Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2021/00007

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2020             12            25                                                 183/ШШ2021/00007

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: дүүрэг,  дүгээр хороо, ж,  байр,  тоотод оршин суух  овогт Г Э  /РД:/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  дүүрэг,  дугаар хороо, Ч, байр, тоотод бүртгэлтэй, дүгээр баг,  дүгээр байр,  тоотод оршин суух  овогт Т М /РД:5/ холбогдох

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хулан, хариуцагч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буян-Арвижих нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хулан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г. миний бие Т.Мтэй 2009 онд анх танилцсан. 2011 оны 02 дугаар сарын 10-нд охин М.Цэлмүүн төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдэд бусдын адил сайхан л байсан бөгөөд 2012 оноос харилцаа муудаж 2012 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдарч эхэлсэн. 2012 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдрах хугацаандаа охинтойгоо цөөн удаа л уулзсан, эцгийн үүргийг гүйцэтгэдэггүй, хүүхдээ ерөөсөө тоодоггүй. Охин М.Ц өнгөрсөн хугацаанд юугаар ч дутаахгүй өрх толгойлсон эхийн амьдралаар 9 жил амьдарч байна. Хүүхэд томрохын хэрээр хэрэглээ нь ихэсдэг, хичээлээс гадуур сургалт, дамжаанд явах зэрэг зардлууд нэмэгдэж ганц бие ээжийн хувьд эдийн засгийн бэрхшээл ихээр тулгарч байна. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж зааснаар Т.Мээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Нэхэмжлэгч нь охин М.Ц юугаар ч дутаахгүй өсгөн хүмүүжүүлж байгаа боловч хүүхэд том болохын хирээр хэрэгцээ зардал нэмэгдэж байгаа мөн хүүхдийн эцгийн хувьд охиноо тэжээн тэтгэх үүрэгтэй тул шүүхэд хандаж хуулийн дагуу тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан юм. Иймд хариуцагчаас охин М.Ц тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.  

 

Хариуцагч Т.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Танай шүүхэд гаргасан иргэн Г.Эын гомдолтой танилцлаа. Гомдолд дурдсан М.Ц нь миний охин мөн бөгөөд тусдаа байсан мөчөөс охинтойгоо хамт байх боломжгүй, асран хамгаалахаа цалгардуулж байсныг би хүлээн зөвшөөрч байна. Өөрт байгаа боломж бололцоогоор Г.Э д байрны урьдчилгаа гэх 20 сая төгрөг хүнээс зээлж өгч байсан зэрэг боломж бололцоогоор дэмжлэг үзүүлж байсныг үгүйсгэж болохгүй. Гэвч хуулиар тэтгэлэг тогтоолгох нь зүйтэй гэж үзэж байна. Миний хувьд одоогоор эрхэлсэн ажилгүй байгаа хэдий ч өөрийн охиндоо тэтгэмж төлөх үүргээс чөлөөлөгдөхийг хүсэхгүй байна. Иймд нэхэмжлэлд татгалзах зүйлгүй.

Миний хувьд хуулийн дагуу охиндоо тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Одоо охинтойгоо холбоотой байж тусалж дэмжинэ гэж бодож байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь: 

 

            Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч Т.Мэд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

            Г.Э, Т.М нар нь 2009 онд танилцаж, тэдний дундаас 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр охин М.Ц төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан №00000000 Г-000 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хэргийн 1, 8-р хуудас/

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдлэж, үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Г.Э нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар хариуцагч Т.Мээс шаардах эрхтэй, хариуцагч
Т.М нь охин М.Ц асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй болно.

   Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38.3-д “эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлэгийг шүүх тогтооно” гэж заасан, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэгийг хуулийн дагуу гаргуулахаар нэхэмжилсэн тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Т.М ээс охин М.Ц 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй байвал амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 37 030 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон    

                                                               ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Б овогт М ийн Ц 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Т.Мээр тэжээн тэтгүүлсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх Г.Эд даалгасугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч  Г.Э нь нэмэлт тэтгэлэг гаргуулах, гарсан зардлыг хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийн Т.Мэд, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Г.Эд тус тус даалгасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Мээс хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 37 030 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд түүнийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.ХУЛАН