| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2024/0043/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/38 |
| Огноо | 2024-03-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Ганзориг |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай,
Улсын яллагч Г.Ганзориг,
Шүүгдэгч Х.*******, Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганзоригийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******, ******* овогт *******ийн ******* нарт холбогдох эрүүгийн 2407000000016 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/1315 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж уг ялыг 23 оны 05 сард дууссан,
******* овогт *******ийн ******* /РД:/,
******* овогт *******ийн ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс: хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-7/, хохирогч н.ийн мэдүүлэг /хх-11-13/, хохирогч н.гийн мэдүүлэг /хх-17-19/, хохирогч н.*******ын мэдүүлэг /хх-23-25/, гэрч н.ийн мэдүүлэг /хх-27-28/, гэрч н.ын мэдүүлэг /хх-33-35/, шүүх шинжилгээний эмнэлгийн хүний биед хийсэн дүгнэлт 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн №40 дүгээр дүгнэлт /хх-42-43/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 43 дугаар дүгнэлт /хх-43-50/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн №44 дүгээр дүгнэлт /хх-56-57/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 45 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-63-64/, яллагдагч Х.*******ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-79/, яллагдагч Х.*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-111/, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 07/26361 дүгээр шийтгэлийн хуудас /хх-183/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Х.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний хувьд гэр орон эзгүйчилж архи дарс уулаа гэдэг үүднээс орж та нар архидлаа гэхэд өөдөөс сүртэй юм гээд хэрүүл маргаан эхлүүлсэн. Би 32 нас хүрэхдээ ээжийнхээ гэрт нэг ч удаа согтуу орж үзээгүй. Архины асуудал дээр маргасан, гэхдээ хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Шүүгдэгч Х.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэртээ хүмүүс дуудаж архидсан. Тухайн үед ах маань орж ирж тэр хэдтэй гэр орондоо архи уулаа гэж маргалдсан. Гэр орондоо архи уусан нь миний буруу. Энэ хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Х.*******, Х.******* нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Х.******* нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 22 цагийн үед Налайх дүүргийн , тоотод “гэрт архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж улмаар Б.ийн баруун нүдэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь “баруун нүдний салстад цус хуралт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” мөн Н.гийн нүүр хэсэгт 3-4 удаа хөлөөрөө өшиглөж, гараараа 4-5 удаа цохиж эрүүл мэндэд нь “дээд уруулын салстад шарх, духанд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан,
2. Шүүгдэгч Х.******* нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 22 цагийн үед Налайх дүүргийн , тоотод Х.*******тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний толгой тус газар нь вискиний шилээр цохиж, мөн ус буцалгагч шидэж эрүүл мэндэд нь “зүүн шуу, мөр, зулайд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
/хх-11-13 дугаар тал/
/хх-17-19 дүгээр тал/
/хх-20-25 дугаар тал/
/хх-27-28 дугаар тал/
/хх-33-35 дугаар тал/
/хх-42-43 дугаар тал/
/хх-49-50 дугаар тал/
/хх-56-57 дугаар тал/
/хх-79, 111 дүгээр тал/
/хх-116-161 дүгээр тал/
/хх-81-86 дугаар тал/
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нар нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч нарын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийг шинжийг тус тус бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.******* нь хохирогч Б.ийн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон, хохирогч Н.гийн нүүр хэсэгт гараараа 4-5 удаа цохиж, хөлөөрөө 3-4 удаа өшиглөсөн,
шүүгдэгч Х.******* нь хохирогч Х.*******ын толгойн тус газарт нь вискиний шилээр цохисон, ус буцалгагч шидсэн болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогч нарт хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 40, 43, 44 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогджээ.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт заасан хоёр ба түүнээс дээш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх тул тус гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэж дүгнэж байна. Шүүгдэгч Х.*******ын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны үеэр хэлэлцүүлэхээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, гэмт хэргийн улмаас н., н. нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учирсан. Хохирогч н., н. нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт мөнгөн төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Х.*******ыг хохирогчид төлөх төлбөргүй гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Х.*******ы хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Х.*******ын толгойн тус газарт нь вискиний шилээр цохисон, ус буцалгагч шидсэн хууль бус санаатай үйлдлийн улмаас биед нь хөнгөн хохирол учирсан нь гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэж байна. Иймд шүүгдэгч Х.*******ы үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, гэмт хэргийн улмаас Х.*******ын биед хөнгөн хохирол учирсан. Хохирогч Х.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт мөнгөн төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Х.*******ы хохирогчид төлөх төлбөргүй гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай тооцуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналтай байна. Шүүгдэгч Х.*******ы хувьд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч Х.*******ын хувьд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Х.******* нь Жин Жин ХХК-д ажилтай, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох, уг торгуулийн ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргаж байна. Шүүгдэгч Х.*******ыг ХХК-д ажилтай, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. ажилтай, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох, уг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөртэй холбогдуулан хохирогч нараас нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураан авсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал ирүүлээгүй. Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна...” гэх дүгнэлтийг гаргав.
Тиймээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Х.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б., Н. нарт хөнгөн хохирол,
Шүүгдэгч Х.*******ы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Х.*******т хөнгөн хохирол тус тус учирсан ба хохирогч нар гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв
Харин шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Түүнчлэн улсын яллагчийн зүгээс “...Шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох...” саналыг гаргасан хэдий ч шүүхийн зүгээс хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтууд, гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргийг үндэслэн шүүгдэгч Х.*******ы зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл үүссэн гэж үзэн түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч Х.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнийг торгох ялаар,
шүүгдэгч Х.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөртэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Х.*******, Х.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ