Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/52

 

 

2024           03           01                                                2024/ШЦТ/52

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч Ц.Нэргүй,

Хохирогч өмгөөлөгч Г.Адъяатогтох,

Шүүгдэгч .*******, *******, тэдгээрийн өмгөөлөгч П.Адъяасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* *******, ******* овгийн ******* ******* нарт холбогдох 2326000070144 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, регистрийн дугаар , бага боловсролтой, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн сумын 6 дугаар багийн 17 дугаар гудамжны 14 тоотод оршин суух хаягтай, урьд  Өвөрхангай аймаг дахь сум дундын шүүхийн 1996 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 95 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн, ******* овгийн ******* *******,

Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, регистрийн дугаар , бүрэн бус дунд боловсролтой, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн сумын 6 дугаар багийн 15 дугаар гудамжны 21 тоотод оршин суух, урьд  Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2018/ШЦТ/215 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнссэн, ******* овгийн ******* *******.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч  *******, .******* нар нь  бүлэглэн 2022 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн сумын 11 дүгээр багт хохирогч *******ийн “адууг чинь 2 хоногийн дотор зарчихаад мөнгийг нь аваад ирье. суманд авах хүмүүс нь байна” гэж хуурч,  түүний эзэмшлийн хүрэн халзан зүсмийн азарга, бор халзан зүсмийн үрээ, хар зүсмийн үрээ, саарал зүсмийн хязаалан үрээ зэргийг өөрсдийн эзэмшилд шилжүүлэн авч 9,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                   

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч .******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “.... гэдэг хүнээс 2 адуу авч явсан. Анхандаа би залилна гэж бодоогүй, тусалъя гэж бодсон. Тэгээд зарах гээд цаад хүн дээрээ тохирсон чинь насны жоохон зөрөө гараад 2-3 сарын хугацаа алдсан.  Тэр адууг нь хязаалан гэж өгсөн чинь соёолон байна гэсэн. Тэгж явсаар байгаад ийм зүйл болсон. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 9,000,000 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Би хар үрээг нь ид 2,000,000 төгрөгөөр зарсан. аас 1,000,000 төгрөгөөр бодож азарга авсан. Тэгээд идшинд хэрэглэсэн. 1 сар байсан учраас манай малын тарга тэвээр их муу байсан учраас 900,000 төгрөгийг нь авалгүйгээр 100,000 төгрөгийг нь авсан. Тэгээд бензиний мөнгө хийсэн. Хулганаад 1,500,000 төгрөгт бодож зарсан. 1,000,000 төгрөгт нь бодож хөөрөг авсан. Тэр хөөрөг нь байгаа. Шүдлэн адуу нь бас л туранхай байсан. Хохирлоо төлнө” гэв.

 Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би гэх хүнээс 4 адуу аваад энэ хүнтэй явж халзан азарга, бор халзан үрээг нь хүнд зарсан. гэдэг хүнд азаргыг 3,000,000 төгрөг гэж тохирч зарсан. Тэгээд идэшний адуу, хонь ямаа нийлсэн 10 гаран мал авсан. Бор үрээг д 2,000,000 төгрөгөөр бодож зараад хөөрөг, аяга авсан. 9,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг зөвшөөрч байна. 07 дугаар сарын сүүлээр билүү 08 дугаар сард 5,000,000 төгрөгийг Г.Адъяатогтох өмгөөлөгчийн данс руу шилжүүлж өгсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 150 орчим адуутай юм. Тэгээд 2022 оны 10 сарын эхэн үеэр Дорнод аймгаас өөрийнхөө адуунаас 10 орчим адуу Улаанбаатар хотод авчраад зарсан бөгөөд 4 тооны адуу үлдсэн байсныг Өвөрхангай аймгийн суманд зарахаар авч ирсэн юм. суманд очоод 11-р хороонд айлын хашаанд аваачсан байхад таньдаг ******* нэг өндөр залуу дагуулаад ирсэн. Тэгээд адууг чинь 2 хоногийн дотор зарчихаад мөнгийг нь аваад ирье. суманд авах хүмүүс нь байна гэхээр нь итгээд өгөөд явуулсан. *******той хамт ирсэн өндөр залууг ******* гэдэг юм байна лээ. *******, .******* нар миний адууг зараад ирнэ гээд явснаас хойш би 7 хоног хүлээсэн бөгөөд залгахаар ерөөсөө утсаа авахгүй байсан юм. Тэгээд би 7 хоног хүлээгээд ажил хэцүүдээд Улаанбаатар хот руу явсан. Намайг залгахаар утсаа авахгүй байхаар нь би сумын 11-р хороо 11-79 тоотод байх таньдаг Дуламсүрэн гэх хүнээр залгуулахаар ярихгүй гэдэг. ...Ингээд би нийт 9,000,000 төгрөгөөр хохирчихоод байгаа юм. Миний 4 тооны адуунуудаас хүрэн халзан зүсмийн нэг азарга нь Англи улсын 50 хувийн цустай, нөгөө гурав нь буюу бор халзан, хар, саарал зүсмийн хязаалан үрээ нь Англи улсын 25 хувийн цустай эрлийз адуунууд байгаа юм. Би азаргыг 5,000,000 төгрөгөөр зарах гэж байгаад *******ид өгөхдөө 3,000,000 төгрөгөөр зараад ирээрэй гэж хэлсэн. Харин нөгөө гурвыг нь 3,000,000 төгрөг гэж байгаад 2,000,000 төгрөгөөр зараад ирээрэй, та хоёр наанаасаа ашгаа унагаагаарай гэж хэлсэн юм. Ингээд 9,000,000 төгрөг болоод байгаа юм. Мөн бас явахдаа бензин байхгүй байна гэхээр нь би “Арвайн тос” шатахуун түгээх станцаас очоод авчих гэсэн чинь намайг төлнө гэж хэлээд 270,000 төгрөгийн түлш аваад явсан байсан. Уг нь бид хоёр маргааш нөгөөдрөөс төлчихнө, та түлш аваад өгчих гэхээр нь би “Арвайн тос” ШТС-ын захиралтай нь ярьж өгсөн юм. ...Би *******ийг л танина, *******г бол танихгүй. ******* нь манай Тарагт сумын залуу байгаа юм. *******г нь сонсоход сумынх, хүний юм авахаараа өгдөггүй гэж байсан. ...Яг үзүүлэх гарт бариулах бичиг баримт бол байхгүй. Уг нь бол харахад л андашгүй. Дорнод аймагт эцэг нь байгаа. Харин 50 хувь цустай азаргыг би хүнээс худалдаж авч байсан юм. ...*******, ******* нар нь надад ямар ч мөнгө өгөөгүй. Мөнгө өгөх нь битгий хэл миний адууг ч өгөөгүй. Ярихаар цагдаа сэргийлэхдээ өг гээд байдаг. Намайг залгахаар бүр утсаа авахгүй байгаа. Уг нь надаас авахдаа Баруунбаян- Улаан суманд авах хүн нь бэлэн байгаа, зарчихаад  ирье, ирээд мөнгийг чинь өгье гэж хэлээд явсан юм. Тэгсэн одоо аль аль нь ч байхгүй." гэсэн мэдүүлэг (1хх-ийн 13-14 хуудас),

Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Уг адуунууд миний эзэмшлийн адуунууд байгаа юм. Дорнод аймгаас авчирч зарсан. Азарга нь сургасан, үрээнүүд нь эмнэгээр зарсан. Уралдаанд оролцож байгаагүй. Надад эрлийз гэдгийг нотлох баримт байхгүй. Харахад цустай гэдэг нь харагдана. Ямар нэгэн бүртгэлд бүртгүүлж байгаа. Цусны генетикийн шинжилгээ хийлгэвэл цустай эсэх нь гарч ирнэ. Би адуугаа буцааж авна. Зээрд халзан азарга нь цэвэр англи халтар азарганы төл, бор, хараа үрээ нь 50 хувийн англи цустай бор азарганы төл, саарал үрээ нь 50 хувийн англи цустай хээр азарганы төл байгаа юм. ******* морь ядаг хүн учраас мэдээд аваад явсан. Нотлох баримт байхгүй. Генетикийн шинжилгээ хийлгэвэл гарч ирэх байх. 4 настай 3 үрээгээ 25 хувийн англи цустай гэдгийг нотлох баримт байхгүй. Би хохирлын төлбөр гэж *******оос 5 сая төгрөг авсан. .******* мөнгө өгөхгүй байгаа. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Адуугаа буцаагаад авъя.” гэсэн мэдүүлэг (2хх-ийн  хуудас),

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....*******г би танина. Нэг нутгийн хүмүүс байгаа юм. 2022 оны 10 дугаар сард санагдаж байна. .******* гэдэг залуу Хулганаагийн ах Монхорынд 4 тооны адуу ачаад ирчихсэн зарж байсан. Тэгээд би тэрийг сонсоод Монхорынд яваад очтол саарал үрээ нэг, хар үрээ нэг, бор халзан үрээ нэг, зээрд азарга нэг ширхэг, нийт 4 тооны адуу байсан. Монхор гэж Хулганаагийн ах г хэлж байгаа юм. Тэгээд би тэндээс хар хязаалан үрээг нь 2,000,000 төгрөгөөр бодоод худалдаж авсан. Үүнээс 1,000,000 төгрөгт хонгор шаазгай азарга өгсөн. Үлдсэн 1,000,000 төгрөгөөс 100,000 төгрөгийг бэлэн өгөөд одоо 900,000 төгрөгийг өгөөгүй үлдсэн байгаа юм. Анх тохирохдоо хавар өгнө гэж хэлж тохиролцсон юм. Тухайн миний авдаг хар хязаалан үрээ нь хаа гуя хоёр дээрээ ширээтэй давхар онги тамгатай байсан.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 25-26 хуудас),

Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 11 сар хавьцаа байх, манайх нүүж байсан чинь .*******, ******* хоёр, бас нэг гээд залуу,  жолооч дөрвүүлээ 4 тооны адуу ачаад манай ах гийн гадаа ирчихсэн байсан. ...Тэгэхэд  адууг нь үзээд саарал хязаалан үрээ авахаар болсон. .******* анх тэр саарал үрээг 4,000,000 төгрөгөөр зарна гэж ирсэн. Харин би авахдаа мөнгөөр бодохдоо 3,500,000 төгрөгөөр бодож нэг халиун үрээ, орос хаш гээд ногоон өнгийн хөөрөг, нэг хонь өгөөд авсан. Мөнгө бол өгөөгүй. Манай тэнд байдаг гээд залуу ирээд хар азаргыг нь авсан. Хар азаргыг нь аваад хариуд нь хонгор шаазгай азарга өгөөд үлдэгдлийг нь хавар өгнө гэж байсан. Үлдсэн хоёр адуу, миний өгсөн халиун үрээ, ийн өгсөн хонгор шаазгай азарга нийт 4 тооны адууг ачаад буцаад явсан. Тэгээд замдаа буцаад явахдаа гэдэг хүнтэй уулзаад халзан азаргыг нь зарсан гэсэн. Харин үлдсэн нэг адуу болох бор халзан үрээг манай ах авсан байсан. Саарал үрээ нь манайд над дээр байгаа. Хар үрээ нь ийнд, бор халзан үрээг манай ах аваад над дээр тавьсан бөгөөд надад байгаа. Халзан азарга нь гэдэг хүнд байгаа байх. Ер нь Хайрхандулаан сумын 5 дугаар багт байгаа. ын авсан адуу нь Хайрхандулаан сумын 3 дугаар багт байгаа. ...Халзан азаргыг нь эрлийз гээд байсан. Тэр нь бол эрлийз байж магадгүй.  Харин бусад нь болохоор монгол адуу шиг л байсан. Хэмжиж үзээгүй болохоор мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 28-29 хуудас),

Гэрч Т.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....*******г танина. Нэг нутаг бөгөөд нэг нэгнийгээ мэддэг юм. *******ийг танихгүй. Би *******оос нэг тооны бор халзан хязаалан үрээг нь 2,000,000 орчим төгрөгөөр бодож худалдаж авсан юм. Гэхдээ бэлэн мөнгөөр худалдаж аваагүй. Дунд гарын дунд үеийн нүдэн гартаам хөөрөг, шинэ цагийн дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга зэргийг өгч тэр адууг худалдаж авсан юм. 2022 оны 11 сар хавцаа санагдаж байна. .*******, ******* нар Харйхандулаан сумын 5 дугаар баг Өшгөгийн өвөр гэх газар буюу гэрт 4 тооны адууачаад ирсэн юм.  ...*******оос авсан адууг эрлийз юм уу, монгол адуу юм уу гэдгийг нь бол мэдэхгүй. Хурдан удмын адуу гэж л авсан юм. ...Тухайн адуунууд хаа гуян дээрээ ширээтэй зоосон тамгатай байсан.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 31-32 хуудас),

Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 6/01 дугаартай "...Англи үржлийн 50 хувийн цустай 1 тооны 6 настай азарга 2,500,000 төгрөг,  Англи үржлийн 25 хувийн цустай 4 настай хязаалан адуу 3х1,000,000=3,000,000 төгрөг, нийт  4 тооны бод малын үнэ цэнэ  5,500,000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан (1хх-ийн 71-75 хуудас),

Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 75 дугаартай "...Азарга 3,000,000 сая төгрөг, хязаалан үрээ нэг бүрийн үнэ 2,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан (1хх-ийн 162-164 хуудас),

“Энх нахиа” ХХК-ийн шинжээч Л.Наранцэцэгийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 19 дугаартай "...нас гүйцсэн 6 настай, зээрд халзан зүсмийн азарга 2,000,000 төгрөг, 4 настай, саарал, хар, бор халзан зүсмийн 3 тооны хязаалан үрээ 3х800,000 төгрөг, хулгайд алдсан гэх эд зүйлийн нийт үнэ цэнэ 2022 оны 10 дугаар сарын байдлаар 4,400,000 төгрөг болохыг тодорхойлов.” гэсэн үнэлгээний тайлан (2хх-ийн 58 хуудас),

2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Д.Бат-Очирын “төлбөр тохиролцсон тухай” нотариатчийн  гарын үсэг гэрчилсэн үйлдэл, Д.Бат-Очирын жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт, улсын дугаартай “Hyundai Porter2” тээврийн хэрэгслийн №02736326 дугаартай техникийн тодорхойлолтын хуулбар тайлан (1хх-ийн 157-159 хуудас),

Мөрдөгчийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн даалгавар (1хх-ийн 61 хуудас) зэрэг болно.

Хэрэгт шүүгдэгч .*******гийн хувийн байдлыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 201/ШЦТ/215 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Өвөрхангай аймгийн сумын 6 дугаар багийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №73 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа (1хх-ийн 33, 35-37, 233, 234 хуудас),

Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Өвөрхангай аймгийн сумын 6 дугаар багийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 04, Өвөрхангай аймгийн сумын 6 дугаар багийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 129 дугаартай тодорхойлолтууд, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа (хх-ийн 39, 41-45, 230 хуудас) зэрэг авагдсан байна.

  1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******, .******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй,  ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгч *******, .******* нар нь  бүлэглэн 2022 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч *******ийг “адууг чинь 2 хоногийн дотор зарчихаад мөнгийг нь аваад ирье. суманд авах хүмүүс нь байна” гэж хуурч, түүний эзэмшлийн  хүрэн халзан зүсмийн азарга, бор халзан зүсмийн үрээ, хар зүсмийн үрээ, саарал зүсмийн хязаалан үрээ зэрэг нийт 4 тооны адууг өөрсдийн эзэмшилд шилжүүлэн авч  9,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч *******, .******* нар нь бүлэглэн бусдыг хуурч, өмчлөгч эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах  гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

Хохирогч *******ийн “...2022 оны 10 сарын эхэн үеэр Дорнод аймгаас өөрийнхөө адуунаас 10 орчим адуу Улаанбаатарт хотод авчраад зарсан бөгөөд 4 тооны адуу үлдсэн байсныг Өвөрхангай аймгийн суманд зарахаар авч ирсэн юм. суманд очоод 11-р хороонд айлын хашаанд аваачсан байхад таньдаг ******* нэг өндөр залуу дагуулаад ирсэн. Тэгээд адууг чинь 2 хоногийн дотор зарчхаад мөнгийг нь аваад ирье. суманд авах хүмүүс нь байна гэхээр нь итгээд өгөөд явуулсан. *******той хамт ирсэн өндөр залууг ******* гэдэг юм байна лээ. *******, .******* нар миний адууг зараад ирнэ гээд явснаас хойш би 7 хоног хүлээсэн бөгөөд залгахаар ерөөсөө утсаа авахгүй байсан юм. Тэгээд би 7 хоног хүлээгээд ажил хэцүүдээд Улаанбаатар хот руу явсан. Намайг залгахаар утсаа авахгүй байхаар нь би сумын 11-р хороо 11-79 тоотод байх таньдаг Дуламсүрэн гэх хүнээр залгуулахаар ярихгүй гэдэг.  Миний 4 тооны адуунуудаас хүрэн халзан зүсмийн нэг азарга нь Англи улсын 50 хувийн цустай, нөгөө гурав нь буюу бор халзан, хар, саарал зүсмийн хязаалан үрээ нь Англи улсын 25 хувийн цустай эрлийз адуунууд байгаа юм. Би азаргыг 5,000,000 төгрөгөөр зарах гэж байгаад *******ид өгөхдөө 3,000,000 төгрөгөөр зараад ирээрэй гэж хэлсэн. Харин нөгөө гурвыг нь 3,000,000 төгрөг гэж байгаад 2,000,000 төгрөгөөр зараад ирээрэй. Та хоёр наанаасаа ашгаа унагаагаарай гэж хэлсэн юм.   ...*******, ******* нар нь надад ямар ч мөнгө өгөөгүй. Мөнгө өгөх нь битгий хэл миний адууг ч өгөөгүй. Ярихаар цагдаа сэргийлэхдээ өг гээд байдаг. Намайг залгахаар бүр утсаа авахгүй байгаа." гэсэн мэдүүлэг (хх-ийн 13-14 хуудас),

Гэрч “...2022 оны 10 дугаар сард санагдаж байна. .******* гэдэг залуу Хулганаагийн ах Монхорынд 4 тооны адуу ачаад ирчихсэн зарж байсан. Тэгээд би тэрийг сонсоод Монхорынд яваад очтол саарал үрээ нэг, хар үрээ нэг, бор халзан үрээ нэг, зээрд азарга нэг ширхэг, нийт 4 тооны адуу байсан. Монхор гэж Хулганаагийн ах г хэлж байгаа юм. Тэгээд би тэндээс хар хязаалан үрээг нь 2,000,000 төгрөгөөр бодоод худалдаж авсан. Үүнээс 1,000,000 төгрөгөнд нь хонгор шаазгай азарга өгсөн. Үлдсэн 1,000,000 төгрөгөөс 100,000 төгрөгийг бэлэн өгөөд одоо 900,000 төгрөгийг өгөөгүй үлдсэн байгаа юм. Анх тохирохдоо хавар өгнө гэж хэлж тохиролцсон юм. Тухайн миний авдаг хар хязаалан үрээ нь хаа гуя хоёр дээрээ ширээтэй давхар онги тамгатай байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 25-26 хуудас),

Гэрч гийн “...2022 оны 11 сар хавьцаа байх, манайх нүүж байсан чинь .*******, ******* хоёр, бас нэг гээд залуу, жолооч дөрвүүлээ 4 тооны адуу ачаад манай ах гийн гадаа ирчихсэн байсан. ...Тэгэхэд нь адууг нь үзээд саарал хязаалан үрээ авахаар болсон. .******* анх тэр саарал үрээг 4,000,000 төгрөгөөр зарна гэж ирсэн. Харин би авахдаа мөнгөөр бодохдоо 3,500,000 төгрөгөөр бодож нэг халиун үрээ, орос хаш гээд ногоон өнгийн хөөрөг, нэг хонь өгөөд авсан. Мөнгө бол өгөөгүй. ....Буцаад явахдаа гэдэг хүнтэй уулзаад халзан азаргыг нь зарсан гэсэн. Харин үлдсэн нэг адуу болох бор халзан үрээг манай ах авсан байсан. ...Халзан азаргыг нь эрлийз гээд байсан. Тэр нь бол эрлийз байж магадгүй. Харин бусад нь болохоор монгол адуу шиг л байсан. Хэмжиж үзээгүй болохоор мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 28-29 хуудас),

           Гэрч Т.гийн  “...Би *******оос нэг бор халзан хязаалан үрээг нь 2,000,000 төгрөгөөр бодож худалдаж авсан юм. Гэхдээ бэлэн мөнгөөр худалдаж аваагүй. Дунд гарын, дунд үеийн нүдэн гартаам хөөрөг 1, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг зэргээр адууг худалдаж авсан. ...*******оос авсан адууг эрлийз юм уу, монгол адуу юм уу гэдгийг нь бол мэдэхгүй, хурдан удмын адуу гэж л авсан юм. ...Тухайн адуунууд хаа гуян дээрээ ширээтэй зоосон тамгатай байсан.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 31-32 хуудас),

           Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 75 дугаартай "...Азарга 3,000,000 төгрөг, хязаалан үрээ 3х2,000,000=6,000,000 төгрөг, нийт үнэлгээ 9,000,000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан (хх-ийн 162-164 хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

           Улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд шүүгдэгч нарын гэм буруу болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар дараах байдлаар дүгнэлт гаргасан.

Улсын яллагч Ц.Нэргүй “...Шүүгдэгч  *******, .******* нар нь бүлэглэн 2022 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч *******ийн “адууг чинь 2 хоногийн дотор зарчихаад мөнгийг нь аваад ирье. суманд авах хүмүүс нь байна” гэж хуурч, хүрэн халзан зүсмийн азарга, бор халзан зүсмийн үрээ, хар зүсмийн үрээ, саарал зүсмийн хязаалан үрээ зэргийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч 9,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс энэ шинжээчийн дүгнэлттэй маргадаг. Гэм буруугийн асуудлаар харин маргаан байдаггүй. Сая гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж хэлсэн. Яг энэ адуу Англи цусны адуу гэдгийг тогтооход Монгол улсын хэмжээнд боломжгүй нөхцөл байдал үүссэн. Энэ хэргийг шийдэхэд гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой. Дээрх 75 дугаартай дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар давхар нотлогддог. Гэрч Хулганаа, , нарын мэдүүлгээр тухайн үрээнүүдийг 2,000,000 төгрөгөөр, саарал үрээг 3,500,000 төгрөгөөр, азаргыг 3,000,000 төгрөгөөр үнэлж зарсан үйл баримт хавтаст хэргийн хүрээнд нотлогдож байгаа. Иймд нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна” гэсэн,

Хохирогчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох “Шүүгдэгч нар нь бүлэглэн 2022 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч *******ийн эзэмшлийн 4 тооны адууг түргэн хугацаанд зарж борлуулж өгнө гэж *******ийн эд хөрөнгийг залилан мэхэлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр адууны үнэлгээг тогтоох үндсэн дээр 3 удаагийн үнэлгээний тайлан гарсан. 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Д.Оюундарь үнэлгээчин,  2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Наранцэцэг үнэлгээчний гаргасан үнэлгээний тайлангууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаагүй, хуульд заасан хохирогчийн эрхийг хангаагүй гэсэн үндэслэлүүд байгаа учраас шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй нотлох баримтууд гэдэг нь харагдаж байна. 2024 оны 08 дугаар сард гарсан З.Дагвасүрэнгийн үнэлгээний тайлан нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хохирогч, шүүгдэгч нарын эрхийг хангаж гарсан гэж үзэж байна. Энэ нь хууль хэрэглээний явцад нотлох баримтаар тооцох боломжтой баримт гэж үзэж байна. Хохирогчийн нэхэмжилсэн үнэлгээ, үнэлгээний тайлан, шүүгдэгч нарын бусдад зарсан үнэлгээ нь хоорондоо ер нь нийцэж, тохирч байгаа.” гэсэн,

           Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Адъяасүрэн “...Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж байгаа дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухайд харин санал нэгдэхгүй байна. Учир нь улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч нараас 9,000,000 төгрөгийн хохирол гарсан гэж ярьж байна. 3 дүгнэлтээс зөвхөн 9,000,000 төгрөгийн дүгнэлт зөв гэж ярьж байгаатай би санал нэгдэхгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар бэхжүүлэгдсэн гэж ярьж байна. Гэтэл хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан дүгнэлт байхгүй байхад ингэж дүгнэж болохгүй. Учир нь энэ адуунуудыг эрлийз удмын адуу гэж байна. Энэ адууг Малын генетик нөөцийн тухай хуульд заасан журмаар үнэлүүлэх ёстой. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа энэ хуулиар энэ адуунууд бүгд тусгай бүртгэлтэй байх ёстой. Ийм бүртгэл юу ч байхгүй гэдгээ хохирогч өөрөө мэдүүлсэн. Гэтэл хохирогчийн амаар 9,000,000 төгрөг гэж улсын яллагч дүгнэж байгаа нь хэрэг дээрээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийг зөрчиж байна. Мөн мөрдөгч энэ хуульд заасан журмын дагуу нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэх үүрэгтэй. Хохирогчийн зүгээс мөрдөгчид эрлийз адуу гэдгийг нотлох баримт өгөөгүй, байхгүй байсан. Ийм учраас хоёрын хоёр шинжээч Монгол адууны үнээр үнэлсэн. Энэ үнэлгээний баримт нь хэрэг дээрээ бодит байдалтай нийцэж байгаа. Зүгээр 9,000,000 төгрөгийн үнэтэй гэдэг нь тийм тийм зүйлээр нотлогдож байна гэж улсын яллагч хэлж байна. Энэ нь зүгээр иргэний маргаанд гэрчээр оролцож тэрийгээ хэлэх ёстой. Гэтэл үүнийг эрүүгийн журмаар нэгэнт шийдвэрлэж байгаа учраас Эрүүгийн хуульд заасан хэм хэмжээний дагуу явагдах ёстой. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ гэж заасан. Өөрөөр хэлбэл хохирогч юу алдсан гэдгийг шинжээч хэдэн төгрөгийн үнэтэй гэж дүгнэснээр нь л шийдэх ёстой. Ийм учраас 9,000,000 төгрөгийн үнэтэй гэдгийг нотолж байгаа баримт байхгүй байна. Тийм учраас З.Дагвасүрэн шинжээчийн дүгнэлтийг хууль бус гэж үзэж байна. Учир нь тэр Генетик нөөцийн тухай хуульд заасан баримтуудыг харж байж үүнийг үнэлэх ёстой. Харин Монгол адууны үнэлгээ гэж байгаа нь статистикийн үзүүлэлтээр үнэлэгдсэн. Энэ нь бодитоор үнэлэгдсэн гэж үзэж байна.” гэсэн дүгнэлтийг тус тус  гаргасан.

            Хэрэгт хохирогч *******ийн 4 тооны адууг үнэлсэн Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 6/01 дугаартай "...Англи үржлийн 50 хувийн цустай 1 тооны 6 настай азарга 2,500,000 төгрөг,  Англи үржлийн 25 хувийн цустай 4 настай хязаалан адуу 3х1,000,000=3,000,000 төгрөг, нийт  4 тооны бод малын үнэ цэнэ  5,500,000 төгрөг.” гэсэн (1хх-ийн 71-75 хуудас),

Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 75 дугаартай "...Азарга 3,000,000 төгрөг, хязаалан үрээ нэг бүрийн үнэ 2,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөг” гэсэн (1хх-ийн 162-164 хуудас),

“Энх нахиа” ХХК-ийн шинжээч Л.Наранцэцэгийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 19 дугаартай "...нас гүйцсэн 6 настай, зээрд халзан зүсмийн азарга 2,000,000 төгрөг, 4 настай, саарал, хар, бор халзан зүсмийн 3 тооны хязаалан үрээ 3х800,000 төгрөг, хулгайд алдсан гэх эд зүйлийн нийт үнэ цэнэ 2022 оны 10 дугаар сарын байдлаар 4,400,000 төгрөг болохыг тодорхойлов.” гэсэн (2хх-ийн 58 хуудас) хөрөнгийн үнэлгээний 3 тайлан авагдсан.

Шүүх эдгээр 3 хөрөнгийн үнэлгээний тайлангаас Д.Оюундарийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 6/01 дугаартай, “Энх нахиа” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 19 дугаартай үнэлгээний тайлангуудыг дараах үндэслэлээр нотлох баримтаар үнэлээгүй болно. Учир нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “шинжилгээ хийлгэх шийдвэрт Шүүх шинжилгээний тухай хуулийн 7.3-т заасан зүйлийг тусгана” гэж,

Шүүх шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т Шинжилгээ хийлгэх шийдвэрт шинжилгээ хийлгэх үндэслэл; шинжилгээний төрөл, хэлбэр; энэ хуулийн 16.7-д заасан жишиг хугацааны хүрээнд тогтоосон шинжилгээ хийлгэх хугацаа;    шинжилгээ хийх байгууллагын нэр;  шинжилгээний байгууллагаас бусад этгээдээр шинжилгээ хийлгэх бол байгууллага, шинжээчийн нэр; шинжээчид тавих асуулт; хэмжээ, хаяг, байршил зэрэг шинжилгээний объектын талаарх мэдээллийг тусгана” гэж хуульчилсан.

Мөрдөгч 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хохирогч *******ийн 2022 оны 10 дугаар сард худалдсан гэх Англи улсын 50 хувийн цустай 6 настай хүрэн халзан зүсмийн азарга 1, Англи улсын 25 хувийн цустай бор халзан, саарал, хар зүсмийн 4 настай хязаалан үрээ 3 тооны адууны үнэлгээг тогтоолгохоор “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоол гаргасан бөгөөд тус тогтоолд хэнийг шинжээчээр томилсон  талаар дурдаагүй,  тодорхойгүй байгаа нь  дээрх хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

Гэтэл шинжээчээр томилогдоогүй хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарь нь 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 6/01 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг гаргасан байх тул тус хөрөнгийн үнэлгээний тайланг хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргасан гэж үзэж нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

2.Мөрдөгч Т.Адъяасүрэн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч *******ийн зээрд халзан 6 настай 1 тооны азарга, саарал, бор халзан, хар зүсмийн 4 настай 3 тооны хязаалан үрээний үнэлгээг гаргуулахаар шинжээч Л.Наранцэцэгийг томилсон байх бөгөөд тус тогтоолд эдгээр 4 адууны шинжийн /эрлийз, эсхүл монгол аль нь болох/ талаар дурдаагүй байна. 

 Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.13-т зааснаар хохирогч нь шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлтийн өөрт хамааралтай хэсэгтэй танилцах, мөн тус хуулийн 27.2 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар “Шинжилгээ хийлгэх үед оролцогч нь шинжээчийг татгалзан гаргах хүсэлт гаргах; шинжээчид нэмэлт асуулт тавих; шинжээчид нэмэлт баримт бичиг өгөх, тайлбар гаргах; мөрдөгч, прокурорын зөвшөөрлөөр шинжилгээ хийхэд байлцах; шинжээчийн дүгнэлттэй танилцах” эрхтэй бөгөөд шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг хохирогч *******т танилцуулаагүй нь оролцогчийн дээрх хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байна.

 Иймд “Энх нахиа” ХХК-ийн шинжээч Л.Наранцэцэгийн гаргасан 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 19 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлээгүй болно.     

3. Хохирогч ******* нь шүүгдэгч *******, .******* нарт англи 50 хувийн цустай халзан азаргыг 3,000,000 төгрөгөөр, англи 25 хувийн цустай 3 тооны хар, бор, саарал зүсмийн хязаалан үрээг тус  бүр 2,000,000 төгрөгөөр заруулахаар өгсөн бөгөөд шүүгдэгч *******, .******* нар нь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын иргэн Ш.т халзан азаргыг 3,000,000 төгрөгөөр, гэрч С.ид хар хязаалан үрээг  2,000,0000 төгрөгөөр, гэрч д саарал хязаалан үрээг 3,500,000 төгрөгөөр,  гэрч Т.д бор хязаалан үрээг 2,000,000 төгрөгөөр тус тус худалдсан болох нь гэрч “...би тэндээс хар хязаалан үрээг нь 2,000,000 төгрөгөөр бодоод худалдаж авсан.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 25-26 хуудас),

Гэрч гийн “...адууг нь үзээд саарал хязаалан үрээ авахаар болсон. Би авахдаа мөнгөөр 3,500,000 төгрөгөөр бодож нэг халиун үрээ, орос хаш гээд ногоон өнгийн хөөрөг, нэг хонь өгөөд авсан. Мөнгө бол өгөөгүй.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 28-29 хуудас),

Гэрч Т.гийн “...Би *******оос нэг тооны бор халзан хязаалан үрээг нь 2,000,000 орчим төгрөгөөр бодож худалдаж авсан юм.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 31-32 хуудас) зэргээр нотлогдож байна.

Мөн шүүгдэгч нар нь тухайн адуунуудыг 9,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлсэн.

Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн  2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 75 дугаартай “Азарга 3,000,000 төгрөг, хязаалан үрээ нэг бүрийн үнэ 2,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргасан, хэргийн бодит байдалтай нийцсэн, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдож байх тул тус хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлж, шүүгдэгч *******, .******* нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******т 9,000,000 төгрөгийн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

           Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн энэ талаар гаргасан дүгнэлтийг үндэслэлгүй, харин улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлтүүдийг үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

          Шүүгдэгч *******, .******* нар нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд тэдний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байх тул тэдний мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ.

          Шүүгдэгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

          Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч *******, .******* нарын  дээрх үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нар нь тухайн гэмт хэргийг өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

           Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч *******, .******* нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул           тэднийг бүлэглэн, бусдыг  хуурч,  өмчлөгч эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

          2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:  

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасан байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах асуудал нь бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд  гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх явдал юм.

           Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

           Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж хуульчилсан.

            Шүүгдэгчийн хууль бус үйлдэл, учирсан хохирол, үйлдэл ба хохирлын шалтгаант холбоо, шүүгдэгчийн гэм буруу тогтоогдсон байх нь гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

Шүүгдэгч *******, .******* нар нь хохирогч *******т учирсан 9,000,000 төгрөгийн хохирлыг хариуцан төлөх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******т 5,000,000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч *******, шүүгдэгч ******* нарын мэдүүлгээр нотлогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар  шүүгдэгч .*******гээс 4,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч  *******т олгох нь зүйтэй байна.

Хохирогч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 4 адуугаа авахаар Улаанбаатараас Өвөрхангай аймгийн суманд Протер машин хөлсөлж ирсний зардал 1,500,000 төгрөгийг нэхэмжилж, нотлох баримтаар 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Төлбөр тохиролцсон тухай”  баримт, П.Цэрэндуламын жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт, 73-90 улсын дугаартай “Hyundai porter2”  маркийн тээврийн хэрэгслийн №02736326 дугаартай техникийн тодорхойлолт гэсэн баримтуудыг  (1хх-ийн 154-159 хуудас) гаргаж өгсөн бөгөөд эдгээр баримтуудаар тус нэхэмжлэлийг хангалттай нотлогдож байна гэж үзэх боломжгүй байна.

 Иймд хохирогч *******ийн нэхэмжилсэн 1,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .*******, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн нарын гаргасан  шүүх хуралдааныг завсарлуулж, хохирол нөхөн төлөх хүсэлтийг шүүх хангаж, шүүх хуралдааныг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 14 цаг 30 минут хүртэл хугацаагаар завсарлуулсан.

Шүүгдэгч .******* нь шүүх хуралдаан завсарласан хугацаанд буюу 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хохирогч *******т 4,000,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хохирол төлсөн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч .******* нь бусдад төлөх төлбөргүй байна.

           3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

           Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ам бүл, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .*******, ******* нарт тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нар нь хохирогчид учирсан 9,000,000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан.”  гэсэн дүгнэлтийг,  

 

Хохирогч *******ийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүх хуралдаанд “...Энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдуулсан, шүүгдэгч .******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлгээс хохирол нөхөн төлөх завсарлага авч хохирлыг нөхөн төлсөн учраас хохирогчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Тийм учраас хохирол нөхөн төлөгдсөн учраас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхэд татгалзах зүйл байхгүй” гэсэн дүгнэлтийг,

 

  Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдуулсан, шүүгдэгч .******* нь хохирол нөхөн төлөх завсарлага авч хохирлыг төлж хохирогчийг гомдол саналгүй болгосон.  Хохирогчийн өмгөөлөгч мөн сая хохирогч нь гомдол саналгүй гэдгийг илэрхийлж байна. Хохирогч нь мөн өмнө нь шүүхээс хэрэг буцсан үед гомдол саналгүй гэдгээ илэрхийлж байсан. Энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулах хүсэлтэй байна. Миний зүгээс улсын яллагчийг хүнд, хэцүү ял оногдуулах санал гаргаж байна гэж гомдоллох зүйл байхгүй. Гэхдээ хувийн байдлыг харгалзан үзэж арай өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. .******* нь хэдийгээр суманд оршин хаягтай боловч хөдөө хэдэн малтай, сургуулийнхаа хүүхдүүдийг тарахаар аймгийн төвөөс 200 км зайтай суманд мал малладаг. ******* нь ерөнхийдөө эрхэлсэн тодорхой ажилгүй ч морь мал уядаг, мал хатгаж ардын эмчилгээ хийж хавийн сумдаар явж ажилладаг. Энэ нь нас тогтсон хүний амьдралын нэг нөхцөл байдал байгаа юм. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын тухайд улсын яллагчаас санал гаргасан учраас давхардуулж хэлэх зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол ял оногдуулахгүйгээр тэнсэж болно гэсэн заалт байгаа. Ийм боломж байна гэж үзэж байгаа учраас энэ саналыг гаргаж байна. Хэрэв шүүхээс ийм боломж байхгүй гэж үзэж байвал албадан ажил хийх ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлттэй байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

          Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заажээ.

 

          Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

          Шүүгдэгч *******, .******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, шүүгдэгч нарын  хувийн байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

             Иймд шүүгдэгч *******, .******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

 

            Тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЗ/32 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгч нарыг албадан ирүүлж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай” шүүгчийн захирамжаар              шүүгдэгч *******, .******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч нарыг албадан ирүүлж, албадан ирүүлсэн өдрөөс Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорихоор шийдвэрлэсэн.

 

            Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс, шүүгдэгч .******* нь 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс тус тус цагдан хоригдсон,

 

             Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл дөчин нэг хоног, шүүгдэгч .******* нь 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл гуч хоног тус тус цагдан хоригдсон болох нь Өвөрхангай аймаг дахь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/158 дугаартай “Хоригдогч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр, .******* нь 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тус газрын хорих байранд хоригдсон болно” гэсэн албан бичиг, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн даргын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 439/432 дугаартай албан бичиг, цагдаагийн ахлагч Г.Нямбаяр, цагдаагийн ахлах ахлагч Р.Цолмонбаяр, Б.Даваажаргал нарын илтгэх хуудас, тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/127 дугаартай “Шүүх хуралдааныг завсарлуулах тухай” шүүгчийн захирамж зэргээр нотлогдож байна.

 

            Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон дөчин нэг хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, гурван зуун хорин найман цагийг түүнд оногдуулсан дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, түүний биечлэн эдлэх нийтэд ажил хийлгэх ялын хэмжээг далан хоёр цагийн хугацаагаар,

 

              Шүүгдэгч .*******гийн цагдан хоригдсон гуч хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнд оногдуулсан дөрвөн зуун  цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас хоёр зуун дөчин цагийг хасаж, түүний биечлэн эдлэх нийтэд ажил хийлгэх ялын хэмжээг нэг зуун жаран цагийн хугацаагаар тус тус тогтоох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, .******* нарт оногдуулсан нийтэд ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж,

    Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

     Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, .******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                         ТОГТООХ нь:

 

    1.Шүүгдэгч ******* овгийн ******* *******, ******* овгийн ******* ******* нарыг бүлэглэн, бусдыг хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* *******, ******* овгийн ******* ******* нарыг тус бүр дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, .******* нарт шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон дөчин нэг хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, гурван зуун хорин найман цагийг түүнд оногдуулсан дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, түүний биечлэн эдлэх нийтэд ажил хийлгэх ялын хэмжээг далан хоёр цагийн хугацаагаар,

               Шүүгдэгч .*******гийн цагдан хоригдсон гуч хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, хоёр зуун дөчин цагийг түүнд оногдуулсан дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, түүний биечлэн эдлэх нийтэд ажил хийлгэх ялын хэмжээг нэг зуун жаран цагийн хугацаагаар тус тус тогтоосугай.

 

      5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-д зааснаар шүүгдэгч *******, .******* нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

       6. Хохирогч *******т шүүгдэгч ******* 5,000,000 төгрөгийг, шүүгдэгч .******* 4,000,000 төгрөгийг тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь гомдол саналгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.        

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч *******ийн нэхэмжилсэн 1,500,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, .******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

     10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, .******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ЦЭЦЭГЭЭ