Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/21

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

             Улсын яллагч Ц.Нэргүй,

             Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн овогт *******, овогт нарт холбогдох 2426000000007 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

             Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 2001 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эмээгийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн ******* сумын 7-р багийн Арц-2 хорооллын 3-44 тоотод оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, овогт , регистрийн дугаар: *******.

 

Монгол улсын иргэн 1986 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй,бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 4, ээж, ах, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн ******* сумын 5-р багт оршин суух, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, овогт *******, регистрийн дугаар: *******,

           Холбогдсон хэргийн талаар:

 

           Шүүгдэгч *******, ******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

              Гэм буруугийн талаар:

 

             Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багт байрлах иргэн ******* гэрийн хашаан дотор хохирогч ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас хавирч унагаан, нүүр тус газар 3 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь "...биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, доод уруул. Зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

            Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын 7-р багийн Арц-2 хороололд байрлах ын 5 ханатай монгол гэрт той барилцан авч, нүүр тус газар нь 3 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь "... биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, доод уруул, хүзүүнд цус хуралт, хүзүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,  хохирогч ын “...2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 16 цагийн үед гэртээ байж байгаад худаг орж ус авах гээд явсан чинь худаг хаалттай байсан болохоор би ******* гэрт очсон. Тэдний гэрт , ******* нар байсан юм. Тэгээд ******* халамцуу надаас хэрүүл гуйгаад овоо гайгүй юм бодсон чинь овоолсон баас юм биш үү чи чинь гээд мотоциклын араар мордчих овооны цаад руу орчихьё гээд байснаа гэрээс гараад ирсэн чинь хавсарч газар унагаагаад нүүр лүү 2-3 удаа цохисон. ирж *******ыг хорьж салгасан. Тэгээд би усны шар саваа үүрээд гэртээ харьсан чинь миний баруун нүд харахгүй хавдсан, хамраас цус гарсан байсан. Тэгээд намайг 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шөнө 02 цаг 30 минутын үед гэртээ унтаж байтал гаднаас *******, нар манай гэрт согтуу орж ирээд *******ийг агсраад байхаар нь би хүүхэд айлгаад байх юм гэрээс зайл гэсэн чинь чи намайг зайл гэлээ гээд над руу дайрахаар нь би босоод баруун гараараа заамдаад авсан чинь миний гарын чигчий, ядам хуруунуудыг шууд хазаад зүүн нүд рүү гараараа цохиод тэгээд хориод *******ийг аваад явсан. Би гэртээ унтаад өглөө босоод ирсэн чинь зүүн нүд бас хөхөрч хавдсан байсан. Би *******т зодуулаад баруун нүд таг хавдаж, хамраас цус гарсан. ...Зүүн нүд хөхөрч хавдсан, чигчий, ядам хуруу зулгарч халцарсан гэмтлүүд *******өд зодуулсан үйлдлээс болж үүссэн гэмтлүүд. гэрээсээ гарч ирж *******ыг намайг зодож байхад салгасан. *******т зодуулж баруун нүд хөхөрч хавдсаныг , манай эхнэр Л.Сумъяа, ******* өөрөө мэдэж байгаа. ...Миний сэтгэцэд хор уршиг учраагүй. Тиймээс сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохгүй. ... Би эрүүл мэндээрээ хохирсонд гомдолтой байна. Шинжилгээ болон эмчилгээний зардал нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/, гэрч ******* "... 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 16 цагийн үед би гэртээ *******ын хамт 2 хүүхэдтэйгээ байж байтал гаднаас усны сав барьсан орж ирж байгаад *******, нар гараад явсан юм. Араас нь намайг гараад иртэл манай хашаан дотор хамраас цус гарсан гоожоод хажууд нь ******* би цохисон юм гээд зогсож байхаар нь би тэр хоёрыг салгаад усны саваа бариад хамар цустайгаа гэр лүүгээ явсан.  *******т зодуулсныхаа дараа ын баруун нүд бага зэрэг хавдсан, хамраас цус гарсан байсан. .... шөнө унтаж байсан чинь ******* гэдэн хүн согтуу орж ирээд миний баруун гарын хуруунуудыг хазаад зүүн нүд рүү цохиод ийм болгочихлоо гээд яриад байсан. ..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/, гэрч ын “... 2023 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө ******* ахтай хамт байж байгаад бид хоёр 02 цагийн үед ын гэрт очсон. Тэгсэн чинь ******* ах ын гэрт ороод агсам тавиад ширээг нь авч шидсэн чинь босож ирээд заамдаад авсан чинь ******* ын нүүр лүү 3 удаа гараараа цохиод авахаар нь би *******ийг салгаж явуулаад би ын гэрт хоносон. ...Өнөөдөр өглөө надад хэлэхдээ баруун нүдээ *******т цохиулсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,  Гэрч “... 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр манай нөхөр гэртээ байж байгаад ******* очиж байж байгаад усаа аваад ирье гээд явсан. Тэгээд 16 цаг өнгөрч байхад ******* намайг зодчихлоо гээд хамраас нь цус гарсан, баруун нүд нь улайгаад битүү хавдсан ирсэн. Тэгээд цусаа арилгаад эмнэлэг орж үзүүлчхээд гэртээ хариад унтаж амарсан. Тэгтэл шөнө 02 цаг 30 минутын үед бид нарыг гэртээ амарч байтал хүн хаалга нүдсэн. Тэгэхээр нь хэн бэ гэтэл ******* байна гэхээр нь хаалгаа онгойлгоод өгтөл *******, нар согтуу орж ирээд ******* нь ыг бос гээд байсан юм. Намайг гараад түлш оруулж иртэл ******* нь ыг босгож ирээд хоёулаа барилцаад авсан хоорондоо хэрэлдэж байгаад ******* нь ын нүүр, зүүн нүд хэсэг рүү нь 2 удаа цохисон. Тэгээд тэр хоёрыг салгаад ******* нь гарч яваад нь манай гэрт хоносон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 42 дугаартай “... ын биед тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, доод уруул, хүзүүнд цус хуралт, хүзүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”  гэсэн дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/, Шинжээч эмч М.Одгэрэлийн "...ын эрүүл мэндэд учирсан тархи доргилт, баруун. зүүн нүдэнд дээд доод зовхи, доод уруул, хүзүүнд цус хуралт, хүзүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцралт гэмтлүүдийг цаг хугацааны хувьд энэ оны 12 дугаар сарын 16-ны өдөр 16 цагийн үед *******т цохиулж зодуулснаас, эсхүл мөн өдрийн шилжих шөнө 02 цаг 30 минутын үед *******өд цохиулж зодуулснаас болж үүссэн болохыг ялгах боломжгүй. Дээрх гэмтлүүдийн өнгө. шинж чанар, тогтцыг харахад 24 цагийн дотор үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/  зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

            Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

            Шүүгдэгч *******, ******* нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдгээрт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Энэ хэргийн улмаас хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Иймд шүүгдэгч овогт *******, овогт нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван сарын хугацаагаар зорчих эрхийг  хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутагт оршин суудаг болох нь шүүгдэгч *******ын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багийн Засаг даргын 2023 оны 12 дугаар  сарын 22-ны өдрийн 76 дугаартай тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутагт оршин суудаг болох нь шүүгдэгч *******ийн мэдүүлэг, Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт гурван сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суугаа Өвөрхангай  аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******, ******* нарт мэдэгдэж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, 

 

Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч овогт *******, овогт нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч овогт *******, овогт нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт гурван сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс явахыг тус тус хориглосугай.

 

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч *******, ******* нарт мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй,  нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  дурдсугай.

 

  9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.МАНДАХБАЯР