гэх хүнийг саатуулах байранд хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 17-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Л.Тулгын :... 2015 оны 8 дугаар сарын эхээр шиг санаж байна. Хажуу айл хөдөө явахдаа надад гэрийнхээ түлхүүрийг үлдээгээд явсан. Ганцэцэгийн нөхөр нь надруу 19 цагийн үед яриад гэрт тог байна уу гэхээр нь орж шалгаж үзэхэд гэрт нь хулгай орсон шинж тэмдэг байхгүй. Тухайн үед гэрт нь тог байсан. Надад сэжигтэй хүн Ганцэцэгийн гэрлүү орж байгаа харагдаагүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 149-150-р тал/

            Мөрдөн байцаалтанд гэрч Б.Должинхандын:… Нямка хэлэхдээ саяхан бидний урдуур 1 улаан пүүзэн гаталтай хар хувцастай согтуу эрэгтэй хүн зурагт бариад явж байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнээс чи тэр хүнээ харвал таньж чадах уу гэж асуутал таньж чадна гэсэн. ... маргааш нь буюу өнөөдрийн 16 цаг өнгөрч байхад би эгч Оюунсайхан, түүний  найз Цоомоо нарын хамт хүүхдүүдээ салхилуулахаар гэрийнхээ ойролцоо явж байтал миний эрэгтэй дүү Отгонжаргал залгаад миний энэ байгаа газрын ойролцоо 1 улаан пүүзэн гуталтай хар хувцастай согтуу хүн явж байна гэж хэлсэн. ... Тэгэхээр нь би дүүгийн байгаа очсон. Дүү Отгонжаргал тэр залууг дагаж явж байгаад орсон айлыг нь мэдээд авчихсан. ... Тэгэхээр нь би Отгонжаргалыг Нямкаг дуудуулахаар явуулаад Нямкагаар тэр залууг харуултал өчигдөр зурагт тэврээд явж байсан улаан пүүзэн гуталтай хар өнгийн хувцастай хүн мөн байна гэж хэлсэн. ...” гэх /2-р хх-ийн 100-101-р тал/

            Мөрдөн байцаалтанд гэрч С.Энхжаргалын:.. Би хувиараа Хан-Уул дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байх Яармагийн хуучин эцсийн автобусны буудалд байрлалтай хүнсний мухлагийг ажиллуулдаг. 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр намайг ажлаа хийгээд байж байтал 18 цагийн орчим гаднаас өмнө нь харж байгаагүй, таньж мэдэхгүй, 30-35 насны 2 залуу орж ирсэн. Тэгээд надад арай залуухан нь надад хэлэхдээ “Зурагт худалдаж авах уу” гэж асуусан... Тэгтэл удалгүй дахиад уг хоёр залуу хамт орж ирсэн. Орж ирэхдээ “Зарна” гээд хэлэхдээ “Бид хоёр машинтай явж байгаад өөр машинтай мөргөлдчихлөө, тэгсэн чинь замын цагдаа ирээд бид хоёрыг яг одоо замын цагдаагийн газарт мөнгө, төгрөгтэй хүрээд ир гээд байна аа, энэ зурагтыг худалдаад авчихаач ээ, 100.000 төгрөгөөр заръя аа” гээд байсан тэгэхээр нь би “Надад өмнө нь зурагт байвал хэлээрэй, худалдаж авна шүү” гэж захиж байсан танил эгч Гантуяа эгчийн 95139731 гэсэн дугаар луу нь залгаад “Энд 2 хүн зурагт зарна гээд байна, 100.000 төгрөгөөр зарна гэж байна” гэж хэлсэн. Тэгтэл Гантуяа эгч надаас “Наад зарна гээд байгаа хүмүүсээ таньдаг юм уу, зурагт нь тэгээд ажилладаг юм уу, найдвартай юм уу” гэж асуусан. Харин би тэр хоёрыг таньж мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд би зурагтыг нь асаахаар хүчдэлд цахилгаан залгуурыг нь холбоход дэлгэц нь зүгээр асаж байсан. Танил эгч Гантуяа зурагт нь гайгүй юм бол авчих гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би нөгөө хоёр залуугаас би “Та хоёр ямар нэгэн байдлаар хулгайн эд зүйл авч яваа юм биш биз дээ, янз бүрийн асуудал гаргахгүй биз дээ” гэж асуутал надад тэр хоёр хэлэхдээ “Бид хоёр бол найдвартай, хулгай хийгээгүй, мөнгө хэрэгтэй болсон тул зурагтаа зарж байна, чи бид хоёрын зургийг хүртэл дараад авж болно” гэж тэд хэлсэн...Тэгээд би тэр зурагтыг 80.000 төгрөгөөр авахаар болоод 50.000 төгрөг өгсөн, үлдсэн 30.000 төгрөгөө маргааш ирээд нөгөө зурагтыг авах хүнийг ирсний дараа ав гэж хэлээд явуулсан, маргааш өглөө нь 9 цагийн залуухан залуу нь ганцаараа ирээд үлдэгдэл 30.000 төгрөгөө авсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 104-105-р тал/

            Мөрдөн байцаалтанд гэрч А.Ганзоригийн:.. / хх-ийн 108-р тал/

            Мөрдөн байцаалтанд гэрч Т.Нямхандын:.. Би Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 17 дугаар гудамжны 314 тоотод оршин суудаг юм. 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр би уг тоот гэрээсээ 16 цагийн орчимд дэлгүүр орж түлээний мод худалдан авахаар гудамжаараа явж байтал манай гудамжинд зүс үл таних 30 орчим насны эрэгтэй хүн айлуудын хашааны завсраар хараад яваад байсан. Би тэр үед түүний хажуугаар нь зөрөөд явсан. Тэрээр тухайн үед ганцаараа явж байсан. Дэлгүүр орчихоод түлээнийхээ модыг худалдан авчихаад буцаад гараад иртэл нөгөө 30 орчим насны залуу Буянт-Ухаагийн 20 дугаар гудамжны ойролцоо нэг хар өнгийн зурагт тэврээд барьчихсан, такси барих гэж байгаа байдалтай зогсож байсан. Тухайн үед би түүнийг хулгай хийсэн гэж мэдээгүй, гэрээсээ зурагтаа аваад явж байгаа байх гэж бодсон. Мөн түүнийг дээрх байдлаар явж байхыг нь миний ээж Ц.Чимгээ болон хүргэн ах А.Ганзориг нар бас гэрийнхээ ойролцоо явж байгаад түүнийг такси барих гээд зогсож байгааг нь харсан байсан. Тэгээд маргааш нь 14 цагийн үед хөрш айлын хүн болох Оюунсайхан эгч ирээд Манай гэрээс зурагт алдагдсан юм аа, хулгай хийсэн хүнийг нь чи харсан юм шиг байна, миний сураглаж  мэдсэнээр улаан пүүзэн гуталтай, бараан хувцастай хүн байсан гэж байна. тийм хүнийг бид нар олчихлоо чи мөн бишийг нь хараад хэлээд өгөөч ээ гэж гуйхаар нь би хамт явсан. Бид нар тэгтлээ холдолгүй 9 дүгээ р хорооны нутаг дэвсгэрт байрлах яг хэдэн тоот айл болохыг нь мэдэхгүй байна. Нэг хашаатай айлын гадаа ирсэн. Тэгтэл тэр хашааны үүдэнд нөгөө 30 орчим насны зурагт тэврээд явж байсан залуу зогсож байсан. Би түүнийг хараад шууд таньсан тул энэ хүн мөн байна гэж Оюунсайханд хэлсэн. Тэгээд түүнийг мөн болохоор зурагтаа олохын тулд Оюунсайхан эгч хашаа руу нь ороод нэг Монгол гэр рүү нь ороод дотор нь байсан залуугаас манай зурагт хаана байна гэж хэлсэн. Харин тэр хүн нь бол уг асуудлын талаар мэдэхгүй хүн байх байх шиг байсан. Юу яриад байгаа юм, мэдэхгүй гээд байсан. Харин нөгөө зурагт тэврээд явж байсан залуугаас Оюунсайхан эгч чи энэ манай заругтыг хулгайлсан хүн мөн байна, зурагт хаана байна гэж асууж байгаад цагдаад дуудлага өгсөн байна. Би ер нь зурагт тэврээд явж байсан хүн мөн байна гэж хэлчихээд тэндээс яваад өгсөн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 106-р тал /

            Мөрдөн байцаалтанд гэрч С.Гомборенчингийн:… 2015 оны 10 дугаар сарын 4-ний өдөр өөрийн 96-37 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслээр таксинд явж байгаад Буян-Налайх худалдааны төвийн урд зогсож байтал 2 үл таних залуу ирээд таксинд явах уу гээд надаас асуухаар нь явна гэж хэлтэл ирээд суусан тэгээд 10-н  шар оръё гэхээр нь би хөдлөөд явж байтал ордонгийн урд гэнэт зах руу эргэх хэрэгтэй байна гэхээр би эргээд захын доод талын автомашины зогсоол дээр зогссон. Гэтэл тэр хоёр нэг зурагт бариад явж байсныг сүүлд харсан. Тэгтэл нэг нь эхэлж буугаад хэсэг байж байгаад ирээд энд өгчихье гээд хамт зурагтаа аваад буусан тэрнээс хойш удалгүй 10 гаран минутын дараа ирээд 110.000 төгрөгөөр өгчихлөө гээд яриад байсан би тэр үед өөрсдөө гэрийнхээ зурагтыг зарж байна гэж бодсон тэгээд би хөдлөөд хаашаа явах вэ гэхэд Алтай орно гэсэн тэгээд би хөдлөөд явж байтал прокурорын урд талын зам дээр энд буучихая гээд буусан би цаашаа үргэлжлүүлээд таксинд явсан...Насны хувьд 25-30 орчим насны залуучууд байсан. Гадна өмссөн хувцасыг нь сайн санахгүй байна... ” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 196 –р тал/

           Мөрдөн байцаалтанд гэрч Б.Түвшинжаргалын: ...Миний бие нь өөрийн эзэмшлийн 19-53-ТӨ улсын дугаартай аксент маркийн автомашинаар Налайх дүүрэг дотор хувиараа таксинд явдаг ажилтай. 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 17 цагийн орчим Налайх дүүргийн 3 дугаар хороо “Хорго” үйлчилгээний төвийн зогсоол дээр зогсож байхад 2 эрэгтэй, нэг эмэгтэй гээд гурван хүн миний машинд суусан. Тэр гурван хүний нэг залуу нь хар өнгийн хавтгай дэлгэцтэй зурагт барьсан  явсан. Нөгөө залуу нь Улаанбаатар хот руу дүүгийнхээ ломбарданд очино хадам ээжтэйгээ маргалдаад явж байна гэж ярьсан. Тэгээд шууд хөдлөөд Улаанбаатар хотын чигт явсан. Налайх дүүргээс гараад замын цагдаагийн пост өнгөрөөд явж байхад миний машины дохио ажиллахаа больсон. Тэгэхээр нь би та нар өөр машин аваад яв миний машины дохио ажиллахгүй юм чинь Улаанбаатар хотруу орж болохгүй гэсэн чинь нөгөө гурван хүн тохирсон бол тохирсон та өөрөө яваад өг гэж шахаад байсан. Тэгээд байхаар нь би явахгүй гээд эргээд Налайх дүүрэг рүү ороод Цайз захын уулзвар луу очоод таксинд явдаг найз Мөнх-Эрдэнийг дуудсан. Мөнх-Эрдэнэ хүрээд ирэнгүүт нөгөө гурав чинь за за явахаа болилоо ерөөсөө дэлгүүрт 60.000 төгрөгний барьцаанд тавъя гээд хэд хэдэн дэлгүүрүүдээр орсон. Орсон дэлгүүрүүд нь авахгүй байсан чинь хүнд явж 50, 60 мянган төгрөгөөр заръя гэж хүмүүс рүү утасдсан боловч нөгөө хүмүүс нь авахгүй гээд байх шиг байсан. Тэгсэнээ намайг “та энэ зурагтыг авах хүн олоод өгөөч” гэсэн. Тэгэхээр нь “би наад зурагт чинь хулгайн зурагт юм биш үү” гэсэн чинь “хулгайн зурагт биш ээ, худлаа гэвэл манай гэрт очоод бичиг баримтыг нь очоод үз ээ, лизингээр авсан зурагт байгаа юм, одоо 4 сарын үлдэгдэл байгаа хадам ээжтэйгээ хэрэлдсэн юм гээд нөгөө гурвын нэг залуу нь итгэхгүй байхын аргагүй юм яриад нөгөө хоёр эрэгтэй, эмэгтэй нь дэмжээд байхаар нь би урьд нь зурагт байхгүй гэж байсан найз Оюунчимэг рүү яриад “зурагт байна авах уу” гэсэн чинь “үзье, хэд гэж байгаа юм бэ” гэхээр нь би Оюунчимэгийн гэрт нь очиж нөгөө зурагтыг үзүүлсэн чинь хоорондоо тохиролцоод Оюунчимэг уг зурагтыг 120.000 төгрөгөөр худалдан авсан. Нөгөө хоёр залуу, нэг эмэгтэйг Буян-Налайх үйлчилгээний төвийн урд талд буулгасан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 197-р тал /

           Мөрдөн байцаалтанд гэрч Т.Оюунчимэгийн:.. 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр манай нөхөр таксинд явж байгаад Улаанбаатар хот руу явлаа гэснээ удахгүй болилоо, таксинд явж байгаад ирье гэсэн. Тэгээд байж байгаад удалгүй манай нөхөр Баярмөнх залгаад зурагт авах уу гэсэн. Тэгэхээр нь ямар зурагт юм бэ гэсэн чинь нимгэн дэлгэцтэй зурагт гэсэн манай найз Түвшинжаргал авах уу зарах хүн байна гэнэ ээ гэсэн. Тэгээд удалгүй манай нөхөр гэртээ ирээд байж байхад удалгүй Түвшинжаргал хоёр залуу дагуулаад орж ирсэн ба нэг залуу нь зурагт тэврээд орж ирсэн. Тэгээд зурагтыг нь үзэж хараад гайгүй байхаар нь хэдэн төгрөгөөр зарах вэ хулгайн зурагт биш ээ миний зурагт байгаа юм. Би хойд цэргийн ангид ажилладаг, лизингээр авсан юм гээд итгэхээр яриад байсан. Тэр үед би удирдлага нь хаана байгаа юм бэ гэсэн чинь манай хүүхэд дээр нь дэвсээд эвдэлсэн эхнэртэйгээ маргалдаад зурагтаа зарах гэж байгаа юм гээд байхаар нь за за хулгайн зурагт биш бол авъя, хэдэн төгрөгөөр зарах вэ гэхэд 150.000 төгрөгөөр зарна гэхээр нь байгаа нь 100.000 төгрөг байна, өөр мөнгө байхгүй гэхэд ядаж 120.000 төгрөгөөр өгье, 20.000 төгрөгийг нь таксинд өгөх гэсэн юм гээд байхаар нь байгаа 100.000 төгрөгөө өгье таксины мөнгийг чинь дараа нь төлье бие биенээ мэдэх юм чниь гээд 100.000 төгрөгөө тоолж өгөөд зурагтыг нь аваад үлдсэн. Би хулгайн зурагт гэдгийг нь мэдээгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 198-р тал/

           Мөрдөн байцаалтанд гэрч Б.Цэрэнхүүгийн:.. Би энэ байрны сахиулаар ажилладаг. 2015 оны 12 дугаар сарын 12-ны орой 21:00 цагийн орчим 03 тоотод оршин суугч Наранбаатар “Манай гэрт хулгай орсон байна” гэсэн. Чи түлхүүрээ орхихгүй яасан юм гэсэн чинь зурагт алга байсан байна гэсэн. Наранбаатарынх гэрийнхээ хаалгаа эвдээд сүүлд шинээр ил цоож зүүсэн байсан. Тэр өдөр хуучин манай байранд амьдарч байсан Оч-Эрдэнэ гэх залуу ирсэн явж байсныг Бадрал, Мийгаа гэх хоёр залуу харсан байсан. Би өөрөө Оч-Эрдэнэтэй тааралдаагүй. Өмнө нь Оч-Эрдэнэ ээжийнхээ хамт нэг номерт амьдарч байгаад архичин болоод энэ байрнаас нүүсэн юм. Би тэр өдөр байрныхаа оршин суугч иргэдээс өөр хүнтэй тааралдаагүй. Наранбаатарын хажуу талын 01 тоотын Өсөхжаргалын вакум цонх хулгай ордог тэр өдөр онгорхой байсан гэсэн. Өмнө нь Оч-Эрдэнэ тэр тоотод амьдарч байсан болохоор и

           Мөрдөн байцаалтанд гэрч У.Бодьцэцэгийн:.. тухайн өдөр би ... манай цонх онгорхой байсан. Тэгээд тухайн үед анзаараагүй, одоо бодохоор манай байрны хүмүүс ... манайхыг нүүж орохоос өмнө байсан Оч-Эрдэнэ гэдэг хүнийг согтуу ирчихсэн байсан гэсэн. Тэр хүнд манай гэрийн түлхүүр байсан байх. Хаалгаар гарахаар жижүүр эгч харчих байх гээд манайхаар дамжаад цонхоор гарсан юм боловуу гэж бодож байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 16-р тал/

           Мөрдөн байцаалтанд гэрч Д.Баттөмөрийн:.. Би хувьдаа 13-13 УБЦ гэсэн улсын дугаартай Тоёота кролла гэсэн цагаан саарал өнгийн автомашинтай юм. Би энэ машинаараа өдөр болгон сүүлийн 3 жилийн турш Налайх дүүрэгтээ таксинд явж байна. 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр үдээс хойш таксинд явж байгаад Өвөр шандын 5 дугаар гудамжны харалдаа явж байтал нэг залуу гар өргөхөөр нь би зогстол “Та таксинд явах уу, нэг машинаар явах гэсэн чинь явхааргүй болчихлоо” гэхээр нь “Чи хаашаа явах юм бэ гэсэн чинь “Хот руу явна” гээд хажууд зогсож байсан эмэгтэй жолоочтой хар машинаас цоохор адъяалаар боочихсон хавтгай дэлгэцтэй зурагт гаргаж ирээд миний машины арын суудал дээр тэврээд суусан. Тэр залуу уг нь хотын Сансар орно гэхээр нь миний дугаар явдаггүй өдөр болохоор офицероос цааш явахгүй гэхэд 15.000 төгрөгөөр тохироод хот руу явсан ба Ботаникийн эцэс дээр очоод нөгөө залуу эгчтэйгээ уулзаад ирье гээд машинд зурагтаа орхиод ломбард руу орсон. Удаад байхаар нь би ломбард руу ортол “Одоохон ах аа” гээд намайг машиндаа суууж байхад нөгөө залуу гарч ирээд зурагтаа аваад ломбард руу ороод эргээд гарч ирээд “Ахаа таньд 1000 төгрөг байна уу, бичиг баримтгүй болохоор болохгүй байна” гээд надаас 1000 төгрөг аваад хурууны хээгээр лавлагаа аваад ломбард руу орж өгчихөөд надад 15.000 төгрөг өгчихөөд явсан би буцаад Налайх руу явсан. Дахиж нөгөө залуутай тааралдаагүй. Өөрийнхөө нэрийг Оч-Эрдэнэ гэж хэлж байсан шиг санаж байна. Урьд нь 150 дугаар ангид ахлагчаар ажиллаж байгаад халагдчихсан гэсэн ба би өөрөө цэргийн байгууллагад ажиллаж байсан болохоор хэсэг ярилцсан. 150 дугаар ангийн зарим хүмүүсийг таньж байсан. Өөр онц юм яриагүй...” гэх мэдүүлэг  /3-р хх-ийн 102-р тал/

          Мөрдөн байцаалтанд гэрч С.Цэнгэлмаагийн:.. 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 13 цаг 30 минутын орчим Налайх дүүргийн 7 дугаар хороо Өвөр шандын 12-13 тоотод байрлах гэрээсээ гараад өөрийн автомашинтай таксинд явж байтал Өвөршандын 7 дугаар гудамжны үзүүрээс нэг юм тэвэрчихсэн залуу гарч ирээд миний таксинд суухаар нь “Хаа хүрэх вэ” гэтэл “Сайн байна уу та, таксинд яваад байна уу” гэж асуухаар нь тийм гэтэл “Улаанбаатар орох гэсэн юм, та хэдээр явах уу” гэхээр нь би “Офицер хүртэл 20.000 төгрөгөөр явна, цааш нь километрээр нь тооцож явна” гэсэн чинь “Би дүүрэг орох юм, таньд очоод мөнгийг нь өгөх юм” гэхэд тэр залуу “Манай эгч гэрээс очоод аваад ир” гэж явуулсан юм гэж хэлж байсан. Тэгээд тэр залуу “Та явахгүй юм бол такси зогстол түр машиндаа энийг байлгаж байгаач гээд зурагтаа орхиод явсан, тэгээд хэд хэдэн машин зогсоосны дараа нэг машин зогсоосон, тэгээд эргэж ирээд зурагтаа аваад тэр машиндаа суугаад явсан, зурагтаа авахдаа миний машинд цагаан өнгийн удирдлагыг нь орхичихсон байсан. Уг залуугийн сууж явсан машины марк, дугаарыг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 104-р тал/

           Мөрдөн байцаалтанд гэрч Ж.Хашболорын : ... Нэг шил архи аваад байрны наад талын гудамжинд уусан. Оч-Эрдэнэ “Би гэр лүүгээ ээж дээрээ очоод ирэхээс, ганц худагаас гарснаас хойш ээжтэйгээ уулзаагүй” гээд салаад явсан. Одбаяр бид хоёр хоол хийх гээд сонгино, гэдэс аваад, үлдсэн архиа аваад гэр рүү уруудаад явж байсан. Манай гэрийн наад талын гудамжны хадан хясааны  хажууд ирж байхад Б.Оч-Эрдэнэ араас ирсэн. Шуудайтай юм үүрээд ирсэн. Авчирсан зүйлээ “Хулгайлж авч ирсэн” гэж хэлсэн. Шуудай дотор цахилгаан зүлгүүр, цахилгаан тасдагч хөрөө, дриль зэрэг эд зүйл байсан. Нэг индукци плитка байсан. Би доод талын “Ойгон” нэртэй дэлгүүрийн гадаа ус аваад явж байсан нэг хүнээс цахилгаан тасдагч хөрөөг үзүүлээд “Энийг зарна, ганц шил архинд өгнө, авах уу” гэсэн. ... Тэгээд бид гэртээ ирсэн. ... Бид гэрт байхад цагдаа нар араас ирээд тэгээд баригдсан” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 228-р тал/

           Мөрдөн байцаалтанд гэрч Ж.Одбаярын:.. Оч-Эрдэнэ Хашболор бид 2-ын араас ирсэн. Цагаан шуудайтай юм үүрээд ирсэн. Оч-Эрдэнэ айлаас авчихлаа гэж хэлсэн. Хаанаас авсанаа хэлээгүй. Шуудай дотор цахилгаан зүлгүүр, цахилгаан тасдагч хөрөө, дрилл, 1 индукцин плетка байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 224-р тал /

          Мөрдөн байцаалтанд гэрч Б.Багшмаагийн:.. Би Оч-Эрдэнийг хаана байгааг нь мэдэхгүй байна. Хамгийн сүүлд энд ирээд батлан даалтанд аваад явснаас хойш 14 хоног надтай хамт Тэрэлжийн Монгол Домог нэртэй жуулчины баазад ажил хийсэн. Тэгж байтал хүүг маань Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Золбоо гэдэг байцаагч дуудаад явсан.  Ингээд Оч-Эрдэнэ дахиж ирээгүй алга болсон... итгэж найдсандаа батлан даалтанд авсан боловч худлаа хэлээд л зугтаагаад алга болчих юм, хойноос нь хөөгөөд нэхээд ч гүйцэгдэхгүй хэцүү байна. Одоо Оч-Эрдэнэ баригдвал хорих газар нь хийсэн нь дээр, хэний ч үгэнд орохгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 161-р тал/

           -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №5870 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургаар бэхжүүлэн авсан ¹6,7,8,9 дугаартай мөрийг хээний ерөнхий шинжээр харьцуулан шинжлэх боломжтой.

2. Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургаар бэхжүүлэн авсан ¹6,7,8,9 дугаартай мөр нь харьцуулах загварт ирүүлсэн сэжигтэн Б.Оч-Эрдэнээс хураан авсан гэх мөртэй гутлын мөрийн хээний ерөнхий шинж тэмдгээрээ ижил байна..  Шинжээч, цагдаагийн хошууч Ж.Баттулга гэх дүгнэлт /хх-н 200-р тал/

-Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 18-19, 112, 183, 2-р хх-ийн 24, 97, 178, 3-р хх-ийн 20, 155, 3-р хх-ийн 110,  4-р хх-ийн 49, 128, 180, /

-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 7-11, 54-59, 116-124, 170-175, 2-р хх-ийн 97, 169-172,  242-245, 3-р хх-ийн 204-207, 4-р хх-ийн 4-9,   тал/

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хх-ийн 182-183, 3-р хх-н 90-92, 4-р хх-ийн 47-48-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 Хэрэгт цугларсан бичгийн  нотлох  баримтууд  болон  хохирогч , гэрчүүдийн мэдүүлэгүүдээс дүгнэхэд   Б.Оч-Эрдэнэ нь нийт 11 удаагийн  давтан үйлдлээр дангаараа бусдын эд зүйлийг хулгайлсан  гэмт хэргийг, Б.Тулгатай бүлэглэн 1 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэргийг ,  хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд  таслан сэргийлэх  арга хэмжээ  авагдсан байхдаа   3 удаагийн үйлдлээр мөрдөн байцаалтын болон прокурорын шатнаас оргон зайлсан гэмт хэргийг  үйлджээ.

 Иймд 1.Шүүгдэгч Б.Оч-Эрдэнэ нь 2015 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булгачны 17 дугаар гудамжны 252/а/ тоотод оршин суух хохирогч Н.Алиманцэцэгийн байшингийн цонхыг нь хагалж хууль бусаар нэвтрэн орж хүний хэрэглэж байсан хувцас, бэлэн 20.000 төгрөг, мөнгөн гинж зэрэг эд зүйл хулгайлж 455.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг ,

2. 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 8 дугаар сарын 4-ний хооронд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 48 дугаар гудамжны 596/б/ тоот Ч.Ганцэцэгийн байшингийн цонхоор орж хууль бусаар нэвтэрч Самсунг К, Ю-2 маркийн гар утас, Жи мобайлын модем, Сони маркийн зургийн аппарат 2 ширхэг цахилгаан дрилл зэрэг хулгайлж 375.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

3. 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Жаргалантын 23 дугаар гудамжны 556 тоотод суух хохирогч Я.Даваадоржийн байшингийн цонхыг түлхэн орж хууль бусаар нэвтэрч 32 инчийн ” Сони” маркийн өнгөт зурагт, индукцын плитка зэргийг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

4.2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Толгойтын 6 дугаар гудамжны 59 тоотод оршин суух хохирогч А.Аянбергений байшингийн цонхоор орж хууль бусаар нэвтэрч 37 инчийн ЛСД зурагт ДВД тоглуулагч, үхэр, адуу нийлсэн 20 кг мах хулгайлж 490.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

5.Б.Оч-Эрдэнэ нь 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тахилтын 7 дугаар гудамжны 161/а/ тоотод оршин суух хохирогч Д.Бямбаагийн байшингийн цонхоор орж, хууль бусаар нэвтэрч 32 инчийн "Hitachi" брэндийн Лед зурагт, хохирогч Ч.Дангаагийн 24 инчийн "Малчин" зурагт зэрэг эд зүйл хулгайлж 709.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг ,

6. Б.Оч-Эрдэнэ нь 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 16-17 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа 20 дугаар гудамжны 3 тоот хашаанд оршин суух хохирогч Б.Оюунсайханы Монгол гэрийн хаалганы цүүг эвдэн орж, хууль бусаар нэвтэрч "Скай варч" маркийн 32 инчийн ЛСД өнгөт зурагт хулгайлж 270.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг  ,

7. Б.Оч-Эрдэнэ нь Б.Тулгаатай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо Нарангийн 10 дугаар гудамжны 492 тоотод оршин суух хохирогч Л.Мөнхбаатарын гэрт хууль бусаар нэвтэрч 32 инчийн “Фунай” маркийн зурагт, хөргөгчинөөс мах, ягаан өнгийн бамбарууш зэргийг хулгайлж 625.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

  8. Б.Оч-Эрдэнэ нь 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо цэргийн ангийн 44 айлын 03 тоотод оршин суух иргэн Б.Наранбаатарын гэрт хууль бусаар нэвтэрч 42 инчийн "Эл Си Ди" дэлгэцтэй “Самсунг” маркийн өнгөт телевизор, цэргийн хүрэм хулгайлж 780.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг ,

9. Б.Оч-Эрдэнэ нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо Өвөр шандын 7 дугаар гудамжны 11 тоотод оршин суух хохирогч Э. Одонтуяагийн Монгол гэрийн цоожыг эвдэж орж, хууль бусаар нэвтэрч 32 инчийн хавтгай дэлгэцтэй телевиз, орны бүтээлэг зэрэг эд зүйл хулгайлж 720.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

      10. Б. Оч-Эрдэнэ нь  2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр  Налайх дүүргийн 2р хороо, Дэнжийн склад 3-5 тоотод оршин суух хохирогч  О. Ууганбаярын гэрт  нэвтрэн  орж  Эс-Би маркийн 32 инчийн зурагт, хүүхдийн хичээлийн цүнх, хоёр ширхэг сурагчын ном мөн дасгал ажлын ном, дүүгийн гал голомт гэсэн бичигтэй шар өнгийн дурсгалын зүйл, үнэртэй ус зэрэг эд зүйлүүд хулгайлж  185.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэргийг ,

        11. Б.Оч-Эрдэнэ нь 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бурхантын 8 дугаар гудамжны 94 тоотод оршин суух  Цэндмаагийн өвлийн сууцны вакум цонхны салхивчийг түлхэж орж, хууль бусаар нэвтэрч цахилгаан өрөм нэг ширхэг, цахилгаан индукцин зуух 1 ширхэг, цахилгаан тасдагч хөрөө хоёр ширхэг, цахилгаан зүлгүүр нэг ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 195.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

 12. Б.Оч-Эрдэнэ нь 2016 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн дүгээр хороо Горькийн 17 дугаар гудамжны 4095 тоотод оршин суух Т.Эрдэнэцэцэгийн гэрт орж, хууль бусаар нэвтэрч "Би Эс Би" маркийн 42 инчийн зурагт хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

 -Б.Оч-Эрдэнэ нь Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст хулгайн гэмт хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгагдаж, прокурорын хяналтанд ирсэн байхдаа буюу 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл мөрдөн байцаалт, прокурорын шатнаас оргон зайлсан гэмт хэргийг ,

-Б.Оч-Эрдэнэ хүндэвтэр гэмт хэрэгт хорьж мөрдөх хугацаа дуусч мөрдөн байцаалтын шатанд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилснөөс хойш буюу 2016 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 4-ний хүртэл мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь гэрч  хохирогч нарын мэдүүлэгүүд болон шинжээчийн дүгнэлтүүд, мөрдөн байцаалтын ажиллагааг түтгэлзүүлэх тухай тогтоол, сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай прокурорын тогтоол, зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож  байх тул Монгол улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн 261.2-т зааснаар тус тус ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 Шүүгдэгч Б. Оч-Эрдэнэ  нь  мөрдөн байцаалт болон прокуорорын   шатнаас  оргон зайлсхийсэн үедээ   дахин давтан хулгайн гэмт хэргийг  үйлдэж байсан байна.

Шүүгдэгч  Б.Оч-Эрдэнэ нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас зэргээр нотлогдож байна. /1-р хх-ийн 31-р тал/

Прокуророос шүүгдэгч Б.Оч-Эрдэнийн гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл  ангийг тохирсон гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Оч-Эрдэнэ нь өөрийн гэсэн орон гэр, хувийн хөрөнгөгүй байх тул түүнд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Оч-Эрдэнэ нь  хохирогч  А. Аянбергенд учруулсан хохирлоос  зурагтыг хүлээлгэн  өгсөн байна.  /1-р хх-н 218-р тал/

 Хохирогч  Д.Бямбаад  зурагтыг  хүлээлгэн өгсөн  байна. / 2-р хх- 25-р тал /

 Хохирогч Л.Мөнхбаатарт  зурагтыг хүлээлгэн  өгсөн  байна  /2-р хх-18-р тал/   Хохирогч Б.Одонтуяад  зурагтын  удирдлагын  хүлээлгэн өгсөн  байна  /3-р ххн- 91-92-р тал/

Хохирогч  О.Ууганбаярт  зурагтыг хүлээлгэн  өгсөн байна. /2-р ххн 187-р тал/

Хохирогч  Т.Эрдэнэцэцэгт  зурагтыг  хүлээлгэн  өгсөн  байна. /4-р хх-н 48-р тал/   Хохирогч  Н.Цэндмаад зарим   эд зүйлийг  хүлээлгэн  өгсөн байна.  /3-р хх-н 211-р тал /

Бусдад  учруулсан хохиролоо нөхөн төлөөгүй байх тул хохирогч  нарт  хохирлыг  гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Шүүгдэгч  Б.Оч-Эрдэнэ нь 2016 оны  01 дүгээр сарын 08-ны өдрөөс сэжигтнээр,  2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс  2016 оны 03 дугаар  сарын 08-ны өдөр  хүртэл  яллагдагчаар Баянгол , Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүгчийн захирамжаар ,Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан  шатны  шүүгчийн захирамжаар   2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс  2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл   нийт 120 хоног цагдан хоригдсон байна. /  2-р хх-ийн 117-120-р тал, 3-р хх-н 159-160-р тал/

Баянгол дүүргийн   Эрүүгийн хэргийн анхан  шатны  шүүгчийн захирамжаар 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс  2016 оны 09 дүгээр сарын  02-ны өдөр хүртэл сэжигтэн яллагдагчаар  нийт  58 хоног  цагдан  хоригдсон байх  ба  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар    цагдан хорих  таслан сэргийлэх өөрчлөн бусдын батлан даалтанд гаргасан байна.   /4-р хх-73-82-р тал, 4-р хх-н 161-162-р тал/

Баянзүрх  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан  шатны  шүүгчийн захирамжаар  2016 оны  09 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн  2017 оны 03 дугаар ын 21-ны  өдөр   хүртэл эхлэн яллагдагчаар нийт 172 хоног  цагдан хоригдсон  байна. /4-р хх- н 199-206-р тал, 238-240-р тал 5-р хх-н  27-р тал,  5-р хх-н 40-45-р тал,  5-р хх-н 95-97-р тал/

              Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Гарам овогт Батдэлгэрийн Оч-Эрдэнийг давтан  үйлдлээр бусдын  орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, давтан  үйлдлээр  гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа  хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.      .

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар Батдэлгэрийн Оч-Эрдэнийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 / гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 5 /таван/ жил 1 /нэг/ сарын  хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Б.Оч-Эрдэнэд   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар  5 /таван/ жил 1 /нэг/ сарын   хугацаагаар оногдуулсан  хорих ялд Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар  3 /гурван/ жилийн хугацаагаар оногдуулсан ялын зарим  болох 11  арван  нэг сарын  ялыг  нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 6 /зургаан/ жилийн  хугацаагаар тогтоосугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Б.Оч-Эрдэнэд оногдуулсан 6 /зургаан/ жилийн хорих ялыг  чанга  дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

           5.Эрүүгийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар Б.Оч-Эрдэнийн  нийт цагдан хоригдсон 350  хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

         6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 хос пүүзийг шүүхийн  тогтоол  хүчин төгөлдөр  болохоор  устгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар  шүүгдэгч  Батдэлгэрийн Оч-Эрдэнээс 455.500 /дөрвөн зуун тавин таван мянга таван зуун/ төгрөгийг хохирогч Н.Алиманцэцэгт /РД:УС68100206/, 375.000 /гурван зуун далан таван мянган/ төгрөгийг хохирогч Ч.Ганцэцэгт /РД:ТИ79030363/, 800.000 /найман зуун мянган /төгрөгийг хохирогч Я.Даваадоржид /РД:ШД59102672/ 140.000 /нэг зуун дөчин мянган/ төгрөгийг хохирогч А.Аянбергенд /РД:ЧД77061318/, 239.200 /хоёр зуун гучин есөн мянга хоёр зуун/ төгрөгийг хохирогч Дангаагийн Бямбаад /РД:ВЮ89036754/ 270.000 /хоёр зуун далан мянган/ төгрөгийг хохирогч Б.Оюунсайханд /РД:ИЗ87123065/ 125.000 /нэг зуун хорин таван мянган/ төгрөгийг хохирогч Л.Мөнхбаатарт /РД:УР70101299/, 60.000 /жаран  мянган/ төгрөгийг хохирогч О.Ууганбаярт /РД:УД88080927/ 780.000 /долоон зуун наян мянган/ төгрөгийг Б.Наранбаатарт /РД:АС91051011/ 720.000 /долоон зуун хорин мянган/ төгрөгийг хохирогч Э.Одонтуяад /РД:УД82081306/, 105.000 /нэг зуун таван мянган/ төгрөгийг хохирогч Н.Цэндмаад нарт /РД:ЧЗ84051167/ 105.000 /нэг зуун таван мянган/ төгрөгийг  тус тус гаргуулан олгосугай.

         8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Оч-Эрдэнэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

        10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Оч-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.АЛТАНЦЭЦЭГ

                               ШҮҮГЧИД                                    Т.ШИНЭБАЯР

                                                                                      Э.ЧИНГИС