| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2024/0031/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/40 |
| Огноо | 2024-03-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1.1., 11.7.1.3., |
| Улсын яллагч | А.Лхагваа |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,
Улсын яллагч А.Лхагваа,
Хохирогч А.*******,
Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын прокурор А.Лхагваагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2307000000406 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/89 дугаартай захирамжаар ердийн журмаар хянан шийдвэрлэхээр тогтоосон хэргийг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/94 дугаартай захирамжаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр даалгаж,
прокурор А.Лхагваагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 1.3, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 08/А дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1******* төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Налайх дүүргийн ******* хэвлэл мэдээллийн ажилтан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Налайх дүүрэг, *******,******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
******* овогт *******ын ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.******* нь Налайх дүүргийн *******,******* тоот хаягт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.*******г:
- 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хардалтын улмаас үл ялих зүйлээр шалтаглан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
- 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнийн 00 цагийн үед хохирогч А.*******г хардалтын улмаас гараараа алгадаж, цохин газарт унагаж, хоолойноос нь боож, хөлөөрөө өшиглөж, дэвсэх зэргээр халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон,
- 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 02 цагийн үед хохирогч А.*******г “гадуур гарлаа” гэж шалтаглан зүй бус үгээр хараан доромжилж, нүүр хэсэгт гараараа алгадаж гэмтэл учруулахгүйгээр халдаж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
- 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө хохирогч А.*******ы “Ай фоне 10” загварын гар утсыг хардалтын улмаас “өөр хүнтэй цахим орчинд харьцлаа” гэсэн шалтгаанаар газар авч шидэн дахин ашиглах ямар ч боломжгүй болгож устган, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан,
мөн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө 00 цагийн үед согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.*******той “урьд харилцаатай байсан хүнтэйгээ утсаар ярьсан” гэсэн шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодох үедээ гараараа алгадах, цохих, газарт унагах, түлхэх, хоолой хэсгээс нь боох, хөлөөрөө өшиглөх, дэвслэх зэргээр олон удаа биед нь халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, хоёр зовхи, хамрын нуруу, зүүн хөхлөг сэртэн, хүзүү, цээж, зүүн дал, нуруу, баруун шуу, баруун гуя, ахар сүүлэнд цус хуралт, дух, зүүн хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр хэлэх зүйл байхгүй.” гэв.
Хохирогч А.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Хардалтын улмаас болж маргалдаад зодуулсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс гомдол мэдээлэл хүлээн авсан мэдээлэл /хх-2/, хохирогч А.*******ы мэдүүлэг /хх 7-9, 11, 47-49, 51/, гэрч А.*******туяагийн мэдүүлэг /хх-53/, гэрч Н.ийн мэдүүлэг /хх-50/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №10 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 14-15/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 09 дугаар сарын 12-ны өдрийн №11393 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 65-66/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх 60-62/, мөрдөгчийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 90-91/, хохирогч А.*******ы мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлт /хх 113-118/, шүүгдэгч С.*******гийн хувийн байдалтай холбогдуулан гаргаж өгсөн баримт, Налайх дүүгийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн албан тоот, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 36, 82/, гэрч н.ийн мэдүүлэг /хх 57/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 102-111/ иргэний үнэмлэхийн лавлагаа хх-103, нийгмийн даатгал төлсөн баримт хх-104, шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-106/, тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаар тодорхойлолт, эрүүл мэндийн даатгалын төлөлт, яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан тухай прокурорын тогтоол, яллагдагчид яллах дүгнэлтэд нэмэлт өөрчлөлт оруулсан тухай тогтоолыг танилцуулсан баримт зэрэг нотлох баримтыг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар:
Улсын яллагч “...Шүүгдэгч С.******* нь Налайх дүүргийн *******,******* тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр А.*******г 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хардалтын улмаас шалтаглан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн. Мөн 2023 09 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө хохирогч А.*******г хардалтын улмаас гараараа алгадаж, цохин, хоолойноос боож, өшиглөх, дэвсэх зэргээр биед нь халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон. Мөн 2023 оны 11 дүгээр сарын 22-23-ны өдрийн шилжих шөнө хохирогч А.*******г гадуур гарлаа гэх шалтаглан зүй бус үгээр доромжлон, нүүр хэсэгт гараараа алгадаж, эхнэр болох гэр бүлийн хамаарал бүхий А.*******г байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн. Мөн 2023 оны 09 дүгээр сарын 01-02-ны өдөр шилжих шөнө 00.00 цагийн үед согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.*******той урьд нь харилцаатай байсан хүнтэй утсаар ярьсан гэж шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодох үедээ гараараа алгадах, цохих, газарт унагаах, түлхэх, хоолой хэсгээс нь боох, хөлөөрөө нь өшиглөх, дэвслэх зэргээр олон удаа биед нь халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, 2 зовхи, хамрын нуруу, зүүн хөхлөг сэртэн, хүзүү, цээж, зүүн дал, нуруу, баруун шуу, баруун гуя, ахар сүүл нь цус хуралттай, дух, зүүн хацар цус хуралт зэрэг гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах үйлдлүүдийг үйлдсэн тул гэм буруутайд тооцох дүгнэлтээ гаргаж байна. Хохирогчийн зүгээс нэхэмжилсэн зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй. Шүүгдэгч С.******* нь эрүүл мэндийн даатгалын санд 1.154.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна...” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд С.*******д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
1. Шүүгдэгч С.******* нь Налайх дүүргийн *******,******* тоот хаягт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.*******г
- 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хардалтын улмаас үл ялих зүйлээр шалтаглан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
- 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнийн 00 цагийн үед хардалтын улмаас гараараа алгадаж, цохин газарт унагаж, хоолойноос нь боож, хөлөөрөө өшиглөж, дэвсэх зэргээр халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон,
- 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 02 цагийн үед “гадуур гарлаа” гэх шалтгаанаар зүй бус үгээр хараан доромжилж, нүүр хэсэгт гараараа алгадаж гэмтэл учруулахгүйгээр халдаж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
мөн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө 00 цагийн үед согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.*******той “урьд харилцаатай байсан хүнтэйгээ утсаар ярьсан” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодох үедээ гараараа алгадах, цохих, газарт унагах, түлхэх, хоолой хэсгээс нь боох, хөлөөрөө өшиглөх, дэвслэх зэргээр олон удаа биед нь халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, хоёр зовхи, хамрын нуруу, зүүн хөхлөг сэртэн, хүзүү, цээж, зүүн дал, нуруу, баруун шуу, баруун гуя, ахар сүүлэнд цус хуралт, дух, зүүн хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
2. 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө хохирогч А.*******ы “Ай фоне 10” загварын гар утсыг хардалтын улмаас “өөр хүнтэй цахим орчинд харьцлаа” гэсэн шалтгаанаар газар авч шидэн дахин ашиглах ямар ч боломжгүй болгож устган, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан болох нь:
/хх-7-9, 14-15, 47-49 дүгээр тал/
/хх-53 дугаар тал/
/хх-55 дугаар тал/
/хх-65-66 дугаар тал/
/хх-60-62 дугаар тал/
/хх-70-73 дугаар тал/
/хх-114-118 дугаар тал/
Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.******* нь хохирогч А.*******ы эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр цохиж, зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хуваарьт эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчид зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 11393 дугаартай дүгнэлт болон хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч С.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр хохирогчийн биед халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн”, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч С.*******г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч С.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А.*******ы бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 1,154,000 төгрөгийг шүүгдэгч нь шүүх хуралдааны явцад 5 хоногийн завсарлага авч төлөхөө илэрхийлсэн хэдий ч төлж барагдуулаагүй тул шүүгдэгчээс 1,154,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт, тайлбар:
Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд эрхэлсэн тодорхой ажилтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх төлбөргүй, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 1.154.000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дах заалтад зааснаар 7 сар 10 хоног зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 1 сар 10 хоног зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, түүний ялыг нэмж нэгтгэн 8 сар 20 хоног зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч С.******* нь хохирогчид төлөх төлбөргүй, эрүүл мэндийн даатгалын санд 1.154.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж төрийн санд тушаалгах, баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчид авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Иймд шүүгдэгч С.*******д улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг нэмж нэгтгэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоногтой, бусдад төлөх төлбөртэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
ТОГТООХ нь:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар “хуваарьт эд хөрөнгөө эзэмших, ашиглах эрхэд халдсан” тус тус гэм буруутайд тооцсугай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ сар, 10 /арав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ