| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2024/0083/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/86 |
| Огноо | 2024-04-05 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Хосбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр, шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******ын *******д холбогдох эрүүгийн 2436000970084 дугаартай, 178/2024/0083/Э индекстэй хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрчим хүчний менежмент мэргэжилтэй, ******* аймгийн ******* суманд цахилгаанчнаар ажилладаг, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын *******-******* багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* ******* ургийн овогт *******ын *******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.******* нь 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт П.*******ийн Улаанбаатар хот руу нэг сарын хугацаанд явж ирээд буцаан авахаар тохиролцож өөрт нь сайн дураараа хариуцуулан үлдээсэн “Эко даюун”маркийн мотоциклийг тохиолцсон хугацаандаа буцааж өгөхгүйгээр 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл өөрийн өмчлөлийн хөрөнгө адил эзэмшин, ашиглаж хохирогч П.*******т 1,877,484 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.******* нь 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт П.*******ийн Улаанбаатар хот руу нэг сарын хугацаанд явж ирээд буцаан авахаар тохиролцож өөрт нь сайн дураараа хариуцуулан үлдээсэн “Эко даюун”маркийн мотоциклийг тохиолцсон хугацаандаа буцааж өгөхгүйгээр 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл өөрийн өмчлөлийн хөрөнгө адил эзэмшин, ашиглаж хохирогч П.*******т 1,877,484 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл, (хавтаст хэргийн 2-р хуудас), хохирогч П.*******ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-р хуудас), эд зүйл хураан авсан тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 27-29-р хуудас), эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 30-р хуудас), эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 31-р хуудас), Эд хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний ХВЦ-24-022 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 45-49-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан ” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч С.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.*******т 1,877,484 төгрөгний хохирол учирсан ба хохирогч П.******* “ би мотоциклио буцааж авсан, мотороос нь тос гоожоод асахгүй байсан. Өөр ямар нэгэн эвдрэл байхгүй. С.******* надад моторын үнэ 580,000 төгрөг төлсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас ), хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 57 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч С.*******ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д хорих ял оногдуулахгүйгээр 6 (зургаа) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсгүүдэд зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч С.*******д тайлбарлаж шийдвэрлэв.
Эрүүгийн 2436000970084 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ******* ургийн овогт *******ын *******ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч ******* ******* ургийн овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 (зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсгүүдэд зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч С.*******д тайлбарласугай.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.*******д тэнссэн хугацаанд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай
6.Эрүүгийн 2436000970084 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталга гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС