Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2021/00708

 

2021          03             23                                              183/ШШ2021/00708

      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  О.Чулуунчимэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ............. байрлах  “Г” ХХК /000000/-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .................. байрлах “ХААДСАА”-нд холбогдох

Урамшуулал 2.484.491.300 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ү, С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Г” ХХК нь өөрөө болон өөрийн хамаарал бүхий “Т” ХХК, “Б” ХХК, “Х” ХХК, “Г А” ХХК, “Ш” ХХК, “С” ХХК, “Н” ХХК, “М” ХХК, “Мн” ХХК, “Са” ХХК, “Ст” ХХК, “Х” ХХК, “Сх” ХХК, “Сто” ХХК, “В” ХХК-иудтай шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулсан уг гэрээнүүдийн дагуу ХААДСгаас шаардах урамшууллын мөнгийг нэхэмжилж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Нэхэмжлэлийн үндсэн агуулга нь ХААДСгаас 2012-2018 оны хооронд “Г” ХХК болон дээрх нэр бүхий “Г” ХХК-ийн хамаарал бүхий компаниудтай үүссэн улаан буудайн урамшууллын авлага болох 2.484.491.300 /хоёр тэрбум дөрвөн зуун наян дөрвөн сая дөрвөн зуун ерэн нэгэн мянга гурван зуун/ төгрөгийг гаргуулах юм. Монгол Улсын Засгийн Газраас Хүнсний Тухай Хуулийн 3.1.6-д заасан стратегийн хүнсний /малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны ус/ үнийг хямд байлгах зорилгоор жил бүр улаан буудайн үнэ тогтоодог. Засгийн Газраас тогтоосон үнээр улаан буудайгаа дотоодын гурилын үйлдвэрүүдэд нийлүүлсэн иргэн, аж ахуйн нэгжүүдэд нийлүүлсэн улаан буудайн тонн тутамд тодорхой мөнгөн урамшуулал олгодог. Уг мөнгөн урамшууллын хэмжээг Засгийн Газар жил бүр тогтоол гарган өөр өөр хэмжээтэйгээр тогтоодог. Уг урамшууллын материалыг хүлээн авч урамшуулал олгох чиг үүрэгтэй байгууллага нь “ХААДС” юм. “Г” ХХК нь өөрөө болон өөрийн хамаарал бүхий “Т” ХХК, “Б” ХХК, “Х” ХХК, “Г А” ХХК, “Ш” ХХК, “С” ХХК, “Н” ХХК, “М” ХХК, “Мн” ХХК, “Са” ХХК, “Ст” ХХК, “Х” ХХК, “Сх” ХХК, “Сто” ХХК, “В” ХХК-иуд 2012-2017 оны хооронд дотоодын гурилын үйлдвэрүүдэд нийт 134.104,14 тонн улаан буудай нийлүүлсэн. “Г” ХХК нь ХААДСгаас 294.081.500 төгрөгийн, “Т” ХХК 65.942.000 төгрөгийн, “Б” ХХК нь 485.252.500 төгрөгийн, “Х” ХХК 251.946.550 төгрөгийн, “Г А” ХХК нь 60.000.000 төгрөгийн, “Ш” ХХК нь 19.104.000 төгрөгийн, “С” ХХК нь 73.597.000 төгрөгийн, “Н” ХХК нь 320.795.400 төгрөгийн, “М” ХХК нь 219.781.850 төгрөгийн, “Мн” ХХК нь 202.104.250 төгрөгийн, “Са” ХХК нь 90.000.000 төгрөгийн, "Ст” ХХК нь 91.246.750 төгрөгийн, “Х” ХХК нь 164.998.500 төгрөгийн, “Сх” ХХК нь 86.016.000 төгрөгийн, “Сто” ХХК нь 54.750.000 төгрөгийн, “В” ХХК нь 4.875.000 төгрөгийн нийт 2.484.491.300 төгрөгийн авлагатай.  Гэтэл ХААДС нь Г ХХК болон дээрх компаниудын нийт 35.946,18 тонн улаан буудайнд ногдох урамшуулал болох 2.484.491.300 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй учир арга буюу шүүхэд хандаж байна гэв.

Хариуцагч ХААДСАА шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ү, С.Д нар  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ХААДС нь 1999 оноос “Б” сан нэртэй анх байгуулагдаж, 2005 оноос “ТЭДС" нэртэй, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс “ХААДС” /цаашид “сан” гэх/ нэртэй үйл ажиллагаа явуулж байна. Тус сан нь үйл ажиллагааныхаа хүрээнд 2010 оноос стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудайд жил болгон урамшуулал олгох ажлыг зохион байгуулж ирсэн. Ингэхдээ МMS-97-2004 стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудай тариалж гурилын үйлдвэрүүд, сан, Улсын нөөцийн газарт тушаасан буудайн тонн тутамд урамшуулал олгодог ба урамшууллын хэмжээг тухайн жилийн ургацын байдал, чанарт тулгуурлан Засгийн газраас жил бүр шинэчлэн тогтоодог. "Г” ХХК нь дангаараа болон түүнд шаардах эрхээ шилжүүлсэн компаниудын /Г ХХК-ийн хамаарал бүхий компаниуд/ нэрээр зохих журмын дагуу урамшуулалд хамрагдаж ирсэн бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар сангаас ямар ч урамшууллын авлагагүй байна. “Г” ХХК нь жил бүрийн урамшуулалтай холбоотой тооцоололтой танилцаж, урамшууллаа авч тооцоо нийлж ирсэн бөгөөд 2018, 2020 онд тус тус тооцоо нийлж өр авлагагүй болохоо баталгаажуулж ирсэн. “Г" ХХК-ийн нэхэмжлэлд заасан 2012-2018 онуудад нийлүүлсэн буудайн урамшууллын хувьд зөрүү төлбөр төлөх үүрэг санд үүсээгүй. Учир нь 2013, 2014 онуудад Г ХХК болон түүний хамаарал бүхий компаниуд нь урамшуулал хүссэн материалдаа заасны дагуу “Хм” ХХК-д буудай нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн асуудлыг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс дүгнэлт гаргасан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагад заасан урамшууллын зөрүү гэх төлбөрийг ХААДС төлөх үндэслэлгүй байгаа тул Г ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,  

                                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь өөрийн болон эрх шилжүүлэн авсан 15 нэр бүхий компанийн 2015-2017 оны хүнсний буудайн мөнгөн урамшуулалд 2.484.491.300 төгрөгийг хариуцагч төлөөгүй байгаа талаар тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа дэмждэг бол хариуцагч талаас нэхэмжлэгчийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар сангаас ямар ч урамшууллын авлагагүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж мэтгэлцдэг.

Нэхэмжлэгч Г ХХК нь 2021-01-15-ны өдөр “Т” ХХК, “Б” ХХК, “Х” ХХК, “Г А” ХХК, “Ш” ХХК, “С” ХХК, “Н” ХХК, “М” ХХК, “Мн” ХХК, “Са” ХХК, “Ст” ХХК, “Х” ХХК, “Сх” ХХК, “Сто” ХХК, “В” ХХК-иудаас Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн дагуу /хх 6-10/ дотоодын гурилын үйлдвэрүүдэд нийлүүлсэн улаан буудайн урамшууллын мөнгөн хөрөнгийг хариуцагчаас шаардан авах эрхийг гэрээний дагуу шилжүүлэн авсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-д зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч хэргийн үйл баримт гэм буруу болон өөрийн шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлсон.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Засгийн газар нь тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар хүн амыг эх орны үйлдвэрийн эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангах зорилгоор тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд  2010 оноос мөнгөн урамшуулал олгож эхэлсэн байх бөгөөд уг төрийн бодлогыг хэрэгжүүлэх үүднээс Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу ХААДС (өмнө нь “Тариалан эрхлэгчдийг дэмжих сан” гэх нэртэй байсан) нь 2007 оноос эхлэн буудай үйлдвэрлэгч иргэн, хуулийн этгээдийн дотоодын гурилын үйлдвэр, Тариаланг дэмжих сан болон Онцгой байдлын ерөнхий газарт тушаасан буудайн тонн тутамд урамшуулал тооцон олгож эхэлжээ. Ингэхдээ жил бүр Засгийн газрын тогтоолоор тушаасан буудайн урамшууллын тонн тутамд олгох мөнгөн хэмжээг тогтоож, үүнийг үндэслэн Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар урамшууллын хэмжээг баталж, олгодог байна.

Тухайлбал, Засгийн газраас жил бүрийн улаан буудайн урамшууллыг дараах байдлаар тогтоож байжээ. Үүнд:

 

Хамрах жил

ЗГ-н тогтоолын дугаар

Огноо

Урамшууллын хэмжээ /тонн/

Legalinfo.mn сайтын холбоос

2009-2011 он

350

2009.11.25

50,000

https://www.legalinfo.mn/law/details/3250?lawid=3250

2012 он

77

2012.10.06

100,000

https://www.legalinfo.mn/law/details/8759

2013 он

366

2013.11.09

150,000

https://www.legalinfo.mn/law/details/9511?lawid=9511

2014 он

31

2015.01.26

70,000

https://www.legalinfo.mn/law/details/10855?lawid=10855

2015 он

202

2016.04.11

50,000

https://www.legalinfo.mn/law/details/11853?lawid=11853

2016 он

62

2017.02.22

50,000-55,000

https://www.legalinfo.mn/law/details/12500?lawid=12500

2017 он

48

2018.02.06

50,000-60,000

https://www.legalinfo.mn/law/details/13206?lawid=13206

2018 он

44

2019.01.23

45,000

https://www.legalinfo.mn/law/details/14025

2019 он

15

2020.01.08

55,000-100,000

https://www.legalinfo.mn/law/details/15021?lawid=15021

 

Уг Засгийн газрын тогтоолуудаар улсаас олгох урамшууллын хэмжээг тодорхойлсноос гадна Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 366 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт “Баруун бүсэд тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн улсад болон гурилын үйлдвэрт нийлүүлсэн буудайн нэг тонн тутамд мөнгөн урамшуулал олгохдоо Засгийн газраас тогтоосон хэмжээг 50 хувиар нэмэгдүүлэн тооцож олгож байхыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Сангийн сайд Ч.Улаан нарт тус тус даалгасугай” гэж тогтоосон байх бөгөөд уг тогтоолыг Засгийн газрын 2020 оны 15 дугаар тогтоолоор хүчингүй болгосон байна.

Өөрөөр хэлбэл 2020 он хүртэл баруун бүсэд тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа компанийн нийлүүлсэн улаан буудайнд олгох урамшуулал 50 хувиар  нэмэгдсэн байдлаар олгох эрх зүйн зохицуулалт үйлчилж байжээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

2012-2014 оны хооронд нэхэмжлэгч “Г” ХХК, “Г” ХХК-д шаардах эрхээ шилжүүлсэн “Т” ХХК, “Б” ХХК, “Х” ХХК, “Г А” ХХК, “Ш” ХХК, “С” ХХК, “Н” ХХК, “М” ХХК, “Мн” ХХК, “Са” ХХК, “Ст” ХХК, “Х” ХХК, “Сх” ХХК, “Сто” ХХК, “В” ХХК-иудын дотоодын гурилын үйлдвэрүүдэд хүнсний буудай нийлүүлсэн санхүүгийн анхан шатны баримтууд, шүүхэд болон шүүх хуралдаан дээр талуудын гаргасан тайлбар болон хэрэгт зохигчдоос нотлох баримтаар гарган өгсөн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 203 дугаартай дүгнэлтийн 026 гэж дугаарлагдсан /9/ хуудсанд “...2013-2014 оны санхүүгийн баримтаар “Хм” ХХК-нд 45.221,00 тонн улаан буудай нийлүүлэхээр гэрээ хийж, нийт 3.919.970.000,00 төгрөгийн улаан буудайн урамшууллыг ТЭДС-гаас хүлээн авсан боловч бодит гүйцэтгэлээр нийт 20.309 тонн улаан буудайг нийлүүлж, нийт 1.756.593.100,00 төгрөгийн урамшуулал авахаар байна.

Харин “дээрх салбар 15 компаниуд нь “Хм” ХХК-нд нийлүүлээгүй нийт 24.912 тонн улаан буудайны 2.163.376.900,00 төгрөгийн урамшууллыг ТЭДС-гаас илүү тооцож авсан байна” гэх хэсэг, 027 гэж дугаарлагдсан хуудас /10/-т “...ТЭДС-гаас илүү авсан улаан буудайн урамшуулал гэх хүснэгтэд 2.163.376.900,00 төгрөг” гэснээс тус тус  дүгнэхэд 2013-2014 оны хооронд нэхэмжлэгч “Г” ХХК, Г ХХК-нд шаардах эрхээ шилжүүлсэн 15 нэр бүхий компаниуд болон хариуцагч ХААДСАА /тухайн үед ТЭДС байсан/-ийн хооронд 24.911 тонн хүнсний буудайнд ногдох 2.123.713.800 төгрөгийн зөрүү үүссэн байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Г” ХХК, “Т” ХХК, “Б” ХХК, “Х” ХХК, ‘Г А” ХХК, “Ш” ХХК, “С” ХХК, “Н” ХХК, “М” ХХК, “Мн” ХХК, “Са” ХХК, “Ст” ХХК, “Х” ХХК, “Сх” ХХК, “Сто” ХХК, “В” ХХК-иуд хариуцагч ХААДСАА-наас /тухайн үед ТЭДС байсан/ 24.911 тонн хүнсний буудайнд ногдох 2.123.713.800 төгрөгийн урамшуулал илүү авсан байна.

Мөн “Г” ХХК, “Т” ХХК, “Б” ХХК, “Х” ХХК, “Г А” ХХК, “Ш” ХХК, “С” ХХК, “Н” ХХК, “М” ХХК, “Мн” ХХК, “Са” ХХК, “Ст” ХХК, “Х” ХХК, “Сх ХХК, “Сто” ХХК, “В”  ХХК-иудын дотоодын гурилын үйлдвэрүүдэд 2015-2017 оны хооронд хүнсний буудай нийлүүлсэн санхүүгийн анхан шатны баримтууд болон 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 203 дугаартай дүгнэлтийн 035 гэж дугаарлагдсан /18/ хуудсанд “...2015-2017 онуудад “Г” ХХК болон түүний салбар компаниуд гурилын үйлдвэрүүдэд нийт 51.630,76 тн  улаан буудай тушаасан, уг улаан буудайнд ногдох урамшуулал  3.568.562.056,73 төгрөг, уг мөнгөнөөс 35.946,18 тн улаан буудайнд ногдох 2.484.491.300 төгрөгийн урамшууллыг дутуу авсан” гэх хэсэг, мөн уг дүгнэлтийн 054 гэж дугаарлагдсан хуудсанд байгаа “....Г ХХК болон түүний 15 компаниудаас 2015-2017 онуудад гурилын үйлдвэрүүдэд нийлүүлсэн улаан буудайн урамшууллын тооцооны нэгтгэл” гэсэн хүснэгтэд авагдсан мэдээлэлд .ТЭДС-гаас авсан урамшууллын дутуу зөрүү гэх хэсэгт 2.484.491.300,00 төгрөг байна” гэснээс үзэхэд нэхэмжлэгч Г ХХК, Г ХХК-нд шаардах эрхээ шилжүүлсэн “Т” ХХК, “Б” ХХК, “Х” ХХК, “Г А” ХХК, “Ш” ХХК, “С” ХХК, “Н” ХХК, “М” ХХК, “Мн” ХХК, “Са” ХХК, “Ст” ХХК, “Х” ХХК, “Сх” ХХК, “Сто” ХХК, “В” ХХК-иуд нь хариуцагч ХААДС /ТЭДС/-д 2015-2017 оны хооронд 51.630,76 тонн улаан буудай нийлүүлсэн байна.

Уг шинжээчийн дүгнэлтээс үзэхэд дээрх нийлүүлсэн 51.630,76 тонн улаан буудайнд ногдох урамшууллын мөнгөний хэмжээ нь дүгнэлтэд дурдсанаар 3.568.562.056,73 төгрөг болох байснаас нэхэмжлэгч Г ХХК, Г ХХК-нд шаардах эрхээ  шилжүүлсэн “Т” ХХК, “Б” ХХК, “Х” ХХК, “Г А” ХХК, “Ш” ХХК, “С” ХХК, “Н” ХХК, “М” ХХК, “Мн” ХХК, “Са” ХХК, “Ст” ХХК, “Х” ХХК, “Сх” ХХК, “Сто” ХХК, “В” ХХК-иуд нь 15.684,58 тонн улаан буудайнд ногдох урамшуулал 795.371.850.000,00 төгрөгийг авч, үлдэх 35.946,18 тонн улаан буудайнд ногдох урамшуулал болох 2.484.491.300 төгрөгийг дутуу авсан болох нь тогтоогдож байна.

 

Тодруулбал  2015-2017 оны хооронд нэхэмжлэгч “Г” ХХК, Г ХХК-д шаардах эрхээ шилжүүлсэн “Т” ХХК, “Б” ХХК, “Х” ХХК, “Г А” ХХК, “Ш” ХХК, “С” ХХК, “Н” ХХК, “М” ХХК, “Мн” ХХК, “Са” ХХК, “Ст” ХХК, “Х” ХХК, “Сх” ХХК, “Сто” ХХК, “В” ХХК-иуд нь хариуцагч ХААДСАА /тухайн үеийн ТЭДС/-аас 35.946,18 тонн хүнсний буудайнд ногдох урамшуулал болох 2.484.491.300 төгрөгийн урамшууллыг шаардах хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь талууд  дээрх шинжээчийн дүгнэлтийн агуулга, тооцоолол, хүнсний буудайн урамшууллын нэгж тутмын үнэ, Г ХХК шаардах эрх шилжүүлэн авсан үйл явдал дээр маргадаггүй болно.

Гэвч нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ТЭДС /Одоогийн ХААДС/-ийн 01/235 дугаартай албан бичиг, 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн нэхэмжлэгч Г ХХК, Г ХХК-нд шаардах эрхээ шилжүүлсэн “Т” ХХК, “Б” ХХК, “Х” ХХК, “Г А” ХХК, “Ш” ХХК, “С” ХХК, “Н” ХХК, “М” ХХК, “Мн” ХХК, “Са” ХХК, “Ст” ХХК, “Х” ХХК, “Сх” ХХК, “Сто” ХХК, “В” ХХК-иуд болон ХААДС-гийн тооцоо нийлсэн актууд, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн нэхэмжлэгч Г ХХК, Г ХХК-нд шаардах эрхээ шилжүүлсэн компаниуд болон ХААДС-гийн тооцоо нийлсэн актуудаас дүгнэж үзвэл нэхэмжлэгч Г ХХК, Г ХХК-нд шаардах эрхээ шилжүүлсэн компаниуд болон хариуцагч ХААДСАА /тухайн үеийн ТЭДС/-ийн хооронд 2013-2014 оны хооронд үүссэн 24.912 тонн улаан буудайнд ногдох 2.163.376.900,00 төгрөгийн урамшууллын зөрүүг нэхэмжлэгч нь хариуцагчтай харилцан тохиролцож, 2015-2017 оны хооронд хариуцагчаас 51.630,76 тонн улаан буудайнд ногдох 3.568.562.056,73 төгрөгийн урамшуулал авах байснаас 15.684,58 тонн улаан буудайнд ногдох 795.371.850.000,00 төгрөгийн урамшууллыг авч, үлдсэн 35.946,18 тонн улаан буудайнд ногдох 2.484.491.300 төгрөгийн урамшууллын мөнгийг 2013-2014 оны хооронд хооронд хариуцагчаас илүү авсан урамшууллын зөрүү 2.163.376.900,00 төгрөгт тооцуулж, харилцан тооцоо нийлсэн акт үйлдэж, өглөг, авлагагүй болсон байна. 

Энэ талаар хариуцагчийн “.... “Г” ХХК нь дангаараа болон түүнд шаардах эрхээ шилжүүлсэн компаниудын /Г ХХК-ийн хамаарал бүхий компаниуд/ нэрээр зохих журмын дагуу урамшуулалд хамрагдаж ирсэн бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар сангаас ямар ч урамшууллын авлагагүй байна ...” гэх тайлбар үндэслэл бүхий байна.

Учир нь 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ТЭДС-гийн ажлын алба /Одоогийн ХААДС/-ны 01/235 дугаартай албан бичигт “...Дээрх 16 компани нь санд урамшуулалтай холбоотой өглөг авлагын ямар нэгэн тооцоо байхгүй болно” гэж дурдсан,  2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн тодорхойлолтуудад компани тус бүрээр 2020-11-06-ны өдрийн байдлаар тус санд улаан буудайн урамшуулал болон бусад төрлийн ямар нэгэн өр төлбөргүй болохыг тодорхойлсон, мөн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 512, 528, 527, 526, 525, 524, 523, 522, 521, 520, 518, 517, 516, 515, 514, 513, 511 дугаартай тооцоо нийлэх актаар талууд өглөг, авлагагүй гэж гарсан байх тул зохигчид 2020-11-06-ны өдрийн байдлаар ямар нэг өглөг, авлагын үлдэгдэлгүй байсан байна.

Зохигчдын хооронд хүнсний буудай нийлүүлэх, худалдах худалдан авах гэрээний ямарваа нэг харилцаа үүсээгүй бөгөөд Г ХХК, түүнд шаардах эрхээ шилжүүлсэн компаниуд нь эх орны дотоодын гурилын үйлдвэрүүдэд хүнсний буудай нийлүүлж, тэрхүү нийлүүлсэн хэмжээний буудайн тонн тутамд ХААДСАА-наас урамшуулал авдаг байна.

Энэхүү ажил хэргийн хүрээнд үүссэн шаардлагыг талууд харилцан тооцоо нийлэх замаар дээрх 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 512, 528, 527, 526, 525, 524, 523, 522, 521, 520, 518, 517, 516, 515, 514, 513, 511 дугаар бүхий актуудыг үйлдсэн байгаа нь Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасан тооцоо нийлэх гэрээний шинжийг агуулж байна.

Хэдийгээр 2015-2017 оны хооронд үүссэн 2.484.491.300 төгрөг болон 2013-2014 оны хооронд үүссэн 2.163.376.900 төгрөгийн хооронд 321.114.400 төгрөгийн зөрүү гарч байх боловч 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн нэхэмжлэгч Г ХХК, Г ХХК-нд шаардах эрхээ шилжүүлсэн компаниуд болон ХААДС-гийн тооцоо нийлсэн 512, 528, 527, 526, 525, 524, 523, 522, 521, 520, 518, 517, 516, 515, 514, 513, 511 дугаар бүхий актуудад нэхэмжлэгч болон түүнд шаардах эрхээ шилжүүлсэн компани, хариуцагч байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд гарын үсгээ зурж, тамга дарж баталгаажуулж, зөвшөөрсөн байх тул зөрүү 321.114.400 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагагүй юм.

Учир нь Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.2-т “Тооцооны үлдэгдлийг гэрээнд заасан хугацаанд төлөх бөгөөд тооцоог хааснаар тооцооны үлдэгдлийг төлөхийг шаардах эрх үүснэ” гэж заасан байх бөгөөд талууд нэгэнт тооцоо нийлэхдээ “тооцооны үлдэгдэл байхгүй” гэх байдлаар харилцан тооцоогоо хаасан байх тул зөрүүг шаардах эрхгүй юм.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1, 466.2-т заасныг тус тус үндэслэн Г ХХК-ийн нэхэмжлэлтэй хүнсний буудайн мөнгөн урамшуулалд 2.484.491.300 төгрөгийг ХААДСАА-наас гаргуулахыг хүссэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  12.580.410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                             О.ЧУЛУУНЧИМЭГ