| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2024/0005/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/13 |
| Огноо | 2024-01-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мөнхтайван |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч М.Мөнхтайван,
Шинжээч М.Одгэрэл,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Р.Шүрхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн тайж овогт *******т холбогдох 2326001820240 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **************оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн ******************** суманд төрсөн, 48 настай, эрэгтэй бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Өвөрхангай аймгийн *****************сумын *************дугаар баг, ******************** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, тайж овогт *******, регистрийн дугаар;*****************,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн ******************сумын 09 дүгээр багийн 48-14 тоотод оршин суух өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай *************** тухайн тохиолдолд үүссэн маргаанаас үүдэлтэйгээр маргалдаж, улмаар түүнийг үснээс нь чирж өшиглөн зодож, биед нь тархи доргилт бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би зодоогүй. Намайг зодсон гээд байгаа. Би Мөнхзоригтой гадаа барилдаж тоглож байсан. Бусад зүйлийг санахгүй байна” гэв.
Шинжээч М.Одгэрэл шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 54 минутанд Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн өрөөнд үзүүлэгч *******ын биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийхэд асуумж болон мэдрэлийн үзлэгийг үндэслэн үзүүлэгч *******ын биед тархи доргилт гэмтэл тогтоогдсон. Энэ нь өөрөө мэдрэлийн тусгайлсан үзлэг. Энэ мэдрэлийн тусгайлсан үзлэгээр илэрч байгаа шинжүүд нь өөрөө тархины хаван, тархины дотоод хаван ихсэх үед илэрнэ. Үүнийг нийтээр нь тархи доргилт гэж үздэг. Би үзүүлж байгаа хүмүүсийн даралтыг нь электрон аппаратаар үздэг. Тухайн үед *******ын даралтыг үзэхэд хэвийн байсан учраас тэмдэглэл хийгээгүй. Мохоо хүчин зүйл гэдэг нь хавтгай, гөлгөр, хязгаарлагдмал бус гадаргуутай хатуу биетүүдийг авч үздэг. Үүнд ширээ, шал, хүний гар зэрэг олон хүчин зүйлүүд ордог. Тухайн үед ананиз буюу асууж асуухад толгой өвдөнө гэсэн зовуурьтай байсан. Тухайн үед юу болсон талаар үзүүлэгчтэй 30-40 минут ярилцлага хийж үүн дотроос хэрэгтэй зүйлийг барьж авдаг. Энэ үед үснээс чирсэн гэсэн өгүүлэмжтэй, тархи толгой өвдөнө гэсэн зовуурьтай байсан. Үснээс чирэхэд энэ гэмтэл үүснэ. Учир нь гавлын ясан дотор тархи бэхэлгээ муутай, гүүр тархи буюу хөлөн дээр бэхлэгдсэн байдаг. Энэ тохиолдолд буюу үснээс зулгааж, хүч үйлчилж татахад тархи нь өөрөө цалгиж гавлын ясыг мөргөж тархинд үйл ажиллагааны гэмтэл үүсдэг. Энэ үед тархины дотоод даралт ихсэж, тархины үйл ажиллагааны гэмтэл үүсдэг. Үүнийг тархи доргилт гэж нэрлэж байгаа. ...Нүдний алимны чичирхийлэлт, дагзны булчингийн хөшингө, ромбергийн сорил буюу тэнцвэр алдагдал, мана буюу нүдний чинэрлийн шинжүүд нь тархи доргилтын шинжүүдийг үүсгэж байгаа” гэв.
Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 11 цагийн орчим би Өвөрхангай аймгийн ******* сумын 9 дүгээр багийн 48-14 тоотод гэртээ байж байхад манай хамтран амьдаргч *******ын найз Мөнхзориг архи авч ирээд *******, Мөнхзориг нар уусан. ******* архи ууж согтчихоод намайг архи уусан байна янхан, гичий минь гээд архины шилээр цохих гээд байсан. Тэгээд намайг үсдэж чирээд зүүн хөл рүү өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,
Шинжээч М.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 54 минутад үзүүлэгч *******ын биед шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоолгох үзлэг хийсэн. Уг үзлэгээр үзүүлэгч *******ын биед тархи доргилт гэмтэл тогтоогджээ. Дээрх гэмтлийг анамнез буюу асуумж мэдрэлийн үзлэг хийсний үндсэн дээр тогтоосон. Дээрх шинжүүд нь тархины бүтэц болон үйл ажиллагааны гэмтлүүдийн үед үүсэх боломжтой. Үүнд: Тархи доргилт, тархины хаван зэрэг хамаарна. Тухайн үед даралт үзсэн хэвийн байсан. Мохоо хүчин зүй гэдэг нь хавтгай, гөлгөр, бөөрөнхий хязгаарлагдмал бус гадаргуутай хатуу хүчин зүйлүүдийг хэлнэ. Тархи нь гавлын хөндийд бэхэлгээ муутай байрладаг тул тухайн болсон хэрэгт үзүүлэгч *******ыг үснээс нь зулгааж чирсэн гэсэн өгүүлэмжтэй тухайн үйлдлийн үед савах чирэх толгойд хүч үйлчилсний улмаас тархи гавлын хананд цалгиж цохигдсон тархины дотоод даралт ихсэж тархи доргилт гэмтэл үүснэ. Энэ гэмтэл нь тархины үйл ажиллагааны гэмтэл буюу 4-н долоо хоногоос доош хугацаанд эдгэрэх боломжтой. Дээрх тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 71-78 дугаар хуудас/
Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ******* сумын 9 дүгээр баг 48-14 тоотод байх манай гэрт болсон асуудал байгаа юм. Би гэрийн гадаа Мөнхзориг гэх хүнтэй барилдаж байхад эхнэр гараад ирсэн. Тэгээд бид хоёрыг зодолдож байна гээд дундуур ороод ирсэн. Тэгэхээр нь би үснээс нь татаад гэртээ орч чи гээд нэг удаа өшиглөөд авсан. Энэ миний буруу гаргасан асуудалдаа гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,
Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 242 дугаартай шинжээч эмч М.Одгэрэлийн “ ...1. *******ын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Эд зүйл, баримт бичиг хавтаст хэрэгт тусгах мөрдөгчийн тогтоол /хх-ийн 52-57 дугаар хуудас/,
Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 28 дугаартай тодорхойлолт /хх-53 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-54 дүгээр хуудас/,
Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-58 дугаар хуудас/ зэрэг болно.
1. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 09 дүгээр багийн 48-14 тоотод оршин суух өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай ******* тухайн тохиолдолд үүссэн маргаанаас үүдэлтэйгээр маргалдаж, улмаар түүнийг зодож, биед нь тархи доргилт бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон шинжээчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байгаа учраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүү шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын биед тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэдгийг эргэлзээтэй учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь яг ямар үндэслэлээр хөнгөн гэмтэл учраад байгаа юм? ямар үндэслэлээр тархи доргисон гэдгийг шинжээчийн дүгнэлтэд тодорхой нарийн заагаагүй. Хохирогчийг гаднаас нь харахад ямар нэгэн шарх, сорви байгаагүй, харин дотор муухайрах гэсэн зовуурь л байсан гэж байгаа. Дотор муухайрах зовуурь нь яг тархи доргилтоос үүссэн үү? эсхүл даралт ихэссэнээс болсон уу? гэдгийг ялгаж дүгнээгүй. Даралтыг үзсэн гэж байгаа боловч үүнд даралт үзсэн талаар ямар нэгэн тэмдэглэгээ байдаггүй. Улсын яллагчаас ******* нь гэмт буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэж тайлбарлаж байна. Гэтэл шүүгдэгч нь бичиг үсэг мэдэхгүй, юу болсон талаар ойлгоогүй байгаа. Хамгийн гол нь *******ын үснээс зулгааж чирсэн нь буруу учраас энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэж байгаа болохоос хөнгөн гэмтэл учруулсан гэдгээ ялгаж салгаж мэдэхгүй байгаа. Шинжээч өнөөдөр шүүх хуралдаанд өөрийн гаргасан дүгнэлтийг үндэслэлтэй гэж хэлж байна. Угаасаа шинжээчээс миний дүгнэлт үндэслэлгүй, буруу гэж хэлээ ч хэлэхгүй гэдэг нь ойлгомжтой. Харин энэ дүгнэлтийг зөв үү? буруу юу? гэдгийг шүүх шинжилгээний ерөнхий газрын дүгнэлтээр дахин гаргасан бол асуудлыг шийдэхэд дөхөм болох байсан. Би энэ шүүх хуралдаанд энэ талаар хүсэлт гаргаад ч нэмэргүй. Учир нь урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд энэ талаарх хүсэлтийг хүлээж аваагүй. Миний хувьд хохирогч *******ын биед *******ын үйлдлээс болж хөнгөн гэмтэл үүссэн гэж үзэх боломжгүй, энэ нь эргэлзээтэй байна гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 09 дүгээр багийн 48-14 тоотод оршин суух өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай ******* тухайн тохиолдолд үүссэн маргаанаас үүдэлтэйгээр маргалдаж, улмаар түүнийг үснээс нь чирч өшиглөн зодож, биед нь тархи доргилт бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч *******ын “...2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 11 цагийн орчим би Өвөрхангай аймгийн ******* сумын 9 дүгээр багийн 48-14 тоотод гэртээ байж байхад манай хамтран амьдрагч *******ын найз Мөнхзориг архи авч ирээд *******, Мөнхзориг нар уусан. ******* архи ууж согтчихоод намайг архи уусан байна янхан, гичий минь гээд архины шилээр цохих гээд байсан. Тэгээд намайг үсдэж чирээд, зүүн хөл рүү өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/, яллагдагч *******ын “...Би 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ******* сумын 9 дүгээр баг 48-14 тоотод байх манай гэрт болсон асуудал байгаа юм. Би гэрийн гадаа Мөнхзориг гэх хүнтэй барилдаж байхад эхнэр гараад ирсэн. Тэгээд бид хоёрыг зодолдож байна гээд дундуур ороод ирсэн. Тэгэхээр нь би үснээс нь татаад гэртээ орч чи гээд нэг удаа өшиглөөд авсан. Энэ миний буруу гаргасан асуудалдаа гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 242 дугаартай шинжээч эмч М.Одгэрэлийн “...1. *******ын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 14-15 дугаар хуудас/, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Эд зүйл, баримт бичиг хавтаст хэрэгт тусгах мөрдөгчийн тогтоол /хх-ийн 52-57 дугаар хуудас/, Шинжээч М.Одгэрэлийн “...2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 54 минутад үзүүлэгч *******ын биед шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоолгох үзлэг хийсэн. Уг үзлэгээр үзүүлэгч *******ын биед тархи доргилт гэмтэл тогтоогджээ. Дээрх гэмтлийг анамнез буюу асуумж мэдрэлийн үзлэг хийсний үндсэн дээр тогтоосон. Дээрх шинжүүд нь тархины бүтэц болон үйл ажиллагааны гэмтлүүдийн үед үүсэх боломжтой. Үүнд: Тархи доргилт, тархины хаван зэрэг хамаарна. Тухайн үед даралт үзсэн хэвийн байсан. Мохоо хүчин зүйл гэдэг нь хавтгай, гөлгөр, бөөрөнхий хязгаарлагдмал бус гадаргуутай хатуу хүчин зүйлүүдийг хэлнэ. Тархи нь гавлын хөндийд бэхэлгээ муутай байрладаг тул тухайн болсон хэрэгт үзүүлэгч *******ыг үснээс нь зулгааж чирсэн гэсэн өгүүлэмжтэй тухайн үйлдлийн үед савах чирэх толгойд хүч үйлчилсний улмаас тархи гавлын хананд цалгиж цохигдсон тархины дотоод даралт ихсэж тархи доргилт гэмтэл үүснэ. Энэ гэмтэл нь тархины үйл ажиллагааны гэмтэл буюу 4-н долоо хоногоос доош хугацаанд эдгэрэх боломжтой. Дээрх тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-78 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүүгийн “...Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын биед тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэдгийг эргэлзээтэй учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь яг ямар үндэслэлээр хөнгөн гэмтэл учраад байгаа юм? ямар үндэслэлээр тархи доргисон гэдгийг шинжээчийн дүгнэлтэд тодорхой нарийн заагаагүй. Хохирогчийг гаднаас нь харахад ямар нэгэн шарх, сорви байгаагүй, харин дотор муухайрах гэсэн зовуурь л байсан гэж байгаа. Дотор муухайрах зовуурь нь яг тархи доргилтоос үүссэн үү? эсхүл даралт ихэссэнээс болсон уу? гэдгийг ялгаж дүгнээгүй. Даралтыг үзсэн гэж байгаа боловч үүнд даралт үзсэн талаар ямар нэгэн тэмдэглэгээ байдаггүй. Миний хувьд хохирогч *******ын биед *******ын үйлдлээс болж хөнгөн гэмтэл үүссэн гэж үзэх боломжгүй, энэ нь эргэлзээтэй байна гэж үзэж байна” гэсэн дүгнэлт нь шүүх үндэслэлгүй байх тул хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ. Учир нь:
Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 242 дугаартай шинжээч эмч М.Одгэрэлийн “ ...1. *******ын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 14-15 дугаар хуудас/, дээрх 242 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “зовуурь толгой өвдөнө гэнэ, нүдний алимны чичирхийлэлттэй, дагзны булчингийн хөшингө 2 хуруу, ромбергийн сорилд тэнцвэр алдагдана” гэж тусгагдсан байна, мөн шинжээч М.Одгэрэл шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 54 минутанд Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн өрөөнд үзүүлэгч *******ын биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийхэд асуумж болон мэдрэлийн үзлэгийг үндэслэн үзүүлэгч *******ын биед тархи доргилт гэмтэл тогтоогдсон. Энэ нь өөрөө мэдрэлийн тусгайлсан үзлэг. Энэ мэдрэлийн тусгайлсан үзлэгээр илэрч байгаа шинжүүд нь өөрөө тархины хаван, тархины дотоод хаван ихсэх үед илэрнэ. Үүнийг нийтээр нь тархи доргилт гэж үздэг. Би үзүүлж байгаа хүмүүсийн даралтыг нь электрон аппаратаар үздэг. Тухайн үед *******ын даралтыг үзэхэд хэвийн байсан учраас тэмдэглэл хийгээгүй. Тухайн үед анамиз буюу асуумж асуухад толгой өвдөнө гэсэн зовуурьтай байсан. Тухайн үед юу болсон талаар үзүүлэгчтэй 30-40 минут ярилцлага хийж үүн дотроос хэрэгтэй зүйлийг барьж авдаг. Энэ үед үснээс чирсэн гэсэн өгүүлэмжтэй, тархи толгой өвдөнө гэсэн зовуурьтай байсан. Үснээс чирэхэд энэ гэмтэл үүснэ. Учир нь гавлын ясан дотор тархи бэхэлгээ муутай, гүүр тархи буюу хөлөн дээр бэхлэгдсэн байдаг. Энэ тохиолдолд буюу үснээс зулгааж, хүч үйлчилж татахад тархи нь өөрөө цалгиж гавлын ясыг мөргөж тархинд үйл ажиллагааны гэмтэл үүсдэг. Энэ үед тархины дотоод даралт ихсэж, тархины үйл ажиллагааны гэмтэл үүсдэг. Үүнийг тархи доргилт гэж нэрлэж байгаа. ...Нүдний алимны чичирхийлэлт, дагзны булчингийн хөшингө, ромбергийн сорил буюу тэнцвэр алдагдал, мана буюу нүдний чинэрлийн шинжүүд нь тархи доргилтын шинжүүдийг үүсгэж байгаа” талаар мэдүүлсэн байна.
Шүүгдэгч *******ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хохирогч *******ын “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй,” гэсэн хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч ******* нь хохирогч *******д төлөх төлбөргүй гэж үзэв.
3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж зэргийг харгалзан үзээд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч *******т урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж байна. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй болохыг тус тус дурдаж байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар... “Шүүгдэгч *******ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн учраас эрүүгийн хариуцлагын асуудал яригдаж байна. Өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хэд хэдэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, мөн хохирогчийн буруутай үйл ажиллагаа энэ хэрэгт нөлөөлсөн, мөн шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлууд тогтоогдож байна. Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг харахад хуулийн мэдлэг бүү хэл ерөнхий мэдлэг, боловсролгүй, мөн группэд байдаг, сар болгон эмчилгээнд явдаг амьдралын хэцүүхэн нөхцөл байдалтай хүн байгаа. Энэ хэрэг нь өөрөө сонгох санкцитай. Шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах юм бол группийн мөнгөөр торгууль төлнө гэж байхгүй. Мөн албадан ажил хийлгэх юм бол их зовлонтой учраас тохирох ял нь зорчих эрхийг хязгаарлах ял гэж үзэж байна. Энэ ялыг оногдуулбал байгаа газраа тогтвортой, архи уухгүй байж байна. ******* нь мөн хөдөө гадаа явдаг учраас өмгөөлөгчийн зүгээс түүнд 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохилыг баримтын хүрээнд нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тайж овогт *******ыг нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч А.*******т мэдэгдэх нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч А.*******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Мандахбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч тайж овогт *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тайж овогт *******ыг нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ыг нэг сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч А.*******т мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч А.*******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.