Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/22

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч М.Мөнхтайван,

Хохирогч ******* /цахимаар оролцсон/,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Боржигон овогт ******* ******* холбогдох 2326000000279 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ****************оны 6 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн *******************суманд төрсөн, ***********настай, эрэгтэй, дээд боловсролтой, Зенит   командын офицер мэргэжилтэй, *******************аймгийн Цагаан хад гэх газар “**********************-д хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт, Өвөрхангай аймгийн ***************сумын ************дугаар баг ******************тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт /РД: *********************/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч “...******* нь Өвөрхангай аймгийн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр  хохирогч *******тай маргалдан зодолдож түүний эрүүл мэндэд “21, 22-р шүднүүдийн булгаралт, баруун хөмсөг, дээд уруулын дотор салстын шарх, баруун нүдний дээд, доод зовхи, дээд уруулын дотор салст, буйлны цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсангэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр ******* гэдэг хүнтэй өглөө 10 цагийн үед утсаар ярихад би жоохон юм уучихсан байна, цэргийн анги руу машин бариад өгөөч гэж хэлэхээр нь машиныг нь бариад цэргийн анги орсон. Тэгээд цэргийн анги ороод буцаж ирэхдээ хүнээс мөнгө аваад баруун гуанз орж архи аваад хувааж уусан. Тэгээд би 8 дугаар багт найзындаа үлдье гээд орсон чинь машины түлхүүрийг нь аваад орчихсон байсан. Би ороод нэлээд удсан, 20 орчим минут болсон байсан. Тэгээд гараад ирэхэд нэлээд хүлээгээд, даарчихсан байсан учраас уурлаад намайг цохиход би зөрүүлээд согтуудаа нэлээд хэд цохисон байсан. Хохирогчийн нэхэмжилсэн 3,000,000 төгрөгийг төлж барагдуулна. Ажил руугаа яваад хувааж төлнө. 1 сардаа бол төлж чадахгүй гэв.

 

Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр цэргийн тангараг өргөх ажиллагаа болж байсан. Тэгээд Говь-Алтай аймгийн цэргүүдийн ар гэрээс захиас байна, та хэлж яриад өгөөч гээд таньдаг хүмүүсийн гуйлтаар тийшээ ажлаар явсан. Би тухайн үед ганц хоёр хүнтэй архи уучихсан байсан учраас *******аар машин бариулах гээд ярьсан. Тэгээд цэргийн ангиас гараад баруун гуанз ороод буцаж аймагт ирсэн. Тэгээд айлын гадаа ирж зогсоод буугаад алга болчихсон. Машин унтарчихсан даараад байсан. Тэгээд сүүлдээ хаана ямар айлд орсон нь тодорхойгүй, өөр хүн байхгүй байсан. Тэгээд гараад ирэхээр нь би уурлаад нэг удаа цохисон. Би хаана нь цохисноо мэдэхгүй байгаа. Тэгээд намайг машины руль дээр гар чагталж дарж байгаад учир зүггүй балбачихсан. Хүнийг хайрлаж цохиж болдоггүй юм уу? Миний хиймэл шүд хугараад авч чадахгүй байхад дээрээс нь нэмээд цохиод ирмэгүүд нь уруулын дотор талыг урж, язлаад хаячихсан. Тэгээд хөмсөгнөөс цус гараад тэр цус нь доошоо урссан. Би больё гэж байж л салсан. Тэгээд маргааш нь над руу мессеж бичсэн байсан. Та ичиж амьдраарай, та намайг ингэж зодсон гэхээр нь би зөрүүлээд чи намайг ийм болгочихсон, арай дэндүү болгосон байна гэж хэлсэн. Бид хоёр нүүр нүүрээ харалцаж уулзаагүй. Надад энэ хугацаанд нэг удаа 400,000 төгрөг өгсөн. Би 27-ны өдөр эмнэлгээр явсан чинь цагдаа, шүүх эмнэлгээр яв гэж хэлсэн. Тэгээд цагдаа дээр очоод шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулсан. Би бараг 7 хоног хувийн эмнэлгээр явсан. Би ажил руугаа явахгүй байгаа. Хүүхэд маань оюутан учраас амьдрал хэцүү байна. Сая ажил руугаа явахаасаа өмнө нь надтай яриад уулзмаар байна гэж хэлсэн. Миний 2 хиймэл шүд хугарсан, тэрийгээ нэг мөсөн 4 шүдээр нь солиулна гэсэн. Тэгээд хөмсөгний дээд талд задарсан би оёулж амжаагүй байгаа. Би гоо сайхнаараа их хохирсон. ******* нь 400,000 төгрөг төлсөн. Би 3,000,000 төгрөг нэхэмжилж байна. гэхдээ надад баримт байхгүй гэв.

 

 Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр буцах гэсэн чинь хамт ажилладаг байсан . байхаар нь би согтуу байсан болохоор машинаа бариулаад аймаг руу орж ирсэн. Тухайн үед орой 18 цаг болж байсан байх ******* хүнээс мөнгө аваад бид хоёр баруун гуанз ороод 0,75 литрийн  шилтэй нэг ногоон шилтэй архи авсан. Тэр архиа хувааж уугаад би нэлээн согтсон. Нэг мэдсэн чинь Өвөрхангай аймгийн сумын 8 дугаар багийн нэг гудамжинд байсан. ******* машины түлхүүр аваад айл руу орчихсон байсан. Би  Батсүх рүү залгаад ирээд аваач гэж хэлэх гэсэн чинь хаягийг нь мэдэхгүй байсан. Тэгээд ******* гараад ирэхээр нь түлхүүрээ авъя гээд уурлаад гараараа нэг удаа нүүр лүү нь цохисон чинь намайг машины руль дээр гараараа шахаж байгаад нөгөө гараараа миний толгой руу гараараа нэлээн хэдэн удаа цохисон. Тэгээд миний нүүрнээс цус гараад байхаар нь би зугтаад машинаа унаад гэртээ хариад унтсан. ...Миний баруун хөмсөгний дээд хэсэгт язарсан, хамар муруйсан, үүдний хоёр шүд хөдөлгөөн орсон, хиймэл хоёр шүд хугарсан. Баруун нүд хөхөрсөн, уруул дотор гадна язарсан, толгой дээр хавдсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, 

 

Шинжээч эмч М.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэрэг учрал 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр болсон гэх. ******* надад үзүүлэхдээ 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үзүүлсэн. Зүүн бугуйн шарх, баруун чих, баруун зүүн хацарт зулгаралт гэмтлүүдийн  өнгө шинж байдлыг харахад 2-3, хрнргийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Зүүн бугуйны шарх гэмтэл нь арьс, өөхөн эдийн давхарагыг хамарсан байсан тул эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах буюу 4 долоо хоонгоос доош хугацаагаар сарниулах учир гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/, 

 

Өвөрхангай аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 642 дугаартай “*******ын биед 21, 22-р шүднүүдийн булгаралт, баруун хөмсөг, дээд уруулын дотор салстын шарх, баруун нүдний дээд, доод зовхи, дээд уруулын дотор салст, буйлны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 14-16 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 651 дугаартай “1. *******ын биед зүүн бугуйнд шарх, 21-р шүдний сулрал, баруун чих, баруун, зүүн хацар баруун гарын бугуй, чигчий хуруу, зулгаралт, дээд урууланд сорви, баруун бугалга, шуу, өвдөгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Зүүн бугуйнд шарх гэмтэл ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэл, баруун чих, баруун, зүүн хацар баруун гарын бугуй, чигчий хуруу, зулгаралт, дээд урууланд сорви, баруун бугалга, шуу, өвдөгт цус хуралт гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Зүүн бугуйн шарх, баруун чих, баруун, зүүн хацар зулгаралт гэмтлүүд нь 2-3 хоногийн өмнө үүсгэгдсэн, зүүн хацар, дээд урууланд сорви, зүүн дээд 21-р шүдний сулрал, баруун шуу, бугалга, өвдөгт цус хуралт, баруун бугуй, чигчий хуруунд зулгаралт гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Зүүн бугуйн шарх, баруун чих, баруун, зүүн хацар зулгаралт гэмтлүүд нь 2-3 хоногийн өмнө гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хацар, дээд урууланд сорви, зүүн дээд 21-р шүдний сулрал, баруун шуу, бугалга, өвдөгт цус хуралт, баруун бугуй, чигчий хуруунд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 24-26 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-36/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-35 хуудас/,

 

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-11 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд гаргаж өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын  05-ны өдөр хохирогч *******т 400,000 төгрөг төлсөн тухай баримт 1 хуудас”   зэрэг болно.

 

            1. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч *******тай тухайн тохиолдолд үүссэн нөхцөл байдлын улмаас маргалдан зодолдож түүний эрүүл мэндэд 21, 22-р шүднүүдийн булгарал, баруун хөмсөг, дээд уруулын дотор салстын шарх, баруун нүдний дээд, доод зовхи, дээд уруулын дотор салст, буйлны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгчийн дээрх үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн болно. ...Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Мөн хохирогчийн нэхэмжилсэн 3,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ******* өөрөө өөрийгөө өмгөөлж “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хохирлыг төлж барагдуулна. Гэм буруугаа хүлээж гэмшиж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

            Шүүгдэгч “...******* нь Өвөрхангай аймгийн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр  хохирогч *******тай маргалдан зодолдож түүний эрүүл мэндэд “21, 22-р шүднүүдийн булгаралт, баруун хөмсөг, дээд уруулын дотор салстын шарх, баруун нүдний дээд, доод зовхи, дээд уруулын дотор салст, буйлны цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

                          

Хохирогч *******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Тэгээд гараад ирэхээр нь би уурлаад нэг удаа цохисон. Би хаана нь цохисноо мэдэхгүй байгаа. Тэгээд намайг машины руль дээр гар чагталж дарж байгаад учир зүггүй балбачихсан. Хүнийг хайрлаж цохиж болдоггүй юм уу? Миний хиймэл шүд хугараад авч чадахгүй байхад дээрээс нь нэмээд цохиод ирмэгүүд нь уруулын дотор талыг урж, язлаад хаячихсан. Тэгээд хөмсөгнөөс цус гараад тэр цус нь доошоо урссан. Би больё гэж байж л салсан. ...Миний 2 хиймэл шүд хугарсан, тэрийгээ нэг мөсөн 4 шүдээр нь солиулна гэсэн. Тэгээд хөмсөгний дээд талд задарсан би оёулж амжаагүй байгаа гэсэн мэдүүлэг,

 

Хавтаст хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч *******ын  “...2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр буцах гэсэн чинь хамт ажилладаг байсан ******* байхаар нь би согтуу байсан болохоор машинаа бариулаад аймаг руу орж ирсэн. Тухайн үед орой 18 цаг болж байсан байх ******* хүнээс мөнгө аваад бид хоёр баруун гуанз ороод 0,75 литрийн  шилтэй нэг ногоон шилтэй архи авсан. Тэр архиа хувааж уугаад би нэлээн согтсон. Нэг мэдсэн чинь Өвөрхангай аймгийн сумын 8 дугаар багийн нэг гудамжинд байсан. ******* машины түлхүүр аваад айл руу орчихсон байсан. Би  Батсүх рүү залгаад ирээд аваач гэж хэлэх гэсэн чинь хаягыг нь мэдэхгүй байсан. Тэгээд ******* гараад ирэхээр нь түлхүүрээ авъя гээд уурлаад гараараа нэг удаа нүүр лүү нь цохисон чинь намайг машины руль дээр гараараа шахаж байгаад нөгөө гараараа миний толгой руу гараараа нэлээн хэдэн удаа цохисон. Тэгээд миний нүүрнээс цус гараад байхаар нь би зугтаад машинаа унаад гэртээ хариад унтсан. ...Миний баруун хөмсөгний дээд хэсэгт язарсан, хамар муруйсан, үүдний хоёр шүд хөдөлгөөн орсон, хиймэл хоёр шүд хугарсан. Баруун нүд хөхөрсөн, уруул дотор гадна язарсан, толгой дээр хавдсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,  Өвөрхангай аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 642 дугаартай “*******ын биед 21,22-р шүднүүдийн булгаралт, баруун хөмсөг, дээд уруулын дотор салстын шарх, баруун нүдний дээд, доод зовхи, дээд уруулын дотор салст, буйлны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 14-16 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан  байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар: 

 

Шүүгдэгч ******* нь хохирогч *******т 400,000 төгрөг төлсөн, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч ******* нь гэм хорын хохиролд эмчилгээ хийлгэсэн болон цаашид хийлгэх эмчилгээний зардалд 3,000,000 төгрөгийг баримтгүйгээр  нэхэмжилсэн.   

 

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын нэхэмжилсэн 3,000,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч нь шүүгдэгчийг нөхөн төлөхөө илэрхийлсэн 3,000,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

 

3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч  шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч Ц.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг барагдуулахаа илэрхийлсэн, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж зэргийг харгалзан үзээд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд буюу 90 хоногийн хугацаанд төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураасан эд зүйлгүй, бичгийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж байна. Мөн шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ******* өөрөө өөрийгөө өмгөөлж: “...Улсын яллагчийн саналыг зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч Ц.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая / төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Ц.******* мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт ыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000  /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч ******* нь хохирогч *******т 400,000 төгрөг төлсөн.  Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч ******* нь хохирогчид 3,000,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч нь шүүгдэгчийг нөхөн төлөхөө илэрхийлсэн 3,000,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.   

 

5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МАНДАХБАЯР